Эрүүл мэнд » Бөөр, шээсний замын өвчин

Шээсний шинжилгээний талаар товч
Шээс нь хүний бие махбодийн төлөв байдлын талаар маш ихийг өгүүлж чаддаг. Тиймээс ч өвчин эмгэг туссан үед эмч нар шээсний шинжилгээ хийх заалт бичиж өгдөг. Шээсний шинжилгээнд ямаршуу үзүүлэлтүүдийг голлон анхаардаг, тэдгээр ямар ач холбогдолтой болох талаар  товч тайлбар өгөх хэрэгтэй байх.

Шээсний ерөнхий шинжилгээ

/Томоор харахыг хүсвэл зурган дээр дарна уу/

Нечипоренко ба Зимницгийн аргаар шээсний шинжилгээ өгөх

Шээсний ерөнхий шинжилгээний хариугаар илэрхий эмгэг илрээгүй ч лейкоцитууд ба эритроцитууд нь бага зэрэг өндөр гарсан, өөрөөр хэлбэл ямар нэг эмгэг байж болзошгүй гэсэн болгоомжлол төрсөн тохиолдолд Нечипоренкогийн аргаар шээсний шинжилгээ өгнө. Үүний тулд шээсний дээжийг дундаас авдаг нь. Өөрөөр хэлбэл шээж эхэлсний дараа саванд дээж аваад шээж дуусахаас өмнө дээжийг авч дуусгадаг. Ингэж авсан шээснээс лабораторид 1 мл хэмжээтэйгээр аваад доторх эритроцитууд /хэвийн үед 1000-аас илүүгүй/ ба лейкоцитуудыг /2000 –аас ихгүй/, цилиндрүүдийг /20-оос ихгүй/ тоолно. Хэрэв эдгээрийн нэг, эсвэл түүнээс олон үзүүлэлт нь өндөр байгаа бол эмгэг явц явагдаж байгааг илтгэнэ.

Бөөрний үрэвсэл, эсэл бөөрний дуртагдал явагдаж байсан гэсэн болгоомжлол төрсөн үед Зимницкийн аргаар шээсний шинжилгээ өгдөг. Үүний тулд хоногийн турш 6 саванд шээсний дээжийг цуглуулна. Өөрөөр хэлбэл 4 цаг тутамд нэг саванд шээж дээж авна. Лабораторид дээжийн нийт хэмжээ, хувийн жинг нь тодорхойлдог. Улмаар нарийн тооцоо хийгддэг.

Тухайлбал:

·          Шээсний нягт нь 1010-1012 байгаа бол нягт нь цусны плазмтай адил байна. Ийм байдал нь шээс хөөх үйлчилгээтэй эм уусан, эсвэл хурц үеээс гарсан пиелонефриттэй, эсвэл бөөрний дутагдлын үед ажиглагддаг.

·          Шээсний нягт нь 1002-1008 байгаа бол нягт нь цусны плазмынхаа бага байна. Энэ хүнд хүнд хэлбэрийн пиелонефрит байгааг илтгэнэ.

·          Шээсний нягт нь 1025-ааас их байгаа цус ихээхэн өтгөрсөн үед буюу усгүйжсэн үед болон хүүхдүүдэд сүүнхүчлийн диатезийн үед ажиглагддаг.

Шинжилгээ өгөхдөө анхаарах ёстой зүйл

Шинжилгээ өгөхөд өглөөд авсан 100-200 мл шээс хангалттай. Шээс авах жижиг савыг сайтар угааж цэвэрлээд буцалмаг усаар зайлна. Хариу андаа ташаа гарахаас сэргийлэн бэлин эрхтэний ариун цэврийг сахина. Эмэгтэйчүүд бие юм ирсэн үедээ шээсний шинжилгээ өгөх хэрэггүй. Эм, бэлдмэл ууж, тариулж байгаа бол энэ тухайгаа эмчдээ заавал хэлж анхааруулах ёстой. Учир нь зарим эм бэлдмэл нь шээсний шинжилгээний үр дүнд нөлөөлдөг. Хоолны тусгай дэглэм барих хэрэггүй нь шээсний шинжилгээ өгөхийн өмнө рашаан уух хэрэггүй. Учир нь рашаан, эрдэстэй ус нь шээсний раекцийг өөрчилдөг.

<fb:like href="http://www.103.mn/archives/4727" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/4727"></fb:comments>

Эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчин
Шээс нь хүрээгүй байхдаа шээвсний сүвээс өөрийн мэдрэлгүй гарахыг шээс задгайрах өвчин гэдэг. Гэхдээ энд шээс задгайрч сул гарах ба шээсээ барьж чадахгүй байх гэсэн хоёр өөр шинж тэмдгийг ялгаж ойлгох хэрэгтэй.

Ерөнхий

Шээсээ барьж чадахгүй үед шээс хүрч байгаагаа мэддэг ч барьж дийлэхгүй байхыг хэлнэ.

Шалтгаан

Шээс задгайрах нь өвчин биш харин янз бүрийн өвчний үед хүйс ялгалгүй илэрдэг шинж тэмдэг юм. Шээс задгайрлыг нь анхдагч ба хоёрдагч гэж ялгадаг. Анхдагч шээс задгайрал нь давсагны хуниас буюу шээс таслан зогсоогч аппаратын анатомийн гажгаас үүсдэг. Жишээлэхэд, төрөлхийн гажиг эсвэл гэмтэл авах г.м. Хоёрдогч шээс задгайрал нь анатомийн хувьд хэвийн хуниас нь хэвийн ажиллаж чадахгүй байх үед үүсдэг.

Хоёрдогч шээс задгайралын шалтгаан нь нугасан дахь шээс гаралтыг зохицуулдаг хэсгийн гэмтлээс эхлээд өвчтөний сэтгэцийн онцлог хүртэл олон янз байна. Хуниасны булчингууд анатомийн хувьд хэвийн ч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, явуулсан ч сул явуулдаг байж болох талтайг онцлох хэрэгтэй байх. Ийм тохиолдолд биеэ өчүүхэн төдий ачааллахад л шээс өөрийн мэдээгүй гардаг. Энэ хувилбарыг стрессийн шээс задгайлал гэж үздэг.

Стрессийн шээс задгайрлыг биеийн ачааллын задгайрал ч гэдэг бөгөөд ханиах, найтаах, инээх, явган явах, биеийн хүчний дасгалын хийх, сууж, эсвэл хэвтэж байгаад босох, хүнд юм өргөх зэрэгт ажиглагддаг.

Стрессийн шээс задгайрал заавал хөгшрөлтийн үед байдаг ч төрсний дараа, хагалгааны дараа, сарын тэмдгийн хооронд эм бэлгийн даавар эстрогений дутагдал үүсдэгтэй холбоотойгоор үүсэх нь бий. Гэхдээ шээс задгайрал нь шээсний замын халдвар, үтрээний халдвар, өтгөн хатах зэрэг хялбар эмчилж болдог эмгэгээс үүдсэн байж болох талтай. Мөн зарим төрлийн эм нь шээс задгайрлын шалтгаан байж болдог бөгөөд эдгээр тохиолдолд зөв эмчилгээ хийхэд хялбар, эмчлэх боломжтой.

Эмчилгээ

Олонхи эмэгтэйчүүд шээс задгайрлын үед эмчид хандаж зөвлөгөө авахаас ичиж зовдог. Үр дүнд нь мэргэжлийн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгээд хэвийн амьдралдаа эргэн орохын оронд эмгэгээ нуух гэж ажлаа орхих, найз нөхдөөсөө бэргэх зэргээр амьдралаа бүхэлд нь өөрчлөхөд хүрдэг. Улмаар элдэв үзмэрч, домч нарт хандаж, эмчилгээ нь бүтэлгүй болоход сэтгэл санаагаар ихэд унаж, өвчин нь улам даймжирдаг.

Шээс задгайрлын жинхэнэ шалтгааныг зөвхөн мэргэжлийн эмч л тодорхойлж, зөв эмчилгээг хийж чадна.

Улмаар булчингын дасгал хийж, стресс тайлах эмчилгээ хийснээр давсаг болон шээс гадагшлахад оролцдог булчингийн үйл ажиллагааг өөрөө удирдах боломжтойг ойлгож мэдэрдэг. Шээс задгайрах эмгэгтэй эмэгтэйчүүд Кегелийн дасгалыг тогтмол хийж байх хэрэгтэй. Эдгээр дасгал нь аарцагны ёроолын булчинг хөгжүүлэх зориулттай юм.

Кегелийн дасгал

Дасгал 1. Гэдэс, өгзөг, хөлийн булчингууд сул байх ёстой. Байрлалын хувьд сууж, хэвтэж, эсвэл боссон ч болно. Хошного орчмын булчинг хуниасны булчинг чангалах дасгалыг хэд хэд дараалан хийнэ. /Өтгөн гадагшлахыг таслаж байгаа мэт/. Энэ дасалыг өөрт тохиромжтой үедээ өдөрт хэд хэдэн удаа хийж байх хэрэгтэй. Гэдэс, хөл, өгзөгний булчин чангарах ёсгүй. Энэ дасгал нь ард талын хэсгийг хөгжүүлнэ.

Дасгал 2. Шээж байх үед хийх дасгал. Шээж байхдаа таслаж бариад дахин шээнэ. Энэ дасгалыг үтрээнээс унах гэж байгаа тампоныг хавчиж байгаа мэт төсөөлөн хийх өөр нэг хувилбар байдаг. Ийм маягаар аацгийн урд талын булчинг бэхжүүлнэ.

Дасгал 3. Энэ нь эхний хоёр дасгалыг нэгтгэсэн хувилбар юм. Таазны ёроолын булчинг суллаад  ард талын булчинг чангалж эхлээд суллалгүйгээр залгуулын урд талын бучлинг чангална. Энэ нь нэг мөчлөг болох бөгөөд удаан дөрөв тоолохын дотор хийнэ. Дасгалыг өдөрт гурваас цөөнгүй удаа хоёр минутын турш хийнэ.

Дасгал хийхээс гадна шингэнийг хэт ихээр уухгүй байх, кофе, архи, шар айраг зэрэг шээс хөөх үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх зэргээр хоолны дэглэм сахих хэрэгтэй. Мөн өтгөн хаталт нь шээс задгайрлын үндсэн шалтгаан байх олон тул өтгөн хаталтыг эмчлэх хэрэгтэй.

Тамхи нь давсагны гөлгөр булчинг цочросноор өөрийн мэдэлгүй агшилт үүсэхэд нөлөөлдөг. Хэт их жин нь хэвлийн хөндийн даралтыг нэмэгдүүлснээр мөн л давсаг өөрийн мэдэлгүй агшихад нөлөөлдөг. Тамхиа хаяж, илүүдэл жингээ хасах шаардлагатай.

Шээс задгайрах хандлагатай бол бас нэгэн энгийн дүрмийг мөрдөж байх хэрэгтэй. Үүнд давсгаа сулласныхаа дараа босоод, ахин сууж гүйцэд сулладаг болж сурах хэрэгтэй. Мөн тодорхой цагт бие засдаг болж сурсан ч болно. Улмаар тогтмол цагт давсгаа сулладаг болж сурсныхаа дараа тэдгээрийн хоорондын зайг бага багаар ихэсгэж сурах хэрэгтэй.

Гэхдээ шээс задгайрах өвчнийг мэс заслын аргаар эмчлэх нь хамгийн өндөр үр дүнтэй байдаг. Шээс задгайрлын шалтгаанаас хамаарч олон төрлийн мэс ажилбар хийдэг Уламжлалт мэс ажилбарын дараа өвдөлт өгөх, нөхөн сэргэх үе удаан зэрэг таагүй зүйл байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд үр дүн өндөртэй, өвдөлт, нөхөн сэргээх хугацаа богинтой шинэ аргууд нээгдсэн. Тэгдээрийн нэг нь ТВТ систем буюу чөлөөт синтетик гогцоо суулгах арга юм.

Хэвийн үедээ шээсний сүв нь шээсийг дураар гадагшлахаас сэргийлсэн хаалттай байдаг. Харин стрессийн шээс задгайралтай үед сайн хөгжөөгүй таазны ёроолын булчин нь шээсний сүвийг зөв байрлалд тогтоон барьж чадахгүй болдог. Харин ТВТ системийг ашиглан хагалгаа хийхэд шээсний сүвийг доороос нь тогтоон барьж байдаг тусгай торлог синтетик гогцоог оруулж өгдөг. Хагалгааны дараа инээх, ханиах зэрэг булчин зангирах үед гогцоо нь шээсний сүвийг зөв байрлалд тогтоон барьснаараа шээсийг аяндаа гадагшлаас найдвартай сэргийлдэг. Хагалгаа нь 30 минут орчим үргэлжилдэг бөгөөд нэг хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой бөгөөд нөхөн сэргэх хугацаа нь гурван долоо хоногоос ихгүй байдаг ажээ.

<fb:like href="http://www.103.mn/archives/24" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/24"></fb:comments>

Эрэгтэй хүний сексийн эрүүл мэндийг үнэлэх асуулга буюу сулралтай үгүйгээ шалга
Сонжоо гэдэг сонин. Зарим нь уянгална, зарим нь уурлуулна. Харин энэ сонжоо бол мэргэжлийн эмч нарын гаргаж ирсэн зүйл болохоор зөвхөн хандуулна. Хааш нь хандуулах вэ гэхээр мэргэжлийн эмч  рүү. Харин мэргэжлийн эмч яг юу болоод байгааг нь шинжилгээ, судалгаа энэ тэр хийсний дараа тодруулна. Асуулт нь тун энгийн ядаад байх юмгүй. Аль болох зөв хариулахыг хичээгээрэй.

Асуулт 1. Бэлэг эрхтэн тань хөвчирсөн үед цаашид буулгүйгээр хөвчирсөн чигтээ байна гэх итгэл хэр байдаг вэ?

А.Маш бага-1

Б.Бага-2

В.Дунд зэрэг-3

Г.Өөндөр-4

Д.Маш өндөр-5

Асуулт 2. Бэлгийн дур хүслийг тань өдөөх үед үүссэн хөвчрөлт цаашид бэлиг эрхтэнийг үтрээ рүү хийхэд хангалттай байх нь хэр олон бэ?

А. Сексийн идэвх огт гаргадаггүй-0

Б. Хэзээ ч хангалттай байгаагүй, эсвэл тун цөөн удаад хангалттай байсан-1

В. Тун цөөн. Тавин хувиас цөөн тохиолдолд-2

Г. Заримдаа. Тавин хувьд нь-3

Д. Олонтаа. Тавин хувиас хавьгүй олон тохиолдолд-4

Е. Ямагт, эсвэл бараг үргэлж-5

Асуулт 3. Хурьцлын үед бэлиг эрхтэнээ үтрээ рүү хийсний дараа хөвчрөлтөө алдалгүй хэвээр байлгаж байсан тохиолдол хэр олон бэ?

А. Бэлгийн хавьтал хийх гэж оролддоггүй-0

Б. Тун цөөн, эсвэл огт үзээгүй -1

В. Цөөн. Тавин хувиас цөөн тохиолдолд-2

Г. Заримдаа. Тавин хувьд нь-3

Д. Олонтаа. Тавин хувиас олон тохиолдолд-4

Е. Ямагт, эсвэл бараг үргэлж-5

Асуулт 4. Хурьцлын үед хөвчрөлтөө хавьтал дуусах хүртэл алдалгүй барьж байх танд хэр хэцүү байдаг вэ?

А. Бэлгийн хавьтал хийх гэж оролддогүй-0

Б. Дэндүү хэцүү-1

В. Ихээхэн хэцүү-2

Г. Хэцүү-3

Д. Бага зэрэг хэцүү-4

Е. Хэцүү биш-5

Асуулт 5. Бэлгийн хавьтал хийх гэж оролдох болгонд, эцсийн үр ямар байхаас үл хамаараад таашаал таашаал авдаг уу?

А. Бэлгийн хавьтал  хийх гэж оролддоггүй-0

Б. Бараг үгүй, эсвэл огт үзээгүй-1

В. Цөөн. Тавин хувиас цөөн тохиолдолд-2

Г. Заримдаа. Тавин хувьд нь-3

Д. Олонтаа. Тавин хувиас хавьгүй олон тохиолдолд-4

Е. Ямагт, эсвэл бараг үргэлж-5

Тайлал

Таны цуглуулсан онооны нийлбэр 21, эсвэл түүнээс байгаа байгаа бол хөвчрөх  үйл ажиллагаа алдагдаж эхэлсний шинж тэмдэг байна гэсэн үг. Тиймээс та уролог  эмч, андрологич эмчид хандан үзүүлж мэргэжлийн зөвлөгөө авахад илүүдэхгүй байх. Хөвчрөлийн үйл ажиллагаа алдагдах гэхийг хар ярианд бэлгийн сулрал гэж яриад сурчихсан байдгийг та лав санаж байгаа байх. Өөрөөр хэлбэл 21-ээс бага оноо авах тусам эвгүй шүү.

<fb:like href="http://www.103.mn/archives/4185" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/4185"></fb:comments>

Тээрхийн арьсыг огтлох /хөвч таслах буюу хозлох/
Тээрхийн буюу эр бэлэг эрхтний толгойн арьсыг огтлохыг анагаах ухаанд циркумциз гэж нэрлэдэг. Энэ мэс ажилбар олон мянган жилийн настай гэж үздэг ч ерөнхийд нь тээрхийн арьсыг бүхлээр нь ба хэсэгчлэн огтлох гэж хуваадаг. Манайхан хөвч таслах гэж ярьдаг.

Ерөнхий

Лалын шашинтнууд, иудейчүүд нь энэ мэс ажилбарыг шашны үндэслэлээр эрт дээр үеэс хийсээр ирсэн байдаг. Харин орчин үед эцэг, эхчүүд нь шашин, эрүүл мэнд зэрэг янз бүрийн үндэслэлээр эрэгтэй хүүхдийнхээ тээрхийн арьсыг огтлуулах мэс заслыг хийлгэх болсон. Зарим мэдээнээс үзвэл өнөөдөр АНУ-д шинээр төрсөн эрэгтэй хүүхдүүдийн 50 хүртэлх хувьд нь энэ мэс ажилбарыг хийдэг байна.

Гэвч тээрхийн арьсыг огтлох нь нэгэн төрлийн мэс ажилбар болохоор хүний өөрийнх нь зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай. Иймд балчир насны хүүхдэд ийм хагалгаа хийх нь ёс зүйд нийцэхгүй гэж шүүмжлэх нь ч бий.

Шалтгаан

Анагаах ухааны үүднээс хүүхдэд ийм мэс ажилбар хийхэд хүргэдэг гол шалтгаан нь фимоз буюу тээрхийн арьсны нарийсал юм. Фимозын үед тээрхийн арьс нарийссан, бэлиг эрхтний толгой ил гарах боломжгүй болсон айдаг. Үүний улмаас бэлэг эрхтэний толгойн орчимд бэлгийн өнгөр ихээр хуримтлагдан үрэвсэл үүсгэх аюултай байдаг.

Насанд хүрэгчдэд мөн л фимозын үед болон үрийн шингэн хэт хурдан гадагшлах шинжийн үед хийдэг. Тээрхийн арьсыг огтолсны дараа бэлиг эрхтэнийн мэдрэмтгий байдал нь буурснаар хурьцал илүү удан үргэлжилж, үрийн шингэн хэт хурдан гадагшлахаас ангижрах боломжтой.

Орчин үед тээрхийн арьс огтлохыг хагалгааг мэдээ алдуулалттай хийдэг болсон. 12-14 насны хүүхдүүдэд ерөнхий мэдээ алдуулалтын дор хийдэг болсон насанд хүрэгчдэд хэсэгчилсэн мэдээ алдуулалттайгаар хийж болдог.

Тээрхийн арьс огтлохын давуу тал

Тээрхийн арьс огтлохыг хүүхдийн эрүүл мэндэд зарим талаар тустай гэж үздэг. Тухайлбал:

Хүүхдийн бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, давсагны үрэвсэл зэрэг шээсний замаар халдварладаг өвчин тусах эрсдэл нь 10 дахин багасдаг гэж үздэг.

Тээрхийн арьсыг огтолсноор БЗХӨ өвдөх эрсдэл эрс багасдаг гэж үздэг.

Эрэгтэй хүүхдэд нярайд нь тээрхийн арьсыг огтлох мэс ажилбал хийвэл бэлиг эрхтэний өмөн үүсэх эрсдэл нэлээд багасдаг

Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өмөнгийн шалтгаан болдог 16 ба 18 төрлийн папиломын вирусын халдварыг циркумциз хийлгэсэн буюу хөвчөө хөндүүлсэн эрчүүдээс авах магадлал бага. Эрчүүд нь толгой дараалан тээрхийн арьсаа огтлуулсан байдаг лалын шашинтан, иудейчүүдийн эмэгтэйчүүдийн дотор умайн хүзүүний хорт хавдар тун ховор тохиолддог нь үүний нэг жишээ аж.

Бэлгийн өнгөр үүсэх нь багасдаг болохоор бэлиг эрхтэний ариун цэвэр сайжирдаг.

Тээрхийн арьс огтлохын дутагдалтай тал

Элдэв хүндрэл ховор тохиолдох нь тун ховор. Гол төлөв мэс засалчийн чанаргүй ажлаас үүдэлтэй хүндрэл тохиолддог.

Мэс ажилбарын үрэвсэлт хүндрэл. Бүсэлхийнээс доош байрладаг болохоор шарх идээлэх эрсдэл ихэсдэг.

Хэт лав авах үед тээрхийн арьсыг хэт хүчтэй шахаж татсанаар бэлиг эртэн гэмтэх.

Ажилбар

Шашин, анагаах гэх мэтийн шалтгаанаар тээрхийн арьсаа огтлуулахаар шийдсэн бол эрэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн мэс заслын эмчид хандах хэрэгтэй.

<fb:like href="http://www.103.mn/archives/23" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/23"></fb:comments>

Тулай өвчний үед баримтлах хоолны дэглэм
Ерөнхий

Согтууруулах ундаа, тэр дундаа шар айраг, шарз, оргилуун дарс, чихэрлэг ихтэй дарс, махан хоол, хэт их идэх нь тулай өвчин үүсэх, даамжрах нөхцөл болж өгдөг.

Өвчнийг хурцадах үед амьтны мах, загасны махыг хэрэглээнээсээ бүрэн хасч, нэг өнжөөд жимс ногоо /тулай өвчний үед хэрэглэхийг зөвшөөрсөн жимс ногоо 1,5 кг орчим/дагнасан өдөр, аарц тараг /400 грамм тослог багатай аарц + 500 грамм тараг/ дагнасан өдөр, сүү эсвэл тараг дагнасан өдөр /1-2 литр/ хийнэ. Өөрөөр хэлбэл дагнасан өдрөө дээр дурдагдсан бүтээгдэхүүнүүдийг аль нэгнээс нь өөр ямар нэг хоол огт хэрэглэхгүй гэсэн үг. Ийм хоолны дэглэмийн үр дүнд шээсний шүлтлэг чанар нэмэгдэж, шээсний хүчлийн уусамтгай байдал нэмэгдэнэ.

Харин тулай өвчин хурцдаагүй, намжмал байгаа үед нь долоо хоногт 3 удаагаас ихгүйгээр мах, загас идэж болно. Ингэхдээ зөвхөн чанасан мах, чанасан загас ашиглан хоол хийх байдлаар хэрэглэж болно. Учир нь чанах үед маханд агуулагддаг пурины төрлийн бодисуудын талаас илүү хувь нь шөлөнд уусдаг. Чанасан махаар котлет, тефтель болон бууз зэрэг хоол хийж болно. Хүнсний ногоо, төмсийг мөн  адил чанаж, эсвэл ууранд жигнэж болгосны дараа хэрэглэнэ.

Дээр дурдагдсан зарчмуудыг дагахын зэрэгцээ хэт их идэхгүй бас өлсөхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хэт их өлсөх үед амьтны гаралтай тос, эсвэл пуринаар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэтрүүлэн идэхтэй адилаар шээсний хүчлийн хэмжээг нэмэгдүүлснээр тулай өвчнийг сэдрээн хурцдаах нөлөө үзүүлнэ. Мөн илүүдэл жин нь шээсний хүчлийн түвшинд нөлөөлдөг ч хэт их турахаас зайлсхийх хэрэгтэй.

Тулай өвчний үед шингэний хэрэглээ хангалттай байх ёстой. Удаан хугацаанд хадгалах боломж олгодог консервлэгч агуулсан ундаа, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх. Харин шүлтлэг рашаан, компот, цай, байхуу цай ууж болно. Ус нь бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж байдаг боолхоор тулай өвчтэй хүмүүст хэрэгтэй. Өвчин хурцадсан үед хоол идэхээс цагийн өмнө нэг стакан уух маягаар өдөрт 4-5 удаагаас цөөнгүй ууна. Өөрөөр хэлбэл өдөрт 2-3литр хүртэл ус ууна. Үүнтэй зэрэгцэн хоолны давсны хэрэглээг багасгах ёстой.

Тулай өвчний үед №6 хоолны дэглэмийг сахихтай зэрэгцэн өдөр өнжөөд дан сүү, эсвэл дан ногоо, эсвэл дан алим, эсвэл дан лууван дагнасан өдрүүдийг гаргаж өгнө.

Энэ өвчний үед дараах бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэхийг хориглоно, үүнд:

- Бага залуу малын мах, өтгөн царцаамал маягийн шөл гаргадаг толгой, шийр гэх зэрэг.

- Бүх төрлийн шөл, махны шөлөн дээр хийсэн сүмс, царцаамал /манайхан истужин гээд байдаг/

- Бэлэн хоол, бэлэн хоолны амтлагч орсон шөл, консерв.

-Утсан мах

- Дотор мах, цувдаа. Тэдгээрээр хийсэн хол.

- Тослог ихтэй загасыг өвчин хурцадсан үед хориглоно. Давсалсан загас, шарсан загас. Загасны консерв, загасны түрс.

-Давсалсан, амталсан бяслаг буюу европ бяслаг /манайхан сийр гэж яриад дадчихсан байдаг/

- Халуун ногоо. Гэхдээ лаврын навч, давсыг хэрэглэж болно.

- Мэдрэлийн системийг өдөөдөг өтгөн байхуу, өтгөн хар цай, кофе, какао.

-Амьтны гаралтай өөх тос.

-Гахайн мах, гайхан махан бүтээгдэхүүн.

-Кремтэй торт, бялуунцар, шоколад.

-Консервант агуулсан бүх өтрлийн бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл удаан хугацаанд хадгалах горимтой үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс, консерв г.м.

-Шошийн төрлийн бүтээгдэхүүн. Үүнд шош, вандуй /горох/, дуфу г.м.

-Усан үзэм, бөөрөлзгөнө, инжир, усан үзмээр хийсэн бүх төрлийн дарс, үзэм.

-Согтууруулах ундаа.

Бага хэмжээгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүнүүд:

-Хоолны давс

-Хиам

-Чанаж болгосон мах, чанаж болгосон загасны мах. Ингэхдээ тахианы мах байвал зүгээр. Эдгээрт пурин хангалттай их байдаг ч ханаагүй тослог хүчил агуулдаг. Харин эдгээр хүчил нь өөх тосны солилцоонд их чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Өнгийн байцаа, манжин, шпинат. Улаан лоолийг өдөрт 2-3 ширхэгээс хэтрүүлж болохгүй.

-Ногоон сонгионо.

-Цагаан мөөг, шампиньон.

-Давсалж, эсвэл уксусанд дарсан бүтээгдэхүүн бага зэрэг.

-Цөцгий,  цөцгийн тос.

-Сүүг цайтай, эсвэл агшаамалтай хамт.

Зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнүүд:

-Ногооны шөл, төмсний шөл.

-Тахиа, туулайн мах.

-Наймаалж, сам хорхой.

-Өөх тослог багатай загасыг 160-170 граммыг долоо хоногт гурван удаагаас хэтрүүлэхгүйгээр.

-Сүүн бүтээгдэхүүн. Аарц, монгол бяслаг.

-Сүүг цай, агшаамалд бага зэрэг хийх байдлаар.

-Өндөг. Долоо хоногт гурван ширхэгээс ихгүй. Ямар ч аргаар боловсруулсан байж болно.

-Гуриал, гоймонг тохируулж.

-Байцаа, лууван, төмс, өргөст хэмх зэргийг түхийгээр эсвэл дурын аргаар боловсруулж.

-Үзэмнээс бусад хатаасан жимс. Зөгийн бал.

-Хуш модны самар, наран цэцгийн үр.

-Шоколадын орцгүй чихэр, жимсний чанамал, мармелад, пастил, зефир.

-Ногоон цай, нимбэгтэй цай, чацарганы ханд, жимсний шинэ шахсан шүүс. Өөрсдөө хийсэн компот. Цангис, алирсын шүүс их сайн.

-Өргөст хэмхийн шүүсийг өдөр нэг аягыг уух, эрдэсжилт багатай, шүтлэг рашаан уух зэрэг нь цусан дахь пурины хэмжээг бууруулна.

-Ногоон өнгөтэй алим, мандарин, апельсин. Тарвас. Бөөрөлзгөнө, усан үзэмнээс бусад бүх жимс.

-Хар талх, цагаан талх.

-Оливын тос. Цөцгийн тос.

<fb:like href="http://www.103.mn/archives/3438" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/3438"></fb:comments>

Давсагны чулуу / Бөөрний чулуу
Давсагны чулуу нэртэй энэ өвчний үед шээс ялгаруулах систем, түүний дотор дийлэнх тохиолдолд бөөр болон давсганд чулуу үүсдэг тул мөн адил бөөрний чулуу гэсэн ч болох байх.

Шалтгаан

Шээс ялгаруулах системд чулуу үүсэх эмгэгийн гол шалтгаан нь чулууг бүрэлдүүллэг уусагч давс үүсэхэд хүргэдэг бодисын солилцооны алдагдал гэж үздэг. Чулууны тоо, байрлал нь янз бүр байж байж болно. Насаар залуу хүмүүсийн шээсний судал, бөөрөнд гол төлөв чулуу үүсдэг бол давсагнд чулуу үүсэх үзэгдэл нь гол төлөв хижээл насны хүмүүс, хүүхдүүдэд ажиглагддаг.

Чулуу үүсэх угтвар хүчин зүйлсийн тоонд дараах зүйл ордог, үүнд:

-	Шээс ялгаруулах замын анатомын хөгжлийн гажиг

-	Удамшлын чанартай бөөртөс /нефрит/, нефроз төст хам шинжүүд

-	Шээс, бэлгийн замын системийн архах эмгэгүүд / пиелонефрит, цистит, простатит /

-	Хоол боловсруулах  замын архах эмгэгүүд

-	Ус, хоолны найрлагын онцлог /хатуулга өндөртэй ус г.м.

Чулууг бүрэлдэхэд хүргэсэн шалтгаан болон найрлагаасаа хамаараад дараах байдлаар ялгадаг, үүнд:

-кальцийн –өвчлөгсдийн 70% хүртэлх

-шээсний хүчлийн – өвчлөгсдийн 12% хүртэл

-халдвартай – 15% хүртэлх

-давсагны шүвтрийн хүчлийн /цистиний/- өвчлөгсдийн 2-3% хүртэл

Энэ мэтчилсэн давсагны чулууны найрлагыг мэдэх ямар шаардлага байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Тэгвэл ингэж найрлагыг нь тодорхойлсноор давтан чулуу үүсэхээс сэргийлэхэд маш чухал үүрэгтэй байдаг болохоор тэр.

Шинж тэмдэг

Чулууны байрлалаас хамаараад хүнд янз бүрийн шинж тэмдэг илэрч болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ дараах шинж тэмдэгийг энэ өвчний хувьд хамгийн олон илэрдэг, үндсэн гэж үздэг. Үүнд:

-үе үе гэнэт өвдүүлэх

-цустай шээс гарах

-бие ерөнхийдөө таагүйтэх

Бөөрөнд чулуу үүссэн үед биеийн хүчний ажил хийх үед гэнэт өвдөж эхлэх нь цөөнгүй бөгөөд шээс, бэлгийн замын бусад эмгэг хурцадаж болно.

Чулуу давсганд байрласан тохиолдолд ойр ойрхон их хөндүүрлэлтэйгээр шээх, хөдлөхөд хөндүүрлэх гэсэн шинж тэмдэг илэрнэ.

Чулуу шээсний судалд ч байрласан тохиолдолд ойр ойрхон шээс хүрэх, бүсэлхийнээс гуяны дотор тал, салтаа, хэвлийн доод хэсэг рүү дамжсан өвдөлт мэдэрдэг. Чулуу нь шээсний судлын зайг хааж, бөөрөнд шээс хуримтлагдсан тохиолдолд бөөрөөр хатгуулна. Ингэхдээ бүсэлхийнээс эхлэн гэдэс рүү дамжсан өвдөлт мэдэрнэ. Чулуу байрлалаа өөрчлөн шээсний судлаас гарах хүртэл ийм өвдөлт мэдэрнэ.

Оношлогоо

Давсагны чулууны эсрэг эмчилгээ хийж эхлэхийн өмнө дараах шинжилгээг хийлгэнэ, үүнд:

-бөөр, шээсний судал, давсагны ердийн рентген зураг ба будагч бодис ашиглан рентген зураг авах  /экскретор урографи/

-компьютер томографи

-хэт авианы шинжилгээ буюу манайхны хэл заншснаар эхо

Эмчилгээ

Эмчилгээг хийж эхлэхийн өмнө давсагны чулуу гэсэн оношийг баталгаажуулан, чулууны байрлал хэмжээ, найрлагыг нь тодорхойлох хэрэгтэй нь мэдээж. Үүнээс гадна өөр бусад хүндрэл байгаа эсэх нь эмчилгээний аргын сонголтонд ихээхэн нөлөөлнө.

Давсагны чулууны эмчилгээ нь эмчийн байнгын хяналтан доор хийгдэнэ. Чулууны хэмжээнээс хамаараад эмийн, эсвэл мэс заслын эмчилгээ хийх эсэхийг шийднэ. Орчин үед мэс заслын бус олон арга бий болсон. /Манай улсад эдгээрээс хэд нь хэрэглэгдэж байгаа нь тодорхойгүй./

Орчин үед энэ эмгэгийг эмчлэх олон арга бий болсон. Одоогоор хамгийн өргөн ашиглагддагийн дээр сөрөг үр дагавар хамгийн багатай нь гэвэл “экстракорпораль долгионт цохилтын литотрипси” гэгч хэл хугармаар урт нэртэй арга юм. Үүний сийрүүлвээс “экстракорпораль” гэдэг нь үгчилвэл “биеийн гаднаас” , “литотрипси”  нь үгчилвэл “чулууг бутлах” гэсэн утгатай юм. Өөрөөр хэолбэл биеийн гаднаас ялгаруулсан бутаргагч долгионы хүчээр чулууг бутлах гэсэн утгатай үг юм. Энэ аргыг анх 1986 онд Германы Мюнхен хотноо герман мэргэжилтнүүд хэрэглэсэн байдаг. Ингэж бутлахад арьсыг зүсэх шаарлдагагүй. /Энэ аргыг манайд хэр ашигладагыг мэдэхгүй ч энэ нийтлэлийн дараагаар оруулж ирж ашиглах эмнэлэг гарна гэдэгт найдаж байна. Оруулж ирээд ашиглаж байгаа эмнэлэг байгаа бол манай сайтад хандана уу./

Чулууг бутлах өөр нэг арга нь эндоскоп контакт литотрипси юм. Энэ аргын үед тусгай дураг ашиглан шээсний судлаар тусгай багаж оруулан чулууг бутладаг. Энэ арга нь харьцангуй өндөр үр дүнтэй,  бусад эд эрхтэнд үзүүлэх сөрөг нөлөө багатай.

Эмгэгийг явц элдэв хүндрэлгүй, чулууны хэмжээ бага үед эмийн эмчилгээг эмч заадаг. /Зөвхөн эмч заана гэдгийг энд ахин анхааруулъя/ Бөөрөөр хатгуулж өвдөх үед өвчин намбаа, булчин агшилтын эсрэг эмчүүдийг эмчийн заалтаар ууж болно.

Давсагны чулууг эмчлэх болон эмчилгээний дараах үед эмчийн заавар, зөвлөгөө, заалтыг чанд дагаснаар дахин чулуу үүсэхээс сэргийлэх юм.

<fb:like href="http://www.103.mn/archives/3238" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/3238"></fb:comments>

Цистит
Ерөнхий

Хүйтэн гадарга дээр суухгүй байх, дулаан хувцаслах, ариун цэврийг сайн сахих нь цистит үүсэхээс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг. Гэвч энэ мэтээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байтал эмэгтэйчүүийн тавиас илүү хувь нь давсагны үрэвсэл буюу цистит гэгч таагүй зүйлтэй тулгарч, улмаар давсагны эдийн өөрчлөлт зэрэг таагүй үр дүр дагаварт хүргэдэг. Иймд циститийг цаг алдалгүй танин илрүүлж байх нь маш чухал.

Шинж тэмдэг

Цистит нь дотроо янз бүр байдаг ч онц нарийн судалгаа хийлгүйгээр хүн өөрөө шинж тэмдгээр нь тогтоох боломжтой гэж үздэг. Мэдээж үүнийхээ дараа эмнэлэгээр явж, лабораторийн илүү нарийн оношлогоо хийлгэх хэрэгтэй. Ингээд:

-Хэт ойр ойрхон шээх /Өдөрт дунджаар дөрвөн удаа хөнгөнөөр бие засахыг хэвийн гэж үзнэ/

-Шээс хүрсний дараа гарч байгаа шингэн нь бага хэмжээтэй

-Шээхээд өвдүүлэх

-Шөнө дөлөөр, эсвэл үүрээр барьж дийлэхээргүй хүчтэй шээс хүрэх

-Цавьны орчим эвгүй оргих, заримдаа өвдүүлэх

-Шээсний сүв агших

-Биеийн халуун халуун их бага хэмжээгээр байнга өндөр байх. /гэхдээ халуурахгүй ч байж болно/

-Шээс эвгүй үнэртэй болох, үнэр нь өөрчлөгдөх

-Шээс булингартай болох, мөн өнгө нь өөрчлөгдөх. Гэхдээ үүний шээсний өнгийг өөрчилдөг хүрэн манжин гэх мэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараах өөрчлөлттэй хутгаж болохгүй.

-Шээсний дараа цус дусах /ийм зүйл ажиглагдаж болно/

-Шээхэд хүндрэлтэй болох

-Шээсний сүвнээс идээт ялгадас гарч болзошгүй

-Гэдэсний доод хэсгээр битүү өвдөлт өгч  болзошгүй

-Ууц нуруугаар байнга чилж өвдөж болзошгүй

-Сэтгэл таагүйтэж, түгшүүртэй болох.

Эдгээр шинж тэмдэг бүгд, эсвэл дийлэнх нь илэрсэн бол эртхэн шиг эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Үгүй бол нэлээд таагүй байдалд орж магадгүй. Итгэхгүй байгаа бол хурц цистит гэж юу байдгийг биеэрээ амссан хүмүүсээс асуугаад үзээрэй.

Шалтгаан

Цистит үүсэхэд хүргэдэг олон шалтгаан бий. Дурдваас цаг тухайд нь илрүүлэн зохих ёсоор нь эмчлээгүй БЗХӨ, хүний өөрийн бактери, далд өвчин үүсгэгчид. Ангин, хорхойтсон шүд, пиелонефрит, тониззиллит, үтрээ болон гэдэсний бактергүйжил зэрэг үрэвслийн архаг голомт зэрэг. Хурц хоол, гэмтэл, бэлиг эрхтэний ариун цэврийг сахихгүй байх, дархлаа сулрах, суугаа ажил, удамшлын өвчин г.м.

Эмчилгээ

Юуны өмнө мэргэжлийн эмчийн заалт, зөвлөгөөгүйгээр өөрийгөө эмчилнэ гэдэг, ялангуяа циститийн үед бараг байж боломгүй зүйл гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Эмчийн заалтгүйгээр өөрийгөө эмчлэхэд цистит нь эдгэрэлгүйгээр хэсэг хугацаанд дарагдаад архаг хэлбэрт шилждэг. Архаг хэлбэрт орно гэдэг нь цистит гэнэт ойр ойрхон, эсвэл цөөн илрэх зэргээр давсагны эдийг гэмтээн илэрдэг. Урд нь циститээр өвдөж байсан гэх найз хүүхэн г.м. хүмүүсийн зөвлөгөөг дагах гэж яарсны хэрэггүй л болов уу. Учир нь таны давсганд юу болоод байгааг эмнэлгийн нарийн шинжилгээ хийлгээгүйр мэдэх боломжгүй тул.

Хүсний нэмэлт тэжээл, биологийн идэвхит бүтээгдэхүүн зэрэг нэрээр зарагдаж байдаг бүтээгдэхүүний талаар хэлэх хэрэгтэй байх. Юуны өмнө эдгээр бүтээгдэхүүн нь амлаад, сурталчлаад байгаа шигээ эмгэг болгоныг илааршуулдаг эм биш. Үнэхээр эм байгаад эмчилгээний нөлөө үзүүлдэг байсан бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, биологийн идэвхийт энэ тэр гэж нэрлэгдэлгүй шууд эм гэсэн нэр зүүж явах ёстой. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүн нь хоол, хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх замаар биологийн идэвхэт бодисуудаар нэмж хангаж өгч байх зорилготой төдий юм. Тэгэхээр элдэв амлалтанд хууртан мөнгөө ийм зүйлсэд үрэх гэхийн өмнө сайн бодох хэрэгтэй.

Яаралтай тусламж

Шинжилгээ хийлгэж онош тавиулалгүйгээр өөрийгөө эмчлэх гэх нь аюултай тухай дээр дурдсан. Гэхдээ бодит амьдрал дээр гэв гэнэт хурц цистит хөдлөтөл эмч, эмнэлэг хүртэл нэг биш нэлээд хэдэн цаг, тэр бүү хэл өдөр явах тохиолдол гарахыг үгүйсгэх аргагүй юм. Зөвхөн ийм тохиолдолд дараах арга хэмжээг авч болох юм. Эмийн сангаас Но-Шпа, Монурал  / Фосфомицин /, Цистон авна.

-Но-Шпаг өдөртөө 2 ширхэгийг, шөнөдөө 1-2 ширхэийг 5-10 өдөр. Монурал уух өдрөө уулгүй алгасна.

-Цистоныг зааврын дагуу /заавар гадаад хэл дээр байгаад орчуулж мэдэхгүй бол эмийн санчаас зоволгүйгээр асууж байх хэрэгтэй./ Гэхдээ хурц өвдөлт өгч байгаа үед ууж болохгүй. Мөн Монуралыг уух өдрөө уулгүй алгасна.

-Монуралыг зөвхөн унтахын өмнө шөнө, хоол идэснээс 2-3 цагийн дараа, ходоод хоосон үед ууна. Унтахын өмнө шээж давсагаа суллана. Өдөрт нэг удаа, шөнө. Хоёр өдөр.

-Мөн салтаандаа халуун устай жин тавьж болно.

Ингээд /ийм дур мэдсэн зүйлийг зөвхөн эмчид үзүүлэх боломжгүй, аргагүй үед л хэрэглэж болохыг мартуузай/ байдал сайжирсан ч гэлээ эмчид заавал үзүүлж шинжилгээ өгөх шаардлагатай. Ахин таагүй байдалд орохгүйн тулд өвчний цаад шалтгааныг нь дарах хэрэгтэй. Шалтгааныг нь илрүүлж, яаж дарахыг зөвхөн мэргэжлийн эмч л мэдэж байгаа.

<fb:like href="http://www.103.mn/archives/3046" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/3046"></fb:comments>

Хүүхдийн шээс задгайрах өвчин
Дөрвөөс дээш насны хүүхэд 21 хоногий хугацаанд нэгээс илүү удаа шөнө нойрон дундаа орондоо шээж байгаа тохиолдолд шээс задгайрах өвчтэй болсон байж магадгүй гэсэн үндэслэлээр мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Хүүхдийн шээс задгайрахыг энурез гэдэг.

Эмчилгээ

Хүүхдийн шээс задгайрлыг эмчлэхдээ хэрэглэж болох бүх аргуудыг хослуулан хэрэглэх нь зохистой гэж үздэг. Эцэг, эхийн зүгээс дараах зөвлөгөөг дараах арга хэмжээг авч болно, үүнд:

Өөртэй нь адил асуудалтай өөр олон хүүхэд байдаг гэдгийг тайлбарлан хэлж, хүүхдэдээ сэтгэл санааны дэм өгөх хэрэгтэй.

Живх хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Шээс задгайрах өвчэтй 4-5 настай хүүхдүүдийн дийлэнх нь памперс мэтийн шингээгч живхтэй өссөн байдаг нь судалгаагаар тогтоогдсон юм. Ийм живхийг унтах, айлд зочлох, замд гарах зэрэг онцгой тохиолдлолд л хэрэглэж байх нь зохистой гэж эмч нар үздэг. Хүүхэд ойтойгоосоо эхлэн аажмаар живх хэрэглэхээ болж, эцэг, эх нь суултуур ашиглан бие засдаг болгож сургах ёстой байдаг. Гэвч өрнөдийн орнуудад шингээгч живх өргөнөөр хэрэглэдгээс болж зарим хүүхэд яаж бие засах ёстойгоо ч мэдэхгүй байх тохиолдолд цөөнгүй гардаг аж.

Унтахын өмнө шингэн юм уух хэрэггүй. Коланы төрлийн ундаа, кофеин агуулсан хийжүүлсэн ундаа хүүхдэдээ өгөхгүй байсан нь дээр.

Унтахынхаа өмнө бие засдаг болгож сургах хэрэгтэй. Хүүхдийг шөнө дунд сэрээж бие засуулах нь таагүй нөлөө үзүүлдэг гэж үздэг. Нэгэнт л сэрээсэн тохиолдлолд нойрон дунд нь биш харин гүйцэд сэрээж байж бие засуулж байх хэрэгтэй. Үгүй бол шээс задгайрлыг улам даамжруулах эрсдэлтэй.

Унтахын өмнө хөдөлгөөнтэй тоглоом тоглох, элдэв кино үзэх зэргээр хүүхдийг хэт хөөрлийн байдалд оруулахгүй байхыг хичээх.

Орондоо шээлээ гэж хүүхдийг хэрхэвч загнаж болохгүй. Шээс задгайрах нь хүүхдийн буруу бус харин эцэг, эхийн хамт шийдэх ёстой асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Орондоо шээлээ гэж хэрхэв ч шийтгэж болохгүй. Хүүхэд үүнээс болж эцэг, эхээсээ дутахааргүй их шаналж байдаг. Мөн шөнө албадан живх өмсгөх нь хүүхдийн сэтгэхүйг гэмтээж болзошгүй байдаг. Биеэ аваад явахуйц насны хүүхдийг өглөөд өөрөө усанд орж, цагаан хэрэглэлээ сольж байхыг шаардаж болно.

Эмийн эмчилгээ

Эмчилгээний бусад арга үр дүнгээ өгөхгүй байгаа үед эмийн эмчилгээг хэрэглэдэг. Эмийн эмчилгээг зөвхөн эмчийн заавар, хяналтын дор хийж болно. Гол төлөв дараах эмчилгээг хэрэглэдэг, үүнд:

Дааврууд. Адиуретин СД.Минирин нэртэйгээр зарагддаг. Шээсний ялгарах хэмжээ, шээх давтамжийг багасгадаг бөгөөд сэтгэл засал, жорлон суултуур ашиглан бие засч сургахтай хослуулах хэрэглэдэг.

Сэтгэц сэргээх үйлчилгээтэй эмүүд. Мезокарб /Сиднокарб/ нь давсагны болон гөлгөр булчингаар үүсгэгдсэн бусад эрхтнүүдийн булчингийн агшилтанд нөлөөлдөг.

Сэтгэц гутралын эсрэг бэлдмэлүүд /антидепрессант/. Имипрамин /Мелипрамин/, Амитриплин. Эдгээр бэлдмэлүүд нь шээс задгайрахад ямаршуу зарчмаар үйлчилдэг нь одоо хүртэл тогтоодоггүй байгаа ч сайн нөлөөтэйг нь олон тооны туршилтаар нотолсон байдаг. Гэхдээ энд нэр заагдаснаас бусад сэтгэц гутралын эсрэг эмүүдэд адил нөлөө илрээгүй.

Адреномимитикүүд. Эфедрин. /Эфедриний гидрохлорид/. Сэтгэц, сэтгэн бодох чадварыг сэргээх, өдөөх чадвартай болохоор шээс задгайрлыг эмчлэхэд эерэг нөлөө үзүүлдэг гэж үздэг. Мэргэжлийн сайн эмчийн удирдлагаар эмчилгээ хийхэд сайн нөлөө үзүүлдэг бөгөөд харьцангуй богино хугацаанд өвчтнүүдийн 30% нь шээс задгайрлаас бүрэн ангижирдаг.

Эмийн бус эмчилгээ

Хүүхдийн шөнийн шээс үадгайрал буюу энурезийн эмчлэхдээ эмийн эмчилгээнээс гадна сэтгэл заслын эмчилгээ өргөнөөр ашиглах хэрэгтэй. Сэтгэл зүйчи нь хүүхдэд сэтгэлийн дэм, өгч, өвчинтэйгээ тэмцэхэд нь сэтгэл зүйл хувьд бэлтгэж өгдөг. Хүүхдийн сэтгэл хөдлөл, эцэг, эхтэйгээ харьцах, эсвэл хичээл сургуултай холбоотой асуудлыг нь шийдэх нь маш сайн үр дүн өгдөг. Дан ганц сэтгэл заслын эмчилгээ нь тогтвортой сайн үр дүн өгдөггүй болохоор эмчилгээний бусад аргуудтай хослуулах хэрэгтэй. Харилцан ярилцахаас гадна ховс эмчилгээг ашигладаг.

Хүүхдийн шээс задгайрах өвчинд тун хариуцлагатай хандаж, курс эмчилгээг дуустгал нь хийлгэх байх шаардлагатай. Үгүй бол өвчин дахин сэдэрч болзошгүй.

<fb:like href="http://www.103.mn/archives/27" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/27"></fb:comments>

Эрэгтэйчүүдийн шээс задгайрах өвчин
65 хүртэлх насны эрэгтэйчүүдийн 6,5 хувь нь шээс задгайрах өвчтэй гэсэн судалгаа байдаг. Гол төлөв энэ эмгэг нь түрүү булчирхайн үрэвсэл болон энэ үрэвсэлтэй холбоотой хагалгааны дараа тохиолддог.

Ерөнхий

Эрэгтэйчүүдийн шээс задгайрлыг гурван үндсэн хэсэгт хуваан үздэг.

Ханиах, найтах, инээх, биеийн хүчний ажил хийх зэрэг үүсдэг стрессийн гаралтай шээс задгайрал. Давсагны хүзүүвч буруу байрлалтай болсноор булчин хэвийн агшиж чадахаа больдог. Заримдаа насны өөрчлөлт болон мэс ажилбарын дараа булчингийн хэвийн ажиллагаа алдагдах нь бий.

Шээс хүрэх дохионд доголдол орсноос үүдсэн шээс задгайрал. Давсагны булчингийн агшилт, шээс гадагшлалтыг хүн удирдаж чадахаа байдаг. Тархинд цус харвах, Альцгеймерийн өвчин, удаан хугацаанд давсгандаа чулуутай байх, түрүү булчирхай үрэвсэл, өндөр нас зэрэг шалтгааны улмаас хүний давсаг нярайн давсага шиг “авир” гаргаж эхэлдэг. Давсаг тодорхой түвшин хүртэл дүүрмэгц шээс хүрэх нь мэдрэгдээд шууд л давсагны булчин агшиж эхэлдэг бөгөөд хүн өөрөө энэ процессийг удирдаж чаддаггүй.

Шээс бүрэн задгайрах. Энэ үед хүн шээс хүрч байгаа эсэхээ мэддэггүй. Зарим төрлийн эм бэлдмэл уух, мэдрэлийн эсийн гаралтай архаг өвчин зэргийн нөлөөгөөр шаардлагатай дохио өгдөг мэдрэлийн эсүүд үхждэг. Багш, эмч, жолооч зэрэг ээлжийн ажилтай хүмүүс олон жилийн туршид шээсээ байнга барьдаг байснаас болж шээс бүрэн задгайрч болзошгүй байдаг. Улмаар булчин нь суларсан байдаг болохоор давсаг нь бүрэн сулардаггүй тул эргэн дүүрэн хугацаа нь ч ахар байдаг.

Эмчилгээ

Шээс бүрэн задгайрах өвчний анхны шинж тэмдэг илэрсэн төдийд зарим эрчүүд сэтгэлээр унаж, шууд л хагалгаа хийлгэх гэдэг. Гэтэл орчин үед шээс задгайрлын үндсэн шалтгаан болж байгаа түрүү булчирхайн томролтыг эмчлэх мэс заслын бус олон арга байдаг. Ямар эмчилгээг нь сонгохыг мэргэжлийн эмч л шийднэ. Дур мэдэн өөрийгөө эмчлэх гэснээр өөртөө хор болно уу гэхээс тус болохгүй.

Биеийн дасгал. Давсагны үйл ажиллагаа сэргэхэд чиглэсэн тусгай дасгал болох Кегелийн дасгал ыг тогтмол хийх.

Эмийн эмчилгээ. Шээсний сүвийн ханыг бэхжүүлэх, түрүү булчирхайг багасгах болон гөлгөр булчинг суллах зэрэгт зориулагдсан олон төрлийн эм, бэлдмэл байдаг.

Зүсэлт. Шээсний урсгалыг хэвийн болгохын тулд давсагны хүзүүнцэрт зүслэг хийх аргыг боловсруулж байгаа.

Хэт авиа. Үрэвссэн эсийг хэт авиагаар бутлан соруулж авдаг энэ аргыг мөн л нарийвчлан болосвруулж байгаа.

Бичил долгион. Өрөвссөн эсийг бичил авиагаар халаах замаар зайлуулах арга.

Хүлээлт. Зарим тохиолдолд үзлэг хийсний дараа өвчтөний биеийн байдал сайжирч, эсвэл тогтвортой болдог. Энэ үзэгдлийг шалтгааны тогтоогоогүй байгаа.

Гэхдээ дийлэнх эмч нар нь бөөрийг гэмтээх эрсдэл ихтэй, сайн боловсруулагдаагүй учраас эмчилгээнд хэрэглэх нь дэмий гэж үздэг.

Судас нарийсан үед тусгай тэлэгч баллон хийдэгтэй адилаар шээсний сүв -ээр баллон оруулж тэлдэг. Үүний тулд катетерийн тусламжтайгаар шээсний сүвд жижиг баллон оруулдаг. Гэрлийн тусламжтайгаар баллоныг тэлэх шаардлагатай байгаа газар байрлуулаад даралттай усаар дүүргэхэд сүв тэлдэг. Түрүү булчирхай хурдацтай томорч байгаа үед энэ хагалгааг хийх хориотой.

<fb:like href="http://www.103.mn/archives/26" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/26"></fb:comments>

Давсагны чулуу
Бөөр, шээсний суваг, давсганд чулуу үүсэхийг давсаганд чулуу үүсэх өвчин гэнэ. Эртний Египетэд хэдэн мянган жилийн тэртээ өөд болсон хүний мумийгаас давсагны чулуу олдож байсан баримт байдаг. Ингэхээр энэ өвчин нэлээд эртнийх нь ойлгомжтой.

Ерөнхий

Энэ өвчнөөр залуу, дунд насны хүмүүсийн шээсний суваг, бөөрөнд чулуу үүссэн байдаг бол хүүхэд ба ахимаг насныханд давсганд чулуу үүсдэг. Чулууны тоо нь нэгээс эхлээд хэдэн зуун ширхэг хүртэл байдаг бол хэмжээ нь ч шар будааны дайтайгаас эхлээд 10-12 см-ын диаметрийн хэмжээтэй хүртэл янз бүр байна. Жингийн хувьд 2,5 кг хүрсэн тохиолдлыг ч тэмдэглэсэн байдаг.

Шалтгаан

Чулуу үүсэх үндсэн шалтгаан бодисын солилцоон бага зэргийн хямралаас үүдэн уусдаггүй давс үүсэх явдал юм. Тэдгээр нь урат, фосфатд, оксилат чулуу болон хатууждаг.

Гэхдээ давсганд чулуу үүсэх өвчнөөр өвдөх удамшлын хандлагатай байлаа ч дараахь хүчин зүйлс нөлөөлөхгүй бол өвдөхгүй гэж үздэг, үүнд:

Хүнс ба усны найрлага. Жишээлэхэд, хурц ба хүчиллэг хоол хүнс нь шээсний хүчиллэгийг ихэсгэдэг бөгөөд үүнээс болж чулуу амархан үүснэ.

Амин дэмийн дутагдал.

Ясны өвчин, гэмтэл. Ясны чөмөгний үрэвсэл, яс сийрэгжих.

Архаг ходоодны үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл, шархлаат өвчин зэрэг ходоод гэдэсний архаг өвчин.

Шингэн дутагдах. Бие махбодод ус дутагдах нь халдварт өвчин, эсвэл хордлогын үед үүснэ

Бөөр ба шээс бэлгийн системийн янз бүрийн өвчнүүд. Бөөрний тэвшинцрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, түрүү булчирхайн томролт, түрүү булчирхайн үрэвсэл ба бусад .

Явц

Бүсэлхий орчмоор чинрэх, хатгаж өвдөх, шээс цустай гарах, биеийн байрлал өөрчлөх ,эсвэл биеийн хүчний ачаалал авах, огцом хөдлөхөд өвдөж байгаа бол бөөрөнд чулуу үүссэн байх магадлал өндөр.

Хэрэв чулуу шээсний сувагт байвал чулууны хөдөлгөөнийг даган өвдөлт нь бүсэлхийгээс цавь руу, хэвлийн доод хэсэг рүү, бэлэг эрхтэн рүү, гуяны дотор гадарга руу шилждэг.

Хэрэв чулуу нь шээсний сувгийн доод хэсэгт байрлаж байгаа бол шалтгаангүйгээр шээс хүрэх нь олонтаа байдаг.

Хэрэв чулуу шээсний сувгийн нүхийг бүрэн тагласан бол шээс бөөрөнд хуралдан бөөрөөр хатгуулах шинж үүсгэнэ. Өвдөлт нь бүсэлхий орчимд хүчтэй хатгуулан базалж илрээд гэдэсний доош хэсэг рүү шилждэг. Өвдөлт үе үе намдаж, дахих зэргээр хэдэн цаг, өдрөөр үргэлжилж болдог. Өвдөлт дээд цэгтээ хүрсэн үед бөөлжилт, халууралт, бие чичрүүлэлт өгч болно. Чулуу байрлалаа өөрчилсөн, эсвэл шээсний сувгаас гарах үед өвдөлт зогсно.

Чулуу давсганд байгаа үед цустай шээс гарахаас гадна хөдлөх, шээх үед хэвлийн доод хэсгээр өвдөлт өгнө. Өөр нэг шинж тэмдэг нь ойр ойрхон шээсэн хүрэх юм. Явах, сэгсрүүлэх, биеийн хүчний ажил хийх үед шээс шалтгаангүйгээр, огцом хүрнэ. Мөн шээх үед давсаг сулраагүй атал шээс  тасалдах, гэнэт тасалдах шинж тэмдэг илэрч болдог. Ингэж тасалдсан шээс нь зөвхөн биеийнхээ байрлалыг сольсны дараа л гарах боломжтой.

Оношлогоо

Бүсэлхийгээр өвдөх, шээс цустай гарах, халуурах чичрүүлэх, шээхэд хатгулах эсвэл шээхэд бэрхшээлтэй байвал бөөрний эмчид хандах хэрэгтэй. Эмч чулууг үүсгэсэн давсны найрлагыг тогтоохын тулд чулуу үүсэх эрсдлийн шинжилгээг шээсэнд хийнэ. Харин шээс бэлгийн системийг хэт авиагаар / эхо / харах, эсвэл компьютерийн томографийг ашиглан чулууны байрлалыг тодорхойлно. Зөнд нь орхивол бөөр, шээсний суваг, давсагны үрэвсэл-ийг үүсгэн улмаар бөөр авахуулахад ч хүргэх аюултай тул яаралтай эмчилгээ хийхлгэх хэрэгтэй.

Эмчилгээ

Эмчилгээ нь чулууны байрлал, хэмжээ, бүтэц ба хүндрэл байгаа болон байхгүйгээс хамаарна. Одоо үед анагаах ухаан чулууг зайлуулах олон шинэ аргуудыг ашиглаж байна. Жишээ нь: дуран авайн хагалгаа. Энэ аргын үед давсагаар дамжуулан шээсний сувагт оруулсан багажын тусламжтайгаар чулууг буталдаг.

Урьдчилан сэргийлэлт

Шээсний замын чулуужих өвчний үед тусгай хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Ингэхдээ чулууг үүсгэгч тунадас бий болгодог хүнсний бүтээгдэхүүнийг хоолноос хасна. Мөн өдөрт 2 литр түүнээс багагүй хэмжээний шингэний өлөн элгэн дээрээ, хоолноос өмнө ба хойно, хооллолтын хооронд, унтахын өмнө их хэмжээгээр ууна. Шээсний зам чулуужих өвчний үед зөвхөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө дагаж дагах бөгөөд  өөрөө өөрийгөө эмчлэх гэсний хэрэггүй.

<fb:like href="http://www.103.mn/archives/25" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/25"></fb:comments>