Түрүү булчирхай үрэвсэхийн простатит гэдэг. Түрүү булчирхайн цочмог үрэвсэл нь харьцангуй цөөн тохиолддог бол архаг үрэвсэл нь 20-50 насны эрчүүдийн 30% нь тохиолддог. Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит нь эрэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархсан бөөр, шээсний замын өвчнүүдийн нэг юм.
Шээсний сүвний үрэвслийг анагаах ухаанд уретрит гэж нэрэлэдэг. Уретрит нь шээх үед өвдөх, дотроос нь ялгадаас гарах гэсэн үндсэн шинж тэмдгээр илэрдэг. Хүйс ялгалгүй тохиолддог өвчин.
Янз бүрийн нянгаар үүсгэгдсэн бөөрний үрэвсэлт өвчнийг бөөрний тэвшинцэр -ийн үрэвсэл буюу пиелонефрит нь гэж нэрлэдэг.
Хүмүүс тэмбүү, заг хүйтэн хоёрыг л бэлгийн замын халдварт өвчин гэж төөрөлдөх нь бий. Гэвч үнэн хэрэг дээрээ бэлгийн замын халдварууд нь маш олон янз, төрөл байдаг. Бэлгийн хавьтлын үед халдварладаг нь ийм халдваруудын нийтлэг шинж юм.
Бөөр нь бие махбодын шингэнийг шүүж хортой бодисоос цэвэрлэдэг эрхтэн юм. Хүний цусанд дахь хортой бодис, шингэн нь бөөрний түүдгэнцэр гэж нэрлэгддэг хялгасан судасны өвөрмөц системээр дамжин бөөрний бүрхэвчинд очдог.
Давсагны салст бүрхүүл -ийн үрэвслийг цистит гэж нэрлэдэг. Цистит нь шээс бэлгийн замын хамгийн их тархсан үрэвсэлт өвчнүүдийн нэг юм. Эмэгтэйчүүдийн 20-25 орчим хувь нь давсагны циститын аль нэгэн хэлбэрээр өвдсөн байдаг бол 10% нь давсагны архаг үрэвсэлтэй гэсэн статистик судалгаа байдаг.
Бие махбодоос зайлуулагдах ёстой бодисыг гадагшуулахад хамгийн чухал үүргийг бөөр гүйцэтгэдэг. Бөөрний гүйцэтгэх ёстой энэ ажлыг өөр ямар эрхтэн нөхөн гүйцэтгэх боломжгүй. Улмаар бусад эд, эрхтэн хэвийн ажиллаж байлаа ч бөөрний үйл ажиллагаанд доголдол үүсч, эсвэл бүрэн зогохоод бие махбодит аминд ч хүрэх аюултай ноцтой өөрчлөлтүүд гардаг бөгөөд үүнийг бөөрний дутмагшил гэдэг.