Эрүүл мэнд » Жирэмслэлтээс хамгаалах
Жирэмслэлтээс хамгаалах / Арьсан доорх суулгац буюу имплантант, Норплант
Ерөнхий
Жирэмслэлтээс хамгаалах олон арга байдаг. Эдгээрээс хамгийн сүүлд нэвтрээд байгаа нь арьсан доорх сулгац буюу жирэмслэлтээс хамгаалах имплантант суулгах арга юм.   Жирэмслэтээс хамгаалах хэрэгсэл болгож арьсан доор суулгадаг тусгай жижиг уутанцар буюу капсулуудыг арьсан доорх суулгацууд/имплантант гэж нэрлэнэ.
Эдгээр уутанцар буюу капсулуудад агуулагддаг гормон нь уутанцарын ханыг нэвтлэн цаг хугацааны хувьд жигд хэмжээгээр цусанд нэвчих замаар жирэмслэлт үүсэхээс сэргийлэх механизмыг эхлүүлж байдаг.  Норплант,  Левоногестрел гэсэн нэрээр худалдаанд гардаг.
Явц
Суулгацын ханыг нэвтлэн цусанд орж ирж байгаа дааврууд нь өндөгөн эсийн гадагшлалтыг удаашруулж, савны хүзүүвчний шингэнийг эр бэлгийн эс умайд нэвтрэх боломжгүй болтол нь өтгөрүүлэх нөлөө үзүүлдэг.
Мөчлөгийн 7 дахь өдрөөс хэтрүүлэлгүйгээр мөр, эсвэл шууны дотор талд 6-ширхэг норплант буюу жирэмслэлтээс сэргийлэх арьсан доор сулгацыг дэвүүр хэлбэртэйгээр суулгаж өгнө. Ингэхэд 24 цагийн дараанаас эхлэн жирэмслэлтээс сэргийлэх үйлчилгээг үзүүлж эхэлнэ.
Арьсан доор суулгах явц нь 5-10 минут үргэлжилдэг бөгөөд онц өвдөлт зовиургүй явагддаг.  Хугацаа Норплант нь жирэмслэлтээс хамгаалах магадлал 5 жилийн турш 99 хувь болохоор маш өндөр найдвартайд тоогцддог. Норплант-2 нь 3 жилийн турш мөн адил 99 хувийн магадлалтай хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж чаддаг.
Арьсан доор суулгаснаас 3 сарын дараа эмчид үзүүлж, үүнээс хойш жил болгон заавал эмчид үзүүлэн хянуулж байх ёстой.  Суулгац хийсний дараах хэд хоногт усаар норгохоос хамгаална.
Хэрэглэхэд анхаарах зүйлс
Нүдний хараа богино хугацаанд эрс муудах, цаашид зургаан сарын турш хөдөлгөөнгүй байх заалттай хагалгаанд орох, судасны хана нь цаашид бөглөрөх аюултайгаар өрөвсөх,  судас нөжрөлтөнд бөглөрөх, элэгний хурц эмгэгийн шинж тэмдэг, мигрень буюу толгой таллаж өвдөхтэй төстэй өвдөлт зэрэг үед уутанцар буюу капсулыг нэн даруй буцаан гаргаж авна.
Цаашид зургаан сар түүнээс их хугацаатайгаар хэвтрийн дэглэм сахих шаардлагатай хагалгаанд орох шаардлагатай үед хагалгаа хийхээс 6 долоо хоногийн өмнөөс капсулуудыг авна.
Ариун цэврийн горим сахиж чадаагүй, суулгах явцад алдаа гаргасан үед суулгацын орчимд үрэвсэл үүсэж болзошгүй.
Элэгний хурц болон архаг эмгэгийн үед 8-12 долоо хоног тутамд элэгний сорьц авч хяналт тавьж байх шаардлагатай.
Барбитурат, рифампицин, карбамазепин, дифенин зэргийн бэлдмэлүүдтэй хэрэглэх үед норплантын үр ашигтай байдал буурдаг.
Сөрөг нөлөө
Сарын тэмдэгийн мөчлөг өөрчлөгдөх. Өөрөөр хэлбэл сарын тэмдэг тогтмол бус ирдэг болох, эсвэл сарын тэмдэг ирэхээ зогсох, ирэхдээ урт хугацаатай ирдэг болох, гадагшлах зүйлсийн хэмжээ багасах зэрэг шинж тэмдэг нь арьсан доорх суулгац хэрэглэсэн нийт эмэгтэйчүүдийн 30 хувьд нь эхний гурван сард илэрдэг бол 20 хувьд нь анхны нэг жилийн сүүлээр илэрдэг байна.
Гирсутизм буюу уруул, эрүүнд сахал ургах зэргээр эрэгтэй хүний маягаар үс ургах.
Заримдаа бэлгийн дүр хүсэл буурах, өөрөө аяндаа алга болдог буюу транзитор киста үүсэх,  толгой өвдөх, сэтгэл гутралд орох, дотор муухайрах, жин нэмэх.
Цөөн цохилдолд батга гарах, арьс үрэвсэл, үс унах, судас бөглөрөх,
Цээрлэх буюу хэрэглэхийг хориглох тохиолдлууд
Дараах тохиолдлуудад арьсан жирэмснээс хамгаалах арьсан доорх суулгац хэрэглэхийг цээрлэнэ Үүнд:
Жирэмслэлт, элэгний үрэвслийн биш эмгэг, жирэмсэн нь тогтоогдох, элэгний хурц эмгэг, Дубин Жонсоны хам шинж, Роторын хам шинж, саран хэлбэрт эсийн дутагдал, хөхний хорт хавдар, герпесийн вирусээс үүдэлтэй арьсны тууралт, цусны нөжрөлтөөс үүсэлтэй судасны бөглөрөлт, шалтгаан нь тогтоогдоогүй цус алдалт, өөх тосны солилцооны илэрхий алдагдал.
Жирэмслэлтээс хамгаалах/ Спираль
Ерөнхий
Умайн спираль нь эр бэлгийн эсийг өндөгөн эсэнд хүрэхэд саад болох замаар жирэмслэлтээс урьдчилан сэргийлдэг.
Давуу тал
Үр дүн өндөр.
Жирэмслэлтээс 4-10 жилийн хугацаанд сэргийлж чадна.
Бэлгийн хавьталд ороход саад болдоггүй.
Өндөгөн эсийн жам ёсны бойжилтыг эвддэггүй, бие махбодийн дааврын агуулгад нөлөөлдөггүй / энэ нь даавар агуулсан спиралиудад хамаарахгүй/.
Савны гадуурх жирэмслэлт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэггүй.
Төрсний дараах 48 цагийн дотор байрлуулах боломжтой бөгөөд хөхөөр хооллох үед хэрэглэж болно.
Үр хөндөх ажилбарыг дууссан даруйд байрлуулж болно.
Даавар оролцсон эм ашиглан жирэмслэлтээс сэргийлэх боломжгүй хэт таргалалт г.м. эмгэгийн үед хэрэглэх боломжтой.
Гарч болзошгүй сөрөг үр дагавар
Сарын тэмдэг их хэмжээтэй, өвдөлттэй ирэхээс гадна сарын тэмдэгүүдийн хооронд цусархаг ялгадас гарч болзошгүй.
БЗХӨ өвдсөн эмэгтэйчүүд мэдэлгүйгээр спираль тавиулсан тохиолдолд бага аарцагны эрхтэнүүдийн үрэвслийн өвчин үүсэх эрсдэл нь нэмэгдэнэ.
Зарим тохиолдолд спираль нь үтрээ руу унаж магадгүй.
Дараах тохиолдолд спираль тавихыг хориглодог
Жирэмсэлэсэн байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд.
БЗХӨ-ийн халдвар авах эрсдэл өндөртэй үед. Өөрөөр хэлбэл нэгээс олон тооны бэлгийн хавьтагчтай үед.
Умайн хүзүү, бага аарцагны эрхтэнүүдийн үрэвслийн өвчин тэдгээрийн дотор БЗХӨ зэргийн явц нь илүү хурц хэлбэрээр явагддаг.
Сүүлийн гурвсан сарын дотор бага аарцагны эрхтэнүүдийн үрэвслийн өвчин тусаж байсан.
Шалтгаан нь тогтоогдоогүй үтрээний цус алдалт ажиглагдаж байсан.
Бэлиг эрхтэний хорт хавдартай.
Биеийн ерөнхий эсэргүүцэл суларсан, ДОХ.
Эмнэлгийн хяналт
Спираль тавиулснаас 4-6 долоо хоногийн дараа сарын тэмдэг ирэхгүй байгаа тохиолдолд эмчлүүлэгч эмчдээ хандан үзүүлэх хэрэгтэй. Мөн жирэмсэн байж болзошгүй гэсэн үзэж байгаа бол цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Ердийнхөөс илүү хэмжээтэй, эсвэл илүү удаан үргэлжилсэн цус алдалт үүсвэл мөн л нэн эмчид нэн даруй үзүүлэх хэрэгтэй. Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх, бэлгийн хавьтлын үед цус алдах, эсвэл өвдөлт үүсч байгаа бол мөн л эмчид цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй. Эвгүй зүйл ялгарах, чичрүүдэс хүрэх, халуурах зэргээр халдвар авсан байж болзошгүй гэх шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүлнэ. Спиралийн “сахал” мэдрэгдэхгүй болсон, өмнөхөөсөө илүү богино эсвэл урт болсон үед мөн л эмчид цаг алдалгүй үзүүлнэ.
Анхаарах зүйл
БЗХӨ-ийн тархалт харьцангуй их болсон өнөө үед спиралийг хөндлөнгийн бэлгийн хавьтагчгүй харилцан үнэнч байдаг хосууд л хэрэглэх нь хамгийн зохистой гэдгийг мартаж болохгүй.
Спиралийг сав баглаан дээр заасан хугацаанаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Заагдсан хугацаа дууссанаас хойш үрэвсэл үүсэх эрсдэл нь нэмэгддэг.
Савны гадуурх жирэмслэлтийн эрсдлийн хүчин зүйлс
Ерөнхий
Эрсдлийн хүчин зүйл  (risk factor)  гэж нөлөөллийнх нь үр дүнд ямар нэг өвчин үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг зуршил /тамхи татах г.м./, эсвэл хүрээлэн буй орчинд буй хортой бодисуудын нөлөөг хэлдэг.
Энэхүү нөлөө буюу холбоос нь өвчин үүсэхэд хүргэж болзошгүй олон шалтгааны зөвхөн ганц нь тул шалтгаант хүчин зүйлсээс ялгаж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрсдлийн хүчин зүйл, зүйлс байна гэдэг нь өвчин үүсэх магадлалыг нэмэгдүүлэх болохоос өвчин үүсгэх гол шалтгаан болохгүй. Өчвин үүсгэдэг эрсдлийн хүчин зүйлсийг нь арилгавал өвчин үүсэх магадлал нь багасна.
Тодорхойлолт
Үр тогтсон өндөгөн эс умайн хөндийн гадна бэхлэгдэхийг савны гадуурх жирэмслэлт гэдэг. Савны гадуурх жирэмслэлтийн нийт тохиолдлын 95% орчимд өндөгөн эс нь умайн хоолойд бэхлэгддэг бол бусад тохиолдолд нь умайн хүзүү, хэвлийн хөндий, өндгөвчинд бэхлэгддэг.
Эрсдлийн хүчин зүйлс
А. Архаг сальпингит. Савны гадруух жирэмслэлт болсон нийт эмэгтэйчүүдийн 50% орчмоос нь сальпингит буюу умайн хоолойн үрэвсэл илэрдэг. Зарим эх сурвалжид дурдаснаар бол сальпингит буюу умайн хоолойны үрэвсэл нь савны гадуурх жирэмслэлтийн эрсдлийг 7 дахин нэмэгдүүлдэг ажээ. Эдгээрийн дотроос хламид-ийн гаралтай сальпингит нь савны гадуурх жирэмслэлт үүсгэх магадлал илүү өндөр байдаг аж.
Б. Умайн хоолойны хөгжлийн гажиг. Эдгээрт нь дивертикул буюу уут хэлбэртэй төвийлт, илүү нүх, дутуу хөгжил зэрэг орно.
В. Бага аарцаганд наалдац үүсэх. Наалдац нь эндометриоз, эсвэл хурц мухар олгой болон төрсний дараах халдварт хүндрэл, эсвэл аборт буюу үр хөндөлтийн дараа үүсч болзошгүй.
Г. Умайн хоолойд мэс ажилбар хийсэн. Эдгээр нь боолгох, савны гадуурх жирэмслэлтийн улмаас эрхтэнийг үл гэмтээх хагалгаа хийсэн, үргүйдлийг арилгах мэс ажилбар хийсэн.
Д.Умайн доторх ерөндөг ашигласан. Манайхны ярьж заншсаар спираль тавиулах замаар жирэмслэлтээс сэргийлж байсан эмэгтэйчүүдэд савны гадуурх жирэмслэлт үүсэх магадлал өндөр байдаг гэж зарим эх сурвалжууд дурджээ.
Е. Мини-пиль буюу гестагений бичил тун агуулсан эм уух, медроксипрогестероны тариулах замаар жирэмслэлээс сэргийлэх нь савны гадуурх жирэмслэлт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг аж.
Ж.Зохиомол үр тогтоолт. Экстрокорпораль үр тогтолт буюу хуруу шилэнд үр тогтоосны дараа умайд шижлүүлэхэд 5% нь савны гадуурх жирэмслэлт үүсдэг ажээ.
З.Үргүйдэл. Үргүйдлийн үед шалтгаанаасаа үр хамаараад савны гадуурх жирэмслэлтийн эрсдэл өндөр байдаг.
И. 35 наснаас дээш эмэгтэйчүүд.
Оношилгоо
Эдгээр эрсдлийн хүчин зүйлс байгаа, өмнө нь савны гадуурх жирэмслэлт тохиолдож байсан бол эмэгтэйчүүд жирэмслэсэн тохиолдолд юуны өмнө аль болох эрт эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, үтрээний эхо г.м. өндөр нарийвчлалтай багажны үзлэгт орох хэрэгтэй.
Ялангуяа хэвлийн доогуур өвдөх шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандан үзлэгт орж савны гадуурх жирэмслэлт байгаа эсэхийг шалгах зайлшгүй шаардлагатай. Энэ мэтээр эрт оношлон шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авсан тохиолдолд үр тогтоох боломжоо хадгалах боломжтой.
Абортын тухай
Абортын тухай
Сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс, олон долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүс энэ нийтлэлийг үзэх хэрэггүй шүү.
Хүний амьдрал тэр бүр санаснаар бүтдэггүй болохоор заримдаа аборт буюу үр хөндөлт гэгч таагүй ажилбарыг хийлгэхээс өөр аргагүй тохиолдол үүсдэг. Хүчирхийлэлд өртсөн, удамшлын эдгэрэшгүй өвчин эмгэг илэрсэн, ургийн хөгжлийн гажиг илэрсэн, эхийн амь насанд аюултай болсон  г.м. цөөнгүй заалтуудыг эмч, мэргэжилтнүүд хэлээд өгнө.
Харин бодлогогүй амьдрал, болчимгүй алхам хийсний үр дүнд хөл хүнд болсон гэдгээ мэдмэгцээ шууд л үр хөндүүлнэ, авахуулна, аборт хийлгэнэ гайгүй эмнэлэг, таньдаг эмч байна уу гэж гүйх дуртай, эсвэл гүйх гэж байгаа хүмүүс нэг мөр шийдвэр гаргахын өмнө эдгээр зургуудыг нэг сайн харж хоёр сайн бодож байгаад ганц зөв шийдвэр гаргана биз ээ.
Үр дүн нь ийм л юм байдаг юм байна. /зурган дээр хоёр дарвал томорч харагдана/
Эрчүүдийн хэрэглэх арга
Эрчүүдийг жирэмслэлтээс сэргийлэх асуудалд санаа зовдоггүйд гайхах зүйлгүй. Гэхдээ хэрэв хүсвэл тэд хамтрагч эмэгтэйгээ хүсээгүй жирэмслэлт -ээс сэргийлэхэд чадлын хэрээр оролцох боломжтой. Үүний тулд эрчүүдэд зориулсан жирэмснээс сэргийлэх тусгай аргууд байдаг.
Бэлгийн хавьтлаа таслах
Эрэгтэй нь дур тавих үедээ бэлиг эрхтэнээ эмэгтэйнхээ үтрээнээс гаргадаг. Гэхдээ энэ аргыг хамгийн найдваргүй арга гэж үздэг.
Бэлгэвч
Хамгийн их тархсан бєгєєд аюул багатай арга нь бэлгэвч хэрэглэх арга юм. Өндєр чанартай нимгэн резинээр хийсэн бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх зогсохгүй бэлгийн замын халдвараас хамгаалдаг. Эртний ромчүүд гэрийн тэжээвэр амьтны гэдэсний хальс углаж, сэргэн мандалтын үеийн европчууд эм шингээсэн зотон даавуун уут хэрэглэдэг байсан гэхээр одоогийн эрчүүдийг илүү азтай гэж болно. Чанартай  бэлгэвчний савны гадна талд заавал электрон хяналтанд орсон тухай бичсэн байдаг. Бэлгэвч таваас илүүгvй жил хадгалагддаг. Хэрэглэсний дараа цонхоороо шидэж, эсэл жорлонд руу хаях зэргээр хvрээлэн буй орчныг бохирдуулж болохгүй бөгөөд хогийн саванд хаях нь зvйтэй.
Суваг боох
Эрэгтэй хүний үр дамжуулах сувгийг боох хагалгааг “вазектоми” гэдэг. Ингэхдээ эр бэлгийн эсийг хоёр төмсөгнөєс дамжуулдаг үрийн сувгийг тасладаг. Вазектоми хийлгэснээс хойш нэг сар орчмын дараа эр хүн бүрэн үргүй болно. Хагалгаа нь нэлээд энгийн тул хүндрэл бараг гардаггүй. Эрэгтэй хvн үлдсэн амьдралынхаа туршид vр тогтоох боломжгүй болдог нь энэ аргын гол дутагдал байсан. Харин орчин үед ”буцаах вазектоми” мэс засал бий болсон бєгєєд таслагдсан үр дамжуулах сувгийг сэргээн оёсноор эрэгтэй хүн дахин үр тогтоох чадвартай болдог байна. Ийм хагалгааны 90% -д нь үр тогтоох чадвар сэргэдэг. Мөн үр дамжуулах сувагт тусгайлан хийсэн бяцхан хавхлага тавиад түүнийг маш жижигхэн мэс заслаар  хүсэлтийн дагуу онгойлгож, мєн дахин хаах төстэй арга ч байдаг. Хятадад хутгагүй вазектомын арга боловсруулсан бєгєєд бvх мэс засал 3-5мм урттай бяцхан зүслэгээр хийгддэг байна. Ийм маягаар жирэмслэлтээс сэргийлэх эрэгтэйчүүдэд зориулсан мэс заслын арга нь маш найдвартай, харьцангуй аюул багатай болж байна. Түүний дутагдалтай талууд нь гэвэл заавал мэс ажилбар шаардах ба буцааж болохгvй байх эрсдэл  юм.
Самурай арга
Энэ аргыг хамгийн өвөрмөц гэж болно. Эртний Японд сэдсэн энэ арагын дагуу эрэгтэй хүн 2 сарын турш өдөр бүр халуун (ойролцоогоор 40 хэм ) усанд  төмсгөө хэдэн минутын турш дүрэх ёстой. Үүний үр дүнд багаар бодоход ойрын хагас жилдээ эцэг болохоос айх явдалгvй болдог байна. Хэвийн үед хуйхнаг -ын дулаан 36 хэмээс илүүгүй байдаг.  Төмсөгийг халаах vед  эр бэлгийн эс боловсруулалт алдагддаг. Машины жолооны ард өдөрт 4-өөс илvv цагаар суух тохиолдолд ч ийм vр дvн   гардаг байна.