Цээжний бах буюу стенокарди гэдэг нь зүрхний цусан хангамж хомсдох өвчний нэг үе шат нь юм. Өөрөөр хэлбэл зүрхийг цусаар ханагж байдаг судаснууд гэнэт агших үзэгдэл. Цээжний бахаар ихэвчлэн ахимаг насны эрэгтэйчүүд өвчилдөг.
Хэрэх /хэрлэг/ буюу ревматизмыг мэргэжлийн биш хүмүүс зөвхөн үе мөчний үрэвслийн өвчин гэж ташаардаг. Үнэн хэрэг дээрээ ревматизм нь зүрх болон бусад эрхтэний холбогч эдийг хамарсан системийн өвчин юм. (more…)
Даралт ихсэх буюу артерийн гипертензи гэгч зүйлтэй тулгарсан хүмүүс энэхүү 8 дүрмийг дагавал зохино. (more…)
Инсульт буюу тархины цус харвалтын дараах эмийн бус эмчилгээнд өвчтөн болон түүний туслахууд идэвхтэй оролцох шаардлагатай юм.
Мөрдөх дэглэм Тархины цус харвалтын дараах эмчилгээнд зөв тогтоосон өдрийн дэглэм ихээхэн чухал ач холбогдолтой байдаг.
Тархины зарим хэсэгт цусан хангамж дутагдсанаас бие махбодын үйл ажиллагаа өөрчлөгдөх, алдагдахыг харвалт гэнэ. Хүний уураг тархи нь судсан торлог бүрхэвчтэй цусан хангамж сайтай эрхтэн юм.
Зүрхний архаг дутмагшил гэсэн ойлголт нь зүрх биеийн эд, эрхтэнийг хүчилтөрөгч ба тэжээлийн бодисоор шаардлагатай түвшинд хангаж чадахгүй болсныгт заадаг. Статистик мэдээнээс үзвэл 70-аас дээш насны 1000 хүний 10 нь ийм эмгэгтэй байдгаас гадна эмэгтэйчүүдийн дунд илүү олон тохиолддог байна.
Ерөнхий
Хамгийн хүнд тохиолдлуудыг нь эс тооцвол хураагуур судасны өргөсөлт өвчин нь жирэмслэлтийг хориглосон заалт болдоггүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн венийн зангилааны өргөсөлт үүсэх шалтгааны нэг нь жирэмслэлт, төрөлт байдаг гэдгийг санаж, энэ өвчний шинж тэмдэг илрэх, өвдөх магадлал өндөртэй бол судасны эмгэг судлагч буюу флеболог эмчид хандах хэрэгтэй.
Зүрх судасны өвчинд эрэгтэйчүүд илүүтэй өртөмтгий гэлцдэг. Энэ яриа нь оргүй хоосон газар гарч ирчихээгүй, олон тооны судалгааны үр дүнг олон нийтийн хүртээл болгосны дараа гарч ирсэн гэдгийг онцлох хэрэгтэй
Зүрх нь атгасан гарын дайтай жижигхэн булчин ч гэлээ нэгэн төрлийн ядрахыг үл мэдэн ажилладаг хүчтэй шахуурга, насос юм. Зүрх нь; дөрвөн хөндийтэйгээс дээд хоёрыг нь тосгуур, доод хоёрыг нь ховдол гэж нэрлэдэг.
Зүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдлуудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг тухай хүн бүр л биологийн хичээл дээрээс үзэж байсан. Агшилтууд нь тогтсон хугацааны дараа ар араасаа даган хийгдэж байдаг.