Эрүүл мэнд » Зүрх судас

Цээжний бах буюу стенокарди
Цээжний бах буюу стенокарди гэдэг нь зүрхний цусан хангамж хомсдох өвчний нэг үе шат нь юм. Өөрөөр хэлбэл зүрхийг цусаар ханагж байдаг судаснууд гэнэт агших үзэгдэл. Цээжний бахаар ихэвчлэн ахимаг насны эрэгтэйчүүд өвчилдөг.

Ерөнхий

Эстроген  буву эм бэлгийн даавар нь судасны хананд холестерин хуримтлагдахаас бие махбодыг хамгаалж байдаг болохоор цэвэршилтээс өмнөх насны эмэгтэйчүүд барагтай бол өвчилдэггүй.

Шалтгаан

Өвчний үндсэн шалтгаан нь зүрхний артерийн судасны хатуурах юм. Зүрхийг цусаар тэжээж буй судасны дотор хананд  (титэм судас / артери) нас ахихын хэрээр холестериний тунадас буюу судас хатуурлын товруу бий болдог. Ийм товруу нь  нь артерийн нүхийг нарийсгасны улмаас зүрхэнд очих цусны урсгал багасна. Таргалалт, тамхи татах, удамшил, артерийн даралт ихсэх, чихрийн шижин  зэрэг нь ийм байдал үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл гэж үздэг. Мөн хөдөлгөөний дутагдал, сэтгэл санааны байдал, ядаргаа нь нэмэлт хүчин зүйл болдог.

Явц

Цээжний бах хөдлөх үед нь зүрхний орчим халуу оргин хоолой боож байгаа мэт огцом өвдөлт өгдөг. Гэхдээ өвдөлт гэхээсээ илүүтэйгээр цээж бачуурч, хүнд юмаар дараад байгаа мэт мэдрэмж төрөх байдлаар илрэх нь ч олонтаа.

Зүрхний бах хөдөлсөн үед гол төлөв өвчүүний ард өвддөг ч зүүн тал руугаа, зүрхний орчим өвдөлт өгөх нь бий. Ийнхүү нэг өвдөлт өгөх нь 2-5 минут үргэлжлэх үед амьсгаа давчдах, дотор муухайрах, бөөлжүүлэх, толгой эргэх, шалтгаангүй айдас төрөх зэрэг хам шинж дагалдах нь цөөнгүй. Цээжний бах хөдөлсөн үед нитроглицерин уухад өвдөлт нь богино хугацаанд буюу 1-2 минутын дотор намддаг нь энэ эмгэгийг бас нэгэн онцлог гэж болох юм.

Энэ эмгэг нь тэр бүр илрээд байдаггүй бөгөөд зүрхний булчинд хүчилтөрөгч, шим тэжээл онцгой их хэрэгтэй үед буюу биеийн хүчний нэн их ачаалал авах үед ажиглагддаг. Ийнхүү биеийн хүчний ачааллаас үүдэлтэй цээжний бахыг ачааллын стенокарди гэдэг бөгөөд хурдан явах, уул өөд авирах зэрэгт илрээд ачаалал багасахтай зэрэгцэн аяндаа арилна. Гэвч ахиад ачаалал өгч эхлэх үед буюу явж эхлэхэд өвдөлт ахин үүсдэг. Харин тамхи татах, архи уух, хэт их идэх зэргээс үүдэлтэй зүрхний бах нь харьцангуй бага тохиолддог.

Зөвхөн тодорхой нөхцөлд үүсч, 3-5 минутаас илүүгүй өвдөлт өгдөг цээжний бахыг тогтвортой стенокарди гэдэг.

Харин тодорхой нөхцөлгүйгээр гэнэт үүсч, 10-15 минут үргэлжилдэг цээжний бахыг тогтворгүй стенокарди гэдэг. Энэ үед унтах, суух зэргээр биеийн ямар нэг ачаалал аваагүй үед цээжний бахын шинж тэмдэг гэнэт илэрнэ. Энэ нь хэзээ мөдгүй зүрхний шигдээс  болж магадгүйн анхны шинж тэмдэг байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Анхны тусламж

Цээжний бахын шинж тэмдэг илэрсэн үед дараах арга хэмжээг авах хэрэгтэй:

Өвчтөнг хэвтүүлж, тайван байлга,

Хэлэн дор нь нитроглицерины шахмал тавьж өгөх

Зүрхний орчимд гич буюу горчиц тавь

Валокордин, эсвэл корвалол 25-30 дуслаар өг,

Өвдөлт намдахгүй байгаа тохиолдолд ахин нэг нитроглицерин өгч болно.

Хэрэв нитроглицериныг давтан өгсний дараа 10-15 минутанд стенокардийн шинж тэмдэг арилахгүй байгаа бол өвчтөнд баралгин, эсвэл спазган мэтийн өвчин намдаагч нэг ширхэгийг өгөөд яаралтай  “Түргэн тусламж” дуудах шаардлагатай.

Оношлогоо

Мэдрэлийн ядаргаа, зүрхний гажиг, нурууны хүзүү цээжний хэсгийн өвчний үед  цээжний бахтай төстэй шинж тэмдэг илэрдэг гэдгийг анхаарах шаардлагатай. Иймд үнэн зөв оношийг зөвхөн зүрх судасны эмч тавих боломжтой гэдгийг мартаж болохгүй. Зүрхний үйл ажиллагааг шинжлэхийн тулд биеийн хүчний ачааллын үеийн зүрхний цахилгаан бичлэг буюу тредмилл- тест, бүтэн хоногийн зүрхний цахилгаан бичлэг буюу холтер-мониторингийг заавал хийдэг.

Зүрхний шуугианыг судлахын тулд фонокардиографи хийж, зүрхний эхо графийг  ашиглан зүрхний булчин ба хавхлагын/клапан байдлыг шинжлэн, зүрхний хөндийгөөр цус урсах хөдөлгөөний хурдыг дүгнэнэ. Судасны байдлыг судлахын тулд вентрикулографийн арга ашиглан судасны хананы нарийссан байдал,  холестериний товрууны байрлал зэргийг тодорхойлно.

Дээрхтэй төстэй арга коронарографи нэртэй аргаар зүрхний титэм артерийн судасны байдлыг судлана. Судасны нүхний нарийслыг тодорхойлохын тулд зүрхний булчингын сцинтографийн аргыг хэрэглэнэ.

Эмчилгээ

Цээжний бах нь судас хатуурлаас үүдэлтэй зүрхний цусан хангамж хомсдох өвчний нэг үе шат тул тамхинаас гарах, жингээ нэмэхгүй байх зэрэг амьдралын эрүүл хэв маяг баримтлахтай холбоотой алхмуудыг эн тэргүүнд хийх шаардлагатай.

Цээжний бахыг эмийн болон мэс заслын аргаар эмчилдэг. Цээжний бах нь судасны нарийсалттай холбоотой байвал титэм судасны ангиопластик нэртэй хагалгаа хийж судсыг дотроос нь тэлж өгдөг.

Харин ямар нэг шалтгааны улмаас ийм хагалгаа хийх боломжгүй бол мэс заслын замаар бөглөрсөн хэсгийг тойруулан шинэ  урсгал нээх хагалгаа хийдэг.

Хэрэх өвчний гаралтай зүрхний согог /ангин зүрхэнд орох
Хэрэх /хэрлэг/ буюу ревматизмыг мэргэжлийн биш хүмүүс зөвхөн үе мөчний үрэвслийн өвчин гэж ташаардаг. Үнэн хэрэг дээрээ ревматизм нь зүрх болон бусад эрхтэний холбогч эдийг хамарсан системийн өвчин юм.

Ерөнхий

Хэрэх /хэрлэг/ буюу ревматизм өвчний үед зүрх судасны систем гэмтэхийг үе мөчний хам шинжийн хүндрлийн нэг хэлбэр төдий зүйл гэж үздэг байсан. Харин Францын эмч Буйо (1836 он), ба Оросын эмч И.Г.Сокольский (1838 он) нарыг судалгаа гарсны дараанаас эхлэн хэрлэг буюу ревматизмыг зүрхийг гэмтээдэг бие даасан өвчин гэж үзэх болсон юм.

Хэдийгээр ХХ зуун гарсаар ревматизмаар өвчлөгчдийн тоо багассаар ирсэн ч зүрхэнд хийгдэж байгаа хагалгааны 10% нь ревматизмаас үүдэлтэй зүрхний архаг гэмтэл гэсэн шалтгаанаар хийгдэж байна. Ингээд ч зогсохгүй ревматизмын гаралтай үе мөчний үрэвслийн талаас илүү тохиолдол нь зүрхний гажгийг үүсгэдэг гэж үздэг.

Харин манайхан энэ эмгэгийг хар яриандаа ангин нь зүрхэнд нь гэж ярьцгаадаг.

Шалтгаан

Хэрлэг буюу ревматизм нь гүйлсэн булчирхайн үрэвсэл /фарингит/, эсвэл залгиурын үрэвсэл /ангин/ зэрэг стрептокок халдварын хожуу үеийн үрэвсэл юм. Гэхдээ хоолой нь өвдсөн хүн болгон ревматизмаар өвддөггүй, зөвхөн 0,3-3% өвчилдөг. Ревматизмыг үүсэхэд стрептококкын антигенд өгөх дархлалын системийн хариу, хариуны үргэлжлэх хугацаа чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ревматизмын улмаас зүрхний гадаргуй үрэвсэн өөрчлөгдөхийг ревмакардит гэдэг. Ревмокардит гэдэг нь дор зүрхний булчингийн гэмтэл буюу миокардит, зүрхний дотоод бүрхүүлийн гэмтэл эндокардит гэсэн хоёр янз байдаг ч энэ хоёрыг тухай бүрт ялгахад бэрхшээлтэй байдаг.

Явц

Стрептококийн халдварыг аюулгүй болгох зориулалттай эсрэг бие /антитело/ дархлалын онцлог /гажиг/-аас үүдэн хүний зүрхний эсийн эсрэг ажиллаж эхэлдгээс болж зүрхний клапан буюу хавхлага гэмтдэг.

Стрептококийн халдвар буюу ангинтсан хүн бүр ревматизмаар өвдөөд байдаггүй зөвхөн дархлалын гажигтай хүн л өвддөгийн шалтгаан нь энэ.

Архаг ревматизмын үед зүрхний үйл ажиллагаа алдагддаг. Ингэж гэмтэх үед миокардит буюу зүрхний булчингийн гэмтэл нь гол төлөв эдгэрдэг боловч клапанд гарсан өөрчлөлт нь арилалгүй үлддэг. Үүнийг манайхан хар яриандаа ангин зүрхэнд орох, эсвэл ангин нь зүрхэндээ орчихсон гэж ярьдаг.

Ревматизмаас үүдэлтэй зүрхний согогын 85%-д нь зүрхний митраль клапан гэмтдэг бол хоёр хавхлагын гэмтэл цөөн, гол судасны хавхлагын салангид гэмтэл бүр цөөн тохиолдоно. Ингэхэд зүрхний гол судасны гажиг нь удаан хугацаанд (заримдаа 20-25 жилийн туршид) ямар ч шинж шинж тэмдэггүй явагдах нь бий. Гэвч үүний дараа нөжөөр бөглөрөх, зүрхний хэм алдагдал, ба зүрхний архаг дутагдал үүсэх зэрэг ноцтой хүндрэл үүсдэг.

Хэрлэгийн гаралтай хавхлага/клапаны үрэвслийн үед хавхлагны хавтсууд зузаарч,  ирмэг нь хөвсгөр болно. Хагас жил, жилийн дараа үрэвслийн улмаас зузаарч, холбогч эд үүсэн сорвижолт, өөрчлөлт үүснэ.

Оношлогоо

Өвчний эхний үед зүрхний гэмтлийн шинж тэмдгийг 70-85% нь тодорхойлж чаддаг. Дараа дараагийн өвдөлтийн үед зөв оношлох боломж нь бүр нэмэгддэг ч гэмтэл зүрхний булчин, дотор бүрхүүл ба гадна бүрхүүлийн хаана нь байгаагаас ихээхэн хамаарна.

Хэрлэгийн гаралтай зүрхний үрэвслийн үед зүрхний хэсэгт эвгүй оргих ба бага зэрэг өвдөх, биеийн хүчний ачаалалын үед бага зэрэг амьсгаадах, зүрх дэлсэх, зүрх доголдох зовиур ажиглагддаг.

Гэхдээ зүрхээр дэлсэх, зүрхээр өвдөх нь болгон нь ревматизмын гаралтай зүрхний үрэвслийн шинж биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хэрлэгийн гаралтай зүрхний үрэвслийн оношлогоог зүрхний эмч хийнэ. Зүрхний эхографийн аргыг чанд авианы тусламжтайгаар хийж, зүрхний булчин ба хавхлагын байдлыг шинжлэн, цус зүрхний хөндийгөөр урсах хурдыг дүгнэнэ. Зүрхний үйл ажиллагааг шинжлэх үед зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ), тредмилл-сорил биеийн хүчний ачааллын үед ЗЦБ хийх ба холтер-мониторинг ЗЦБ  хоногийн турш ЗЦБ хийнэ.

Эмчилгээ

Антибиотикийн тусламжтайгаар дахин халдвар авахаас сэргийлэх, ревматизм анхны шинж илрэх үед физик эмчилгээний аргыг идэвхтэй хэрэглэх, зүрхний өөрчлөгдсөн хавхлагыг мэс ажилбараар солих, эсвэл нөхөн сэргээх замаар эмчилгээ хийгдэнэ.

Зүрхний хавхлагын өөрчлөлтийг эмчлэх боломжгүй үед сүүлийн жилүүдэд хиймэл хавхлага суулгах хагалгааг хийж байна.

Даралт ихтэй, “харвах” гээд байгаа хүмүүсийн мөрдөх 8 дүрэм
Даралт ихсэх буюу артерийн гипертензи гэгч зүйлтэй тулгарсан хүмүүс энэхүү 8 дүрмийг дагавал зохино.

Ерөнхий

Юуны өмнө даралт ихсэх талаарх дараах зүйлсийг тогтоож авах хэрэгтэй.

Даралт ихсэх гэдэг нь биеэ даасан тусдаа өвчин төдийгүй зүрхний ишемик өвчний үндсэн хүчин зүйлс болж өгдөг. Даралт ихсэх эмгэгтэй үед тархины цус харвалт, зүрхний шигдээс зэрэг эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг. Эмчилгээг зөв хийхийн тулд эмчийн заасан үзлэг, шинжилгээг хийлгэх шаардлагатай.

Даралтын ихсэлт нь эм тан уух онц шаардлагахгүй дунд зэрэг байх нь цөөнгүй. Үүнийг мэдэж байх нь их чухал. Учир нь эмчилгээ амжилттай болох эсэх нь эмчээс төдийгүй танаас өөрөөс чинь ихээхэн хэмжээгээр шалтгаалж байдаг. Өөрөөр хэлбэл даралт ихсэх эмгэгтэй хүн энэхүү эмгэгийнхээ талаар хэр их бодит мэдээлтэй байж, түүндээ хэрхэн хандаж байгаагаас маш их зүйл хамаарна.

Тиймээс даралт ихэсэхэд хүргэсэн хүчин зүйл нь ямар байхаас үл хамаараад энд өгөхдөх энгийн боловч маш чухал дүрмийг дагаж мөрдөх хэрэгтэй. Тэгээд ч хүнээс нэг их цаг, хүч шаардахгүй дүрмүүд.

Дүрэм №1. Артерийн даралтаа тогтмол хянаж байх

Хэдэн настайгаас үл хамаараад дараах журмын дагаа артерийн даралтаа тогтмол хянаж байх хэрэгтэй, үүнд:

• Даралт чинь хэзээ ч ихсэж байгаагүй бол хамгийн цөөндөө 2 жилд 1 удаа

• Даралт чинь хамгийн цөөндөө ганц удаа ч гэсэн ихсэж байсан бол жилдээ 1 цөөнгүй удаа

• Даралт чинь ихэсдэг ч эвгүй мэдрэмж төрдөггүй бол сардаа нэгээс цөөнгүй удаа

• Даралт ихсэхийг дагалдан бие чинь эвгүйрхэдэг бол эмчийн зөвлөсний датвтамжийн дагуу буюу ямар ч байсан дээрх давтамжуудаас цөөнгүй

Тогтоож авах зүйлс:

- 1999 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөгөөний дагуу мөнгөн усны баганы 130/85 мм –ээс бага даралтыг хэвийн гэж үзнэ.

- 130/85 ба 140/90 мм-ийн завсрын даралтыг хэвийн өндөр даралт гэж үзнэ

- 140/90 мм-ээс дээш даралтыг артерийн гипертони буюу даралт ихсэлт гэж үзнэ. Даралт ихсэлттэй олон хүний ихсэлт нь дунд зэрэг байдаг тул эвгүй мэдрэмж тэр бүр мэдрээд байдаггүй. Гэвч шинж тэмдэг илрэхгүй яваад байна гэдэг нь эмгэг огт байхгүй гэсэн үг биш гэдгийг мартаж болохгүй.

Дүрэм №2. Зохистой хооллолтын дүрмийг дагах

Хүний биеийн тэжээлийн бодис, амин дэм, эрдэсийн хэрэгцээг ханган эрүүл мэндийг сахихад эерэг нөлөө үзүүлдэг хооллолтыг зөв зохистой гэнэ.

Зохистой хооллолтын үндсэн зарчмууд

Өдөр тутмын ажил амьдралд зарцуулж байдаг эрчим хүч / энергийн зарцуулалт ба нийлүүлэлт нь зохистой тэнцвэртэй байх ёстой.

Хоолоор орж ирж байгаа тэжээлийн бодисууд /өдөрт авч байгаа илчлэгийн 15% нь уурагнаас, 30% нь өөх тосноос, 55% нь нүүр уснаас авч байх,/ эрдэс бодис болон амин дэмүүд өөр хоорондоо зохистойгоор тэнцвэртэй байх.

Хоолны дэглэм

Хоолыг хоногт 4-5 удаагаа цөөнгүйгээр, тогтмол нэг цагт идэж байх нь хамгийн зохистой гэж үздэг. Ингэхдээ унтахын өмнө хэт их идэж хэрэггүй. Өглөө ба оройн хоолны хоорондын завсар10 цагаас хэтрэхгүй байхыг хамгийн зохистой гэж үзнэ.

Тогтоож авах зүйлс:

Хүний уургийн өдрийн хэрэгцээ нь 90-95 грамм байна. Мах, загас, шувуу, сүүн бүтээгдэхүүн, өндөг гээд амьтны гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнд хүний биед шаардлагатай уураг агуулагдаж байдаг. Харин шош, вандуй, төмс, буудай зэрэг нь ургамлын гаралтай уургийн эх үүсвэр юм. Хоногт хэрэглэж байгаа уургийн 1/3 нь амьтны гаралтай, 2/3 нь ургамлын гаралтай байхаар тохируулахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Хүний өдрийн өөх тосны хэрэгцээ нь 80-100 грамм. Энэ хэмжээний тал орчим хувь нь мах, хиам, сүү зэрэг бүтээгдэхүүний найрлагад багтан хүний биед орж ирж байдаг. Хоол, чанамал, салат, талх зэргийг амтлахдаа хоногт 40-50 граммаас ихгүй тос хэрэглэхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл 1:2 гэсэн харьцаатай амьтны ба ургамлын гаралтайг тос 3 хоолны халбага. Наран цэцэг, эрдэнэ шиш, оливын зэрэг ургамлын гаралтай тос, загас, далайн бүтээдэхүүнд артерийн даралтыг хэвийг болгоход хэрэгтэй бодис, тосонд уусдаг амин дэмүүд байдаг. Далайн загасны тосонд даралт ихсэх, цус хатуурах өвчний үед хэрэглэхэд нааштай нөлөө үзүүлдэг хагас ханасан тослог хүчил гэгч зүйл агуулагддаг.

Хүний өдрийн нүүр усны хэрэгцээ нь 300-350 грамм. Нүүрс ус нь дотроо энгийн ба нийлмэл гэсэн хоёр янз. Хүний өдрийн хэрэгцээний дийлэнх хэсэг буюу 300 грамм хүртэлхийг нийлмэл нүүр усаар хангаж байх ёстой. Эдгээр нь талх, чанамал /каша/, гоймон, төмс, хүнсний ногоо, жимс гэсэн цардуул буюу крахмал агуулсан бүтээгдэхүүнүүд юм. Элсэн чихэр, амттан, чихэрлэг ундаа зэрэгт агуулагддаг энгийн нүүрс усны хэрэгцээ хоногт 40 граммаас ихгүй байхыг хамгийн зохистой гэж үзнэ.

Мөн хоолны давс буюу натрийн давсны хэрэгцээний хэрэглээг хоногт 5 грамм хүртэл багасгах шаардлагатай. Энэ нь овоололгүйгээр тэгшилж дүүргэсэн цайны нэг жижиг халбага гэсэн үг. Үүнтэй зэрэгцэн калийн давсны хэрэглээг 5-6 грамм болгож нэмэх хэрэгтэй. Далайн байцаа, байцаа, үзэм, вандуй зэрэг бүтээгдэхүүний 100грамм тутамд нь 0,5 грамм хүртэл калийн давс агуулагддаг. Мөн нойтон үхрийн мах, гахайн мах, далайн загасны мах, томат, хүрэн манжин, ногоон сонгино, усан үзэм зэрэг бүтээгдэхүүний 100 грамм тутамд 0,4 грамм хүртэл калийн давс агуулдаг. Даралт бууруулахад нөлөөлдөг эрдэс давс, бодисууд нь хүрэн манжин, бөндгөр сонгино, сармис, үхрийн нүдэнд агуулагддаг.

Цэвэр байгалийн гаралтай буюу элдэв бордоо зэргээр бордоогүй малын аарц, ээдэм, мах болон химийн бордоо ашиглалгүй ургуулсан ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд нь 100 грамм тутамдаа 0,1 грамм хүрэхгүй багаар натрийн давсыг агуулж байдаг. Хадгалах хугацааг сунгах зорилгоор хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь хоолны давсыг ихээр агуулдаг. Наад захын жишээ нь хиам нь нойтон махнаас 10-15 дахин их давс агуулж байдаг.

Цаашилбал, хурц, халуун ногоотой, дарсан давсалсан, нөөшилсөн, хөөлгөсөн, чихрлэг бүтээгдэхүүний хэрэглээг эрс багасгаж, эсвэл бүрмөсөн хассан нь дээр. Хоол бэлдэх аргын хувьд гэвэл чанах, жигнэх, ууранд болгох аргуудыг сонгох хэрэгтэй. Хааяа нэг удаа хөнгөн шарж боловсруулж болно. Хоол бэлдэв явцаа бус харин бэлэн болсон хойно нь амсаж давслаж сурах хэрэгтэй. Сул шингэний хэрэглээ, ялангуяа рашаан, хийжүүлсэн ундааны хэрэглээг хоногт 1,5 литр хүртэл хязгаарлах хэрэгтэй.

Дүрэм №3. Муу зуршлаасаа салахыг хичээх

Тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэг нь эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг. Тамхины утаанд агуулагддаг никотин нь хөөрлийн нөлөө үзүүлж, зүрхэнд ирэх ачааллыг нэмэгдүүлэн судас агшааж артерийн даралтыг нэмэгдүүлдэг. Архины нөлөөгөөр биеэ хянах чадвар алдагдан даралтын ихсэлт нь улам аюултай болдог.

Тогтоож авах зүйлс:

Тамхинаас гарах гэж байгаа бол тамхи татах болсон шалтгаанаа тодруулах хэрэгэтй. Би яагаад тамхи татаж байна? Тамхи татах надад тийм их чухал уу? гэсэн асуултанд хариул. Тэмдэглэгээ хөтлөн өдөрт татсан тамхины тоо ба тухай бүрт тамхи татахад хүргэсэн бодит шалтгаан зэргийг бичиж тэмдэглэж бай. Ядлаа гэхэд долоо хоног ингэж тэмдэглэл хөтлөөд үз. Өөрийн мэдэлгүй тамхи татдаг зуршлаасаа салахыг хичээ. Үүний тулд тамхиа тусгай өөр тамхины саванд хийх, чүдэнз асаагуураа хадгалдаг газраа солих зэргээр тамхийг татах болгондоо анзаардаг болох хэрэгтэй. Ажил дээрээ тамхилах цаг гаргахаа зогсоо. Тамхинаас гарах, эсвэл тамхиа багасгах гэж байгаа тухайгаа найд нөхөд, ойр дотныхоо хүмүүст дуулган дэмжлэг авч байхыг хичээ. Ингэхгүй бол олон жилийн турш тамхи татсан хүнд гарахад амаргүй. Тамхинаас гарах олон арга байдаг. Тэгэхээр өөр хүнд тохирсон тамхинаас гарах арга нь танд тохирохгүй байгаа бол өөр аргаар оролдоод үзэж болно.

Дүрэм №4. Хөдөлгөөнийхээ идэвхийг нэмэгдүүлэхийг хичээх

Юуны өмнө эрүүл мэндээ сайжруулахын тулд хөдөлгөөнийхээ идэвхийг нэмэгдүүлэх бэлтгэл хийж эхлэхийн өмнө эмч, мэргэжилтнээс зохих ёсны зөвлөгөө авах ёстой. Бэлтгэлийг бодит үр нөлөөтэй болгох нь таны гол зорилго. Амьдралынхаа тогтсон хэмнэлгийг өөрчлөлгүйгээр өдөр тутмын биеийн ачааллыг нэмэгдүүлэх гэсэн бодит зорилго тавих нь хамгийн зохистой.

Тогтоож авах зүйлс:

Хамгийн их ачаалал авсан үедээ судасны цохилтын тоо минтанд 120-140 хэтрэхгүй байх ёстой. Ачааллынхаа дээд хэмжээг тогтоох “180 –аас хасах насны тоо” гэсэн томъёогоор ашиглаж болно. Хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх дасгал хийх явцад амьсгал давчдах, хэт хөлрөх, бие сульдах, зүрхээр өвдүүлэх гэсэн шинж тэмдэг илрэх ёсгүй. Эдгээр шинж тэмдэг илэрвэл ачаалал тохирохгүй байгаагийн шинж. Иймд ачааллынхаа эрчмийг бууруулан мэргэжлийн эмчээс давтан зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай.

Өгч байгаа ачаалал бие махбодит ямаршуу нөлөө үзүүлж байгааг хянахын тулд дасгал хийж эхлэхийн өмнө ба дараах судасны цохилтыг тоог тоолно. Ингээд нэг адил дасгал хийсний дараа судасны цохилт хэдий хугацааны дараа эргэн хэвийн байдалдаа орж байгааг тодруулна. Жишээлбэл, 20 удаа сууж боссоны дараа хэдэн хугацааны хойно судасны цохилт хэвийн болж байгааг тодруулах гэх мэт.

Хамгийн гол нь ачааллаа маш аажмаар нэмэх ёстойг мартаж болохгүй. Дасгалуудыг долоо хоногт 3, эсвэл 5 удаа гэх зэргээр тогтмол болгохыг хичээ. Зогсолгүйгээр хурдан алхах дасгалыг хийх нь хамгийн зохистой бөгөөд элдэв тусгай хэрэглэл, цаг, мөнгө шаардахагүй. Ингэж алхана гэдэг нь ойролцоогоор минутанд 120 алхам хийж 3-4 км орчим газар алхана гэсэн үг. Дээр хэлсэнчлэн ойр зуур явган явахад аахилаад байдаг хүн шууд 3 км алхвал эвтгүйтэх нь мэдээж. Тиймээс ачааллыг тохируулах дээр дурдагдсан аргын дагуу хэдхэн зуун метр ердийн алхамаар алхахаас эхэлсэн ч болно. Ажлаасаа гэр хүртэлх замдаа унаанд суулгүй, эсвэл нэг хоёр буудлын өмнө бууж, суух зэргээр алхан дасгалаа эхлүүлж болж байна. Хот газар өвлийн улиралд хэт даарах, агаарын бохирдлоос сэргийлэх үүднээс гэр дотроо, өрөөнөөс өрөөнд, эсвэл тусгай зам дээр явж болж байна.

Дүрэм №5. Илүүдэл жинтэй хүмүүс жингээ хасахыг хичээх

Биеийн хэвийн жингээ тодорхойлох олон арга байдаг: сантиметрээр илэрхийлсэн биеийн өндрөөс зууг хасах, биеийн жингийн индекс тодорхойлох г.м. Эдгээр аргуудыг ашиглан өөрт байвал зохих хэвийн жин -г тодорхойлно.

Хоол ундаар авч байгаа илчлэг/энерги ба өдөр тутам зарцуулж байгаа илчлэг/ энерги хоорондоо зохистойгоор тэнцвэртэй байх хэрэгтэй. 35-40 насны хүмүүс, ялангуяа даралт ихсэлттэй бол илүүдэл жингүй байх ёстой гэж үздэг.

Тогтоож авах зүйлс:

Хоол, унданд агуулагдаж байгаа илчлэг/энерги/калори –ийг тооцоолох тусгай хүснэгтүүд байдаг. Жишээлэхэд 100 грамм цөцгийн тос нь 440 ккалори, 100 грамм гоймон 350 ккалори, 100 өөх тос нь 900 ккалори хүртэл илчлэг/энерги агууж байдаг. Өөх тос багатай загасны 100 грамм маханд 80 ккалори, хүнсний ногоо, жимсэнд 50 ккалори хүртэл илчлэг агуулагдаж байдаг.

Цаашилбал 70 кг орчим жинтэй дундаж насны хүн 1 цаг хурдан алхавал 300 ккалори, тайван алхвал 200 ккалори зарцуулж байдаг бол усанд сэлвэл 670 ккалори, дугуй унавал 490 ккалори, унтахдаа 60 ккалори, гэрийн ажил хийхдээ 180 ккалори илчлэг/энерги зарцуулж байдаг.

Илүүдэл жинтэй бол хоногт хоол, унднаас авах илчлэгийн хэмжээг 1800-1200 ккалори болтол нь бууруулахыг хичээх хэрэгтэй. Үүний тулд хоолны зуршил, найрлага зэргээ өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй байх. Ийм замаар хэдэн кг жин хасаад дараа нь жингээ тогтоон барихыг хичээх хэрэгтэй. Үүний тулд дээрх өгүүлсэн явган явах гэсэн биеийн тамирын дасгалыг хийж болно.

Үүнээс гадна ямар нэг өвчин эмгэгтэй холбоогүй илүүдэл жин нь хэтрүүлэн идэх зуршлын үр дагавар байдаг гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Ингэхдээ ховдоглон идэх бус харин бага багаар зохистой тооноос олон удаа хэтрүүлэн идэх замаар шаардлагтай хэмжээнээс илүү их илчлэг/энерги авсны үр дүн байдаг ажээ. Ялангуяа эмэгтэйчүүд өглөө, өдөр, оройн хоол, цайнаас гадна түргэн худалдааны цэгүүдээс шоколад, жигнэмэг, бялуунцар зэргийг хармагцаа авч иддэг зуршилтай болчихсон байдаг болохоор анхаарах хэрэгтэй. Ингэхгүй бол багадаа өдөрт 200 ккалори илчлэгийг илүү аваад байхад л жилийн дотор жин 3-7 кг нэмэгдэхэд хүрч болзошгүй.

Дүрэм №6. Өдрийн дэглэм сахих. Бүрэн дүүрэн амрахыг хичээх

Даралт ихсэх шинж тэмдэгтэй хүн хоногт 8-9 цагаас багагүй унтаж амарч байх ёстой. Өдөр сэрүүн байж, шөнө унтаж амрах гэсэн физиологийн хоногийн хэмнэлийг заавал дагахыг хичээх хэрэгтэй.

Тогтоож авах зүйлс:

Нойрыг хэвийн болгохын тулд унтахын өмнө цэвэр агаарт тайван алхах, хөлөө бүлээн устай саванд дүрэх, бүлэн устай шүршүүрт орох, унтахын өмнө их идэхээс зайлсхийх, зурагтын нэвтрүүлэг шөнө дөлөөр үзэхгүй байх гэх мэтийн хамгийн энгийн, ямар ч илүү зардал, цаг, хүч үл шаардсан аргуудыг ашигласан нь дээр. Нойрсуулах хүчтэй эм бэлдмэл хэрэглэхийн өмнө заавал эмчлэгч эмчээсээ асууж лавлаж байх ёстой.

Дүрэм №7. Стрессийг сөрж сурах

Үнэхээр л эрүүл энх байж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ баярлуулахыг хүсч байгаа бол стрессийг сөрж, сэтгэл санаагаа тогтооон барьж сурах хялбар. Амьсгалын дасгал, булчингаа сулруулах дасгал, аутогений дасгал, Жекбсоны дасгал, анхаарлаа төвлөрүүлэх дасгал, бясалгал гээд стрессийг сөрж зогсоход тус болох олон арга байдаг. Эдгээрийн талаар уншиж судлах хэрэгтэй.

Тэр бүр стресст оролгүй явах боломжгүй ч стрессийг тайлах боломжтой. Манай сайт дээр стрессийг тайлах аргуудын талаарх зөвлөгөө бий. Гол нь уур, бухимдлаа бусдад гаргах замаар тайлж болохгүй. Хэт ядрахгүй байхыг хичээ. Таагүй байдалд орвол уур бухимдлаа гаргахын өмнө дотроо арав хүртэл тоолох, ярианыхаа сэдвийг өөрчлөх зэргээр түр амсхийж байгаад бий болсон нөхцөл байдлыг бүх талаас нь бодож үзэх хэрэгтэй.

Дүрэм №8. Эмчийн зөвлөгөөг ягштал дагах

Эмчийн уухыг заасан эм, хийлгэхийн заасан эмчилгээг ягштал дагаж байх ёстой. Дээр өгүүлэгдсэн дүрмүүд нь хэсэг зуур мөрдсан болоод хаячих зүйл огт биш. Харин ч тогтоон авч, амьдралдаа хэрэгжүүлэх ёстой зүйлс юм.

Эцэст нь хэлэхэд энд өгүүлэгдсэн дүрэм нь нийтлэг ерөнхий шинжтэй. Иймд заавал эмчлэг эмч, мэргэжилтнээс зөвлөгөө авч, өөрийн онцлогтоо тохируулан хэрэглэх ёстойг анхаараарай. Ингээд өөрийн онцлогтоо тохируулан өөрчилсөн эдгээр зөвлөгөөг хэрхэн биелүүлж байгаагаа өдөр бүр тэмдэглэж, тайлбар хийсэн тэмдэглэгээ хөтлөх хэрэгтэй. Ингэвэл бие махбодит, сэтгэл санаанд чинь ямаршуу нааштай өөрчлөлтүүд гарч байгааг аяндаа анзаарч харна.

Тархины цус харвалтын дараах эмийн бус эмчилгээ
Инсульт буюу тархины цус харвалтын дараах эмийн бус эмчилгээнд өвчтөн болон түүний туслахууд идэвхтэй оролцох шаардлагатай юм.

Мөрдөх дэглэм

Тархины цус харвалтын дараах эмчилгээнд зөв тогтоосон өдрийн дэглэм ихээхэн чухал ач холбогдолтой байдаг.

Өвчтөн нь гурван долоо хоногийн турш хэвтэрийн дэглэмийг хатуу баримтлах ёстой. Дөрөв дэх долоо хоногийн эхээр бие нь гайгүй бол орондоо өндийж хөлөө унжуулан суухыг зөвшөөрдөг. Унжуулсан хөлөн дор сандал тавьж, нурууных нь араар дэр ивж өгнө. Тав дахь долоо хоногийн эхээр босч, нэг газраа холхиж болно. Цаашид эмчийн хяналтан дор дэглэмийг арай өргөн хүрээтэй болгоно.

Байрлалаар эмчлэх

Тархинд цус харвалт гарсны эхний өдрүүдээс эхлэн алдагдсан функцуудыг нөхөн сэргээх ажлыг хийж эхлэх хэрэгтэй. Хурц үеийн эхний хэдэн цагаас эхлэн эмийн эмчилгээтэй хавсруулан байрлалаар эмчилж эхэлнэ. Саажиж хөдөлгөөнгүй болсон үе мөчийг татах хэлбэрээр хүндрэл өгөхөөс сэргийлэх үүднээс ингэж байрлалаар эмчилнэ.

Учир нь саажсөн хөл гарны булчингийн тонус буюу чангарал нь яваандаа нэмэгддэг. Ингэж нэмэгдэхдээ тэнийлгэгч болон нуглагч булчингуудын чангарал нь ялгаатай болдог. Үүнээс болоод тархинд цус харвалт өгсний дараа гар нь сул төдийгүй нугаларсан чигтээ үлдэх, хөл нь сул төдийгүй тэнийлттэй чигтээ үлдэж магадгүй байдаг нь цаашид эргэн хөдөлгөөнтэй болоход саад болдог. Байрлалаар эмчлэхдээ үе мөчийг дараах байрлалаар тавьж өгөх ёстой, үүнд:

-Хөдөлгөөнгүй болсон гарны мөрийг холдуулан эргэлдүүлсэн байдалтай байна, тохой тэнийсэн, хуруу, сарвуу мөн тэнийсэн байдалтай. Ингэснээр гар бүх үеэрээ тэнийсэн байдалтай болно. Гарыг энэ байрлалт байлгахын тулд алга, хуруун дээр элстэй жижиг уут зэрэг хөнгөхөн зүйл тавьж өгнө. Мөн гар, алгыг бээлий хэлбэртэй хөрөөдсөн фанеран чиг дээр бинтээр боож бэхлэх нь олон. Ингэхдээ алган дор хөвөн хийж зөөллөж өгнө. Ийнхүү байрлалаар эмчилгээ хийхэд цаашид нөхөн сэргэх явцад үе мөчөнд таталт хөшилт үүсэхээс сэргийлнэ.

-Хөлийг дараах байрлалд оруулна, үүнд: өвдөгөн дор хуйлаас ивж өвдөгөөр нь нугалсан. Зориулалтын хуйлаас байхгүй бол алчуурыг хуйлан ашиглаж болно. Нуруу нь нугалаастай өвдөгөнд 90 хэмийн өнцөг үүсгэн ор, эсвэл ивээсийг тулж байх ёстой.

Сэргээх гимнастик

3-7 дах хоногоос идэвхгүй гимнастик хийлгэж эхэлнэ. Эмч, эсвэл эмчилгээний биеийн тамирын зааварлагч нь тухайн хүний онцлогыг харгалзан үзээн үе мөчинд ирэх ачааллыг маш нарийн тогтоож өгнө. Гол төлөв өдөртөө 3-4 удаа төрөл саднуудыг нь оролцуулан идэвхгүй буюу пассив гимнастик хийхийг зөвлөдөг.

Тархины судаснууд бөглөрсөн цусан хангамжийн дутагдалтай инсультын үед идэвхгүй гимнастикийг 3-4дэх өдөрт нь идэвхгүй гимнастик хийхийг зөвшөөрч, тархинд цус харавсан үед 6-7 дахь өдөр нь хийж эхлэхийг зөвшөөрдөг.

Том судас гэмтсэн, нервийн цусан хангамжийн дутагдал өргөн бол хөдөлгөөнгүй болсон үе мөчинд идэвхгүй хөдөлгөөн хийхийг зөвхөн 3 долоо хоногийн дараа л зөвшөөрдөг.

Тархины шигдээсийн үед эхний долоо хоногий сүүлээр идэвхтэй дасгалыг бие даан хийхийг зөвшөөрдөг. Эмчилгээний биеийн тамирын зааварлагч нь тухайн хүнд зориулсан хөдөлгөөнийг сэргээх хөтөлбөр боловсруулаад өвчтөнд зааж өгнө.  Идэвхтэй гимнастикийг хамгийн түрүүнд нөхөн сэргэсэн хөдөлгөөнөөс эхлэн хийнэ. Өвчтөн нь зааварлагчийн заасны дагуу хөл гараа хөдөлгөх гэрийн даалгаврыг хийж байх ёстой. Ингэхдээ саажсөн булчинг ядраахаас зайлсхийх хэрэгтэй.

Идэвхтэй дасгалуудтай хамт амьсгалын гимнастик, эрүүл үе мөчийг хөдөлгөх хөдөлгөөн хийнэ. Мөн энэ үед логопед буюу хэл ярианы зогог засдаг мэргэжилтэнтэй хичээллэж эхэлнэ.

Эмчилгээний гимнастикийн ачааллыг нь аажмаар нэмэгдүүлэн тогтмол хийх бөгөөд хөдөлгөөн нөхөн сэргэхийн хэрээр шинэ дасгалуудыг хийх болно.

Физик эмчилгээ

Инсультын дараах нөхөн сэргэх эхний хоногуудад буюу гурав дахь долоо хоногийн сүүлээс, /ишемик инсультын дараа бол хоёр дахь долоо хоногоос/ физик эмчилгээ хийхийг зөвшөөрдөг. Эдгээрийн дотор саажсан булчинг цахилгаан гүйдлээр өдөөх зэрэг ажилбарууд байж болно. Мөн энэ хугацаанд зүү эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ хийхийг заадаг. Физикт эмчилгээний хүчин зүйлс нь ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг болохоор инсультын үр дагаварыг арилгах эмчилгээнд заавал ашиглаж байх хэрэгтэй.

Нөхөн сэргэх эрт үе /цус харвалтаас хойш 6 хүртэлх сар/ ба нөхөн сэргэх хожуу үе /8-12 сар/-д гэмтэлгүй үлдсэн тархины эсүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүний бие махбодийн нөхөн орлуулах бүх л боломжийг өдөөн ашиглах нь нөхөн сэргээлтийг зорилго юм.

Үүний тулд эмээс гадна ярианы гажиг засал, сэтгэц засал, зүү эмчилгээ зэргээс гадна массаж буюу иллэгийг өргөн ашигладаг.

Инсультыг эмчлэх үед иллэг ашиглах

Иллэг нь хөдлөх чадварыг сэргээх, олон тооны хүндрэл үүсэхээс сэргийлдэг сайна арга юм. Иллэгийг эрт хугацаанд заадаг. Өөрөөр хэлбэл өвчтөний биеийн байдал сайн байгаа бол хоёр дахь өдрөөс нь эхлэн хэсэг газрын ба цэгэн иллэг хийнэ. Ингэхдээ гарт нугалагч булчин, хөлөнд тэнийлгэгч булчинд гэсэн дүрмээр сонгож хийнэ. Эхний удаад иллэгийг 5-7 минут хийдэг бол цаашид нэмсээр 20-30 минут хийдэг. Эмчилгээний курс нь өдөр болгон хийгддэг 20-30 удаагийн ажилбараар бүрдэнэ. Курсыг дуусгасны 1,5-2 сар завсарлаад дараа нь дахин давтана.Иллэгийг эмчилгээний биеийн тамиртай хослуулж байгаа тохиолдолд эмчилгээний биеийн тамирын дасгал хйихээс 1,5-1 цагийн өмнө, эсвэл хийснээс 3 цагийн дараа хийх хэрэгтэй.

Тархины цус харвалт
Тархины зарим хэсэгт цусан хангамж дутагдсанаас бие махбодын үйл ажиллагаа өөрчлөгдөх, алдагдахыг харвалт гэнэ. Хүний уураг тархи нь судсан торлог бүрхэвчтэй цусан хангамж сайтай эрхтэн юм.

Хэрвээ тархины судас аль нэг хэсэгтээ бөглөрвөл цусны урсгал саатаж, тархинд очих хүчилтөрөгч, илч, тэжээл дутагдан тархи гэмтдэг. Судасны бөглөрөл түр зуурын бус удаан хугацаанд үргэлжилбэл тархины эд эс нөхөн сэргэшгүйгээр гэмтэнэ.

Харвалтын хожуу илрэх хүндрэл, хор уршиг нь тахир дутуу болох явдал юм. Өөрөөр хэлбэл биеийн аль нэг хэсэг саажиж, булчин суларснаас үйл ажиллагаа нь алдагдана. Энэ тохиолдолд хэл ээдрэх, эсвэл үг хэлж, ярьж чадахгүй /Афази/ болно. Харвалт их хэмжээтэй, хүнд байвал үхэлд хүргэх аюултай байдаг.

Шалтгаан:

Харвалтыг хэлбэрээр нь тромбын, эмболийн, цус харвалтын гэж гурав хуваана.

Ихэнх харвалт цусны урсгалд тромб, эмболийн бөглөрөл үүссэнээс болдог. Тромб нь хатуурсан судсанд тохиолдоно. Энэ нь ихэвчлэн ахимаг насныханд тохиолддог боловч сүүлийн жилүүдэд бусад насны хүмүүст ч илэрч байна. Зүрхний зүүн хэсгийн тромбоос тасарч цусны урсгалаар дамжин тархины жижиг судсыг бөглөснөөр цусны урсгал саатахыг эмболийн харвалт гэнэ. Эмболийн харвалт нь ихэвчлэн гэнэт тохиолдох онцлогтой.

Тархины судас гэмтэж хагарснаас цус алдаж хурах нь харвалтын хамгийн хүнд, үхэлд хүргэх эрсдэл ихтэй хэлбэр юм. Цус харвалтад хүргэх гол эрсдэлт хүчин зүйл нь АДИ юм. Бусад шалтгаанд судасны цүлхэн, гэмтэл, хавдрын улмаас судас шархлах, судасны гажиг (мальформаци), цусны эмгэг зэрэг орно. Цус харвалт нь ихэвчлэн гэнэт тохиолдоно.

Титэм судасны өвчний адилаар харвалтын үндсэн шалтгаан нь судасны хатуурал болдог. Энэ тохиолдолд артерийн судас нарийсч тархинд очих цусан хангамж буурна.

Харвалтын эрсдэлт хүчин зүйлс:

Харвалт болон титэм судасны өвчний эрсдэлт хүчин зүйлс үндсэндээ ижил байдаг. Тухайн хүнд эрсдэлт хүчин зүйлсийн тоо олширвол харвалтанд өртөх магадлал ихэснэ. Эдгээр эрсдэлт хүчин зүйлийн заримыг хянах боломжгүй байдаг. Тухайлбал: нас ахих, удамшил, хүйс гэх мэт. Харин даралт ихсэх, тамхи татах, согтууруулах ундааны хэрэглээ зэрэг амьдралын хэв маягт хамаарах олдмол хүчин зүйлсийг засаж, өөрчилж болно. АНУ-ын Харвалтын Нийгэмлэгээс харвалтын хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлжээ.

Насжилт

Хүний амьдралын 55 наснаас хойш 10 жил тутам харвалтад өртөх эрсдэл 2 дахин нэмэгддэг ажээ.

Хүйс

Судалгаагаар харвалтын тохиолдлын тархалт нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсэнд ижил боловч харин нас барах тохиолдол нь эмэгтэйчүүдэд илүүтэй ажиглагдаж байжээ.

Удамшил

Харвалт нь удамших хандлагатай өвчний нэг юм.

АДИ

АДИ  буюу артерийн даралтын ихсэлт нь харвалтад хүргэх гол эрсдэлт хүчин зүйл юм. Харвалтын ихэнх тохиолдол түүнээс шууд хамааралтай байдаг.

Тамхи таталт

Сүүлийн үеийн судалгаагаар тамхи татах нь харвалтанд хүргэж байгаа чухал эрсдэлт хүчин зүйл гэж тогтоогджээ. Тамхины найрлагад байх никотин, карбомонооксид нь зүрх судасны тогтолцоонд олон янзаар хортой нөлөө үзүүлнэ. Хэрвээ жирэмслэлтээс хамгаалах эм уугаад тамхи татдаг бол харвалтын эрсдлийг нэмэгдүүлдэг.

Чихрийн шижин

Чихрийн шижин нь харвалтад хүргэх бие даасан хүчин зүйл бөгөөд энэ нь даралт ихсэхээс хамааралтай байдаг. Чихрийн шижин эмчлэгддэг боловч харвалтад хүргэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Чихрийн шижинтэй өвчтөн холестерин ихтэй, илүүдэл жинтэй байвал харвалтын эрсдлийг улам ихэсгэдэг.

Зүрхний өвчин

Зүрхний ямар нэг эмгэгтэй бол харвалтад өртөх эрсдэл 2 дахин ихэснэ. Тосгуурын жирвэгнээ /зүрхний хэм алдалт/ нь харвалтын эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Улаан эсийн тоо олшрох

Харвалтын бас нэг эрсдэлт хүчин зүйл бол улаан эсийн тоо олшрох явдал юм. Ингэж олширсноор цус өтгөрч, нөжирдөг. Энэ нь зүрхний архаг болон уушгины өвчний үед түгээмэл тохиолдоно.

Улирал, цаг уур

Атмосферийн даралтын огцом хэлбэлзэл, хэт халуун, хүйтэн болох зэрэг агаарын хэмийн өөрчлөлт нь харвалтаас улбаатай нас баралтыг ихэсгэнэ.

Нийгэм эдийн засгийн байдал

Харвалтад хүргэх эрсдэлт хүчин зүйлст нийгмийн байдал, ядуурал, боловсролын

түвшин хамаарах бөгөөд орлогын түвшин доогуур, боловсрол багатай хүн амын хэсгийг өртөмтгий бүлэгт хамааруулна. Энэ нь тарчиг байдлаас үүсэх сэтгэл зүйн дарамт, бухимдал гэх мэт олон бэрхшээлтэй байдлаас шалтгаалан өөрийн эрүүл мэндэд тавих анхаарал сулрах зэрэг эрсдлийг бий болгодог.

Архины хэт хэрэглээ

Эмэгтэй хүн өдөрт нэг хундага, эрэгтэй хүн өдөрт 2 хундагаас илүү архи уувал архи хэтрүүлэн хэрэглэх гэнэ. Архи уух нь АД-г ихэсгэх, цусны триглицеридийн хэмжээг нэмэгдүүлэх, таргалах, хавдар болон бусад архаг өвчин даамжрах нөхцлийг бүрдүүлдэг. Улмаар зүрхний дутагдал ба харвалтад хүргэх шалтгаан болно.

Эмийн зохисгүй хэрэглээ

Эмийг судсаар тарьж хэрэглэх нь тархины эмболийн харвалтад хүргэх өндөр эрсдэл болдог. Хар тамхи хэрэглэх нь харвалт, зүрхний өвчинд шууд нөлөөлөх үр дагавартай. Заримдаа хар тамхийг анх удаа тарьж хэрэглэх үед ч эмболийн харвалт өгч тэр нь үхлийн шалтгаан болсон тохиолдол байдаг.

Зүрхний архаг дутмагшил
Зүрхний архаг дутмагшил гэсэн ойлголт нь зүрх биеийн эд, эрхтэнийг хүчилтөрөгч ба тэжээлийн бодисоор шаардлагатай түвшинд хангаж чадахгүй болсныгт заадаг. Статистик мэдээнээс үзвэл 70-аас дээш насны 1000 хүний 10 нь ийм эмгэгтэй байдгаас гадна эмэгтэйчүүдийн дунд илүү олон тохиолддог байна.

Ерөнхий

Зүрхний архаг дутмагшил гэсэн ойлголт нь зүрх биеийн эд, эрхтнүүдийг хүчилтөрөгч ба тэжээлийн бодисоор шаардлагатай түвшинд хангаж чадахгүй болсныгт заадаг. Статистик мэдээнээс үзвэл 70-аас дээш насны 1000 хүний 10 нь ийм эмгэгтэй байдгаас гадна эмэгтэйчүүдийн дунд илүү олон тохиолддог байна.

Шалтгаан

Зүрхний архаг дутмагшлын үед зүрхний булчин зүүн ховдлоос цусаа хүчтэй шахах чадваргүй болдог. Энэ нь зүрхний булчин, гол судас зах хязгаарын артери, зүрхний хавхлага зэрэг нь гэмтсэнтэй холбоотой байдаг.

Зүрхний цусан хангамж хомсдох өвчний үед, зүрхний булчингын үрэвслийн үед (зүрхний булчингын вирусын гаралтай үрэвсэл), эсвэл архаг өвчний үед зүрхний булчин гэмдэг.

Харин судас хатуурах, даралт ихсэх, чихрийн шижин, даралт ихсэх болон биенд илүүдэл  шингэн хуримтлагдахад хүргэдэг бөөрний зарим өвчний үед гол судас, артериуд гэмтдэг.

Зүрхний гажиг (төрөлхийн ба олдмол) нь мөн зүрхний дутмагшил үүсэх шалтгаан болдог.

Явц

Зүрхний дутмагшлын нэг шинж нь биед ачаалал ирэх, хүнд тохиолдолд тайван үед амьсгаадах, аахилах юм. Энэ нь цусны эргэлт удаашрахыг дагалдан эд эрхтэнд хүчилтөрөгчийн архаг дутагдал үүсдэгтэй холбоотой. Ядрамтгай, нойрондоо муу болох зэрэг зовиуртай болно.

Мөн хүчилтөрөгчийн дутагдлын улмаас нь хөл гарын хуруу, уруул зэрэг зүрхнээс алсагдсан хэсгийн арьс хөхөвтөр өнгөтэй болдог. Зүрхний шахалтын хүч дутагдаснаас үүдэн артерийн судас -нд шахагдаж байгаа цусны хэмжээ буураад зогсохгүй, венийн цусны эргэлт удааширна. Үүнээс болж хаван үүсч (эхний ээлжинд хөл хавагнана), мөн элэгний вен хэт дүүрснээс үүдэлтэгээр баруун хавирганы нумаар өвдөнө.

Зүрхний дутмагшлын хүнд энэ бүх шинж тэмдэг улам хүчтэй илэрдэг болж хөхрөх, амьсгаадах шинж нь бүрэн тайван байх үед илэрч эхэлнэ. Улмаар хэвтэхэд амьсгаадалт нэмэгддэг болохоор хүн өдөржин сууж, унтахдаа хүртэл сууж унтахаас өөр аргагүй болдог.

Оношлогоо

Оношыг зүрхний эмчийн үзлэг ба шинжилгээний нэмэлт аргын үндсэн дээр тавьдаг. Жишээлэхэд янз бүрийн хувилбараар ЗЦБ хийх, зүрхний эхографи, хоногийн ЗЦБ-ийн мониторинг ба тредмилл-сорилын үндсэн дээр хийнэ. Зүрхэнд хаймсуурдалт хийж болно. Ингэхдээ хураагуур болон тараагуур судсаар нарийн гуурс оруулж, зүрхний булчинд зүрхний камерийн доторх даралтыг хэмжин судасны бөглөрсөн хэсгийг тодорхойлно.

Эмчилгээ

Зүрхний дутмагшлын хамгийн сайн эмчилгээ нь даралт ихдэлтийг эмчлэн, судасны хатууралаас сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг сонгох, биеийн тамирын дасгал хийх, хоол эмчилгээ зэргийг оруулсан урьдчилан сэргийлэлт гэж үздэг. Зүрхний дутмагшилтай хүнд тусгай арчилгаа шаардлагатай.

Жирэмсний үеийн судасны өргөсөлт
Ерөнхий

Хамгийн хүнд тохиолдлуудыг нь эс тооцвол хураагуур судасны өргөсөлт өвчин нь жирэмслэлтийг хориглосон заалт болдоггүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн венийн зангилааны өргөсөлт үүсэх шалтгааны нэг нь жирэмслэлт, төрөлт байдаг гэдгийг санаж,  энэ өвчний шинж тэмдэг илрэх, өвдөх магадлал өндөртэй бол судасны эмгэг судлагч  буюу флеболог эмчид хандах хэрэгтэй.

Хураагуур судасны өргөсөлт нь архаг өвчин бөгөөд жирэмсний үед байнга даамжирч байдаг юм. Хураагуур  судас өргөсөх өвчин хүндрэх эрсдэл нь ч жирэмснй үед мөн нэмэгддэг.Төрөлт болон төрсний дараах үед венийн судсанд бөглөрөл үүсэх нь эх, хүүхдийн амьдралд аюулт учруулж мэдэх ноцтой асуудал юм.

Шалтгаан

Жирэмсэн үед бие махбодод дааврын өөрчлөлт явагддаг. Үүний нөлөөгөөр хүний биед төрөлтийг хялбар болгоход чиглэсэн үеийн хөдөлгөөн ихсэх, холбоос зөөлрөх зэрэг өөрчлөлтүүд гарахын сацуу хамт хураагуур судасны хана зөөлөрдөг байна. Ийм үед хураагуур буюу венийн судас ны эмгэг өөрчлөлт явагдахад таатай орчин бүрдэнэ.

Томорсон умай нь бага аарцгийн хураагуур судсыг дарснаар хөлнөөс цус чөлөөтэй урсан гарахад саад үүснэ. Гэтэл энэ үед бага аарцаган дахь цусан хангамж эрс нэмэгдэснээр венийн судаснуудын ачаалал ч нэмэгдсэн байдаг.

Венийн судас өргөсөхөд нөлөөлдөг хүчин зүйлс:

• Удамшлын хүчин зүйлс

• Жирэмслэхээс өмнө хураагуур судас болон хялгасан судаснууд дангаараа буюу хослон өргөссөн байх

• Биеийн жин хурдан нэмэгдэх ба илүүдэл жин

• Хөдөлгөөний дутагдал

• Халуун газар, эсвэл наранд удаан хугацаагаар байх

Хоёр ба түүнээс олон удаа жирэмслэж байгаа эмэгэтйчүүд эдгээр хүчин зүйлсэд илүүтэй анхааралтай хандах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт ба эмчилгээ

Жирэмсний үед эмчийн заалтгүйгээр биеийн тамираар хичээллэх, хөдөлгөөнийхөө идэвхийг эрс багасгах онц шаардлагагүй. Харин ч эсрэгээр хөдөлгөөнийхөө идэвхийг байж болох хамгийн идэвхтэй түвшинд хадгалахын тулд эмчээс нарийвчилсан зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэснээрээ судсанд өргөсөлттэй холбоотой эмгэг өөрчлөлт гарахаас сэргийлнэ. Харин жирэмслэхээс өмнө биеийн тамираар хичээллэдэггүй байсан бол судасны цусны эргэлтийг сайжруулдаг энгийн дасгалуудыг хийдэг болох хэрэгтэй.

Гэхдээ жирэмсэн үеийн хураагуур судасны өргөсөлтөөс сэргийлэх, эмчлэх хамгийн аюулгүй, үр дүнтэй арга нь бие барьсан тусгай сүлжмэл эдлэл хэрэглэх явдал гэж үздэг. Эм хэрэглэж болохгүй үед эмчилгээний сүлжмэл эдлэл нь урьдчилан сэргийлэх цорын ганц арга байдаг.

Ийнхүү тусгай аргаар сүлжсэн оймс, триког жирэмсний үед болон төрсний дараах 6-8 долоо хоногийн хугацаанд байнга өмсөх хэрэгтэй. Төрөх үед болон төрсний дараа судсанд нөжрөлт үүсэн бөглөрөхөөс сэргийлсэн оймс өмсөх хэрэгтэй. Орчин үеийн эмчилгээний оймс нь гаднаас нь харахад ердийн оймс, триконоос ялгагдахгүй болсон бөгөөд өдөр болгон өмсөхөд эмчилгээнийхээ чанарыг хагас жилийн хугацаанд алдалгүй хадгалах чадвартай.

Гэхдээ эмчилгээний зорилгоор ердийн сүлжмэл оймс, триког биеийн хэт барьдаг болохоор өмсөхөд тохиромжгүй төдийгүй хориотой байдаг. Эмчилгээний сүлжмэл эдлэл нь биед үзүүлэх даралтаа хувиарлаж байдгаараа ердийн сүлжмэлээс онцлог. Тухайлбал, судас өргөсөхийн эсрэг үйлчлэлтэй триконы даралт нь шагайны орчим 100% байгаад, өвдөгний орчим 75% болж багасаад, гуяны орчим 50% болоод цавины орчим 20% болж буурдаг. Ингэж үе мөчөнд үзүүлэх даралтаа хувиарласнаар цусны эргэлтийг мэдэгдэхүйц хурдасгадаг.

Харин галбир сэргээх үйлчилгээтэй сүлжмэл эдлэлийн даралт нь жигд байдаг бөгөөд эмчилгээний ямар нэг нөлөөгүй. Ингээд ч зогсохгүй судас өргөсөлтрийн эсрэг үйлчилгээтэй трико, оймсны хэмжээ, даралт үзүүлэх чадварыг нь өвчтөн өрөө үзэмжээрээ бус харин мэргэжлийн эмч зааж өгдөг. Ийм сүлжмэл триког өглөөд орноосоо босолгүйгээр хөлөө өндийлгөн өмсдөг. Ингэх үед хөлийн судасны хэлбэр нь хамгийн зөв байдалтай болдог.

Жирийн сүлжмэл эдлэлийн нягтрал, үзүүлэх даралтыг DEN-ээр хэмждэг бол эмчилгээний зориулалттайг нь мөнгөн усны баганын миллиметрээр хэмждэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд хэрэв судас өргөсөхийн эсрэг үйлчилгээтэй гэсэн тодолтгой атлаа даралтыг нь DEN-ээр заасан байгаа бол “хульхи” бүтээгдэхүүн юм.

Эмчилгээний трико нь үзүүлдэг даралтаасаа шалтгаалан 4 зэрэглэлтэй байдаг.

1-р зэргийнх нь хавагнах хандлагатай болон судас өргөсөх өвчний эхний шатанд судас өргөсөхөөс сэргийлэх зорилгоор өмсдөг бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 18,4-21,1 миллиметр даралт үзүүлдэг.

2-р зэрэглэлийнх нь судас өргөсөх өвчин,  эрсдэл ихтэй үед гүнийн судсанд бөглөрөл үүсэхээс сэргийлэх зорилгоор өмсдөг бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 25,2-32,3 мм даралт үзүүлнэ.

3-р зэрэглэлийнх нь венийн судас бөглөрөлийн дараах үүсэх өвчин, яршилттай судас өргөсөх өвчин, тунгалаг судасны дутмагшил зэргийн үед өмсдөг бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 36,5-46,6 мм даралт үзүүлнэ.

4-р зэрэглэлийнх нь  венийн системийн төрөлхийн гажиг зэрэг хүнд тохиолдолд өмсөх бөгөөд шагайны орчим мөнгөн усны баганы 59 мм-ээс дээш даралт үзүүлнэ.

Гэхдээ судас хатуурах, эндартрит, Рейногийн хам шинж, чихрийн шижингийн гаралтай судасны гэмтэл,  2-3 зэргийн зүрхний титэм судасны дутмагшил, шалтгаан нь тодорхойгүй арьсны үрэвсэл зэрэг өвчний үед эмчилгээний триког өмсөхийг хориглодог.

Дахин давтан хэлэхэд хэрэв танд хураагуур судасны өргөсөлт байвал жирэмсний хугацаандаа хураагуур судасны эмчийн ажиглалтанд бай.

Зүрхний өвчнөөс сэргийлэх
Зүрх судасны өвчинд эрэгтэйчүүд илүүтэй өртөмтгий гэлцдэг. Энэ яриа нь оргүй хоосон газар гарч ирчихээгүй, олон тооны судалгааны үр дүнг олон нийтийн хүртээл болгосны дараа гарч ирсэн гэдгийг онцлох хэрэгтэй

Хүйсийн онцлог

Энэ бүх судалгаагаар эмэгтэйчүүд нь залуудаа, цаашилбал цэвэрших хүртлээ зүрхний үйл ажиллагаатай холбоотой элдэв асуудалд орохооргүй байдлаар байгалиас зохицуулагдсан болохыг нотолсон байсан юм.

Энэ нь эм бэлгийн даавар, эмэгтэй хүний биеийн онцлогтой холбоотой юм. Жишээлэхэд, хүний биед бүх л амьдралынх нь туршид тосны гаралтай бөөгнөрөлүүд гэхэд л эмэгтэйчүүдийн биед илүүтэй илүүтэй “жигд” тархаж байдагтай холбоотойгоор “цус харвах” гэх мэтийн зүрх судасны эмгэг тусах нь бага г.м.

Гэтэл эрэгтэйчүүдийн хувьд ийм  бөөгнөрөл нь нэг газраа төвлөрөх хандлагатай байдаг болохоор “цус харвах”, зүрхний шигдээс зэрэг өвчнөөр 50 өмнөх насандаа өвдөх эрсдэл өндөртэй байдаг. Энэ нь эр бэлгийн дааврын ажиллагаатай холбоотой болохоор халзрах нь зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл их байгаагийн шинж гэж үздэг. Учир нь эр бэлгийн дааврын агуулга өндөр байх тусам толгойн үс эрт халзарч, зүрхний шигдээс гэх мэтийн эмгэг тусах эрсдэл өндөр байгаагийн шинж болдог.

Ингэлээ гээд эмэгтэйчүүдийн цээж, зүрхний орчим өвдөх тохиолдолд хөнгөн хуудам хандаж хэрхэв ч болохгүй. Тэр ч бүү хэл эмэгтэйчүүд нь цэвэршилтээс өмнө зүрхний эмгэгтэй холбоотой асуудалд ордоггүй ч зүрхний эмгэгээр өвдсөн тохиолдолд эрэгтэйчүүдийн 60% нь эсэнд мэнд “мултарч” байхад, эмэгтэйчүүдийн 40% нь л гайгүй гарч, хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алддаг байна.

Энэ мэтээр зүрхний өвчин янз бүрээр тусдаг нь хүйсийн ямар ялгаан дээр үндэслэж байгааг анагаах ухаан хараахан тогтоож чадаагүй байна. Гэхдээ баттай тогтоогоод байгаа зүйл нь гэвэл эцэг нь 55 наснаас өмнө, эх нь 65 наснаас өмнө зүрхний өвчнөөр өвдөж байсан бол хүүхэд нь зүрхэндээ илүүтэй анхаарал тавих шаардлагатай.

Эрсдлийн хүчин зүйлс

Бие махбодын хөгшрөлтийн процесс хамгийн гол хүчин зүйл байдаг. Хөгшрөх тусам бие нь элэгдэн, судасны хана суларч, холестерин хуримтлагдах г.м. үйл явц эрчимтэй явагдаж эхэдэг.

Артерийн даралт ихсэх нь зүрхний цусан хангамж хомсдох өвчин, тархинд цус харвах, бөөр ба зүрхний дутагдал үүсэхэд нөлөөлдөг үндсэн хүчин зүйл юм. Иймээс 45 нас хүрснээс хойш өөрийнхөө даралтыг хэмжүүлж, зүрхний эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Тамхи татах нь зүрхний өвчин тусах эрсдлийг 3 дахин ихэсгэнэ. Амьдралынхаа 2 жилийг тамхи татахгүйгээр өнгөрөөвөл энэ эрсдэл дахин буурна. 10 жил татахгүй бол эрсдэл нь тамхи татдаггүй хүнийх шиг болж буурна.

Бие махбодод илүүдэл өөх хуримтлагдах, ялангуяа бэлхүүс орчмоор хуримтлагдах нь зүрхний өвчин тусах эрсдлийг ихэсгэдэг. Таргалалт нь чихрийн шижинд үүсэхэд нөлөөлнө. Харин чихрийн шижин нь зүрхний өвчин үүсэх таатай орчин болж өгдөг.

Цусан дах холестерин ы хэмжээг тогтмол үзүүлж, ихэсвэл эмчийн заавраар эм хэрэглэнэ. Зүрхний өвчин тусах эрсдэл өндөртэй бол зун наранд удаан шарахаас зайлсхийх хэрэгтэй.

Дэлхий соронзон орны хэлбэлзэлтэй өдрүүдэд зүрхэндээ онцгой анхаарч, эмчийн зөвлөгөөний дагуу урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авсан байхад илүүдэхгүй. Дэлхийн соронзон орны хүчтэй хэлбэлзэл нь цусны даралтыг огцом өөрчлөх аюултай байдаг.

Янз бүрийн эмийн бэлдмэлийг эмч зөвлөөгүйгээр дур мэдэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа “Виагра” мэтийн бэлгийн дур хүсэл өдөөгч, жирэмслэлтээс сэргийлэх уудаг эмүүд зэргийг туйлын болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

Стресс нь чихэр, чипс мэтийн ашиг тус багатай хоол, ундыг хэт ихээр хэрэглэх, тамхи архийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг хортой зуршил үүсэхэд нөлөөлдөг. Биеийн тамираар хичээллэх нь стрессийг тайлахад тус болдог ч мөн л хэтрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Эрүүл байсан ч эмчид үзүүлж зөвлөгөө авч байх нь зөв ч гэлээ биеэ хэт чагнан, байнгын сэтгэл санааны дарамттай байх нь ямар ч хортой хүчин зүйлээс дутахааргүй сөрөг нөлөө үзүүлдэг болохыг сэтгэл судлаачид олон тооны судалгаагаар нотолсон байдаг гэдгийг мартаж болохгүй. Иймд тайван, өөртөө итгэлтэй, өөдрөг байх хэрэгтэй.

Зүрхний гажиг
Зүрх нь атгасан гарын дайтай жижигхэн булчин ч гэлээ нэгэн төрлийн ядрахыг үл мэдэн ажилладаг хүчтэй шахуурга, насос юм. Зүрх нь; дөрвөн хөндийтэйгээс дээд хоёрыг нь тосгуур, доод хоёрыг нь ховдол гэж нэрлэдэг.

Ерөнхий

Цус нь ээлж дараалан тосгууруудаас ховдол руу урсаж тэндээсээ зүрхний дөрвөн хавхлага буюу клапаны тусламжтайгаар том артери -ууд руу ордог. Клапан нь цусыг зөвхөн нэг чиглэлд нэвтрүүлэхээр нээгдэж, хаагддаж байдаг.

Улмаар зүрхний гажиг нь зүрхэн доторх, эсвэл их болон бага эргэлтийн дагуух цусны хэвийн эргэлтийг алдагдахад хүргэдэг клапан, таславч, хана, гарах судаснуудын төрөлхийн, эсвэл олдмол эмгэгүүд юм.

Шалтгаан

Жирэмсний үед, эсвэл төрөлтийн үед үүссэн зүрхний эмгэгүүдийг төрөлхийн гэж нэрлэдэг ч эдгээр нь заавал удамшлын гаралтай байх албагүй. Зүрхний төрөлхийн гажиг нь 1000 нярайн 5-8 нь тохиолддог бөгөөд жирэмсний хоёроос наймдугаар долоо хоногийн үед үүсдэг байна.

Харамсалтай нь зүрх судасны системийн дийлэнх төрөлхийн гажигийн шалтгааныг нь одоо хүртэл тодруулж чадаагүй байгаа. Гэхдээ гэр бүлд зүрхний гажигтай нэг хүүхэд байгаа тохиолдолд адил эмгэгтэй хүүхэд төрөх эрсдэл нь нэмэгддэг гэдгийг тогтоосон ч энэ эрсдэл нь 1-5% нэмэгддэг аж. Жирэмсний үед цацраг туяаны нөлөөлөлд өртөх, зарим төрлийн эм уух, хөхөөр хооллох үедээ хар тамхи, архи хэрэглэх, жирэмсний эхний гурван сард томуу, В гепатит зэрэг халдварт өвчөөр өвдөх нь хүүхдэд зүрхний гажиг үүсэхэд нөлөөлдөг.

Мөн илүүдэл жинтэй, тарган эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүдийн зүрхний гажигаар өвдөх эрсдэл нь 36%-р илүү байдгийг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.

Харин зүрхний олдмол гажигийн хамгийн өргөн тархсан шалтгаан нь ревматизм буюу хэрэх өвчин, цусны халдвар, судасны хатуурал, гэмтэл, тэмбүү байдаг.

Төрөл зүйл

Зүрхний хамгийн их тархсан хүнд төрөлхийн гажгуудыг хоёр үндсэн хэсэгт хувааж болно. Нэгдүгээр хэсэгт шунт буюу шинэ залгаас үүссэн байх гажиг. Үүнээс болж уушигнаас ирэх хүчилтөрөгчөөр баяжуулагдсан цус уушиг руугаа эргээд хаягддаг. Энэ үед зүрхний баруун ховдол болон уушигны судаснуудын ачаалал нэмэгддэг.

Ийм төрлийн гажигт дараах эмгэг хамаарна:

Артерийн судасны салаа урсуур битүүрээгүй байх. Эхийн хэвлийд байгааг ургийн цус нь энэ салаа урсуураар дамжин ажиллаж эхлээгүй байгаа уушгийг тойрч гардаг.

Тосгуур хоорондын таславчын гажиг. Хоёр тосгуур хоорондох цоорхой арилалгүй үлдэх.

Ховдол хоорондын таславчын гажиг. Баруун ба зүүн ховдол хооронд цоорхойтой байх.

Хоёрдугаар төрлийн гажигт нь цусны чөлөөтэй урсгалд саад үүсэн зүрхний ачаалал нэмэгдэхэд хүргэдэг эмгэгүүд орно. Жишээлэхэд, гол судасны нарийсалт, зүрхнээс гаргах клапаны нарийсал.

Дараахь хоёр төрлийн төрөлхийн гажигтай үед насанд хүрэгчдийн зүрхний клапаны бүтэц эвдэрсээр хавхлагын дутмагшил үүсэх боломжтой, үүнд:

Артерийн хавхлага 3 биш 2 хавтастай байх. Энэ нь хүмүүсийн 1% нь ажиглагддаг.

Хоёр хавтаст хавхлагын унжилт. Зүрхний зүүн тосгуур ба зүүн ховдлын хооронд байдаг хавхлага буюу митраль клапан нь хоёр хавтастай байдаг. Зүрхний ховдлыг агшиж эхлэхэд хоёр хавтаст хавхлага нягт нийлэн цусыг тосгуур руу буцааж оруулахгүй байх үүрэгтэй. Харин энэ эмгэгийн үед хавхлага нь энэ үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн 5% нь ажиглагддаг бөгөөд мэс ажилбар хийх шаардлагагүй, аминд аюулгүй өвчин гэж үздэг.

Үүнээс гадна зүрх, судасны олон төрлийн гажиг нь нэг дор янз бүрээр хосолсон байх нь бий. Фаллогийн дөрвөл нь үүнийг нэг жишээ. Энэ эмгэгийн үед ховдол хоорондын таславчын цоорхой, баруун ховдлоос гарах судасны нарийсал, баруун ховдлын томрол ба гол судасны хазайлт гэсэн дөрвөн гажиг нэг дор үүссэн байдаг. Энэ нь хүүхдийн хөхрөл өвчний хамгийн түгээмэл таардаг шалтгаан юм.

Оношлогоо

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд гурван ой хүртэл нь өвчний ямар нэг шинж тэмдэг илрэхгүй явах нь бий. Гэвч үүнээс хожуу үедээ биеийн хөгжил доройтох, биеийн хүчний ачаалал авах үед амьсгаа давчдах, арьс зэвсхий цайрч, эсвэл бүр хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хөхрөлийн гажиг гэж нэрлэгдсэн шинж тэмдгүүд нь гэнэт илэрдэг бөгөөд эдгээрт:

- хүүхэд тайван биш болох

-хэт хөөрөлд автах

-амьсгаа нь давчидаж, арьс нь хөхрөх

-ухаан алдах зэрэг шинж тэмдэг орно.

Ийм шинж тэмдэг нь хоёр ой хүртэлх насны хүүхдүүдэд илрэхээс гадна явган сууж амрах гэсэн нийтлэг шинж тэмдэгтэй.

Гүйцэд илэрдэггүй гэгдсэн зүрхний гажигуудын шинж тэмдэг нь биеийн бүсэлхийнээс доошх хэсгийн хөгжил дорой байх, 8-12 насанд толгой өвдөх, амьсгаадах, толгой эргэх, зүрх болон гэдэс, хөлөөр өвдөх зэргээр илэрнэ.

Зүрхний гажгийн оношлогоо болон эмчилгээг зүрхний мэс заслын эмч хийнэ. Зүрхний байдлыгг нягтлахын тулд рентген шинжилгээ (цээжний зураг) ба вентрикулографи /тусгай тодруулагч бодис ашиглан рентген зураг авна/ зэргийг ашиглана. Зүрхний шуугианыг судлахын тулд фонокардиографийн арга, зүрхний эхографийн аргыг хийж, зүрхний булчин ба хавхлагын байдлыг шинжлэн, цус зүрхний хөндийгөөр урсах хурдыг дүгнэнэ. Зүрхний үйл ажиллагааг шинжлэх үед зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ), тредмилл-сорил /биеийн хүчний ачааллын үед ЗЦБ хийх/ ба холтер-мониторинг ЗЦБ /хоногийн турш ЗЦБ хийнэ/ зэргийг хэрэглэнэ.

Эмчилгээ

Орчин үед зүрхний олон гажгийг мэс ажилбараар анагааж чаддаг болсон.

Урьдчилан сэргийлэлт

Зүрхний гажигаас бүрэн сэргийлэхүйц урьдчилан сэргийлэх арга гэж хараахан бие болоогүй байна. Гэхдээ л зүрхний системийн үйл ажиллагааны доголдол, алдагдлыг цаг тухайд нь таних боломж олгодог арга барил  гэж бий. Тухайлбал 40-өөс дээш насныхан өөрсдийгөө цоо эрүүл гэж бодож байсан ч багаар бодож жилдээ ганц удаа ч болов зүрхний бичлэг хийлгэж байх ёстой.

Зүрхний хэм алдагдал
Зүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдлуудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг тухай хүн бүр л биологийн хичээл дээрээс үзэж байсан. Агшилтууд нь тогтсон хугацааны дараа ар араасаа даган хийгдэж байдаг.

Ерөнхий

Зүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдол -уудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг тухай хүн бүр л биологийн хичээл дээрээс үзэж байсан. Агшилтууд нь тогтсон хугацааны дараа ар араасаа даган хийгдэж байдаг.

Зүрхний хэмийн алдагдал буюу аритми гэдэг нь зүрхний хэсгүүдийн агшилтын дараалал, хэмнэл, давтамж алдагдахыг хэлдэг. Үхэлд хүргэдэг зүрхний эмгэгийн дотроос зүрхний хэм алдагдах буюу аритми нь 10-15% эзэлдэг ажээ.

Шалтгаан

Эрүүл хүн ихээр идэх, өтгөн хатах, бариу хувцас өмсөх, шавьж хорхойнд хазуулах, зарим эм бэлдмэл хэрэглэх, сэтгэл санааны дарамтанд орох зэргээс үүдэн аритми үүсэх нь бий. Мөн түүнчлэн чихрийн шижин өвчний үед, ялангуяа таргалалт, даралт ихэсэх өвчинтэй хосолсон үед үүсэх эрсдэл ихтэй байдаг.

Гэхдээ сарын тэмдгийн өмнөх хам шинж зэрэг бусад шалтгаанаас үүдэлтэй байх нь бий.

Эдгээрээс гадна удамшлын хүчин зүйлийн нөлөөгөөри аритмигээр өвдөх магадлал өндөртэй болох нь ч бий. Мөн зүрхний мэс заслын дараах хүндрэл ч байж болно. Ингээд ч зогсохгүй дараахь эмгэгийн үед шинж тэмдэг байдлаар илэрдэг, үүнд:

• Даралт ихсэх өвчин

• Зүрхний гажиг, зүрхний дутагдал, зүрхний цусан хангамж хомсдох өвчин

• Хоёр хавтаст хавхлагын унжилт

• Бамбай булчирхай н өвчин ба бусад дааврын алдагдалтай өвчнүүд.

Явц

Зүрх нь өөрийн тусгай дамжуулагч системийн тусламжтайгаар үйл ажиллагааныхаа хэвийн байдлыг хангаж байдаг. Энэхүү тусгай дамжуулагч систем нь зүрхний булчинг хоорондоо нягт зохицолдолгоотойгоор агших ажлыг удирдаж байдаг цахилгаан импульсийг боловсруулан дамжуулдаг тусгай эсүүдээс бүрдэнэ.

Зүрхний агшуулж эхлүүлдэг дохио нь зүрхний баруун тосгуурт байх синусын зангилаа наас (хэм жолоодогч) үүснэ. Зүрхийг хэвийн үед минутанд 60-90 удаагийн давтамжтайгаар цохилохыг эсэхийг энэ зангилаа хариуцаж байдаг. Дараа нь энэ дохио нь бусад тосгуурт хүрч агшилт үүсгээд ховдлуудад хүрнэ. Энэ системийн алдагдал зүрхний хэмнэлийн алдагдлыг үүсгэнэ.

Ямар хэсэгт алдагдал үүсснээс хамаарч хэмнэлийн алдагдлыг тосгуурын ба ховдлын гэж хуваана. Хэрэв зүрхний цохилт минутанд 90-ээс дээш байвал зүрх дэлсэх буюу тахикарди гэнэ. Зүрхний агшилтын тоо биеийн хүчний болон сэтгэл санааны ачааллын үед (энэ бол зүрхний хэвийн хариу үйлдэл юм) ихсэнэ. Биеийн халуун ихсэх үед зүрх мөн л дэлсэнэ. Биеийн халуун 1 хэмээр нэмэгдэхэд зүрхний агшилтын тоо 10 цохилтоор нэмэгддэг. Зүрх дэлсэх нь зүрхний олон өвчний үед ажиглагддаг шинж ч гэлээ нөгөө талаас хүний хувийн онцлогтой холбоотой хэвийн үеийн шинж ч байж болно.

Хэрэв зүрхний цохилт минутанд 60-аас цөөн болбол түүнийг зүрхний цохилт удаашрах буюу брадикарди гэнэ. Зүрхний цохилт удаашрах нь цоо эрүүл хүмүүст  ажиглагддаг бөгөөд тэдгээр нь гол төлөв мэргэжлийн тамирчид байдаг.

Энд зүрхний цохилтын тоо удаашрахыг судасны лугшилтын тоо цөөрөх буюу брадисфигмитэй андуурах хэрэггүй юм. Брадисфигмитэй үед зүрхний цохилтын тоо хэвийн байвч судасны цохилтын тоо цөөрдөг.

Хэрэв зүрхний агшилтын зөв хэмнэлийн дундуур гэнэт агшилт өгвөл ээлжит бус агшилт буюу экстрасистоли үүснэ. Ээлжит бус агшилтын хамгийн олонтаа тохиолдох шалтгаан нь мэдрэл судасны тэнцвэр алдагдах, зүрхний булчингын үрэвсэл, цөсний хүүдийн өвчнүүд, тамхи таталт эсвэл сэтгэл санааны дарамт.

Мөн нэлээд их хэмжээгээр тархсан нэг хэм алдагдал бол чичэргээтэн хэм алдагдах буюу мерцательная аритмия юм. Ингэж хэмнэл алдагдах үед зүрхний мөчлөгийн нэг үе буюу тосгуурын агших үе нь алга болдог. Улмаар тосгуурын булчингын ширхгүүд нь зэрэг агших чадвараа алдаснаар зүрхний тосгуур эмх замбараагүй чичэргээтэж эхлэхийн даган зүрхний ховдлууд ч хэмнэлгүйгээр агшиж эхэлдэг.

Үүнээс гадна зүрхний хэмнэл огцом алдагдал гэж бас байдаг. Энэ үед гаднаас харахад элдэв эмгэгүй байтал зүрх нь огцом минутанд 150-200 удаа хүртэл олон цохилж эхэлнэ. Ингэж хэмнэл алдагдах нь гэнэт эхэлсэн шигээ гэнэт арилах нь олонтаа. Зүрхний цохил хэвийн болсны дараа давсгаа яаралтай суллах шаардлагатай байдаг. Зүрхний хэмнэл алдагдахыг аюулын дохио гэж үзвэл хэмнэл огцом алдагдахыг хамгийн ноцтой нь.

Хурхирах ба нойрон дунд амьсгал бөглөрөн амьсгалгүй болох хам шинжийн үеийн зүрхний хэм алдагдах өөрийн гэсэн тусгай онцлогтой. Амьсгал зогсох мөчид зүрхний хэмнэл цөөрч, харин амьсгал зогссоны дараах амьсгал авах үед зүрхний цохилтын тоо нэмэгдэнэ. Ингэсээр зарим тохиолдолд цохилтын тоо цөөрөх ба нэмэгдэх хоорондын хэлбэлзэл нь минутанд 30-40 хүрэх нь бий.

Зүрхний хэмнэл хүчтэй алдагдах үед зүрхний үйл ажиллагаа мэдэгдэхүйц алдагдаснаар гол судас руу орох цусны хэмжээ багасахад хүргэдэг. Үүний үр дүнд нь цусны дутагдалд хамгийн мэдрэмтгий эрхтэн болох тархины үйл ажиллагаа доголдон толгой гэнэт хүчтэй эргэх, ухаан алдахад ч хүргэх аюултай.

Оношлогоо

Зүрхний хэмнэл алдагдах нь бие даасан өвчин биш, харин өвчний шинж юм. Ер нь бол аажимдаа арилж болох ч хэдэн цагаар арилахгүй байх, огцом хүндрэл өгөх зэрэг тохиолдолд  эмнэлгийн тусламж яаралтай авах хэрэгтэй. Цаашилбал, аритми нь өөрөө аяндаа алга боллоо ч  цаг алдалгүйгээр зүрхний эмчид үзүүлэх хэрэгтэй.

Зүрхний хэмнэл алдагдах үед зүрхний цохилт гэнэт олдож, эсвэл алдагдаж байгаа мэт мэдрэмжийг дагалдан зүрх хэт хурдан, эсвэл хэт удаан цохилж эхэлдэг. Мөн бие сулрах, ядрах, амьсгаадах, царай цонхийх, зүрхээр өвдөх зэрэг шинж мэдрэгдэнэ.

Зүрхний хэмнэл алдагдлын шалтгааныг тогтоохын тулд аритмолог /зүрхний хэм алдагдлын/ эмч зүрхний цахилгаан бичлэгийн (ЗЦБ)+ атропинтой сорил хийнэ. Мөн фонокардиограмм хийж, зүрхний авиа болон шуугианыг шинжилнэ. Түүнээс гадна ердийн зүрхний цахилгаан бичлэг, ачааллын үеийн ЗЦБ, ЗЦБ-цахилгаан хяналтыг хоногийн туршид хийж зүрхний чанд авиан шинжилгээ хийнэ (эхокардиография).

Эмчилгээ

Аритмолог /зүрхний хэм алдагдал судлаач/ болон кардиолог /зүрх судасны эмч/эмчийг заалтыг дагуу улаан хоолойгоор дамжуулсан цахилгаан эрчимжүүлэлт хийнэ. Энэ аргыг мөн хэм алдагдлыг оношлоход ашигладаг. Хэрэв зүрхний хэм алдагдал нь байнгын шинжтэй, эмиийн аргаар эмчлэгдэхгүй байвал кардиостимулятор /зохиомлоор зүрхний хэмнэл удирдагч/ суулгана.

Зүрхний хэмнэл алдагдал үе үе ажиглагддаг бол нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч  хөдөлгөхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч сурах хэрэгтэй.