Эрүүл мэнд » Мансуурах дон

Архидалттай тэмцэх хуучны хуулиуд ийм байжээ
Ямар ч соёлд архийг баяр ёслолоос бусад үед хэрэглэхийг хатуу цээрлэж ирсэн байдаг. Үүний дээр баяр болгоноор хэтрүүлдэг хүмүүс удалгүй архичин нэр зүүж, ойр тойрондоо, өөртөө багагүй түвэг уддаг. Тиймээс эрд дээр үеэс эхлэн архидалт, арчхидтай янз бүрээр тэмцсээр ирсэн байдаг. Зарим нэгээс нь уншигч таньд сонирхуулъя.

Шар айраг гэгч ундааг хүмүүс бүр балар эртний цагаас нэрж эхэлсэн байдаг. Хийгээд уудаг л байсан юм чинь хэтрүүлэн хэрэглэдэг нөхдүүд ч байсан нь гарцаагүй. Жишээлэхэд, манай тооллоос 3-4 мянган жилийн тэртээ амьдарч байсан Египетчүүдийн дунд хэтрүүлэн хэрэглэх дуртай хүмүүс цөөнгүй байжээ. Иймд египетчүүд нэгэн чулуун хавтан дээрээ дүрс үсгээрээ сургамж болгон нэгэн зүйл бичсэн байдаг нь өдгөө хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Тэр бичээст нь “Шар айргийг хэзээ ч бүү хэтрүүлэн хэрэглэж байгаарай. Хэтрүүлбэл унана, гэмтэнэ, ясаа хугалж, чамд хэн ч тусламж болгож гараа сунгахгүйн дээр найз нар чинь үргэлжлүүлэн уух зуураа “Наад муу архичингаа эндээс гаргаж хая” гэцгээх болно” гэсэн байдаг аж.

Эртний Энэтхэгт нийгмийн ямар ч давхаргад хамаардаг байсан бүгдийг архи, согтууруулах ундаанаас зайлсхийхийг шаарддаг байж. Ийм байтал удаа дараалан хэтрүүлэн хэрэглэж архиддаг нөхдүүдийг ам руу нь хайлсан тугалга, эсвэл зэс цутган хороож бусдад нь сургамж болгодог байсан байна.

Франкуудын эзэнт улсын суурийг тавьсан гэгддэг Агуу их Карл гэдэг хаан архичидттай бас л өөрийн гэсэн аргаар тэмцдэг байжээ. Архичин гэдэг нь тогтоогдсон хүнийг эхний удаад олны нүднээс далд аваачиж шийтгээд, хашралгүй дахин давтагдсан бол олны нүдний өмнө шийтгэдэг байж. Харин ингээд ч уусан хэвээр байгаа хүнийг шууд өчиггүй цаазалдаг байсан байна.

Өнгөрсөн зууны үеийн Англид усан цэрэг хүн удаан дараалан архи хэтрүүлэн хэрэглэсэн нь тогтоогдвол хамгийн муухай, хир буртагтай хувцас өмсгөн хүзүүнд нь “архичин” гэсэн бичигтэй пайз зүүгээд хамгийн заваал ажил хийлгэж шийтгэдэг байжээ.

20-р зууны 30-аад онд Мексикийн нийслэл Мехико хотноо архичидтай тэмцэх нэгэн сонин арга хэрэглэж байжээ. Ухаангүй болтлоо уугаад гудамжинд унтаж байгаа хүнийг хэрхэн баривчил, эрүүлжүүлэхэд авчирч байгааг нь кино аппаратаар тусгайлан авдаг байж. Анх удаа ингэж баригдсан бол өөрийнх нь тухай баримтат киног зөвхөн өөрт нь үзүүлнэ. Харин ахиад ухаангүй хэвтэж байгаад баригдвал баримтат кино ахин авч байгаад бүх найз нөхөд, төрөл саданд нь үзүүлдэг байсан байна.

Америкийн Техас мужийн хуучны хуулийн дагуу бол шар айрагнаас нэг дор гурваас илүү балгах ёсгүй байжээ. Учир нь тэр үеийн Техаст хүн нэг дор шар айрагнаас гурваас илүү балга хийж байгаа бол архинд орсны шинж гэж үздэг байсан аж. Тиймээс хүн тухлан сууж уухын тулд заавал идэх юм захиалах хэрэгтэй болдог байжээ.

Австрийн нийслэл Вена хотын кафе, бааруудад нэгэн үед аймаар согтсон нөхдүүдийг сэргээдэг тусгай автомат ажилладаг байж. Энэхүү автомат руу задгай мөнгө хийсний дараагаар маш өндөр агуулгатай нашатырийн спиртийн уурыг тусгай нүхээр гадагш цацдаг байсан байна. Харин нашатырийн спирт бол ухаан балартсан хүмүүсийн хамарт нь жаахан үнэртүүлээд л сэргээдэг маш хурц үнэртэй бодис юм.

Зуугаад жилийн тэртээ Оросын эзэнт гүрний Самар мужид архидалтаас болж нас барсан хүнийг ном ёсоор нь оршуулдаггүй, өтгөн ойн гүнд булсан болоод орхидог, эсвэл голд шидчихдэг байж. Учир нь нутгийн заншлаар бол архичин хүнийг шашны ёсоор оршуулбал ургац ядмаг муу болдог, эсвэл ган гачиг ирдэг гэж үздэг байжээ.

Эртний Спарт хотноо олны сонгуулиар төрийн албанд орсон албан тушаалтнуудын нэг нь ухаан балартлаа архи уун хотын гудамжаар арчаагаа алдан явж согтоно гэдэг ямар таагүй зүйл болохыг залуу үедээ харуулах дүрэмтэй байжээ.

<fb:like href="http://www.103.mn/archives/4874" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/4874"></fb:comments>

Та архичин уу?
Цаг наргүй ажилладаг хүмүүс ажиллынхаа стресс, ачааллыг тайлах хамгийн энгийн арга бол Баасан ахын юм уу Бямба ахын төрсөн өдрөөр хэдэн зуун грамм коньяк, виски эсвэл цагаан архи татах нь хамаагүй дээр гэж тунхагладаг.

Архи үнэхээр ч булчингийн үйл ажиллагааг суллаж, хөнгөн согтолт биеийн хөдөлгөөнийг уян хатан, үг хэлийг уран гоё, таныг хачин сайхан ааштай болгох нь бий. Сайхан ааш нь эргэн тойрны хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь магадгүй архины ганц эерэг тал байх. Харин архи нь гармагц ууртай, уцаартай байдалдаа эргээд орно.

Ийн стрессээ архиар тайлсаар та долоо хоногт нэг ба түүнээс дээш удаа ууж байгаа бол хар уснаас хараат болжээ гэж сэжиглэхэд гэмгүй. Учир нь таны биеийн эд эрхтнүүд архийг боловсруулаад дуусмагцаа дахин нэхдэг тул уумаар санагдана. Хагас литр архи уугаад согтддогүй бол мөн л эргэлзээтэй. Архи уудаггүй хүн ийм хэмжээний архи уугаад согтохгүй байна гэж байхгүй. Мөн тасартлаа ууна гэдэг ч архичин хүний шинж. Хаяа нэг сархад хүртддэг хүн нэг удаадаа ийм их хэмжээгээр уулаа ч гол төлөв бөөлжчихдэг. Энэ бол бие махбодь нь хордлогоо тайлахын тулд авч байгаа арга хэмжээ, хариу урвал юм.

Та эхэндээ архийг зорилгодоо хүрэх хэрэгсэл болгон ашиглаж байсан бол яваандаа архи өөрөө таны зорилго болон хувирна. Архи уух нь биологийн хэрэгцээ болно гэсэн үг. Хүн архи уухын төлөө л амьдрана. Архи олж авах, нийлж архидахад хамаг цаг заваа зарцуулна. Ер нь бол архичин болсон хүн сав л хийвэл хундаганы үг хэлдэг, хэрвээ цугласан олон хуваагдан суусан бол ширээнээс ширээ дамжин хундага өргөсөөр тасарч, маргааш нь “Өчигдөр хаана байснаа ер санахгүй юм, ямарч байсан хана нь обойтой байсан” гэх мэтийн үг урсгадаг. Гэхдээ нөхцөл байдлыг хянаж чаддаг архичин нь архинд шүүмжлэлтэй ханддаг хүндлэл хүлээсэн хүмүүсийнхээ дэргэд уухгүй байх нь бий.

Архичид дундаас хамгийн төвөгтэй нь архичин-дарга. Түүнд үг хэлдэг хүн байдаггүй төдийгүй энэ сул сул талыг нь харин ч ашиглахыг хичээдэг. Тэгсээр нэг өдөр ажлаасаа хусагдаж таарна. Доод тушаалын ажилтаны хувьд байдал арай өөр.

Асуудлыг шийдэх ганц л арга бий. Ямар ажил хийвэл дур сонирхолтой байх, яаж амьдрвал баяр баясгалантай байхаа эргэцүүл. Энэ нөхцөлд уух хүсэл чинь буурах нь гарцаагүй.

Литвак М.Е. Архидалт нийтлэлээс

<fb:like href="http://www.103.mn/archives/381" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/381"></fb:comments>

Яагаад эмэгтэйчүүд архичидад татагддаг вэ?
Тэд /архичид / бусдаас ялгаатай нь хүнд тал засахдаа гаргуун, жаахан гэлтгүй ямар ч хүслийг биелүүлэхэд хэзээд бэлэн, туйлын үнэнч зэрэг яг л сайхан ааштай хүүхэд шиг байдаг тул тэдэнд өөрийн эрхгүй сэтгэл татагдан дасдаг.

Харин дараа нь эрх дураараа хүүхэд шиг аашилж эхэлмэгц нь нэгэнт хаяж чадахаа байсан байдаг. Эрүүл байхдаа тэдэн шиг сайхан ааштай хүн энэ дэлхий дээр байхгүй гэж ярих эхнэрүүдийнх яриа их ээ.

Архичидыг сэтгэлийн тэнхээ муутай хүмүүс гэж яридаг. Үнэндээ архи эхний үед хүнийг тэнхээтэй, тэмүүлэлтэй болгодог. Харин зоригтой, тэмүүлэлтэй эр хүн нь эмэгтэй хүн бүрийн хүсэл мөрөөдөл байдаг. Аливаад санаачлагатай, ажилдаа амжилттай, цалин ч өндөртэй, бүтээмж сайтай, улам л олонтой нийцтэй, хүрээ өргөнтэй хүн болж хувирдаг. Сайтар ажиглавал энэ нь эцсийн дүндээ архи уухад л чиглэсэн байдаг. Эхэндээ ажил хийлээ архи уулаа, дараа нь найзаас мөнгө гуйлаа архи уулаа, эцэстээ хулгай хийлээ архи уулаа хэлбэрт шилжин даамжирсаар төгсдөг.

Хэрэв зээ сүйт хархүү чинь нэлээд балгачихдаг, тэгээд яваандаа болих байх эсвэл засаад залаад, өөд нь татаад амьдрана гэж найдаж байгаа бол энэ горьдлого найдвараа одоохон хаяа. Итгэл найдвар эцсийн мөчид үхдэг гэж яридаг ч энэ нь лав архинд огт хамаагүй зүйл. Нэг удаа архичин бол насан туршдаа архичин гэдэг юм.

Хэрэвзээ нэгэнт тийм хүнтэй суучихсан бол боломжтой бол үтэр түргэн сал. Үр хүүхдээ өнчрүүлчихнэ гэж яридаг эмэгтэйчүүдэд хандан хэлэхэд ийм эцэг хүүхэддээ ямар үлгэр дууриал үзүүлэх үү? Үнэндээ эмэгтэйчүүд ганцаардахаас үхтлээ айдаг. Архичин-нөхөр нервийг чинь сорж, та түүний золиос байсаар амьдрал тань нэг л мэдэхэд хажуугаар чинь сүнгэнэн өнгөрөх болно шүү.

Харин цаашид амьдрах хүсэлтэй байгаа бол архи уухаа болитол нь гэр бүлээ цуцлуулалгүй тус тусдаа амьдар /хугацаагөө өөрөө тогтоо/, харин дахин ууж та мөн л салахгүй гэсэн шийдвэртээ үнэнч байх юм бол дээрх хугацаагаа 2 дахин нэмэгдүүл. Энэ нь цаашид хүүхэдтэй болох хүсэлтэй залуус хосуудад ихээхэн хамаатай. Учир нь ирээдүйн хүүхдийн генетикийн эрүүл мэндийн асуудлыг гагцхүү эр хүний бэлгийн эс л тодорхойлдог болоод тэр. Эмэгтэй хүний өндгөн эс аль охин эхийнхээ хэвлийд байх үед нь бүрэлддэг. Харин эр хүний бэлгийн эс ойролцоогоор 2 сарын дотор боловсордог. Иймд 2 сарын дотор биеийн эрүүл мэндэд асуудал үүсээгүй бол эр бэлгийн эс бүрэн дүүрэн эрүүл гэж итгэж болно. Эхийн өндгөн эс асуудалтай байсан ч ирээдүйн хүүхэд эрүүл бойжих бүрэн үндэстэй.

Эмэгтэйчүүд ээ! Сайхан ааштай, сэтгэл татам, зоригтой, авхаалж самбаатай, ажил хэрэгч, зорилго тэмүүлэлтэй, сэтгэлийн хат тэнхээтэй гэх мэтийн шинж бүрэлдэсэн эр хүнийг эрдэнэ гэхээс яахав! Гэхдээ энэ бүгд хар усгүйгээр л олдоосой билээ дээ!

Литвак М.Е. Архидалт нийтлэлээс

<fb:like href="http://www.103.mn/archives/380" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/380"></fb:comments>

Архидалт бол мафи
Архидалтын хавтаст хэргийг шинжээд үзэхэд, уг хэргийн эзэн Архичнаас гадна Мөшгөгч, Илааршуулагч, Өөгшүүлэгч, Нийлүүлэгч нарын этгээдээс бүрдэх нэлээд нарийн зохион байгуулалтай хэрэг болох нь харагддаг.

Мөшгөгч бол архичны эхнэр. Дийлэнх нь нэг бол нөхрөөсөө ахмад, нэг бол нийгмийн давхаргын хувьд доогуур оршдог хүмүүс. Нөхөрт гарсан нэртэй л болохоос биш, том болсон хүүхэд хүмүүжүүлдэг. Эх хүн сул дорой хүүхдээ хөсөр хаядаггүйн адил, нөхрөөсөө салж чаддагүй этгээд.

Өөгшүүлэгч. “Эвий эвий, ийм хүүхэнтэй суусан юм чинь миний муу хүүд хэцүү байж таараа. Уу! миний хүү, зовлонгоо нимгэл” гэх архичны ээж. Нөгөө нь, мөнгөө эргүүлж авахгүйгээ мэддэг атлаа мөнгө зээлдүүлдэг сайн санаат этгээдүүд. Архичны авьяас чадварыг хямд үнээр ашиглах гэсэн сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүс гэсэн үг. Архи авьяас чадварын араас дагадаг гэлтэй, архи хамгийн сор чадалтай хүмүүсийг өвдөг сөхрүүлэх нь олон.

Илааршуулагч. Дондолтоос гаргаж буй эмч нар. Мөшгөгч нар ихэвчлэн архичнаа илааршуулагч дээр дагуулан ирдэг. Эмчлэгдээд хэдэн сар уулгүй гэрийнхнээ баярлуулж байгаад, жалганд хэвтэж олдоно. Уучлалт гуйж дахиад эмчлэгдээд дахиад л очсоор ….

Нийлүүлэгч. Мөнгө төлөн архи авч болох хүн. Яахав хаяа зээлээр өгөх нь бий. Дээрх дөрвөн этгээдээс ганцхан нийлүүлэгч л материаллаг ашиг олдог. Ашиг нь ил байдаг болоод тэр үү нийгмийн зүгээс хамгийн их хараал зүхэл хүртэнэ.

Харин  эхний гурван этгээд хэдий архичинд хамаг хүч нервээ соруулдаг ч, ухамсартай бус сэтгэл зүйн ашиг түүнээс хайж, гэм үйлдэнэ. Үнэлэмж дорой эхнэрийн хаягдахвий гэсэн мэдрэмж, ээжийн ганцаардана гэсэн ухамсартай бус айдас, архидалтыг даамжруулах нь бий. Харин эмч хүн арчаагаа алдсан архичинаас хүн ямар байж болохгүйг ойлгодог.

Архидалт -ын эхний үе шатуудад эхнэр нь нөхрөө архинаас гар хэмээн үглэн дуулж, ажлаас нь тосч, уухлаар нь оронд нь унтуулж, бантаж хийж хийж өгч өөгшүүлэн, дээрх гурван дүрд ганцаараа тоглодог. Хэрэг даамжрах тусам дүрүүд нарийсан салсаар, бусад дүрүүд гарч ирнэ.

Иймд хорыг үндсээр тасдая гэвэл дээрх гурван этгээд тэр дундаа эхнэр, ээж хоёрыг сэтгэл зүйн эмчилгээнд давхар хамруулах нь чухал.

Литвак Е.М “Архидалт” нийтлэлээс

<fb:like href="http://www.103.mn/archives/379" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/379"></fb:comments>

Бусдыг хуурч болно, гагцхүү өөрийгөө бүү хуур!
Усанд орж байх зуураа олсон шинэ хууль нээсэн Архимед гэнэтийн баяр хөөрт автан эхээс төрсөн чигээрээ Сиракузын гудмаар “Эврика” гэж хашгичсаар явсан гэдэг. Баярласандаа ухаанаа алдсан нь тэр л дээ. Яагаад? Архимед баярласандаа ийн согтуу хүн шиг аашлав?

Хүн ямагт аз жаргал хайдаг сэтгэл зүйн зүй тогтолтой. Аз жаргал нь эерэг мэдрэмж, харин эерэг мэдрэмж нь сонирхол, баяр баясгалангаас эхээ авдаг. Сонирхол, бүтээлч хөдөлмөр ба түүний үр дүн, баяр баясгалан, хайр сэтгэлийн үрээр бий болдог. Ажилдаа амжилт, амьдралдаа жаргал дүүрэн явахыг бид нэг нэгэндээ үргэлж ерөөдөг нь эндээс улбаатай.

Хүнд хүсэл сонирхол төрөх үед биеийн эд эрхтэнүүд морфинтой ижил үйлчилгээ бүхий эндорфин бодисыг цусанд шахдаг болохыг биохимичид баталдаг. Нэг ёсны, хүн амьдралдаа СОНИРХОЛТОЙ байх аваас өвчинд нэрвэгдэх нь бараг үгүй, архи уухыг ч хүсээд байхгүй. Харин БАЯР ХӨӨРЛИЙН процесс явагдахад хүний биеийн эд эрхтэнүүд цусанд алкоголь их хэмжээгээр ялгаруулдаг тул хүн баярласандаа хэсэг хугацаанд ажил хийх чадваргүй, дүйнгэ болоод эргээд хэвэндээ ордог байх нь. Нүцгэн гараад гүйсэн Архимедийн цусан дахь алкоголийн хэмжээ ямар байсныг төсөөлөөд үздээ.

Амьдрал утгагүй, баяр баясгалангүй бол хүн алдагдсан аз жаргалаа архи, хар тамхинаас хайж, хараат болох нь бий. Ийм хүмүүст хор хөнөөл, үр дагаварыг залхтал яриад нэмэргүй ээ. Хүн гэдэг амьтан хорих тусам тэмүүлдэг гэмтэй. Үүнд орвол бүтээлч амьдралыг мэдрүүл. Энэ тохиолдолд амжилт гарах нь дамжиггүй. Харин амжилт цусан дахь эндорфин, алкоголийн хэмжээг хүссэн тун, грамм, магадгүй бүр шилээр нь өгч, тэгээд бас шартаж толгой өвдөх мэтийн ямар ч хор балгүй боловсруулаад өгнө. Байгаль эх бүгдийг бодолцсон байхад өөрийгөө хуурах хэрэг байна уу.

Литвак М.Е. “Архидалт” нийтлэлээс

<fb:like href="http://www.103.mn/archives/378" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/378"></fb:comments>

Архи, сотууруулах ундааны гарах хугацаа
Жин- кг.

50 кг

60 кг

70 кг

80 кг

90 кг

100 кг

Ундаа

% алк.

Уусны дараа бүрэн эрүүл болох хугацаа

Уусан хэмжээ 100 гр

Уусан хэмжээ 300 гр

Уусан хэмжээ 500 гр

Айраг

4%

0ц-42мин

2ц-5мин

3ц-29мин

0ц-35мин

1ц-44мин

2ц-54мин

0ц-30мин

1ц-29мин

2ц-29мин

0ц-26мин

1ц-18мин

2ц-11мин

0ц-23мин

1ц-10мин

1ц-56мин

0ц-21мин

1ц-3мин

1ц-44мин

Шар айраг

5%

0ц-52мин

2ц-37мин

4ц-21мин

0ц-44мин

2ц-11мин

3ц-38мин

0ц-44мин

2ц-11мин

3ц-38мин

0ц-33мин

1ц-38мин

2ц-43мин

0ц-29мин

1ц-27мин

2ц-25мин

0ц-26мин

1ц-18мин

2ц-11мин

Шар айраг

6%

1ц-3мин

3ц-8мин

5ц-13мин

0ц-52мин

2ц-37мин

4ц-21мин

0ц-45мин

2ц-14мин

3ц-44мин

0ц-39мин

1ц-57мин

3ц-16мин

0ц-35мин

1ц-44мин

2ц-54мин

0ц-31мин

1ц-34мин

2ц-37мин

Шар айраг

8%

1ц-24мин

4ц-11мин

6ц-58мин

1 ц -10мин

3ц-29мин

5ц-48мин

0 ц -60мин

2ц-59мин

4ц-58мин

0 ц -52мин

2ц-37мин

4ц-21мин

0 ц -46мин

2ц-19мин

3ц-52мин

0 ц -42мин

2ц-5мин

3ц-29мин

Жин-тоник

9%

1 ц -34мин

4 ц -42мин

7 ц -50мин

1 ц -18мин

3 ц -55мин

6 ц -32мин

1 ц -7мин

3 ц -21мин

5 ц -36мин

0 ц -59мин

2 ц -56мин

4 ц -54мин

0 ц -52мин

2 ц -37мин

4 ц -21мин

0 ц -47мин

2 ц -21мин

3 ц -55мин

Усан үзмийн дарс

11%

1 ц -55мин

5 ц -45мин

9 ц -34мин

1 ц -36мин

4 ц -47мин

7 ц -59мин

1 ц -22мин

4 ц -6мин

6 ц -50мин

1 ц -12мин

3 ц -35мин

5 ц -59мин

1 ц -4мин

3 ц -11мин

5 ц -19мин

0 ц -57мин

2 ц -52мин

4 ц -47мин

Вермут

16%

2 ц -47мин

8 ц -21мин

13 ц -55мин

2 ц -19мин

6 ц -58мин

11 ц -36мин

1 ц -59мин

5 ц -58мин

9 ц -57мин

1 ц -44мин

5 ц -13мин

8 ц -42мин

1 ц -33мин

4 ц -38мин

7 ц -44мин

1 ц -24мин

4 ц -11мин

6 ц -58мин

Портвейн

18%

3 ц -8мин

9 ц -24мин

15 ц -40мин

2 ц -37мин

7 ц -50мин

13 ц -3мин

2 ц -14мин

6 ц -43мин

11 ц -11мин

1 ц -57мин

5 ц -52мин

9 ц -47мин

1 ц -44мин

5 ц -13мин

8 ц -42мин

1 ц -34мин

4 ц -42мин

7 ц -50мин

Гэрийн дарс

20%

3 ц -29мин

10 ц -26мин

17 ц -24мин

2 ц -54мин

8 ц -42мин

14 ц -30мин

2 ц -29мин

7 ц -27мин

12 ц -26мин

2 ц -11мин

6 ц -32мин

10 ц -53мин

1 ц -56мин

5 ц -48мин

9 ц -40мин

1 ц -44мин

5 ц -13мин

8 ц -42мин

Эмийн ханд

24%

4 ц -11мин

12 ц -32мин

20 ц -53мин

3 ц -29мин

10 ц -26мин

17 ц -24мин

2 ц -59мин

8 ц -57мин

14 ц -55мин

2 ц -59мин

8 ц -57мин

14 ц -55мин

2 ц -19мин

6 ц -58мин

11 ц -36мин

2 ц -5мин

6 ц -16мин

10 ц -26мин

Ликёр

30%

5 ц -13мин

15 ц -40мин

26 ц -6мин

4 ц -21мин

13 ц -3мин

21 ц -45мин

3 ц -44мин

11 ц -11мин

18 ц -39мин

3 ц -16мин

9 ц -47мин

16 ц -19мин

2 ц -54мин

8 ц -42мин

14 ц -30мин

2 ц -37мин

7 ц -50мин

13 ц -3мин

Архи

38%

6 ц -37мин

19 ц -50мин

33 ц -4мин

5 ц -31мин

16 ц -32мин

27 ц -33мин

4 ц -43мин

14 ц -10мин

23 ц -37мин

4 ц -8мин

12 ц -24мин

20 ц -40мин

3 ц -40мин

11 ц -1мин

18 ц -22мин

3 ц -18мин

9 ц -55мин

16 ц -32мин

<fb:like href="http://www.103.mn/archives/377" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/377"></fb:comments>

Архины эрсдэл багатай хэрэглээ гэж юу вэ?
Ийм хэрэглээнд архины хэрэглээний хэмжээг багасгах болон өөртөө болон бусад хүмүүст  учруулж байгаа архины хор хөнөөлтэй хэрэглээний хэв маягийг өөрчлөх асуудлууд багтаж  байгаa.

Стандарт уулт өдөрт хоёроос илүү хэмжээтэй байх, долоо хоногт таваас дээш өдрөөр  архийг хэрэглэж байгаа тохиолдолд хор хөнөөлийн эрсдэл ихсэж байгаа нь олон  судалгаагаар батлагдсан. Мөн зарим нэг тохиолдолд архины бага хэмжээ ч гэсэн эрсдэлийг ихэсгэж болно. Дор дурьдсан зөвлөгөөнүүд таны эрүүл мэндийн хохирох эрсдэлийг бууруулна:

Өдөрт хоёр стандартаас илүү хэмжээгээр бүү хэрэглэ

Долоо хоногт таван өдрөөс илүү битгий уу

Дараах байдалд архийг огт хэрэглэхгүй байгаарай:

Авто машин жолоодож байгаа үед

Жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй бол

Архитай харшилдаг эм хэрэглэж байгаа тохиолдолд

Эрүүл мэндийн байдал муу байгаа тохиолдолд

Архины хэрэглээг зогсоож чадахгүй байгаа үед

Архины бага эрсдэлтэй хэрэглээний хэмжээ нь архины стандарт уултын /зохистой хэрэглээ/ хэмжээнээс  хамааралтай юм. Таны ууж байгаа согтууруулах ундаа ямар хэмжээний цэвэр этанолыг  өөртөө агуулж байгааг та мэдэх естой. Нэг лааз шар айраганд агуулагдаж байгаа цэвэр  этанолын хэмжээ нэг стакан дарс эсвэл нэг хундага архинд агуулагдаж байгаа этанолын хэмжээтэй адилхан байдаг. Та өөрийгөө ямар хэмжээгээр ууж байгаагаа бодож үзээд  стандарт уултын хэмжээгээ тодорхойлоорой. Та архийг бага эрсдэлтэй хэмжээнээс илүү хэрэглэж байгаа тохиолдолд өөртөө болон бусдад хор хөнөөл тодорхой хэмжээгээр  учруулж байгаа гэж ойлгоорой. Нэг удаагийн уултаар стандарт уултыг гурав ба түүнээс  дээш хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд авто ослын, гэмтлийн, харьцааны,  ажлын, эрүүл мэндийн эрсдэл шууд ихсэж байгаа гэж мэдээрэй. Өдөрт хоёр стандартаас илүү хэрэглэж байгаа тохиолдолд хорт хавдар, элэгний эмгэгтэй болох, сэтгэл гутралд орох  олон архины хамааралд орох эрсдэл өндөр болдог.

Стандарт уулт гэж юу вэ?

033 мл хэмжээтэй, 0,5%-ийн хатуулагтай 1 лааз шар айраг, эсвэл 40 мл буюу нэг хундага хэмжээтэй 40% хатуулагтай архи, виски, жин, эсвэл 12% хатуулагтай дарс 140 мл багтаамжтай нэг хундага, эсвэл 18% хатуулагтай дарс 90 мл багтаамжтай нэг хундага, эсвэл 25% хатуулагатай дарс 70 мл-ийн нэг хундагыг нэг удаад уухыг стандарт гэж үзнэ. Энд “эсвэл” гэж тодотгосон байгааг анхаарна биз.

Ямар хэмжээг хэтэрхий их гэх вэ? Энэ бол согтууруулах ундааны хэмжилтэнд чухал зүйл юм. Дээрх хэмжээ нь хэвийн хэмжилт бөгөөд бүх төрлийн согтууруулах ундааны стандарт хэмжээнд ижил  хэмжээний согтууруулах бодис оногдохоор тогтсон. Дээрх бүх төрлийн хэмжээнүүд нь стандарт уулт юм.

<fb:like href="http://www.103.mn/archives/376" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/376"></fb:comments>

Дам тамхидалтаас хэрхэн зайлсхийх вэ?
Орчиндоо тамхи татуулахгүй байх

Тамхины утаатай орчинд орохгүй байх

Зоогийн газар, бааранд тамхи татдаггүй хэсэг байгаа эсэхийг лавлаж тамхи татдаггүй (тамхигүй) газар суух

Машиндаа тамхи татуулахгүй байх

Тамхи татаж буй хүний дэргэд очихгүй байх

Хэрвээ Та тамхи татдаг бол

Бусдын эрүүл орчинд амьдрах эрхийг хүндэтгэе.

Бусдын дэргэд тамхи татахгүй байх

Тамхи асаахаасаа өмнө дэргэдэх хүнээсээ асууж занших

Зориулалтын газар тамхи татаж байх

Хэрэв таны эхнэр, найз эмэгтэй жирэмсэн болсон бол эсвэл та хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа бол тамхинаас гарч дам тамхидалтаас хамгаалах нь чухал.

Аль болохоор өөрийгөө дайчлан тамхинаас гарах -ыг хичээгээрэй.

<fb:like href="http://www.103.mn/archives/374" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/374"></fb:comments>

Бусдын татсан тамхины утаанаас болж…
Үр хүүхэд, хань ижлийнхээ дэргэд ар араас нь тамхи угзрах дуртай хүмүүс цөөнгүй байдаг. Гэртээ битгий тат гэхээр хар гэртээ хаан, бор гэртээ богд гээд тоодоггүй. Гэтэл өөрсдөө татаагүй ч дам тамхидалт гээч зүйлд өртсөн хүмүүст ямар хор нөлөө учруулдаг тухай сонирхуулж байна.

Хүүхэд:

Нүд хорсох, нулимс гоожих, уушгины багтраа (астма), архаг бронхит, ханиад зэрэг амьсгалын замын  өвчнүүд болон янз бүрийн харшил үүсдэг.

Дунд чихний үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, уушгины үрэвсэл, тархины цусан хангамжийн  дутагдал, хүчилтөрөгчийн дутагдалд орох нь хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог.

Нярай хүүхдийн гэнэтийн үхлийн шалтгаан болдог.

Эмэгтэйчүүд:

Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг өвдөлттэй ирэх, мөчлөг алдагдах, хөхний болон умайн хорт хавдар,  умайн буюу савны гадуурх жирэмслэлт, үргүйдэлд хүргэх аюултай.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн өсөлт зогсох, жин багатай, амьдрах чадвар муутай, эрхтэн  системийн согогтой хүүхэд төрөх, дутуу төрөх,  эсвэл амьгүй төрөх, ураг эндэхэд хүргэдэг.

Эрэгтэйчүүд:

Эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн үрэвсэл, бэлгийн сулрал, үргүйдэлд хүргэдэг. дутуу эсвэл амьгүй  төрөх, ураг Эрэгтэйчүүдийн түрүү

Тамхигүй орчин бүрдүүлсний ашиг

Сургууль, ажлын байр Эрүүл мэнд сайжирна:

Тамхигүй орчин нь нийгмийн эрүүл мэндийг дэмжиж сайжруулна.

Ажиллагсдын өвчлөл багасна.

Эдийн засагт ашигтай:

Ажлын цагийн алдагдал багассанаар хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.

Тамхинд зардаг мөнгөө өөр ашигтай зүйлд зарцуулна.

Тухтай орчинд үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж сэтгэл ханамж өндөр байна.

Галын аюулд өртөх эрсдэл багасна.

Тамхигүй орчин бүрдүүлснээр өөрийн байгууллагаа сурталчлах нэг хэлбэр болно.

Хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ:

Монгол улсын Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлнэ.

Ажилчдын сэтгэл ханамж өндөр байна:

Бие биенээ хүндэтгэх соёлт орчин буй болно

Тамхинаас гарах хүсэлтэй ажилчдад дэмжлэг болно

Тамхи татдаг хүмүүсийн 88%, тамхи татдаггүй хүмүүсийн 95% нь тамхигүй орчинд ажиллахыг илүүд үздэг байна.

Гэр бүл

Гэр бүлийн гишүүдийн өвчлөх эрсдэл эрс буурна.

Хүүхдийн сурлага хүмүүжил сайжирна.

Гэр бүлийн гишүүдийн харилцаа сайжирна.

<fb:like href="http://www.103.mn/archives/373" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/373"></fb:comments>

Дан тамхидалт
Тамхинд 4000 гаруй химийн нэгдэл агуулагддагаас 40 орчим нь хорт хавдар үүсгэдэг болох нь нэгэнт батлагджээ

Тамхины утаа -тай өрөөнд 1 цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг байна.

Зоогийн газар, ресторан, бааранд тамхины утаа ердийн нөхцөлтэй харьцуулахад: Тамхи татдаг ажлын байранд 150% Ресторан, зоогийн газарт 160-200% Бааранд 390-600% өндөр байдаг.

Машинд татсан тамхины утаа нь зайнаасаа болоод гэрт татсанаас 23 дахин илүү хортой. Цонх онгойлгоход дам тамхидалтаас сэргийлж чадахгүй.

Тамхины утаан дах никотин болон бохины хэмжээ нь тамхи татаж байгаа хүний уушгинд орж байгаа хэмжээнээс хоёр дахин илүү.

Хэдийгээр та -тамхи татдаггүй боловч дам тамхидалтад өртсөнөөр өвчлөх эрсдэл:

Гэр бүлийн нэг гишүүн тамхи татдаг бол 68.3% хоёр гишүүн тамхи татдаг бол 88.6% Зүрх судасны эмгэг 67.2% Харшил 65.3% Амьсгалын замын өвчин 75%-иар нэмэгддэг.

<fb:like href="http://www.103.mn/archives/372" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/372"></fb:comments>