Эрүүл мэнд » Мэдрэл

Толгой таллаж өвдөх үед хийх цэгэн иллэг
Ерөнхий

Хүйтэн сэрүүний улирал болоход гадны хүйтэн ба тасалгааны халуун, ханиад томуу зэргээс үүдэлтэйгээр толгой таллаж өвдөх нь өргөн ажигллагддаг (Орос, Баруунд толгой таллаж өвдөхийг мигрень / migraine гэдэг. ) Тухай бүрт толгой таллаж өвдөхөд хүргэсэн үндсэн шалтгааныг нь арилгах замаар өвдөлтийг намжаах нь хамгийн зохистой. Гэхдээ ажил их, ачаалал өндөр үед тэр бүр эмнэлэг явах боломж гардаггүй. Ийм нөхцөлд толгой таллаж өвдвөл хийх цэгэн иллэгийг танд хүргэж байна.

Иллэгийн төрөл, хийх арга

Тайвшруулах, суллах иллэг

Толгой таллаж өвдсөн үед гол төлөв тайвшруулах иллэг хийдэг. Тайвшруулах иллэг нь тасралтгүй, хөдөлгөөн нь удаан, жигд, эргэлдсэн хэлбэртэй. Хийх үед арьс хумигдан хөдлөх ёсгүй. Хурууны өндөгөөр дарахдаа дарах хүчийг ба дарах хугацааг аажмаар нэмэгдүүлнэ. Ингэхдээ дарах үед арьсан дээр хонхор үлдэх ёсгүй.

1-2 секундын дотор цэгийг тэмтрэн олоод дараа нь цагийн зүүний дагуу 5-6 секунд эргүүлэх хөдөлгөөн хийнэ. Ингэхдээ дарах хүчийг аажмаар нэмэгдүүлэн биенд гүн оруулна. Хамгийн зохистой эрчимдээ хүрээд 1-2 секунд үргэлжлүүлэн иллэг хийгээд дараа нь хуруугаа цагийн зүүний эсрэг буюу нар буруу эргүүлэн 5-6 секундын турш дарах хүчийг бууруулан суллана. Энэ бол нэг мөчлөг. Тэгээд иллэгийг 1 минут хийнэ гэсэн байгаа бол дээрх мөчлөгийг хуруугаа салгалгүйгээр үргэлжлүүлж 4 мөчлөг хийнэ, хоёр минут иллэг хийнэ гэсэн бол ийм мөчлөгө 8-ыг хийх болохоор 5 минутанд 20 мөчлөг хийнэ гэсэн үг. Дараа дараагийн мөчлөг дээр цэг дээр дарах эрчмийг нэмэгдүүлнэ.

Ингэж иллэг хийх үед халуу оргих, мэнэрэх, хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илрэх ёстой бөгөөд өөрийн мэдрэмжиндээ тулгуурлаад дарах хүчийг багасгаж, эсвэл ихэсгэн тааруулна.

Сэргээх, өдөөх иллэг

Харин сэргээх, өдөөх иллэгийг үед даралт нь богино бөгөөд хүчтэй, цэгнээс хурууг салгахдаа хурдан бөгөөд огцом хөдөлнө. Тасалдсан чичиргээ нь ийм иллэгийг нэг төрөл. Сэргээх иллэгийг хийх хугацаа нь 0,5-1 минут.

Ийм иллэгийг хийхдээ 1-2 секунд тэмтрэн цэгийг олоод 3-4 секундын турш цэгэн дээр дараа нар зөв эргэсэн эргэх хөдөлгөөн хийгээд дараа нь хуруугаа цэгнээс огцом холдуулаад дараа нь ахин дарна. Яг л шувуу хошуугаараа юм тоншихтой адил. Ийм хөдөлгөөнийг 8-10 удаа давтах бөггөөд нэг бүтэн мөчлөг нь 40-60 секунд үргэлжилнэ.

Хориглох зүйл

Хүний биед нөлөө үзүүлж байгаа болохор тохирохгүй нөхцөл гэж байдаг. Тэгэхээр бүх л төрлийн хортой ба хоргүй хавдар, хурц халуурал, идэвхтэй сүрьеэ, ходоод ба 12 нугаламт гэдэсний шарха, тураал, дотоод эрхтэний гүн гэмтэл, цусны эмгэг, сэтгэцийг хурц өдөөлт, жирэмслэлт, хөгшрөлт зэрэг нөхцөлд цэгэн иллэг хийхийг хориглодог.

Цэгүүд

Цэг нь бусад хэсгээс илүү мэдрэмтгий, заримдаа илүү хөндүүр байдаг бөгөөд дарахад мэнэрэх, ирвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Доор дурдагдсан цэгүүдийг зөвхөн тогой таллаж өвдөх гэлтгүйгээр толгойн бусад өвчний үед хэрэглэж болно. Зураг дээр нэг дор иллэг хийхэд хамгийн сайн үр дүн үзүүлдэг цэгүүдийг багцлан харуулсан байгаа. Хамгийн зохистой үр дүнд хүрэхийн тулд зураг дээр цэгийн багцуудын аль нэгийг нь сонгон иллэг хийнэ.

Цэг 1.

Тэгш хэмтэй бөгөөд шууны гадна талд, бугуйн дээд нугачаанаас 2 цунь /няслах мэт татсан дунд хурууны хоёр дахь үеийн урт/ зайнд байрладаг. Иллэг хийхдээ сууж байгаад баруун зүүн гартаа ээлжлэн хийнэ. Иллэг хийж байгаа гарын алгаар нь доош харуулан ширээнээ дээр тавьна. Иллэг хийх арга нь тайвшруулах, суллах. Иллэг хийхдээ нүдээ анина. Хугацаа дунджаар 5 минут орчим.

Цэг 2. Тэгш хэмтэй бөгөөд чамархайн дээр хуйхны зааг дээр байрладаг. Суугаад зүүн баруун талдаа ээлжлэн хийнэ. Иллэг хийх үед тохойг ширээн дээр тулна. Иллэг хийх арга нь тайвшруулах, зөөллөх. Хугацаа таван минут орчим. Нүдээ анина.

Цэг 3.Нүдний гадар буланд, хонхорт байрладаг. Цэг 2-т хийдэгтэй адил иллэг хийнэ.

Цэг 4.Тэгш хэмтэй бөгөөд чихний угт, шанааны доорх хонхорт байрлана. Иллэг хийх нь цэг 2-той адил.

Цэг 5. Хөмсөгний гадар үзүүрт, хонхор байрладаг. Тэгш хэмтэй. Сууж байгаад баруун зүүн талдаа ээжлэн иллэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 5 минут орчим.

Цэг 6. Тэгш хэмтэй, нүднгий дотор булангийн орчим, хамар руу 2-3 мм ойр гадар байрладаг. Тохойнуудаа ширээн дээр тавиад суугаагаас хоёр талаа нэгэн зэрэг иллэг хийнэ. Иллэгийн арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут. Нүд аниастай.

Цэг 7. Тэгш хэмтэй бөгөөд бөгөөд алганы ар талд алганы 1 ба 2 ясны хооронд байрлана. Суугаагаас иллэг хийнэ. Иллэг хоёр талаас ээлжлэн хийнэ. Иллэг хийлгэж байгаа гарын алга нь ширээн дээр байна. Иллэгийн арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут. Нүд аниастай.

Цэг 8. Тэгш хэмтэй. Гарын тохойгоор нь нугалах үед үүсдэг нугалаасны төгсөлд байрладаг. Баруун зүүн талдаа ээлжлэн иллэг хийнэ. Гар тохойгоороо бага зэрэг нугаларсан, ширээнд тулсан, алга ширээн дээр тавигдсан байх ёстой. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 9. Тэгш хэмтэй. Хөлийн эрхий хурууны хумснаас 3 мм орчим хөлийн долоовор хурууны зүгт явахад байрладаг. Суугаагаас хоёр хөлийн цэгт зэрэг иллэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 10. Тэгш хэмтэй, шилбэн дээр шагайн дотор талаас 3 цунь дээр байрлана. Иллэгийг суугаагаас хоёр хөлийн цэгүүдэд зэрэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 11. Тэгш хэмтэй, хөлийн долоовор ба дунд хурууны гол байрлана. Суугаагаас хоёр цэгт зэрэг иллэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 12. Тэгш хэмтэй. Хөлийн долоовор хурууны хумсны цагаанаас 3 мм зайнд байрлана. Иллэгийг суугаас хоёр цэгт зэрэг хийнэ. Хийх арга тайвруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 13. Тэгш хэмтэй тавхайн дээд талд өлмийн дөрөв ба тав дахь ясны толгойн хооронд байрлана. Иллэг хийх нь өмнөх цэгтэй адил.

Цэг 14. Тэгш хэмтэй. 6-р цэгийн дээд талд, байрладаг. Иллэгийг хоёр цэгт нэгэн зэрэг суугаагаас хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 15. Тэгш хэмтэй. Хөлийн чигчий хурууны хумсны цагааны өнцгөөс 3 мм зайнд байдаг. Суугаагаас хоёр цэгт зэрэг иллэг хийнэ. Иллэг хийх арга нь өдөөх, сэргээх. Хугацаа 0,5-1 минут.

Цэг 16. Тэгш хэмтэй. Улны нумарсан хэсэгт байдаг. Илэгийг суугаагаас хоёр цэгт зэрэг хийнэ. Иллэг хийх арга сэргээх, өдөөх. Хугацаа 0,5-1 минут.

Цэг 17. Тэгш хэмтэй. Толгойн дээр чихний дээд хэсэгт чамархай дээр байрлана. Чихийг урагш тонгойлгоод цэгийг олж байгаад хийнэ. Өмнөх цэгтэй адил иллэг хийнэ.

Цэг 18. Тэгш хэмгүй. Гэдсэн дээр хүйснээс 1,5 цунь доогуур байрлана. Суугаагаас гэдэсний булчингаа суллан хийнэ. Хийх арга сэргээх. Хугацаа 1 минут.

Цэг 19. Тэгш хэмгүй. Хүйснээс 6 цунь дээр байрлана. Хийх арга өмнөхтэй адил.

Sodnomtseren Munhdalai liked this post

<fb:like href="http://www.103.mn/archives/5948" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/5948"></fb:comments>

Иппотерапи буюу адуу эмчилгээ
Монголчууд эрт цагаасаа л бие сайтай, тэсвэртэйгээрээ алдартай. Идэж байгаа хоол, ууж байгаа ус нь элдэв хольцгүй цэвэр байгалийн гаралтайн дээр өөрсдөө үргэлж хөдөлгөөнтэй, зүгээр суух завгүй байсан болохоор тийм эрүүл чийрэг хүмүүс байдаг байсан, одоо зарим нь ч тийм байгаа.

Гэтэл хар багаасаа эхлээд нас дээр гарах хүртлээ морь унадаг байсан гэдгийг нэг их чухал хүчин зүйлийг орхигдуулаад байгаа юм. Морь үнэхээр унасан эзнийхээ хийморь сүлдийг сэргээдэг төдийгүй бие махбодийн элдэв өвчин эмгэг тусахаас сэргийлдэг, туссан ч хурдан илааршуулахад нөлөөлдөг байсныг хүмүүс эрт дээр үеэс анзааран мэджээ.

Европ зүгийн буюу орчин үеийн анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ манай тооллын өмнөх 500 жилийн тэртээ үүнийг ажиглан мэдээд сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Өвдсөн хүн морь унадаг бол өвчин нь явган хүнээс хавьгүй хурдан эдгэрч байгааг суут Гиппократ ажиглаж мэдээд хүнд, архаг өвчнийг илааршуулахад морь унуулан эмчлэх аргыг ашиглаж болохыг заасан юм. Үүний адуу, морь буюу грекээр иппо, эмчилгээ буюу терапи гэж нэрлэх болсон юм. Ардын, уламжлал юм болгоныг орчин үеийн анагаах ухаан үгүйсгэдэг байсан цагт ч иппотерапийг эмч нар нөхөн сэргээх эмчилгээнд идэвхтэй ашиглаж байсан билээ.

Адуу заслын эмчилгээнд илүү түлхүү ашиглах түлхэц өгсөн нэг зүйл 1950 оны Олимпийн тоглолтын үеэр болсон юм. Урд нь тахир дутуугийн тэргэнцэр ашиглан ойр зуур явахаас цаашгүй байсан Лиз Хартелл гэгч Дани эмэгтэй адуу эмчилгээний тусламжтайгаар хөл дээрээ боссон төдийгүй өвчнөө бүрэн ялж, олимпийн тоглолтонд морин спортын төрлөөр оролцож мөнгөн медаль хүртсэн нь асар том дуулиан тарьсан юм. Морийг эхэндээ хөтлөх зэргээр өөртөө дасгаад дараа нь алхуулах, шогшуулах зэргээр бүрэн эзэмшиж сурна гэдэг ямар их сайн нөлөөтэй, манайхны одоо ярих дуртай болсон үгээр хэлбэл ямар их эерэг энергитэй болохыг энэ бүсгүй яруу тодоор харуулсан юм.

Манайх шиг морийг дээдлэн шүтдэг, дээд сайн юм болгоныг бэлгэдэл гэж үздэг ард түмэнд энэ эмчилгээг ашиглавал үр дүн нь өрнийнхөөс илүү гарна уу гэхээс дутахгүй л байх. Жишээ болгоод адуу эмчилгээг ашигладаг зарим эмгэгийн нэрсийг сонирхуулъя.

•	Тархины цус харвалт -ын дараах нөхөн сэргэлт, тархины цусан хангамжийн өөр бусад алдаглын үеийн нөхөн сэргэлтийн үед. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнгүй болсон эрхтэнийг хөдөлгөөнд оруулах зорилгоор.

•	Саажилт -ын хэлбэрүүдийн үед мөн л нөхөн сэргэх зорилгоор.

•	Яс, үе мөчний өвчин эмгэгийн үед нөхөн сэргээх зорилгоор.

•	Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн өвчний үед.

•	Гэмтлийн дараах мэдрэлийн эмгэгийн үед.:

•	Хараа муудах, сонсгол муудах зэргийн үед.

•	Мэдрэлийн төрөлхийн өвчин

•	Мэдрэлийн үрэвсэл.

•	Хагалгааны дараах нөхөн сэргэлтийн үед.

•	Аутизм, невроз зэрэг сэтгэцийн эмгэгийн үед.

•	Эхний шатандаа яваа даралт ихсэх өвчин

•	Нуруу тулгуур эрхтэний тогтворгүй байдлын үед

•	Цээжний хэсгийн нугасны үеийн үрэвслийн эхний шат

•	Таталд цөөн өгдөг унах өвчний үед. /эпилепси, татаж унах өвчин/

•	Стресс, сэтгэл гутрал.

Нэлээд удаан хугацаанд нөхөн сэргэлт шаарддаг өвчин эмгэг байгааг та лав анзаарсан байх. Тэгэхээр нөхөн сэргэлтийн үед ажилгүй болсон эд эрхтэнийг ажилд оруулах,  түгшүүр айдсыг арилгах,  нурууны булчинг чангалж өгөх зэрэг олон талт үйлчилгээг адуу эмчилгээ үзүүлдэг. Мэдээж энэ эмчилгээг бусад шалгарсан аргуудтай хослуулж, хамтран хэрэглэвэл үр дүн нь хавьгүй сайн. Гол нь эмчийн заалтаар, номхон морь гэдэг нь эрхбиш ойлгомжтой байгаа байх.

Гүүний саамны сувилал гэж их олон гарах болсон, тэгвэл үүнтэйгээ зэрэгцээд ийм адуу эмчилгээг эмчийн заалтын дагуу давхар хэрэглэхийн сацуу үр дүн, нөлөөний талаар ул үндэстэй судалгаа явуулах хэрэгтэй байна. Баруунд гэхэд адуу эмчилгээний герман онцлог, англи онцлог, франц онцлог гээд хүртэл гарчихсан байхад хурдан хүлгээрээ бахархадаг та бид яагаад монгол онцлогтой адуу эмчилгээ гаргаж болохгүй гэж.

Хүн олноор нэг газар бөөгнөрөн сууж, мөнгөний төлөөх асар их өрсөлдөөн дунд маш их стресст орж ажилладаг, өв уламжлалаа мартагнаж эхэлж байгаа үед энэхүү адуу эмчилгээг өргөнөөр ашиглаж эхлэх нь ард олны, түүний дотор хүүхдийн эрүүл мэндэд нэн тустай нь гарцаагүй.

<fb:like href="http://www.103.mn/archives/4660" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/4660"></fb:comments>

Чадлынхаа хэрээр туслацгаая!
Сайн байцгаана уу залуусаа.

Зургаахан настай ч өөрөөсөө ахадсан тэсвэр тэвчээр гарган амьдралын төлөө тэмцэж байгаа энэ бяцхан хүүгийн тухай таныг сонссон гэдэгт итгэж байна. Тоглоод гүйж явахдаа үе үе бүдэрч унаад байх хүүг эхэндээ анзаарсангүй. Гэвч зүгээр байж байгаад унаад байна гэдэг хачин санагдаж аймгийнхаа эмнэлэгт үзүүлхэд хот явахыг зөвлөв. Хүүгээ хөтөлсөөр Хайруул эмчид хандаж шинжилгээ хиилгэхэд Маш ховорхон тохиолдох тархины хорт хавдар гэсэн оноштой ганцхан сарын настай гэхийг сонссон Үлэмжбилгүүний аав ээж хоёрт хорвоо хөмөрчих шиг л болжээ.

Хүүгээ зүгээр харж байгаад явуулхыг хүсээгүй тул тэвэр дүүрэн канондсан хүсэлтээ тарааж хандаж болох бүхэнд хандсаар сайн санаат олны буянаар Солонгост ирээд 2 дахин хагалгаанд оржээ. Анх ирэхэд нь солонгос эмч нар ийм аймшигт өвчинийг ялан дийлхээр цаг хугацаатай тэмцэж буй хүүгийн тэсвэр тэвчээрийг гайхаж байсан гэдэг.Эхний хагалгаа 6цаг болно гэсэн боловч бүтэн 12 цаг үргэлжилжээ. Харж хандах ах дүү, амраг садан нь байхгүй хүний нутагт сайхан сэтгэлт монгол түмнээрээ түшиг хийж байсан Болормаа бүсгүйд “Миний хүү ээжийгээ битгий орхиороо”гээд хагалгааны өрөөрүү хүүгээ оруулж байхдаа ямархан байсан болоо.

Ирсэнээсээ хойш 2 удаа хагалгаанд орсон хүүгийн бие одоо арай дээрдэж ээжийнхээ тусламжтайгаар алхдаг болсон. Эмч нар 4 сарын дараагаас ярьж эхэлнэ гэсэн хүү саяхнаас ярьж эхэлж байгаа.Хагалгааны дараах туяа эмчилгээнд 6 долоо хоног явхаас одоо 4 дэхь долоо хоногтоо явж байгаа ч одоо төлбөрийн асуудал үнэхээр хүнд болжээ. 7 хоногийн 5 өдөрт эмчилгээ хийдгэдэг 1очихдоо л 440000 вон төлдөг байсан бол өчигдөрөөс эхлээд 1 эмчилгээ нь 600000вон болжээ.

Хагалгааны дараа эмнэлэгт байрлаж эмчилгээ хийлгэх ёстои ч өдөр өдөрт нэмэгдэх төлбарийн асуудлаас болоод ээж хүү -2 одоо гадуур нэгэн сүмийн эмнэлэгт байгаа. Сайхан сэтгэлт ахан дүүсээ бүгдээрээ энэ хүүд чадах чинээгээрээ тусалцгааяа. Ирсэн цагаасаа хойш энд байгаа элэг нэгтнүүдээрээ хань хийж байгаа ээж хүү 2 т таны үзүүлсэн тусламж болгон буян болноо.

Түндэмүн дээр байрлуулсан хандивын хайрцагнуудаа задлаж хүүгийнхээ эмчилгээнд өгсөн ээжид буцаагаад хайрцагнуудаа аваачаад тавих ч боломж алга. Үүнийг уншигч та хамгийн ойрын монгол хоолны газраа ийм нэгэн хандивын хайрцаг хийгээд хандивлагчийн сэтгэлийн үгийг бичих дэвтэр балтай аваачаад тавихад бас л нэгэн тус болно. Түндэмүн явах ажилтай бол хүүгийн ээжтэй утсаар холбогдоод хаана тавихаа асуугаад тавиад өгөөрэй.

Таны хэлсэн урмын үг ч хүүгээ гэсэн ээж аавын сэтгэлд итгэлийн гал болон дүрэдзэх болно шүү.Ээжээ гээд эрвэлзэх хөөрхөн охин, ааваа гээд эрхлэх алдрайхан хүү, агаа анай гээд шулганалдах бяцхан дүү нараас чинь ялгамгүй энэ хөөрхөн жаал хүүд таны өгсөн болгон амьдрал бэлэглэх болноо залуусаа.

энэ бичлэгийн хаягыг та өөрийг мессенжер хаяган дахь бүх хүмүүстээ тараагаарай. Таны тусаар энэ хүүгийн тухай мэдээгүй байсан нэгэн мэдэж бас нэгэн тусламжийн хаалга ч нээгдэх юм билүү.

Хүүгийн ээж Болормаагийн утас: 01086875512

Монгол дахь данс: ХААН БАНК 5720535340,  эзэмшигч Үлэмжбилгүүн

Солонгос дахь хандивын данс: 우리 은행 1002-932-203-925

СЭТГЭЛ БАЙВАЛ ШИРХЭГ ШҮДЭНЗ Ч ГАНЦАДДАГГҮЙ гэдэг дээ. За хамгийн эхэнд мессенжер хаягаа нээгээд яг одооноос туслаад эхлээрэй.Таньд их баярлалаа.

<fb:like href="http://www.103.mn/archives/3395" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/3395"></fb:comments>

Тархины цус харвалтын дараах эмийн бус эмчилгээ
Инсульт буюу тархины цус харвалтын дараах эмийн бус эмчилгээнд өвчтөн болон түүний туслахууд идэвхтэй оролцох шаардлагатай юм.

Мөрдөх дэглэм

Тархины цус харвалтын дараах эмчилгээнд зөв тогтоосон өдрийн дэглэм ихээхэн чухал ач холбогдолтой байдаг.

Өвчтөн нь гурван долоо хоногийн турш хэвтэрийн дэглэмийг хатуу баримтлах ёстой. Дөрөв дэх долоо хоногийн эхээр бие нь гайгүй бол орондоо өндийж хөлөө унжуулан суухыг зөвшөөрдөг. Унжуулсан хөлөн дор сандал тавьж, нурууных нь араар дэр ивж өгнө. Тав дахь долоо хоногийн эхээр босч, нэг газраа холхиж болно. Цаашид эмчийн хяналтан дор дэглэмийг арай өргөн хүрээтэй болгоно.

Байрлалаар эмчлэх

Тархинд цус харвалт гарсны эхний өдрүүдээс эхлэн алдагдсан функцуудыг нөхөн сэргээх ажлыг хийж эхлэх хэрэгтэй. Хурц үеийн эхний хэдэн цагаас эхлэн эмийн эмчилгээтэй хавсруулан байрлалаар эмчилж эхэлнэ. Саажиж хөдөлгөөнгүй болсон үе мөчийг татах хэлбэрээр хүндрэл өгөхөөс сэргийлэх үүднээс ингэж байрлалаар эмчилнэ.

Учир нь саажсөн хөл гарны булчингийн тонус буюу чангарал нь яваандаа нэмэгддэг. Ингэж нэмэгдэхдээ тэнийлгэгч болон нуглагч булчингуудын чангарал нь ялгаатай болдог. Үүнээс болоод тархинд цус харвалт өгсний дараа гар нь сул төдийгүй нугаларсан чигтээ үлдэх, хөл нь сул төдийгүй тэнийлттэй чигтээ үлдэж магадгүй байдаг нь цаашид эргэн хөдөлгөөнтэй болоход саад болдог. Байрлалаар эмчлэхдээ үе мөчийг дараах байрлалаар тавьж өгөх ёстой, үүнд:

-Хөдөлгөөнгүй болсон гарны мөрийг холдуулан эргэлдүүлсэн байдалтай байна, тохой тэнийсэн, хуруу, сарвуу мөн тэнийсэн байдалтай. Ингэснээр гар бүх үеэрээ тэнийсэн байдалтай болно. Гарыг энэ байрлалт байлгахын тулд алга, хуруун дээр элстэй жижиг уут зэрэг хөнгөхөн зүйл тавьж өгнө. Мөн гар, алгыг бээлий хэлбэртэй хөрөөдсөн фанеран чиг дээр бинтээр боож бэхлэх нь олон. Ингэхдээ алган дор хөвөн хийж зөөллөж өгнө. Ийнхүү байрлалаар эмчилгээ хийхэд цаашид нөхөн сэргэх явцад үе мөчөнд таталт хөшилт үүсэхээс сэргийлнэ.

-Хөлийг дараах байрлалд оруулна, үүнд: өвдөгөн дор хуйлаас ивж өвдөгөөр нь нугалсан. Зориулалтын хуйлаас байхгүй бол алчуурыг хуйлан ашиглаж болно. Нуруу нь нугалаастай өвдөгөнд 90 хэмийн өнцөг үүсгэн ор, эсвэл ивээсийг тулж байх ёстой.

Сэргээх гимнастик

3-7 дах хоногоос идэвхгүй гимнастик хийлгэж эхэлнэ. Эмч, эсвэл эмчилгээний биеийн тамирын зааварлагч нь тухайн хүний онцлогыг харгалзан үзээн үе мөчинд ирэх ачааллыг маш нарийн тогтоож өгнө. Гол төлөв өдөртөө 3-4 удаа төрөл саднуудыг нь оролцуулан идэвхгүй буюу пассив гимнастик хийхийг зөвлөдөг.

Тархины судаснууд бөглөрсөн цусан хангамжийн дутагдалтай инсультын үед идэвхгүй гимнастикийг 3-4дэх өдөрт нь идэвхгүй гимнастик хийхийг зөвшөөрч, тархинд цус харавсан үед 6-7 дахь өдөр нь хийж эхлэхийг зөвшөөрдөг.

Том судас гэмтсэн, нервийн цусан хангамжийн дутагдал өргөн бол хөдөлгөөнгүй болсон үе мөчинд идэвхгүй хөдөлгөөн хийхийг зөвхөн 3 долоо хоногийн дараа л зөвшөөрдөг.

Тархины шигдээсийн үед эхний долоо хоногий сүүлээр идэвхтэй дасгалыг бие даан хийхийг зөвшөөрдөг. Эмчилгээний биеийн тамирын зааварлагч нь тухайн хүнд зориулсан хөдөлгөөнийг сэргээх хөтөлбөр боловсруулаад өвчтөнд зааж өгнө.  Идэвхтэй гимнастикийг хамгийн түрүүнд нөхөн сэргэсэн хөдөлгөөнөөс эхлэн хийнэ. Өвчтөн нь зааварлагчийн заасны дагуу хөл гараа хөдөлгөх гэрийн даалгаврыг хийж байх ёстой. Ингэхдээ саажсөн булчинг ядраахаас зайлсхийх хэрэгтэй.

Идэвхтэй дасгалуудтай хамт амьсгалын гимнастик, эрүүл үе мөчийг хөдөлгөх хөдөлгөөн хийнэ. Мөн энэ үед логопед буюу хэл ярианы зогог засдаг мэргэжилтэнтэй хичээллэж эхэлнэ.

Эмчилгээний гимнастикийн ачааллыг нь аажмаар нэмэгдүүлэн тогтмол хийх бөгөөд хөдөлгөөн нөхөн сэргэхийн хэрээр шинэ дасгалуудыг хийх болно.

Физик эмчилгээ

Инсультын дараах нөхөн сэргэх эхний хоногуудад буюу гурав дахь долоо хоногийн сүүлээс, /ишемик инсультын дараа бол хоёр дахь долоо хоногоос/ физик эмчилгээ хийхийг зөвшөөрдөг. Эдгээрийн дотор саажсан булчинг цахилгаан гүйдлээр өдөөх зэрэг ажилбарууд байж болно. Мөн энэ хугацаанд зүү эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ хийхийг заадаг. Физикт эмчилгээний хүчин зүйлс нь ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг болохоор инсультын үр дагаварыг арилгах эмчилгээнд заавал ашиглаж байх хэрэгтэй.

Нөхөн сэргэх эрт үе /цус харвалтаас хойш 6 хүртэлх сар/ ба нөхөн сэргэх хожуу үе /8-12 сар/-д гэмтэлгүй үлдсэн тархины эсүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүний бие махбодийн нөхөн орлуулах бүх л боломжийг өдөөн ашиглах нь нөхөн сэргээлтийг зорилго юм.

Үүний тулд эмээс гадна ярианы гажиг засал, сэтгэц засал, зүү эмчилгээ зэргээс гадна массаж буюу иллэгийг өргөн ашигладаг.

Инсультыг эмчлэх үед иллэг ашиглах

Иллэг нь хөдлөх чадварыг сэргээх, олон тооны хүндрэл үүсэхээс сэргийлдэг сайна арга юм. Иллэгийг эрт хугацаанд заадаг. Өөрөөр хэлбэл өвчтөний биеийн байдал сайн байгаа бол хоёр дахь өдрөөс нь эхлэн хэсэг газрын ба цэгэн иллэг хийнэ. Ингэхдээ гарт нугалагч булчин, хөлөнд тэнийлгэгч булчинд гэсэн дүрмээр сонгож хийнэ. Эхний удаад иллэгийг 5-7 минут хийдэг бол цаашид нэмсээр 20-30 минут хийдэг. Эмчилгээний курс нь өдөр болгон хийгддэг 20-30 удаагийн ажилбараар бүрдэнэ. Курсыг дуусгасны 1,5-2 сар завсарлаад дараа нь дахин давтана.Иллэгийг эмчилгээний биеийн тамиртай хослуулж байгаа тохиолдолд эмчилгээний биеийн тамирын дасгал хйихээс 1,5-1 цагийн өмнө, эсвэл хийснээс 3 цагийн дараа хийх хэрэгтэй.

<fb:like href="http://www.103.mn/archives/3097" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/3097"></fb:comments>

Невралги
Ерөнхий

Невралги гэдэг нь ян -гийн өвдөлт гэсэн vг. Гэнэт маш хүчтэй цоргиж, төөнөх маягтай богино хугацаанд давтагдах өвдөлт юм. Хvний биед зарим мэдрэлvvд янгийн өвдөлт єгдєг. Жишээлбэл: гурвалжин мэдрэл, гуяны мэдрэл, хэл залгиурын мэдрэл, дагзны мэдрэл, хавирга завсрын мэдрэл г.м.

Шалтгаан

Даарч хөрөх, ханиад хүрэх, цусан хангамж дутагдаж тэжээлгүйдэх, бодисын солилцооны хямрал, ерөнхий халдварт хордлого, хавдар г.м. Мөн эзлэхvvнт зvйлээр дарагдах, гэмтэх, хавчигдах зэргээс болж болно.

Херпес (Herpes) буюу хомхой -н вирусээр үүсгэгдсэн тохиолдолд тухайн мэдрэлийн мэдрэлжvvлдэг хэсгийн арьсан дээгvvр жижиг цэврvvт тууралт (хомхой ч гэж ярьдаг) гардаг. Хавирганы завсрын мэдрэл дагаж энэ туурал гарвал могой яр гэнэ.

Гурвалсан мэдрэл нь гурван том салаатай. 1-р салаа нь нүд, дүх, чамархай хэсгээр, 2-р салаа хацар, дээд эрvv, шүд, 3-р салаа нь доод эрүү, шүд хэсэгт хvчтэй өвдөлт өгч нулимс, шvлс, нус гоожиж маш хvчтэй өвддөг. Өвчний хөдлөл нь халуун хүйтэн юм идэж уух, хатуу зүйл хазах, зажлах vед сэдэрдэг.

Эмчилгээг шалтгаанаас хамаарч хийнэ. Өвдөлт намдаах эм ууна. Амархан намддаггvй хүчтэй өвдөлт учир мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

<fb:like href="http://www.103.mn/archives/60" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/60"></fb:comments>

Толгой өвдөх буюу мигрень
Ерөнхий

Эмч, оточ нар толгой үе үе өвдөх өвчний шалтгаан, эмчилгээний тухай асуудлыг судалсаар удаж байна. 4000 гаруй жилийн түүхтэй эртний Вавилоны судрууд бичигдсэн байдаг гэхээр хэр удаан судлаж байгаа нь ойлгомжтой биз.

Шалтгаан

Толгойн өвөдлт нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал болон мэдрэлийн системийн хэт ачааллаас гэсэн хоёр шалтгаан дангаараа, эсвэл хавсарснаас үүсдэг. Иймд толгой өвдөхийн бодит шалтгааныг тодруулахын тулд өвдөж байгаа газар, давтамж, хүч,  цаг, улирал зэрэг онцлогийг нарийн тодорхойлох хэрэгтэй байдаг. Улмаар энэ бүх онцлогийг эмчид тодорхой хэлж өгөх тусам эмчилгээ үр дүнтэй байх болно.

Явц

Толгой лугшиж өвдөх үед чамархайн судас зүрхний цохилтын хэмнэлээр лугшиж байгаа мэт мэдрэмж төрдөг. Ийм шинж тэмдэг нь таллаж өвдөх сонгодог ба энгийн хэлбэр, эсвэл нүүрний мэдрэл өвчин янз бүрийн хувилбарын үед илэрдэг.

Толгой нь стресс, биеийн хүчний хэт ачааллын нөлөөгөөр жигд өвдөхийг булчин зангирснас үүдэлтэй өвдөлт гэдэг.

Толгойн өвдөлт сэтгэл санааны байдлаас шалтгаалан өөрчлөгдөж, зулай орчим юмаар дарах, эсвэл төөнөж байгаа мэт мэдрэмж төрөх нь өвдөлт сэтгэц гаралтай болохыг илтгэдэг. Жишээлэхэд, сэтгэл гутралын үед ийм өвдөлт үүсдэг.

Мэдрэлийн эс өвчин орноос үүдэлтэй өвдөлт нь цахилгаанд цохиулж байгаа мэт хүчтэй, гэнэт эхлэн хэдэн секундын турш үргэлжлээд алга болсноо тодорхой хугацаааны дараа дахин үүсдэг. Мэдрэлийн эс өвчин орсон үед ийм шинжүүд илэрнэ.

Өрнөдийнхний нэрлэдгээр мигрень буюу толгой таллаж өвдөх өвчнөөр дэлхийд 580 сая хүн зовж байдаг гэсэн статистик мэдээ бий. Энэ өвчний үед толгойн нэг хэсэг тодорхой үечлэлтэйгээр давтан өвдөж байдаг. Мөн дотор муухайрах, бөөлжих, заримдаа өвдөлт эхлэхээс хэдэн цагийн өмнө нүдэнд оч бутрах, тахир, муруй шугам харагдах шинж тэмдэг илэрнэ. Өвдөлт 3 хүртэл  үргэлжилждэг тул хэвийн ажиллаж, амьдрах боломжгүй болгодог.

Толгой таллаж өвдөх өвчний үед шоколад, жүрж, улаан лооль, бяслаг, бэлэн хоол зэрэгт амт оруулдаг натрийн глютамат зэрэг нь өвдөлтийг сэдрээж болзошгүй байдаг. Үүнээс гадна эцэг, эх нь толгой таллаж өвчтэй байсан бол өвдөх магадлал нь эрс нэмэгддэг болохыг судлаачид тогтоосон байдаг.

40 гаруй өвчин эмгэгийн үндсэн, зарим тохиолдолд цорын ганц шинж тэмдэг нь толгойн өвдөлт байдаг. Жишээлэхэд, толгойн байрлалаас хамаарсан үл ялиг толгой өвдөлт нь тэр бүр хүний санаа зовоогоод байдаггүй ч тархины хавдар, нүдний зарим өвчин, даралт огцом нэмэгдэх зэрэг ноцтой өвчний анхны шинж тэмдэг байх олонтаа. Бэлгийн идэвхжилийг дагалддаг толгойн өвдөлт нь судасны хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсний анхны шинж тэмдэг болж өгдөг. Цаашилбал:

Хүчтэй, тархсан өвдөлттэй зэрэгцэн халуун огцом нэмэгдэж, бөөлжүүлэх нь  “цахилгаан” менингит -ийн шинж тэмдэг тул яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Дух, эсвэл хамрын хэсгээр өвдүүлж, ханиах, найтах, эсвэл тонгойход өвдөлт нь нэмэгдэж байгаа бол духны дайвар хөндий, эсвэл дээд эрүүний дайвар хөндийн үрэвсэл үүссэний шинж.

Хүзүүнээс толгой чигтэй давалгаалж, заримдаа огцом хөдөлдөг, гар руу дамждаг толгойн өвчин нь хүзүүний үе хоорондын мөгөөрс гэмтэсний шинж.

Архи, эсвэл нэг эм бэлдмэлийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн хордлогын үед толгой өвддөг. Мөн цаг агаарын өөрчлөлт, ямар нэгэн хүчтэй үнэрийн нөлөөгөөр толгой нь өвддөг хүмүүс ч байдаг.

Оношлогоо ба эмчилгээ

Хэрэв толгой байнга өвддөг, дахин толгой өвдөнө гэхээс эмээдэг болсон бол цаг алдалгүй мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй. Удаан хугацаагаар байнга толгой өвдөх үед тархины рентген, соронзон резонанст томографи, тархины соронзон резнанст ангиограф шинжилгээ хийнэ. Халдвар, үрэвсэл, эсвэл чихрийн шижин байгаа эсэхийн тодорхойлохын тулд цусны шинжилгээ өгнө.

Өвдөлт нь нэг л таагүй зүйл болоод, эсвэл болох гээд байгааг анхааруулж байдаг тул ингэж байгаад зүгээр болчихдог юм гээд үл хайхран суух нь тэнэг хэрэг. Иймд сэтгэлийг тань зовоож байгаа л бол өөрөө өөрийгөө оношлох гэлгүйгээр эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй.

<fb:like href="http://www.103.mn/archives/59" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/59"></fb:comments>

Татаж унах өвчин буюу эпилепси
Татаж унах өвчин буюу эпилепсийг хүн төрөлхтөн мэддэг болсоор олон мянган жил болж байна. Гэхдээ энэ өвчинд янз бүрээр хандсаар ирсэн байдаг. Эртний Грек, Ромчууд татаж унах өвчтэй хүнийг бурхадын ивээлийг олсон гэж үздэг байсан бол бусад газар бузар гэж сэжиглэдэг байсан аж.

Орчин үед татаж унах өвчин нь нэлээд түгээмэл тархсан өвчин бөгөөд 40 сая гаруй өвдсөн байдаг.

Шалтгаан

Техник технологи өндөр хөгжсөний хүчинд тархины зарим хэсгийн цахилгаан идэвхижил ихэссэний үр дүнд татаж унадаг болохыг тогтоожээ. Ингэж цахилгаан идэвх нь ихэхсдэг хэсгийг уналтын голомт гэнэ.

Ийм хэсэг үүсэх шалтгаан нь толгойн гэмтэл, тархины цус харвах, менингит, тархины судасны хатуурал, архидах дон (10 архичин тутмын нэг нь татаж унах өвчтэй байдаг), мансуурах дон зэрэг бусад олон шалтгаанууд байна. Татаж унах өвчин үүсэхэд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл нь удамшил байдаг.

Татаж унах өвчтэй хүмүүсийн 2/3 -т нь 18 хүртэлх насанд нь эхний хөдлөл нь тохиолдчихсон байдаг. Татаж унах буюу эпилепси өвчнийг  хий уналттай адилтгаж болохгүй.  Хий таталт нь хүчтэй гомдол, гутрал, айдас зэрэг сэтгэл хөдлөлийн дараа үүсч, хүн ухаан алдана. Хий  уналтын үргэлжлэх хугацаа 15-20 минут, ховор тохиолдолд хэдэн цаг хүртэл байна. Эпилепси өвчний үед таталтын дараа сэрсэн хүний толгой манарсан, нойрмоглосон байдалтай байдаг бол хий татаж унасан хүн ийм зүйл мэдэрдэггүй, хэвийн байдаг.

Явц

Эпилепси өвчний хөнгөн хөдлөл нь орчин тойрноосоо огцом хэсэг зуур холбоо тасрах байдалтай байж болно. Ингэхэд зовхи, нүүрний булчин бага зэрэг чичирхийлэх /чичирхийлэн/ хөдөлдөг нь бусдын анхаарлыг тэр бүр татаад байдаггүй. Хөнгөн хөдлөл хэсэг зуур үргэлжилдэг болохоор  бусад хүн анзаардаг ч үгүй. Тэгээд ч таталт өгсөн хүн өөрт нь юу тохиолдсоныг огт мэдэхгүй байх нь ч бий.

Эпилепсийн таталт эхлэхийн өмнө аура гэж нэрлэгддэг (грекээр үлээх, зөөлөн салхи) онцгой байдал үүсэх нь цөөнгүй. Татаж унах өвчний голомт тархины аль хэсэгт байрлаж байгаагаас шалтгаалаад аура нь янз бүрээр илэрдэг. Аура нь халуурах, түгшүүрт автах, толгой эргэх г.м. олон янзаар илэрнэ.

Татаж унасан хүн ямар ч өвдөлт мэдрэхгүй, юуг ч ойлгож ухаарахгүй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөдлөл нь цөөхөн хэдэн минут үргэлжилнэ.

Уналтын vед авах арга хэмжээ

• Татаж буй хєдєлгєєнийг нь хүчээр хорихгvй байх

• Ам шvдийг нь ангайлгах гэж оролдохгvй байх

• Хиймэл амьсгаа болон зvрхний шууд бус массаж хийхгvй байх

• Татаж буй хvнийг тэгшхэн гадаргуу дээр хэвтvvлж толгой дор нь зєєлєн юм ивж єгєх

• Унасан газар нь амь насанд аюултайгаас бусад тохиолдолд зєєж шилжvvлэхгvй байх.

• Євчтєний толгойг хажуу тийш доош нь харуулна. Энэ нь хэл болон шүлс амьгалын замд орж таглахаас сэргийлж байгаа юм. Мєн бєєлжих тохиолдолд бvх биеийг нь болгоомжтойгоор эргvvлж   доош нь харуулна.

Таталт зогссоны дараа өвчтөнд тайван ухаан орох, шаардлагатай бол бvрэн унтаж амрах боломж бий болгож єгнє. Таталт зогссоны дараа ухаан санаа самуурч бие сулрах байдал цєєнгvй гардаг тул хэсэг хугацаа ( 5-30мин ) єнгєрєх ёстой бєгєєд тvvний дараа л сая хvн єєрєє бие дааж босч чадна. Хэрэв таталт 5 минутаас илvv vргэлжилвэл, євчтєнд амьсгалын хvндрэл vvсвэл, эсвэл тэрээр гэмтэл авсан бол, эсвэл жирэмсэн эмэгтэй бол  яаралтай эмнэлгийн  тусламж дуудах шаардлагатай.

Хэдэн удаа бараг завсарлагагүйгээр дараалан үргэлжилсэн олон уналт нь хамгийн аюулутай. Ийм байдлыг эпилептик статуст гэж нэрлэдэг. Ийм таталтын үед амьсгал зогсож, бүтэж үхэх аюултай. Эпилепси өвчтэй хүмүүсийг үхэлд хүргэдэг үндсэн шалтгаан нь энэхүү эпилептик статус тул яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай юм.

Оношлогоо ба эмчилгээ

Ойр дотны тань хүмүүсийн дунд энэ өвчинтэй төстэй байдал, уналт, таталт илэрвэл цаг алдалгүй мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй. Уналт, таталтын бодит шалтгаан, шинж байдлыг гүйцэд тодорхойлохын тулд эпилепси судлалын эмч, сэтгэцийн эмчийн зөвлөгөө шаардлагатай. Тархины цахилгаан бичлэг нь өвчин байгаа эсэхийг тодорхойлох боломж олгодог. Өвчний голомтыг тодруулахын тулд соронзон цуурайт ба компьютерийн томографи хийнэ.

Гэхдээ таталт бус харин адил төстэй шинж тэмдэг бүхий өөр өвчин байх нь цөөнгүй тул оношыг тодотгохын тулд видео-ЭЭГ-мониторинг хэрэглэдэг. Орчин үеийн эмийн эмчилгээ сайн үр дүнтэй бөгөөд өвчтэй 10 хүн тутмын 7 нь бүрэн эдгэрдэг. Эмийн эмчилгээ үр дүнгүй байгаа үед мэс заслын аргаар эмчлэх шаардлага ч болох юм.

<fb:like href="http://www.103.mn/archives/58" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/58"></fb:comments>

Тархины цүс харвалт буюу инсульт
Ерөнхий

Монголчуудын тархины цус харвалт гэж нэрлэдэг өвчнийг анагаах ухаанд инсульт гэж нэрлэдэг. Инсульт нь тархины артерийн судас задрах буюу харвахаас гадна хэд хэдэн төрлийн өвчин багтдаг тархины цочмог явцтай бүлэг өвчний нэр юм. Ийм болохоор энд цаашид инсульт гэсэн нэр томъёог ашиглах болно.

Энэ өвчин нь  хамгийн их үхэлд хүргэдэг өвчнүүдийн жагсаалтанд хоёрдугаарт бичигдэг. Тархины цус харвалтанд нэрвэгдсэн хүмүүсийн 84,87% нь амиа алдаж, эсвэл тахир дутуу болдог бол ердөө 10,13% нь бүрэн эдгэрдэг. Ингээд ч зогсохгүй амьд үлдсэн хүмүүсийн 50% энэ аймшигт өвчинд ахин нэрвэгддэг байна.

Явц

Инсульт нь тархин цусан хангамжийг хариуцдаг судасны нарийсал, бөглөрөл, эсвэл судас хагарах үед үүсдэг.

Инсультын ихэнх нь цусан хангамжийн дутагдлаас үүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл тархины артери нь шахагдаж, эсвэл бөглөрсөн. Улмаар тархины эсүүд хүчилтөрөгчийн дутагдалд ордог бөгөөд зэргэлдээх артериуд тархийг цусаар хангахгүй тохиолдолд хэдхэн минутын дотор үхдэг. Энэ нь нийт инсультын 80 орчим хувийг эзэлдэг.

Инсультын тархины цус харвах хувилбар нь өвчний 10 хувийг эзэлдэг. Энэ тохиолдолд согогтой артерийн хана хагарч, цус тархины эдүүдэд нэвчдэг. Улмаар тархины эсүүд хүчилтөрөгчийн дутагдлаас болж үхжиж, харин асгарсан цус нөжрөн ойролцоох эдийг дарснаар, тархины үйл ажиллагааг алдагдуулна. Энэ хэлбэрийн инсульттай хүмүүсийн 50% нь нөжирсэн цусны даралтаас болж үхдэг.

Тархины гадаргуйн судас задарснаас болж цус тархины эргэн тойрны орон зайгаар тархдаг өөр нэг хэлбэрийг инсульт байдаг. Энэ нийт тохиолдлын 5 хувийг эзэлдэг.

Тархины цусан хангамжын түр зуурын хямрал нь инсульт нүүрлээд байгаагийн анхны дохио болдог. Жинхэнэ инсультээс долоо хоног, эсвэл сар ч юмуу тодорхой өмнө энэ хямрал болно. Энэ хямрал нь угтаан тархин дахь цусны эргэлтийг түр хугацаагаар зогсоодог “бага оврын цус харвалт” юм. Ийм ч болохоор тархины цусан хангамжын түр зуурын хямралын шинж тэмдэг нь инсультныхтай төстэй ч 10-15 минутын дараа бүрэн арилна. Цусны эргэлтэнд саад болсон нөжрөлийг хүний бие махбод өөрийн хүчээр хурдан уусгаж, цусны эргэлт эргэн сэргэдэг болохоор ингэж хурдан арилдаг.

Тархинд гар, хөлийн хөдөлгөөн, хэл яриа зэргийг хариуцсан тусгай хэсгүүд гэж байдаг. Иймд тархины аль хэсэгт инсульт үүссэнээс шалтгаалан үр дагавар нь янз бүр байна. Жишээлэхэд, бүрэн, эсвэл хэсэгчилсэн саажилт, бичих, эсвэл ярих чадвар бүрэн болон хэсэгчлэн алдагдах, ой тогтоолтын алдагдах г.м.

Шинж тэмдэг

Инсульт нь ихэвчлэн цусны даралт буурсан байдаг өглөө эрт, эсвэл шөнө дөлөөр тохиолддог.

Инсультын хэд хэдэн үндсэн шижн байдаг, үүнд:

Нүүр, гар, хөлийн булчин бүхэлдээ эсвэл таллаж сулрах, бадайрах

Ярих, дуу гаргахад бэрхшээлтэй болж ирнэ

Нэг, эсвэл хоёр нүдний хараа эрс муудах

Гэнэт хөдөлгөөний эвсэл алдагдан гуйвах, толгой эргэх

Толгой огцом ямар нэг шалтгаангүйгээр өвдөх

Хэрэв үүнтэй төстэй шинжүүд илэрвэл яаралтай түргэн дуудах шаардлагатай. Яаралтай тусламж үзүүлэхгүй бол үхэлд хүргэх аюултай. Түргэн тусламжид дуудлага өгөхдөө илрээд байгаа шинж тэмдгийг тодорхой хэлж, тусгай инсульт бригад ирүүлэх шаардлагатай байгааг тайлбарлах хэрэгтэй.

Анхны тусламж

Юуны өмнө инсультыг гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүй гэдгийг мартаж болохгүй. Ийм түргэн тусламж дуудсаны дараа ирэхээс өмнө нь дараах арга хэмжээг авахаас өөрөө анхны тусламж үзүүлэх боломжгүй юм, үүнд:

Өвчтөнийг хэвтүүлэн толгой нь ойролцоогоор 30 орчим градус өргөгдсөн байхаар дэр ивж өгнө.

Салхивч, цонхоо нээж цэвэр агаар оруулна. Бариу хувцас, тэлээ, үдээсийг тайлж, цамцны энгэрийг нээнэ.

Даралтыг нь хэмжиж өндөр байгааг даралт ихсэх үедээ уудаг байсан эмийг уулгахыг хичээнэ. Эм байхгүй үед хөлийг нь бага зэрэг халуун усанд дүрнэ.

Бөөлжсөн тохиолдолд амьсгалын зам руу оруулахгүйн тулд толгойг нь хажуу тийш нь эргүүлнэ. Амны хөндийг бөөлжиснөөс аль болох сайн цэвэрлэх хэрэгтэй.

Оношлогоо

Юуны өмнө эмч инсультын хэлбэрийг тодорхойлдог. Үүний тулд толгойн компьютерийн томографи шинжилгээ хийнэ. Үүний дараагаар тухайн хэлбэрт шаардлагатай нарийвчилсэн шинжилгээг явуулаад ямар эмчилгээ хийхийгээ тодорхойлно.

<fb:like href="http://www.103.mn/archives/57" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/57"></fb:comments>

Паркинсоны өвчин
Өнөөдөр 60 -аас дээш настай 100 хүн тутмын нэг нь Паркинсоны өвчнөөр өвчилж байна. Гарыг салаг болгож, алхах гишгэхийг бэрхшээлтэй болгодог энэ өвчин нь хүнд тохиолдолд үхэлд хүргэх аюултай. Палестиний удирдагч агсан Ясир Арафат, Ромын пап лам агсан 2-р Иоанн Павел нь үүний нэг жишээ юм.

Ерөнхий

Харин зарим тохиолдолд өвдсөн хүн олоно жилийн турш амьдрах чадвартай жишээ нь домогт боксчин Мохаммед Али юм.

Энэ өвчний талаар Английн эмч Джеймс Паркинсон анх 1817 онд тэмдэглэн бичсэн тул ийнхүү нэрлэжээ. Тэрээр энэ өвчнийг салагнуулдаг саа гэж нэрлэн хуруунууд мөнгө тоолж байгаа мэт хөдлөх, юм гуйж байгаа мэт бөгтийх зэрэг үндсэн шинжүүдийг онцолсон байдаг.

Шалтгаан

Олон тооны судалгааны явцад тархин дахь импульс дамжуулах үүрэгтэй дофамин нэртэй бодисыг ялгаралт долголдосноо болж Паркинсоны өвчин үүсдгийг тогтоосон юм. Дофамин дутагдаснаас болж хүний хөдөлгөөнийг удирддаг тархины хэсэгт өөрчлөлт үүснэ. Удамшил нь энэ өвчин үүсэхэд ихээхэн нөлөөлдөг хүчин зүйл. Гэхдээ тархины үрэвсэл, эмийн бэлдмэлийгтунг хэтрүүлэн хэрэглэх, тархины судасны хатуурал зэрэг бусад шалтгаанаас ч үүдэлтэй байх цөөнгүй. Нийлэг аргаар агргаж авсан хар тамхи татдаг байсан залуучууд өвдсөн тохиолдол ч бий.

Явц

Өвчний эхний шинж тэмдгийг гол төлөв хүн өөрөө анзаардаггүй. Гэвч сэтгэл хөдлөлийн үед нүүр царайны хувирал багасах, юм идэх болон явах, хувцсаа өмсөхдөө хөдөлгөөн хойрго болох зэрэг шинж тэмдгийг нь найз нөхөд, төрөл садан нь эхлэн анзаарах нь олонтаа. Удалгүй хуруу гарын нарийн хөдөлгөөн шаардсан ажил эв дүйгүй болж байгаагаа хүн өөрөө ч анзаардаг. Юм бичих, шүдээ угаах, сахлаа хусах зэрэгт бэрхшээлтэй болж ирнэ.

Нүүр царайны хувирал багасч, нүдээ цавчих нь цөөрснөөс бага зүүчихсэн мэт харагддаг болно. Юм ярихад хүндрэлтэй болж ирнэ.  Хачирхалтай нь бие даан явах чадваргүй атлаа шатаар гүйж гарах, бүжиглэх, цанаар гулгах зэрэг хөдөлгөөнийг түвэггүй хийж байдаг. Заримдаа биеэ дааж ядсан мэт удаан алхаа нь гэнэт хорьж дийлэхийн аргагүй гүйлтээр солигддог болохоор хүн унаж, эсвэл саадтай таарч байж л зогсож чаддаг.

Орондоо хөрвөөх бэрхшээлтэй болж, буйдан, намхан сандал дээрээс босох гэж хэцүүддэг болно. Залгиурын булчингийн агших чадвар буурч, залгилт хийх тоо цөөрснөөр нялх хүүхэд шиг шүлс савирдаг болно. Үүнээс болж байнга алчуур хэрэглэдэг болохоос өөр аргагүйд хүрнэ.

Оношлогоо

Паркинсоны өвчний үед хэд хэдэн шинж тэмдэг заавал илэрдэг, үүнд: хөдөлгөөн хөшүүн болох, анхандаа тайван байх үед салгалах шинж илэрдэг байгаад сүүлдээ биеийнхээ тэнцвэрийг барьж чадахгүй болж, алхах гишгэхэд бэрхшээлтэй болно.

Энэ өвчний үед эмчилгээг эрт эхлэх нь чухал тул анхны шинж тэмдэг илэрсэн даруйд мэдрэлийн эмгэгийн эмчид хандах хэрэгтэй. Паркинсоны өвчний оношлохдоо булчингын цахилгаан бичлэг хийдэг. Ингэснээр салаганалт үүсэгэх бусад шалтгаан буй эсэхийг тодорхойлно. Мөн тархины гэмтлийг тодорхойлоын тулд цахилгаан бичлэг хийнэ.

Эмчилгээ

Энэ өвчний явцыг удаашруулах нөлөө үзүүлдэг үндсэн бэлдмэл нь одоогоор леводопа (леводофа) байна. Гэвч энэ эм нь олон тооны дагалдах нөлөө үзүүлдэг сөрөг талтай. Гэхдээ  сүүлийн жилүүдэд дофамин ялгаруулах чадвартай эсийг шилжүүлэн суулган эмчлэх талаар эрчимтэй судалгаа явагдаж байна.

<fb:like href="http://www.103.mn/archives/56" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/56"></fb:comments>

Нуруугаар өвдүүлэх
Судалгаанаас үзвэл ажлын чадвартай насанд хүрэгчдийн тэн хагас нь нуруугаар өвдүүлэх зовиураар шаналж байдаг ч ерпөө 15% нь эмчид үзүүлдэг ажээ.

Ерөнхий

Нуруу, нугас -ны янз бүрийн эмгэгийг дагалдан дотор эрхтэн, булчинд эмгэг өөрчлөлтүүд гардаг нь нуруугаар өвдүүлэхийн гол аюул юм. Жишээлэхэд, хүзүүний нугалам -ын өвчний үед нуруугаар өвдүүлэхээс гадна толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрнэ. Нурууны цээжний хэсгийн өвчний үед амьсгал, зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүснэ. Бүсэлхий орчмын нугаламын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа хямарч, чалх суларна.

Шалтгаан

Нурууны өвдөлтийг үүсгэдэг шалтгаан олон. Хэт хүнд юм өргөж нурууны булчинд өндөр ачаалал өгөхөөс эхлээд нурууны муруйлт, хавдар хүртэл олон эмгэг нуруугаар өвдөлт өгөх шинж тэмдэгтэй.

Нуруугаар өвдүүлж байгаа шалтгааныг өөрөө тогтоох гэж байгаа хүн радикулит буюу нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл тэр тохиолдоод байдаггүй гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Харин радикулиттай төстэй өвдөлт нь ходоодны шарх, бөөрөөр хатгуулах үед илэрдэг. Иймд явж, хөдөлж, эсвэл тайван сууж байгаагаас үл хамааран нуруугаар өвдүүлэх нь сулрахгүй, болихгүй байгаа бол өвдөлтийн шалтгаан нь нуруу, нугасны өвчин бус харин дотор эрхтэнийх байдаг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй байх.

Гэхдээ нурууны эмгэгийг үед нуруугаар бус харин дотор эрхтэнд өвдөлт өгөх эсрэг тохиолдол байдаг. Жишээлэхэд, цээжний хэсгийн нугалам хоорондын зээрэнцгийн эмгэгийн үед өвдөлт нь зүрхээр өвдүүлдгийг цээжний бах гэж буруу оношлох нь цөөнгүй.

Явц

Нуруу өвдөлт өгдөг хамгийн түгээмэл өвчин нь остеохондроз буюу нугалам хоорондын зөөлөн эдийн гэмтэл юм. Юм өргөх, эсвэл зүгээр хазайж тонгойход нуруугаар өвдөж, дараа хоногийн туршид аль нэг хөлөөр дагуулж өвдөх, мэнэрэх шинж илрэхээс гадна ханиах, найтаах, биеэ чангалахад нуруу, хөлөөр өвдүүлэх нь хүчтэй болж байгаа бол остеохондрозын хамгийн хүнд хэлбэр болох нугалам хоорондын эвэрхий үүссэний шинж.

Хазайн тонгойх үед ууц нуруугаар огцом хатгуулж хөдлөх аргагүй болгох нь радикулитын нэг шинж юм.

Толгойг эргүүлэх үед дагз, мөрөөр толгойг эргүүлэх үед удаан хугацаагаар өвдөх нь хүзүүний нугаламын эдүүд өөрчлөлтөнд орж ургацаг үүсдэг архаг өвчний эхлэлийн шинж тэмдэг байдаг.

Цээжин биеийг эргүүлэх гүнзгий амьсгалахад нуруугаар өвдөх нь Бехтеревын өвчин, спондтилоартрит -ийн үед ажиглагддаг.

Нурууны булчингын няцралт, холбоос сунах нь нурууны өвдөлтийн цөөнгүй хувийг эзэлэдэг. Зөв эмчилгээ хийж, гам барьж чадвал ийм өвдөлт ул мөргүй арилна. Харин ужигруулбал нуруу тахийх хүртэл ноцтой хүндрэл үүсгэх аюултай.

Оношлогоо

Нуруугаар байнга, хүчтэй өвддөг болсон тохиолдолд цаг алдалгүй эмчид үзүүлэх шаардлагатай.

Нурууны өвдөлтийн шалтгааны тодорхойлохын тулд соронзон цуурайт томографийн шинжилгээг өргөнөөр ашигладаг. Рентген зургаар нурууны гэмтэл байгаа эсэхийг магадлана.

Эмчилгээ

Нурууны хурц өвдөлтийн үед ямар эм, бэлдмэл хэрэглэхийг зөвхөн мэдрэлийн эмч л заах ёстой. Хүнд тохиолдолд мэс заслын ажилбар хийнэ. Архаг өвчний үед бариа засал, зүү рефлекс эмчилгээ, эмчилгээний биеийн тамир үр дүнтэй байна.

<fb:like href="http://www.103.mn/archives/55" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/55"></fb:comments>