Нүдний линз
Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсч болно Зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч болно. Мөн линзнээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай. (more…)Ерөнхий
Өвдөг нь сормуусны уутанцар, эсвэл сормуусны уутанцарын ойролцоо байрладаг Цейсын тосны булчирхайн хурц идээт үрэвсэл юм. Ийм үрэвслийг гаднах өвдөг ч гэж нэрлэдэг. Харин зовхины ард байдаг Мейбомын булчирхайн хэсгийн үрэвслийн үед аньсагын булчирхайтас буюу дотуур өвдөг гэгч үүсдэг. Дотуур өвдөгийн үрэвсэл нь тийм ч хурц биш.
Хүний мэдээллийн 70% хангаж байдаг болохоор нүд нь маш чухал эрхтэн юм. Маш чухлын дээр маш эмзэг эрхтэн болохоор өчүүхэн төдий гэмтэл ч хараа муутгах, бүр сохроход хүргэж болзошгүй байдаг. (more…)
Зурагт их үзэх, явж байгаа тээврийн хэрэгсэл дотор, эсвэл гэрэл муутай газар юм унших нь хараанд муугаар нөлөөлдөг байсан цаг нэгэнт өнгөрчээ. Орчин үед хараанд эдгээрээс дутахааргүй муу нөлөө үзүүлдэг бас нэг хүчин зүйл гарч ирсэн нь компьютер юм.
Хараа муудсан үед шил линз хоёрын аль нь дээр вэ? Хүн болгон энэ талаар өөрийн гэсэн бодолтой байдаг ч харьцуулан зөв сонголт хийхэд тус болох нэгэн хүснэгтийг сонирхуулъя.
Хүний харааг харааг мэс заслын аргаар засах заалтыг зөвхөн нүдний эмч сайтар шинжилсний дараа л өгөх эрхтэй. Эдгээр шинжилгээнд нь нүдний уг харах, нүдний чанд авиан шинжилгээ, торлогын байдлын дүгнэлт зэрэг багтдаг. Ихэвчлэн мэс засал хийх заалтыг их хэмжээтэй холын харалган, харааны гажгын үед өгдөг.
Гэрлийн долгионыг хүлээн авах чадвартай нүдэнд байрладаг тусгай эсүүдийг “лонхонцор” ба “савханцар” гэж нэрлэдэг гэдгийг дунд сургуульд заадаг. “Савханцар” эс нь ногоон, цэнхэр өнгийг мэдэрч, харуй бүрийд баримжаа алдалгүй явахад тусалдаг.
Ерөнхий
Нулимсны булчирхай нь нүдийг цэвэрлэх, чийглэх өвөрмөц шингэн боловсруулах маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Нулимсны системийн булчирхай, гадагшлуулах зам, дамжуулуах зам зэрэг бүрдүүлэгчдийн нэгийг нь, эсвэл бүгдийг нь гэмтээдэг өвчнийг нулимсны системийн өвчин гэнэ.
ЕРӨНХИЙ
Мэргэжлийн эмчийн туслалцаагүйгээр таньж болдог нүдний цөөн тооны эмгэгийг нэг нь нүдний хялар юм. Хялар нүд гэдэг нь нэг, эсвэл хоёр нүд төв тэнхлэгээсээ хазайхыг хэлдэг. Ингэснээр хүний нүд нэг чиглэлд өөр өөр тийш харж байдаг. Үр дүнд нь нэг зүйл дээр хараагаа тогтоож чаддаггүй.
Нүдний алимыг бүрхэж байдаг нимгэн тунгалаг хальсыг “нүдний салст бүрхүүл” гэдэг. Энэ салст бүрхүүл нь нулимсны шингэний чухал бүрдүүлэгч бодисуудыг боловсруулахад тусладаг, жижиг гадны биет, бичил амьд биетээс хамгаалах хориг болж байдаг болохоор маш чухал ач холбогдолтой юм.