Эрүүл мэнд » Нүд

Өвдөг. Өвдөг гарах
Ерөнхий

Өвдөг нь сормуусны уутанцар, эсвэл сормуусны уутанцарын ойролцоо байрладаг Цейсын тосны булчирхайн хурц идээт үрэвсэл юм. Ийм үрэвслийг гаднах өвдөг ч гэж нэрлэдэг. Харин зовхины ард байдаг Мейбомын булчирхайн хэсгийн үрэвслийн үед аньсагын булчирхайтас буюу дотуур өвдөг гэгч үүсдэг. Дотуур өвдөгийн үрэвсэл нь тийм ч хурц биш.

Шалтгаан

Энэ хоёр төрлийн өвдөг нь дийлэнх тохиолдолд алтлаг стафилококк нэртэй бактери / нянгийн үйлчиллээр, дархлаа суларсан үед үүсдэг. Өөрөөр хэлбэл бохир орсноос үүсдэг гэсэн үг. Мөн эмэгтэйчүүд энэ өвчнөөр эрэгтэйчүүдээс илүү олон өвддөг. Шалтгаан нь тун энгийн. Эмэгтэйчүүд зовхи, сормуусаа өдөр болгон будаж байдаг. Бусдын сормуус, хөмсөг, зовхины будаг, бусдын түрхэгч зэргийг ашиглан будахдаа бохир оруулдаг. Хүүхэд ч мөн адил ариун цэврийг сайн сахилгүй бохир гараараа нүдээ нухах зэргээр нянгийн халдвар оруулснаар өвдөг тусах нь олон.

Цэвэр агаарт гардаггүй, амин дэмийн дутагдалтай, дархлаа суларсан үед өвдөг гардаг нь нэг ёсондоо дархлаа чинь суларч байна шүү гэсэн дохио юм.

Шинж тэмдэг

Эхлээд зовх загатнан аргаж эхлээд, удалгүй хавагнан овойно. Үүнээс 2-3 хоногийн дараа овойсны дээр нь шаравтар өнгөтэй толгой гардаг. Толгойг ховхолбол идээ гарна.

Явц

Зовхины булан орчмын хэсэгхэн газар хөндүүр хаван үүснэ, нүд улайна. Нэг зэрэг хэд хэдэн өвдөг гарч болно. Өвдөгийг дагалдан толгой өвдөх, халуурах, ойролцоох булчирхай цочих зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Идээт толгойг хэрхэвч шахаж болохгүй. Хамаагүй шахсны улмаас бохир нь нүд рүү орж менингит г.м. онц аюлутай өвчин үүсэхэд хүргэж болзошгүй.

Оношлогоо & Эмчилгээ

Юуны нүдний эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь өвдөгтэй төстэй өөр эмгэг байж болзошгүй.

Үрэвсэж дөнгөж эхэлж байгаа үед нь этилийн спирт /эмийн санд зардаг цэнхэр спирт/, ногоон зэргээр өвдөгний орчим гадна талаас нь дарж, түрхэн түлэх. Ингэхдээ спиртийг нүд рүү оруулахгүй байх ёстойг талаар анхаар. Тиймээс үзүүртээ хөвөн ороосон тусгай савхуудыг ашиглах хэрэгтэй. Спирт, эсвэл ногоон шингээсэн хөвөнг үрэвссэн хэсэгхэн газар 15-20 минут орчим дарна.

Үрэвсэлт өвчин учраас антибиотикуудаар эмчлэгдэнэ. Гэхдээ зөвхөн эмчийн заасны дагуу антибиотик агуулсан нүдний тос түрхэнэ. /Гентамицина сульфата раствор 0.3%, Тетрациклиновая глазная мазь 1%, Офлоксин 200, Гентамицин-К, Гентамициновая мазь 0.1%, Тетрациклиновая мазь 3%/ Эмийн сангаас тос дусаал зэргийг авахдаа эмийн санчаас нь нүдний зориулалттай мөн эсэхийг заавлаж лавлан асууж байгаарай. Тосыг унтахаасаа өмнө түрхвэл зүгээр.

Мөн зөвхөн эмчийн зөвшөөрч заасны дагуу амин дэм, антибиотикуудыг ууж, эсвэл тариулан / Гентамицина сульфата раствор для инъекций 4%/ хэрэглэнэ.

Өвдөг гарсан үед хийдэг тусгай дом байдаг. Сүжгээр эдгэдэг хүмүүс туршаад үзэж болох ч үр дүн нь тийм ч сайн биш л байх болов уу.

Шээс гэх мэт элдэв зүйлээр шавшиж өөрийгөө дэмий зовоох хэрэггүй гэдгийг анхааруулъя.

Урьдчилан сэргийлэлт

Хувийн ариун цэврийг сахих нь өвдөг гарахаас сэргийлэх хамгийн сайн арга. Бохир гараараа нүдээ нухахгүй байх. Эмэгтэйчүүд зовх, сормуусаа будахдаа зөвхөн өөрийн будаг, сойз, бийрийг ашиглаж байх хэрэгтэй.

Мөн амин дэм, дархлал сэргээх бэлдмэлийг эмчийн заалт, уух журмын дагуу хэрэглэх замаар дархлаагаа бэхжүүлж байх хэрэгтэй.

Нүдний гэмтэл
Хүний мэдээллийн 70% хангаж байдаг болохоор нүд нь маш чухал эрхтэн юм. Маш чухлын дээр маш эмзэг эрхтэн болохоор өчүүхэн төдий гэмтэл ч хараа муутгах, бүр сохроход хүргэж болзошгүй байдаг.

Нүдний гэмтлийн үед эвэрлэг бүрхэвч, болор ба шиллэг бие гэсэн харааны хэсэг нь хамгийн түрүүнд гэмтдэг. Хүнд гэмтлийн үед торлог, цаашлаад харааны мэдрэл гэмтэх аюултай бөгөөд ийм гэмтлийн 50% нь нэг талын хараагүй болгодог.

Шалтгаан

Эмч нар нүдний бэртлийг гэмтэл ба нүдэнд гадны биет орох гэж ялгадаг. Гэвч ихэнх тохиолдолд нүдэнд гадны биет орж, гэмтэлд үүсгэдэг. Нүдний гэмтэл нь үйлдвэрлэлийн, ахуйн, хөдөө аж ахуйн, спортын ба байлдааны, насанд хүрэгчдийн ба хүүхдийн гэж байдаг. Гэмтлийн шалтгаанд жижиг хурц биш эд зүйлс (ялаа шумуул, шороо), химийн бодис, хурц үзүүртэй эд зүйлс (төмрийн үртэс, шилний хэлтэрхий) зэрэг орно. Түүнээс гадна нүдний гэмтэлд чулуугаар, цасаар, гараар цохих, өндрөөс унах гэх мэт ордог.

Явц

Нүдний гэмтлийн хүндийн зэрэг нь байршил, цохилтын хүч, гэмтсэн талбай, гэмтээсэн эд зүйлсийн хэлбэрээр тодорхойлогддог. Нүдээр хатгуулж өвдөх, нулимс гоожих, гялбах, нүд хар аяндаа анилдах зэрэг нь гэмтлийн үндсэн шинж.

Гадны биет

Нүдэнд шороо, элс, ялаа, зэрэг ороход  нүдний салст бүрхүүлийн үрэвсэл үүсч, нулимс гоожин, хорсож өвдөх бөгөөд анивчих үед энэ бүх шинж тэмдэг улам хүчтэй болно.

Анхны тусламж

Энэ үед  нүдээ нухаж болохгүй. Нухахад нүд улам цочирдог. Гадны биетийг нягт, хуурай тампон ба цэвэр алчуураар авах хэрэгтэй. Ингэхдээ доод зовхийг доош нь татаж (эсвэл дээш нь эргүүлээд), гадны биетийг цэвэрлэн, бүлээн цай, эсвэл 2-3 дусал альбуцидээр нүдийг угаана. Гэрийн нөхцөлд гадны биетийг авч чадаагүй бол нүдний эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Нүдний гэмтэл

Нэвтрээгүй гэмтэл. Нүдэнд цус харвах, торлог ба судаслаг бүрхэвч задрах, торлог ховхрох, гэмтлийн гаралтай болор бүдэгших зэрэг орно. Ихэвчлэн эдгээр гэмтэл нь хатуу мохоо биетээр цохих ба няцралтын үед үүсдэг.

Нэвтэрсэн гэмтэл. Гадны биет нүдний бүрхүүл, нүүрэн хэсэгт, болорт ба шиллэг эдэд үлддэг. Энэ үед хүчтэй өвдөж, нулимс гоожно. Гэрэл рүү харж чадахаа больно, хараа нь эрс муудна. Нүдний алиман дээр нэвтэрсэн шарх ба цусан толбо харагдна. Нэвтэрсэн гэмтлийн үед нүдний алим бүрэн задарч, болор гэмтэн хараагүй болох аюултай.

Анхны тусламж

Нүдэнд альбуцид хэдэн дуслыг дусааж ариун боолт хийгээд нүдний эмчид яаралтай хүргэх шаардлагатай.

Бусад эд, эсийн гэмтэл

Ойролцоох яс болон булчингын бэртэл, шархны үед нүд гэмтэх нь олонтаа. Нүдний хөдөлгөгч булчингын бэртлийн үед юм давхардаж харагддаг болно. Ухархайн хананы цууралт, хугарлын үед агаар арьсан дор нэвтрэн орсноор зовхи хавдах, нүдний алимны овойх шинж ажиглагдана. Энэ нь улмаар харааны мэдрэлийг гэмтээснээр харааг нөхөн сэргээх боломжгүйгээр алдах аюултай байдаг.

Нүдний бараг бүх төрлийн гэмтлийн үед зовхи гэмтдэг. Хөхрөх, хавдах нь зовхи гэмтэсний илэрхий шинж юм.

Оношлогоо

Нүдний ямар ч гэмтлийн үед нүдний эмчид цаг алдалгүй хандах шаардлагатай. Эмч нь нүдний угыг толины тусламжтайгаар болон чанд авиагаар харж, торлогын байдалд шинжинэ. Нэвтэрсэн гэмтлийн үед рентген шинжилгээ хийж, гадны биет байгаа эсэхийг тодорхойлно. Мөн эмч харааны мэдрэлийн зэргийг тогтоож, хараагаа алдах аюул байгаа эсхийг тодорхойлно.

Эмчилгээ

Ухархайн хана, зовхи, гэмтсэн ясыг эвлүүлэх, шархыг оёх зэрэг мэс ажилбар хийнэ. Нүдний алимны доргилт, няцралтын үед үрэвслийн эсрэг, цус хуралт ба хөхрөлтийг шимэгдүүлэх эмчилгээ хийнэ. Цохигдсоноос хойш удаагүй үед гэмтсэн хэсэгт мөс тавина. Нүдний алимны нэвтэрсэн гэмтэл, гадны биет орсон үед эмнэлгийн нөхцөлд мэс засалхийнэ.

Нүд ба компьютер
Зурагт их үзэх, явж байгаа тээврийн хэрэгсэл дотор, эсвэл гэрэл муутай газар юм унших нь хараанд муугаар нөлөөлдөг байсан цаг нэгэнт өнгөрчээ. Орчин үед хараанд эдгээрээс дутахааргүй муу нөлөө үзүүлдэг бас нэг хүчин зүйл гарч ирсэн нь компьютер юм.

Ерөнхий

1998 онд Америкын анагаах ухааны оптометристууд буюу харааны чадвар шалгагч нарын холбооноос Компьютерийн Харааны Хам шинж (Computer Vision Syndrome, CVS) гэсэн шинэ нэр томъёог гаргаж ирсэн юм. CVS нь компьютерийн дэлгэц ширтэн олон цагаар суудаг хүмүүст илэрдэг харааны онцлог гажиг юм.

Шинж тэмдэг

CVS-ийн шинж тэмдгүүдийг хоёр хэсэгт хувааж болно.

Нэгдүгээр хэсэгт нь  хараа муудахтай холбоотой “харааны” шинж тэмдэг. Хоёрт нь нүдэнд эвгүй мэдрэмж төрүүлдэг “нүдний” шинж тэмдгүүд орно.

“Харааны” шинж тэмдгүүд:

Хараа муудах

Хараагаа холынхоос ойрынх, эсвэл ойрынхоос холынх болгон шилжүүлэн тогтооход шаардлагатай хугацаа удаашрах. Үүнийг аккомодаци алдагдах ч гэдэг.

Юм давхардаж харагдах.

Унших үед нүд хурдан ядрах.

Эдгээрээс гадна CVS-ийн үед Мак-Калахын харааны эффект гэгч үүүсдэг. Энэ үед хараагаа дэлгэцнээс шилжүүлэн хар, эсвэл цагаан зүйл дээр тусгахад тэр зүйл нь дэлгэцэн дээр хамгийн тод харагдаж байсан өнгөтэй болж харагддаг.

“Нүдний”  шинж тэмдгүүд:

Нүд хорсох

Зовхин дор “элс” ороод нухаж байх мэт санагдах

Нүдний ухархай, духны орчим өвдөх

Нүдээ хөдөлгөхөд өвдөх

Нүд улайх.

Компьютер байнга ашигладаг хүмүүсийн дийлэнх нь 4 цаг тасралтгүй ажилласны дараа  зовиурлаж эхлэдэг бол 6 цагийн дараа бүгд ямар нэг байдлаар таагүйтэж эхэлдэг.

Дэлгэцэн дээрхийг унших нь хараанд харьцангуй бага ачаалал үзүүлдэг бол мэдээлэл оруулах нь илүү хүнд ачаалал өгдөг.  Харин компьютер график, чатлах нь нүдэнд хамгийн их ачаалал өгдөг юм байна.

Шалтгаан

Компьютерийн дэлгэцэн дээр гарч байгаа дүрс нь бодит зүйлсээс эрс ялгаатай болохоор хүний нүд тэдгээрийг таньж, эрчимтэй ажиллахад дасаагүйд хэргийн гол нь байгаа гэж үздэг. Үүний дээр нүднээс дэлгэц хүртлэх зайг буруу сонгосон, өнгөний зохицол алдаатай, хараагаа ойр ойрохон гар, цаас руу шилжүүлэн ажиллах зэрэг нь нэмэгдвэл нүдэнд бүүр ч муу нөлөө үзүүлдэг. Гэхдээ компьютер нь нүдэнд ямар нэг гэмтэл учруулдаггүй бөгөөд ойр харааг муутгаж, муу байсныг нь бүр муу болгодог өөр ямар нэг нөлөө үзүүлдэггүй гэдгийг эмч нар тогтоосон байдгийг хэлэх хэрэгтэй.

Арга хэмжээ

Эмч нар компьютертэй ажиллах цагийг хязгаарлах, мониторыг зөв байрлуулан, ажлын явцад хараагаа хэсэг хугацаанд дэлгэцнээс өөр зүйлд шижлүүлэн нүдээ амрааж байхыг зөвлөдөг.

Компьютерийн нүдний шил

Тусгай компьютерийн нүдний шил нь нүдийг хамгаалах маш сайн хэрэглэл юм. Хараа, нүдийг компьютерийн ард ажиллахад хамгаалах зориулалттай олон төрлийн нүдний шил худалдаанд гарсан байдаг.

Нүдний шил ба контакт линз
Хараа муудсан үед шил линз хоёрын аль нь дээр вэ? Хүн болгон энэ талаар өөрийн гэсэн бодолтой байдаг ч харьцуулан зөв сонголт хийхэд тус болох нэгэн хүснэгтийг сонирхуулъя.

Нүдний шил

Контакт линз

Нүд ба шилний хоорондох зай нь заримдаа гажуудал үүсгэдэг.

Нүдэн дээр шууд наалддаг элдэв гажуудал үүсгэдэггүй.

Нүдний булангийн хараа тааруу болдог.

Харааны талбайд нөлөөлдөггүй.

Шилний хүрээ, шилний эсрэг талд үүсэх гялбааг байнга мэдэрдэг

Харааны талбайд нөлөөлөх ямар ч эвгүй мэдрэмж төрүүлэхгүй

Нүүр, чихэнд шилний жин мэдрэгдэж, үргэлж засч, өргөх хэрэг гарна.

Жин,түүнээс үүдэх ямар ч таагүй мэдрэмж төрөхгүй. Байнга засах шаардлагагүй.

Тоглох, спортоор хичээллэхэд саад болдог.

Спортоор хичээллэхэд саад болох зүйл огт байдаггүй.

Гадны дулаан өөрчлөгдөхөд  цантана.

Цантдаггүй

Нарнаас хамгаалах, үзэмж сайтай харааны хямд шил олдоц муутай.

Нарны гэрлээс хамгаалах үйлчилгээтэй линзний сонголт өргөн.

Нүдний шил нь хувцаслалт, үс засалт зэрэгт зохицсон байх ёстой.

Ямар ч хувцас, үс засалтанд зохицдог.

Цас, бороотой үед зүүхэд хэцүү байдаг.

Борооны дусал тогтдоггүй болохоор ямар ч үед саад болохгүй.

Хүний гадаад байдлыг өөрчилдөг.

Гадаад байдлыг огт өөрчилдөггүй, байгаа чигээрээ байх боломж олгодог.

Энэ мэтээр нүдний шил, контакт линз хоёр хоорондоо нэлээд ялгаатай ч адил төстэй зүйл олон гэдгийг онцлох хэрэгтэй. Жишээлэхэд, аль алиныг нь тогтмол цэвэрлэж, анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Цаашилбал, шил ч тэр, линз ч тэр нүдний гажигийг засч чадна. Аль аль нь боломжийн үнэтэй, өргөн сонголттой. Линз сонгох гэж байгаа хүмүүс агаар нэвтрүүлдгийг нь сонгох хэрэгтэй.

Нүдний шил

Юуны өмнө харааны шил авахын өмнө нүдний эмчид үзүүлэн зөвлөгөө авч, мэргэжлээсээ хамааран зүүх шилний хэд хэдэн жор авах хэрэгтэй. Зарим хүн нь зөвхөн компьтер оношлогоо хийлгэсэн байхад л хангалттай гэж үздэг буруу гэдгийг онцолмоор байна. Компьютер оношлогоо хийгдсэн ч заавал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Дэлгүүрийн лангуу, гудамж зэргээс авсан шилийг байнга зүүх нь нүдний харааг бүр ч муутгах аюултай гэдгийг мартаж болохгүй. Иймд байнга зүүдэг шилээ хагалсан, мартсан, алдсан үед л түр хугацаагаар зүүж болно.

Оптик шилээр хийсэн нүдний шил хагарч, улмаар хүнийг гэмтээх эрсдэл өндөртэй байдаг болохоор хүүхэд, өндөр настан, жолооч нарт тохиромжгүй. Иймд пластик линзээр хийсэн нүдний шил сонгож авах хэрэгтэй.

Контакт линз

Контакт линзийг анхлан сонгохдоо заавал нүдний эмчид үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Линзний хүч нь нүдний шилнийхтэй заавал тохирох албагүй гэдгийг мартаж болохгүй. Линзийг сонгох үед эмч нь тусгай багажаар линзний нүдэнд хэрхэн сууж байгаа заавал шалгах ёстой. Улмаар тухай хүний нүдний байдал, эвэрлэг бүрхэвчийн мурийлтын онцлогоос хамааран линзийг сонгож авдаг.

Харааг засах
Хүний харааг харааг мэс заслын аргаар засах заалтыг зөвхөн нүдний эмч сайтар шинжилсний дараа л өгөх эрхтэй. Эдгээр шинжилгээнд нь нүдний уг харах, нүдний чанд авиан шинжилгээ, торлогын байдлын дүгнэлт зэрэг багтдаг. Ихэвчлэн мэс засал хийх заалтыг их хэмжээтэй холын харалган, харааны гажгын үед өгдөг.

Ойрын харалган үед мэс ажилбар нь гэмтэл үүсгэх эрсдэл өндөртэй байдаг болохоор онцгой тохиолдлуудад л хийдэг.

Холын харалганы /холоо хараа муудах үеийн/ эмчилгээ

Холын харалганыг эмчлэх гурван чиглэл байдаг гэж үздэг. Үүнд:

Нүдний эмгэг өсөлтийг зогсоох,

Холын харалганы боломжит хүндрэлээс сэргийлэх,

Холын харалганыг цаашид аль болох нүдний шил, контакт линз зүүх хэрэггүй болгохоор засах

Холын харалган үед дарааах хагалгааг хийдэг:

1. Склеропластик. Энэ хагалгаа нь нүдний өсөлтийг зогсооход чиглэсэн хагалгаа юм. Склеропластикын үед нүдний алиман дээр биологийн материалаар тор татаж өгдөг. Эдгээр нь торлог нь нүдийг бүслүүрдэн сунах боломжыг өгдөггүй. Эдгээр биологийн материал нь яваандаа судсанд шигдэн ургаснаар нүдний цусан хангамж хагалгаа хийлгийн өмнөхөөс хавьгүй илүү болдог.

Холын харалган нь жилд 1-1,5 диоптрийгоор нэмэгдэж байгаа тохиолдлолд энэ хагалгааг хийх заалт өгдөг. Хагалгаа нь 5-15 минут үргэлжилдэг болохоор амбулаторийн нөхцөлд хийж болдог. Заримдаа склеропластикыг хоёр нүдэнд зэрэг хийхээс гадна нүдний алимны бусад хагалгаатай цуг хийдэг.

2. Лазерокоагуляци. Холын харалган үед хүндрэлээс сэргийлэхийн тулд склеропластикаас гадна лазерын эмчилгээ хийдэг. Лазерын туяа нь торлогийн хагарал үүссэн, задарсан хэсгүүдийг судаслаг бүрхүүлд нь гагнаж өгдөг. Ингэснээр торлог бүрхүүл ховхрох гэсэн маш хүнд эмгэгээс сэргийлж өгдөг.

3. Кератотоми. Энэ нь бий болоод нэлээд удаж байгаа арга юм. Энэ хагалгааны явцад эвэрлэг бүрхүүл дээр нэвт бус зүсэлт хийнэ. Ингэснээр нүдний дотоод даралтын нөлөөгөөр эвэрлэг бүрхүүл илүү хавтгай болж, хугарлынх нь гажуудал багасдаг. Хэрчлээсний тоо, гүнийг  компьютерийн программаар тухай хүний онцлогт тохируулан тооцоолдог. Хэрэв холын харалганаас гадна харааны гажигтай бол кератотомийн давхар засч болдог.

Энэ хагалгааг хийснээр холын харалганыг 3-5 диоптригоор буруулдаг.

4. Харааг лазераар засах аргууд:

a) Фотореактив кератэктоми. Энэ хагалгааны үед лазерын тусламжтайгаар эвэрлэг бүрхүүлийн гадаргуйн давхаргуудыг хайлуулан ууршуулснаар хэлбэрийг нь өөрчилдөг. 12 диоптрий хүртэлх холын харалганыг засахад энэ аргыг хэрэглэдэг бөгөөд хагалгааны дараах хүндрэл өгөх эрсдэл тун бага.

б) Лазерийн кератомилез (LASIK). Энэ хагалгааны үед эвэрлэгийн бүрхүүлийн хамгаалтын давхарга дээр тусгай багаж ашиглан (микрокератом) хэсэг газрыг нь клапан буюу хавхлаг болгон сөхдөг. Дараа нь сөхсөн хэсгийн доорх эвэрлэг бүрхүүлийн дотоод эдийг харааны фокусыг зөв тохируулахад шаардлагатай хэмжээнд хүртэл нь лазер ашиглан хайлуулан ууршуулдаг. Үүний дараа клапанаа буцаан тагладаг.  LASIK хагалгаа дууссанаас хойш хэдхэн цагийн дараа гэхэд л хараа сэргэж ирдэг ч хамгийн үнэтэй хагалгаанд тооцдогддог.

Ойрын харалганы эмчилгээ

Ойрын харалганы үед дараах хагалгааг хийдэг:

Кератопластик. Эвэрлэг бүрхүүлд хэрчлээс гаргаж хараа засах арга.

LASIK хагалгаа. Ойрын харалганы үед мэс заслын эмчилгээг зөвхөн өндөр мэргэжлийн эмч нар л хийх чадвартай байдаг.

Харааны гажигын эмчилгээ

Харааны гажигынн үед ялангуяа ойрын харалгантай хавсарсан үедкератотомия хийх ба LASIK хагалгааг хийдэг

Торлогын өвчин
Гэрлийн долгионыг хүлээн авах чадвартай нүдэнд байрладаг тусгай эсүүдийг “лонхонцор” ба “савханцар” гэж нэрлэдэг гэдгийг дунд сургуульд заадаг. “Савханцар” эс нь ногоон, цэнхэр өнгийг мэдэрч, харуй бүрийд баримжаа алдалгүй явахад тусалдаг.

Харин  “лонхонцор” нь гэрлийн долгионы нүдэнд харагдах бүх л спектрүүдийг мэдрэн биднийг эргэн тойрноо өнгөтэйгээр хүлээн авахыг хариуцдаг. “Савханцар”,  “лонхонцор”-оос ирсэн мэдээлэл мэдрэлийн эсээр дамжин тархинд хүрдэг. Нүднээс тархи руу очих мэдрэлийн багцыг харааны мэдрэл гэнэ.

Гэрлийн долгион мэдрэгч бүх эсүүд нүдний алимны дотор талыг бүрхэн нүдний торлог бүрхүүлийг үүсгэдэг. Энэ торлог үгүй байсан бол хүн орчин тойхныхоо эд зүйлсийн хэлбэр, өнгө, байрлал зэргийг ялгаж чадахгүй байсан билээ.

Ерөнхий

Торлогын өвчин нь дотроо олон янз. Жишээлэхэд, торлогын төв хураагуур судас ба түүний салааны цусан хангамжын хурц хямрал, Илса ба Коатсын өвчин, торлогын төв хэсгийн тэжээлийн хямрал, торлогын захын тэжээлийн хямрал. Торлогын ямар ч өвчин хараанд нөлөөлдөг. Тэдгээрээс хамгийн ноцтой нь торлогын ховхролт юм. Энэ өвчний үед торлог нь судаслаг бүрхүүлээсээ ховхордог.

Шалтгаан

Дараах шалтгааны улмаас торлогийн өөрчлөлт үүсдэг, үүнд:

Чихрийн шижин, судас хатуурах, бөөрний өвчнүүд, хэрлэг, цусны өвчин, тархины зөөлөн хальсны үрэвсэл, даралт ихсэх өвчин зэрэг торлогтой шууд холбоогүй зарим эмгэгүүд

Ойрын ба холын харалган, үрэвсэл ба тэжээлийн хямралын процессүүд зэрэг нүдний өвчин

Нүд ба тархины гэмтэл

Удамшлын, эсвэл төрөлтийн гэмтлээр үүссэн торлогийн төрөлхийн өөрчлөлт

Сэтгэл санааны дарамт, хагалгаа, хордлого.

Явц

Торлогын эмгэг нь дийлэнхдээ цусан хангамжтай нь холбоотой байдаг.  Торлогын судсуууд эсвэл олон салаалан тэлж, үгүй бол нарийсx хатууран торлогыг бүрэн тэжээж чадахгүй болно. Мөн торлогын хураагуур судсанд бүрэн ба хэсэгчлэн бөглөрөл үүсч болно. Торлогт цус харвасны үр дүнд хавагнан, харааны мэдрэлийг гэмтээдэг.

Заримдаа харьцангуй залуу насанд торлогт тэжээлийн хямрал үүсч, “савханцар” ба “лонхонцор” эсүүд үхдэг. Мөн түүнчлэн торлогт үрэвслийн өөрчлөлт үүсч, жижиг судсууд гэмтэн олон тооны цус харвалтууд үүсдэг. Эдгээр өвчин нь гол төлөв залуу насны эрэгтэйчүүдэд тохиолддог.

Торлогын ховхролт ба хагарал нь торлогын бусад өвчин, гэмтэл, биеийн хүчний ачаалал, хавдар зэргээс болж үүсдэг. Энэ үед цаг алдалгүй зөв зохистой эмчилгээ хийж чадсан эсэхээс цаашид хараа сэргэх үгүй нь шалтгаалдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Шинж тэмдэг

Хараа муудах /тууштайгаар/, нүд -энд “оч манарах”, манантан бүдгэрэх, харааны талбай алдагдах (ихэвчлэн хажуугаасаа) зэрэг нь торлогийн гэмтлийн үндсэн шинж тэмдэг. Үүнээс гадна толгой өвдөх, эргэх, хуруу бадайрах зэрэг зовиур илрэх нь бий.

Оношлогоо

Нүдний эмч нь хараа шалгах, нүдний угийг тусгай толь, гэрлийн тусламжтайгаар шинжилсний үндсэн дээр оношыг тавина. Түүнчлэн эмч нүдэнд чанд авиан шинжилгээ хийж, торлогын судасны зураг авах шинжилгээ хийнэ. Торлогын өвчин нь өөр өвчинтэй холбоотой бол мэдрэл, мэдрэлийн мэс засалч, дотрын эмч зэрэг бусад эмчийн зөвлөгөөг авна.

Эмчилгээ

Торлогт өөрчлөх гарах болсон шалтгаанаас хамаараад эмчилгээ нь өөр өөр байна. Ихэвчлэн үндсэн өвчнийг эмчилснээр торлогын ажиллагааг хэвийн болгодог. Нэмэлт эмчилгээ болгож торлогын судасны тэжээлийг сайжруулах, аминдэм, цус харвалтыг шимэгдүүлэх, үрэвслийн эсрэг, судас өргөсгөх бэлдмэлүүдийг хэрэглэнэ. Бэлдмэлийг дусаалга, шахмал, тарилга хэлбэрээр хэрэглэдэг. Торлогын ховхролт ба хагарлын эрт үед нь мэс заслын эмчилгээг хийнэ.

Урьдчилан сэргийлэлт

Торлогын харааны мэдрэл ба судсанд өөрчлөлт үүсгэгч өвчнүүдийг эмчлэх, биеийн хүчний хэтачааллаас зайлсхийх замаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг.

Нулимсны аппаратны өвчин
Ерөнхий

Нулимсны булчирхай нь нүдийг цэвэрлэх, чийглэх өвөрмөц шингэн боловсруулах маш чухал үүргийг гүйцэтгэдэг.  Нулимсны системийн булчирхай, гадагшлуулах зам, дамжуулуах зам зэрэг бүрдүүлэгчдийн нэгийг нь, эсвэл бүгдийг нь гэмтээдэг өвчнийг нулимсны системийн өвчин гэнэ.

Эдгээрийн тоонд дакриоаденит буюу нулимсны булчирхайн үрэвсэл, эпифору буюу нулимсыг хэвийн хэмжээнээс хэт ихээр ялгаруулах, нулимсны замын үрэвсэл ба нарийсал зэрэг орно.

Шалтгаан

Нулимсны булчирхайн өвчин нь төрөлхийн ба олдмол байхаас гадна томуу, улаан эсэргэнэ, гахайн хавдар зэрэг үрэвсэлт өвчин, хавдар ба гэмтлийн үед үүснэ.

Нулимас ялгаруулах замын өвчин нь мэдрэлийн гэмтэл, халдварт өвчин, нүд ба хамрын хавдар болон үрэвсэлт өвчинтэй холбоотой байдаг. Мөн түүнчлэн нулимас ялгаралт алдагдах шалтгаан нь гадны биет (сормуус, цагаан хорхой) байж болно. Нулимсны сувгийн төрөлхийн дутмагшил ч тохиолддог.

Шинж тэмдэг

Хүүхдийн дээд зовхи нь төрөхөөсөө хавагнасан, нулимс байнга гойжих, эсвэл бүр гарахгүй байх, тогтмол халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл нулимсны системийн төрөлхийн дутмагшилтай байх магадлал өндөр.

Нулимсны системийн хурц үрэвсэл нь ихэвчлэн хүүхдэд, залуучуудад тохиолддог. Үрэвсэл нь нэг ба хоёр талдаа байж болохоос гадна шүлсний булчирхайг ч хамарсан байж болно. Дээд зовхины гадна хэсэгт өвдөх, хавагнах нь өвчний үндсэн шинж тэмдэг юм. Их хавагнасан үед нүдээ нээхэд ч хэцүү байдаг. Харин нүдний алим байрнаасаа хөдөлж, нүдний хөдөлгөөн хөшүүн болж. нүдний алим шахагдаснаас үүдэн хөдөлгөхөд хэцүү байдаг.  Мөн толгой өвдөх, нойргүйтэх, хоолны дуршил алга болох, халуурах зэрэг шинж илэрнэ. Нулимс байнга гарах нь нулимас гадагшлуулах замын өвчний үндсэн шинж бөгөөд нь салхи, хүйтэнд ихэсдэг. Үүний улмаас зовхины зах хэсгийн арьс улайдаг.

Оношлогоо

Оношыг нүдний эмч тавьна. Нулимсны аппаратны гэмтсэн хэсгийг тодорхойлохын тулд нулимсны сувагт жижиг тариураар будагч бодис хийгээд буцаж гадагшилж байгаа байдлаар нь нулимас ялгаруулах эрхтний гэмтэл байгаа эсэхийг тодорхойлно. Хавдар, гэмтэл байж магадгүй үед рентген шинжилгээ хийлгэнэ.

Эмчилгээ

Нулимсны аппаратын эмчилгээг, ялангуяа эрхтний төрөлхийн дутуу хөгжлийн үед аг алдалгүй, зөв хийх хэрэгтэй. Учир нь нулимас хуралдсаар идээлж, халдвар нүд, тархи руу аюултай байдаг.

Нулимсны булчирхайн хурц үрэвслийн үед нөхөн сэргээх эмчилгээ, тос ба дусаалга хэлбэрийн эмийн бэлдмэл хэрэглэнэ. Үүнтэй зэрэгцэн үрэвслийн шалтгаан болсон үндсэн өвчнийг эмчилнэ.

Нулимас гадагшлуулах замын өвчнийг өвчний шалтгааныг арилган биеийн эсэргүүцэл сайжруулах чиглэлд хийх бөгөөд шаардлагатай бол мэс заслын аргаар нулимс гадагшлах замыг тэлэх эмчилгээ хийнэ.

Хялар, солир
ЕРӨНХИЙ

Мэргэжлийн эмчийн туслалцаагүйгээр таньж болдог нүдний цөөн тооны эмгэгийг нэг нь нүдний хялар юм. Хялар нүд гэдэг нь нэг, эсвэл хоёр нүд төв тэнхлэгээсээ хазайхыг хэлдэг. Ингэснээр хүний нүд нэг чиглэлд өөр өөр тийш харж байдаг. Үр дүнд нь нэг зүйл дээр хараагаа тогтоож чаддаггүй.

Энэ эмгэг нь ихэвчлэн хоёр нүд нь зохистой хэлбэрээр зэрэг ажилладаг болж эхлэж байгаа 2-3 настэй хүүхдүүдэд үүсдэг. Статистик мэдээнээс үзвэл 50 хүүхэд тутмын нэг нь нүд хялартах эмгэгийн аль нэг хэлбэрээр шаналж байдаг ажээ.

Шалтгаан

Хялар нүд нь дараахын шалтгааны улмаас үүсэх эрсдэлтэй, үүнд:

• Тархины гэмтэл ба халдварт өвчин

• Нүдний булчингийн үрэвсэл, судасны ба хавдрын гаралтай өөрчлөлт

• Нүдний гажиг, холын ба ойрын харалганыг буруу, эсвэл цаг алдаж эмчилсэн

• Төрөлхийн өвчин ба төрөхийн гэмтэл

• Стресс, биеийн хүчний хэт их ачаалал

• Хүүхдийн нүдэнд хэт их ачаалал өгөх

Явц

Хялар нь хам ба саажилтын гаралтай гэсэн хоёр янз байдаг. Хам хяларын хоёр нүд ээлжлэн хялайдаг бөгөөд хоёр нүдний шулуун байрлалаас хазайх хэмжээ нь ойроцлоо байна. Энэ төрлийн хялар нь ихэвчлэн нүдний бүтцийн онцлоготой холбоотой байдаг бөгөөд удамшлын шинжтэй болохоор гол төлөв хүүхдүүдэд ажиглагддаг.

Саажилтын гаралтай хялар нь нүдний хөдөлгөгч булчингийн өөрчлөлт, эсвэл харааны мэдрэлийн өвчний дүнд үүснэ. Энэ үед нэг нүд хялар харна. Юм харахад үед өвчтэй нүд сул, эсвэл огт хөдөлдөггүй бол эрүүл нүд нь өргөн өнцгөөр хөдөлж байдаг.

Цаашлаад хялар нь дотроо олон янз байдаг. Үүнд

• Ойртсон (ойрын харалгантай хослох нь цөөнгүй). Энэ үед нэг нүд нь хамар руу хазайдаг.

• Холдсон (холын харалгантай хослох нь цөөнгүй). Энэ үед нэг нүд нь чамархай руу хазайдаг.

• Босоо хяларын үед нүд дээшээ, эсвэл доошоо хазайдаг.

Шинж тэмдэг

Дээр өгүүлсэнчлэн танихад мэргэжлийн эмчийн оролцоо шаардлагагүй бөгөөд хүний нүд байнга, эсвэл үе үе тэгш хэмээ алдаад байгааг ойр тойрных нь хүмүүс анзаарчихсан байдаг. Хүнд өөрт нь  юм давхардаж харагдах, толгой эргэх, толгой өвдөх зэргээр мэдрэгдэнэ. Мөн гурван хэмжээст дүрслэлийг хавтгайраа хүлээж авах, хялайж байгаа нүдний хараа муудах зэрэг шинж илэрнэ.

Үр дагавар

Хүүхэд насанд үүссэн хялар нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд таагүй нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Хүүхэд орчин тойрноо бодитоор хүлээж авч чадахгүй байгаагаас үүдэн биеийн болон оюуны хөгжил нь удаашрах аюултай.

Хялар нүдийг дагалддаг бас нэг хүндрэл нь хараа муудах юм. Ингэж хараа муудахыг амблиопи гэдэг бөгөөд хялар нүдний хөдөлгөгч булчинд хангалттай ачаалал ирэхгүй байгаагаас үүдсэн хараа муудалт юм.

Оношлогоо

Оношийг зөвхөн нүдний эмч үүсэх болсон бүх л шалтгааныг нарийвчлан тодруулж, шинжилсний  дараа л тавьдаг. Эмч хараа тусгай хүснэгтийн тусламжтайгаар шалган, хялайлтын өнцгийг тодорхойлоод, тусгай толины тусламжтайгаар хоёр нүдний хам үйл ажиллагааг тодорхойлно.

Эмчилгээ

Хялар нь аяндаа арилна гэж байдаггүй болохоор эмчилгээг аль болох эрт эхлүүлэх нь сайн. Энэ эмчилгээ нь нэлээд цаг шаардсан, дунджаар 3-4 жил үргэлжилдэг эмчилгээ юм. Эмчийн заалт, зөвлөгөөг нарийн мөрдөх шаардлагатай байдаг.

Нүдний гажиг, холын болон ойрын харалганг засахаас хяларын эмчилгээ эхэлнэ.  Нүдний шилийг хяларын шинж тэмдгийг багасах хүртэл нь бага наснаас эхлэн зүүлгэнэ.

Хялар нүдний суларсан булчин хөгжүүлэхэд чиглэсэн тусгай дасгал энэ эмчилгээний бас нэгэн чухал хэсэг юм.  Амблиопи буюу хялар нүдний хараа эрс муудсан үед нэг талыг нь битүүлсэн нүдний шил байнга зүүх шаардлага гарч болох юм. Ингэснээрээ хараа муутай нүдэнд ирэх ачааллыг нэмж, улмаар нүднийх нь булчинг хөгжүүлж өгдөг. Ийм эмчилгээг удаан хугацаагаар хийдэг бөгөөд хэтрүүлэлгүйгээр зогсоохын тулд эмчийн байнгын хяналтанд байх шаардлагатай.

Нүдний шил, тусгай дасгал нь үр дүн өгөхгүй байгаа үед болон саажилтын гаралтай хяларын үед мэс засал хийдэг. Хүүхдэд ийм хагалгааг ихэвчлэн 3-6 насанд нь хийдэг. 14 нас хүртэлх настай хүүхдэд ерөнхий мэдээ алдуулалт хийж хагалгаа хийнэ. 14 дээш насанд хэсэгчилсэн мэдээ алдуулалтын дор хагалгаа хийдэг. Хагалгааны дараах сэргэх хугацаа дунджаар 10 хоног байна. Хагалгааны дараа нүдний эмчийн байнгын хяналтанд байж, нүдний булчинг хөгжүүлэх тусгай дасгал хийнэ.

Урьдчилан сэргийлэлт

Хялар нүднээс сэргийлэхийн тулд  тоглоомыг нь нүдэнд хэт ойр өлгөхгүй байх зэргээр хүүхдийн нүдний ачааллыг зөв зохицуулж хялар болон нүдний бусад эмгэгийг эрт илрүүлэн цаг алдалгүй эмчлэхийн тулд нүдний эмчид үзүүлж байх шаардлагатай.

Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл
Нүдний алимыг бүрхэж байдаг нимгэн тунгалаг хальсыг “нүдний салст бүрхүүл” гэдэг. Энэ салст бүрхүүл нь нулимсны шингэний чухал бүрдүүлэгч бодисуудыг боловсруулахад тусладаг, жижиг гадны биет, бичил амьд биетээс хамгаалах хориг болж байдаг болохоор маш чухал ач холбогдолтой юм.

Ерөнхий

Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл буюу конъюнктивит гэдэг нь нүдний салст бүрхүүлийн үрэвсэлт өвчнүүдийн бүлэгт өгсөн ерөнхий нэршил юм. Энэ өвчин нас, хүйснээс хамааралгүйгээр олон тохиолддог.

Шалтгаан

Халдварын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвслийг вирус, бактер, мөөгөнцөр зэрэг бичил биетүүд нь үүсгэж болно. Ингэж үүссэн үрэвсэл нь халдвартай юм. Өвчин үүсгэгч нүдэнд орж халдварлуулах хэд хэдэн зам байдаг: бохир гараараа нүдээ нухах, бохирдсон усан санд сэлэх, чанаргүй будгаар сормуусаа будах г.м.

Үүнээс гадна сахуу, уушгины үрэвсэл, салхин цэцэг зэрэг хүнд өвчнүүдийг нүдний салст бүрхүүлийн үрэвсэл дагалддаг төдийгүй харшил -ын гаралтай өвчний шинж тэмдэг байж болдог.

Халдварын бус нүдний салст бүрхүүлийн үрэвсэл нь тоос, бохир, химийн бодис тохиолдлоор нүдэнд орох, хэт ядрах, нүдийг хэт дааруулах, хэт ягаан туяаны түлэгдэлт, харааны согог, контакт линз хэрэглэх зааврыг мөрдөөгүй, бодисын солилцооны алдагдал ба аминдэмгүйдэл зэрэгт үүсдэг.

Явц

Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл нь хурц ба архаг гэж байдаг. Нүдний салст бүрхүүлийн хурц үрэвсэл нь гэнэт эхэлж, өрнөл нь хурдан.  Буруу эмчилгээ хийх, ариун цэврийг сахиугүй үед нөгөө нүдэндээ халдварладаг.

Нүдний салст бүрхүүлийн архаг үрэвсэл нь аажмаар илэрч, шинж тэмдэг нь сул илрэн удаан өрнөдөг бөгөөд дийлэнхдээ хоёр нүдэнд зэрэг эхэлдэг.

Гэмтээгч зүйлийн нөлөөгөөр салст бүрхэвч нь үрэвсдэг. Хялгасан судаснууд нь өргөсч, заримдаа хагарсны улмаас нүд улайдаг. Салст бүрхэвч, зовхины дотор нь тал нь хавагнах зэрэг өөрчлөлт гардаг.

Шинж тэмдэг

Нүдний салст бүрхүүлийн үрэвслийг анзаарахгүй байх боломжгүй. Юуны өмнө элс хийчихсэн мэт өвдөж нүд загтнах шинж илэрнэ. Дараа нь нулимс, зарим үед идээт шингэн гойжно. Мөн нарны гэрэлд нүд өвдөх нь бий . Өөр нэг илэрхий шинж нь нүд улайх юм. Нүдний салст бүрхүүлийн хурц үрэвслийн үед бие сулрах толгой өвдөх, халуурах шинж ажиглагддаг.

Үр дагавар

Үрэвсэл нь эвэрлэгт халдаж нүдний эвэрлэг -ийн үрэвслийг үүсгэх аюултай.

Оношлогоо

Оношыг нүдний эмч өвдсөн нүдийг үзэж байж тавина. Түүнчлэн өвчилж байсан өвчин, ажлын нөхцлийн талаар тодруулна. Мөн нүднээс гарч буй ялгадаснаас шинжилгээнд авч үүсгэгчийг тодруулна. Хэд хэдэн тохиолдолд (хламидын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвсэл) бусад мэргэжилтнүүдийн (бөөрний мэс заслын эмч, эмэгтэйчүүдийн эмч) зөвлөгөө авах хэрэгтэй болно.

Эмчилгээ

Нүдний салст бүрхүүл -ийн хурц үрэвслийн үеийн альбуцидын уусмлыг 3 цаг тутамд нүдэнд дусаах арга хэмжээ авна. Халдварлахаас сэргийлэх үүднээс эрүүл нүдэнд ч альбуцидийн уусмалыг дусааж болох ч санамсаргүйгээр халдвар дамжуулахгүйн тулд өөр дусаагуур ашиглах хэрэгтэй. Эмчилгээг зөвхөн эмч л заах ёстойг анхааруулж байна.

Эмч нүдний салст бүрхүүлийн үрэвслийн төрөлөөс хамаарч эмчилгээг хийнэ. Эмчилгээнд нүдэнд эм дусаах, зовхинд тос хавчуулах, халдваргүйжүүлэх уусмалаар угаах зэрэг орно. Нөхөн сэргээх эмчилгээ сайн нөлөөтэй байдаг. Эмчилгээг цаг алдалгүй зөв хийж чадвал нүдний салст бүрхүүлийн хурц үрэвслийг 4-5 хоног, архаг үрэвслийг 4-5 долоо хоногийн дотор дарах боломжтой.

Болорын бүдэгшил
Болор нь солонгон бүрхэвчийн ард байрладаг хоёр талт төвгөр линз бөгөөд гэрлийн туяаг эвэрлэг дээр төвлөрүүлэх үүрэгтэй. Ямар нэг шалтгааны улмаас энэхүү болор нь хэсэгчлэн, эсвэл бүрэн бүдгэрч, булингартахыг болорын бүдэгшил гэдэг. Орчин үеийн анагаах ухаанд энэ өвчнийг “катаракта” гэж нэрлэдэг.

Болорын бүдэгшил нь төрөлхийн ба олдмол гэсэн хоёр янз. Мөн бүдэгшил үүссэн газраас нь хамааран хооронд нь ялгадаг. Статистик мэдээнээс үзвэл хамгийн их тархсан нүдний өвчин бөгөөд дэлхий дээр 40 дээш насны хүмүүсийн бараг тавин хувь нь энэ эмгэгээр тарчилж байдаг аж.

Шалтгаан

Болорын бүдэгшил нь 10000 нярайд 1 тохиолддог. Энэ өвчин нь нярайд эцэг, эхээс удамшиж,  эсвэл жирэмсний үеийн халдварт болон үрэвсэлт өвчний улмаас, стероид даавар болон архи, мансууруулах бодис хэрэглэсний улмаас үүсдэг.

Олдмол болорын бүдэгшилийн шалтгаан нь асар олон. Удамшлын улмаас үүсэх магадлал өндөр байх, эмийн ба халдварын хордлого, чихрийн шижин, бөөр ба бамбай булчирхайн өвчин зэргээс үүдэлтэй бодисын солилцооны хямрал, аминдэмгүйдэлт, ионжуулагч ба цахилгаан соронзон туяаны долгион, гэмтэл, байгалийн бохирдол ба нас ахих гээд олон шалтгаан нөлөөлдөг. Болорын бүдэгшил үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлийн тоонд эмэгтэй хүйс, хар нүд, таргалалт, тамхи татах, архины дон ба хар арьс зэрэг нь ордог.

Явц

Болорын биохимийн бүтэц өөрчлөгдөн цусан хангамж, тэжээл нь алдагдснаар хатуурч бүдгэрдэг. Ингэж бүдгэрч, булингартсан линзээр гэрлийн туяа нэвтрэхэд хэцүү болох тул хүн хүрээлэн орчноо хөлөрсөн шилний цаанаас харж байгаа мэт харж эхэлдэг. Болорын бүдэгшил хүндрэхийн хэрээр хараа мууддаг. Хүнд бүдэгшлийн үед хүн эд зүйлсийг ялгаж чадахаа болиод зөвхөн гэрлийн толбо л хардаг. Болорын бүдэгшил нь ихэвчлэн хоёр нүд -ийг гэмтээдэг ч нэг нь нүд эхлэж гэмтээд хэдэн сар, эсвэл жилийн дараа нөгөө нүд нь гэмтэх тохиолдол бий.

Шинж тэмдэг

Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд болор бүдгэрч эхэлсэн байх эрсдэлтэй, үүнд:

Хараа муудах /гэнэт/, эргэн тойрны юмс бүдгэрэх

Хараа муудалт нь нүдний ачаалал ихэссэнтэй холбоогүй байх

Нүдний шил зүүсэн ч том үсэгтэй ном, сонин уншихад бэрхшээлтэй болох

Хол байгаа зүйлийг ялгаж харахад хүндрэлтэй болох

Үе үе эд зүйлсийн давхардаж, бүдэг харагддаг болох

Гэрэлд хэт мэдрэмтгий болох

Хүүхэн хараа нь өнгөө өөрчлөн хар байснаа цайвар өнгөтэй болох

Оношлогоо

Болорын бүдэгшил байж магадгүй гэсэн өчүүхэн төдий сэжиг илэрвэл нэн даруй нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Зөвхөн нүдний эмч л зөв онош тавьж чадна. Эмч нь харааны чадварыг шалгах, нүдийг тусгай чийдэнгийн тусламжтайгаар харж болорт гарсан өөрчлөлтийн төрөл, хэлбэр ба өөрчлөгдсөн хэсгийг тодорхойлно.

Эмчилгээ

Юуны өмнө ямар ч эмийн бэлдмэл хэрэглээд, дасгал хийгээд болор бүдгэрэхийг зогсоох боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эмийн бэлдмэлүүд нь болох бүдгэрэх явцыг удаашруулах төдий үйлчилгээ үзүүлж чадна.

Болорын бүдэгшил даамжирсаар хэвийн ажиллаж, амьдрахад бэрхшээлтй болж ирэхэд гэмтсэн болорыг хагалгаа хийн авахаас өөр арга байдаггүй. Бүр цаашилбал болорын бүдэгшлээс  нэг мөр ангижрах цорын ганц арга нь мэс ажилбар юм. Хагалгаа хийлгэсэн хүмүүсийн 90-ээс дээш хувийн хараа сэргэж хэвийн байдалдаа ордог.

Бүдгэрсэн болорыг зүгээр нэг аваад хаячихдаггүй өөр зүйлээр орлуулах шаардлагатай нь ойлгомжтой. Орлуулах гурван хувилбар байдаг, үүнд:

Бүдгэрсэн болорыг авах хагалгааны үеэр нүдэн дотор линз суулгах. Ийм линзийг хиймэл болор ч гэдэг.

Бүдэгшсэн болорыг авсны дараа зузаан шилтэй нүдний шил зүүх.

Ажилтай үедээ зүүгээд унутаж амрахдаа авдаг хатуу болон зөөлөн контакт линз.

Хиймэл болор суулгах нь өнөөдөр хамгийн өргөн хэрэглэдэж байгаа арга ч гэлээ өөрийн гэсэн сул талтай байдаг. Жишээлэхэд, хэд хэдэн ерөнхий эмгэг, нүдний зарим өвчний үед хиймэл болор суулгах хориотой байдаг.

Өөрийн өөрчлөгдсөн болорыг хиймэл болороор солих эсэхийг шинжилгээ хийсний үндсэн дээр зөвхөн эмч шийднэ. Бүдэгшилтэй болорыг авах хагалгаа хийгдэснээс хойш хэдхэн хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой. Хагалгааны дараа сэргэх хугацаа 1,5-2 сар үргэлжилнэ. Энэ хугацаанд тусгай эмийн бэлдмэл дусаах, нүдээ бохир ус, утаанаас хамгаалах, бие махбодын ачааллыг хязгаарлаж, нүдний эмчийн байнгын хяналтанд байх шаарлагатай.

Цаг алдаж, эсвэл буруу эмчилбэл болорын бүдэгшилт харааг бүрэн алдагдахад хүргэх аюултай.

Урьдчилан сэргийлэлт

Эрт илрүүлэх, цаг алдалгүй зөв эмчилгээ хийх, эмчийн зааврыг ягштал биелүүлэх нь болох бүдгэрэлт даамжрахаас урьдчилан сэргийлэх арга юм. нь  эмчийн бичсэн, заасан бүхнийг биелүүлэх зэрэгт оршино.