Эрүүл мэнд » Сэтгэц

Ухаан самууран будилсан буюу сандарсан хүн
Будилсан буюу сандарсан хүн нь орчин тойрондоо юу болж байгааг ойлгодоггүй. Тэдний  яриа ямарч утгагүй байх бөгөөд таны яриаг ч мөн үл ойлгоно. Будилсан байдлыг мөн делири гэнэ.

Шинж тэмдэг

орчин тойрноо үл ойлгох;

саяхан болсон зүйлийг санахгүй;

цаг хугацаа болон хаана байгаагаа мэдэхгүй;.

шөнө муу унтах, өдөр нойрмоглох;

хүмүүстэй нийцтэй бус, эсвэл айдастай;

хий юм үзэх, сэжиглэмтгий байдал;

тайван бус , түрэмгий болж болно.

Будилсан байдал нь хүний сэтгэн бодох үйл ажиллагаа муудах юмуу хамаагүй зүйлийн тухай ярьдаг байдлуудаас ялгаатай. Эдгээр байдалд орсон хүмүүс орчин тойрондоо болж бүй үзэгдлийг ойлгодог. Сэтгэн бодох үйл ажиллагаа муудсан жишээг хожим ярилцах болно .

Гэвч заримдаа үүнийг ялган оношлоход төвөгтэй байдаг. Иймд асуумж ашиглан сайтар ажиглалт хийх нь будилсан байдлыг таньж мэдэхэд тусална.

Шалтгаан

Будилах буюу сандрах нь түгээмэл тохиолддог эмгэг бөгөөд энэ нь ялангуяа яаралтай тусламжийн болон мэс заслын тасгуудад тохиолдоно. Хамгийн түгээмэл шалтгаан нь:

эмийн гаж нөлөө, энэ нь ялангуяа ахимаг настай хүнд;

архи -ны хамааралтай хүнд шартах, шарталтын үед;

тархины эмгэг: тархинд цус харвах, тархины гэмтэл, халдвар, эпилепси;

зарим өвчнүүд: өндөр халуурах, хурц халдвар, шингэн алдах, ДОХ, амьсгал боогдох, элэг болон бөөрний өвчнүүд;

согтсон юмуу мансуурсан үед;

гэнэтийн сэтгэл цочирдол зэрэг хэт их сэтгэл түгших буюу стресс -ийн дараа

Сэтгэцийн өвчний шалтгаан
Дэлхийн олон оронд хүний эрүүл мэндийг доройтуулдаг шалтгааныг ойлгохын тулд анагаах ухаан болон уламжлалын үүднээс тайлбарладаг. Уламжлалт загвар нь ёрын сүнс шүглэх,  хар домын арга мэтийн ер бусын, ид шидийн зүйлтэй холбоотой.

Иймээс сэтгэл зүйч нар, сэтгэцийн эмч нар өвчин эмгэгт талаарх уламжлалт соёлын зүгээс хэрхэн ханддаггийг заавал мэддэг байх ёстой. Энэ мэдлэгээр эзэмшсэн анагаах  ухааны онолын мэдлэгээ баяжуулан ашиглаж байх хэрэгтэй. Сэтгэцийн  өвчин -д хүргэдэг дараах гол хүчин зүйлсийг санаж явах нь чухал:

Амьдралын дарамтат үйл явдал. Хүний амьдрал бол янз бүрийн туршлага, үйл явдлаар  дүүрэн байдаг. Заримаас нь болж хүн сэтгэл зовж дарамтанд орж болно. Ихэнх хүмүүс энэхүү үйл явдлыг даван туулж амьдралаа цааш нь авч явж чаддаг. Гэвч заримдаа үүнээс  болж сэтгэцийн өвчин үүсч болно. Амьдралд дарамт учруулах үйл явдлуудад ажилгүй болох, хайртай хүнээ алдах, өрөнд орж эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдалд орох,  ганцаардах, хүүхэд гарахгүй байх, гэр бүлийн маргаан, хүчирхийлэл, осол гэмтэл зэрэг орно.

Гэр бүлийн таагүй байдал. Хүчирхийлэл, сэтгэл санааны дарамтын улмаас хүүхэд насаа  баяр баясгалангүй өнгөрөөсөн хүмүүс цаашид насанд хүрснийхээ дараа сэтгэл гутрал, сэтгэл түгших мэтийн сэтгэцийн өвчтэй болох магадлал илүүтэй байдаг.

Тархины өвчин. Тархины халдвар, ДОХ, толгой, тархины гэмтэл, эпилепси, тархины  харвалт зэрэг өвчний улмаас оюуны хомсдол, тэнэгрэл, сэтгэл хөдлөл өөрчлөгдөж болдог. Тархины ямар эмгэгийн улмаас үүсч байгаа нь сэтгэцийн олон өвчин дээр одоогоор нарийн  тогтоогдоогүй байна. Гэхдээ сэтгэцийн олон өвчин тархин дахь дохио дамжуулах химийн  бодисын өөрчлөлтийн улмаас үүсдэг болохыг судалгаагаар нотолсон байна.

Удамшил буюу ген. Сэтгэцийн хүнд өвчин үүсэхэд удамшлын хүчин зүйлүүд нөлөөтэй байдаг нь тогтоогдсон. Гэвч эцэг эхийн нэг нь сэтгэцийн өвчтэй байхад хүүхдэд сэтгэцийн  өвчин үүсэх магадлал маш бага байдаг. Учир нь чихрийн шижин, зүрхний өвчний нэгэн адил  эдгээр эмгэгийн үүсэхэд орчны хүчин зүйл нөлөөтэй байдаг байна.

Биемахбодийн өвчин. Бөөр, элэгний дутагдал мэтийн биемахбодийн өвчнүүд заримдаа  сэтгэцийн хүнд өвчнийг үүсгэдэг. Зарим эмийн бодис (тухайлбал цусны даралт ихдэх  өвчинд хэрэглэдэг эм) сэтгэл гутралыг үүсгэж болно. Ахимаг насны хүмүүс зарим эмийг  өндөр тунгаар хэрэглэхэд дэмийрэл үүсгэж болно.

Сэтгэцийн өвчний төрлүүд
Сэтгэцийн өвчин -ийг таньж оношлохдоо хүмүүсийн ярих зүйлд тулгуурладаг. Хүнээс ярилцлага авах нь оношлогооны гол хэрэгсэл болж өгнө. Сэтгэцийн өвчин нь тодорхой шинж  тэмдгээр илэрдэг бөгөөд үүнийг өвчтөн, түүнд ойр байгаа хүмүүс анзаардаг.

Шинж тэмдгийг таван том бүлэгт хуваана

Биемахбодийн – ”биеийн” шинж тэмдэг. Энэ нь биемахбодийн үйл ажиллагаанд нөлөөлөх бөгөөд үүнд өвдөлт өгөх, ядрах, нойргүйдэх шинж тэмдгүүд орно. Сэтгэцийн өвчнүүд нь биеийн талаас илрэх шинж тэмдгүүдийг үүсгэдэг гэдгийг санах нь чухал байна.

Мэдрэмжийн – сэтгэл хөдлөлийн шинж тэмдгүүд. Үүний тод жишээнд гуниглах буюу айх

мэдрэмж орно.

Сэтгэхүйн – ”танин мэдэхүйн” шинж тэмдэг. Үүний тод жишээнд амиа хорлох тухай бодох, хэн нэгэн өөрийг нь хорлох гэж байгаа гэж бодох, эрүүл саруулаар сэтгэх нь хүндрэлтэй болох, мартамхай болох зэрэг мэдрэмж орно.

Төрх үйлийн – төрх үйлийн шинж тэмдэг. Энэ тухайн хүн юу хийж байгаатай холбоотой. Үүний жишээнд догшин авир гаргах, амиа хорлохыг оролдох зэрэг орно.

Дүрслэн бодох – хүртэхүйн шинж тэмдэг. Энэ нь мэдрэхүйн эрхтнүүдээс гарч ирэх бөгөөд бусдын сонсож чадахгүй дуу хоолой, харахгүй байгаа зүйлүүд орно (”хий үзэгдэл”).

Бухимдлаас хэрхэн сэргийлэх вэ?
Амьдралынхаа хугацаанд ядаж ганц ч удаа ч болов ямар нэгэн эмгэгт  нэрвэгдэж байгаагүй хүн гэж огт байдаггүй нь судалгаагаар тогтоодсон. Энд мэдээж олон зүйлийн эмгэг байгаагаас хүмүүсийн тэр бүр анзаараад байдаггүй ч хүний биеийг дотроос сэм нураах ноцтой нөлөө бүхий нэг зүйл нь бухимдал, буюу стресс юм. Ажил дээрээ, гадаа гудамжинд, тээврийн хэрэгслээр зорчихдоо, гэр орондоо үргэлж биш ч гэсэн бухимдах үе зөндөө гардаг.

Байнга бухимдах, удаан хугацаагаар бухимдлаа тайлахгүй байх нь зүрх судасны өвчинд нэрвэгдэх, ходоодны шархлаа өвчин үүсэх, сэтгэцийн өвчтэй болох зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Өөрийгөө таньж мэд

Танд олон сайхан чанар бий. Түүнийгээ олж мэдэхийг хичээ. Сайхан хувцсаа өмс толинд хар Та өөрийнхөө сайн сайханд  итгэ.

Ажил амралтаа зөв зохицуул

Аливаа зүйлийг цаг хугацаанд нь хийж бай. Бүр болохгүй бол завсарла. Сайн бод. Санаандаа багтсан үед хийчих.  Амралтаа ажил шигээ төлөвлө. Ажлаа шаардлагаар ангилж дэс дараалалтай хийж сур.

Хмүүс, юмс үзэгдлийг бахдаж, хүндэлж бай

Байгаль дэлхий, уул ус, эцэг эх, хань нөхөр, ах дүү, үр  хүүхэд гэх мэт өөртөө байгаа үнэт зүйлсээ бишрэн шүт.

Дуу хөгжим сонирх

Сайхан дуу сонсох, өөртөө болон, бусад хүмүүстэй  хамтран дуулж бүжиглэж, хөгжимдөх нь хийморийг сэргээж, сэтгэлийг  тайтгаруулна.

Найз нөхөдтэйгээ дотно харьцаатай бай

Та зөвхөн зоримог хүчтэй байх гэж бүү оролд. Найз нөхөд чухал шүү.  Иймээс тэдэнтэй байнга дотно харьцаатай байж, чин сэтгэлээ онгойтол ярилцаж сураарай.

Тусламж авч бай

Хүн бүрт тусламж байнга хэрэгтэй байдаг. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт  олон, өрхийн эмч сувилагчдаа хандаж тусламж авахыг хичээгээрэй.

Дасгал хөдөлгөөн хий

Юуны өмнө биеэ суллаад хэд хэдэн удаа гүнзгий амьсгал. Идэвхтэй  хөдөлгөөн хийх, усанд сэлэх, явган алхах, бүжиглэх, дугуйгаар явах, морь унах гэх мэт аль боломжтойг нь сонгож хийх. Энэ нь бухимдлын тавгүйтлийн  үед онцгой тустай байдаг.

Бусдыгаа сонс

Сэтгэлээр бухимдаж, айж түгшсэн хэн нэгнийхээ үгийг анхааралтай сонсож, зөвлөгөө туслалцаа үзүүлэхийг хичээ.

Мэдрэхүйг сайжруул

Хэт их ачаалалтай сэтгэл завгүй үед бие, нүүр, хөлөндөө иллэг массаж хийлгэх нь сэтгэлийг тайтгаруулан биеийн чилээг гаргана.

Инээмсэглэж яв

Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаж, Та  өөрөө байнга инээмсэглэж, бас бусдыг инээлгэж яваарай.

Бодлоо хуваалц

Хэнд ч гэсэн ганцаардах, уйтгарлах, тулгарсан бэрхшээлдээ тайтгарч суух  тохиолдол үе үе гардаг. Ийм үед бодлоо бусадтай хуваалц. Танд хэн нэгэн  хүн заавал туслана.

Шинэ зүйлд байнга суралц

Шинэ зүйл сурч, ур чадвараа дээшлүүлж байвал таны нэр хүнд өснө. Энэ нь  танд найз нөхдийн хүрээгээ тэлэх, ажлын байр сууриа дээшлүүлэх таатай боломж олгосоноор сэтгэл санаанд тань эрч хүч нэмнэ.

Олны дунд орж яв

Шинэ танилуудтай болж олны дунд явах нь танд болон бусад хүмүүст бэрхшээлээс гарахад нь тусалдаг.

Зүгээр битгий суу

Ямар нэгэн зүйлийг хийж бүтээх нь таныг айдас түгшүүр, сэтгэл гутрал -аас  гарахад чинь туслаж чадна. Мөн таны нэр хүндийг ч өргөх болно. Юм бичих,  зураг зурах, шүлэг унших, хоол хийх, цэцэрлэг ногооны талбайд ажиллах гэх  яэт өөрийгөө зугаацуулах зүйлсийг олж хий.

Солио өвчин буюу шизофрени
Шизофрени нь одоо хvртэл хамгийн оньсого мэт тайлагдашгvй өвчнvvдийн нэг хэвээр байгаа билээ. Уг нэр томьёо нь “шизо” (“схизо”) – бутлах, “френ” – ухаан санаа гэсэн грек vгнvvдээс гаралтай.

Ерөнхий

Солио євчнєєр дэлхийн нийт хvн амын 1.5% нь євчилсєн байдаг. Хvйсний ялгаа байхгvй. Євчин  гол тєлєв 15-25 насны хооронд эхэлдэг. Уг євчнєєр євчлєх эрсдэл нь  євчтэй тєрєл тєрєгсєд болон тэдний дундахь євчлєлийн  тоо хэмжээтэй шууд хамааралтай байдаг. Жишээ нь шизофренигаар євчлєх эрсдэл  нийт хvн амд 1- 1.5 %  байдаг. Солио євчтэй хvний ах, дvv болон vр хvvхдэд нь євчлєх эрсдэл хэд дахин єндєр байдаг. Хэрэв эцэг эх нь хоёулаа євчтэй бол  эрсдэл 45% -тай  байна.

Шалтгаан

Шизофрени євчтэй хvмvvс нь ихэвчлэн  євчний хурц шинж тэмдэг илрэхээс ємнє  угаасаа тодорхой шизоид  маягийн зан тєлєвтэй байдаг. Ийм хvмvvс нь дуугай зожиг, мєрєєдємтгий, гvн бодол болж  санааширсан байдлаараа бусдаас ялгардаг. Солио євчнєєр ихэвчлэн техник сэтгэлгээтэй хvмvvс (физик, математик) євчлєх магадлалтай байдаг.

Явц

Солио євчнийг явц болон сэтгэцэд гарах єєрчлєлтєєр нь 2 бvлэгт хуваадаг. Тасралтгvй vргэлжлэх болон vе vе  хєдлєх гэж байна. Тасралтгvй vргэлжилэх явцын тохиолдолд  солио євчин нь євчин эхэлсэн vеэс  хойш насан туршид явагддаг. Жишээлэхэд, архаг дэмийрэл. Ийм євчтэй хvн болохоор эзгvй хойгуур хєршvvд нь тvvний эд зvйлсийг эвдэлж, ямар нэгэн юм хулгайлдаг гэх мэтийн хардалтын байдалтай явдаг бөгөөд єєрийн бvх хvндрэлтэй асуудалд бусдыг буруутгадаг.

Ийш тийш гэмт хэрэгтнvvдийн талаар гомдол бичиж, цагдаа дууддаг бєгєєд  ямар ч vр дvнгvй нэг байрнаас нєгєє байр руу, нэг хотоос нєгєє хот руу нvvх нь ч бий. Тасралтгvй vргэлжилэх явцын бас нэгэн хувилбар бол  архаг хий юм vзэж, сонсох євчин (галлюцинаци) юм. Ийм євчтэй хvмvvст байнга  толгой дотор нь, эсвэл гадна дуу хоолой сонсогдож  байдаг. Эхэндээ тэд vvнийг маш хvндээр хvлээж авдаг ч гэвч цаг хугацаа єнгєрєхєд  аяндаа энэ байдалд дасаж  дуу хоолойнд тоомжиргvй хандаж эхэлдэг.

Харин vе vе хєдлєх явцын vед  солиорол нь хангалттай удаан vргэлжилдэг  “эрүүл” завсарлагааны дундуур vе vе vзэгдэх   маягаар ажиглагддаг байна. Энэ  хэлбэрийн vед солиорол нь  тасралтгvй vргэлжилэх хэлбэрийг бодвол илvv олон янз бєгєєд хурц явцтай байдаг. Солиоролын ямар ч хэлбэрийн явцад  євчний нєлєєн дор бие хvний тєлєв байдал болон зан араншингийн єєрчлєлт гарна.

Хvн дуугай зожиг, хачин болж эргэн тойрныхны  хувьд  утгагагvй, авцалдаагvй зvйлvvдийг хийдэг. Сонирхол нь єєрчлєгдєж,  урьд нь огт  сонирхож байгаагvй  сонирхол бий  болдог. Заримдаа энэ нь философийн, эсвэл шашны эргэлзээтэй номлол, үгүй бол уламжилалт шашинд  хэт их гvнзгий, бvр хэнээрхэлийн хэмжээнд хvртэл орох явдал  байдаг. Бие болон сэтгэлээрээ бvрэн тєгс болсон мэт санагдаж, ихэвчлэн єєрийн зохиосон ямар нэгэн онцгой аргаар эдгэрэх  санаа тєрж болдог.

Ийм тохиолдолд хvн єєрийн бvх хvчээ биеэ чийрэгжvvлэх, онцгой маягаар хооллох зэрэг эдгэрэх арга хэмжээнд зориулж, бусад энгийн  ажлууд болох угаалга цэвэрлэгээ, ойр дотныхондоо туслах г.м тодорхой зvйлvvдийг хийхээ мартдаг. Мєн бvр эсрэгээр идэвхи сонирхол нь бvрэн алдагдаж, назгай идэвхигvй бєгєєд vл тоомсорлосон байдал ч бий болж болно. Солиоролын хэлбэрvvдийг мєн гол онцлог илрэлvvд болох  дэмийрэх, хий юм харах, эсвэл зан тєлєв єєрчлєгдєх шинжvvдээр нь ялгадаг.  Хэрэв дэмийрэл  давамгайлж байвал энэ хэлбэрийг параноид  гэж нэрлэдэг. Дэмийрэл болон хийх юм vзэх шинжvvд хавсарсан тохиолдолд галлюцинаторно – параноид хувилбарт авч vздэг. Хэрэв эхний байдлаар зан тєлвийн єєрчлєлт илэрвэл ийм тохиолдлыг солиоролын энгийн хувилбар гэж нэрлэдэг.

Оношлогоо

Солио євчний оношийг  зєвхєн сэтгэцийн эмч  тавиж чадна. Солиоролын бvх хэлбэрийг  оношлох нийтлэг шинж тэмдгvvд

Сонсголын хуурамч галлюцинаци (жишээ нь, хэн нэг нь євчтєнд єєрийн бодлыг нэвтрvvлэх эсвэл євчтєнєєс  бодлыг нь авах)

Нєлєєллийн дэмийрэл, сэтгэцийн автоматизм

Дуу хоолойн галлюцинаци

Тогтвортой, зуршил болсон дэмийрэл (харь гаригийнхан болон далд ертєнцтэй харилцаа холбоотой байх г.м) Тvvнчлэн кататонигийн шинж тэмдгvvд (цочрох, уурлах), удирдлагагvй  гарах бодол санааны  vзэгдэлvvд, vг яриа нь тасалдах, апатико – абулический хам шинжийн (хvсэл сонирхолгvй єєрийн мэдэлгvй болж vл тоомсорлох байдлууд хавсарсан) илрэлvvд тохиолдож болно.

Эмчилгээ

Одоо хvртэл солио євчний  бvрэн  эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт байхгvй байна. Учир нь тvvний vvслийн шалтгаан тодорхойгvй байгаа юм. Гэвч хэрэв зєв эмчилсэн тохиолдолд євчин маш зєєлєн явцтай болж,  дахих тоо нь хязгаарлагдах боломжтой байдаг (гэхдээ мэдээж энэ нь солиоролын хэлбэрээс шалтгаална). Vvнд зєвхєн сэтгэцийн эмч л тохирох эм бэлдмэл, тун хэмжээ болон эмчилгээний хугацааг зєв сонгож чадна. Євчин хурцаар хєдєлсєн vед эмчилгээг эмнэлэгт хийх шаардлагатай бєгєєд  євчин намдсан vед євчтєн гэрээр эмчлvvлдэг. Гэхдээ байнгын хяналт шаардлагатай байдаг ба учир нь ихэвчлэн євчтєн  эм уухаас татгалздаг.

Хөгшрөлтийн үеийн сэтгэцийн хямрал
Амьдралын явцад  сэтгэцийн эрvvл мэнд хичнээн сайн байсан ч нас ахихыг дагалдсан сэтгэцийн эмгэгээс сэргийлэх дархлаа гэж байдаггүй. Ахимаг  насны хvмvvс нь залуу болон дунд насны хvмvvсийг бодвол сэтгэцийн эмгэгээр илvv их євчилдєг.

Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын мэдээллээр ахимаг насны хvмvvсийн дунд 100 мянган хvн амаас 236 хvн сэтгэцийн євчнєєр євчилдөг бол 45-64 насны бvлгийнхэнд зєвхєн 93  хvн євчилдєг байна.

Гэхдээ хөгшрөлт нь зайлшгvй эрvvл мэнд,  ялангуяа сэтгэц муудах -тай холбоотой гэж бодох хэрэггvй.  Ахимаг насанд илэрдэг олон євчнийг эмчилж болдог. Хамгийн гол нь єєртєє болон єєрийн настай гэр бvлийнхэндээ анхаарал тавьж, цаг тухай бvрт  эмчид  хандаж байх хэрэгтэй. Хижээл настангууд  сэтгэцийн эмч болон сэтгэл заслын эмчид 2 дахин бага vзvvлдэг. 66 дээш настай хvмvvс нь єєрийн сэтгэцийн өөрчлөлт -ийг анзаардаггvй бєгєєд vvнийгээ насжилт -тай холбоотой бие махбодийн єєрчлєлт хэмээн ойлгодог. Харамсалтай нь энэ буруу бодол нь ойр дотныхонд нь мєн адил байдаг.

Хєгширєлтийг /хөгшрөх/дагаж хижээл настай хvмvvст бий болдог гол єєрчлєлт нь биеийн єєрчлєлт юм ( сэтгэл гутрал). Ийм євчтэй хvмvvс нь голдуу ерєнхий мэргэжжлийн эмч нарт ханддаг боловч тэдгээр нь уг євчнийг оношлох нь цєєн. Хижээл насны хvмvvст сэтгэл сульдлын шинж тэмдгvvд илvv их илэрнэ.

Vvний суурь нь тархины судасны хатуурал юм. Толгой хєндvvрлэнэ, чихэнд хий юм сонсогдоно, толгой эргэнэ, толгой дvйнгэтэнэ, биеийн ачааллын vед хурдан ядрамтгай болсондоо их зовиурладаг. Vvнтэй хамт єдрийн амралтын хэрэгцээ vvснэ. Євчтєн нь их ууртай, тэвчээргvй, дуу шуугианд дургvй, амархан гомдож уйлдаг, ой санамж болон нойр муутай болдог. Ийм тохиолдолд гол тєлєв амбулатороор vзvvлж тусламж авдаг.

Ахимаг насанд илvv тvгээмэл илэрдэг сэтгэцийн хямрал нь сэтгэл гутрал юм. Сэтгэл санаагаар унаж, ганцаардах, эсвэл тvгших мэдрэмж байнга тєрж, хэнд ч хэрэггvй болсон мэт санагдан, єєртєє итгэлгvй, сул дорой болсон мэт сэтгэгдэл тєрж, єєрийгєє шалтгаангvй буруутгаж, єєрийн дуртай зvйл болон гэр бvл, найз нєхєд,  ажилдаа сонирхолгvй болдог.

Оюуны хєдєлмєрийн чадвар буурах ба vvний гол шалтгаан нь анхаарлаа тєвлєрvvлж чадахгvй байх, ой санамж  болон сэтгэцийн vйл  явцын ерєнхий зохион байгуулалт муудах явдал байдаг. Сэтгэл гутралын улмаас  мєн биеийн єєрчлєлтvvд гарч болно. Vvнд хоолны дуршил багасах, эсвэл эсрэгээрээ ихсэх, нойргvйдэх, эсвэл нойрмог болох, байнга ядрах, єтгєн хатах, биеийн гэж хэлж болохооргvй євдєлтvvд мэдрэгдэх зэрэг шинжvvд  илэрдэг.

Хэрэв та єєртєє болон  єєрийн дотны хэн нэг хvнд эдгээр дурдсан шинж тэмдгvvдээс аль нэг нь илэрч, хоёр долоо хоногоос илvv vргэлжилж байгааг анзаарвал яаралтай мэргэжилтэнд хандаж тусламж авах хэрэгтэй. Єєрсдийн ахимаг насны гэр бvлийнхнийхээ биеэ авч явах байдал болон сэтгэл санааны байдалд гарч буй  мэдэгдэхvйц єєрчлєлтийг тоохгvй єнгєрч   болохгvй.

Эдгээр єєрчлєлтvvд нь сэтгэл гутрал, оюуны хомсдол, сэтгэц мэдрэлийн хямралын шинж тэмдгvvд байж болно. Ахимаг насанд бий болдог  бие махбодийн олонх  євчнvvдийг  сэтгэцийн хямрал дагалдаж байдаг бєгєєд  энд ч мєн адил сэтгэцийн эмчийн тусламж шаардлагатай байдаг. Зєв эмчилгээ нь байдлыг сайжруулж, ахимаг насны хvнд аз жаргалтай хэвийн амьдралыг нь буцааж авчирах боломжтой.

Татаж унах өвчин буюу эпилепси
Эпилепси буюу манас таталт -ыг тархины хамгийн эртний өвчин гэдэг. Гэвч энэ нь яг vнэндээ сэтгэцийн биш харин мэдрэлийн євчин юм. Уг євчин нь огцом, манас татуулсан уналт өгдөг.

Эпилепсийн уналтын онцлог шинжvvд:

Гэнэт vvсч алга болдог

Богино хугацаанд

Vечилсэн

Стереотип шинж чанартай

Эпилепсийн євчин нь зєвхєн ерєнхий хvчтэй таталт биш юм. Євчтєнд богино хугацаанд ухаан алдах, эд зvйлсийн хэлбэр хэмжээ єєрчлєгдєх, зовхи татах, хуруугаар хатгаж євдєх, гэдэс эвгvй оргих, хэсэгхэн хугацаанд юм ярьж чадахгvй байх, гэрээсээ олон хоногоор алга болох г.м шинж тэмдгvvд илэрдэг.

Уналтаас гадна эпилепсийн vед толгой таллаж євдєх (мигрень), толгой євдєх, тархины цусан хангамж алдагдах, нойр муудах, тvvнчлэн сэтгэн бодомж болон ой санамж бага зэрэг алдагдаж мєн сэтгэцийн єєрчлєлт илэрнэ.

Шалтгаан

Эпилепсийн уналтын шалтгаан нь тархины хэсэг газрын болон тархины электрон дамжуулалтын идэвхитэй холбоотой. Эпилепсийн уналт нь бvх насны хvмvvст тохиолдож болно.

Гол тєлєв янз бvрийн тархины гэмтэл, их хэмжээгээр архи хэрэглэх, халуурах, тархины хавдар, хордлогын vед илэрнэ. Ийм vед шинж тэмдгийн уналт гэнэ. Хэрэв уналт нь єєрєє  vvссэн тохиолдолд vvнийг генуинны уналт гэнэ. Эпилепсийн уналтын ємнє заавал ямар нэг  дохио байдаг ба vvнийг аура гэнэ. Аурын илрэл олон янз vvнд халуурах, толгой эргэх, сэтгэл санаа тогтворгvй болох г.м. Эпилеси нь эмчилгээнд амархан эдгэдрэг ба євчтєний хєдєлмєрийн чадварыг хадгална. Гол нь уналтын vед хvн ямар ч ухаангvй, юу ч мэдэрдэггvйг санах хэрэгтэй. Уналт нь хэдхэн минут vргэлжилдэг.

Уналтын vед авах арга хэмжээ

Татах хєдєлгєєнийг нь хүчээр хорихгvй байх

Ам шvдийг нь ангайлгах гэж оролдохгvй байх

Хиймэл амьсгаа болон зvрхний массаж хийхгvй байх

Татаж буй хvнийг тэгшхэн гадаргуу дээр хэвтvvлж толгой дор нь зєєлєн юм ивж єгєх

Унасан газар нь амь насанд аюултайгаас бусад тохиолдолд зєєж шилжvvлэхгvй байх.

Євчтєний толгойг хажуу тийш доош нь харуулна. Энэ нь хэл болон шvлс амьгалын замд орж таглахаас сэргийлж байгаа юм. Мєн бєєлжих тохиолдолд бvх биеийг нь болгоомжтойгоор эргvvлж   доош нь харуулна.

Таталт зогссоны дараа євчтєнд тайван ухаан орох, шаардлагатай бол бvрэн унтаж амрах боломж бий болгож єгнє. Таталт зогссоны дараа ухаан санаа самуурч бие сулрах байдал цєєнгvй гардаг тул хэсэг хугацаа ( 5-30мин ) єнгєрєх ёстой бєгєєд тvvний дараа л сая хvн єєрєє бие дааж босч чадна. Хэрэв таталт 5 минутаас илvv vргэлжилвэл, євчтєнд амьсгалын хvндрэл vvсвэл, эсвэл тэрээр гэмтэл авсан бол, эсвэл жирэмсэн эмэгтэй бол  яаралтай эмнэлгийн  тусламж дуудах шаардлагатай.

Сэтгэл гутрал буюу депресс
Сэтгэл гутрал нь  буюу депресс олон янзын илрэлтэй байдаг. Улмаар тєсєєлж байснаас єєр маш євєрмєц байдлаар илэрч болдог. Жишээлэхэд, зvрхний шигдээс, умайн гадуурх жирэмслэлтээр илэрч болно.

Ерөнхий

Хэвлийгээр хvчтэй євдєх, тахикарди, гэдэсний тvгжрэл нь дадал туршлагатай эмчийг ч тєєрєгдvvлж болно. Гэсэн ч анагаах ухаан нь сэтгэл гутралыг таниж зєв онош тавиж сурсан юм.

Сэтгэл санаагаар унаж, орчны  бvх зvйл дургvйцлийг хvргэх нь хvн болгонд танил байх. Нярай хvvхэд ч сэтгэл санаагаар унаж болох нь тогтоогдсон юм. Тvр зуурын сэтгэл унал, сэтгэл санаагаар унах эмгэг хоёрыг ялган салгах хэрэгтэй. Эхнийх нь ямар нэгэн сэтгэл зvйн гэмтэл авсны дараагаар vзvvлж буй бие мамхбодийн урвал ба богино хугацаанд явагдаж єєрєє аяндаа эдгэрдэг.

Харин эмгэг нь хvчтэй сэтгэл зvйн цочрол стресс -ийн дараа, дотоод шалтгаантай (тєв мэдрэлийн систем гэмтэх)  холбоотой vvсдэг.

Шалтгаан

Хvмvvс янз бvрийн шалтгаанаар депресст ордог. Энэ байдал нь тухайн хvний тєв мэдрэлийн системийн тогтвортой байдал, тvvний зан чанар болон амьдралд хэрхэн ханддагаар нь илэрнэ. Хvн бvрт сэтгэлээр унах шалтгаан нь янз бvр байдаг.

Жишээ нь: дуртай аяга нь хагарах, ажлаас халагдах г.м. Депресст орох ихэнх шалтгаан нь богино хугацаанд маш хvчтэй цочрол єгсєн сэтгэл зvйн гэмтлvvд ( ойр дотны хvнээ алдах, vхлээс айх), эсвэл тодорхой хугацааны туршид хуримтлагдсан сэтгэлийн дарамтууд байж болдог. Мєн улиралын єєрчлєлт, болж єнгєрсєн янз бvрийн баяр, гэр бvлийн хэрvvл маргаан болон бусад зvйлvvд нєлєєлдєг.

Шинж тэмдэг

Зарим тохиолдолд сэтгэл гутрал нь нvvрний зовиураар илэрнэ. Энэ vед шvд, эрvvний vе, хэл, залгиур, гурвалсан мэдрэл -ийн өвдөлттэй ижил євдєлтvvд vvснэ. Хэл хуурайшин мэдээгvй болох, заримдаа хэлэн дээр үс ургасан мэт санагдана. Євдєлтvvд нь маш хvчтэй байдаг тул өвчтөн заримдаа євчлєєгvй шүдээ хvртэл авч єгєхийг гуйдаг. Хачирхалтай нь дээрх vйлдлийг хийхэд євдєлт нь тvр зуур л намддаг.

Хэвлийн хам шинж ( синдром) нь хэвлий орчмоор өвдөх, хvнд оргих, халуун хvйтэн оргих зэрэг шинжээр илэрнэ. Энэ байдлыг  дотор муухай оргих, гэдэс түгжрэх, гүйлгэх, хоолны дуршил буурах зэрэг шинжvvд дагалдаж болно.

Биеийн ерєнхий байдал шөнө муудаж, өглөө болон єдрийн хоёрдугаар хагаст дээрддэг. Заримдаа дээрх зовиуруудтай хvн эмнэлэгт мухар олгой, холецистит, хоолны хордлого гэсэн оноштойгоор хvргэгдэн ирдэг. Гэвч эмийн болон мэс заслын эмчилгээ vр дvнгvй байдаг.

Толгойн өвдөлт хэлбэрийн депресс.  Өвдөж байгаа хэсэг нь тодорхойгүй, өглөө болон шөнийн цагаар євдєнє. Ингэх үед толгой өвдөх -дөө тємєр цагирагаар ороож буй мэт, хорсож тєєнєх, юм гvйгээд байгаа мэт ирвэгнэх мэдрэмж тєрvvлдэг. Өвчин намдаах эмvvд нєлєєлдєггvй. Дээрх євдєлтийг ихэвчлэн мигрень, мэдрэл судасны  дистонитой андуурдаг. Vvний vр дvнд олон жилийн эмчилгээ нь ач холбогдолгvй болдог.

Заримдаа депресс нь үе мөч, булчингийн євчин, невралги, радикулит маягаар илэрч болно. Дээрх маягийн илрэлийг артралги гэж нэрлэдэг. Рентген шинжилгээ хийж vзэхэд гэмтсэн мэдрэл, үе мєч байдаггvй.

Зүрхний өвчин хэлбэрийн депресс. Энэ vед цээж хорсох, даарах, зvрхний цохилт єєрчлєгдєх зэрэг шинж тэмдгvvд гарна. Жинхэнэ зvрх судасны євчнєєс ялгахын тулд кардиограмм хийхэд хангалттай байдаг. Сэтгэл уналтын vед шинжилгээнд гарч буй зовиуруудыг батлах єєрчлєлтvvд  илэрдэггvй. Зvрхний эм нь євдєлтийг бага зэрэг намдаадаг боловч бvрэн арилгаж чаддаггvй. Стенокарди маягаар илэрч буй сэтгэл уналтын vед  нитроглицерин ямар ч  vйлчилгээгvй байдаг.

Сэтгэл гутрал нь нойргүйдлээр илрэх тохиолдолд, нойрны талын єєрчлєлтөөс өөр ямар нэг шинж илрэхгүй. Євчтєн єглєє эрт сэрж, дутуу амарсан шинжтэй байна. Хамгийн идэвхитэй цаг нь 12 цаг байдаг бөгөөд тvvнээс хойш маш их ядарсан мэдрэмж тєрж аяга халуун цай, кофегvйгээр ажлаа vргэлжлvvлж чадахгvй юм шиг санагддаг. Орой болоход их яадарч сульддаг боловч шєнє дунд болохоос нааш унтаж чаддаггvй.

Фоби буюу янз бүрийн айдас хэлбэрийн депресс. Энэ нь хамгийн их дэлгэрсэн сэтгэл гутралын далд хэлбэр юм. Vvр шєнийн цагаар ямар нэг юмнаас айх байдлаар илрэнэ. Ихэвчлэн vхэх, зүрх зогсох, ДОХ, зүрхний шигдээс, бусад аймшигт євчнєєс айх айдсууд байна. Євчтєн айхын зэрэгцээ єєрийнх нь айдас ор vндэсгvй болохыг мэдэж байдаг.

Сэтгэл гутралын эхний шатууд бэлгийн талын єєрчлєлтvvдээр илэрдэг. Энэ vед хєвчрєл сулрана. Дур тавих нь удаан болно. Бэлгийн хvчтэй цочрил авахыг хvснэ. Хэвийн бэлгийн амьдрал таашаал авчирахаа болино.

Хамгийн аюултай сэтгэл гутралын далд хэлбэр нь мансуурах бодист дон -тох явдал юм. Мансууруулах бодис, хар тамхи, архи нь богино хугацаанд сэтгэл санаа дээшлvvлж байгаа мэт хуурамч мэдрэмж тєрvvлдэг бєгєєд маш хурдан дадал vvсгэдэг. Євчтєн хэдэн хоногоос аваад хэдэн сараар архидан согтуурдаг. Мансууруулах бодис, архи хэрэглэхээс татгалзуулахад сэтгэл гутрал нь улам хурцдаж, амиа хорлох, єєрийгєє буруутгах тарчлаасан бодлууд зовоож эхлэдэг. Мєн сэтгэл гутралын далд хэлбэрийн бусад шинж тэмдгvvд гарч ирж болно.

Оношлогоо

Депрессийг оношлоход ямар нэг багаж болон лабораторын шинжилгээ хийдэггvй болохоор хялбар санагдаж болно. Гэтэл сэтгэл гутрал нь сонгодог хэлбэрээр бус далд хэлбэрээр явагдаж болно. Жинхэнэ онош тавиулах хvртлээ олон жил болдог. Учир нь єєр бусад євчинтэй андуурагддаг.  Зарим тохиолдолд онош андуурагдан хагалгаанд орох явдал байдаг.

Тест “Надад  сэтгэл гутрал  бий юу?” Энэхvv тестээр та єєрийн зовиур шаналгааны цаана сонгодог сэтгэл гутрал  явагдаж буй эсэхийг тодорхойлж болно. Доорх шинжvvдээс таньд 3 нь илэрч байвал  та сэтгэл гутралд орсон байх магдлалтай тул сэтгэл зүйчтэй уулзсан нь дээр. Шинжvvд:

Та ихэнхдээ сэтгэл дундуур гонсгор байдаг

Урьд ємнє нь сонирхол татаж байсан зvйлдээ сонирхолгvй болсон, єдєр ирэх тусам таашаал авах нь буурч буй.

Та хэвийн хооллож байгаа ч жин ихээхэн нэмэгдсэн, эсвэл мэдэгдэхvйц буурсан. Таньд байнга єлсєх мэдрэмж тєрдөг болсон, эсвэл хоолны дуршил буурсан.

Нойргүйдэх, эсвэл vргэлж нойрмоглодог болсон.

Та байнгын хэт сэрэлтэй байх, эсвэл сулрал болон огцом бууралт мэдэрдэг болсон.

Таны эрч хvч суларч, амархан ядардаг болсон.

Єєрийгєє хэнд ч хэрэггvй гэсэн мэдрэмж тєрж, шалтгаангvйгээр єєрийгєє буруутгадаг болсон.

Таны оюуны чадавхи мэдэгдэхvйц  буурч сэтгэл санаагаа тєвлєрvvлэн шийдвэр гаргах чадвар буурсан.

Таньд vхэл, амиа хорлох талаар бодлууд бий болсон.

Амиа хорлох оролдлогууд хийсэн.

Дээрх шинжvvдээс 5 нь таньд нэгэн зэрэг илэрч буй бол та сэтгэл гутралын гvн хэлбэрт орсныг илтгэнэ.  Сэтгэл гонсгор байх нь сонгодог сэтгэл гутралын аль ч хэлбэрийн анхны бєгєєд зайлшгvй илэрдэг дохио юм.

Айдас түгшүүр буюу фоби
Энэ тєрлийн сэтгэцийн єєрчлєлтийн vед  бодит аюул заналхийлээгvй тодорхой хvчин зvйл болон нєхцєл байдлаас айх тvгших айдас тєрдєг байна. Үүнийг анагаах ухаанд фоби гэдэг. Фоби нь ихэвчлэн сэтгэл гутралтай хавсарна. Нийгмийн фобигоос бусад тєрлийн фобигийн хямралууд нь гол тєлєв эмэгтэйчvvдэд тохиолддог байна.

Шалтгаан

Фобигийн хямралуудын шалтгаан нь тодорхойгvй байдаг. Удамшлын хvчин зvйл байдаг гэсэн таамаглал байдаг боловч энэ нь нотолгоо шаарддаг. Тvvнчлэн фобии нь сэтгэц хямруулах нєхцєл байдлаас єдєєгдсєн байх боломжтой.

Явц

Өвчний гол шинж нь  тодорхой нєхцєл байдалд айдас тvшvvр тєрєх (саатлын цочролд орох хvртэл) бєгєєд vvнээс болж євчтєн тэдгээрээс зайлсийж эхлэдэг байна (жишээ нь, метро болон лифтээр зорчих). Бусад хvмvvс ийм нєхцєлийг огтхон ч аюулгvй гэж vздэг нь айдсыг багасгадаггvй. Фобиг хэд хэдэн тєрєлд ангилдаг:

Агарофобия. Нээлттэй орон зай, талбайгаас болон гэртээ шууд харих боломжгvй байдлаас айх. Ерєнхийд нь агарофобияг гэрээс гарахаас айх гэж тодорхойлж болно.  Євчтєнгvvд єєрийн гэр байшинд бvрэн хадагдсан байх нь цєєнгvй байдаг. Євчин хєдлєх vед зvрх дэлбэрэх болон багтарч vхэх айдас євчтєнд тєрдєг. Євчнний хөдлөл нь хагас цаг орчим vргэлжилэх бєгєєд  vvний дараа айдас алга болж тайвширдаг. Євчний давтамж єдєр бvрээс  жилд хэдэн удаа хvртэл єєрчлєгдєж байдаг. Цаг  хугацааны явцад євчтєн євчинг єдєєдєг нєхцєл байдлаас бvрэн зайлсхийж эхлэдэг бєгєєд удаан хугацааны туршид  зєвхєн vл ялиг тvгшvvр мэдэрч болно.

Клаустрофоби. Клиник шинжээрээ дээрхтэй тєстэй боловч энэ тохиолдолд євчтєн хаалттай орон зай, давчуу жижиг єрєє, лифт, метронд орох vед євчин хєдєлдєг байна.

Нийгмийн фоби. Ийм євчтєнгvvд нийт хvн амын 3-5%-ийг эзэлдэг байна. Фоби vvсэхэд сэтгэц хямруулах нєхцєл байдал нєлєєлдєг. Євчтєнгvvд  бусдын нvдэн дээр ямар нэгэн зvйлийг хийх ёстой нєхцєл байдлаас айж зайлсхийдэг. Vvнд олон нийтийн ємнє гарах, нийтийн бие засах газар орох, vдэшлэгт оролцох г.м. Иймэрхvv  нєхцєл байдлын vед євчтєнд тахикарди шинж илэрч, хєлс гарах, нvvр улайх, амьсгаа давцах, ам хатах, гар чичрэх, дотор муухайрах, толгой эргэх, халууцах эсвэл даарах, бие засмаар болох, єєрийгєє хянах чадваргvй болохоос айх зэрэг байдлууд vvсдэг.

Өвөрмєц  фоби. Яг тодорхой нєхцєл байдалд  хязгаарлагдсан айдас.  Vvнд ямар нэг амьтантай хамт байх, єндрєєс, аянга цахилгаанаас, харанхуйгаас, онгоцоор нисэхээс, цус харахаас, шvдний эмчид очиж эмчлvvлэхээс, тодорхой євчнvvдээс (хавдар, халдвар г.м) айх айдсууд орно. Євчтєн єєрєє хэт  болгоомжилж буйгаа хvлээн зєвшєєрдєг боловч єєрийгєє ятгаж итгvvлэх нь айдсыг бууруулдаггvй.

Цочрох хямрал (паник). Хvнд хэлбэрийн тvгшvvрт айдас (паник) олон давтагдсанаас vvсдэг. Энэ нь тодорхой нєхцєл байдал болон хvчин зvйлтэй холбоогvй болохоор тайлбарлах боломжгvй байдаг. Гэнэт бий болох хvчтэй айдас тvгшvvр нь дараах шинж тэмдгvvдийн дєрєв, эсвэл тvvнээс илvvтэй нєхцєлднє, үүнд:

зvрх хvчтэй цохилох болон лугшилт хурдан болох,

хєлс гарах,

дагжин чичрэх,

зүрх євдєх,

амьсгаа давхцаж боогдох,

дотор муухайрах,

бие сулрах,

мэдээгvй болох, vхлээс айх болон бусад шинжvvд.

Бvхэлд нь эзэмдсэн тvгшvvрт хямрал. Тогтвортой, бvрэн эзэмдсэн шинж чанартай, хугацаа хязгаарлагдмал бус бєгєєд тvvнчлэн тодорхой нєхцєл байдал болон хvчин зvйлтэй холбоогvй тvгшvvр. Тодорхой паникийн шинж тэмдэг байхгvй боловч байнгын тvгшvvртэй байна.  Байнга дотор чичирч, хэт аймтгай болж, байнга шээс алдаж, гvйлгэнэ. Євчтєн бvх болж буй vйл явцаас vргэлж муу vр дагавар хvлээж байдаг. Фобигийн ямар тєрєл болох бєгєєд айдсыг єдєєдєг нєхцєл байдлаас зайлсхийх боломжоос нь  хамааран фобийг  тодорхойлдог. Євчтєний дасан зохицол нь тvvний ажил мэргэжил, хvрээлэн буй орчин, оюуны тvвшнээс шалтгаалдаг. Фобиг эмчлээгvй тохиолдолд  аажимдаа євчтєн эргэн тойрондоо зохицох чадваргvй байдалд хvрж, vндсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгvй болж ойр дотныхон болон найз нєхєдтэйгєє харьцах боломжгvй болдог. Євєрмєц фобигийн vед нийгэмд биеэ авч явах хэвийн байдалтай нэг дор зєрчилдєж байдаг тул ийм євчтєнгvvдийг ихэвчлэн хачин  хvмvvс гэж тодорхойлдог.

Оношлогоо

Оношийг євчтєнтэй ярилцах vед тавина. Энэ vед ямар нєхцєл байдал, хvчин зvйл євчтєнд айдас тєрvvлж буйг мэднэ. Мєн дээр дурдсан шинж тэмдгvvдийг илрvvлнэ. Гэр бvлийнхэнтэй нь ярилцахад уг євчтєний тухай илvv их мэдээлэл авдаг. Тvvний зуршил, зан араншин  г.м. Эдгээр эмнэл зvйн шинж тэмдгvvд нь оношийг тогтооход ач холбогдолтой байдаг. Фобия нь амь насанд хурц нєлєєгvй євчин боловч  зайлшгvй эмчилгээ шаарддаг євчин юм. Учир нь энэ євчний vед орчинтойгоо харьцах чадвар болон хєдєлмєрийн чадвар алдагддаг.

Эмчилгээ

Эмчилгээ нь амбулаторт хийгддэг ба зєвхєн  бvхэлд нь эзэмдсэн тvгшvvрийн фобитой vед л эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог. Гол тєлєв транквилизатор болон антидепрессантуудын бvлгийн эмнvvдийг хэрэглэнэ. Зарим тохиолдолд нейролептик эмvvдийг хэрэглэнэ. Эмчилгээ нь хэдэн долоо хоногоос сар хvртэл vргэлжилэх бєгєєд энэ нь ямар тєрлийн фоби болохоос хамаарна. Мєн янз бvрийн сэтгэл засал vр дvнтэй. Эмчилгээний vр дvн  нь аль алинд сайн. Євчтєнvvдэд айдас тvгшvvр vлдэх боловч тvvнийгээ удирдаж, паникт автахгvй байхад сурдаг. Энэ нь орчиндоо дасан зохицох чадварыг дээшлvvлэх, хєдєлмєрийн чадварыг болон амьдрах нєхцєлийг хэвийн болгоно. Фобигийн дахилт гэж байхгvй. Харин хоёрдогчоор vvсч болох боловч эмчийн хяналтанд байснаар стресс, хvчин зvйлсvvдээс зайлсхийж чадна.

Тамхинд донтох
Ерөнхий

Хvн тамхийг маш эрт дээр vеэс татдаг байжээ. Зарим түүхчдийн нотолж байгаагаар хүн төрөлхтөн гурван мянган жилийн тэртээгээс тамхи тамхи татах болсон байна. Энэхvv амтат ургамалтай зєвхєн єнгєрсєн зуунаас л улс орны түвшинд идэвхитэй тэмцэж эхэлсэн ч одоохондоо эрvvл амьдралын хэв маяг баталглаатай ялалт байгуулсан гэх тодорхой нотолгоо алга л байна.

Ихэнх улс орнуудад  эрvvлийг хамгаалах байгууллагуудын авч буй бvхий л арга хэмжээг харгалзахгvйгээр  тамхи татдаг хvмvvсийн асар том арми дэлхийн тамхины компаниудын баталгаат ашиг орлогыг хангаж байдаг.  Тиймээс тамхи одоохондоо хамгийн тархмал бєгєєд хvртээмжтэй мансууруулах бодис хэвээр vлдэж байна.

Анх тамхинаас никотинийг зєвхєн 1809 онд л Воклен гэдэг хvн илрvvлжээ. Арай хожуу хойно Посельт болон Рейманн нар анх удаа цэвэр алколоид никотиныг тунгалаг тосорхог шингэн, шvлтлэг урвалын шинжтэй хурц тvлэнхий амттай гэж  тодорхойлжээ. Никотин нь 140- 145С –н температурт  буцалж, ус, эфир болон алкогольд уусдаг  маш хvчтэй хор юм байна. Никотин нєлєєлєх хvч нь бvх амьтанд адилгvй байдаг.  Амьтадын никотиныг даах тvвшин нь тэдний мэдрэлийн тогтолцооны хєгжилтэй урвуу пропоциональ байдаг бєгєєд єєрєєр хэлбэл илvv хєгжингvй мэдрэлийн тогтолцоотой амьтад никотиныг муу даадаг болох нь нотлогдсон байна. Ийм маягаар бvх сvvн тэжээлтэн болон тvvнд хамааралтай хvн никотинд маш мэдрэмтгий болж байна. Гэхдээ энэ тєрєлд хонь болон ямаа хамаарахгvй бєгєєд ялангуяа сvvлийнх нь их хэмжээний тамхины навчийг идэхэд єєрт нь хор нєлєє vзvvлдэггvй байна.

Явц

Никотинд бие махбодь дасдаг бєгєєд дундаж тамхи татдаг хvний хэрэглэдэг никотины хэмжээ нь дасаагvй хvнийг хордуулдгийг олон тооны туршлагаар нотолсон байдаг. Никотин нь єєрийн хорт нєлєєгєєрєє синилийн хvчлээс дутахааргvй байдаг.  Нас биед хүрсэн хүнийг үхэлд хүргэх синилийн хүчил ба никотины тун яг адил юм.

6г жинтэй ороомол навчин тамхи нь 0.3г никотин агуулдаг. Хэрэв ийм хэмжээний тамхи насанд хvрсэн хvн залгивал тэр vхэх боломжтой. Єдєрт  20 навчин тамхи юмуу 100 папирос тамхи татахад мєн л vхэлд хvргэх боломжтой.

Хачирхалтай нь никотиныг татах vед vхдэггvй. Учир нь тамхичины авч буй тун нь хэтэрхий бага байдаг. Олон тооны vхлийн євчнvvдийг бусад илvv хортой зvйлvvд vvсгэдэг. Никотин нь хvнийг татахыг албаддаг. Зарим эрдэмтэд хамааралд оруулах талаараа тамхи нь героин болон кокаинтай нэг бvлэгт байдаг мансууруулах бодисуудаас ч илvv хvчтэй хамаарлыг бий болгодог гэж vздэг байна. Никотин нь хvлээн авагч мэдрэлээр дамжуулж мэдрэлийн эсүүдийн тархи болон булчингийн эдvvдтэй холбогддог хэсэгт нєлєєлдєг. Эдгээр хvлээн авагчууд нь никотинийг бие махбодид орж ирэнгvvт шууд л таньдаг. Vр дvнд нь дотоод гадаад шvvрлийн булчирхай, булчингийн эдvvд, судасны байдлыг удирддаг мэдрэлийн импульсийн vйл ажиллагаа гаждаг. Хvлээн авагчууд никотин орж ирсний дохио єгєхєд цусны даралт ихсэж, харин захын цусны эргэлт удааширдаг. Тархинд ирэх долгион єєрчлєгдєж дотоод шvvрлийн болон эдийн солилцооны нэлээд өөрчлөлт vvсэхэд тvлхэц єгдєг.

Тамхичин хvний сэтгэл зvйн болон биеийн байдал, тvvнчлэн тамхи таталт явагддаг нєхцєл байдал нь тайвшрах, сэргэх  мэдрэмж тєрvvлдэг. Сэтгэлийн дарамттай нєхцєл байдалд тамхи нь тайвшруулах нєлєє vзvvлж, харин суларсан нєхцєлд яг сэдээгч мэт нєлєєлдєг. Бие махбодь нь цусан дахь тодорхой хэмжээний никотинд дасаад ирэхээр тэр хэмжээнд нь хадгалахыг хичээх тул дахин тамхинд татах хүсэл төрнө. Никотин нь єєрийн vйлчлэлээр бол амьсгалын сэдээгч юм. Мєн никотин нь буцах хам шинж хэмээх зvйлийг vvсгэх чанарыг агуулдаг. Удаан хугацаанд хэрэглэх vед энэ нь тамхичин хvнд явагдахдаа никотин амьсгалыг сэдээхээ больж харин хэрэглэхээ болиход тvvнийг  дарагдахад хvргэдэг байна. Хvн  тамхи татахаас татгалзах vед  мэдэрдэг тухгvй байдал нь  vvнтэй холоотой юм. Энэ байдал нь эхний єдрийн туршид болон нэгээс хоёр долоо хоног vргэлжилж болно. Харамсалтай нь тамхи татах нь зєвхєн тухайн татаж буй  хvнийг хордуулахаас гадна тvvний хvрээлэн буй хvмvvсийг ч мєн адил хордуулж байдаг. Олон судалгааны vзvvлэлтээр идэвхгvй татагчид ( татаж буй хvний дэргэдэх татаагvй хvн) нь бусад хvмvvсийн тамхи татсаны  vр дагавараас  уг татаж буй тамхичингаас єєрєєс нь зєвхєн 1.5 дахин багаар хорддог байна.

Оношлогоо

Тамхи татдаг хvмvvсийг гурван бvлэгт хувааж болно;

Никотины хамаарал байхгvй, тамхи таталт нь сэтгэл зvйн хамаарал дээр тогтдог.

никотины хамааралтай

Хоёр хэлбэрийн хамаарал хамтдаа. Сэтгэл зvйн болон биеийн ( никотины)

Хамаарлыг хурдан тодорхойлохын тулд хvнд тийм эсвэл vгvй гэж хариулах ёстой гурван асуулт таьж болно;

Та єдєрт 20 ш -ээс илvv тамхи татдаг уу?

Та сэтгэл хєдєлснєєс хойшхи эхний хагас цагт татдаг уу?

Та тамхи татахаа болих, тамхинаас гарах оролдлого хийх vед тамхинд хvчтэй татагдах мэдрэмж тєрж байсан уу эсвэл буцах шинж тэмдэг ажиглагдаж байсан уу?

Хэрэв бvх асуултанд тийм гэсэн хариулт єгсєн бол энэ нь никотины хамаарлын єндєр тvвшинд байгааг хэлж байна. Хvсэлтээр нь тамхи татаж буй хvний индексийг Европын амьсгалын замын нийгэмд тааруулснаар тооцож болно. Тэдний єдєрт татдаг тамхины тоог 12 –р vржvvлдэг. Хэрэв индекс 200- аас  илvv  байвал никотины хамаарал єндєр байна гэсэн vг. Тvvнээс гадна одоо vед никотины хамаарлыг оношлох янз бvрийн аргуудыг боловсруулсан байна. Бодит тестээр тамхины утааны заалтуудыг тодорхойлдог. Vvнд гарах амьсгалсан агаар дахь нvvрс тєрєгчийн ислийн тvвшин, цус, шээс, эсвэл шvлсэн дэх тиоцинат, никотин, котинин эсвэл бусад метаболитуудын нягтралыг тодорхойлно.

Эмчилгээ

Ямар ч хамаарлын адил тамхи татах зуршил нь эмчлэгдэхэд маш хvнд байдаг. Євчтєнг тамхиа хаяхыг албадаж болдоггvй. Зєвхєн ятгах замаар тvvнд тамхинаас татгалзах єєрийн сэдэл бий болгох боломжтой. Никотины хамаарал болон абстинентийн хам шинж бий болсон тохиолдолд ганцаарчилсан ялгаралтай болон vр дvнтэй эмчилгээ хэрэгтэй.