Эрүүл мэнд » Уушиг, амьсгалын замын өвчин
Гахайны томуу буюу А томуу
Шувууны томуу / ханиад гэгч зүйл дэгдэж нэг хэсэгтээ хүмүүсийг айлгаж байгаад арай гайгүй болсон. Гэтэл гахайны гэсэн тодотголтой бас нэг айхтар томуу дэлхийн хэмжээнд цар тахал болон дэгдэх дээрээ тулаад байгаа тухай яригдаж эхэллээ. Энэ талаар үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ихээр яригдаж байгаа болохоор бодит мэдээллийг товчлон хүргэсэн нь дээр гэж бодлоо.
Ерөнхий
H1N1 гэдэг вирусын энэхүү шинэ хувилбар нь дэлхийн нийтийг хамарсан цар тахал болж болзошгүй болоод байгаа тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага албан ёсоор мэдэгдсэн.
Одоогоор энэхүү гахайны томуугаар Мексикт өвдөж нас барсан хүмүүсийн дийлэнх нь ноцтой архаг эмгэгүй залуучууд байсан болохоор халдвар нь нэлээд хурц хэлбэрээр явагддаг. Уг нь бол жаахан хүүхэд, өндөр настан, дархлаа нь суларсан хүмүүс л томуу туссан үед амь насаа алдаж болзошгүй байдаг. Гэхдээ АНУ өвчилсөн хүмүүсийн дийлэнхид нь өвчин хөнгөн хэлбэрээр өрнөж байжээ. Одоогоор вирусын тархалтын бодит аюулын тодорхойлохын тулд судлаачид халдвар авсан хүмүүсийн тоо болон хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн эзлэх хувийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Шинж тэмдэг
Гахайн томууны илрэх шинж тэмдэг нь ердийн томуутай адил. Халдвартай хүнтэй контактласанаас 1-5 хоногийн дараанаас халуун огцом нэмэгдэж, чичрүүдэс хүрэх, ханиалгах, амьсгалахад бэрхшээлтэй болох, бие сулрах, үе мөч болон булчин, толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд эдгээр шинж тэмдэгээс гадна гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг илэрнэ.
Тархалт
Юуны өмнө энэхүү вирус нь томоохон гахайн аж ахуйн орчим амьдардаг оршин суугчдын дундаас анх илэрсэн болохоор ийнхүү гахайны гэсэн тодотголтой болсон. Улмаар АНУ зэрэг улсад халдвар авсан хүмүүс гахайтай контактлаж байгаагүй зэргээс үүдэн вирус нь хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдсон болохоор гахайн гэсэн нэрийн учир дутагдалтай гэж үзсэн. Иймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын удирдлагаас энэхүү H1N1 вирусыг “А томуу” гэж албан ёсоор нэрлэж байх шийдвэр гаргасан. Учир нь хүмүүс гахайны гэсэн тодотголоос болж төөрөгдөн гахайн мах худалдан авахаас эрс татгалзах болж, улмаар гахай үржүүлэх салбар асар их хэмжээний хохирол амсах болсон аж. Өөрөөр хэлбэл монгол гахайн маханд ямар нэг аюул байхгүй гэсэн үг.
Үүнээс гадна А томууны вирусын тархалт удаашрах хандлагатай болсныг ДЭМБ-ын мэргэжилтнүүд онцолж байгааг мэдэж авахад илүүдэхгүй. Одоогоор А томууны халдвар авсныг нь албан ёсоор нотолсон 236 тохиолдол л бүртгэгдээд байна /2009-5-1 байдлаар/
Бодит аюул
Юуны өмнө гахайны гэгдэх томууны халдвар өмнө нь ч бүртгэгдэж байсан ч тухайн үед хүнээс хүнд тийм ч амар халдахгүй байсан тул цар тахлын хэмжээнд хүрдэггүй тэгэс гээд намддаг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Нөгөө талаас АНУ зэрэг улсууд руу өнөөдөр чөлөөтэй аялах боломжтой болсон тул халдвар манай улсад орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Иймд хүн болгон ялангуяа А томууны өвчлөл илэрсэн орнуудад амьдардаг, эдгээр орноос ирсэн хүмүүстэй уулзсан зэрэг хүмүүс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга хэмжээг сайн авч байх хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт
Юуны өмнө сандарч тэвдэх хэрэггүй. Сандарч тэвдэх нь стресст орохын нэг шалтгаан. Харин стресс хүний дархлааг буруулдаг. Мөн нойр, хоол, биеийн идэвх дутагдах, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх нь стресст оруулдаг. Тиймээс аль болох тайван байж амьдралын эрүүл хэв маягийг сахих хэрэгтэй.
Дараа нь гараа байнга савантай бүлээн усаар угааж байх хэрэгтэй. Ялангуяа дэлгүүр, баар цэнгээний газар, автобус зэрэг олон хүн орж гарч байдаг газар орсны дараа гараа сайтар угаах хэрэгтэй. Угааж амжаагүй бол нүд, хамраа бохир гараар оролдохгүй байх хэрэгтэй. Ханиалгаж, найтаж байгаа хүмүүсээс хол байх. Ийм хүн олноор цуглардаг эмнэлэгийн байгууллагаар орох бол амны хаалт зүүх хэрэгтэй.
Эцэст нь, ханиад томуу туссан байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл дур мэдэн тун тунгаар нь элдэв хүчтэй эм бэлдмэл уухын оронд эмчид үзүүлж мэргэжлийн зөвлөгөө авч, шинжилгээ өгөх хэрэгтэй. Ялангуяа А томууны илрэл гарсан орнуудаас ирсэн хүн.
Гуурсан хоолойн багтраа
Гуурсан хоолойн багтраа (ГХБ) бол амьсгалын замын архаг өвчин юм. ГХБ нь цээжээр өвдөх, ханиах, ялангуяа шөнө, өглөө эрт ханиалгах, амьсгал давчдах, амьсгал дутагдах шинжээр илэрдэг.
Тархалт
ГХБ бол дэлхий дээр түгээмэл тохиолддог архаг өвчний нэг бөгөөд, олон улс оронд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна. Ялангуяа бага насны хүүхдийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаардаг.ГХБ-ны хүндрэлээр нас барах тохиолдол ихэсч байна.
Шалтгаан
Удамшлын хүчин зүйлс:
атопи эсвэл харшил
хэт мэдрэг хариу урвал
хүйс
Орчны хүчин зүйлс:
дотоод харшил төрөгч (аллерген)
гадаад харшил төрөгч
ажил
мэргэжлийн байдал
тамхи татах
агаарын бохирдол
амьсгалын замын халдвар
шимэгчийн халдвар
нийгэм эдийн засгийн хүчин зүйлс
ам бүлийн тоо
хоол хүнс, эмийн бодис
таргалалт
Урьдчилан сэргийлэлт
Үүсэх шалтгааны эрсдэлт хүчин зүйлсийг мэддэг байхЭрсдлээс зайлсхийх, ялангуяа тамхи татахгүй байхХүүхдийг аль болох хөхүүлж эхийн сүүгээр хооллох, тухайлбал: үнээний сүү хүүхдэд харшил үүсгэх нь элбэг тохиолддог.
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
Уушгины архаг бөглөрөлтөт өвчин (УАБӨ) нь дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгааны нэг болж, нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт орж байна. Гол эрсдэлт хүчин зүйл нь хорт  зуршил буюу тамхи татах явдал юм.
УАБӨ –ий тархвар зүй
ДЭМБ-ын мэдээнд 2000 онд УАБӨ-өөр 2.74 сая хүн эндсэнийг тэмдэглэжээ. АНУд нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт (зүрхний өвчин, хавдар, тархины судасны өвчний дараа) орж байна.
ДЭМБ-ын 1990 оны мэдээгээр хөгжиж буй орнуудын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны 12 дугаарт УАБӨ орж байна. 2020 он гэхэд 5 дугаарт орох магадлалтай байна.
Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин манай орны хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.
Тодорхойлолт
УАБӨ гэдэг нь гуурсан хоолойн бөглөрөл эргэшгүй, эсвэл хэсэгчлэн эргэх онцлогтой, амьсгал гаргахад саадтай болох, ханиах, цэр гарах шинжээр илэрдэг, архаг даамжирах явцтай өвчин юм.
Шалтгаан/эрсдэлт хүчин зүйлс
УАБӨ нь голдуу гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушги тэлэх өвчний суурин дээр үүсдэг.
УАБӨ-ий анхдагч эрсдэлт хүчин зүйл нь тамхи таталт юм.
Оношлогоо
Өртөмтгий бүлгийн хүн амын дунд эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр ханиах, цэр гарах, амьсгаадах шинжтэй хүн бүрт УАБӨ-ийг оношлох шаардлагатай. Оношийг спирометр, пикфлометрээр баталгаажуулах боломжтой.
Архаг ханиалга, цэр нь ихэвчлэн агаарын урсгалыг саатуулдаг боловч ханиалгах, цэр ялгаруулах тохиолдол бүрт УАБӨ оношлогддоггүй.
Хүндрэл
АМЬСГАЛЫН ДУТАГДАЛ – УАБӨ даамжрахад амьсгалын замын захын хэсгийн бөглөрөл, холбогч эдийн бүтцийн өөрчлөлт, уушгины судасны эмгэг зэрэг нь амьсгалын багтаамжийг бууруулна.
ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН – УАБӨ-ий хүнд хэлбэрийн төгсгөл үед уушгины даралт ихэссэнээр уушги зүрхний хам шинж -ээр хүндэрдэг учир тавилан муутай байдаг.
Сүрьеэ
Хүн төрөлхтөн энэ өвчнийг мэддэг болоод олон мянган жил болж байгаа. Наад захын жишээ татахад л нийтийн тооллоос өмнөх 2 мянган жилийн тэртээ эртний Вавилон хотноо эрэгтэйчүүдэд сүрьеэтэй эхнэрээс салахыг зөвшөөрсөн хууль гаргасан байсан нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг.
Ерөнхий
Сүрьеэ янз бүрийн эрхтэн, тэдгээрийн дотор уушиг, / уушги /- нд гол төлөв нэг ба түүнээс олон тооны үрэвслийн голомт үүсгэдэгг халдварт өвчин юм. 1882 онд Роберт Кох гэгч германы эрдэмтэн нь сүрьеэгийн халдвар үүсгэгчийг анх нээжээ. Иймд сүрьеэгийн халдвар үүсгэгчийг “кохын савханцар“ гэж нэрлэх болсон юм. Кохын савханцар нь газарт, цасанд, спиртэнд, хүчил ба шүлтэнд тэсвэртэйгээрээ бусад нян, бактериудаас ялгаатай юм. Зөвхөн өндөр температур, нарны шууд туяа ба хлор агуулсан бодисонд үхдэг байна. Одоо дэлхий дээр сүрьеэ өвчтэй 20 сая хүн байна. Үүний нэг хүн нь жилд 100 хүнийг халдварлуулж, тэдгээрээс 10 нь өвчилж байна.
Шалтгаан
Сүрьеэгээр өвдөхөд дан ганц сүрьеэгийн микобактери хангалтгүй гэж үздэг. Жишээлэхэд, зарим хүний дархлалын систем хүчтэй байдаг тул өвчин үүсгэгчийг устгачихдаг. Нөгөө хэсэг хүмүүсийн дархлал нь өвчин үүсгэгчийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь сулравал  “зүүрмэглэж байсан” Кохын савханцар идэвхтэй үржиж, өвчнийг үүсгэнэ. Иймд сүрьеэгийн бактерийн халдвар авсан 100 хүний ердөө тав нь л шууд өвчилдөг. Сүрьеэ өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс:
Нийгэм болон байгаль орчны эрүүл ахуйн таагүй байдал
Хангалтгүй хооллолт
Архи хэрэглэх, тамхи татах, мансуурах
Дархлаа сулрах
Стресс
Дагалдах өвчнүүдтэй байх (чихрийн шижин, ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа өвчин, уушгины өвчин).
Өвчтэй хүнээс сүрьеэгийн халдвар авах амархан. Өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний Кохын савханцар тархаж байдаг. Ховор тохиолдолд сүрьеэ өвчтэй амьтны сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхэд халдварладаг байна.
Явц
Кохын савханцар хүний бие махбодод ороод дархлалын системийн өөрчлөлтийг үүсгэдэг. Түүнээс гадна уушги ба тунгалагын зангилаанд орж үрэвслийн жижиг голомтыг үүсгэнэ. Цаг хугацаа өнгөрөхөд энэ голомт нь эдгэрч, шохойжиж, эсвэл сорвиждог. Гэвч голомт үүсгэсэн бактери -үд тэр болгон үхдэггүй бөгөөд “унтаа” байдалд ордог. Ийм байдалд орсон бичилбактери нь таатай нөхцөл бүрдмэгц “нойрноос сэрж”, давтан үрэвсэл үүсгэн, ужгирсан голомтын  ханыг сэтлэн бүрхүүлээсээ гарна.  Сүрьеэгийн идэвхтэй хэлбэрийн үед Кохын савханцар өвчтний уушгинд хурдан үржиж, хүний эсээр хооллон бие махбодыг өөрийн амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнээр хордуулдаг. Цус ба тунгалагаар бүх бие махбодоор тархана. Ингэж хоёрдогч сүрьеэ үүснэ. Зарим тохиолдолд гаднаас давтан халдвар авдаг. Сүрьеэ хүний нүд, яс, арьс, шээс бэлгийн зам, гэдэс гэх мэт янз бүрийн эрхтэнүүдийг гэмтээдэг. Тэдгээрийг уушгины бус үрьеэ гэж нэрлэнэ. Гэвч уушгины сүреэ хамгийн их буюу нийт өвлөлчийн 83-88% нь тааралддаг.
Шинж тэмдэг
Уушгины сүрьеэгийн үндсэн шинж тэмдэг дараах байдлаар илэрнэ, үүнд:
Бие сульдах, амархан ядардаг болох
Хооллох дур багасах, богино хугацаанд 5-10 кг турах
Шөнөөр хөлрөх
Биеийн хүчний ажил хийхэд амьсгаадах
Тогтмол 37-37,5 хүртэл халуурах
Ханиалгах, цустай цэр гарах
Нүдний харц гялалзсан болох
Серьеэгийн явц ба эдгэрэл нь хүний дархлалын ерөнхий байдлаас ихээхэн хамаардаг.
Оношлогоо
Халдвар авсан хүн бүр шууд өвчдилдөггүй тухай дээр өгүүлсэн. Иймд халдвар авсан хүн нь ихэвчлэн нян тээгч болно. Нян тээгч эсэхийг зөвхөн Мантугын сорилын тусламжтайгаар илрүүлнэ. Дээр дурдсан шинжүүдээс нэг нь 3 долоо хоногоос дээш хугацаагаар ажиглагдвал сүрьеэгийн эмчид очиж үзүүлж, тусгай шинжилгээ өгнө. Энд, цэрний шинжилгээ, уушгины рентген хийлгэнэ. Цэрэнд Кохын савханцрыг илрүүлсний дараа эмчилгээг зөв хийхийн тулд өсгөврөөс эмийн мэдрэг чанарын шинжилгээг хийнэ.
Эмчилгээ
Сүрьеэ нь бүрэн эдгэрэх боломжтой өвчин. Гол нь зөв эмчлэх хэрэгтэй. Эмчилгээг сүрьеэгийн эсрэг хэд хэдэн эмээр нэг зэрэг тасралтгүй хийнэ.  4-5 эмийг өдөр бүр 6 сарын турш уух бөгөөд эдгээр нь Кохын савханцарт янз бүрээр үйлчлж байж сая устгана.
Дан ганц  сүрьеэгийн эсрэг эмэн эмчилгээ нь эмчлэх чадварын хувьд дутагдалтай. Өвчтөнд нөхөн сэргээх эмчилгээ, амьсгалын гимнастик, дархлал сайжруулах эмийн бэлдмэл хэрэглэнэ.
Буруу эмчилснээс болж өвчний хөнгөн эмчлэгдэхээр хэлбэр нь эмчлэхэд төвөгтэй эмэнд тэсвэртэй сүрьеэд шилжиж аюултай.
Мэс заслын эмчилгээг сүрьеэ ужгирсан үед хийх бөгөөд уушигны хэсгийг нь авдаг. Эмчлэхгүй бол идэвхтэй хэлбэрийн сүрьеэгийн үед нас баралт нэгээс хоёр жилийн дотор 50% хүртэл байна. Үлдсэн 50% нь архаг хэлбэрт шилжинэ. Архаг хэлбэрийн сүрьеэтэй хүмүүс удаан жил амьдарч, микобактери ялгаруулж, орчин тойрноо халдварлуулсаар байдаг.
Урьдчилан сэргийлэлт
Идэвхтэй хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн орчин тойрноо халдварлуулахгүйн тулд тодорхой зааврыг баримтлах хэрэгтэй, үүнд:
Ханиах үедээ буруу харах, эсвэл амаа алчуураар таглах,
Хэрэглэсний дараа цаасан алчуураа шатаах,
Тусгаар сав суулгатай байх, түүнийг өөр хүнд хэрэглэхгүй байх
Халдваргүйжүүлэх зорилгоор хлор агуулсан уусмалыг хэрэглэнэ. Халдваргүйжүүлэх сайн бөгөөд энгийн арга бол бүтээлгэ, ноосон, нэхмэл, хөвөнгөөр хийсэн бүтээлгэ эд зүйлсийг нарны туяанд тавих, салхилуулах юм. Бактери нарны шууд тусгалд 5 минут болоход үхдэг.
Уушигны үрэвсэл буюу уушигны хатгаа
Уушгинд үрэвсэл үүсгэх замаар илэрдэг бүлэг өвчнийг уушигны үрэвсэл, уушигны хатгаа, хатгаа гэж нэрлэдэг.  Уушигны үрэвслийг пневмококк, стафилококк, стрептококк, идээрүүлэгч хөх савханцар зэрэг нян, А, В, С томууны вирус,   эргэх томууны вирус, аденовирус ба мөөгөнцөр -үүд үүсгэдэг.
Ерөнхий
Эргэх томууны вирус, аденовирус ба мөөгөнцөрүүд үүсгэдэг. Улмаар өвчин үүсгэгчээсээ шалтгаалаад өвчний явц нь ялгаатай байдаг. Жишээлэхэд, стафилококкоор үүсгэгдсэн хатгаа нь маш хүнд байдаг. Цаашлаад, өвчин үүсгэгчийг дарж,  аюулгүй болгох антибиотикуудын сонголт ч өөр байна.
Шалтгаан
Уушгины үрэвсэл нь хүнд халдварлана гэж бараг байдаггүй бөгөөд явц ямаршуу байх нь гол төлөв тухайн хүний биеийн эсэргүүцлээс шалтгаалдаг. Гэвч сүүлийн үеийн шинжилгээгээр томууны вирус нь хатгааны бактерд өртөмтгий болгодгийг тогтоосон байдаг. Ийм ч болохоор томуу дараа уушгины үрэвсэл үүсэх аюул нь ямагт өндөр байдаг.
Дараах төрлийн хүмүүс нь уушигны хатгаа тусах магадлал өндөртэйд тооцогддог, үүнд:
• Өндөр настай
• Уушгины архаг өвчин, чихрийн шижин, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, зүрх судасны өвчтэй
• Мэс заслын хийлгээд удаагүй байгаа, биеийн эсэргүүцэл нь суларсан.
Явц
Уушигны рентген зураг дээр харласан хэсгүүд гарах нь үрэвсэл үүссэнийг харуулдаг. Антибиотикуудын зохиохоос өмнө уушигны хатгаа нь үхэлд нь хүргэх нь цөөнгүй байсан бөгөөд АНУ-д 1920-1930 онуудад хамгийн олон хүний амийг авч одсон аймшигтай өвчнөөр тодорч байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд оношлогооны илүү сайн арга, олон төрлийн үйлчилгээтэй антибиотикуудтай болсон тул уушигны үрэвслээр нас барах нь цөөрсөн. Харамсалтай нь уушигны хатгаа гэж оношлогдсон нэг хүний цаана оношлогдоогүй хэд хэдэн хүн байж байдаг гэсэн судалгаа байдаг. Уушигины үрэвсэл үүсгэгчид нь олон янз байдаг талаар дээр өгүүлсэн. Гэвч өвчин үүсгэгчээсээ үл хамаараад үрэвслийн үед уушигны агаараар дүүргэгдэг эдүүд нь гэмтдэг. Үүнээс үүдэн агаараар орж ирж байгаа хүчил төрөгч нь цусанд хангалттай шингэж чадахаа байдаг.
Шинж тэмдэг
Дараахь шинж тэмдэг нь уушигны үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг, үүнд:
• Огцом өндөр халуурах, чичрүүдэс хүрэх,
• Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугын үеэр ахин гэнэт огцом халуурах
• Хамрын ханиад туусан үед удаан хугацаагаар хуурай, эсвэл цэртэй ханиалгах
• Идээ, эсвэл цустай цэр -ээр ханиалгах
• Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
• Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
• Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.
Оношлогоо
Цэр, гуурсан хоолойг дурандах үед авсан салст зэргийг шинжлэн үрэвсэл үүсгэгчийг тогтооно.
Уушгийг чагнах, тогшиж үзэх нь үрэвслийн оношлогоонд заавал ашиглагддаг. Үүнээс гадна рентген зураг, флюрографи заавал хийхээс гадна шаардлагатай үед гуурсан хоолойг дурандана.
Эмчилгээ
Юуны өмнө уушигны үрэвсэл, уушигны хатгаа гэсэн оношийг зөвхөн дотрын эмч, эсвэл уушигны эмч л тавьдаг гэдгийг анхаарч, өөрөө өөртөө онош тавьж, элдэв эм тариа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Улмаар эмчилгээг эмнэлэгт, эсвэл гэрээр хийх эсэхийг мөн л зөвхөн эмч л шийднэ.
Эмчилгээг гэрээр хийхээр болсон тохиолдолд тасалгааг байнга салхилуулж, шинэ агаар оруулж байх хэрэгтэй. Эрүүл агаар нь амьсгалах болон цэр ховхорох явцыг сайжруулж, нойрыг хэвийн болгодог. Үүнээс гадна хордлого тайлахын тулд хоногт 2,5-3 литр шингэн ууж, анис шүүс, нохойн хошууны ханд ууж биеийн эсэргүүцлээ сайжруулах хэрэгтэй.
Уушигны хатгаа нь цээжний гялтан хальсны үрэвсэл, идээт процессээр хүндэрсэн үед эмчилгээ нэлээд удаан үргэлжилдэг тул тэвчээртэй байх хэрэгтэй. Дутуу эмчилсэн хатгаа нь гуурсан хоолойн багтраа зэрэг ноцтой өвчин үүсгэхэд хүргэж болзошгүйг анхаараарай.
Амьсгалын замын цочмог өвчлөл
Хэрэв гэнэт хоолой хөндүүрлэн хамраас нус гоожиж, яс янгинан, халуурч эхлэвэл ханиад буюу шинжлэх ухааны  хэллэгээр амьсгалын замын цочмог өчвин туссаны шинж юм. Энэ нь хамгийн их тархсан өвчлөлүүдийн нэг юм.
Ерөнхий
Амьсгалын замын цочмог өвчлөл гэдэг нь дөрвөн үндсэн шинж тэмдгээр нэгтгэгдсэн бүлэг өвчнүүдийн нэр юм. Энэ дөрвөн шинж нь :
1. Бүгд бактери, вирус болон бусад өвчин үүсгэгчээр үүсгэгдсэн халдварт өвчин.
2. Өвчин үүсгэгч нь амьсгалын эрхтэнээр дамжин агаар дуслын замаар халдварлагадана.
3. Улмаар амьсгалын замын цочмог өвчний үед амьсгалын эрхтэнүүд нь хамгийн түрүүнд гэмтэнэ.
4. Бүх төрлийн амьсгалын замын цочмог өвчин нь огцом гэнэт эхлээд, удаан үргэлжилдэггүй.
Шалтгаан
Амьсгалын замын цочмог өвчлөл нь үүсгэгчээсээ хамаарч хуваагддаг, үүнд:
• Амьсгалын замын цочмог вирусын халдвар. Үүнд томуу, томуу төст, аденовирус, риновирусын халдвар  зэрэг 200 орчим вирусын гаралтай амьсгалын замын цочмог өвлөл багтдаг.
• Бактерийн гаралтай амьсгалын замын цочмог өвчнүүд. Эдгээрийг стрептококк, стафилококк, пневмококк, болон бусад олон бактериудаар үүсгэгдсэн амьсгалын замын өвчин орно.
• Микоплазмын гаралтай амьсгалын замын цочмог өвчнүүд. Ээсийн бүрхүүлгүй бактеритэй төстэй бичил биетэн микорплазмаар үүсгэгддэг, цөөхөн тохиолддог өвчин. Үүсгэгч нь өвчтэй хүнтэй хавьтах үед агаараар ханиах, найтаах, ярих үед халдварлана.
Явц
Вирус, бактерүүд амьсгалын замд орсны дараа салст бүрхэвчинд наалдан үлдээд хортой бодис ялгаруулж эхэлдэг. Энэхүү хор нь цусанд орж бүх биеэр тархана. Ихэвчлэн дархлалын систем нь суларсан насанд хүрэгчид ийм өвчнөөр өвчилдөг. Өвдсөний дараа үүсэх дархлаа нь тогтвортой биш болохоор хүн жилдэ 3-4, түүнээс ч олон удаа амьсгалын замын цочмог өвчнүүдээр өвчилдөг.
Шинж тэмдэг
Амьсгалын замын цочмог өвчнүүд нь огцом, гэнэт эхэлнэ. Халдвар авснаас хойш өвчин эхлэх хүртэл дунджаар 2 хоног л өнгөрдөг.  Өвчин эхлэхийн өмнө бие сулрах, уцаарлах, ядрах шинж илэрнэ. Цаашдаа эдгээр шинж тэмдэг нь улам хүчтэй болж, толгой өвдөх, бие эрс сульдах, булчингаар шархирах, халуурах шинж илэрнэ. Үүсгэгчийн төрлөөс хамаарч амьсгалын замын цочмог өвчний үед хамрын ханиад, хоолой өвдөх ба ханиалгалт болж болно. Зарим тохиолдолд амьсгалын замын гэмтлийн зэрэгцээ нүд гэмтэн нүдний салст бүрхүүлийн үрэвсэл үүсдэг.
Үр дагавар
Энэ өвчин нь уушгины үрэвсэл буюу хатгаа, чихний үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл үүсгэж болзошгүйгээс гадна зүрхийг гэмтээн, тархины зөөлөн хальсны үрэвсэл зэрэг ноцтой хүндрэлийг үүсгэх аюултай. Амьсгалын замын цочмог өвчний суурин дээр хүний бусад өвчнүүд хурцадан, сэдэрдэг.
Оношлогоо
Амьсгалын замын цочмог өвчний оношыг дотрын эмч ба чих хамар хоолойн эмч тавина. Түүнээс гадна эмч шээсний болон цусны шинжилгээ хийлгэнэ. Амьсгалын замын цочмог өвчнүүд нь дэгдэлт маягаар явагдаж болно.
Эмчилгээ
Амьсгалын замын цочмог өвчний эмчилгээг гэрийн нөхцөлд эмчийн хяналтан дор хийнэ. Эмч өвчтнийг эмнэлэгт зөвхөн хүнд, хүндэрсэн үед л хэвтүүлнэ. Өвчтөн хэвтрийн дэглэм сахиж, халуун бүлээн цайг аль болох ихээр уух хэрэгтэй. Халуун өндөр үед халуун бууруулах бэлдмэл, шаардлагатай бол хамрын ханиадны эсрэг болон ханиалгалтын эсрэг эм хэрэглэнэ. Амьсгалын замын цочмог өвчний эмчилгээнд амьсгалын гимнастик, аминдэм эмчилгээ үр дүнтэй байдаг. Амьсгалын замын цочмог вирусын халдварын үед антибиотик үр дүнгүй байдаг болохоор зөвхөн эмч зөвлөсөн үед, бактерын халдварын тохиолдол, хүндрэл гарсан үед хэрэглэнэ. /антибиотик нь вирусыг устгаж чаддаггүй/
Урьдчилан сэргийлэлт
Амьсгалын замын цочмог өвчнүүдийн халдварлалтаас сэргийлэхийн өвчтнийг орчноос нь тусгаарлан, хувийн эд зүйлсийг ариутгах хэрэгтэй. Томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд жил бүр вакцинжуулалтанд хамрагдах нь ашигтай байдаг.
Ханиалгалт, ханиах
Ерөнхий
Ханиалгах нь амьсгалын замыг чөлөөлөхөд чиглэсэн рефлекс юм. Өөрөөр хэлбэл ханиалгалт нь амьсгалын замаас тоос, гадны жижиг биет, гуурсан хоолойн өөрийнх нь шүүрэл зэргийг гаргахад чиглэсэн хамгаалах урвал юм.
Шалтгаан
Ханиалгах шалтгаан олон. Юуны өмнө үнэр, ургамлын тоосонцорт өгөх харшлын урвал юм. Харшлын ханиалгалт нь гуурсан хоолойн багтраа үүсгэж болох тул харшил төрөгчийг тодорхойлж, зайлсхийж байх хэрэгтэй.
Амьсгалын замын цочмог халдварын үед үрэвсэл хаана үүссэнээс шалтгаалан хэд хэдэн янз байдаг бөгөөд ханиалгах нь өөр байна.  Үүнд:
• Үрэвсэл гүйлсэн булчирхайд үүссэн бол тонизилит буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл бий болно.
• Хамрын хөндийд үрэвсэл үүссэн бол ринит буюу хамрын хөндийн үрэвсэл үүсч, нус гоожно.
• Залгиур дээр үрэвсэл үүсвэл фарингит буюу залгиурын үрэвсэл үүснэ. Энэ үед хоолой сэрвэгнэх, хорсох шинж илэрнэ.
• Төвөнх дээр үрэвсэл үүссэн бол ларингит буюу төвөнхийн үрэвсэл үүснэ. Энэ үед хоолой сөөх, хүчтэй “хуцуулах” маягтай ханиалгах шинж илэрнэ.
•Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвслийг трахеит гэнэ. Энэ үед ханиахад үед цээжээр өвдөх шинж илэрнэ.
• Гуурсан хоолойн үрэвслийг бронхит гэнэ. Энэ үед эхлээд хуурай ханиалгах, сүүлдээ нойтон болох, цээж янз бүрээр хэрчигнэн дуугарах шинж илэрнэ.
• Үрэвсэл уушгинд болж байгаа бол хатгаа үүснэ.
Бага насны хүүхдийн амьсгалын замд тоглоом, янз бүрийн эд зүйлийн жижиг хэсэг орсноо болж ханиалглах нь цөөнгүй. Иймд хүүхдийн амьсгалын замд гадны биет орсон байж магадгүй гэх өчүүхэн төдий сэжиг төрсөн тохиолдолд нэн даруй эмнэлэгт үзүүлэх шаардлагатай.
Амьсгаагаа удаан, гүн авч бөгшүүлж ханиалгах нь хөхүүл ханиад -ын үндсэн шинж юм. Урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй тохиолдолдолд хүүхдийн энэ өвчнөөр өвдөх магадлал нэмэгддэг.  Архаг ханиалгалт нь муковисцидоз гэдэг удамшлын өвчний шинж байж болно. Зарим төрлийн эмчилгээний үр дүнд ч ханиалгалт үүсч болно. Жишээлэхэд, даралт ихсэх, зүрх судасны өвчний  өвчний  эмчилгээний үед. Эдгээр өвчний эсрэг хэрэглэдэг эмийн гаж нөлөөгөөр ханиалгалт үүсдэг.
Ханиалгалт нь уушгины өмөн, сүрьеэ, бактерийн гаралтай уушгины үрэвсэл зэрэг өвчний шинж тэмдэг болдог. Иймээс ханиалгалт намдалгүйгээр удаж байгаа бол эмчид заавал үзүүлэх хэрэгтэй.
Оношлогоо
Ханиалгахтай зэрэгцэн халуурах, хөлрөх, турах, өнгөгүй, цустай цэр гарах, амьсгаадах, хэвтэж чадахгүй болох, хавагнах, эсвэл биеийн жин эрс нэмэгдэж, цээжээр өвдөх, амархан ядрах, хооллох дургүй болох, байнга дотор муухайрах шинж илэрвэл байвал цаг алдалгүй нэн даруй эмчид үзүүлэх шаардлагатай. Хэрвээ ханиалгалт нэг их хүчтэй биш хэрнээ 3 ба түүнээс удаан хугацаагаар арилахгүй байвал эмчид зайлшгүй хандаж шалтгааныг нь олох хэрэгтэй.
Эмчилгээ
Ханиалгалт үүсэх болсны шалтгааныг тодорхойлоогүй байж ханиалгалтын эсрэг бэлдмэлийг ууж болохгүй. Ханиалгалт дарах бэлдмэлүүд нь ханиалгах рефлексыг бууруулдаг тул байдлыг дордуулж ч болзошгүй.
Ханиалгаж эхэлмэгц өөрөө дур мэдэн антибиотик уух гэсний хэрэггүй. Уушгины өвчнүүд нь аюултай амьсгалын дээд замаас эхлээд яваандаа ужгирч уушгийг бүхэлд нь гэмтээх аюултай байдаг тул мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.
Уушиг хийгээр тэлэгдэх өвчин буюу эмфизем
Ерөнхий
Уушиг, хийгээр тэлэгдэх өвчин буюу эмфизем гэдэг нь уушгины эдийн хөдөлгөөнт чадвар буурч, агаараар дүүрэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл амьсгаа гаргасны дараа уушгинд зохих хэмжээнээсээ хавьгүй их агаар үлддэг.
Ихэвчлэн уушиг ингэж бүхэлдээ гэмтдэг бөгөөд үүнийг тархмал тэлэгдэлт гэнэ. Заримдаа уушигны хийгээр дүүрч тэлэгдсэн хэсгүүд нь уушигны хэвийн эдтэй зэрэгцсэн байдаг. Ийм хэсгийг булл гэх ба тэлэгдэлтийг буллезон  буюу цэлцрүүт тэлэгдэлт гэж нэрлэдэг.
Шалтгаан
Өвчний үндсэн шалтгаан нь гуурсан хоолойн архаг үрэвсэл юм. Харин цэлцрүүтэн тэлэгдэхийн гол шалтгаан нь удамшлын хүчин зүйл болон уушгины сүрьеэ зэрэг бусад өвчин байдаг. Эдгээрээс гадна тамхи татах, бохирдсон агаар зэрэг нь энэ өвчнийг үүсэхэд ихээхэн нөлөөлдөг.
Явц
Удаан хугацаанд явагдсан үрэвсэлт өвчний улмаас уушигны эд нь амьсгалыг даган эрчимтэй тэлж, агших чадвараа алдаж, улмаар сунаж тэлэгдэснээр, түүнд агуулагдах агаарын хэмжээ ихсэнэ. Ийм илүүдэл агаар нь амьсгалд оролцохгүй ба тэлэгдсэн уушигны эд бүрэн ажиллаж чаддаггүй.
Уушиг хийгээр тэлэгдэх өвчний үед амьсгаадах, ханиалгах, хүчил төрөгчийн дутагдлаас болж арьс хөхрөх зэрэг шинж илэрнэ. Амьсгаадалт нь анхандаа биеийн ачаалал авах, өвлийн улиралд илэрдэг байснаа хүндэрч, өчүүхэн төдий ачаалал авахад илэрдэг болсноо тайван үед ч амьсгааддаг болно.
Хэрэв өвчний шалтгаан удамшлынх бол амьсгаадалт залуу насанд илэрнэ. Уушиг хийгээр тэлэгдэх өвчнийг эмчлэхгүй бол өвчин даамжирч, амьсгал, зүрх судасны системийн үйл ажиллагааны алдагдалд хүргэнэ. Цэлцэгнүүрт тэлэгдэлт нь шинж тэмдэггүй явагддаг ч цэврүү нь задарч цээжний хөндийд хий хуралдах гэсэн аминд хүрэх аюултай байдлаар хурцадах аюултай. Энэ үед яаралтай мэс засал хийдэг.
Оношлогоо
Уушги хийгээр тэлэгдэх өвчнйиг оношлохдоо үзлэгээс гадна дараах шинжилгээг хийдэг, үүнд:
• Уушгины рентген шинжилгээ хийж, уушгины эдийн дүүргэлт ба агааржилт ихэссэн эсэхийг тодорхойлно.
• Гадаад амьсгалын үйл ажиллагааг шинжлэн уушгины үйл ажиллагааны алдагдлын зэргийг тогтооно.
Эмчилгээ
Уушги хийгээр тэлэгдэх өвчний үндсэн эмчилгээ нь хүчилтөрөгч эмчилгээ ба амьсгалын гимнастик юм. Энэ аргуудыг амьсгал ба зүрх судасны системийн өвчний үйл ажиллагааны алдагдлын хөгжлийг зогсооход ашигладаг. Цэлцрүүт тэлэгдэлтийн үед мэс засал  хийж цэлцрүүг авна.Ийм хагалгааг цээжний хөндийг нээх сонгодог арга, эсвэл цээжний хөндийд оруулсан тусгай дурангийн тусламжтайгаар хийдэг. Дурангаар авах нь хагалгааны дараа сэргэх хугацаа бага, цээжний хэсэгт том сорви үүсгэдэггүй давуу талтай. Цаг хугацаанд нь хийгдсэн хагалгаа нь цэлцрүүг хагарснаас болж үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлж чаддаг. Хэрэв уушиг хийгээр тэлэгдэх өвчний шалтгаан нь гуурсан хоолойн архаг үрэвсэл буюу бронхит бол үрэвслийг хурцдахаас сэргийлсэн эмчилгээ хийнэ.
Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит
Ерөнхий
Гуурсан хоолой буюу бронх нь сорогдож байгаа агаарыг уушиг руу дамжуулах үүрэгтэй янз бүрийн диаметр  бүхий хоолойнуудын сүлжээ бөгөөд үүнийг өөрөөр гуурсан хоолойн мөчирлөл ч гэж нэрлэдэг. Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит гэдэг нь гуурсан хоолойн салст бүрхүүлийн үрэвсэл юм.
Шалтгаан
Гуурсан хоолойн үрэвсэл нь биеэ даасан өвчин маягаар үүсэхийг анхдагч үрэвсэл гэнэ. Гэвч амьсгалын замын цочмог халдвар, ханиад -ны хүндрэлээс үүдсэн буюу гуурсан хоолойн хоёрдагч үрэвсэл хамгийн их тохиолддог. Энэ төрлийн үрэвсэл нь бактерийн халдвартай хавсарч болзошгүйгээрээ бүр ноцтой юм.
Тамхины утаа, тоос нь гуурсан хоолойн үрэвсэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Ингээд ч зогсохгүй “идэвхгүй тамхи таталт” нь л өвчний дараа суларсан бие махбодод гуурсан хоолойн үрэвсэл үүсэхэд хангалттай. Үүнийг ялангуяа тамхи татдаг эцэг, эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. Үүний зэрэгцээ хүүхдэд гуурсан хоолойн үрэвсэл үүсэх эрсдлийг гуурсан хоолойн багтраа буюу астм, уушгины үрэвсэл нь ихэсгэдэг. Бие махбодын дархлаа суларсан байдаг хавар, намрын улиралд гуурсан хоолойн үрэвсэл үүсэх эрсдэл нэмэгддэг.
Явц
Ханиалгах, шар саарал, эсвэл ногоон цэр гарах нь гуурсан хоолойн үрэвслийн үндсэн шинж тэмдэг юм. Зарим тохиолдолд цустай цэр гарна. Үүнээс гадна хоолой боох, хөндүүрлэх, өвдөх, амьсгалахад хүндрэлтэй, хоолой хяхтнах, бага зэрэг халуурах шинж илэрнэ.
Өвчнийхөө явцаас хамаараад гуурсан хоолойн үрэвсэл нь хурц, архаг, бөглөрөлттэй буюу обструктив гэж хуваагддаг.
Гуурсан хоолойн хурц үрэвслийн өмнө халуурах, толгой өвдөх, бие  сулрах, хамрын ханиад хүрэх, хоолой сэрвэгнэх, хорсох, хоолой сөөх, цээжээр өвдөх, хуурай өвдөлттэй ханиах, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл үүсэх шинж илэрнэ. Гуурсан хоолойн хурц үрэвслийн үед эхлээд ханиалгалт хуурай байснаа дараа нь зөөлөн нойтон болно. Хүүхдүүдийн цэр нь ховхордогүйгээрээ насанд хүрэгчдээс ялгаатай.
Гуурсан хоолойн архаг үрэвсэл нь ихэвчлэн гуурсан хоолойн хурц үрэвслийн дараа үүсдэг. Эмчилгээг цаг хугацаанд нь дуустал хийгээгүй, эсвэл эмчийн зааснаар хийгээгүйгээс болдог. Бага насны хүүхэд, өндөр настнуудын хувьд хурц үрэвсэл нь архаг хэлбэрт шилжих эрсдэл ихтэй байдаг. Гуурсан хоолойн архаг үрэвслийн эхний шатанд гол төлөв  унтаж байгаад боссоны дараа бага зэрэг цэртэй ханиалгах шинж илэрнэ. Улмаар жилдээ гурваас доошгүй удаа хурцадахаас гадна жил тойрон ханиалгуулдаг. Гуурсан хоолойн архаг үрэвсэл нь гуурсан хоолойн ханыг нарийсган хөндийн хэмжээг тэлснээр уушигны тэлэгдэлт, гуурсан хоолойн багтраа өвчнийг үүсгэх аюултай юм.
Обструктив (латинаар “хаалт”, “тотгор”) буюу бөглөрөлттэй үрэвслийн үед гуурсан хоолойн хөндий нь нарийсдаг болохоор амьсгалахад бэрхшээлтэй болж, бөглөрч байгаа мэт мэдрэмж төрнө. Гуурсан хоолойн бөглөрөлттэй үрэвслийг амьсгаагаа удаанаар исгэрсэн чимээтэйгээр гаргаж байгаагаар таньж болно.
Энэ бүхэнтэй зэрэгцэн ханиалгалтын эрчим, биеийн байдал, халуун нэлээд хэлбэлзэж болно. Гуурсан хоолойн үрэвслийн сараас дээш хугацаагаар үргэлжилж байгаа тохиолдлолд ужиг хэлбэрийнх гэж болно. Гуурсан хоолойн үрэвслийг дагалдан хамрын хөндийн үрэвсэл, чихний үрэвсэл үүсэх нь хамгийн түгээмэл. Харин хамгийн олон тохиолдог хүндрэл нь уушигны хатгаа юм.
Хэрэв гуурсан хоолойн үрэвслийг цаг тухайд нь эмчлэхгүй бол уушгины архаг бөглөрөлттэй өвчнүүдэд шилжих аюултай. Эдгээр нь уушгийг гэмтээдэг харилцан холбоотой бүлэг өвчнүүд юм. Эдгээрийн 90 % гуурсан хоолойн архаг бөглөрөлттэй үрэвсэл,  9% гуурсан хоолойн хүнд багтраа, 1%уушгины анхдагч тэлэгдэлт эзэлдэг. Хамгийн аюултай нь уушигны архаг бөглөрөлттэй өвчнүүдийн үед уушгинд гарсан өөрчлөлтийг эргэн сэргээх  боломжгүй юм.
Оношлогоо
Гуурсан хоолойн үрэвслийн оношлогоонд ямар нэгэн хүндрэл байдаггүй. Уушгины эмч зовиурыг асуугаад, уушгийг чагнаад оношыг тавина. Туслах шинжилгээнд гадаад амьсгалын үйл ажиллагааг шинжлэх, гуурсан хоолойг дурандах, цэрний шинжилгээ хийж өвчний үүсгэгчийг тодорхойлно. Ханиалгалт өгдөг сүрьеэ, уушгины өмөн зэрэг бусад өвчин байгаа эсэхийг тогтоохын тулд рентген зураг авч, уушгины флюрографи хийнэ.
Эмчилгээ
Гуурсан хоолойн үрэвслийн эмчилгээнд эмч утлага, цээжний массаж, эмчилгээний биеийн тамир, нөхөн сэргээх эмчилгээ, цэр шингэлэх болох ховхлох, дархлал засагч эмчилгээг хийнэ. Ховор тохиолдолд ханиалгалт намдаах бэлдмэл хэрэглэдэг. Антибиотикийг гуурсан хоолойн үрэвслийн үед тэр бүр хэрэглэдэггүй бөгөөд хэрэглэх эсэхийг эмч шийднэ. Гуурсан хоолойн үрэвслийн эмчилгээнд дараах зааврыг заавал дагах хэрэгтэй, үүнд:
• Цэрийг шингэрүүлэх зорилгоор их хэмжээний шингэн хэрэглэн.
• Халуурах үед хэвтрийн дэглэм баримтлан, сайн амрах.
• Байрныхаа агаарыг байнга зохицуулгатайгаар салхилуулах, чийгшүүлэх.