Уушгинд үрэвсэл үүсгэх замаар илэрдэг бүлэг өвчнийг уушигны үрэвсэл, уушигны хатгаа, хатгаа гэж нэрлэдэг. Уушигны үрэвслийг пневмококк, стафилококк, стрептококк, идээрүүлэгч хөх савханцар зэрэг нян, А, В, С томууны вирус, эргэх томууны вирус, аденовирус ба мөөгөнцөр -үүд үүсгэдэг. (more…)
Хэрэв гэнэт хоолой хөндүүрлэн хамраас нус гоожиж, яс янгинан, халуурч эхлэвэл ханиад буюу шинжлэх ухааны хэллэгээр амьсгалын замын цочмог өчвин туссаны шинж юм. Энэ нь хамгийн их тархсан өвчлөлүүдийн нэг юм.
Ерөнхий
Ханиалгах нь амьсгалын замыг чөлөөлөхөд чиглэсэн рефлекс юм. Өөрөөр хэлбэл ханиалгалт нь амьсгалын замаас тоос, гадны жижиг биет, гуурсан хоолойн өөрийнх нь шүүрэл зэргийг гаргахад чиглэсэн хамгаалах урвал юм.
Ерөнхий Уушиг, хийгээр тэлэгдэх өвчин буюу эмфизем гэдэг нь уушгины эдийн хөдөлгөөнт чадвар буурч, агаараар дүүрэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл амьсгаа гаргасны дараа уушгинд зохих хэмжээнээсээ хавьгүй их агаар үлддэг.
Ерөнхий
Гуурсан хоолой буюу бронх нь сорогдож байгаа агаарыг уушиг руу дамжуулах үүрэгтэй янз бүрийн диаметр бүхий хоолойнуудын сүлжээ бөгөөд үүнийг өөрөөр гуурсан хоолойн мөчирлөл ч гэж нэрлэдэг. Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит гэдэг нь гуурсан хоолойн салст бүрхүүлийн үрэвсэл юм.