Эрүүл мэнд » Хавдар
Цусны цагаан эсийн өмөн
Бидний ”цусны хорт хавдар” гэж нэрлэж заншсан эмгэгийг хавдрын мэргэжилтнүүд ,,гемобластоз,, гэж нэрлэдэг. “Гемобластоз” нь цус төлжүүлэх эрхтнийг хамарсан бүлэг өвчний нэр юм. Хавдрын эсүүд чөмгийг (ясны чөмгөнд цусны эсүүд үүсч хөгждөг) эзэлсэн тохиолдолд гемобластозыг лейкоз (лейкемия) буюу цусны цагаан эсийн өмөн гэж нэрлэнэ.
Ерөнхий
Цусны цагаан эсийн өмөн нь мөн л дотроо олон янз. Бүгд цус төлжүүлэх тодорхой эсүүдийг хорт чанартай болгож хувиргадаг шинж чанарыг агуулдаг. Ингэж өөрчлөгдсөн эсүүд замбараагүй өсч үржин цус болон чөмгөн дэх эрүүл эсийг шахан орлож эхэлдэг. Цусны ямар эсvvд хавдрын эс болж хувирснаас хамаарч цагаан эсийн өмөнг хэд хэдэн төрөлд хуваадаг. Лимфолейкоз – тунгалгийн эсийн (лимфоцит) гажиг, миелолейкоз- мөхлөгт цагаан эсvvдийн хэвийн боловсролтын алдагдал гэх мэт. Бүх цагаан эсийн өмөнг дотор нь хурц ба архаг гэж ангилдаг. Цагаан эсийн хурц өмөнгийн үед цусанд залуу (өсч гүйцээгүй) эсүүд хяналтгүй үрждэг. Архаг цагаан эсийн өмөнгийн үед цус, тунгалагын зангилаа, дэлүү, элэг зэрэг эрхтэн дэх  илvvтэй боловсорсон эсүүд ийн хэмжээ эрс ихэсдэг. Хурц цагаан эсийн өмөн нь архагаа бодвол хамаагvй хүнд явцтай байдаг бөгөөд яаралтай  эмчилгээ шаарддаг.Цагаан эсийн өмөн нь хамгийн тийм ч элбэг тохиолддог хавдарын өвчин биш юм. Америкын анагаах ухааны дүн бүртгэлийн мэдээгээр жил бүр зуун мянган хүнээс 25 хүн л vvгээр өвчилдөг. Эрдэмтэд, цусны цагаан эсийн ємєн нь гол тєлєв хүүхдvvд ( 3- 4 нас) болон настай (60-69 нас) хүмүүст тохиолддог болохыг ажигласан байна.
Шалтгаан
Хүн цагаан эсийн өмөнгөөр өвчлөхөд ердөө цорын ганц цус төлжүүлэх эс л хавдарынх болж өөрчлөгдөсөн байхад л (мутация) л хангалттай байдаг. Өөрчлөгдсөн эс хурдан хуваагдаж эрүүл эсийг шахаж эхэлнэ. Улмаар хэвийн эсvvдийн зайг эзэлж цагаан эсийн өмөн vvсдэг. Хэвийн эсийн хромосом дахь мутац үүсэхэд нөлөөлдөг хэд хэдэн шалтгаан бий. Үүнд: Ионжуулагч туяаны үйлчлэл. Японд атомын бөмбөг дэлбэрсний дараа цагаан эсийн хурц өмөнгийн өвчлөл хэд дахин нэмэгдсэн. Дэлбэрэлтийн төвөөс 1.5 км зай дотор байсан хүмүүс энэ бvсийн гадна байсан хүмүүсээс 45 дахин их өвчилж байсан байна.
Канцероген. Үүнд зарим нэг эмийн бодис (бутадион, левомицетин, хавдрын эсрэг цитостатик эмүүд), тvvнчлэн хэд хэдэн химийн бодис (пестицитүүд, бензол, нефтийн бүтээгдэхүүнүүд, лак болон будгийн найрлаганд ордог зарим нэг бодис) хамаарна.
Удамшил. Энэ нь гол тєлєв архаг цагаан эсийн өмөнд хамаарах боловч хурц цагаан эсийн өмөнгєєр өвчилсєн хvн байсан гэр бүлийн гишүүдийн өвдөх эрсдэл 3-4 дахин ихэсдэг. Удамшлаар євчин  дамждаггүй харин эсийн гажих хандлага  дамждаг.
Вирусийн халдвар. Хүний ДНК- д суурьшиж хэвийн эсийг  хорт чанартай болгон хувиргадаг онцгой тєрлийн вирус байдаг гэсэн таамаглал байдаг. Цагаан эсийн өмөнгийн үүсэл нь хүний яс vндэс болон аж төрдөг газар зүйн бvсээс тодорхой хэмжээгээр хамаардаг.
Шинж тэмдэг
Єєрєє өөртөө “цусны цагаан эсийн өмөн” гэсэн онош тавих боломжгvй боловч  өөрийн биеийн байдлын өөрчлөлтєд заавал анхаарал тавих хэрэгтэй. Цагаан эсийн хурц өмөнгийн үед халуурах, бие сулрах, толгой эргэх, үе мөч өвдөх, их хэмжээгээр цус алдах шинж илэрдэг.
Энэ өвчний үед янз бүрийн халдварын хүндрэлvvд нэгдэх боломжтой: гүйлсэн булчирхайн үхжилт үрэвсэл, амны салстын шархлаат үрэвсэл гэх мэт. Мөн тунгалагын булчирхай, элэг болон дэлүү томрох явдал ажиглагддаг. Цагаан эсийн архаг өмөнгийн үед их ядрах, бие сулрах, хоолны дуршил буурах, жин буурах зэрэг шинж илрэхээс гадна элэг, дэлүү томордог. Өвчний хvндэрсэн шатанд  халдварын хүндрэл, цус бүлэгнэх хандлага vvсдэг.
Оношлогоо
Оношыг цусны ерөнхий шинжилгээ болон биохимийн цусны шинжилгээгээр тогтооно. Мөн  чөмөгний шинжилгээ (өвчүүний хатгалт, яс өрөмдөж авах шинжилгээ) хийлгэх шаардлагатай.
Эмчилгээ
Хорт хавдар /өмөнгийн маркерууд ба хорт хавдрын оношилгоон дахь тэдгээрийн гүйцэтгэдэг үүрэг
Хорт хавдар/өмөнгийн маркерууд гэдэг нь аль нэгэн ганц, эсвэл олон төрлийн хавдрын үед өвчтөний цус, шээс, эсвэл эдээс хэвийн хэмжээнээс илүүгээр илэрдэг бодисууд юм. Гормон буюу даавар, фермент, сөрөг биет зэрэг олон янзын бодисууд нь хавдрын маркерийн үүрэг гүйцэтгэж байж болно.
Хавдрын маркерийн хэмжээ, агуулгыг нь тодорхойлсноор хавдрыг эрт оношлох боломж олгодог. Мөн хавдрыг эсрэг янз бүрийн эмчилгээний үр дүнг үнэлэхэд ашигладаг. Ингэж эмчилгээний үр дүнг тодорхойлох явцад анхандаа өндөр байсан маркерийн хэмжээ нь буурах нь нааштай үзүүлэлт гэж үздэг. Одоогоор эрдэмтэд зуу орчим хавдрын маркеруудыг илрүүлээд байгаа ч бодит практик дээр цөөн хэдийг нь ашиглаж байдаг. Иймд аль нэгэн маркерийн хэмжээ буурсан, эсэн нэмэгдсэн нь ямар зүйлийг өгүүлээд байгааг зөвхөн нарийн мэргэжлийн эмч л үнэн зөв тодорхойлж чадна гэдгийг анхаарах хэрэгтэй.
Маркерийн судалгааг хийхдээ хураагур судас буюу венийн судаснаас цус авдаг.
Доорх хүснэгтэнд хамгийн өргөн ашигладаг хавдрын маркеруудын нэр, байвал зохих хэвийн хэмжээг харуулав.
Товч нэр
Маркер
Хэвийн    хэмжээ
Маркерийн    хэмжээг байнга нэмэгдүүлдэг хавдар
Маркерийн    хэмжээг байнга бус нэмэгдүүлдэг хавдар
PSA
Prostat    specific antigen-
Түрүү    булчирхайн онцог антиген
Түрүү    булчирхайн хорт хавдар
CA125
Өндгөвчний    салсархаг хорт хавдар
Өндгөвчний    илдэсийн хорт хавдар
Хөхний    булчирхайн хорт хавдар
Шулуун    гэдэс, бүдүүн гэдэсний хорт хавдар
CA 15-3
Хөхний    булчирхайн хорт хавдар
CA 19-9
Нойр    булчирхайн хорт хавдар
Бүдүүн гэдэс,    шулуун гэдэсний хорт хавдар
AFP
Alfa    phetoprotein
Альфа    фетопротеин
Элэгний өмөн
Өндөгөвчний    хорт хавдар
CEA
Cancer    embrional antigen
Карцино    эмбриональ антиген
Бүдүүн    гэдэсний хорт хавдар
Уушигны хорт    хавдар
Хөхний    булчирхайн хорт хавдар
Өндөгөвчний    хорт хавдар
FDP
Fibrinogen    degradation products
Фибриногений    бодисын солилцооны бүтээгдэхүүн
Олон    эрхтэний хорт хавдар
ROM’s
Fre  radicals
Reactive    Oxygen Metabolites
Свободные    радикалы
300-320    U.Carr
Олон    эрхтэний хорт хавдар
Үрэвслийн    эрчимтэй үйл явц бүхий өвчин эмгэг
Маркерийн хэмжээ тодорхойлох аргын ач холбогдол ба ашиглагдах хүрээ
PSA
Түрүү булчирхайн онцлог антиген нь түрүүн булчирхайн хорт хавдар туссан байж болзошгүй гэгдсэн эрэгтэйчүүдэд үзэх явцад өргөн ашиглагддаг. Энэ антигений хэмжээ нэмэгдэх нь түрүү булчирхайн өмөнг илрүүлэх, өмөнгийн эмчилгээний үр дүнг үнэлэхэд ашигладаг хамгийн мэдрэмтгий маркер гэж үздэг.
40-с дээш насны эрчүүдийн цусан дахь PSA-ийн хэмжээ  өндөрсөхийг цаашид хэт авиа, булчирхайн эдийн дээж авах зэрэг илүү нарийвчилсан шинжилгээ хийх дохио байх ёстой гэж үздэг. Гэхдээ үүнтэй зэрэгцэн булчирхайн хоргүй хавдар, түрүүн булчирхайн архаг үрэвсэл бүхий өвчтөнүүдийн 30-50% нь PSA-ийн хэмжээ дунд зэрэг ихэссэн байж болдог гэдгийг анхаарах хэрэгтэй байдаг ажээ.
CA-125
Өндөгөвчний ийлдэсийн хорт хавдрын үед энэ маркерийн хэмжээ ихэсдэг болохоор ач холбогдолтой байдаг бол өндөгөвчний салстлаг өмөнгийн үед хэмжээ нь нэмэгдэггүй байна. Хөхний хорт хавдар болон бүдүүн гэдэсний хангалттай том хэмжээний хавдрын үед хэмжээ нь мөн нэмэгддэг. Үүнээс гадна эндометриоз, бүдүүн гэдэсний үрэвслийн өвчин, элэгний цирроз, нойр булчирхайн архаг үрэвслийн үед маркерийн агуулга дунд зэргээр нэмэгддэг.
CA-15.3
Энэ маркерийн хэмжээ нь хөхний хорт хавдрын үед ач холбогдолтой байдаг. Гэхдээ үүнтэй зэрэгцэн хөхний булчирхайн хоргүй эмгэгийн үед агуулга нь өндөрсөж болно.
CA-19-9
Энэ маркерийн хэмжээ нь шулуун гэдэс ба бүдүүн гэдэсний өмөн, нойр булчирхайн өмөнгийн үед гол төлөв нэмэгддэг. Гэхдээ нойр булчирхайн архаг үрэвсэл, шулуун гэдэсний шархлаат үрэвсэлтэй өвчтөнүүдийн CA-19-9 маркерийн хэмжээ дунд зэргээр нэмэгдэг.
Ca-72-4
Энэ маркерийн хэмжээ нь дийлэнхдэ ходоодны өмөнгийн үед нэмэгддэг.
AFP
AFP буюу альфа-фетопротеиний хэмжээ нэмэгдэхийг элэгний хорт хавдрын найдвартай маркер болж өгдөг. Гэвч үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүд, элэгний цирроз, идэвхтэй архаг гепатит, элэгний хорт бодисын гэмтэл зэргийн үед альфа-фетопротеинийн хэмжээ нь нэмэгдсэн байж болдог.
CEA
Бүдүүн гэдэсний өмөн, уушигны өмөнг танихад  CEA маркерийн хэмжээ тодорхойлдог. Цөөн хувьд нь хөхний хорт хавдар, өндөгөвчний хорт хавдартай өвчтөнүүдийн CEA маркерийн хэмжээ нэмэгддэг. Үүнээс гадна нойр булчирхайн архаг үрэвсэл, архаг гепатит, хатгаа, механик шар зэрэг өвчний үед CEA-ийн хэмжээ нэмэгддэг аж.
FDP
Уушиг, хөхний булчирхай, ходоод, шулуун гэдэс, элэг, өндөгөвч, бамбай булчирхай, нойр булчирхай, давсаг зэргийн хорт хавдар, лейкоз, лимфомын үед FDP буюу фибриногений бодисын солилцооны бүтээгдэхүүний хэмжээ нэмэгддэг.
ROM’s (Fre radicals)
Цусан дахь хүчилтөрөгчийн чөлөөт радикалуудын тоо нэмэгдэх нь бие махбодид гэмтлийн процесс байгааг илтгэдэг. Ийм үзэгдэл нь маш осолтой ч удаан хугацаанд илрэлгүй явагддаг г.м. олон өвчний үед ажиглагддаг. Тухайлбал, судасны хатуурал, архаг гепатит, бөөрний өвчин, чихрийн шижин, уушигны архаг өвчин, ходоод бологн гэдэсний өвчин, янз бүрийн эрхтэний хорт хавдар зэрэг.
Тухайн хүнд байж болзошгүй гэж үзсэн хавдрын аль нэгэн маркерийн шинжилгээ авдаг. Харин урьдчилсан сэргийлэх үзлэгийн үед олон тооны маркерүүдийн цогц шинжилгээ хийдэг. Ингэснээр олон тооны хорт хавдруудыг эрт шатанд илрүүлэх боломжтой болдог тул их чухал юм. Харин хавдрыг эрт таньж оношилно гэдэг нь эмчилгээний үр дүнг илүүтэй үр дүнтэй болгож өгдөг.
Анхаарах зүйлс
Хавдрын маркеруудын агуулга болон агуулгын өөрчлөлтийг тодорхойлох явц нь шинжилгээний үр дүнд нөлөөлж, гажуудуулдаг хүчин зүйлсийн талаарх нарийн мэдлэгэтэй байхыг шаарддаг. Энэ нь шинжилгээний эмч нараас гадна өвчтөний эмчилгээг хариуцан хянаж байдаг эмч нарт ч хамааралтай.
Хавдрын маркерүүдийн хэмжээ нь түүний ялгарал, нийлэгжилт зэргээс гадна хавдрын масс, тархалт, цус авахы үеийн өвчтөний байрлал, маркерийн задрал зэрэг амьд бие махбодид явагдаж байгаа зүйлсээс хамаарна. Үүнээс гадна дээж болгон авч амьд биенээс салсны дараагаар дараах хүчин зүйлс нь шинжилгээний үр дүнд нөлөөлдөг, үүнд:
-хадгалах нөхцөл ( PAP)
-цус авалтаас хойш центрифуг дээрх эргүүлэх хүртэл өнгөрсөн хугацаа (NSE )
-гемолиз ба шар (PSA, NSE),
-авсан дээжийн арьстай шүргэлцсэн байдал (SCC)
-дээжийн шүлсээр бохирдсон байдал (SCC, CA19-9, CEA, TPS)
-эмийн бэлдмэлүүдийн нөлөө (PSA)
-шинжилгээг гүйцэтгэж байгаа тухайн аргын онцлог. Зарчмын хувьд төстэй ч өөр өөр үйлдвэрлэгчдийн сорьцууд нь нэг ийлдэс дээр огт өөр үр ялгаатай үр дүн үзүүлж, улмаар хуурамч сэдрэлт, эсвэл эдгэрэлтийг харууан эмчилгээтэй холбоотой буруу дүгнэлт гаргахад хүргэж болзошгүй.
Дийлэнх маркерүүд нь шинж тэмдэг илрээгүй байгаа өвчтөнүүдэд илрүүлэх шинжилгээ хийхэд тэр бүр тохиромжтой байдаггүй. Харин хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэл бүхий хүмүүс болон тодорхой шинж тэмдэг илрээд байгаа хүмүүст шинжилгээ хийхэд ихээхэн үр дүнтэй байдаг.
Иймд хорт хавдрын маркерийг өвчний явц ба эмчилгээний үр дүнд хяналт тавихад голчлон ашигладаг. Энэ үед маркерийн хэмжээг ганц удаа тогтоосон явдал бус харин маркерийн хэмжээний динамик өөрчлөлт /өөрөөр хэлбэл олон удаа авсан шинжилгээний үр дүнгийн өөрчлөлтийн явц/ нь хамгийн чухал ач холбогдолтой болж ирдэг. Хавдрын маркерийн динамикийг тодорхойлсноор зарим тохиолдолд хавдрын хортой, хоргүйг ялгах боломж олгодог. Ингээд ч зогсохгүй хэвийн хэмжээнээс хэтрээгүй ч агуулгынх нь хэмжээ өөрчлөгдөж байгаа байдал нь эмнэл зүйн хувьд чухал ач холбогдолтой байж болдог.
Зүй ёсны дагуу гүйцэтгэсэн үед хавдрын маркеруудын хэмжээг тогтоох нь хавдрын үйл явцад гарсан өөрчлөлтийг хүний биед тусгай багаж, төхөөрөмж оруулан оношлох бусад аргуудаас 1-6 сарын өмнө илрүүлэх боломж олгодог. Иймээс хавдрыг мэс заслын аргаар авсны дараа хавдрын маркерийн түвшинг тогтоох нь өвчний явцыг хянах чухал арга болж өгдөг.
Химийн эмчилгээ хийсний дараагаар хавдрын маркерийн агуулга тогтвортой доошлох нь эмчилгээ үр дүнтэй болсныг илтгэдэг. Харин өөрчлөлт байхгүй, эсвэл хэмжээ нь нэмэгдвэл хийсэн эмчилгээн нь хавдрын өсөлтөнд нөлөөлж  чадаагүйг харуулж, цаашид эмчилгээнийхээ арга барилыг солих хэрэгтэй байгааг заадаг. Гэхдээ цацраг туяа засал, хими засал хийж эхэлсний дараах эхний хэд хоног, ихээхэн мэс ажилбар хийсний дараах эхний хэд хоногт хавдрын бүтэц эвдэрсний үр дүнд яваандаа арилдаг маркерийн хэмжээний нэмэгдэлт ажиглагдаж болдог гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.
Дахин хэлэхэд маркерийн хэмжээ яг юуг илэрхийлж байгааг зөвхөн нарийн мэргэжлийн эмч л үнэн зөв тодорхойлж чадна.
Чадлынхаа хэрээр туслацгаая!
Сайн байцгаана уу залуусаа.
Зургаахан настай ч өөрөөсөө ахадсан тэсвэр тэвчээр гарган амьдралын төлөө тэмцэж байгаа энэ бяцхан хүүгийн тухай таныг сонссон гэдэгт итгэж байна. Тоглоод гүйж явахдаа үе үе бүдэрч унаад байх хүүг эхэндээ анзаарсангүй. Гэвч зүгээр байж байгаад унаад байна гэдэг хачин санагдаж аймгийнхаа эмнэлэгт үзүүлхэд хот явахыг зөвлөв. Хүүгээ хөтөлсөөр Хайруул эмчид хандаж шинжилгээ хиилгэхэд Маш ховорхон тохиолдох тархины хорт хавдар гэсэн оноштой ганцхан сарын настай гэхийг сонссон Үлэмжбилгүүний аав ээж хоёрт хорвоо хөмөрчих шиг л болжээ.
Хүүгээ зүгээр харж байгаад явуулхыг хүсээгүй тул тэвэр дүүрэн канондсан хүсэлтээ тарааж хандаж болох бүхэнд хандсаар сайн санаат олны буянаар Солонгост ирээд 2 дахин хагалгаанд оржээ. Анх ирэхэд нь солонгос эмч нар ийм аймшигт өвчинийг ялан дийлхээр цаг хугацаатай тэмцэж буй хүүгийн тэсвэр тэвчээрийг гайхаж байсан гэдэг.Эхний хагалгаа 6цаг болно гэсэн боловч бүтэн 12 цаг үргэлжилжээ. Харж хандах ах дүү, амраг садан нь байхгүй хүний нутагт сайхан сэтгэлт монгол түмнээрээ түшиг хийж байсан Болормаа бүсгүйд “Миний хүү ээжийгээ битгий орхиороо”гээд хагалгааны өрөөрүү хүүгээ оруулж байхдаа ямархан байсан болоо.
Ирсэнээсээ хойш 2 удаа хагалгаанд орсон хүүгийн бие одоо арай дээрдэж ээжийнхээ тусламжтайгаар алхдаг болсон. Эмч нар 4 сарын дараагаас ярьж эхэлнэ гэсэн хүү саяхнаас ярьж эхэлж байгаа.Хагалгааны дараах туяа эмчилгээнд 6 долоо хоног явхаас одоо 4 дэхь долоо хоногтоо явж байгаа ч одоо төлбөрийн асуудал үнэхээр хүнд болжээ. 7 хоногийн 5 өдөрт эмчилгээ хийдгэдэг 1очихдоо л 440000 вон төлдөг байсан бол өчигдөрөөс эхлээд 1 эмчилгээ нь 600000вон болжээ.
Хагалгааны дараа эмнэлэгт байрлаж эмчилгээ хийлгэх ёстои ч өдөр өдөрт нэмэгдэх төлбарийн асуудлаас болоод ээж хүү -2 одоо гадуур нэгэн сүмийн эмнэлэгт байгаа. Сайхан сэтгэлт ахан дүүсээ бүгдээрээ энэ хүүд чадах чинээгээрээ тусалцгааяа. Ирсэн цагаасаа хойш энд байгаа элэг нэгтнүүдээрээ хань хийж байгаа ээж хүү 2 т таны үзүүлсэн тусламж болгон буян болноо.
Түндэмүн дээр байрлуулсан хандивын хайрцагнуудаа задлаж хүүгийнхээ эмчилгээнд өгсөн ээжид буцаагаад хайрцагнуудаа аваачаад тавих ч боломж алга. Үүнийг уншигч та хамгийн ойрын монгол хоолны газраа ийм нэгэн хандивын хайрцаг хийгээд хандивлагчийн сэтгэлийн үгийг бичих дэвтэр балтай аваачаад тавихад бас л нэгэн тус болно. Түндэмүн явах ажилтай бол хүүгийн ээжтэй утсаар холбогдоод хаана тавихаа асуугаад тавиад өгөөрэй.
Таны хэлсэн урмын үг ч хүүгээ гэсэн ээж аавын сэтгэлд итгэлийн гал болон дүрэдзэх болно шүү.Ээжээ гээд эрвэлзэх хөөрхөн охин, ааваа гээд эрхлэх алдрайхан хүү, агаа анай гээд шулганалдах бяцхан дүү нараас чинь ялгамгүй энэ хөөрхөн жаал хүүд таны өгсөн болгон амьдрал бэлэглэх болноо залуусаа.
энэ бичлэгийн хаягыг та өөрийг мессенжер хаяган дахь бүх хүмүүстээ тараагаарай. Таны тусаар энэ хүүгийн тухай мэдээгүй байсан нэгэн мэдэж бас нэгэн тусламжийн хаалга ч нээгдэх юм билүү.
Хүүгийн ээж Болормаагийн утас: 01086875512
Монгол дахь данс: ХААН БАНК 5720535340,  эзэмшигч Үлэмжбилгүүн
Солонгос дахь хандивын данс: 우리 은행 1002-932-203-925
СЭТГЭЛ БАЙВАЛ ШИРХЭГ ШҮДЭНЗ Ч ГАНЦАДДАГГҮЙ гэдэг дээ. За хамгийн эхэнд мессенжер хаягаа нээгээд яг одооноос туслаад эхлээрэй.Таньд их баярлалаа.
Ходоодны хорт хавдар
Ходоодны өмөнгөөр 50-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс євчлєх эрсдэлтэй байдаг. Гэхдээ эрэгэтэйчүүдийн хувьд өвдөх магадлал нь 2 дахин өндөр. Энэ эмгэгийн тархалтын хувьд Япон улс зуун мянган хүн тутамд 75 ходоодны хорт хавдартай хvн оногддогоороо дэлхийд нэгт ордог.
Хоёрдугаарт Орос (36), Скандинавын орнууд, Чили, Бразили, Колумби улсууд (40-50) удаалж байна.
Ерөнхий
Ходоодны салст бүрхvvлнээс (дотор хана)  ургадаг хорт хавдрыг ходоодны өмөн буюу рак гэнэ. Ходоодны өмөн нь улаан хоолойтой нийлэх дээд хэсэг, ходоодны vндсэн хэсэг (их бие) эсвэл гэдэстэй нийлэх доод хэсэг зэрэг хаана ч байрлаж болно.
Шалтгаан:
Ходоодны эсийн хромосомд тодорхой гажиг (мутаци) үүссэн тохиолдолд хавдрын эс болж хувирдаг нь тогтоогдсон байдаг. Харамсалтай нь  ходоодны эсvvд хорт шинжтэй болж хувирдагийн шалтгаан одоо хvртэл  тодорхойгүй хэвээр vлдэж байна. Одоохондоо энэ євчнийг єдєєж болох эрсдэлийн хvчин зvйлvvдийн бvлгийг тодруулсан байна.
Ходоодны өмөн  үүсгэх эрсдэлийн хүчин зүйлс:
Удамшлын нөлөө: Хэрвээ гэр бvлийнхний хэн нэг нь ходоодны өмөнгөөр  өвчилж байсан бол бусад бvх ойр дотны тєрєл тєрєгсєд нь өвчлөх магадлал 20% -иар єсдєг.
Хоёрдугаар бүлгийн цус тай хүмүүст ходоодны ємєн олонтаа тохиолдог;
Хооллолтын онцлог: Хоол хүнсэндээ хурц, давсалсан, утсан, хуурч шарсан (хэт шарсан), лаазалсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь уг өвчин үүсэх  магадлалыг  мэдэгдэхvйц  ихэсгэдэг.
Архи, тамхи хэрэглэх;
Ходоодны үрэвсэл, шарх, ходоодны ур, хоргүй хавдар мэтийн ходоодны өвчнvvдээр удаан хугацаагаар өвдөх;
Ходоодондоо хагалгаа хийлгэсэн хvмvvсийн өвдөх магадлал  2.5 дахин  ихэсгэдэг;
Ходоодноос Helicobacter pylori / хелико бактери / бактер илрэх. Энэ асуудлаар эрдэмтэд одоохондоо маргаж байгаа.
Шөрмөсөн чулуу /асбест/,  никельтэй харьцдаг ажил
Витамин В 12 болон С-ийн дутагдал;
Хvнснийн бүтээгдэхүүний нитрат болон нитрит агуулагдах
Пернициоз хэлбэрийн цус багадалттай (хорт чанартай) хүмүүст 20 дахин их тохиолддог.
явц
Цоо эрүүл ходоодонд өмөн бараг огт үүсдэггүй болохыг орчин үед нотолсон билээ. Улмаар хорт хавдар ын ємнєх байдал гэж нэрлэгддэг ходоодыг бvрхэж байдаг эсийн бvтцийн єєрчлєлт  нєлєєлдєг. Ийм байдал нь ихэвчлэн хүчиллэг багатай ходоодны үрэвсэл, шархлаа болон ходоодны ургацагтай vед үүсдэг. Хавдрын ємнєх vеэс хавдар vvсэх хvртэл дунджаар 10-15 жил  єнгєрдєг. Хавдарын эхний шатанд ходоодонд 2см-ээс бага хэмжээтэй хавдар үүснэ.  Аажмаар энэ нь томорч ходоодны гvн (ходоодны ханын бүх давхаргыг нэвт ургадаг) болон гадаргуйгаар тархан ургадаг. Ходоодны өмөн нь олон тооны үсэрхийлэл (метастаз) эрт vvсгэх хандлагатай байдгаараа онцлог. Зарим хавдрын эсүүд нь эх хавдараасаа салж (жишээ нь цус болон тунгалагын урсгалаар) бие махбодиор тархаж шинэ хавдрын зангилаанууд (метастаз) үүсгэдэг. Ходоодны өмөнгийн vед метастазууд нь ихэвчлэн тунгалагын булчирхайнууд болон элгэнд vсэрхийлдэг. Зарим тохиолдолд өндгөвч, өөхөн эслэг, уушиг, арьс яс зэрэгт үсэрхийлдэг.
Ходоодны өмөн нь хоол боловсруулах үйл ажиллагааг алдагдуулна. Гэдэсний дэргэд байрласан vед хvнс гэдсээр дамжихад саад болдог. Улаан хоолойнд ойр байрласан vед хvнс ходоодонд ороход саад болно. Yр дүнд  нь хvн огцом турж эхэлдэг. Хавдар нь ходоодны ханаар тархан ургаж байхдаа бусад эрхтэн бүдүүн гэдэс, нойр булчирхайд дамждаг. Элэг, уушиг, тархи болон ясанд үсэрхийлдэг. Vvний дvнд бvх гэмтсэн эрхтнvvдийн vйл ажиллагаа алдагдаж эцэстээ үхэлд хүргэдэг.
Шинж тэмдэг
Хавдрын хэмжээ жижиг байхад ямар нэгэн шинж илрэхгүй. Зєвхєн зарим тохиолдолд хоолны дуршил өөрчлөгдєх байдал ажиглагддаг. Жишээ нь: мах, загас зэрэгт дургүй болдог. Хавдар томрохын хэрээр шинэ шинж тэмдгvvд илэрнэ, үүнд:
Хооллосны дараа ходоод цанхайх, дотор муухайрч бөөлжих
Өтгөнөөр бие засах үйл ажиллагаа алдагдах (гүйлгэх, өтгөн хатах);
Хэвлийн дээд хэсгээр өвдөх, бүсэлж өвдөх, өвдөлт ар нуруу руу дамжих (хавдар нойр булчирхайд дамжих vед);
Гэдэс томрох, хэвлий хєндийд шингэн хуралдах (асцит);
Турах;
Хавдар судсыг гэмтээсэн үед ходоод гэдэсний замаас цус алдах боломжтой
Оношлогоо
Онош хэдий эрт тавигдана, эмчилгээ төдий чинээ амжилттай байна. Ходоодны өмөн байж болзошгүй гэх єчvvхэн тєдий сэжиг тєрсєн vед, ер нь хоол боловсруулах үйл ажиллагааны ямар ч асуудлын vед ходоод-гэдэсний эмчид (дотрын эмч) хандаж тусламж авах хэрэгтэй. Ходоодыг шинжлэх үндсэн арга бол ходоод дурандах юм. Дурандах үед эмч ходоодны салст бүрхvvлийн байдалтай танилцах бөгөөд сэжигтэй хэсгээс эд эсийн шинжилгээ авдаг. Эд эсийн шинжилгээгээр  хавдрыг илрvvлээд зогсохгvй мєн тvvний хортой хоргүй эсэхийг тогтоодог. Мөн нэмэлт шинжилгээний хэлбэрээр хоол боловсруулах замын рентген шинжилгээ, компьютерийн томограф, хэвлийн хєндийн эрхтний хэт авианы шинжилгээ (эхо) зэргийг  хэрэглэдэг. Цусны ерөнхий шинжилгээ болон биохимийн шинжилгээ хийснээр цус багадалт, бие махбодийн уургийн солилцооны алдагдлыг тодорхойлох боломжтой.
Эмчилгээ
Ходоодны өмөнгийн эмчилгээний үр дүн нь хавдрын хэмжээ болон хөрш эд эрхтэндээ тархсан байдлаас шууд хамаарна. Үндсэн эмчилгээний арга нь өмөнг ходоодтой бүхлээр нь эсвэл хэсэгтэй нь авах мэс заслын арга юм. Мєн олон тохиолдолд ходоодноос гадна дэлүү, элэг болон гэдэсний  хэсгийг авдаг. Хагалгааны дараа хими болон туяа эмчилгээ хийнэ.
Урьдчилан сэргийлэлт
Хатингарших хэлбэрийн ходоодны үрэвсэл, шархлаа, ходоодны уртай, тvvнчлэн  ходоодны өмөнөөр өвдөж байсан тєрєл садантай хүмүүс жил бүр ходоод дурандах шинжилгээнд орж байх нь маш чухал.
Төмсөгний хорт хавдар
Төмсөгний хорт хавдар /өмөн/ нь ихэвчлэн залуучуудад элбэг тохиолддог ч 29-35 насны хоорондох эрчүүдэд хамгийн нийтлэг. Ямар ч өвдөптгүй зангилаа, овгор товгор зүйл төмсгөнд тэмтрэгдэх,
…эсвэл төмсөгний хэмжээ, нягтрал нь жирийн байдгаас өөрчлөгдөх зэрэг нь төмсөгний хорт хавдрын хамгийн эхний шинж тэмдэг юм. Үүнээс гадна хэвлийн доод хэсэг, цавь орчмоор өвдөх шинж тэмдэг илэрч болно.
Ихэнх эрэгтэй хавдар үүссэнийг мэддэггүй, мэдлээ ч шууд эмчид очдоггүй. Үүнээс болж хорт хавдар бусад эрхтэңд үсэрхийлдэг. Иймд хорт хавдрыг эрт илрүүлэх тусмаа эмчилгээний үр дүн сайн байна гэдгийг хүн бүр төдийлэн ухамсарладаггүй ажээ.
Төмсөгний хорт хавдрыг мэргэжлийн эмч, төдийгүй төмсгөө шалгаж хэвшсэн эрэгтэйчүүд өөрсдөө ч оношилж болдог.
Хорт хавдар бүрэн оношлогдсон тохиолдолд мэс заслын аргаар төмсгийг авах эмчилгээ хийнэ. Үлдсэн нэг төмсөг нь даавар ялгаруулах, бэлгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой. Төмсөгний хорт хавдар үүсэх шалтгааныг бүрэн тогтоогоогүй байна. Гэхдээ төмсөг хуухнагт буухгүй удах нь хорт хавдар үүсэх гол нөхцөл болдог.
Хэдийгээр эрэгтэй хүүхдийг төрөнгүүт төмсөг нь байгаа эсэхийг эмч нар шалгадаг ч гэсэн эцэг эхчүүд ч бас анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Заримдаа төмсөг нь буугаагүй хүүхдийг өсвөр насанд нь эсвэл бүр түүнээс хожуу ч мэдэх тохиолдол гардаг. Энэ үед төмсөгнии хорт хавдар аль хэдийн үүссэн байж болзошгүй. Иймд бага насны эрэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ төмсгийг шалгаж, хоёр төмсөг нь хуухнагтаа байгаа эсэхийг мэдэхэд илүүдэхгүй.
Хэрвээ аль нэг талын төмсөг эсвэл хоёулаа буугаагүй тохиолдолд эмнэлэгт хандаж төмсгийг буулгах мэс засал хийлгэх нь зүйтэй юм.
Төмсгөө өөрөө шалгах тухай
Төмсөгний хавдрыг илрүүлэхэд төмсгөө өөрөө шалгаж үзэж байх нь хааяа нэг эмнэлгийн үзлэгт орж биеэ шинжлүүлэхээс илүү үр дүнтэй байдаг гэж зарим хавдар судлаачид үздэг. Иймд эрчүүд cap бүр тогтмол нэг өдрийг сонгон төмсгөө өөрсдөө шалгаж сурах нь чухал юм. Төмсгөө халуун усанд орж байх үедээ шалгах нь тохиромжтой байдаг. Учир нь халууны үйлчлэлээр хуухнаг сунаж, төмсгийг тэмтрэхэд илүү хялбар болно. 14-өөс дээш насны бүх эрчүүд төмсгөө өөрөө шалгах үзлэгийг тогтмол хийх ёстой.
Төмсгөө шалгах аргачлал:
Толины өмнө зогсож байгаад хуухнагаа сайтар ажиглан гадна талаас нь ажиглагдах өөрчлөлт байгаа эсэхийг шалгана.
Дараа нь хоёр эрхий, долоовор, дунд хуруугаараа төмсгийг хоёр талаас нь барьж зөөлөн тэмтэрнэ.  Эрхий хуруунуудаа төмсогнии дээд талд, дунд ба долоовор хуруугаа төмсөгний доод хэсэгт байрлуулан хоёр төмсгөө ээлжлэн тэмтэрч үзнэ. Тэмтрэх явцдаа дараах өөрчлөлт байгаа эсэхийг нягтална.
Ямар нэг зангилаа, овгор товгор зүйлс тэмтрэгдэх (Төмсөгний урд болон  хажуу талд ямар нэг овгор зүйлс тэмтрэгдэх учиргүйг санах хэрэгтэй. Харин томсөгний  ар талд төмсөгний дайвар зангилаа мэт тэмтрэгдэж болох тул түүнтэй андуурч  болохгүй. Эргэлзээтэй тохиолдолд эмчид хандаж шалгуулбал зохино)
Төмсөг таталдах, эвгүй оргих
Төмсөг орчмоор өвдөх
Төмсөгний хэмжээ, нягтрал, хатуу зөөлөн нь жирийн байдгаас өөрчлөгдөх
Дээрх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандаж, шинжлүүлэх нь зүйтэй юм.
SOURCE: Хүний бэлгийн амьдрал
Түрүү булчирхайн хорт хавдар
Түрүү булчирхайн хорт хавдар нь эрэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог хорт хавдрын нэг юм. Гэвч түрүү булчирхайн хорт хавдар нь амь насанд хүрэх гол шалтгаан болдоггүй.
Энэ нь ихэвчлэн нас ахисан эрчүүдэд тохиолддог төдийгүй хэмжээний хувьд жижиг, үсэрхийлэхдээ маш удаан явцтай байдаг ч хааяа түрүү булчирхайн хорт хавдрын үсэрхийлэлт идэвхжиж, үхэлд хүргэдэг гэдгийг мартаж болохгүй.
Шалтгаан
Түрүү булчирхайн хорт хавдрын шалтгааныг эрдэмтэд судлан илрүүлэхийг эрж хайсаар байна. Үүний үр дүңд төмсөгний хорт хавдрыг үүсгэгч НРС1 генийг эрдэмтэд тодорхойлсон боловч энэ нь бүх тохиолдлын дөнгөж гуравхан хувийг эзэлж байжээ (Pennisi, 1996; Smith et al., 1996).
Шинж тэмдэг
Түрүү булчирхайн хорт хавдрын /өмөн / эрт үед ялангуяа шөнө ойр ойрхон шээх, шээхдээ зовиурлах, шээс хаагдах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Мөн түрүү булчирхай томорно. Энэ тохиолдолд эмийн болон мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай (Oesterling, 1995). Түрүү булчирхайн хавдар нь шээсний сувгийг дарснаас дээр дурдсан шинж тэмдгүүд илэрдэг. Үүнээс гадна евчин даамжрахын хэрээр бэлгийн хавьтал үйлдэхэд бэрхшээл бий болж, өөр бусад хямрал ч гарч ирнэ.
Оношилгоо
Түрүү булчирхайн хорт хавдрыг оношлох хамгийн энгийн арга бол шулуун гэдсээр үзлэг хийх арга юм. Үүнийг хийхдээ эмч мэс заслын ариутгасан бээлий өмсөөд, долоовор хуруугаа шулуун гэдэс руу хийж түрүү булчир-хайг тэмтэрч үздэг. Дөчөөс дээш насны эрчүүдэд түрүү булчирхай хорт хавдар үүсэх эрсдэл бусад насныхантай харьцуулахад илүү их байдаг учраас тэд жилд нэг удаа түрүү булчирхайгаа үзүүлж байх хэрэгтэй.
Шулуун гэдсээр үзлэг хийлгээд түрүү булчирхайн хавдрын шинж илэрсэн тохиолдолд лабораторийн шинжилгзэ хийлгэж батлах шаардлагатай. Цусаңд түрүү булчирхай-өвөрмөц антигеныг (PSA-prostate-specific antigen) илрүүлэх шинжилгээ хийж болох боловч төге найдвартай арга биш.
Эмчилгээ
Түрүү булчирхайн хорт хавдрыг мэс заслаар эмчлэх түүний зэрэгцээ дааврын, туяаны болон эмийн эмчилгээ хийнэ. Түрүү булчирхайн хорт хавдрын явц нь удаан байдаг учраас зарим тохиолдолд нас нэлээд ахисан эрчүү¬дэд амь насанд нь аюултай л биш бол мэс заслын эмчилгээ хийх шаардлагагүй орхиж болно. Мэс засал хийлгэх нь шодой хөвчрөх, үрийн шингэн ялгаруулахад сөрөг нөлөө гарч ирэх магадлалтай.
Шодойн хорт хавдар эрчүүдэд тохиолдох боловч түрүү булчирхайн хорт хавдартай харьцуулахад ховор байдаг. Энэ нь хөвч таслуулаагүй эрчүүдэд илүү тохиолдох хандлагатай байдаг гэж зарим эрдэмтэн үздэг. Магадгүй смегма шодойн арьсан нугалаасанд хуримтлагдсанаас шалтгаалан үүсдэг байж болох талтай. Мөн л мэс заслын болон туяа эмчилгээ хийнэ.
Элэгний хорт хавдар
Ерөнхий
Элэгний өмөн буюу хорт хавдар нь манай улсад нэлээд газар аваад байгаа. Иймд элэгний хорт хадвар гэж юу байдаг, ямар төрлийнх байдаг зэрэг асуудлыг бага ч болов тодруулж байна.
Элэгний өмөн нь дотроо олон янз байдаг. Элэгний хучуур эдээс гепатоцеллюляр /элэг эсийн/, холангиоцеллюляр /цөсний замын/, гепато-холангиоцеллюляр /холимог/ өмөн үүснэ. Хучуур бус эдээс гемангиоэндотелиом. Мөн гепатобластом ба карциносарком нь элэгний холимог хорт хавдрын тоонд орно.
Эмнэл зүйн үүднээс элэгний хорт хавдрыг анхдагч ба хоёрдогч /өөр эрхтэнээс ургаж, үсэрхийлсэн/ гэж ялгадаг. Элэгний анхдагч өмөн нь тодорхой зааггүй, цайвардуу өнгийн олон тооны, эсвэл ганцаарчилсан нягт үүсмэл хэлбэртэй байна. Хавдар нь богино хугацаанд судсанд нэвчин орж үсэрхийлэл үүсгэн элгээр тархдаг. Элэгний циррозтой үед үүссэн хорт хавдрын үед хавдар нь зангилаа үүсгэлгүйгээр нэвчсэн хэлбэртэй байх нь цөөнгүй. Үсэрхийлсэн буюу элэгний хоёрдогч өмөн нь өөр эрхтэнд анхлан үүссэн үед үсэрхийлэх байдлаар үүсдэг.
Шалтгаан
Хорт хавдар, түүний дотор элэгний хорт хавдрын үүсэхэд хүргэдэг цаад шалтгаан ба томрох механизмыг одоогоор нарийн тодруулж чадаагүй байгаа. Энэ зорилгоор цаг уур, газар зүйн байрлал, хооллолтын онцлог, эмийн эмчилгээний онцлог зэргийг өмөн үүсэхэд нөлөөлдөг өндөр эрсдэлүүдийг судалж үзсэн байдаг.
Ингэхэд хүнсний бүтээгдэхүүнд афлатоксин / газрын самар буюу арахисийг гэмтээдэг мөөгөнцрийн үрэнцэрийн ялгаруулдаг хорт бодис/ байгаа үед элэгний анхдагч өмөн үүсэх эрсдэл нэмэгддэг болохыг тогтоожээ. Элэгний ангисарком /судас махгар/ үүсэхэд эр бэлгийн анаболик гормонтой нөлөөлдөг гэж үздэг. Үүнээс гадна шимэгчийн өвчин, вирусын өвчин /элэгний В гепатит нь гепатоцеллюляр өмөнгийн 80 үүсгэдэг гэж үздэг/, элэгний цирроз зэрэг нь элэгний анхдагч өмөн үүсэхэд нөлөөлдөг.
Мөн удамшлын гаралтай өмөн үүсэх магадлал өндөртэй тохиолдол гэж байна. Харин архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй цирроз нь элэгний анхдагч өмөн үүсэхтэй шууд холбоотой нь батлагдсан гэж үздэг.
Шинж тэмдэг
Элэгний анхдагч өмөнгийн шинж тэмдэг нь тун олон янз. Ингэхдээ гол төлөв хавдрын эмнэлзүйн явцаасаа шалтгаалан хорт хавдрын ерөнхий шинж тэмдэгүүдийн хувилбарууд илэрдэг.
Гол төлөв илэрдэг шинж тэмдэг нь сульдаж ядрах нь нэмэгдэх, хоолны дуршил алдагдах, адинами буюу хүнд өвчний улмаас хөдөлгөөний идэвх алдагдах, бие махбодь бүхэлдээ сульдах, цөөнгүй тохиолдолд дотор муухайрч, бөөлжүүлнэ.
Элэг хэмжээгээр томрох бөгөөд доод хэсэг нь хүйс, түүнээс ч доош хэсэгт байх нь цөөнгүй. Тэмтрэхэд дунд зэргийн хөндүүртэй, нягт, барзгартай, заримдаа тусгаарлагдсан хавдрын зангилааг мэдэрч болдог.
Элэгний циррозын үед үүссэн элэгний өмөнгийн үед гол төлөв хорт хавдрын үед үүсдэг ерөнхий шинж тэмдэгүүд ажиглагддаг. Үүнд: биеийн байдал нь эрчимтэй муудах, элэгний орчим өвдөх нь нэмэгдэх, асцит үүсч нэмэгдэх /хэвлийн хөндийд ус хуримтлагдах/, шарлах, хүчтэй халуурал, хамраас ойр ойр цус гарах, цөөнгүй тохиолдолд арьсны телеангиэктази /арьсны хялгасан судаснууд хөхөвтөр улаан толбо үүсгэн жигд бус томрох/ ажиглагдана.
Элэгний анхдагч өмөнгийн зарим тохиолдолд эмчилгээнд дарагдахгүй өндөр халуурал ажиглагддаг бөгөөд ийм тохиолдолд элэг гэмтэсний шинж тэмдэг нь арай хожуу илэрдэг.
Шинж тэмдэг султай элэгний анхдагч өмөн нь хорт хавдрын үед илэрдэг байнгын бөгөөд илэрхий шинж тэмдэггүйгээр архаг гепатитын хэлбэрээр өрнөх нь олонтаа.
Элэгний хүндрэлийн эмнэл зүйн шинж тэмдэг нь цөсний зам хавдарт дарагдаснаас үүдэлтэй шарлах, асцит /хэвлийн хөндийд ус хуримтлагдах/, хэвлийн хананы арьсан доорх судас томрох, ходоод гэдэснээс цус алдах, хавдар нь аяндаа, эсвэл бага зэрэг гэмтлийн улмаас хагарч тодуур цус алдасны шинж тэмдэг илэрнэ.
Элэгний хорт хавдрын үсэрхийлэл нь дийлэнх тохиолдолд элгэн дотроо илэрдэг. Бусад эрхтэнүүдээс уушиг, хэвлийн хөндий, бөөр, нойр булчирхай, ясанд үсэрхийлдэг.
Оношилгоо
Элэгний хорт хавдрын оношилгоо, ялангуяа эхний шатандаа яваа өмөнгийн оношилгоо нь нэлээд хүндрэлтэй байдаг. Учир нь өвчний онцгой шинж тэмдэг гэхээр зүйл байдаггүй. Иймээс гол төлөв нэлээд хүндэрсэн үедээ илэрдэг. Үзлэгийн асуулгын үр дүн /халуурал, гэдэсний баруун талаар өвдөх, элэг томрох/, эмнэл зүйн үзлэгийн үр дүн /гэдэсний хэмжээ томорч, эсвэл хэлбэр нь өөрчлөгдсөн, гэдэсний дээд хэсгийн судасны торлог нь илэрхий тодорсон, элэгний хэмжээ, хэлбэр нь өөрчлөгдсөн/ чухал ач холбогдолтой.
Лабораторын судалгаагаар гипохром цус багадалт, лейкоцитоз, трансаминаз болон шүлтлэг фосфатазын идэвх нэмэгдсэн г.м. зүйлсийг илрүүлдэг.
Оношилгооны бусад аргуудаас элгийг радиоизотоп болон хэт авиагаар сканердаж харах, компьютер томограф, дурангаар элэгний эд, эсээс дээж авах г.м. аргуудыг ашигладаг.
Үүнтэй зэрэгцэн элэгний өмөн төстэй бусад эмгэгээс ялгах оношилгоог эмч давхар хийдэг.
Эмчилгээ
Одоогоор элэгчний анхдагч өмөнг хослуулсан аргаар эмчилж байна. Эдгээрээс мэс заслын аргыг ба хими эмчилгээтэй хослуулах нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Гэвч хагалгаа хийх боломж нь таван өвчтөний нэгд нь л байдаг.
Мөн тусгай эмнэлэгүүдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Одоогийн байдлаар элэг шилжүүлэн суулгахыг хамгийн ирээдүйтэй эмчилгээ гэж үзэж байна.
Мөнхүү одоогоор В гепаптитын эсрэг вакцинжуулалт хийх нь гепатоцеллюляр өмөнгөөс сэргийлэхэд хэр үр дүнтэй байгааг судлах нарийн судалгаа явагдаж байна.
Давтамж
Дэлхий дээр жил болгон 250 мянган хүн элэгний өмөнгөөр өвддөг гэсэн статистик мэдээ байдаг. Ингэхдээ элэгний анхдагч өмөн нь үсэрхийлсэн буюу хоёрдогч өмөнгөөс 30-40 дахин бага тохиолддог. Анхдагч өмөн нь Сенегал, Өмнөд Африк, Хятад, Энэтхэг, Филиппинд хамгийн их тохиолддог. Энэ өвчин нь нас харгалзахгүй үүсдэг дийлэнх тохиолдолд 40 наснаас хойш тохиолддог бөгөөд эрчүүдийн өвчлөл нь эмэгтэйчүүдийнхээс 4 дахин олон байдаг.
Урьдчилан сэргийлэлт
Архи, согтууруулах ундааг хэтрүүлэлгүйгээр зохистой хэрэглэж сурах. Ямар ч өвчин эмгэггүй эрүүл байсан ч жилдээ, нэг удаа нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэн, шаардлагатай шинжилгээ хийлгэж байх нь элэгний өмөнгөөс сэргийлэх, эмчилж болохуйц эхний шатанд нь илрүүлэх боломж юм.
Бүдүүн гэдэсний өмөн
Бүдүүн гэдэс нь хоол боловсруулах замын төгсгөлийн 1.5-2 метр урт хэсгийг эзэлж байрлана. Түүнд мухар ургацаг бүхий мухар гэдэс, өгсөх гэдэс, хөндлөн гэдэс, уруудах гэдэс, махир гэдэс болон шулуун гэдэс зэрэг орно.
Ерөнхий
Бүдүүн гэдэс нь хоол боловсруулах замын төгсгөлийн 1.5-2 метр урт хэсгийг эзэлж байрлана. Түүнд мухар ургацаг бүхий мухар гэдэс, өгсөх гэдэс, хөндлөн гэдэс, уруудах гэдэс, махир гэдэс болон шулуун гэдэс зэрэг орно. Бүдүүн гэдэсний ханын салст бүрхэвчээс үүсч ургасан хорт хавдрыг бүдүүн гэдэсний өмөн гэнэ. Ихэвчлэн махир, мухар болон шулуун гэдсэнд байрлана. Ихэвчлэн ахимаг насны хүмүүст тохиолдоно. Түүнээс гадна амьдралын өндөр түвшинтэй өндөр хөгжилтэй орнуудад жилээс жилд уг өвчний өвчлөл нэмэгдсээр байна.
Шалтгаан
Бүдүүн гэдэсний хорв хавдар буюу өмөнг үүсэхэд дараахи зүйлс нөлөөлнө:
Хооллолтын байдал- Мах, өөх, гурилан хоол ихээр хэрэглэх, ургамлын гаралтай бүтээгдэхүүн бага хэрэглэх;
Өтгөн гадагшлах үйл ажиллагааны алдагдал (өтгөн хатах);
Бүдүүн гэдэсний үрэвсэл болон уртах өвчин. Өвчин туссанаас хойш 7 жил болоход хавдар үүсэх эрсдэл нэмэгдэх бөгөөд дараагийн 10 жилд 10%-аар, 25жилд 30%-аар ихэснэ;
Удамшлын хүчин зүйл;
Ахимаг нас.
Явц
Амьтны гаралтай өөх тос, уургийг ихээр хэрэглэхэд гэдсэнд хавдар үүсгэгч (канцероген) бодисуудыг хуримтлагдана.  Өтгөн хатах үед дээрхи бодисуудын гэдэсний хананд үзүүлэх нөлөө ихэссэнээр хэвийн эсийг хавдрын эс болон өөрчлөгдөхөд хүргэх эрсдэлтэй. Бүдүүн гэдэсний өмөн нь удаан хугацаагаар үргэлжилсэн үрэвсэлт өвчний суурин дээр (бүдүүн гэдэсний үрэвслийн үед) эсвэл бүдүүн гэдэсний ур хавдарт шилжсэнээс (ур- гэдэсний салст бүрхэвчээс үүссэн хоргүй ургацаг) үүсч болно.Үүссэн хавдрын эс нь түргэн өсч үржин хавдрын хэмжээ томорч гэдэсний зайг дүүргэхэд гэдэсний түгжрэл үүснэ. Хэрэв хавдар гэдэсний хананы дагуу ургавал судсыг нь гэмтээн гэдэсний цус алдалтын шалтгаан болдог. Өвчний сүүл үед хавдар гэдэснээс хальж ойролцоох эрхтэнд нэвтэрнэ; мөн тунгалагын урсгалд орж тэдгээрийг гэмтээнэ; цусны урсгалд орж (элэг, уушиг, яс, тархи) шинэ хавдрыг үүсгэнэ.
Шинж тэмдэг
Бүдүүн гэдэсний өмөнгийн эхний үед биеийн байдал ямар нэг эрс өөрлөлт гардаггүй. Харин хавдар томорсон үед дараахь шинж тэмдэг илэрдэг, үүнд:
Хэвлийгээр  өвдөх;
Өтгөн хатах;
Гэдэс дүүрэх, гэдэс хуржигнах;
Өтгөнтэй цуг цус гарах; Цустай өтгөн.
Арьс салст бүрхэвч цайх;
Бие сулрах, ядрах;
Халуурах;
Турах.
Оношлогоо
Хавдар том биш бол амар эмчлэх боломжтой. Иймээс ходоод-гэдэсний эмчид үзүүлж урьдчилан сэргийлэх үзлэгт орж өтгөний далд цусыг илрүүлэх шинжилгээг хийлгэж байх хэрэгтэй. 40-өөс дээш насанд 3 жил тутам эмчид үзүүлж урьлчилсан сэргийлэх үзлэгт орж, жил бүр өтгөний далд цусыг илрүүлэх шинжилгээг хийлгэж байх хэрэгтэй. Зарим үед эмч үзээд нэмэлт шинжилгээг хийдэг.
Ирригоскопия-Бургуйгаар (клизм) гэдсэнд тодруулагч бодис оруулан рентген зураг авах шинжилгээ;
Ректоманоскопия-Хошногоор тусгай багаж (ректоманоскоп) хийж гэдэсний хэсгийг (30см хүртэл) харах;
Колоноскопия (Бүдүүн гэдэс дурандах)-Ректоманоскопитой төстэй бөгөөд гэдэсний ихэнхи (1метр  хүртэл) хэсгийг харах шинжилгээ юм.
Ректоманоскопи болон колоноскопийн (бүдүүн гэдэс дурандах) үед эмч эд эсийн шинжилгээ авч микроскопоор харж шинжилж болно.Энэ ажилбарын үед өвдөлт өгөхгүй, бүдүүн гэдэсний уртай өвчтөнд заавал хийх шинжилгээ юм. Харамсалтай нь ихэнх өвчтнүүд анх эмчид хандахад хавдар аль хэдий нь томорчихсон байдаг.
40 наснаас хойш гурван жилд тутамд бүдүүн шулуун гэдэсний эмчийн  / проктолог эмч / үзлэгэд орж, ялгадсан дахь далд цусны шинжилгээг жил болгон өгч байх хэрэгтэй.
Эмчилгээ
Бүдүүн гэдэсний өмөнгийн үндсэн эмчилгээ нь мэс заслын эмчилгээ юм. Мэс заслын эмчилгээнд нэмж туяа болон хими эмчилгээг хийж болно. Хагалгааны төрөл нь хавдрын хэмжээ, байрлалаас хамаарна. Хэрэв хавдар жижиг, аятайхан байрлалтай бол түүнийг бүрэн авч гэдэсний үйл ажиллагааг хадгалж үлдэж болно. Хэрэв хавдрын хэмжээ том болон, онцлогтой бол хэвлийд хиймэл хошного (колостоми) гаргадаг. Зарим үед мэс заслын эмчилгээг 2 үе шаттай хийдэг: эхлээд хавдартай гэдсийг аваад хиймэл хошного гаргана; харин хэдэн сарын дараа нь хиймэл хошногыг хааж гэдэсний үйл ажиллагааг сэргээдэг. Хавдар хэдий жижиг байна, өвчин эдгэрэх магадлал төдий өндөр байна.
Урьдчилан сэргийлэлт
Бүдүүн гэдэсний өмөнгөөс сэргийлэхийн тулд хүнсэндээ ногоо, жимс их хэрэглэх, өтгөн хаталтыг засах, үрэвсэлт өвчнийг эмчлэх (бүдүүн гэдэсний үрэвсэл) зэрэг юм. Бүдүүн гэдэсний урыг авахуулах шаардлагатай.
Түрүү булчирхайн өмөн
Түрүү булчирхайн өмөнгөөр 50-аас дээш насны 7 эрэгтэй тутмын нэг нь өвчилдөг. Улмаар нас ахисан эрчүүдийн нас баралтын багагүй хувийг эзэлж байна. Түрүү булчирхай нь шээс ялгаруулах замын эхлэл хэсэгт бугуйвч хэлбэрээр бүсэлж байрласан эр бэлгийн дотор эрхтэн юм.
Ерөнхий
Түүний үндсэн үүрэг нь үрийн шингэн боловсруулах (бүх шингэний 30% хүртэл) болон үрийн шингэн гадагшлах үйл явцад оролцох юм. Мөн шээс барих үйл ажиллагаанд ч оролцдог эрхтэн юм. Түрүү булчирхайн эдээс үүссэн хорт хавдрыг түрүү булчирхайн өмөн гэнэ. Мөн л бусад өмөн шиг бие мах бодоор тархан бусад эрхтэнд үсэрхийлэл өгдөг.
Шалтгаан
Одоог хүртэл түрүү булчирхайн өмөнг үүсгэх шалтгааныг бүрэн тодорхойлж чадаагүй байна. Бэлгийн даавар тестостеронтой холбоотой болох нь тодорхой болсон.Энэ дааврын хэмжээ цусанд их байх нь өмөн үүсэхэд нөлөөлдөг байна. Үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
өндөр нас;
удамшил (удамд нь уг өвчнөөр өвдсөн хүн байх);
түрүү булчирхайн томролт (хоргүй хавдар- аденом) өвчилсөн байх;
байгаль цаг уурын нөлөөлөл;
кадми элемент ихтэй нөхцөлд ажиллах (хэвлэх үйлдвэрийн хэвлэгч, өрөгч, гагнуурчин, резиний үйлдвэр);
зөв бус хооллолт (амьтны гаралтай өөх тос их хэрэглэх, эслэг бага хэрэглэх) гэх мэт;
Явц
Түрүү булчирхайн өмөн нь аажим болон түргэн гэсэн хоёр янзаар явагдана. Аажим гэдэг нь хавдар микроскопид харагдах болсноос сүүлийн үе шат хүртлээ дунджаар 10-15 жил үргэлжлэхийг хэлнэ. Түргэн гэдэг нь хавдрын хэмжээ бага хэрнээ биед тархан бусад эрхтэнд үсэрхийлэл эрт өгөхийг хэлнэ. Ихэвчлэн тунгалагын булчирхай, яс (аарцаг, дунд чөмөг, нугалам), уушиг, элэг, бөөрний дээд булчирхайд үсэрхийлдэг. Энэ бол өмөнгийн хамгийн их аюул нь юм. Үсэрхийллүүдийг бүгдийг нь авч байж л өвчинг зогсооно. Зөвхөн нэг хагалгаагаар л бүгдийг нь авч чадахгүй учир тун ээдрээтэй зүйл юм.
Шинж тэмдэг
Эрчүүдэд голдуу бүх шинж тэмдэг нь илрээд эмчлэх боломж бага болчихсон үед эмчид ханддаг нь харамсалтай. Түрүү булчирхайн өмөнгийн үед ойр ойрхон шээх, хярзан орчмоор өвдөх, шээс болон үрийн шингэн цустай гарах шинж илэрнэ.  Гэхдээ эдгээр шинжээс илрэхгүй ч байж болох талтай. Үсэрхийлэл өгсөн үеэс л ясаар өвдөх (аарцаг, гуя, нуруу нугалам), цээжээр өвдөх зэрэг анхны шинжүүд илэрнэ. Цаашдаа шээс хаагдах ба турах, бие суларч, арьс цайж ирнэ зэрэг хавдрын хордлогын шинжүүд илрэнэ. Харин Түрүү булчирхайн өмөнгийн ховор илэрдэг шинж бол бэлгийн сулрал ба бэлэг эрхтэний  хөвчрөлт алдагдах, үрийн шингэний хэмжээ багасах зэрэг юм.
Оношлогоо
Шээс ялгаруулах ажиллагаанд ямар нэгэн зовиур илэрвэл нэн даруй эрэгтэйчүүдийн (бөөрний мэс заслын эмч) эмчид хандах хэрэгтэй.Энэ нь түрүү булчирхайн томролт, үрэвслээс үүдэлтэй байж болох талтай. Эхний ээлжинд эмч шулуун гэдэсний үзлэгээр түрүү булчирхайн тогтоцыг тодорхойлно. Энэ бол түрүү булчирхайн өмөнг оношлох хамгийн энгийн арга юм. Өмөнгийн хожуу үед хавдар тэмтрэгдэнэ. Иймд хавдар тэмтрэгдэхгүй байвал цусанд простатспецифический антиген (ПСА) тодорхойлох шинжилгээ хийлгэнэ. Энэ бодисын хэмжээ цусанд ихсэхэд түрүү булчирхайн өмөн үүсэх нь ихэсдэг байна. Оношыг баталгаажуулахын тулд хэт авиа болон компьютерийн томографиар  харах, рентген, радио идэвхэт бодисоор шинжилнэ. Эцсийн оношыг хярзан болон шулуун гэдсээр дамжуулан тусгай нарийн зүүгээр хатгаж авсан эд эсийн шинжилгээгээр  батална.
Эмчилгээ
Мэс засал, эмийн болон туяа эмчилгээг түрүү булчирхайн өмөнгийн үед хийнэ. Эмчилгээний ямар аргыг сонгох нь өвчтөний хувийн онцлог, нас, өвчний үе шат, үсэрхийлсэн эсэхээс хамаарна. Мэс заслын эмчилгээний аргыг (түрүү булчирхайг авах) зөвхөн үсэрхийлэл өгөөгүй үед хийнэ. Хэрэв яг ингэж хийж чадвал өмөнгөөс бүрэн ангижрана. Эмийн эмчилгээний зарчим нь тестостероныг багасгах, саатуулах үйлчилгээтэй даавар байх бөгөөд хавдар болон үсэрхийллийн өсөлтийн хурдыг багасгана. Даавар эмчилгээ нь бүрэн эдгэрлийг өгөхгүй ч өвчтний  биеийн байдал сайжирч өвчний илрэх шинж сул болдог. Туяа эмчилгээ нь түрүү булчирхайн өмөнгийн хавдрын өсөлт болон үсэрхийллийг багасгадаг радио идэвхэт шарлага бөгөөд өмөнг  эмчилж эдгээж чадахгүй. Эмийн болон туяа эмчилгээ нь эмчилгээний үр дүнг сайжруулдаг арга юм.
Хөхний өмөн
Хорт хавдар судлалын суурийг  өрнийн анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ анх гаргасан түүхтэй. Нэгэн удаа Гиппократаас тусламж авахаар нэг алдартай эмэгтэй иржээ. Гэтэл түүний хєхєнд аймшигт хорт хавдар vvсч, арьсаар үсэрхийлэн тархаад далайн хавчны хуягтай тєстэй хатуу тав бий болгосон байжээ.
Ерөнхий
Хөхний өмөн гэж хөхний булчирхайн хэвийн эсүүд хавдрынх болж хувирах vед үүссэн хорт хавдрыг хэлнэ. Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр хамгийн багаар бодоход арван эмэгтэй тутмын нэг нь өвдөж байна. Эрчүүд илүү азтай, тэдэнд хөхний өмөн 100 дахин бага тохиолддог. Зөвхөн АНУ – д гэхэд 50 мянга орчим эмэгтэй хөхний өмөнгөөр нас барж байна. Тэрчлэн урьд нь гол тєлєв 50-аас дээш насны эмэгтэйчүүд өвчилж байсан бол одоо нилээд залуужиж 40, 30 бүр 20 насанд євчлєх тохиолдол ховор бусд тооцогдож байна.
Шалтгаан
Хөхний хорт хавдар буюу өмөнгийн vvслийн тодорхой шалтгаан нь одоог хүртэл тогтоогдоогүй байна. Гэхдээ эрдэмтэд өвчлөлийг үүсгэж болох  єндєр магадлалтай бvлэг эрсдэлийн хүчин зүйлүүдийг тодорхойлсон байдаг. Жишээлэхэд, цацраг идэвхит туяатай орчинд ажиллах, эм бэлгийн даавар эстрогены тvвшин ихсэх, цусан төрлийн удамд хөхний өмөнгөөр өвдсөн хvн байх, бамбай болон бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдах гэх мэт. Сонирхолтой нь Ватиканы гэлэнмаа нарын дунд хөхний ємєнгөөр өвдөх тохиолдол нь тогтмол бэлгийн амьдрал -тай энгийн эмэгтэйчүүдээс 2-3 дахин их  байдаг байна.
Явц
Мутацид орж хувирч өөрчлөгдсөн эсүүд эрчимтэй үржиж эхлэхийг даган хавдар ургаж эхлэнэ. Эмчлэхгүй бол хавдар маш хурдан томорч арьс, булчин, цээжний хананд ургана. Хавдрын эсүүд тунгалагын судсуудаар тархан ойролцоох тунгалагын зангилаанд очно. Мөн цусны урсгалаар бүх эд эрхтэнд зөөгдөж vсэрхийлдэг. Хөхний өмөн ихэвчлэн уушиг, элэг, яс, тархинд үсэрхийлдэг. Эдгээр эрхтний гэмтэл, мєн хавдрын задрал нь  үхэлд хүргэдэг байна.
Шинж тэмдэг
Хөхний өмөнг бусад хавдрын євчнvvдийн адил эрт илрүүлэх тусам бvрэн эдгэрэх магадлал нь өндөр байдаг.  Өөрийн эрүүл мэндэд анхаарал тавьдаг эмэгтэй хүн бүр хөхєє тогтмол шалгаж байх ёстой. Харж, тэмтэрч, шинжиж vзнэ. Зєвхєн ингэсэн  тохиолдолд л хөхний өмөнгийн хамгийн түгээмэл шинж болох хөхний булчирхайн хатуурлыг (нягтрал) цагт тухайд нь анзаарах боломжтой. Энэ нягтрал нь гол тєлєв өвчингүй байх бөгөөд хэлбэр, хэмжээ, бүтэц нь сарын тэмдгийн мөчлөгийн явцад өөрчлөгддөггүй.Мєн єөрийгөө шинжих үед  дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
Товчны хэлбэр;
Гараа толгой дээрээ өргөхөд арьсан дээр нүх, хонхорхой, үүсэх;
Хөхний хэлбэрийн өөрчлөлт;
Хөхний булчирхай -н тэмтрэгдэж байгаа өрчлөлт;
Аль нэг хөхєнд байнга эвгvй мэдрэмж  тєрєх
Хөхний товч -ноос цусархаг ялгадас гарах;
Тэр талын суганы булчирхай томрох;
Оношлогоо
Өвчин байна гэх єчvvхэн тєдий сэжиг тєрсєн vед яаралтай хөхний эмчид (хавдрын эмч) хандана. Хэрэв хөхний булчирхайн  vзлэгээр сэжиг батлагдахгүй бол нэмэлт шинжилгээ хийлгэж хөхний рентген зураг авахуулж, хөхний булчирхайн хэт авианы шинжилгээнд орно. Шаардлагатай тохиолдолд хөхний булчирхайн эд эсийн шинжилгээ хийдэг. Хэрэв онош батлагдвал цаашид євчтєний эрvvл мэндийг хавдрын эмч хариуцна.
Хөхний өмөнгөөс урьдчилан сэргийлэхийн тулд 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилдээ ядаж ганц удаа хөхний эмчид үзүүлж, хөхний рентген зураг хийлгэх ёстой.
Эмчилгээ
Хөхний өмөнд цогц эмчилгээ хийдэг. Эхний ээлжинд мэс заслын эмчилгээ хийж ихэвчлэн хөхийг бүхлээр нь эсвэл  хэсэгчлэн авна. Мөн хими, даавар, туяа эмчилгээ хийнэ.
Хавдрын эрт vед  зєвхєн дан ганц мэс заслаар эмчлэх боломжтой. Том хавдартай үед эсвэл тунгалагын зангилаанд үсэрхийлсэн үед ( гол тєлєв суганы булчирхайд) туяа ба хими эмчилгээг зайлшгvй хийх шаардлагатай. Хими эмчилгээ нь хавдрын эсийг өөрчилж чаддаг цитостатикуудыг ( хавдрын эсvvдийг гэмтээх vйлчилгээтэй хавдрын эсрэг бодис) хэрэглэж  хорт хавдарыг эмчилдэг эмийн арга юм.
Даавар эмчилгээ нь дааврын болон дааврын эсрэг эмийн тусламжтайгаар эмчлэх арга юм. Хөхний өмөнгийн үеийн даавар эмчилгээний үндсэн чиглэл нь :
Эстрогений түвшинг бууруулах;
Эстроген, прогестероны дааврын рецепторт хориг үүсгэх;
Бөөрний дээд булчирхайд үүсдэг эстрогений түвшинг багасгах;
Их хэмжээний эр бэлгийн дааврын тусламжтайгаар эстрогений үйлчлэлийг дарангуйлах, эстроген эсвэл прогестерон оруулах.
Эмчилгээний аргыг эмч євчтєнд болгонд тухайн хүний нас, өндгөвчийн үйл ажиллагаа, хавдрын бүтэц, ургалтын явц болон бусад зүйлийг харгалзан тусгайлан сонгоно. Эмчилгээний үр дүн нь өвчтний нас, эмчилгээг зөв сонгосон байдал болон гол нь эмчид цагаа олж хандсан эсэхээс хамаарна. Хөхний өмөнгєєс бvрэн эдгэрсний дараа, хєхєє авхуулах хагалгаа хийлгэсэн vйлчлvvлэгчийн ємнє хөхний протез буюу хиймэл хөхний тухай асуудал бий болдог.