Эрүүл мэнд » Халдварт болон шимэгч өвчин

Вирус ба бактерийн ялгаа
Микроб, бактери, /нян/ вирусын тухай сонсоогүй хүн лав байхгүй биз. Хамгийн наад зах нь л энтеровирус-71 –ийн халдвар байна. Гэтэл бид бараг өдөр болгон шахуу сонсож байдаг атлаа бактери буюу нян ба вирус зэрэг бичил амьд биетүүд нь хоорондоо ямар ялгаатай байдаг талаар мэддэггүй.

Мэдэх шаардлага байгаа юм уу гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Вирусээр үүсгэгдсэн өвчнийг нян буюу бактерийн эсрэг үйлчилгээтэй эмээр мянга эмчлээд эдгэрдэггүй гэхээр мэдэж байхад илүүдэхгүй нь ойлгомжтой байх.

Юуны өмнө микроб гэдэг үгний талаар тайлбарлах хэрэгтэй байх. Микроб гэдэг нь энгийн нүдээр олж харах боломжгүй бичил амьд биетүүдийн ерөнхийлсэн нэр юм. Бактерийг монголоор нян гэдэг бол вирус нь тэр чигтээ хэлэгддэг.

Бүтэц

Бактери

Бактери буюу нян нь эрчим хүч ялгаруулах, амьдрах, үржихэд шаардлагатай бүх зүйлсийг өөртөө агуулсан байдаг. Гэхдээ жирийн эсээс ялгаатай нь гэвэл цөм гэж байдаггүй бөгөөд цөмөнд агуулагдах ёстой генийн материал нь эсийн доторх шингэнд нь агуулагдаж байдаг.

Вирус

Вирус нь амьд ба амьгүй байгалийн зааг дээр оршиж байдаг амьдралын хамгийн бүдүүлэг хэлбэр юм. Вирус нь уургийн бүрхүүлээр бүрхэгдсэн ДНХ, эсвэл РНХ гэсэн генийн материалаас л тогтож байдаг.

Амьдрах онцлог

Вирус

Вирусийн биет нь бие даан үржих чадваргүй. Өөрөөр хэлбэл өөрийг нь тээж яваа эзэн биеийн махбодийн эсийн тусламжтайгаар л үржиж чадна. Цаашилбал дан ганц генийн материалаас бүрдэж байдаг болохоор бодисын солилцоо байхгүй. Хар үгээр хэлбэл “хоол унд иднэ” гэсэн ойлголт байдаггүй.Үржихдээ эхлээд вирусын биетийн уургийн бүрхүүл нь өөр эсийн гадаргуйд бэхлэгдэж авна.

Ингэхдээ вирус хаа таарсан эсүүд дээр очиж наалдаад байдаггүй өөрийн онцлогоос хамаараад зөвхөн тодорхой эсүүд дээр наалддаг. Жишээлэхэд, томууны вирус нь салст бүрхүүл, ялангуяа мөгөөрсөн хоолойн салтс бүрхүүлийн хучуур эсүүдэд бэхлэгддэг, хомхойны вирус нь мэдрэлийн эс, ДОХ-ын вирус нь дархлааны эсүүдэд очиж бэхлэгддэг.

Ингээд эсийн гадаргуйд бэхлэгдэснийхээ дараа нь өөрийн генийн материалыг эзэн эсийн дотогш оруулна. Тэндээ вирусын ДНХ, эсвэл РНХ нь эзэн эсийн фермент системийг өөртөө тохируулан өөрчилнө. Ингэсний дараа эс нь өөрөө вирусын уургийг шинээр үйлдвэрлэж эхэлдэг байна. Эзэн эсийн нуклеины хүчил болон уургийг ашиглан “угсрагдсан” шинэ вирусууд нь эзэн эсийг үхэж задрахад нь цааш тархан шинэ шинэ эсүүдийг гэмтээдэг. Вирусээр үүсгэгддэг хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол: томуу, хомхой, ДОХ, улаан бурхан буюу корь, улаан эсэргэнэ, гахайн хавдар, цагаан цэцэг, цусархаг халуурал, тархины хачигт үрэвсэл, гепатит.

Бактери

Бактериуд нь дийлэнх тохиолдолд хуваагдах замаар бие даан үржих чадвартай байдаг бөгөөд өөрийн гэсэн бодисын солилцоотой байдаг. Бактери буюу нян нь эзэн эсийг зөвхөн “хооллож ундлах”, амьдарч, үржих таатай орчин болгож ашигладаг. Ингэхдээ нянгууд нь эс, эдийг өөрийн ферментээр нураахын сацуу амьдралынхаа явцад ялгардаг бүтээгдэхүүн буюу хортой ялгадсуудаараа хүний бие махбодийг хордуулж байдаг. Ингэснээр өвчин үүснэ.

Бактерийн гаралтай хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол: хижиг, гэдэсний ихэнх халдварууд, тарваган тахал, булчин задрах тахал, уяман, тэмбүү, заг хүйтэн /гонорей/, идээд халдвар, боом, сахуу, татран.

Гэхдээ бактериудыг бүгдийг нь өвчин үүсгэгч, шимэгч гэвэл буруу. Хүний бие махбодийг эрүүл, хэвийн байхад зайлшгүй шаардлагатай бактериуд гэж байдаг. Эдгээр бактериуд нь гэдсэнд амьдардаг бөгөөд хоол боловсруулах, амин дэм ялгаруулах, гэдэсний халдвараас сэргийлэх зэрэгт чухал зүйлст шууд оролцож байдаг. Арьс, амны хөндий, үтрээ зэрэгт байдаг бактериуд нь өвчин үүсгэгч бактериудын өсөлтийг дарангуйлах үүрэгтэй.

Ийм ч болохоор антибиотик хэт их хэрэглэх үед хүнд сайн нөлөөтэй бактериуд нь мөхснөөр дисбактериоз г.м. эмгэг үүсдэг.

Мөн уушигны хатгаа, менингит зэрэг зарим өвчин нь вирусын ч бактерийн ч тэр гаралтай байж болдог. Иймд өвчин үүсгэгчийг нь тодорхойлсны дараа л эмчилгээг нь тодорхойлдог.

Төөрөгдөл

Энэ мэт вирус ба нян хоорондын бүтэц, амьдрах онцлогын талаар сайн мэддэггүй хүмүүс нь хэд хэдэн түгээмэл төөрөгдөлд автаж, өөртөө төдийгүй өрөөл бусдад хор болох нь цөөнгүй.

1-р төөрөгдөл

Вирусын гаралтай халдварт өвчнийг пенициллин, ампициллин г.м. антибиотикоор эмчилж болно гэж хүмүүс төөрөлдөх нь элбэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ антибиотикуудаар вирусын гаралтай халдварыг яагаад ч эмчлэх боломжгүй. Учир нь антибиотикууд нь эсийн гадаргыг угсрах, нуклеины хүчил болон уургийг нийлэгжүүлэлтийг алдагдуулах, эсвэл нянгийн доторх зарим бодисын солилцоог нь доголдуулах замаар нянг устгадаг. Харин вируст гадарга, бодисын солилцоо, нийлэгжүүлэх өөрийн гэсэн систем энэ тэр байхгүй тул антибиотикийн үйлчилгээнд тэсвэртэй байдаг. Ийм ч болохоор томуу туссан хүнд мянга антибиотик хийгээд нэмэргүй.

2-р төөрөгдөл

Өвчин үүсгэсэн тухайн вирусыг тусгай аргаар устгах боломжтой гэсэн ташаа ойлголт байдаг. Үнэн хэрэг дээрээ элдэв эм тан бүү хэл хүний дархлалын систем өөрөө хүртэл халдварлагдсан эсийг вирусээс нь цэвэрлэх чадваргүй байдаг. Өөрөөр хэлбэл дархлалын систем нь хүний биед нэвтрээд эсийн дотор орж амжаагүй байгаа вирусыг л устгаж чадна. Харин вирусын генийн материал нь нэгэнт эсийн гадаргыг нэвтлээд орчихсон бол эсийг бүхэлд нь устгаад гадагш ялгарсан вирусыг дархлалын эсээр залгиулан устгахаас өөр арга байдаггүй.Зарим төрлийн вирус нь хүний биенд нэг л нэвтэрсэн бол тэндээ насан туршид нь амьдардаг. Жишээлэхэд, хомхойн вирус, папиломын вирус, ДОХ-ын вирус нь ийм чадвартай. Ингэж хүний биед амьдрахдаа идэвхтэй үржих буюу өвчин сэдрэх, идэвхгүй унталтын байдалд орох буюу өвчин намжих гэсэн үечлэлтэй байдаг. Унтаа байдалд байгаа вирусыг ямар ч эм тангаар устгах боломжгүй.

3-р төөрөгдөл

Вирусын гаралтай өвчний эсрэг эм байдаггүй гэсэн ташаа ойлголт байдаг. Үнэн хэрэг дээрээ вирусын эсрэг үйлчилгээтэй эм байдаг. Эдгээр эм нь дор дурдагдах гурван зарчмын аль нэгийнх нь дагуу үйлчилдэг.

Эхнийх нь хүний биеийн эсэргүүцлийг өдөөн сэргээх замаар вирусын эсрэг тэмцэх. “Арбидол”, «Циклоферон» зэрэг эм нь ийм үйлчилгээтэй.

Дараагийнх нь вирусын шинэ биетийн бүтцийг эвдэх. Ийм эм нь нуклеины хүчлийг нийлэгжүүлэхэд ашиглагддаг азотлог суурийн хувиргасан аналоги хэлбэртэй. Ингээд бүтцийн хувьд адил болохоор эсийн дотор үржиж байгаа вирусын ДНХ, эсвэл РНХ-ийн эгнээнд багтаад орчихдог. Үүний дараагаар шинэ вирус нь согогтой болж цаашид шинэ эс гэмтээх чадваргүй болдог ажээ. Ацикловир нь ийм үйлчилгээтэй эм юм.

Гурав дахь зарчим нь вирусыг эсийн дотор нэвтрэхээс сэргийлэх дээр тулгуурлсан. Ийм төрлийн эм нь вирусын ДНХ, эсвэл РНХ-ийг уургийн гадаргаасаа салахад нь саад болдог. Ингэснээрээ вирусын ген нь эсийн гадаргаар нэвтрэн орох чадвараа алддаг. Ремантадин нь ийм үйлчилгээтэй эм юм

Энэ бүх эм, бэлдмэлүүд нь зөвхөн идэвхтэй үржиж байгаа вирусын эсрэг үйлчилгээтэй байдгийг мэдэж авахад илүүдэхгүй байх.

Энэ мэдээлэл таныг болон таны ойр дотны хүмүүсийг тохирохгүй эм бэлдмэл хэрэглэн эрүүл мэнддээ хохирол учруулахаас сэргийлэхэд туслана гэдэгт найдаж байна.

Гар, хөл, амны өвчин гэж юу вэ?
Гар-хөл-ба-амны хам шинж гэдэг нь гарын алга, хөлийн тавхай  хурууны завсар, амны салстад бижрүүт тууралт гарч , халуурч илэрдэг  энтеро вирусээр үүсгэддэг өвчин. Амьтнаас хүнд халдахгүй. Өвчтэй хүнээс халдвар тардаг.

Өвчтэй хүний шүлс, хамрын шингэн нус, ялгадас, арьсан дээр гарсан бижрүүний шүүсдэс,өтгөнөөс халдвар дамжин халдана. Ялангуяа өвчний шинж тэмдэг  илэрсэн эхний долоо хоногт хамгийн их халдвартай байдаг. Халдвар авсанаас хойш 3-7 хоногийн дараа өвчний анхны шинжүүд илэрнэ.Өвчин илрэхэд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл бол нас. Ихэвчлэн 10-аас доош насныхан өвчилдөг.Насанд хүрэгсэд өвчлөх боловч тохиолдлын чанартай өвчилнө. Учир нь насанд хүрэгсэд ихэнхдээ халдвар авч дархлаа тогтсон байдаг.

Шинж тэмдэг

Ихэнхдээ хавар,намрын улиралд өвчний дэгдэлт ихэсдэг.6,7 сард өвчний ид оргил үе-дээд хэмжээнд хүрдэг.

Халуурах. Биеийн халуун их өндөр биш 101-102  хэм  \37,5-39,5\ хүрнэ.

Толгой өвдөх

Хоолонд дургүй болох.

Маш жижиг цэврүүт бижрүүт тууралт хөл, гар, цавины орчмоор гарах ба дарахад өвчтэй байна. Хөлийн тавхай, гарын алгаар тууралт  илүү ихээр байрлах бөгөөд хурууны салааг мөн өвчлүүлнэ

Хоолой өвдөх

Гүйлсэн булчирхай, ам, хэлэн дээр тууралт гарч шархлуулан юм идэхэд төвөгтэй болно.

Жирэмсэн эх энэ халдвараар өвчлөж болно. Жирэмсний явцад нөлөөлсөн тохиолдол  зулбалт, ургийн эмгэг үүсгэсэн тухай хэвлэлд бага мэдээлэгдсэн байна. Хурц  идэвхитэй хэлбэрээр өвчилсөн  жирэмсэн эхийн хэвлийд буй хүүхэд халдвар авах магадлал  маш өндөр. Нярай халдвар авсан тохиолдолд ихэнхидээ хөнгөн хэлбэрээр өвчлөх боловч ховор тохиолдолд амин чухал эрхтэн элэг, зүрх, тархийг гэмтээн амь насанд аюул учруулж  болно.

БИД ЭНЭ ӨВЧНИЙ ТУХАЙ ЯАГААД УРЬД НЬ СОНСООГҮЙ БАЙСАН ЮМ БЭ?

Энэ өвчнийг харьцангуй сүүлд таньж мэддэг болсонтой холбоотой. Гар-хөл-ба-амны  өвчний анхны  мэдээлэл 1956 онд  Австралид мэдээлэгдсэн байна. Энтеровирус нь хүний (+)ss РНХ вирусийн генээр үүсгэгддэг. Түүхэн хөгжлийнх нь явцад олонтаа тохиолддог хэлбэр нь Полиовирусууд.Дараагийн элбэг тохиолддог хэлбэр нь коксаки  болон эховирус.

Энтеровирусийн гол үүсгэдэг өвчин нь дархлаа нь буурсан нярайг  хүнд хэлбэрийн асептик менингитээр өвчлүүлдэг. Хүний энтеровирус нь анх танин мэдэгдэж эхэлсэн цагаасаа эхлэн дэлхийн улс орнуудад өвчлөл нь улам бү�р тархаж  хөнгөн хэлбэрийн амьсгалын замын өвчлөлөөс эхлээд гар-хөл-ба-амны өвчин, нүдний цусан үжилт үрэвсэл, асептик менингит, миокардит  \зүрхний булчингийн үрэвсэл\ , нярайн хүнд хэлбэрийн  цусан үжил төст өвчлөл, хурц хэлбэрийн саажилт үүсгэх зэргээр хүрээгээ  улам тэлсээр байна.

Америкийн Нэгдсэн Улсад жил бүр 30-50 сая  хүн  энэ өвчний халдварыг авч 30,000-50,000 хүн менингитээр хүндэрч эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг байна. Серологийн судалгаагаар эсрэг биетийг саармагжуулах замаар 6а төрлийн олонтаа тохиолддог  хүний энтеровирусийн серотпийг  судалж  тогтоосон байна. Энтеровирусийг үүсгэж байгаа өвчний  шинжээр нь  дөрвөн том бүлэгт хуваадаг. Үүнд:полиовирус, коксаки А вирус, коксаки В вирус, эховирус.

Гэвч сүүлийн үед энтеровирусийн шинээр гаргаж авч байгаа хэлбэрүүдийг дугаар тавьж нэрлэдэг болсон: EV68, EV69, EV70  ба EV71 г.м

Энтеровирус 71 ( EV71)

EV71 – ийг анх 1969 онд Калифорнид мэдрэлийн өвчнөөр өвчилсөн тохиолдлоос гаргаж ялгаж авчээ. Хүүхдэд хүнд хэлбэрийн мэдрэлийн өвчин үүсгэдэг энтеровирусийн шинэ хэлбэр. Мэдрэлийн  эд, эсэд хоруу чанартайгаар үйлчилж саажилт үүсгэдэг. Энтеровирус 71 ( EV71)- ийн халдвар нь шинж тэмдэггүйгээр эсвэл гүйлгэх, бижрүүт тууралт гарах, гар, хөл, амны өвчний хэлбэрэээр илэрч болно. EV71-нь үндсэндээ мэдрэлийн хүнд хэлбэрийн саажилт үүсгэдэг хэлбэр юм. Гэвч энэ вирусийн молекулын механизмын  талаархи  мэдлэг одоогоор  тийм ч сайн биш байна. Ихэнх  тохиолдол энэ вирус гар, хөл, амны өвчлөлийг үүсгэх ба заримдаа төв мэдрэлийн системийг хүндээр гэмтээж болохнээ. 1997 онд Малайз, Японд 1998 онд Тайваньд энэ өвчний дэгдэлт гарч бага насны хүүхдүүдийг хамарсан ба тэдгээрээс зарим нь нас барсан байна. EV71 бүрийн нуклеотидуудын дэс дараалалыг тогтоон тусад нь ялган авч, харьцүүлах зэргээр генетикийн дүгнэлт хийсний дүнд дээрхи гарсан өвчний дэгдэлтүүд генотип А-1, энэ нь цааш хоёр хуваагдаж генотип А-2 ба В  хэлбэрээр үүсгэгдэж гэдгийг тогтоосон байна.

Малайз ба Сингапурт

1997, 2000 онуудад энтеровирус 71 ( EV71)- ийн  дэгдэлт болсон, генотип В3 ба В4 -өөр үүсгэгдсэн байсан. 1997 оноос эхлэн  \ генотип В ба С\   Сингапурт жил бүр энэ өвчлөлийн дэгдэлт бүртгэгдэх болсон.2000 оны дэгдэлт генотип В4 давамгайлсан өвчлөл байв.

Солонгост

2000 онд Солонгост энэ энтеровирус 71 ( EV71)- ийн  дэгдэлт гарч шинэ генотип С3 бүртгэгдсэн байна.

Тайваньд

1998 онд Энтеровирус 71 ( EV71)- ийн маш том дэгдэлт болж 129,106 хүн өвчилж, 405 хүүхэд хүнд хэлбэрээр өвдөж , тэдний 80 нь нас барсан байна. 1998 оноос хойш жил бүр шахам  Тайваньд жижиг дэгдэлтүүд гарч байгаа бөгөөд энтеровирус 71 ( EV71)- ийн генотип С2 ба В4  хэлбэрээр үүсгэгдсэн байна. 1998-2000 оны хооронд Тайваньд гар,хөл,амны өвчлөлийн  хоёр удаагийн дэгдэлт гарчээ.

Гонг Конгт

1987 онд энтеровирус 71 ( EV71)- ийн нэг талын саажилтын хэлбэр анх бүртгэгдсэн байна. 2001 онд энтеровирус 71 ( EV71)- ийн өвчлөлөөр нас баралт гарсан байна. 2004-2007 онд энтеровирус 71 ( EV71)- ийн өвчлөл жил бүр 8-35 хүн өвчилж бүртгэгдсэн мэдээлэл байна. 2008 онд 18  хүн өвчлөөд байна.

Хятадад

1999-2004 онуудад энтеровирус 71 ( EV71)- ийн дэгдэлт гарч байгаагүй  боловч орон нутгийн чанартай  цөөн тооны  мэдрэлийн хэлбэрийн өвчлөлүүд  бүртгэгдэж, нас баралт хүртэл гарч байжээ. Шинжин хотод 147 хүүхдэд гар, хөл, амны өвчлөл бүртгэгдэж  тэднээс 19-нь энтеровирус 71 ( EV71)- ийн  халдвартай хэмээн тогтоогдсон байна. 1998-2004 онд Хятадад энтеровирус 71 ( EV71)- ийн генотипийн С4 хэлбэр л тархаж байжээ.

2008 оны 5 сарын 3 -нд  Хятадын эрүүл мэндийн байгууллагаас энтеровирус 71 ( EV71)- ийн халдвар Фуянг, Анхуй, Жижианг, Гуангдонг  хотуудад олон хүнийг хамарсан томоохон хэмжээний дэгдэлт тархаад байгааг мэдээлсэн байна. Энэ өдрийн байдлаар нийт 3736 хүүхэд голцуу өвчилж, 42 нь хүнд байдалтай, 22 нь нас бараад байгааг мөн мэдээлжээ.

5 сарын 5-ны байдлаар Жижианг хотод 6,300 өвчлөл бүртгэгдэж,26 хүүхэд нас барсан байна.Өвчилсөн хүүхдүүд  6 хүртлэх насныхан зонхилж,тэр дундаа 2 хүртэл насныхан илүү их  энэ өвчинд өртсөн байна.

5 сарын 16 -ны байдлаар энтеровирус 71 ( EV71)- ийн дэгдэлт  Хятадад 24,932 -т хүрч тэдгээрээс 43 нь нас бараад байна.

Эмчилгээ

Шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийнэ. Халуурах үед парацитамол буюу tylenol  уулгана. Аспирин 12 -оос доош насны хүүхдэд  болж өгвөл уулгах хэрэггүй. Шилэн аяганд хагас цайны халбага давс хийж уулгахгүйгээр амыг зайлуулна. Шингэн юм сайн уулгах хэрэгтэй. Жимсний шүүс,лаазтай ундаа зохимжгүй. Учир нь эдгээр нь хүчиллэг учир аманд гарсан шархыг улам хорсгож өвтгөдөг.Хамгийн зохимжтой ундаа бол буцалгасан бүлээн сүү.Ялангуяа халуурч байгаа үед шингэн зүйл нэмэлтээр уулгах шаардлагатай.

Гарч болох хүндрэл

Шингэний дутагдалд орж, таталт өгч болно.Шингэний дутагдалд орж буй шинжүүд:

Арьс  салст хуурайшина.

Жингээ алдаж эхэлнэ.

Тайван биш болно

Үргэлжлэн халуурна

Хөдөлгөөн багасч сулран шээс өтгөн бараан өнгөтэй болно.

Урьдчилан сэргийлэлт

Халдвартай хүнийг тусгаарлана. Бохир гарын өвчин. Хүүхдийг гараа зөв ,сайн угааж сургахад онцгойлон анхаарах хэрэгтэй.

Б.Сэлэнгэ \Чикаго\

Гар, хөл, амны өвчнийг гэрээр эмчлэх, асрах зөвлөмж
1. Гар, хөл, амны өвчний хөнгөн хэлбэрээр өвчилсөн буюу бага хэмжээний тууралттай, халуураагүй хүүхдийг 14 хоног гэрт нь тусгаарлаж, асарна.

2. Хүүхдийг өвчилсөн тухай сургууль, цэцэрлэг, өрхийн эмчдээ нэн даруй мэдэгдээрэй.

3. Биеийн халууныг тогтмол үзнэ.

4. Хүүхдийг дулаан хувцаслаж, аминдэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс, чацаргана, аньс, зөгийн бал, халуун сүү, аарц хэрэглүүлнэ.

5. Витамин С-г уусмалаар эсвэл үрэл, шахмалаар өгнө.

6. Гэр бүлийн бүх гишүүд гарын ариун цэврийг маш сайн сахиж, гараа савандаж угаах бөгөөд ариутгалын бодистой (1 л усанд 10 ширхэг

шахмал хлорамин) уусмалаар өвчтэй хүүхдийн ялгадсаар (өтгөн, шүлс, цэврүүт тууралтын шүүс) бохирлогдсон орчны эд зүйлсийг арчиж ариутгана.

7. Хүүхдээ хөхүүлэхдээ гар, хөхөө сайн угаана.

8. Гэр орондоо өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар салхи сайн оруулж 15 минутаар өдөрт 2 цаг тутам агаар сэлгэж байх шаардлагатай.

Хэзээ эмнэлэгт хандах вэ?

Биеийн халуун 38 хэмээс ихсэх

Тууралт нэмэгдэх, шархлах, идээлэх

Бөөлжих

Толгой өвдөх

Амьсгаадах

Гар хөл сулрах

Хөөстэй ягаан цэр гарах

Унтамхай, тайван биш болох зэрэг шинж тэмдэг илэрвэл 100 тоот утсанд холбогдоно уу.

Халдварт өвчин судлалын үндэсний төв

Энтеровирус
Ерөнхий

Хятадад гарсан энтеровирусын халдвар Монголд тархаж олон зуун хvн өвдөөд байна. Сонин хэвлэлд гарч байгаа мэдээнээс үзвэл энтеровирусын халдвар чухам хүү аюултай, эмчлэгдэшгүй, аймшигтай өвчин юм байх.

Гэтэл үнэн хэрэг дээрээ байдал өөр байгааг хүмүүс мэдэхгүй байгаа нь харамсалтай. Энтервирус -71 (EV71)-ын халдвар авсан хүүхдүүдийн дундах нас баралт нь өргөн тархсан хүүхдийн бусад өвчнийхөөс илүү гараагүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Түүх

Энтервирус -71 нь гэв гэнэт сая илрээд байгаа аймшигт өвчин үүсгэгч гэдэг нь ор үндэсгүй зүйл юм. Энтервирусуудын бүр 1940-50 онуудад америкийн судлаачид нээн илрүүлжээ. Энэ төрлийн вирус нь хүний гэдсэнд үржих чадвартай ч төв мэдрэлийн системийг хамгийн ихээр гэмтээх аюултай.

Төрөл зүйл

Энтервирусууд нь пиковирус буюу асар жижиг вирус ба РНХ төрөлд багтдаг. Дотроо хүнд аюултай 67 зүйлтэй. Эдгээрээс 3 нь полиомелтийнх /нугасны бор эстэс/, 23 нь Коксаки А-ийнх, 31 нь ЕСНО-вирус, 4 нь энтеровирус 68-71.

Явц ба тархалт

Энтеровирусын халдваруудын 85% орчим нь ямар ч шинж тэмдэггүй явцтай байдаг бол 12-14% -д нь вирусын гаралтай хөнгөн хэлбэрийн халуурал гэж оношлогддог. Харин менингит, энцефалит /тархины үрэвсэл/ г.м. ноцтой байдлаар хүндэрдэг өвчлөл нь нийт халдварын ердөө 1-3 % байдаг ажээ.

Энтеровирусын халдварт өртөгсдийн дийлэнх нь 7 хүртэлх насны хүүхдүүд байдаг. Энтеровирус нь маш өргөн тархацтай байдаг болохоор үүнээс дээш насныхан нь дархлаа тогтсон байдаг.

Энтеровирусын халдвар нь бохир гар, угаагаагүй хүнсний ногоо, түүхий усаар гол төлөв тархдаг. Агаар дуслын замаар тархадаг ч энэ замаар түгэх нь харьцангуй бага байдаг юм байна. Иймд сургууль, цэцэрлэгт ариун цэврийн арга хэмжээг сайтар сахих нь энеровирусын халдварын тархалтаас сэргийлэх үндсэн арга юм.

Сүр дуулиан тариад байгаа энтеровирус-71-ийн тархалт нь шинэ зvйл биш юм. Жишээлэхэд, АНУ, Швед, Япон 1969-1973 онуудад), Болгар /1975онд /, Унгар /1976 онд/, Малайз /1997 онд/, Тайван /1998 онд/, Сингапур /1999 онд/ зэрэг улсуудад түр зуурын тэсрэлтийн байдлаар тархаж байсан байна.

Ийм ч учраас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Хятад дахь салбарын тэргүүн Ханс Трёдсон нь сэтгүүлчдэд хандан “Бид Сингапур, Вьетнам болон Хятадын зарим хэсэгт тогтмол гардаг халдварт өвчинтэй тулгарсан төдий зүйл. Иймд өвчилсөн хүмүүсийн тоо цашид нэмэгдэх ч түгшүүр зарлаад байх шаардлага ер алга” гэж мэдэгдсэн байна.

Үнэхээр ч БНХАУ-ын араас хөрш зэргэлдээ бусад улсуудаас энтеровирусын халдварын талаарх мэдээ ирж байна. Жишээлэхэд, Вьетнамд он гарсаар 400 хүн өвдсөн бол, Сингапурт 9 мянган хүн өвдөөд байгаа юм байна. Хамгийн гол нь эдгээр тоо нь энтеровирусээр өвчлөгсдийн жилийн дундаж үзүүлэлтээс ер давж гарахгүй байгаа ажээ.

Өнөөдөр дуулиан тариад байгаа энтеровирус-71-ийн өвчлөл нь уушигны хурц хаван үүсгэн үхэлд хүргэдгээрээ онцлог юм байна.

Энтеровирус -71-ийн эсрэг вакциныг бүр 1970-аад онд хуучин ЗХУ –д бүтээсэн байдаг гэдгийг хүмүүс мэдэхгүй байна. Гэвч энтеровирус нь тун хувирамтгай, олон дэд зүйлтэй болохоор вакцин хийх замаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь үр ашиг муутайд тооцогддог.

Хятадад тархаад байгаа энтеровирус-71-ийн өвчлөлийн хувьд гэвэл тархсан бүс нь дулаан, чийглэг уур амьсгалтай, энтеровирус-71-ийг үржин тархахад таатай болохоор ийм байдал үүссэнд гайхаад байх зүйл огт байхгүй гэдгийг судлаачид онцолж байна.

Харин манай улсын хувьд урин дулааны уур амьсгал эхэлсэн, алим жимс, төмс, хүнсний ногоог угаах, гараа тогтмол савантай усаар угаах г.м. ариун цэврийн наад захын арга хэмжээ авах тэл дээр хойрго хандаж байгаагаас үүдэн байдал хурцадмал болоод байна.

Иймд элдэв дуулиант мэдээлэл уншин стресст оролгvйгээр, тайван амгалан байж, ариун цэврийн сахих хамгийн наад захын арга хэмжээг аваад байхад вирусын халдвар тусна гэх аюул vгvй юм.

Менингококк, менингит
Ерөнхий

Өвөл хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон тооны архаг өвчин сэдэрдгээс гадна хурц халдварт өвчнүүдийг тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм. Менингококкын халдварын хамгийн хүнд хэлбэрийг нь манайхан гол төлөв хар яриандаа цахилгаан менингит гэж яриад сурчихсан байдаг.

Шалтгаан

Менингококк (Neisseria meningitidis) гэдэг нян -г анх 1887 онд А.Вейксельбаум гэдэг эрдэм нь менингитээр өвдсөн хүний нугасны уснаас ялган гаргаж, нарийвчлан судалсан байдаг. Менингококк дотроо А, В, С, D, Z, X, Y гэсэн олон хэлбэртэй байдгаас өвчний дэгдэлтийн хэлбэр нь гол төлөв А хэлбэрийн менингококктой холбоотой байдаг.

Менингококк нь гадаад орчинд амьдрах чадвараар маш сул нян юм. Ийм болохоор 60 градусын халуунд 10 минут, 80 градусын халуунд 2 минутын дотор үхдэг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Тасалгааны дулаанд 1-3 цаг орчим, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Өвчин vvсгэгч нян нь 36-37 градусын дулаанд vрждэг.

Халдварлалт

Менингококкын менингит, менингококкын нян тээгчид нь халдварын эх үүсвэр болдог. Эдгэрсний дараа 3 долоо хоног орчмын хугацаанд хүн нян тээгч байдаг. Иймд менингококкын тээгчид маш олон байдаг. Зарим судалгаагаар зургаан хүн тутмын нэг нь энэ нянгийн тээгч байдаг аж. Өвдсөн хүмүүс нь өвчний эхний үед микробыг гадагш нь ихээр ялгаруулдаг.

Үржих таатай температур нь 36-37 градуас байдаг болохоор хамар залгиурт үржээд ханиах, найтах үед гадагш тархана. Өөрөөр хэлбэл агаар дуслын замаар халдварладаг.

Дархлаа нь харьцангуй сул байдгаас болж сургуулийн өмнөх насныхан их өвддөг. Судалгаанаас үзвэл манай улсад энэ халдвар авсан хүмүүсийн 84% нь 0-14 насныхан байдаг.

Менингококкын халдвар

Далд үе нь гол төлөв 2-10 хоног үргэлжилнэ. Менингококкоор үүсгэгдсэн өвчний эмнэл зүйн хэлбэрүүд нь янз бүр байж болно.

Өвчин үүсгэгч нь тодорхой нэг эрхтэнд байрласан хэсэгчилсэн хэлбэр, үүнд: менингококкын тээгч, назофарингит.

Халдвар бүх биеэр тархсан нэрвэгдсэн хэлбэр, үүнд: менингококкеми, менингит, менингоэнцефалит.

Цөөн тохиолддог ховор хэлбэр, үүнд: эндокардит /зүрхний дотортос/, полиартрит /олон үетэс/, хатгаа.

Хурц назофарингит

Нянгийн тээгч байх, назофарингит зэрэг хэсэгчилсэн хэлбэр нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаггүй тул огт мэдэгдэлгүй өнгөрч болно.

Харин хурц хэлбэрийн назофарингит нь идээт менингитын анхны шинж тэмдэг, эсвэл өөрөө менингококкын халдварын эмнэл зүйн бие даасан илрэл байж болно. 38,5 хүртэл халуурах, толгой өвдөх, бие сульдах, хамар битүүрэх, залгиурын арын хана улайх зэрэг шинж илэрнэ. Ийм шинж тэмдэг илрэхтэй зэрэгцэн толгой маш хүчтэй өвдөх, бөөлжих, дотор муухайрах, янз бүрийн тууралт гарвал  эмчид нэн яаралтай хандах шаардлагатай.

Менингококкеми

Дархлаа суларсан үед нян нь хамар залгиураас гадагшлан цусанд орох үед менингококкеми /цус үжих/ гэдэг хүүхдийн хамгийн аюултай халдварт өвчнүүдийн нэг үүсдэг. Нянгийн ялгаруулсан хорны нөлөөгөөр олон тооны жижиг судас бөглөрч, цусны бүлэгнэлт алдагдаснаар биеэр цусархаг тууралт гарна. Толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, 40, түүнээс дээш халуурах, бөөлжих.

Энэ хэлбэрийн халдварын үед менингитийн шинж тэмдэг илрэхгүй. Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед эмчид нэн яаралтай хандах хэрэгтэй.

Менингит

Менингококк нь тархи, нугасыг гэмтээвэл менингит үүснэ. Ийм үед менингококк нь гол төлөв тархины зөөлөн давхаргад бөөгнөрөн идээт үрэвсэл үүсгэнэ. Ингэхдээ хамар залгиураар үнэрлэх мэдрэлийн замаар дамжиж, эсвэл цусаар дамжин төв мэдрэлийн системд нэвтэрдэг.

Менингит нь чичрүүдэс хүрэх, огцом өндөр халуурах /38-39/, хөөрлийн байдалдт орох, тайван бус болох, татагнах шинж тэмдэгээр эхэлнэ. Толгой маш хүчтэй өвдөх, дотор муухайралгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэмтгий болно. Улмаар гэрэл, дуу чимээнд хэт мэдрэмтгий, цочимтгой болох. Эхний хоногийн сүүлээс менингитийн шинж тэмдэг илэрнэ, үүнд: дагзны булчин хөших, Кернигийн шинж тэмдэг буюу өвдгөөр нь нугалсан хөлөө тэнийлгэж чадахгүй байх, Брузинскийн шинж тэмдэг буюу эрүү цээжинд хүргэхэд хөлөө өвдгөөр нь нугалах.

Мөн дэмийрэх, шөрмөс татах, үе мөч салаглах шинж тэмдэг илэрч болзошгүйгээс гадна хөхүүл хүүхдийн зулай нь товойж, чангарах, лугшихаа болих шинж илэрч магадгүй. Өвчилсөн хүмүүсийн 50% нь өвчний 2-5 дахь өдөр нь их хэмжээний үсэрхийлсэн тууралт, арай цөөн тохиолдолд бэржрүүт тууралт /жижиг цус хуралт/ гарна. Тууралт нь од хэлбэртэй, үе мөчний их биенээс хол хэсэгт, өгзөг, их биеийн хажуу хэсэгт гарна.

Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид нэн яаралтай хандах хэрэгтэй.

Эмчилгээ

Дээрх шинж тэмдэг илэрсэн үед эмчид нэн яаралтай үзүүлж, эмнэлгийн туслалцаа авбал өвчнийг эмлэх боломжтой. Эмчид үзүүлэх, эмнэлэгт хандалгүйгээр өөрөө дур мэдэн эмчилгээ хийх зэргээр цаг алдвал үхэлд хүргэх аюултай гэдгийг анхаараарай. Өвчний үед хэрэглэх эм тариа, тун зэргийг зөвхөн эмч заана.

Урьдчилан сэргийлэлт

- Хүүхдийг дэлгүүр, зах г.м. олон хөлийн газраар дагуулж явахгүй байх.

- Цэвэр агаарт агарах.

- Амин дэм уух зэргээр дархлааг бэхжүүлэх.

- Өвдсөн хүнээс тусгаарлах.

Харханд хазуулснаас халуурах /Япон, Зvvн Өмнөд Ази/
Ерөнхий

Харханд хазуулсны дараах халууралт гэдэг нь амьтнаас хүн халддаг бактерийн гаралтай хоёр өвнийг ингэж нэрлэдэг юм. Эхнийх нь содоку гэдэг өвчин. Содоку гэдэг нь японы со буюу харх доку буюу хор гэсэн үгнээс гаралтай. Хоёр дахь өвчин нь стрептобациллын халууралт гэж нэрлэгддэг. Япон, Зүүн Өмнөд Азийн орнуудад ажиглагддаг

Хоёр өвчин клиникийн байдлаараа төстэй, харханд хазуулсны дараа үүсдэг. Заримдаа харханд бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнээс халддаг.

Шалтгаан

Нэг нь спирхот (Spirillum minus), нөгөө нь стрептобацилл /Streptobacillus moniliformis/ гэсэн өвчин үүсгэгчээс үүддэг.

Спирохетийг агуулагч, тархаагч эх үүсвэр нь харх /хэрэм, молтогч, туулай зэрэг байх нь цөөн/. Стретобациллийн тээгч нь зөвхөн харх. Өвчин нь хүнээс хүнд халдаггүй.

Өвчин үүсгэгчид нь хархыг хазах үед гэмтсэн хэсгээр дамжин хүний биед орно. Дараа тунгалагийн замаар дамжин явахдаа тунгалаг судастас, тунгалагийн булчирхайтас үүсгэнэ. Халдвар нэвтэрсэн газар нь өвчний анхдагч голомт бий болно. Дараа нь өвчин үүсгэгч нь цусанд нэвтэрч түүгээр дамжин ретикулоэндотелиал системийн эрхтэнүүд нэвтрэн бэхлэгдэснээс өвчний давтан үүсэх нөхцлийг бий болгоно.

Шинж тэмдэг

Спирохетийн халдвар авсан үед далд үе нь 10-14 хоног /дээд тал нь 36 хоног/, стрептобациллын халдварын үед дийлэнх тохиолдолд 1-3 хоног, цөөн тохиолдолд 3 долоо хоног үргэлжилнэ. Энэ хооронд хазуулсан газрын шарх нь эдгэж ч болно.

Содоку

Энэ хооронд хүн шарх эдгэрчихлээ гээд тоохгүй байдаг. Гэвч 1-3 долоо хоногийн дараа хазуулаад эдгэсэн газар нь улайж, товойгоод удалгүй шархалдаг. Үүний даган шархтай ойролцоох тунгалагийн булчирхайнууд томрох, толгой өвдөх, халуурах шинэ тэмдэг илэрнэ. Арай хожуу нь гарын сарвуу, тавхайгаар хүрэндүү өнгөтэй жижиг тууралт гарснаас хэсэг хугацаанаа дараа биеэр тархана. Булчин, үе мөч өөр өвдөнө. 39-40 градус хүртэл халуурах бөгөөд халууралт нь 5-7 хоног үргэлжилнэ. Дараа нь хар хөлс цутгахыг даган огцом буудаг. Зарим тохиолдолд хүн эмнэлэгт хэвтэхээсээ айгаад эмчид ханддаггүй. Ингэсэн тохиолдолд 3-4 хоногийн дараа өвчний бүх шинж тэмдэг арилдаг. Гэвч 3-7 хоногийн дараа өвчин ахиад хөдөлнө. Учир нь халдвар нь цусанд орж ретикулоэндотелиал системийн эрхтэнүүдэд хуримтлагдаснаар өвчний шинэ голомтйг болгосон байдаг. Өвчин үүсгэгчийн эсрэг эмчилгээ хийхгүй үед энэ мэтээр өвчин 6-20, түүнээс олон удаа хөдөлж хэдэн сараар үргэлжилж болзошгүй. 2-3 дахь удаагийн хөдлөлтөөс эхлээд толбот гүвдрүүт, эсвэл улаан эсэргэнэ -тэй адил тууралт бүх биеээр гарана. Ингэхдээ анхдагч голомтын ойролцоо хамгийн их гарна.

Стрептобацилийн халууралт

Стрептобацилын халдвар орсон үед өвчний явц нь арай өөр байна. Юуны өмнө далд хугцаа нь маш богино 1-3 хоног. Өвчин чичрүүдэс хүрч халуурах, толгой өвдөх, бие сульдах, булчингаар өвдөх шинж тэмдэг илрэн огцом эхэлнэ. Хазуулсан газар нь гол төлөв өөрчлөлтгүй байдаг ч заримдаа овойж, бага зэрэг яршин ойролцоох тунгалагийн булчирхайнууд нь цочдог. Өвдсөн хүмүүсийн 75% нь өвчний 1-3 дахь өдөр нь толбот тууралт гарна. Тууралт нь алга, шагайн хэсгийг бүхэлд нь бүрхэн үе мөчөөр хамгийн их гарна. Тууралт нь толбоноос гадна сувдла, бэржрүү гарах бөгөөд загатнуулах нь цөөнгүй. Өвчлөлийн 50% нь том үеүүдээр өвддөг. Өвчний хөдлөх нь тоо нь арай цөөн. Эмчилгээ хийгээгүй үед тархины буглаа, зөөлөн эдийн буглаа үүсэх аюутай.

Оношлогоо

Үзлэгийн явцад эмч нь өвчтөний харханд хазуулсан шарх, өвчний голомт, хазуулсан газартай ойролцоох тунгалагийн булчирхай цочрох, өвчний дахин хөдлөлт зэргийг үндэслэн оношлоно. Мууранд маажуулсны дараах өвчнөөс ялган оношийг бататгахын тулд анхдагч голомтоос цус, эсийн дээж авч шинжилнэ. /Зөв оношийг зөвхөн эмч тавих чадвартай тул өөрөө өөртөө дур мэдэн онош тавьж, эмчилгээ хийх хорно болно уу гэхээс тус болохгүй гэдгийг мартаж болохгүй.

Эмчилгээ

Эмчийн бичсэн жорын дагуу пенициллин хоногт 800 000-1 200 000 ЕД/х 7-10 турш хийнэ. Пенициллиний харшилтай болж тетрациклинийг ашигладаг /7-10 хоногийн турш 0,3-04 граммаар хоногт 4 удаа/. Эсвэл эритромицин /5-7 хоногийн турш 0,5 граммаар хоногт 4 удаа/. Өвчний үед хэрэглэх эм, эмийн тунг зөвхөн мэргэжлийн эмч заана гэдгийг мартаж болохгүй.

Өвчин үүсгэгчийг устгахад чигэлсэн эмчилгээ байхгүй үед өвчтөнүүдийн 6-10% нь нас бардаг байсан. Орчин үеийн эмчилгээний прогноз нааштай.

Урьдчилан сэргийлэх

Харханд хазуулсан бол тетрациклинийг 0,25 граммаар хоногт 4 удаа 5 өдрийн турш хэрэглэнэ. Гэхдээ зөвхөн эмчийн заалтын дагуу.

Шимэгч хорхойн өвчин / цагаан хорхой /
Хүний биед үүрлэн, шим тэжээлийг нь сорохын зэрэгцээ амьдралынхаа бүтээгдэхүүнээр хордуулж байдаг хэсэг төрлийн хорхойг шимэгч гэдэг. Тэдний үйл ажиллагааны улмаас тэжээж, тээж яваа хүн өвчилдөг. Хар ярианд ийм хорхойг цагаан хорхой гэж хэлээд дадчихсан байдаг.

Ерөнхий

Хүний бие махбодын дотор амьдардаг шимэгч хорхойгоор үүсгэгдсэн өвчнийг шимэгч хорхойн өвчин буюу гельминтоз гэдэг. Одоогоор шимэгч хорхойгоор үүсгэгддэг 300 орчим өвчин мэдэгдээд байгаа. Эдгээр өвчнийг дотор нь гэдэсний ба гэдэсний бус гэж хуваадаг. Эхний тохиолдолд хорхой, түүний авгалдай нь гэдсэнд амьдардаг. Харин хоёр дахь тохиолдолд нь булчин, уушиг, элгэнд амьдардаг. Шимэгч хорхой хамгийн их тархсан өвчин нь  гэдэсний хялгасан хорхойн халдвар буюу энтеробиоз,  хүж хорхойтох буюу аскарадиоз юм.

Шалтгаан

Энтербиоз өвчнийг хялгасан хорхой, буюу манайны нэрлэдгээр цагаан хорхой гэдэг шимэгч өт үүсгэдэг. Цагаан хорхой нь 1см-аас илүүгүй уурттай нэг тал нь шовх, нөгөө тал үзүүр нь дугуй хэлбэртэй. Энэ хорхойн өнгө нь цагаанаас шар, хар хүртэл өнгөтэй байдаг. Цагаан хорхой нь шөнийн амьдралтай бөгөөд дунджаар 1,5 сар амьдардаг. Эмэгчин нь шөнөөр шулуун гэдэснээс гарч хошногоны хуниасанд өндгөө гаргаад өөрөө үхдэг.

Аскаридозыг өвчнийг хүж хорхой буюу аскарид нэртэй арай том хорхой үүсгэдэг. Хүж хорхой нь 20 см хүртэл урт байдаг. Энэ хорхой нь гол төлөв нарийн гэдсэнд шимэгчилдэг болохоор өтгөнөөр гадагшлах нь ховор. Хүж хорхой нь нэлээд олон жил амьдрах чадвартай.

Халдварлалт

Хүний өтгөнөөр бохирдсон хөрс нь дийлэнх тохиолдодл халдварын голомт болж өгдөг. Улмаар газар шорооны ажил хийсний дараа гараа угаахгүй, хумсаа цэвэрлэхгүй байх, жимс, ногоо угааж цэвэрлэлгүй идэх нь халдвар авах шалтгаан болдог.

Мөн ялаа нь шимэгч хорхойн өндгийг хошуу, хөлөндөө наалдуулан хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулснаар бас нэгэн халдвар тээгч болдог.

Бохир усанд сэлэх үедээ ус залгиж халдвар авах тохиолдол ч цөөнгүй. Үүнээс гадна хүүхдүүд гэрийн тэжээвэр амьтадаас авах нь олонтаа.

Явц

Шимэгч хорхой нь хүний биед нэвтрэхийн тулд гурван хоригийг давж гарах хэрэгтэй болдог. Нэгд нь, амны хөндийн ферментүүд. Хоёрт нь, ходоодны хүчиллэг орчин. Гуравт нь гэдэсний хэсгийн дархлаа юм.

Гэвч ядарсан, биеийн дархлаа суларсан үед бүх хаалт нь зохистой байдлаар ажилладаггүй. Улмаар шимэгч хорхойн өндөг гэдсэнд орж, нас бие гүйцсэн хорой болдог.

Ингээд хорхой нь амьдралынхаа бүтээгдэхүүн буюу өөрийнхөө “баасаараа” хүнийг хордуулж эхэлнэ. Хорхойн ялгадсанд хордсон хүнд ядрах нь ихсэх, турах, эсвэл эсрэгээр хооллох дуршил ихсэх, толгой өвдөх шинжүүд илэрнэ. Хоол боловсруулах замын хэвийн үйл ажиллагаа алдагдан хэвлийгээр өвдөх, гүйлгэх, өтгөн хатах, бөөлжүүлэх шинж илрэхээс гадна хошного загатнах шинж илэрчч болно. Харшил үүсгэгчдэд хэт мэдрэмтгий болж, өөрөөр хэлбэл харшил хүчтэй хэлбэрээр илэрдэг болох нь шимэгч хорхой ихээр үржисний үр дагавар юм. Харин хүчтэй харшил нь арьсны тууралтаас авахуулаад гуурсан хоолойн багтраа хүртэл таагүй үр дагаварт хүргэдэг. Үүнээс гадна шимэгч хорхой нь дархлалын системийг сулруулснаар өвчинд өртөмтгий болгодог.

Шинж тэмдэг

Шимэгч хорхойн өвчний шинж тэмдэг нь хорхойн төрөл ба тоо, тухай хүний хувийн онцлогоос хамааран янз бүр байдаг.

Хоолонд дургүй болох, бөөлжүүлэх, дотор муухайрах, шүлс гойжих, гэдэс базлах зэрэг нь шимэгч хорхойн халдвар авсны эхний шинж тэмдэг юм. Цаашлаад өтгөн хатах, гүйлгэх хоёр ээлжлэх, амархан ядрах, сульдах, нойргүйдэх шинж илэрнэ. Хүүхдүүд шөнө шүдээ хавирах нь цөөнгүй. Цагаан хорхойн халдвар авсан үед хошного, хярзам орчим загатнах шинж тэмдэг үүсч тав тух алдагдуулдаг бөгөөд шөнөөр, эсвэл өдөр тайван байх үед хүчтэй болдог. Зарим тохиолдолд загатнаа маш хүчтэй болсноос хүн нойрноосоо сэрэх нь бий.

Үр дагавар

Өтгөн хатах үед хэвлийгээр хүчтэй хатгуулж, гэдэс дүүрэх нь түгжрэлийн шинж тэмдэг байж болзошгүй тул эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Хүнд хэлбэрийн шимэгч хорхойн халдварын удаан хугацаагаар толгой өвдөх, эргэх, мэдрэлийн татваганалт үүснэ.

Хүж хорхойн өвчний үед шимэгч хорхой нь бие дотуур нүүдээллэдэг бөгөөд үүнээс болж үе үе хүчтэй ханиалгуулж эхэлнэ. Мөн янз бүрийн тууралт гарах нь олонтаа.

Оношлогоо

Шимэгч хорхойн халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл өөрөө эмчлэх гэж муйхарлалгүйгээр мэргэжлийн эмчид  хандах хэрэгтэй. Шимэгч хорхойн өндгийг илрүүлэхийн тулд өтгөний шинжилгээ авна. Хэрэв эхний шинжилгээгээр шимэгчийн өндөг илрээгүй ч халдвар авсан байх магадлал өндөртэй бол шинжилгээг хэд хэдэн удаа давтана.

Эмчилгээ

Шимэгч хорхойн эмчилгээнд шимэгчийн эсрэг үйлчилгээтэй тусгай эм, бэлдмэлийг хэрэглэнэ.  Илэрсэн шимэгчийн тодорхой төрлөөс хамааран эмийг сонгодог. Эмчилгээг гэрийн нөхцөлд хийнэ. Өтгөнд шимэгчийн өндгийг илрүүлэх давтан шинжилгээнд ороод сөрөг хариу гарвал эдгэрсэнд тооцно. Шимэгч хорхойн халдвар авсан үед хувийн ариун цэвэр сайтар сахиж, цагаан хэрэглэл, дотуур хувцсаа байнга угааж, индүүдэн ариутгэж байх нь давтан халдвар авахаар урьдчилани сэргийлдэг.

Хүүхдийн халдварт өвчин
Ерөнхий

Улаанууд, улаан бурхан, салхин цэцэг, улаан эсэргэнэ,хөхүүл ханиад, гахайн хавдар зэрэг хүүхэд голдуу тусдаг бүлэг өвчнүүдийг хүүхдийн халдварт өвчин гэж нэрлэдэг.

Шалтгаан

Эдгээр өвчний үүсгэгч нь янз бүр байдаг. Жишэлэхэд, улаан эсэргэнэ, хөхүүл ханиадыг бактери үүсгэдэг бол улаанууд, улаан бурхан, гахайн хавдар, салхин цэцэг зэрэг өвчнийг төрөл бүрийн вирус үүсгэдэг. Цэцэрлэгд, ясли зэрэг хүүхэд олноор цуглардаг газрууд нь эдгээр өвчний голомт болж байдаг.

Онцлог

Хүүхдийн халдварт өвчний үндсэн шинжүүдийн нэг нь тууралт юм. Харин яг ямар халдвар авсан болохын зөвхөн мэргэжлийн эмч л тодорхойлж чадна.

Мөн хүүхэд нь томуу, эсвэл амьсгалын замын цочмог халдвар зэрэг бусад халдварт өвчнөөр ч  өвчилж болзошгүй нь ойлгомжтой.  Үүний дээр бага насны хүүхэд нь яг хаана нь юу өвдөөд байгаа тодорхой хэлж чаддаггүй болохоор эцэг эхчүүд нь анхааралтай байж аюултай шинж илэрсэн тохиолдолд эмчид цаг алдалгүй үзүүлэх шаардлагатай юм.

Оношлогоо ба эмчилгээ

Хүүхдэд халдварт өвчин туссан байж болзошгүй үед хүүхдийн эмчид яаралтай хандах хэрэгтэй. Хэрхэвч өөрөө эмчлэх гэж оролдож болохгүй. Хүүхдийг төрсөн цагаас нь үзэж, хяналтандаа байлгаж байгаа эмч мэдээж хамгийн сайн сонголт болно. Иймд хүүхдээ төрсөн цагаас нь хойш сайн хүүхдийн эмчтэй холбоо тогтоогоод авсан байхад илүүдэх зүйл ер үгүй.

Мөн насанд хүрэгчдэд өгдөг маш олон төрлийн эм бэлдмэлийг хүүхдэд дур мэдэн өгөх нь эрүүл мэнд, амь насанд нь аюултай гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт

Ямар нэг өвчин үүсгэгч бичил биетний эсрэг дархлаа үүссэн бол хүн энэ халдвараар өвчилдөггүй. Харин тухайн үүсгэгчийн эсрэг дархлаа үгүй бол өвчилнө. Нярай хүүхдийн цус нь эхийнхтэйгээ бараг адил байдаг. Энэ бол нярай хүүхэд хэсэг хугацаанд зарим өвчний эсрэг эхтэйгээ адил дархлаатай байна гэсэн үг. Гэхдээ байнга ийм дархлаатай байдаггүй. Хөхөөр тогтмол хоолосон тохиол хагас жилээс ихгүй хугацаанд л эхтэйгээ адил дархлаатай байна.

Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлаанд хэдий эрт санаа тавина, төдий сайн. Чийрэгжүүлж, вакцинжуулалтыг товын дагуу хийлгэх нь хүүхдийн халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга юм. Ингэснээрээ хүүхдээ өвчин тус зовохыг хүлээлгүйгээр өрсөж хамгаалттай болгож байгаа хэрэг. Вакцин хийлээгүй тохиолдолд хүүхэд халдварт өвчнөөр өвдөж байж л дархлаа тогтоож, дахин тус өвчнөөрөө өвдөхгүй болдог. Гэвч вакцин хийлгэх хэрэггүй, өөрөө өвдөөд дархлаатай болчихно гэх нь наандаж эрүүл мэндээр нь тоглож байгаа хэрэг юм.

Хулганан тахал
Ерөнхий

Хулганан тахал гэдэг нь халуурч, биеийн ерөнхий хордлого явагдан, тунгалагийн булчирхайг гэмтээдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Хулганан тахлын үүсгэгч нь франсиселлагын бактери (Francisella tularensis) юм. Тэр гадаад орчинд хангалттай тэсвэртэй боловч буцалгахад 1-2 минутын дараа үхдэг.

Халдварын үндсэн эх уурхай нь мэрэгчид (ондатр, хулгана, харх, зурам ба туулай) юм. Ихэвчлэн анчид, фермерүүд, арьс, ангийн үс бэлтгэгчид, махны худалдагч -ид халдварлагдах ба халдвартай амьтантай харьцах үед, бэлтгэх үед халдварлагдана.

Шалтгаан

Хулганан тахлыг тээгч нь цус сорогч шимэгчүүд ба үүсгэгч гэмтээгүй арьс ба уушгиар тоосоор амьсгалах үед нэвтрэн орно, мөн чанаргүй бэлтгэсэн хүнс ба бохирдсон усаар дамжин бөөнөөр халдварлуулж болох тул хулганан тахлыг биологийн зэвсэг талаас нь харж сонирхож ирсэн. Өвчтэй хүний аюул эргэн тойрондоо нэг их биш боловч хүнд халдах чадвар нь маш их байдаг. Өвчний эмнэл зүйн хэлбэр нь нэвтрэн орсон замаасаа хамаарна. Нууц үе нь хэдэн цагаас хоёр долоо хоног хүртэл (ихэвчлэн 2-3 долоо хоног) байна. Ихэвчлэн өвчин хурцаар эхэлж толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжүүлэх, 39-40 хүртэл халуурах,  чичрүүдэс хүрэх шинж илэрнэ. Нүүр ба хүзүүний арьс улайх эвэрлэгийн судсууд цусаар дүүрч нүд улайх шинж илэрнэ.

Явц

Өвчний хоёр дах өдрөөс хүзүүний тунгалагийн булчирхай ховор тохиолдолд цавь ба гуяны булчирхайг хамран томордог. Гуравдах өдрөөс өвчтөнд тууралт гарч, тэр нь өвчний 8-12 дах өдөрт гуужих ба түүний дараа арьс нь нөсөөжнө. Үүсгэгч нэвтэрсэн газарт, мөн амны салст бүрхүүлд, нүдний орчимд цэврүү гарч, тэр идээт агууламжаар дүүрсэн байх ба дараа нь хагарч шарх үүснэ.

Өндөр халууралт нь удаан хугацаагаар – 5-аас 30 хүртэл хоног (ихэвчлэн 2-3 долоо хоног) байх ба эдгэрэх шатандаа бага зэрэг халуунтай (38 хэмээс доош) байдаг. удаан хугацааны халууралтын үед дэмийрэлт гарч болно.

Оношлогоо

Хулганан тахлын оношлогоо нь өвчний эхний өдрөөс эхлэн харьцангуй хэцүү (цэврүүт шинж гартал) байдаг. эмчид мэрэгчтэй хавьтсан ба хачигт хазуулсан зэрэг нь тусална. Оношыг батлахын тулд ийлдэс судлал ба микробиологийн шинжилгээ хийлгэнэ.

Эмчилгээ

Хулганан тахлыг эмчлэхдээ халдвартын эмнэлэгт эмчилнэ. Үндсэн эмчилгээ нь антибиотикууд ба түүнийг курсээр нь 5-7 хоногийн турш хэрэглэнэ. Тунгалагийн булчирхай  идээлсэн үед том буглаанд нээлт хийх ба гуурсдана. Нас баралт эмчилгээ хийхгүй бол 6% ба нас баралт нь тархмал халдвараас болно. Хулганан тахлаар өвчилсөн хүнд насан туршийн тогтвортой дархлаа үүснэ. Өвчлөл гардаг мужид өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд мэрэгчидтэй тэмцэнэ. Хэрэв амьтанд хулганан тахал илэрвэл хүн амд урьдчилан сэргийлэх тарилга хийнэ.

Хачигт халдварууд
Ерөнхий

Хачигт халдвар гэдэгт хүнийг хачиг хазсанаас болж үүсдэг өвчнийг оруулж ойлгоно. Өнөөдөр анагаах ухаанд 5 ийм халдвар мэдэгдээд байна, үүнд:

1. Хачигт тархины үрэвсэл ( энцефалит, үүсгэгч нь хачигт тархины үрэвслийн вирус),

2. Хачигт боррелиоз (Лаймагын өвчин) (үүсгэгч нь  Borrelia-н төрлийн спирохет),

3. Хүний гранулоцитын эрлихиоз (үүсгэгч нь эс дотор шимэгчлэгч Ehrlichia phagocytophila),

4. Хүний моноцитын эрлихиоз (үүсгэгч нь эс дотор шимэгчлэгч Ehrlichia muris),

5. Хүний моноцитын эрлихиоз (үүсгэгч нь эс дотор шимэгчлэгч Ehrlichia chaffeensis),

Дээр дурьдсан хачигт халдваруудаас хамгийн их тархсан нь тархины үрэвсэл ба борреллиоз юм.

Шалтгаан

Энэ халдварын зөөвөрлөгч нь хачиг юм. Хачиг нь далавч ба сахалгүй, жижигхэн, үет хөлтэй шавьж юм. Тэдний бие нь туушдаа бөгөөд толгой, цээж, гэдэс гэж хуваагддаггүй. Хачигнууд зөөлөн ба хатуу гэж байна. Хатуу нь хүний цусыг сорж, өвчний халдвар тараадаг. Хатуу хачиг нь толгойн үсэрхэг хэсэг, чихний ар, тохой ба өвдөгний үе, гар ба хөлд хазаж зуурдаг. Ингэж бэхлэгдэснээс хойш 12 цагийн дараа хачиг цус сорж эхэлнэ.

Гэхдээ хачигт хазуулсан хүн болгон өвдөггүй бөгөөд үүнд хугацааны хүчин зүйл ихээхэн чухал үүрэгтэй. Хачиг хэдий удаан цус сорно, төдий чинээ ихээр өвчин үүсгэгчийг агуулсан шүлсээ ялгаруулснаар халдварлах магадлал ихсэнэ. Хачигтай хазаж бэхлэгдэснээс хойш 24 цаг өнгөрөхөд өвдөх магадлал 80% байна.

Шинж тэмдэг

Хачигт халдварыг таних нь нэлээд ярвигтай. Халдварласан мөчөөс өвчний тод шинж гарах хүртэлх хугацаа нь өвчин бүрт ялгаатай байна. Хачигт тархины үрэвслийн үед сар, эрлихиозд ойролцоогоор хоёр долоо хоног, боррелиозод 2-30 хоног байхын дээр бореллиозын үед тод шинж тэмдэг бараг илрэхгүй байх жишээтэй. Иймд сэжигтэй хачиг хазсаны дараа сарын турш биеийн байдлаа байнга хянахаас өөр сайн арга байхгүй. Ингэхдээ халуунаа үзнэ, шарханы байдлыг харна, бага зэрэг бие эвгүйцэх үед эмчид яаралтай хандана.

Хамгийн найдвартай нь хазуулсны дараа шууд халдвартын эмчид болж өгвөл хазсан хачигтайгаа хамт очиж үзүүлэх юм.

Оношлогоо

Хэрэв хачигт хазуулснаас хойш 3 хоногийн дотор эмчид очвол, эмч хачигыг шинжилгээнд авч түүнд ямар нэг халдвар байгаа эсэхийг нягтална. Хачигийг ямар гэмтээлгүй, шавьжны хоронд хордоогүй, амьд байвал оношлогоо оновчтой байна.  Хэрэв хачиг байхгүй, эсвэл үхсэн бол эмч цуснаас шинжилгээ авч хачигт тархины үрэвсэл, боррелиоз ба эрлихиозын вирусын дархлааны биед шинжилгээ хийнэ. Эргэлзээтэй тохиолдолд ПЦР -шинжилгээ авна.

Яаралтай тусламж

Эмчилгээг халдвар үүсгэгч хазсаны дараа шууд, өвчний хөгжлийг хүлээлгүйгээр эхлэх хэрэгтэй. Боррелий ба эрлихийг устгахын тулд халдвартын эмч өвчтөнд тетрациклин эсвэл доксициклин антибиотикыг хэрэглэнэ. тетрациклины бүлэгт харшилтай тохирдоггүй хүмүүст боррелийгоос хамгаалж бициллин-5, эрлихийгээс хамгаалж левомицитин эсвэл рифамицин хэрэглэнэ. Хачигт тархины үрэвслийн үед вирусын эсрэг тусгай иммуноглобулин хийнэ.