Эрүүл мэнд » Харшил болон дархлаа

Хvйтний аллерги
Ерөнхий

Харшил нь маш олон янз байдаг. Тэр олон харшлын дундаас хүйтний харшил нь хамгийн хачирхалтай нь гэж болох байх. Хүйтэнд гадуур явах, бага зэрэг даарах, эсвэл хүйтэн усанд гараа дүрсэн төдийд харшил үүснэ гэж хэний санаанд орох билээ. Ийм ч болохоор хүйтний харшилтай хүмүүс тийм эмгэгтэй гэдгээ огт мэдэхгүй явах нь цөөнгүй.

Шалтгаан

Хүйтний харшил нь удамшлын онцлог, антибиотикийн хэрэглэх, цагаан хорхой, эсвэл цоорсон шүд, архаг бах зэрэг халдварын голомтын нөлөөгөөр үүсч болзошгүй гэж үздэг.

Шинж тэмдэг

Нүүр, шилбэ, гарын шуу, сарвуун дээр хүйтний аллергийн шинж тэмдэг хамгийн хүчтэй илэрдэг. Жирийн үед хүйтэн агаар байж байгаад дулаан байранд орох үед агшсан судаснууд тэлснээс хүний арьс улайж бага зэрэг загатнадаг ч 20-30 минутын дараа арилдаг. Харин харшилтай үед загатнах нь хүчтэй бөгөөд илүү удаан үргэлжилдэг. Харшил өгснийг илтгэх өөр нэг шинж нь нүд, уруул орчим хавагнах.

Хүйтний харшил нь хэд хэдэн янзаар илэрдэг.

Хүйтний харшлын үед арьсан дээр ягаан, цайвардуу өнөтэй тууралт, гүвдрүү гарч маш хүчтэй загатнуулахаас гадна хавагнана. Халгайнд түлэгдсэнтэй адил шинж тэмдэг илэрнэ гэсэн үг. Зарим тохиолдолд хүйтний харшилтай хүн аяга хүйтэн ус уусны дараа хэл, залгиур нь хавагнаж, гэдэс нь өвддөг.

Хүйтэн, чийг хоёр хосолсон үед харшлын илрэл нь бүр ч хүчтэй. Нүүр, сарвуу, шилбэ, гуяны дотор тал хамгийн их өртдөг.

Энэ үед хуурай, дулаан байр, хуурай хувцас, халуун цай, гистамины эсрэг үйлчилгээтэй эмүүд /Харшлын эмчид үзүүлээд зөвхөн эмчийн бичиж өгсөн жорын дагуу./ туслана. Дулаан хувцаслах хэрэгтэй ойлгомжтой. Синтетик даавуун хувцас харшлын илрэлийг хүчтэй болгодог гэдгийг анхаараарай.

Хамрын ханиад. Нусгайтна гэсэн үг. Хүйтэн агаарын нөлөөгөөр ингэдэг. Хүйтэнд гадаа гарахын өмнө хамрын дусаал дусааж болох ч ийм дусал ойр ойр хэрэлэх нь салтс бүрхүүлд муу нөлөө үзүүлдэг. Иймд цэгэн иллэг, дулаан газар л тус болно.

Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл. Нүд улайж, нулимс гарч, загатнуулна. Дулаан газар орохоор эдгээр шинж тэмдэг нь арилдаг. Нарны шил зүүж, нулимсаа нэг бохир гараараа бус нэг удаагийн алчуур, салфеткаар арчиж бай.

Толгой таллаж өвдөх. Мигрень. Хүйтний гаралтай толгой өвдөлтөөс сэргийлэхийн тулд толгой нүцгэн явахаас зайлсхий. Хүйтэнд хүйтэн ундаа уух, зайрмаг энэ тэр идэх хэрэггүй. Хүйтний гаралтай толгой өвдөлт нь дулаан газар ормогц аяндаа арилна.

Нуруугаар хатгуулах. Хүйтний нөлөөгөөр мэдрэийн ёзоор үрэвсэх үед үүснэ. Сайн дулаалаагүйгээс даарч, нуруу өвдсөн бол халуун цай, халуун устай ваннд орох, халуун оргиулдаг тос түрхэж болно.

Амьсгааа боох. Хүйтний нөлөөгөөр амьсгалын зам огцом агшидаг. Дулаан газар ормогц аяндаа арилна. Гадаа явахдаа ам, хамраа ороолт, бээлийгээрээ дарж зөвхөн хамраараа амьсгалах хэрэгтэй.

Хүйтний аллерги нь астм  /астма / буюу багтраа зэрэг бусад харшилтай хавсрах нь цөөнгүй.

Эмчилгээ

Хүйтэнд дасна гэж байдаггүй болохоор хүйтний харшилтай хүн сэрүүн улиралд гадаа гарахдаа аль болох дулаан хувцаслаж байх ёстой. Гадагш гарахаас хагас цагийн өмнөөс чийгшүүлэх нөлөөгүй хамгаалах тос түрхэж өгөх хэрэгтэй. Хоолондоо ханаагүй тослог хүчил омега -3 ихээр агуулсан оливийн, эрдэнэ шишийн, рапсын тос, тослог өндөртэй загасны мах зэргийг түлхүү оруул. Мөн А, С, Е, PP амин дэм ууна. Мөн хоолыг зөвхөн халуунд нь идэж байх хэрэгтэй. Гадаа гарахынхаа өмнө халуун цай ууж байх хэрэгтэй.

Хүйтэн нь харшлаас гадна хүйтний гаралтай арьстасын шалтгаан болдог. Ийм үед нүүр, чих, гарын сарвуу зэрэг хүйтэн хамгийн их өртдөг газрын арьсны тэжээл нь алдагдаж хүрэн улаан өнгөтэй загатнуулж холцруутсан толбо үүсдэг бөгөөд арьс хуурайшина. Заримдаа арьстас нь гуя, өвдөгний дотор тал гэсэн хүйтэн нэн мэдрэмтгий хэсгүүдэд үүсдэг. Ийм үед захын цусан хангамж сайжруулах эм, А, С, Е, PP амин дэм хэрэглэдэг. Дахин даарч, хөрөхөөс сэргийлж чадсан үед хүйтний гаралтай арьстасыг 2 долоо хоногийн дотор эмчлэх боломжтой гэж үздэг байна.

Хүйтний гаралтай арьстастай хүмүүс гадаа гарахаас 20-30 минутын өмнө нүүр, гар, чихэндээ тос түрхэх хэрэгтэй. /Усны орцгүй, чийгшүүлэх нөлөөгүй тос байх ёстойг анхаараарай. Тосны агуулга өндөртэй крем/. Харин орой унтахдаа гараа угаахдаа чийгшүүлэх нөлөөтэй хөөс, гель хэрэглээрэй. Учир нь хэт хуурай арьс хүйтэнд нэн мэдрэмтгий болдог.

Орой ваннд орохоор бол усандаа 5 дусал ментолын тосон уусмал, Е витамин, эсвэл оливийн юмуу тоорын /персик/ тос нэг халбагыг хийнэ. Уснаас гарсны дараа хуурай болтол нь арчилгүйгээр хөнгөн арчаад тос түрх.

Загатнах үед гааны, нарсны гэсэн эфирийн тостой усанд орвол намдана. Мөн цагаан, цайвах цэнхэр, ногоон гэсэн тайвшруулах өнгөтэй хувцас өмсвөл загатнах нь бага байдаг.

Мөн халбаганы 1/3 хүнсний содыг стакан бүлээн усанд уусгаад арьсаа арчвал загатнах нь бага байна. Мөн зуун настын шүүс, ментолын уусмал, Е витамны уусмалаар арчвал загатнах нь багасна.

Эдгээр арга хэмжээ нь тус болохгүй байгаа бол харшлын эмчид үзүүлсний дараа нь гистадин, кларитин, задитен, тавегил, супрастин, телфаст гэсэн гистамины эсрэг үйлчилгээтэй эмийг жорын дагуу уугаарай.

Харшил буюу аллерги
Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог  Австрийн хvvхдийн эмч К.Пирке 1906 онд  анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos–єєр, ergon-vйлчлэх гэсэн хоёр vгнээс бvтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хvчин зvйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй  хариу vзvvлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм.

Статистик мэдээнээс үзвэл дэлхийн хүн амын 20% нь харшилтай байдаг аж. Иймд энэ өвчин нь орчин үеийн дэлхий дахины томоохон асуудалын нэг болсоод байна гэж болно. Сvvлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хvрэгсэдийн 5%, хvvхдүүдийн 15% нь євчилсєн байна.

Шалтгаан

Гэр доторх тоос, хєгц, шавьж, ахуйн хими, амьтны vс, ургамалын тоосонцор /шарилжны/ , хvнсний бvтээгдэхvvн, эм тариа, будаг, нарны туяа, хvйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой. Харшил  буюу хүний дархлалын систем өөрөө ажиллаж эхэлдгийн гол “буруутнуудын” нэг нь гистамин нэртэй бодис юм.

Энэ болон үүнтэй төстэй бодисууд нь харшлын хариу урвал эхэлсэн үед цусанд их хэмжээгээр орж ирдэг. Yр дvнд нь судас єргєсєх, нарийн судаснаас шингэн ялгарах, арьс улайна. Үүнээс болж хамар, залгиурын салслаг бvрхvvл цочрон хамар битvvрч, нус гойжин, найтааж эхэлдэг.

Харамсалтай нь харшилтай холбоотой олон зүйл өнөөдрийг хүртэл тайлагдаагүй л байна. Жишээлэхэд, харшил нь гэнэт бий болоод, гэнэт алга болж болно. Тvvнээс гадна аль ч тєрлийн харшил нь удамших магадлалтай байдаг. Тиймээс эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хvvхдэд нь євчлєх магадлал 25% тай бол хоёулаа харшилтай бол харшил авах магадлал 75-80% хувиар єсдєг.

Явц

Хаана , хэрхэн vvсч байгаагаас нь шалтгаалан харшил нь ринит буюу нус гоожих, коньюктивит буюу салст бүрхүүлийн үрэвсэл / нүд улайх, нуухтах, нулимс гоожих / , чонон хөрвөс, Квинкийн хаван, дерматит буюу арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа буюу астм, анафилактик  шок зэргээр илэрнэ.

Харшил үүсгэгчтэй таарсны дараанаас нус гойжин найтаалгаж, хамар загатнаж байгаа бол ринит  буюу нусгайтах харшил.

Нулимс гойжиж, нvдэнд юм торсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах шинж тэмдгvvд илэрвэл зовхины салст бүрхүүлийн үрэвсэл буюу коньюнктивит.

Хvнсний харшил нь хvvхдvvдэд голцуу диатез  буюу сахарын харшил хэлбэрээр илэрдэг.

Чонын хєрвєс  буюу манайхны ярьдгаар шарилжны харшил, дерматит буюу арьсны vрэвсэл нь арьсны  харшилд орно.

Харшлын урвалын vйл явцын хамгийн муу хувилбар нь анафилактик шок юм. Энэ үг нь ana-эсрэг ба philaxis-хамгаалалт гэсэн утгатай грек үгнээс бүрддэг бөгөөд гэнэтийн цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгvй эм хэрэглэх, эсвэл  зөгий мэтийн элдэв шавьжинд хатгуулж, хазуулсны дараа vvсдэг. Анафилактикийн шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан,  амьсгаа боогдож  артерийн даралт огцом буурч шоконд орно.

Бас нэгэн шинж тэмдэг нь судасны лугшилт маш сул болж, царай цонхийнх хvйтэн хєлс асгардаг. Ингэж шоконд орсон үед заримдаа уушиг болон тархинд хаван  vvсч vхэх аюлтай байдаг.

Харшилтай төстэй шинж тэмдгээр илэрдэг хуурамч харшилууд бас байдаг. Жишээлбэл:

Бие организмд гистамины єндєр тун  vйлчилснээс vvссэн хуурамч харшил. Гистаминаар баялаг хvнсний бvтээгдэхvvн их хэмжээгээр хэрэглэх, зарим төрлийн эм уух, элэг болон гэдэсний зарим өвчний үед ажиглагддаг.

Дархлааны системийн хэвийн ажиллагаа алдагдаснаас vvсдэг хуурамч харшил. Стресс орох тоолонд харшлынхтай   адил шинж тэмдэг илрэх нь үүний нэг жишээ.>

Бодисын солилцооны хэвийн ажиллагаа алдагдахад vvсэх хуурамч харшил. Хамгийн түгээмээл таардаг нь ердийн  аспириныг шингээж чадахгүй байх явдал юм. Улмаар жинхэнэ ба хуурамч харшил үүссэн хосолсон үед аспирин болон  бусад тєрлийн євчин намдаах анальгетикvvдийг хэрэглэх үед гуурсан хоолойн давхраа үүснэ. Мєн жирэмслэлтийн vед бие махбодь урьдчилан таахын аргагvйгээр єєрчлєгддєг. Улмаар огт харшилгүй байсан хүн аршилтай болох, эсвэл харшилтай хүн эдгэрэх зэргээр таахын аргагүй өөрчлөлтүүд явагддаг.

Оношлогоо

Дєнгєж харшил  эхэлж байгаа vед дараах шинжvvд  илэрнэ, үүнд:

Жил болгон тодорхой улиралд нус гойжих, нулимс урсах>

Долоогоос олон хоногоо үргэлжилсэн шуугтниа ханиад>

Шєнөөр хуурай ханиалгах ч өдөртөө зvгээр байхЭдгээр шинж тэмдгvvд илэрсэн тохиолдолд яаралтай  харшлын эмчид хандах хэрэгтэй.  Гэхдээ хуурамч харшил байж болох магадлал бий тул хуурамч нь батлагдвал жинхэнэ эх vvсвэрийг аль болох хурдан  олох хэрэгтэй.

Харшил үүсгэгч буюу аллергенийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, єдєєгч тестvvд, элиминационны тестvvд,  хvйтэн ба халууны тестvvд  болон бусад аргуудыг хэрэглэдэг.

Эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт

Єнєєг хvртэл  харшилыг зуун хувь эмчилдэг арга гарч ирээгүй л байна. Тиймээс  харшилтай тэмцэхдээ нэг бол дархлааны урвалыг єєрийг нь дарангуйлах, эсвэл харшлын явцад vvссэн євчлєлтийг буй болгогч зvйлсийг саармагжуулах чиглэлээр эмчилгээ хийдэг. Гэхдээ зхистой эмчилгээ сонгон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадвал харшлын илэрлийг хамгийн бага хэмжээнд нь хүргэх боломжтой.

Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй дарах зориулалттай гистамин -ы эсрэг үйлчилгээтэй бэлдмэлvvд маш олон байдаг. Иймд мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа тэдгээрээс өөрт тохирохын нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм. Хэрвээ дэргэдэх хvнд тань анафилактик шокын шинж тэмдэг илэрч байвал яаралтай тvргэн тусламж  дуудах хэрэгтэй.

Тусгай  дархлаа засал нь сүүлийн үед нэлээд хэрэглэгдэх болсон. Энэ эмчилгээний үед хэдэн долоо хоногийн туршид тухай бүрт илүү өндөр агуулгатай харшил үүсгэгчийг тарьдаг. Үүний үр дүнд хүний бие нь аяндаа ерөндөг боловсруулах гаргадаг байна. Гэвч энэ эмчилгээ нь хэдэн жилээр vргэлжилдэг сул талтай.

Харин хvнд хэлбэрийн харшлын vед  иммуноглобулины цэвэрлэгээ, цус шүүх аргуудыг ашигладаг. Юунаас болж байгаагаас шалтгаалан харшлын євчлєлийн цаашдын хувиралаас сэргийлэхийн тулд эмч тусгай харшил багасгах хоолны дэглэм барихыг зєвлєж болно.

Бусад зөвлөгөө зааврыг эмч тухай хүний бие махбодь, ажил мэргэжил, амьдралын нөхцөл зэргийг харгалзан өгнө.

ДОХ
ДОХ гэдэг нь дархлалын олдмол хомсдлын хам шинж гэсэн үгний товчлол юм. Энэ өвчин нь хүний дархлалын системийг ажилгүй болж, үхэлд хүргэдэг шинэ зууны аймшигт тахал юм. ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн євчтєнд илэрч бvртгэгдсэн байдаг.

Удалгүй 1983 онд Францын Пастерийн институтын Люк Монтанье нь ДОХ-ын үүсгэгч болох хvний дархлаа хомсдлын вирусыг  буюу ХДХВ-г нээжээ.

Энэхvv вирусын гарал үүсэл, бүтэц, амьдрах чадвар болон дамжих замыг нарийн тодорхойлоод байгаа ч харамсалтай нь эсрэг эмийг одоо хүртэл бүтээж чадаагүй байна. Статистик мэдээгээр  ХДХВ ын халдварын тархалт нь тvгшvvр тєрvvлж байна. Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр ХДХВ-ын халдвар авсан 40 сая гаруй хүн байдаг ажээ.

Шалтгаан

ДОХ ын халдвар авах хэд хэдэн зам байдаг, үүнд:

Хамгаалалтгvй (бэлгэвч хэрэглэхгvй) бэлгийн харьцаанд орох (70-80 хувь)

Зүү тариур  болон тарианы бусад багаж хэрэгсэлийг дахин хэрэглэх (5- 10 хувь)

Ариутгаагvй багаж хэрэгсэл ашиглан шивээс болон цоолбор хийлгэх

Сахлын хутга болон шvдний сойзоо сольж хэрэглэх (цусны vлдэгдэлтэй)

Халдвартай цус шилжvvлэн юvлэх (5-10 хувь)

ХДХВ ийн халдвартай эхээс вирус хvvхдэд халдах

Жирэмсэн байх vед, тєрєлтийн явцад ба хєхєєр хооллох vед (5-10 хувь) ХДХВ нь цус, vрийн шингэн, vтрээний хэсэг болон эхийн сvvгээр дамжин халддаг. Yvнд бие организмын єєр тєрлийн шингэнээр халдвар дамжих аюул байхгvй (шvлс, хєлс, нулимс, шээс г.м) Яагаад гэвэл халдварлахын тулд  вирус нь бага бєєгнєрєлтэй байх шаардлагатай байдаг. Халдварлахад шаардлагатай хэмжээний вирус нь тарианы vзvvрт багтах хэмжээний цусны дусалд агуулагддаг. Тийм хэмжээний вирус агуулагдах шvлсний хэмжээ 4 литр байх хэрэгтэй болно.

Явц

ХДХВ нь зєвхєн хvний биед л амьдрах чадвартай бөгөөд өөр орчинд удалгүй утсдаг. ХДХВ нь зєвхєн рибонуклейны хvчил хэлбэрийн удамшлын мэдээллийг агуулсан байдаг. Үүнээс болоод ХДХВ нь бие даан vржих чадваргүй. Иймд ХДХВ vржихэд өөр ямар нэг эсийн ДНХ шаардлагатай байдаг. Ингээд ХДХВ нь эсд нэвтрээд єєрийн удамшлын мэдээллийг суулгадаг. Yvний дараагаар ДНХ-г агуулсан эс нь вирусны vйлдвэр мэт ажиллаж эхэлдэг. Эцсийн эцэст тэр эс нь шавхагдаж барагдаад мєхдєг. Ингэж ХДХВ нь єєрийн vржилд бидний дархлааны системийн тодорхой эсvvдийг ашигладаг. Чухам энэ нь ХДХВ- ийн ямар аюултай болохыг харуулж байгаа юм. Тэрбээр албан хvчээр єєрийн vржилд  бидний дархлааны системийг ашиглаж, гэмтээдэг байна.

Ихэнх хvмvvс ХДХВ болон ДОХ  хоёрыг адилхан зvйл мэт боддог. Энэ бол тийм биш юм. Хvн ХДХВ–ийн халдвар авсан vед вирус нь бие мах бодийг хамгаалдаг дархлааны системийг гэмтээж эхэлдэг. ХДХВ–тэй хvн олон жилийн турш халдвар авсан гэдгээ ч мэдэхгvй байж болдог. Энэ хугацаанд вирус нь дархлааны системийг vргэлжлvvлэн гэмтээснээр хvн ямар ч энгийн євчин амархан тусдаг болж, тэр нь эдгэрэхгvй улам хvндэрдэг. ДОХ –ын онош нь ХДХВ–аар халдварласнаас хойш хэдэн жилийн дараа, эсвэл хэд хэдэн хvнд євчин туссаны дараа л тавигддаг.

ХДХВ-ийн халдвар авсан байж болзошгүйг илтгэх шинж нь: амны гэмтэл, биеийн халуун шалтгаангvйгээр єсєх, шєнєєр хєлс асгарах, гэдэс гvйлгэх, турах, амсьгалын хурц халдвар байнга тусах, vсэрхийлсэн цэврvvтэс болон бусад. Тэгэхээр ХДХВ ба ДОХ нь адил зvйл биш болох нь тодорхой байна. ХДХВ бол дархлааны системийг дарангуйлагч вирус, харин ДОХ бол вирустай хvний буурсан дархлааны vндсэн дээр vvссэн євчний цогц юм.

Оношлогоо

Халдвар авсны дараа цусанд ХДХВ –ийн эсрэг биет vvсэхээс ємнєх vеийг “цонх vе” гэнэ. Тиймээс халдвар авснаас хойш 25 хоногоос 3 сарын дараа тусгай цусны шинжилгээний тусламжтайгаар вирусын эсрэг биетийг илрvvлдэг. ХДХВ-ийн цусны шинжилгээг аль ч эмнэлэгт хийж болно.ХДХВ-ийн эсрэг биетийг цусанд олж тогтоосон тохиолдолд шинжилгээний дvн эерэг (+) гэж гардаг. Нєгєєтэйгvvр, энэ нь хараахан эцсийн хариу биш бєгєєд учир нь авсан хариугаа баттай эсэхийг єєр нэгэн тестээр заавал дахин шалгадаг. Зєвхєн давтан шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд л эмч тухайн хvнд  ХДХВ-ийн халдвар илэрснийг мэдэгддэг. Ингэхдээ шинжилгээний хариуг эмч тухайн хvнд биечлэн мэдэгддэг бєгєєд энэ мэдээллийг чандлан нууцалдаг. ХДХВ-ийн халдвар болон шинжилгээний хариуны талаар дархлааны эмч, эсвэл бэлгийн замын євчин судлаачтай зєвлєлдєж болно. Тэрээр шаардлагатай эмчилгээг зааж  єгєх болно.

Эмчилгээ

ХДХВ-ийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэлvvд нь вирусыг устгадаггvй бєгєєд зєвхєн ХДХВ-ийн vржих vйл явцыг саатуулж, идэвхийг бууруулдаг. ХДХВ-ийн идэвхийг идэвхийг бууруулснаар дархлааны эс  сэргэж ирдэг. Нэг дор гурваас дєрвєн  эмийн бэлдмэлийг хэрэглэхийг єндєржvvлсэн идэвхтэй, ретровирусны эсрэг эмчилгээ гэж нэрлэдэг. Яагаад гэвэл ийм эмчилгээний vр дvнд цусан дахь вирусны агууламжыг тодорхой тvвшинд хvртэл бууруулж чаддаг. Нєгєєтэйгvvр энэ нь хvн вируснаас бvрэн ангижирсан гэсэн vг биш юм, учир нь ХДХВ нь зєвхєн цусанд тєдийгvй, тунгалагийн булчирхай, тvvнчлэн хvний бусад эрхтэнд ч бас байх боломжтой байдаг. Єєрийн эерэг ХДХВ-ийн байдлыг мэдэх нь хvнийг цагт тухайд нь эмнэлэгийн тусламж аван амь насанд халгаатай євчнєєс сэргийлэхэд тус болдог. ХДХВ илэрсэн vед зарим нэгэн халдварт євчнийг єєр аргаар эмчилэх хэрэгтэй болдог. Тvvнчлэн ХДХВ-г тээгч нь дархлааныхаа байдал болон биеийн бусад vзvvлэлтvvдээ анхааран хянаж байх нь маш чухал юм. Ингэснээрээ цаг тухайд нь вирусны эсрэг эмчилгээ хийж, ДОХ  бий болох vйл явцыг зогсоох боломжийг олгодог. Мєн ХДХВ-ээр халдварласан хvн удаан амьдарч болохыг санах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт

ХДХВ ба ДОХ нь хvмvvст айдас болон тайван бус байдлыг тєрvvлдэг боловч энэ нь ихэнхдээ хэтрvvлэг байдаг. Хvмvvс ХДХВ-г энгийн ахуйн хавьтлаар халдана гэж айдаг. Yнэн хэрэг дээрээ эдгээр айдас нь vндэслэлгvй зvйл бєгєєд ХДХВ/ДОХ-той амьдарч буй хvмvvстэй энгийн хавьталд орох нь ямар ч аюулгvй юм. Нєгєєтэйгvvр бэлгийн хавьталд орох vед халдвар авах эрсдэлийг  ихэсгэдэг хэд хэдэн хvчин зvйлс байдаг;

Бэлгийн замын євчин. БЗХӨ -г “ДОХ-ын вирусыг нэвтрүүлэгч үүд” гэж нэрлэдэг. БЗХӨ-ий үед бэлэг эрхтэн дээр яр шарх үүсгэж, эсвэл салст бvрхvvлийг гэмтээснээр ДОХ-ын халдвар авах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг.

Умайн хvзvvний шархлаа нь эмэгтэйд єєрт нь ч, эрэгтэйд ч мєн адил аюултай байдаг. Эмэгтэйн хувьд шархлаа нь вирусны “орох хаалга” болж єгдєг. Эрэгтэйн хувьд умайн хvзvvнээс вирустай эс нь хурдан дамжих боломжтой.

Анусны хавьтал нь халдвар авах магадлалаараа vтрээгээр хавьтахаас илvv єндєр байдаг. Учир нь анусны (хошного) салслаг бvрхvvл  болон шулуун гэдэс гэмтэх єндєр эрсдэлтэй байдаг.

Гуурсан хоолойн багтраа буюу астм
Ерөнхий

Гуурсан хоолойн багтраа нь амьсгалын замын үрэвсэлийн архаг хэлбэр бөгөөд амьсгаадах, ханиалгах, амьсгалахадисгэрэх чимээ гарах зэрэг шинж тэмдгээр илэрнэ.  энэ нь цаашлан хоолой боогдох хүртэл аюултай болдог. Зарим хүн багтрааг “астма” гэж хэлээд сурчихсан байдаг. Тэгвэл энэ нь грекээр мөн л амьсгаадах, боогдох гэсэн адилутгатай үг юм.

Багтраа нь хөнгөнөөс хүнд хүртэл хэд хэдэн янз бөгөөд бүхий л насны хүмүүст тохиолддог өвчин.  хүндрэл нь өөр өөр шатанд явагдаж болно. Гэхдээ статистик судалгаанаас үзвэл хүүхдүүдэд хамгийн их өвдөж, талхувьд нь архагшан үлддэг байна. Одоогоор дэлхийн 100 сая гаруй хүн эн өвчнөөр тарчилж байгаа бөгөөд тоо нь цаашид улам нэмэгдэх хандлагатай байна.

Шалтгаан

Багтраа  нь уушиг -ны агаар дамжуулах гуурс буюу бронхын өвчин юм. Ингэхдээ харшлаас үүдэлтэй, эсвэл ужиг өвчин  гэдгээс хамааран харшилын үйлчллэл давамгайлсан, эсвэл харшилын бус багтраа гэж  ялгадаг. Харшилын бус багтрааны үед архаг үрэвсэлтэй амьсгалын зам нь маш мэдрэмтгий байдаг. Үр дүнд нь өчүүхэн төдий цочрол авахад л гуурсан хоолойн агшилт үүсч, тvvгээр дамжих агаарын урсгал хязгаарлагдан ханиалгаж хоолой боогдож, амьсгал давчидахад хvргэдэг. Ингэж цочроо үүсэхэд хурц үнэрээс эхлээд тамхины утаа, саван хүртэл юу ч нөлөөлж чадна.  Гэхдээ энэ талаар ажилладаг шинжээчид нь багтраатай таван хvн тутмын нэг нь мэргэжилийн шалтгаанаар євчилсєн байдаг гэдгийг тогтоосон байдаг.

Биеийн ачааллын багтраа нь биеийн хvчний ажил хийж эхэлснээс хэдхэн минутын дараа эхэлнэ.

Аспирины багтраа нь аспирин болон түүнтэй адил эм, панадол, калпол зэрэг өвчин намдаах зарим эм уусны дараа үүсдэг.

Хvсний нэмэлтийн багтраа нь сульфит гэх мэтийн хадгалалтыг уртасгадаг бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүн

хэрэглэсний дараанаас үүснэ.

Шинж тэмдэг

Багтрааны онцлог шинжvvд тэмдэг:

Ханиалгах. Тогтмол ойр ойрхон бөгшүүлж ханиалгуулна. Шєнийн цагаар, биеийн хvчний ажлын дараа, хvйтэн агаар амьсгалахад улам ихэсдэг.

Амьсгаа боогдох

Цээж бачуурах. Амьсгалах агаар багассанаар ахиад амьсгаа авч чадахаа больчих вий гэсэн айдас төрүүлдэг.

Цээж хэрчигнэх. Нарийссан амьсгалын замаар хvчээр орж байгаа агаарын чичиргээнээс vvсдэг.

Явц

Хvнд, эсвэл хурц багтраатай хvн амьсгал авахаа хөнгөвчлөхийн тулд мөр, хүзүү болон биеийнхээ булчингаар дэмжин амаараа амьсгаа авдаг. Хүний цээжний булчин нь амьсгаа авахад илүү зохицосон байдаг болохоор агаар нь хэвийн үед өөрөө аяндаа гадагшилж байдаг. Гэтэл багтрааны үед уушигны гуурс нарийссанаас болж сорогдсон агаар гүйцэд гаралгүй үлдэн тэлэгдсэн уушгины шинж тэмдэг гэгч үүсдэг. Үүнээс болж удаан хугацаанд багтраа өвчтэй явсан хүүхэд,залуучууд “шувуун цээж” гэгч өөрчлөлтэй болох нь бий.

Авч, гаргаж байгаа агаарын хэмжээ эрс багасдаг болохоор хүнд хурц хэлбэрийн үед хэрчигнэж, исгэрдэг байсан цээж чимээ гаргахаа байх нь цөөнгүй.

Багтраа нь эхлэхийн өмнө ханиалгах, нус гоожихоос гадна толгой өвдөх, даралт хэлбэлзэх, зүрхний орчим эвгүй оргих, амьсгаа давчдах, дотор муухайрах зэрэг вегетатив мэдрэлийн системийн хямралын шинж тэмдэг илэрч байгаа бол харшлын гаралтайг заадаг.

Оношлогоо

Эмч гуурсан хоолойн багтрааны анхны шинж тэмдэг илэрсний дараа уушигны эмчид vзvvлэх хэрэгтэй. Багтрааны шинж тэмдэг нь сахуу, архаг ханиад буюу мэнгэр зэрэг олон өвчний шинж тэмдэгтэй адил байдаг болохоор заримдаа оношлоход хэцүү байдаг. Зєв онош тавихын тулд уушигны хэмжvvрийг ашигладаг. Өөр өвчин байгаа эсэхийг тодорхойлохын тулд рентген зураг болон компютерийн томограф зураг авна. Багтраа нь харшлын гаралтай эсэхийг тодорхойлохын тулд арьсны сорил ашигладаг. Харин харшилын бус багтрааны шалтгааныг тодорхойлоход цэрний шинжилгээ  зайлшгvй хийдэг.

Эмчилгээ

Багтраа өвчний үед энэ тэргүүнд анхаарах ёстой зүйл нь гэр, орон байрыг цэвэр агаараар хангах явдал юм. Багтраатай үед хүн өөрөө хөдлөхөд бэрхшээлтэй байдаг болохоор ойр дотных нь хүмүүс туслах ёстой. Багтраа нь хөдөлсөн үед аль болох эвтэй байдлаар суулгаж, эсвэл зогсоон цээж, эсвэл эрээн булчинд нь горчиц нааж, хєлийг нь халуун усанд дvрэх хэрэгтэй. Євчин нь хvндэрсэн тохиолдолд тvргэн тусламж дуудах хэрэгтэй.

Амьсгалын замын чөлөөлж, базлалтыг нь арилгах ба  гуурсны үрэвслийг намдааж, дахин багтраа хөдлөхөөс сэргийлэх эм, бэлдмэлүүдийг ашиглана. Мөн физик эмчилгээ, дархлаа заслын тусгай эмчилгээ хийлгэх шаардлага гарч магадгүй. Үүнээс гадна багтраа өвчний явц, хөдөлсөн үед авах анхны арга хэмжээ, зөв амьсгалах техник зэргийг заадаг тусгай сургалт хөгжилтэй орнуудад байдаг. Ийм сургалтын мэргэжлийн эмч нар явуулах ёстой бөгөөд багтраатай холбоотой элдэв төөрөгдөл, үндэслэлгүй айдсыг арилгахад ихээхэн тус болдог.

Дархлалын хомсдол
Хvний хувьслын явцад олж авсан vнэт зvйлсийн нэг бол дархлалын систем юм. Энэ нь єєрийн эдийг гадны эдээс ялгаж, таниад сонголт хийж, хортойг нь эсэргvvцэн зайлуулдаг систем юм. Дархлаа нь халдвартай  болон халдваргvй аливаа євчнєєс бие организмыг хамгаалагч юм.

Хамгаалалт нь төрөлхийн (энгийн, өвөрмөц бус) болон үүсмэл (өвөрмөц) гэсэн хоёр системийн тусламжтайгаар бий болдог. Дархлааны тєрєлхийн систем нь бактер, вирус, мөөгөнцөр болон бусад зvйлсээс бие организмыг хамгаалах хvчтэй халхавчийг бий болгодог байна. Гэвч хvрээлэн буй ертєнц байнга єєрчлєгдєж байдаг болохоор бие организмын болзошгүй дайснууд ч гэсэн даган өөрчлөгдөж байдаг. Тиймээс тvvнтэй тэмцэхийн тулд vvсмэл дархлаа бий болдог. Дархлалын хомсдол нь бий болсноор дархлал системийн vйл ажиллагаанд  зєрчил vvсэх, дархлааны эсийн хомсдол үүсэх, харшил vvсгэдэг зэрэг үр дагаварт хүргэж болно.

Шалтгаан ба явц

Дархлал хомсдолын гурван тєрєл байдаг.

Анхдагч буюу төрөлхийн дархлал хомсдол нь удамшил зvйн гэмтлээс vvсдэг. Тун ховор тохиолддог бөгөөд єсвєр насанд илэрдэг. Энэ хэлбэрийн дархлалын хомсдол нь энгийн эмчилгээгээр бараг эдгэрдэггvй.

Хоёрдагч буюу олдмол дархлал хомсдол нь удамшлын гажигаас болдоггvй бєгєєд ихэнхдээ насанд хvрэгчдэд тохиолддог. Энэ хэлбэрийн хомсдол нь дотроо олон янз. Үүнд:

Дархлааны системийг дарангуйлсан антибиотик болон дааврын  гаралтай бэлдмэл мєн гэмтэл, стрессээс vvссэн

Тодорхой шалтгаангvйгээр аяндаа бий болсон.  Хамгийн их тохиолддог бөгөөд архаг, удаан vргэлжилсэн амьсгалын замын євчин,  ходоод гэдэсний  зам болон  бие организмын бусад  системийн євчлєлийн хэлбэрээр илэрдэг.

Олдмол дархлаа хомсдол. ДОХ

Гуравдагч дархлаа хомсдолыг аутоимун өвчин. Гэдэг энэ өвчний үед хүний дархлалын систем нь өөрийн эсүүдийг гадны эстэй эндүүрэн устгаж эхэлдэг. Өвчин нь хэрлэг буюу ревматизм, хэрлэгийн гаралтай үе мөчний үрэвсэл,  чонон яр зэргээр илэрнэ. Үүний шалтгааныг хараахан тогтоож чадаагүй байгаа.

Оношлогоо

Хvмvvс дахин давтагдаад байдаг янз бvрийн євчний шалтгаанаар олон эмчид vзvvлж удаан хугацааны туршид явсан ч бvрэн эмчлэгддэггvй явдал нийтлэг байдаг. Ийм үед магадгvй дархлаа шинжлэлийн  эмчид хандаснаар євчний жинхэнэ учир шалтгааныг олж болох юм. Дархлал хомсдол нь олон архаг євчин, ауто имунны євчнvvд болон  хавдарын эх vvсвэр болох аюултай байдаг. Тиймээс хvvхэд бол жилд 6 түүнээс олон удаа, том хvн  3-4  түүнээс олон удаа өвдөж, эмчилсэн ч бүрэн эдгэрэхгүй, улмаар бие сульдах, амьсгаадах, байнгын бага зэргийн халуунтай байвал бие организм нь єєрийн дархлааны хvчин чадлын эцсээ шавхсан бєгєєд дархлааны эмчид хандах хэрэгтэй болжээ гэсэн vг.

Дархлаа хомсдолыг оношлоход бэрхшээлтэй асуудал нь шалтгаан ба үр дагаварыг ялгах явдал юм. Өөрөөр хэлбэл дархлалын системийн хомсдол нь тухайн євчинд үүсэхэд хүргэсэн үү, эсвэл євчин нь єєрєє  дархлалын системд доголдол үүсэхэд хүргэсэн үү гэдэг нь тодорхойгvй байдаг. Тиймээс дархлаа буурсан шалтгааныг олохын тулд заавал лабораторын оношлогоонд орох хэрэгтэй. Ийнхvv дархлааны  шинжилгээ  бvрэн хийгдэж дууссаны дараа л нэмэлт зєвлєгєєгєєр авахаар єєр мэргэжлийн  эмчид хандаж болно.

Эмчилгээ

Хэрвээ vvсмэл дархлаа хомсдолтой  болсон бол хамгийн тvрvvнд олон янзын архаг өвчнөө эмчлүүлэх хэрэгтэй. Хvндэрсэн тохиолдолд, зєвхєн эмнэлэгийн нєхцєлд явагддаг цусны халдварыг цэвэршvvлдэг плазмафереза, дархлаа шингээх тусгай эмчилгээний аргуудыг, эсвэл орлуулах дархлаа засалын аргыг хэрэглэж  болно.

Урьдчилан сэргийлэлт

Дархлалын системээ системээ дэмжих нь урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга. Тусгай хооллолт, амин дэмvvд, шаардлагатай амралтууд, цагаа олж эмчид хандах зэрэг нь дархлааг сайжруулж байдаг.