Эрүүл мэнд » Ходоод гэдэс

Хүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
Ашиг олох, ашиг олох бас дахин ашиг олох гэсэн зарчмаар амьдарч байгаа нийгэмд хувь хүн, компаниуд нь энэхүү ашгийг олохын төлөө юу ч хийхээс буцахгүй. Тийм ч болохоор ашиг олохын төлөө гүйлгээ сайтай бүтээгдэхүүн, тэдний дотор хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хямд бага зардлаар олноор нь хийж борлуулахыг хичээдэг. Гэтэл олон зуун жилийн турш уламжлан ирсэн хуучны аргаар хийвэл бага зардлаар олноор нь үйлдвэрлэх бараг боломжгүй. Ингэж хийсэн хүнсний бүтээгдэхүүн нэгд өртөг өндөр, хоёрт удаан хадгалах боломжгүй, гуравт тэр бүр үзэмжтэй байдаггүй.

Ийм нөхцөлдюу эрхэм компаний эзэд нь мөнгө сарвайн эрдэмтэн мэргэдээс тусламж хүссэн нь ойлгомжтой. Цаадуул нь, мөнгийг нь тоолж үзчихээд мөрөө нэг хавчин, нүдний шилээ нэг засчихаад химийн аргаар гаргаж авсан хямд төсөр орлуулагч бодисууд буюу хүсний нэмэлт бодисуудын үйл олноор нь зохион бүтээчихэж. Тэдгээр бодисуудыг нь ашиглан компаний эзэд нь хуучин аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүй хүртэл төрөл бүрийн хүсний бүтээгдэхүүнүүдийг үйл олноор нь үйлдвэрлэн, зарж “лайтай их ашиг” олж эхэлжээ. Уламжлалт аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүй бүтээгдэхүүнүүдийн нэг нь чипс. Гахайн мах, кимчи, эсвэл бүр алимны амттай, ногоон, улаан, хүрэн өнгөтэй чипс г.м.

Хүнсний үйлдвэрлэлд ашигладаг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг нийтэд нь Е үсгээр тэмдэглэдэг.

Е101 – E180 нь хүнсний будагч бодисууд

Эдгээр бодис нь бүтээгдэхүүний хүссэн өнгөөр будах, эсвэл боловсруулалтын үед алдагдсан өнгийг нь дахин сэргээх зорилгоор ашигладаг. Жишээлэхэд, хиамын чанах үед мах саарал өнгөтэй болно. Тэгэх ч ёстой. Гэвч саарал өнгөтэй хиам нь худалдан авагчид таашаадаггүй, борлуулалт нь муу байдаг тул будагч нэмж улаан ягаан өнгөтэй болгодог. Гэхдээ бета каротин гэх мэтийн биологийн гаралтай будагчид бас байдаг. Ийм будагчийн нөлөөгөөр жишээлэхэд, лууван байгалиасаа улаан өнгөтэй болдог.

E200 – E229 нь консервантууд буюу хадгалалтын хугацааг уртасгадаг бодисууд. Элдэв мөөгөнцөр, нянгийн үржлийн дарамтлах замаар бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлдэг.

E300 – E399 нь антиоксиданд, исэлдэхээс сэргийлэгч бодисууд. Бүтээгдэхүүнийг гашилж, исэлдэн өнгө нь муудахаас хамгаална. Заримдаа С витамин, Е витамин гэх зэрэг байгалийн нэгдлүүд байдаг бол заримдаа химийн аргаар гаргаж авсан бодисууд байдаг.

E400 – E499 нь тогтворжулагч бодисууд. Бүтээгдэхүүний нягтрал алдагдахаас сэргийлэх наалдамтгай, нийлэмтгий чанарыг нь нэмэгдүүлнэ.

E500 – E599 нь эмульгаторууд. Эдгээр бодисууд нь ус ба тос гэх мэтийн байгаль дээр хэзээ ч нийлдэггүй шингэнийг нийлүүлсэн нэгэн жигд шингэн гаргаж авахад тусладаг. Мөн хөвсгөр болгодог.

E600 – E699 нь амт, үнэрийг хүчтэй болгогч бодисууд. Өөрөөр хэлбэл ийм бодисуудыг нэмсний дараа бүтээгдэхүүний үнэр, амт нь хадгалалтын явцад алдагдана гэж айлтгүй.

E900 – E999 гялалзуулагч бодисууд. Бохь гэх мэт зарим бүтээгдэхүүнийг харахаар нэг их гоё гялалзаад байдаг даа? Гурил г.м. бүтээгдэхүүний чанар алдагдахаас сэргийлнэ.

Е1000  нь сүүлийн үед гарч ирсэн шинэ нэмэлтүүд.

Гэтэл өөр нэг хэсэг эрдэтэмтэд нь нөгөө хэсгийнхээ гаргаж ирсэн тэдгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, бодисууд нь хүний биед тун ч таагүй, зарим үед бүр үхлийн аюултай нөлөө үзүүлдэг болохыг нь тогтоох нь тэр. Үүнийг мэдсэн ард олон дургүйцэхэд төр нь хэрэглэж болох, хэрэглэх болох бодисуудыг заасан  хууль тогтоомж гарч ирсэн. Үүний улмаас хүсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид нь ямар гээчийн химийн бодисыг бүтээгдэхүүнээ нэмж байгаагаа сав баглаа, шошго дээрээ заавал зааж өгөх ёстой болсон юм. Хүн ямар гээч химийн бодис идэж байгаагаа мэдэж аваад, өөрөө сонголт хийг гэж. Гэвч улс болгон өөрийн эдийн засаг, төсөв мөнгө энэ тэрээ бодоод энэхүү хориотой жагсаалтыг янз бүрээр танаж байдаг. Үр дүнд нь нэг улсад хориотой бодисыг өөр улсад зөвшөөрсөн байх г.м. Аль улсад хориотой химийн нэмэлтийн жагсаалт хамгийн цөөн гэдгийг та лав гадарлаж байгаа биз.

Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ, гял цал болсон эрээн мяраан гоё хайрцагтай гадгаад дотоодын бүтээгдэхүүн авахаасаа өмнө сав баглаа, шошго энэ тэрийг нь хараад дараах зүйлс байгаа эсэхийг шалгаж байгаарай. Ялангуяа хүүхдийн идэх дуртай чихэр, уух дуртай ундаа, зажлах дуртай бохь зэргийг авч өгөхийн өмнө сайтар шалгаж байгаарай.Нэрээ төрөө боддог томоохон компаниуд дийлэнх тохиолдолд ямар гээч Е хийснээ орц, найрлага дээрээ заавал заасан байдаг. Ийм тэмдэглэгээ байхгүй бол … нь дээр байх.

Сав баглаан    дээрх тэмдэглэгээ

Үйлчилгээ

Сав баглаан    дээрх тэмдэглэгээ

Үйлчилгээ

Сав баглаан    дээрх тэмдэглэгээ

Үйлчилгээ

Сав баглаан    дээрх тэмдэглэгээ

Үйлчилгээ

Е 102

Аюултай

Е 180

Аюултай

Е 280

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 463

Ходоодны хямрал    үүсгэгч

Е 103

Хориглогдсон

Е 201

Аюултай

Е 281

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 465

Ходоодны хямрал    үүсгэгч

Е 104

Сэжиг бүхий    /хоргүй нь батлагдаагүй/

Е 210

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 282

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 466

Ходоодны хямрал    үүсгэгч

Е 105

Хориглогдсон

Е 211

Өмөн үүсгэж болзошгүй

Е 283

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 477

Сэжиг бүхий    /хоргүй нь батлагдаагүй/

Е 110

Аюлтай

Е 212

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 310

Арьсны тууралт

Е 501

Аюултай

Е 111

Хориглогдсон

Е 213

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 311

Арьсны тууралт

Е 502

Аюултай

Е 120

Аюултай

Е 214

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 312

Арьсны тууралт

Е 503

Аюултай

Е 121

Хориглогдсон

Е 215

Өмөн үүсгэгч

Е 320

Холестерин

Е 510

Онц аюултай

Е 122

Хоргүй нь    нотлогдоогүй

Е 216

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 321

Холестерин

Е 513Е

Онц аюултай

Е 123

Онц аюултай, хориглогдсон

Е 219

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 330

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 527

Онц аюултай

Е 124

Аюултай

Е 220

Аюултай

Е 338

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 620

Аюултай

Е 125

Хориглогдсон

Е 222

Аюултай

Е 339

Ходоодны хямрал    үүсгэаж болзошгүй

Е 626

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 126

Хориглогдсон

Е 223

Аюултай

Е 340

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 627

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 127

Аюултай

Е 224

Аюултай

Е 341

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 628

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 129

Аюултай

Е 228

Аюултай

Е 343

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 629

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 130

Хориглогдсон

Е 230

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 400

Аюултай

Е 630

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 131

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 231

Арьсанд хортой нөлөө    үзүүлдэг

Е 401

Аюултай

Е 631

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 141

Хоргүй нь    нотлогдоогүй

Е 232

Арьсанд хортой    нөлөө үзүүлдэг

Е 402

Аюултай

Е 632

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 142

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 233

Аюултай

Е 403

Аюултай

Е 633

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 150

Хоргүй нь    нотлогдоогүй

Е 239

Арьсанд хортой    нөлөө үзүүлдэг

Е 404

Аюултай

Е 634

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 151

Арьсанд хортой    нөлөө үзүүлдэг

Е 240

Е 405

Аюултай

Е 635

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 152

Хориглогдсон

Е 241

Хоргүй нь    нотлогдоогүй

Е 450

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 636

Аюултай

Е 153

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 242

Аюултай

Е 451

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 637

Аюултай

Е 154

Гэдэсний    хямрал, даралтанд нөлөөж болзошгүй

Е 249

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 452

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 907

Арьсны тууралт    үүсгэж болзошгүй

Е 155

Аюултай

Е 250

Даралтанд  нөлөөлж болзошгүй

Е 453

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 951

Арьсанд хортой    нөлөө үзүүлдэг

Е 160

Арьсанд хортой    нөлөө үзүүлдэг

Е 251

Даралтанд    нөлөөлж болзошгүй

Е 454

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 952

Хориглогдсон

Е 171

Хоргүй нь    нотлогдоогүй

Е 252

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 461

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 954

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 173

Хоргүй нь    нотлогдоогүй

Е 270

Хүүхдэд аюултай

Е 462

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 1105

Арьсанд хортой    нөлөө үзүүлдэг

Хүсний аюулгүй байдлын жил энэ тэр гээд сүржин юм олон сонсогддог ч энэ Е-ийн дундаас манай улсад аль хориотой, аль нь хориогүй байгаа нь мэдэгдэхгүй юм. Аргаа бараад хойд зүгийн мэргэжилтнүүдийн гаргасан жагсаалтыг оруулсан нь энэ.  Манайд  энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ авагддаггүй бололтой юм. Наад захын жишээ саяын мелалинтай холбоотой дуулиан. Гадгаадад л меланин гэж бөөн юм болоогүй бол “бяд чинь” мэдэхгүй л нөгөө сүүг нь уугаад л байх байсан.

Хоол боловсруулах систем
Өнөөдөр ходоод, элэг, цөс, нойр булчирхай гээд хоол боловсруулах системийн өвчин эмгэг манайхны дунд толгой цохиж байгаа нь гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Гуч гарсан таван хүнээс асуусахад багаар бодож хоёр нь цээж хорсдог, эсвэл ходоод өвдлөө, цөс өвдөөд гэсэн зовиуртай явдаг.

Хачирхалтай нь гэвэл энэ мэтээр юу нь өвдөөд байгаагаа багцаалж мэдэж байв ч хоол ер нь яаж, ямар замаар боловсорч шингэдэг гэдгийг дийлэнх нь мэддэггүй. Иймд хоол боловсруулах систем ерөнхийдөө /ерөнхийдөө шүү, яг нарийн яаж ажилладагийг нарийн мэргэжлийн эмч нар, судлаачид  мэдэж байгаа/ яаж ажилладагийг нь тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ. Урд нь мэддэг байсан нь бататгана биз, мэддэггүй байсан нь “шинэ тив нээнэ” биз.

Явц

Хоол амны хөндийд /1/ орж  хэлний тусламжтайгаар /2/ залгигдана. Дараа нь улаан хоолойгоор /3/ дамжин ходоодонд  /4/ нь орно. Эндээс нь бүх юм эхэлнэ. Тэгэхээр юуны өмнө ходоодонд хоолноос ямар ч шим тэжээлтэй бодис шингэдэггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэтэл бид ходоодонд орсон хоол шингэсэнгүй гэж ярьцаадаг биз. Бүр цаашилбал ходоодонд орсон ус хүртэл хүний биед шингэдэгггүй аж.

Тэгэхээр ходоодонд орсон хоол унд яадаг юм бэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Ходоодонд юу болдог билээ гэхээр ходоодны ялгаруулдаг ходоодны шүүс, буюу давсны хүчил ба бас бус зүйл агуулсан шүүс хоолонд анхан шатны боловсруулалт хийж өгнө. Өөрөөр хэлвэл хүнсний бүтээгдэхүүнд агуулдаг уургуудыг уусгаад, дээр нь бага хэмжээгээр тос болон бас бус бус бүрдүүлэгчдийг уусгаж өгнө.

Ингэж хагас боловсруулагдсан хоол бага бага тунгаар арван хоёр хуруу/нугаламт гэдэс  /10/ рүү орж эхэлнэ. Яг энэ үеэс эхлэн ходоодонд хагас боловсруулагдсан хоол унд  нь 12 хуруу гэдсэнд жинхэнэ утгаараа боловсруулагдаж эхэлдэг. Яадаг вэ гэхээр цөс ба нойр булчирхайн ялгаруулсан зүйлсийг 12 хуруу гэдэс рүү орж ирсэн хоолон дээр асгаж байдаг цорго, хоолой  ч гэмээр тийм зүйл энэ гэдэсний хананд байж байдаг. /Энэ зураг дээр цөсний ерөнхий цорго нь /7/, нойр булчирхай /12/ нь гэсэн тоогоор тэмдэглэгдсэн байгаа. /Энэ цорго /11/ -ийг Фатерийн хөхлөг буюу 12 хуруу гэдэсний их/том хөхлөг гэж нэрлэдэг.

Энэхүү хөхлөг нь өөрийн гэсэн булчинтай. Үүнийг нь Оддийн хуниас гэж нэрлэнэ. Энэ хуниас нь агшихаараа 12 хуруу гэдэс руу юу  ч оруулахгүй хаагаад, суларч, тавирахаараа нойр булчирхай ба цөс ялгаруулах системийн ялгаруулсан бүх шүүс, “жүүс”, “сок“-ийг 12 хуруу гэдэсний хөндий рүү оруулж байдаг.

Ингээд 12 нугалаа гэдсэнд орсон хоол хэсэг хэсгээрээ цөс, нойр булчирайн ялгаруулсан ферментүүдээр боловсруулагдаж задарна. Ингэснээр хоолыг үндсэндээ бүрдүүлж байдаг том молекулууд буюу уураг, тос, нүүрс ус /сахар/ нь тус тусдаа бүрдүүлэгч элементүүд болж задарч хуваагдана. Үүний дараагаар ингэж задарсан хоол нарийн гэдэс /14/ -ээр дамжин явахад нь эсүүд тэр задарсан элементүүдийг нь шингээн авдаг. Ингэсээр хоол нь бүдүүн гэдэс /13/ -нд орж ирэхэд ус, амин дэм гэх мэт зарим бодисуудыг нь хүний бие шингээж авна. Харин ингэж ус шингээгдэсний дараа задралгүй, бутралгүй, уусалгүй үлдсэн хоолны хэсгүүд нь өтгөн ялгадас болон хувирна.

Энэ дашрамд сонирхуулахад мухар олгой /15/ нь хоол боловсруулах явцад ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй. Учир нь мухай олгой нь хэвлийн хөндийн дархлааг сахин хамгаалахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм.

Бусад тайлбар

5- элэг

6-элэгний зүүн ба баруун цорго

7- цөсний ерөнхий цорго

8- цөсний уут

9-цөснөөс гарах цорго

Цээж хорсох
Улаан хоолойны дагуу эсвэл цээжний орчимд залгиур дээр хорсон эвгүй мэдрэмж төрөхийг хэлнэ. Нэг талаас энэ таагүй мэдрэмжээс салах тийм ч хэцvv биш. Үүний тулд аяга усанд нэг цайны халбага сод хийж уухад арван минутын дараа эвгүй мэдрэмж алга болно.

Ерөнхий

Гэвч эмч нар энэ аргыг эмчилгээ гэж үздэггүй. Учир нь цээж хорсолт нь наана нь илэрч байгаа шинж төдий бөгөөд цаана нь буруу хооллолт, хоол боловсруулах замын ноцтой өвчлєл нуугдаж байх болмжтой. Цээж хорсолт нь ходоодны шүүсний хүчиллэгэ их, эсвэл бага байгаагаас үл хамааран vvсдэг ч гол төлөв хүчиллэг ихэссэн үед ажиглагддаг. Зарим хүнд энэ шинж нь хоолойд юм тээглэх, халуу оргих, үрэгдэх, дарагдах мэт мэдрэмжийг төрүүлдэг.

Шалтгаан

Хэт их идэх.

Илүүдэл жин,

Хэвлийн хөндийн дотоод даралт ихсэх. Жирэмсэн үед, хүнд зүйл өргөснөөс, хэт бариу хувцас болон бүснээс

Тамхи, архи, кофе, шоколад, хийжүүлсэн ундаа, хурц амлагч

Зарим нэг эмийг удаан хугацаагаар хэрэглэх /аспирин, ибупрофен, ортофен г.м/

Хоол идсэний дараа шууд унтах

Ходоодонд Helicobacter pylor /хеликобактери/ хэмээх микроб байх.

Хvнсний харшил

Мэдрэлийн хямрал

Улаан хоолойны vрэвсэл, ходоодны vрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл, ходоодны шархлаа

Улаан хоолой, ходоодны нугаралт нарийсах

Шимэгч хорхойн өвчин

Явц

Улаан хоолой ба ходоодны хооронд цагираг булчингаас тогтсон хавхлага байдаг. Хоол улаан хоолойгоор дамжин ходоодонд орох үед хавхлага хаагдаж ходоодонд орсон зvйлийг буцаад улаан хоолой руу орох боломжгvй болгодог. Заримдаа хавхлаг нь дутуу хаагдсанаас хүчил улаан хоолойд орж гашуун оргиж хорсгодог. Хорсох мэдрэмж нь зєвхєн ходоодны хvчиллэг улаан хоолой руу орсноос vvсдэггvй. Ходоод болон гэдэсний хооронд бас хавхлаг байдаг. Хэрэв ходоод болон гэдэсний хоорондох хавхлаг нь дутуу хаагдвал гэдэсний агууламж ходоодонд орох бєгєєд бас хорсох мэдрэмж тєрvvлнэ.

Үр дагавар

Зарим үед цээж хорсох нь зүрхний цус хомсрох өвчний илрэлтэй андуурагддаг бєгєєд зvрхний орчим, өвчүүний цаана халуун оргидог. Хорсолт нь улмаар улаан хоолойг тvлж, салслаг бvрхvvлийг нь гэмтээдэг. Хэрэв цээж хорсох євчтэй хvн эмчилгээ хийхгүй бол маш богино хугацааны дотор ходоодны архаг үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл эсвэл шархлаа өвчинд нэрвэгдэх аюултай.

Оношлогоо

Хэрэв танд цээж хорсох шинж илэрвэл залхууралгүй ходоод гэдэсний эмчид хандаж зөвөлгөө авах нь чухал. Эмч шалтгааныг нь илрүүлэх бөгөөд үүний тулд ходоод дурандах, ходоодны шүүсийн хүчиллэгийг тодорхойлох шинжилгээнүүдийг хийнэ. Шаардлагатай үед онош ялгах зорилгоор зүрхний эмчээс зөвлөгөө авахуулж, зүрхний бичлэг хийлгүүлдэг.

Эмчилгээ

Хоёр сарын турш үргэлжилнэ;

Тусгай хоолны дэглэм барих. Өдөрт 4-5 удаа бага багаар идэх, өөх тостой, шарсан хуурсан хоолноос татгалзах, гашуун жимс, кофе хэрэглэхгүй байх

Архи, тамхи хэрэглэхгүй байх

Ходоодны шүүсний хүчиллэгийг багасгах, салст бүрхүүл бий болгодог бэлдмэлүүдийг ууж хэрэглэх

Ходоодны үрэвсэл буюу гастрит
Ходоодны үрэвсэл нь ихэвчлэн хавар намрын улиралд ажиглагддаг. Ходоод төөнөж  байгаа мэт өвдөн, заримдаа дотор муухайрдаг. Гастрит нь ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл юм. Үрэвсэл нь арван хоёр хуруу гэдэс рүү дамжсаныг гастродуоденит гэнэ. Эдгээр үрэвслийг хоёр ангилдаг, үүнд: ходоодны хүчиллэг ихэссэн ба багассан гэж.

Ерөнхий

Гастрит нь ходоодны ханын салст бүрхүүлийн үрэвсэл юм. Үрэвсэл нь арван хоёр хуруу гэдэс рүү дамжсаныг гастродуоденит гэнэ. Эдгээр үрэвслийг хоёр ангилдаг, үүнд: ходоодны хүчиллэг ихэссэн ба багассан гэж. Мөн анх удаа, хүчтэй өвдөлт өгдөг хурц явагдах ба  тогтмол байнга өвддөг архаг гэсэн хэлбэрээр явагддаг. Хэрвээ хурц үрэвсэлийг эмчлэхгүй бол удалгүй архаг хэлбэрт шилжнэ. Ходоод, 12 нугалам гэдэсний үрэвсэл нь хоол боловсруулах замын хамгийн тархмал өвчин бөгөөд статистик мэдээгээр дэлхий дээрх насанд хүрсэн хүмүүсийн талаас илүү нь энэ өвчнөөр өвчилсөн байна.

Шалтгаан

Шалтгаан нь их олон янз  байдаг, эдгээрт:

Буруу хооллолт. Хурц, халуун бүхэл хоол идэх, архи хэтрүүлэн хэрэглэх, тогтмол бус хооллох, явдал дунд хуурай хооллох

Сэтгэл санааны хямрал, ядаргаа

Helicobacter pilori буюу хеликобактери нян

Зарим эмийг удаан хугацаагаар хэрэглэх (аспирин, антибиотик г.м)

Тамхи татах

Гэдэсний халдварт өвчин

Амны хөндий, залгиурын архаг халдвар (Шүд хорхойтох, гүйлсэн булчирхайн үрэвсэл г.м)

Цөсний хүүдийн болон элэг, нойр булчирхай -н өвчнүүд

Явц

Гастритын үед ходоод -ны салст бүрхүүл гэмтэж, улмаар ходоодны шүүсний бүрдүүлэгч бодисууд болон хамгаалагч салс ялгаруулдаг булчирхай үрэвсдэг байна. Үүнийг дагалдан эсийг нөхөн сэргээх үйл явц муудна. Үр дүнд нь ходоодны үйл ажиллагаа алдагдаж, хоол боловсруулж чадахаа больдог. Салст бүрхүүл нь үрэвссэн үед ходоодны шимэх чадвар нь ихэсдэг нь өөрийг нь болон бүх махбодийг хордлогонд оруулдаг.  Хордлогонд орсноор ерөнхий биеийн байдал сулрах, ажлын чадвар муудах, ялангуяа биеийн хүчний ажил хийх үед амархан ядрах зэрэг шинж илэрнэ.

Шинж тэмдэг

Анхны өвдөлт ихэнхдээ гэнэт эхэлдэг (ихэвчлэн өлөн үед). Гэв гэнэт хэвлийн дээд хэсэгт огцом базлах маягаар өвдөж, огиж бөөлжүүлнэ. Мөн түүнчлэн гастритын үед ходоод хорсох эсвэл гашуун оргин хэхрүүлэх, гэдэс дүүрэх,  гүйлгэх, эсвэл өтгөн хатах зэрэг шинжүүд илэрнэ. Архаг гастрит нь хүнд мэдрэгдэх ямар нэг шинж тэмдэггүй байдгаас хүн юу ч анзааралгүй явах нь олонтаа.

Үр дагавар

Гастрит болон гастродуоденит нь хүндэрсэн тохиолдолд  ходоод, 12 хуруу гэдэснээс цус алдах аюултай.

Оношлогоо

Гастроэнтеролог буюу ходоод гэдэсний эмч (дотрын эмч) онош тавина. Үзлэг хийж хэд хэдэн шинжилгээ хийнэ. Үүнд: улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдсийг дурандах, ходоодонд рентген шинжилгээ хийх зэрэг. Одоо үед эмч нар энэ өвчнийг илрүүлэхэд хэт авианы шинжилгээг ашиглаж байгаа. Хэрвээ архаг үрэвсэлтэй бол ходоодны шүүсний шинжилгээ, ходоодны салстын эдийн шинжилгээг мөн хийнэ. Ходоодны үрэвсэлийг шархлаа өвчинтэй андуурахгүй байх нь маш чухал. Яагаад гэвэл шинж тэмдэг нь хоорондоо их төстэй байдаг.

Эмчилгээ

Ходоод болон, 12 хуруу гэдэсний үрэвсэлд дараах эмчилгээ хийгддэг:

Хоолны дэглэм: өвчний эхний 1-2 хоногт ерөөсөө юм идэхгүй байж зөвхөн шингэн юм уухыг л зөвшөөрдөг. Үүний дараа харин хязгаартай хооллож болно (бүлээн, тослоггүй, нухаж үрсэн хоол). Янз бүрийн эм тэдгээрийг дотор хорыг шимэх, ходоодны салстыг бүрхэх, өвчин намдаах, хоол боловсруулалтыг сайжруулах, хүчил багасгах зэргийг ууна.

Зарим үед халдварын эсрэг антибиотик бичиж өгдөг. Эмчилгээ голдуу гэрийн нөхцөлд 2-3 долоо хоногт хийгддэг. Архаг үрэвсэл бол удаан хугацаанд эмчлэгдэнэ (2 жил орчим). Хурц ба архаг үрэвсэлийн алинд ч эмийн эмчилгээний хажуугаар байнга хоолны дэглэм сахих нь зүйтэй (хурц, халуун, бүхэл хоол, кофе, хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлаж архи, тамхи хэрэглэхгүй байх). Илүү тохиромжтой дэглэмийг сонгоход ходоод гэдэсний эмч, эсвэл хоолны судлаач эмч тусална. Эмчилгээний үр дүнг дахин дурандалт хийж шалгана. Архаг үрэвсэлтэй өвчтөн эмчийн хяналтанд байж, жилдээ 2-оос доошгүй удаа эмчид үзүүлнэ.

Ходоодны шарх
Ерөнхий

Шархлаа өвчин нь хүний ходоод ба 12 хуруу гэдэсний ханын бүрэн бүтэн байдал алдагдсанаас үүсдэг өвчин юм. Энэ өвчнөөр ихэнхдээ 20-50 насны эрэгтэйчүүд өвчилдөг бөгөөд жил ирэх тутам тоо нь нэмэгдсээр байна.

Өвчин нь хурцадал ба хэсэг зуурын намжмал байдаг гэсэн мөчлэгтэйгээр архаг хэлбэрээр өрнөдөг.  Шархлаа нь голдуу хавар намрын цагт тодордог. Хачирхалтай нь 12 хуруу гэдэсний шархлаа нь ходоодны шархлааг бодвол илүү их тохиолддог байна.

Шалтгаан

Энэ өвчнийг үүсэхэд мушгиа хэлбэрийн helicobacter pylori гэгч микроб  гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ микроб нь ходоод, 12 хуруу гэдэсний салст бvрхvvлийг гэмтээдэг. Гэвч энэ бичил бие олон хүнээс илэрдэг тэр бүр шархлаа өвчнөөр өвчилдөггүй. Учир нь шархлаа нь  дараах  нэмэлт хvчин зүйлүүдийн нөлөөгvйгээр үүсдэггvй байна. Үүнд:

Сэтгэл зүйн дарамт, түгшүүр, сэтгэлээр унах

Удамшил

Буруу хооллолт.

Архи хэтрүүлэн хэрэглэх.

Тамхи татах

Зарим нэг эмийг замбараагүй хэрэглэх /резерпин, аспирин, кортикостероидны дааврууд/

Явц

Helycobacter piroli  / хеликобактери / микроб нь удаан хугацааны нягт хавьталттай үед хүнээс хүнд халддаг. Жишээ нь: үнсэлцэх, нэг алчуураар арчих, аяга тавагнаас хооллох, мєн бие засах газар эрүүл ахуйн дэглэм баримтлаагүйгээс халддаг. Энэ микроб нь ходоодонд ормогцоо идэвхитэй үржиж салстыг гэмтээж эхэлдэг. Мөн онцгой шүүрэл /уреаз, протеаз/ ялгаруулж  ходоод болон 12 хуруу гэдэсний салст бүрхүүлийн өнгөн давхаргыг /хамгаалагч давхарга/ гэмтээж эсүүдийн үйл ажиллагаа, салс ялгаруулалт, бодисын солилцоог алдагдуулж шарх үүсгэнэ. Нөгөө талаас байнгын сэтгэлийн дарамт нь мэдрэлийн системийг туйлдуулсанаас ходоодны булчин, судаснуудын агшилт vvсгэдэг. Үүнээс болж тэжээлийн дутагдал үүсэн хамгаалалтгvй болсон  хана нь ходоодны шүүсэнд идэгдэж шарх үүснэ.

Шинж тэмдэг

Хэвлийн дээд хэсэгт өвдөж эхлэх нь ходоодны шархлаа -ны эхний шинж тэмдэг. Шөнөдөө өвдөж эхлэх ба өвчнийг намжаахын тулд ямар нэг юм идэх хэрэгтэй болдог. Ихэнх  үед хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа цээж хорсох, дотор эвгүйрэх, гашуун зүйлээр огиулах, өтгөн хатах зэрэг нь  дотрын /ходоод гэдэсний/ эмчид хандах цаг болсныг илтгэнэ. Зарим тохиолдолд шарх үүсэхэд ямар ч шинж тэмдэг илрэхгvй байж болохыг анхаарах хэрэгтэй.

Үр дагавар

Хэрэв цаг тухайд нь  өвчнийг эмчлэхгүй бол шарх ходоодны ханын гүнд цоолон цус алдах -ад хүргэх аюултай.

Оношлогоо

Шархлаа өвчнийг оношлохын тулд ходоод дурандах шаардлагатай. Эмч нар энэ шинжилгээг  ихэнхдээ зєвхєн гастроскопия гэж нэрлэдэг. Энэ нь амбулаторын нөхцөлд хийгдэнэ. Амаар ходоодонд дуран оруулна. Энэ нь төгсгөлдөө дурантай уян гуурс байх бөгөөд ба түүний тусламжтайгаар эмч ходоод гэдэсний замыг дотроос нь харж ходоодны шүүснээс дээж авдаг. Өвчтөн  дурандуулахаас татгалзсан нөхцөлд хэт авианы ба рентген шинжилгээний тусламжтайгаар  оношилж болно.

Эмчилгээ

Шархлаа үүсгэдэг микробыг нээснээс хойш эмч нар хамгийн түрүүнд  өвчтөнд антибиотик (нэг дор хэд хэдийг) өгдөг болсон. Үүнээс гадна ходоодны шүүсний үндсэн бүрэлдэхүүнд ордог давсны хүчлийг саармагжуулдаг, эсвэл хэмжээг нь багасгадаг бэлдмэлүүд, ходоодны салст гадаргууд хамгаалагч өнгөр үүсгэдэг бэлдмэлүүд бичиж өгдөг. Шархлаатай өвчтөнүүд нь єдрийн  зөв дэглэм барих шаардлагатай. Аль болох уурлаж бухимдахгүй, эмчилгээний үед архи тамхи хэрэглэхгүй, хоолны  тусгай дэглэм сахих хэрэгтэй. Идэвхтэй эмчилгээний үе нь дунджаар 2 долоо хоног үргэлжилнэ.Үүний дараа хийсэн эмчилгээгээг  дэмжих эмчилгээ  хийх бөгөөд хоолны дэглэм сахих ёстой. Удаан хугацаагаар эдгэрэхгүй байгаа шарх болон шархлаа өвчний хүндрэлийн үед л мэс заслын эмчилгээ хийгдэнэ. Хагалгаа хийх, ходоодны шүүсний хүчиллэгийг бууруулахын тулд зарим мэдрэлийн ширхэгүүдийг тайрч авдаг.

Урьчилан сэргийлэлт

Дахин євдєхєєс урьчилан сэргийлэхийн тулд эмч дараахь зүйлүүдийг зөвлөдөг

Хавар намрын улиралд  євчин хєдлєх магадлалтай vед  шархны эсрэг бэлдмэлийг курсээр  хэрэглэх

Хоолны дэглэм барьж  архи тамхи -наас татгалзах

Жилд 1-2 удаа эмчид үзүүлж байх

Хоолны хордлогот халдвар ба хоолны хордлого
Баяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй.

Хоолны хордлогот халдвар

Хоол хvнсний хамтаар стафилококк, стрептококк г.м. өвчин үүсгэгч янз бүрийн бактери -ууд хүний биед орсны улмаас үүсдэг эмгэгүүдийг хоолны хордлогот халдвар гэж нэрлэдэг. Ингэхдээ өвчин үүсгэгч бактериуд нь гэхээсээ илүүтэйгээр тэдний ялгаруулдаг хорт бодисууд нь өвчин үүсгэгч гол хүчин зүйл болдог.

Хоолны хордлогот халдвар нь хоолны хордлогоос юугаараа ялгаатай вэ?

Хоолны хордлого нь хортой мөөг, жимс г.м. хортой бүтээгдэхүүн, эсвэл хүнсний бүтээгдэхүүнд шингэсэн химийн хортой бодисоор үүсгэгддэг.

Шалтгаан

Бичил биетүүдээр халдварлагдсан мах, сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэсний улмаас хоолны хордлогот хордлого үүсдэг. Халдвартай бүтээгдэхүүнүүдээс гадна хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдасны улмаас хордлогот халдвар үүсч болно. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн, хоолыг дулаан байр саванд хадгалах нь өвчин үүсгэгч бичил биет үржих таатай орчныг бүрдүүлдэг.

Өвчин үүсгэгч бактериудыг дотор нь бүхэлд нь тархаж үржих нөхцөл бүрдүүлдэг махан таташ, нухаш, цусан хиам, царцаамал г.м. бүтээгдэхүүн, мөн хурдан мууддаг бүтээгдэхүүнүүдийг хасах температурт удаан биш хугацаагаар хадгалж байх хэрэгтэй.

Шинж тэмдэг

Хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орсон, хүний биед ялгарсан хортой бодисууд нь ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний салст бүрхэвчийг үрэвсүүлдэг / гастроэнтероколит /. Үрэвслийн улмаас гэдэсний шингээх, боловсруулах чадвар нь алдагдан, хөдлөх үйл ажиллагаа нь нэмэгддэгээс гадна гэдэсний бактерийн тэнцвэргүйжил үүсч болно.

Эдгээр өөрчлөлт нь халдвартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш гол төлөв 2-5 цагийн дараа илэрдэг бөгөөд дараах шинж тэмдэгтэй байдаг, үүнд:

- гэдэс өвдөх

- дотор муухайрах

- бөөлжих

- гүйлгэх. Хоногт 10-15 удаа хүртэл. Эхэндээ шингэрсэн өтгөн, дараа нь усархаг ялгадас.

- биеийн халуун 37,5-39 градус болтол нэмэгдэнэ, халуурах

- бие сульдах

- чичрүүдэс хүрэх

Гол төлөв нэг хоногийн дараанаас бие нь сайжирч эхэлж байгааг хүн мэдэрдэг

Эмчилгээ

Хордлогын эхэн үед ходоод угаах нь хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Үүний тулд 2%-ийн хүнсний содын уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлждөг. Ингэж бөөлжүүлэхэд шингэний дутагдал бий болж болзошгүй тул 15 минут тутам хоолны халбагаар буцалсан ус, эсвэл хоросол ууна. Хоногт 1,5-2 литр шингэн уух хэрэгтэй.

Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.

Эмчийн зааваргүйгээр левомицетин г.м. хүчтэй антибиотик хэрэглэх гэсний хэрэггүй. Учир нь левомицетин нь олон тооны гаж нөлөөтэй хүчтэй, хортой антибиотик юм. Эмчийн зааваргүйгээр тунг нь хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд цусны найрлаганд өөрчлөлт орох, мэдрэлийн системт согог үүсэх зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй.

Орчин үед энтерол, эрсе-фурил зэрэг гаж нөлөө багатай эмүүд гарч ирсэн байгаа. Эдгээрийг ч эмчийн жорын дагуу хэрэглэх хэрэгтэй.

Дараахь тохиолдолд эмчид заавал хандах хэрэгтэй, үүнд:

- гэдсээр өвдүүлж байгаа янз нь мухар олгой г.м. эмнэлгийн яаралтай туслалцаа шаардлагатай өвчний шинж тэмдэг байж болзошгүй үед

- өвчин нь 1-2 хоногоос илүү үргэлжилж, гэдсээр хүчтэй өвдөх, энэ хугацаанд 38 түүнээс дээш тогтмол халуурах

- нүдний цагаан шар өнгөтэй болох, шээсий өнгө хүрэн болох, өтгөний өнгө цагаан болох

- 1-2 өдрөөс илүү хугацаанд дотор муухайрч бөөлжүүлэх, бөөлжис цустай, эсвэл кофений тунамал шиг өнгөтэй гарах

- хоногт 10, түүнээс олон удаа гүйлгэх, дотор нь салтс, эсвэл цус байх

- нүүр шөвийж, нүд хүнхийх, шүлс өтгөн, зунгааралдсан болох. Уусан шингэн тогтохгүй, эсвэл шингэн юм ууж чадахаа байх.

Урьдчилан сэргийлэлт

Юуны өмнө хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалах горимыг дагах хэрэгтэй. Үүний тулд Дэлхий Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан доорх зөвлөгөөг дагах хэрэгтэй.

1.Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.

2.Хоолыг сайн болгож байх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биетүүд устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгож байх хэрэгтэй. Ингэхгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.

3.Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байхыг хичээ.

4.Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дага. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.

5.Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээн 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.

6.Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзан” дээр болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх г.м. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.

7.Хоолыг шавьж, мэрэгч г.м. амьтадаас сэргийл.

8.Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ нэн анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй.

Хоолны хордлого

Шалтгаан

Бичил биетүүд бус харин амьтны болон ургамлын гаралтай муудсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Мөн хортой химийн бодис агуулдсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээс үүсч болно.

Шинж тэмдэг

Хоолны хордлогын шинж тэмдэгүүд нь хоолны хордлогот халдварын үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй. Үүнд:

- дотор муухайрах, бөөлжих

- гэдэс өвдөх

- гүйлгэх /хоногт 10-15 удаа хүртэл/

- халуурах /37,5-39/

- тахикарди буюу зүрхний цохилтын тоо нэмэгдэх

- артерийн даралт буурах

- ухаан алдах

- шөрмөс татах

Анхны тусламж

Юуны өмнө хүн юунд хордсоныг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хүний өөрийнх нь болон ойр дотныхноос нь асуух, бөөлжисний үнэр байдлыг нь ажиглах хэрэгтэй. Хэрэв хордосноос хойш 2-4 цагаас бага хугацаа өнгөрсөн бол ходоод угаах нь хамгийн сайн арга. Үүний тулд хүнсний содын 2% уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлжих хэрэгтэй. Ходоодыг бүрэн цэвэрлэхийн тулд ахин нэг удаа цэвэрлэх нь сайн гэж үздэг.

Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.

Хоолны хордлогын үед өвдөснөөс 10-12 цагийн дараа өвчтөний биеийн байдал муудаж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Эмчилгээ

Анхны тусламж үзүүлсний дараагаар эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.

Урьдчилан сэргийлэлт

Хоолны хордлогонд орохоос сэргийлэхийн тулд дараах зvйлсийг анхаарах хэрэгтэй, vvнд:

- хальс нь ногоорсон төмсийн хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёлсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.

- Тоор /персик/, чавга /слив/, гүйлс /абрикос/ зэрэг жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг.

- Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй консерв худалдаж авахгүй байх.

Мухар олгой
Аппендикс буюу мухар олгой нь мухар гэдэсний өт хэлбэрийн ургацаг бєгєєд нарийн бvдvvн гэдэс ний бараг зааг дээр оршино. Мухар олгой нь олон тєрлийн мэрэгчид, зарим нэг араатан амьтан, сармагчин болон хvнд байдаг.

Хvний мухар олгой дунджаар урт нь 5-15см, голч нь 1см байдаг. ҮҮрэг нь нарийн гэдсийг бvдvvн гэдэсний нянгаас хамгаалахад оршино гэж vздэг.

Ерөнхий

Энэ євчин нь элбэг тохиолддог бєгєєд яаралтай мэс засал шаардагддаг. Мухар олгойн үрэвсэл нь нас харгалзахгvй ямар ч хvнд тохиолдож болно.

Шалтгаан

Мухар олгойн vрвсэл нь гэнэт бий болчихдог мэт хvмvvс боддог. Гэвч тийм биш бєгєєд vрэвсэл vvсэхэд:

Ургацаг нь хєдєлгєєн ихтэй, олон нугаларалтай байх (жишээ нь хvvхдvvдэд)

Өтгөн хатах vед ургацагт єтгєн дvvрч бєглєрєх (настай хvмvvст) мєн дутуу боловсорсон хоол хvнснээс бєглєрєх (vр, яс)

Хоолны хордлого, бусад халдварууд

Гэдэсний vрэвсэлт євчнvvд

Шимэгч хорхой, түүнээс гаралтай євчнvvд

Хэвлийн гэмтлvvд

Явц

Vрэвсэл аажмаар явагддаг. Эхлээд ургацаг хавагнаж, дараа нь идээлж эхэлнэ. Мэс засал хийгээгvй тохиолдолд 2-3 хоногийн дотор цоорч хагаран идээ нь хэвлийн хєндийд тархаж хэвлийн гялтан хальсны vрэвсэл vvсдэг. Євчтєний биеийн байдал эрс хvнд байдалд орно.

Шинж тэмдэг

Хэвлийгээр өвдөх  мухар ойлгон үрэвслийн гол шинж юм. Ихэвчлэн хэвлийн дээд хэсэгт євдєж эхлээд цаашилан баруун доош шилждэг. Тэрчлэн баруун хавирганы нуман доогуур євдєх, нуруу эсвэл хошного руу дамжин євддєх тохиолдол цєєнгvй байдаг.

Хэвлийд гар хvрэхэд маш хөндvvртэй

Хэвлийн булчин чангарсан

Өвчтєн хөлөө атиран хэвлий рvvгээ татсан байх

Дотор муухайрах, огиулах

Өтгєний ялгаралт өөрчлөгдөх (хатах юмуу эсрэгээр гvйлгэх)

Халуурах магадлалтай

Настай хvмvvс болон хvvхдvvд онцгой анхаарал шаарддаг. Хvvхдvvд ихэвчлэн хаана яаж євдєж байгаагаа тодорхой хэлж чаддаггvй. Хєдєлгєєн нь багасах, уйлах, юм идэхгvй байх зэрэг нь євчин vvссэнийг мэдэгдэнэ. Харин настай хvмvvст євдєлт  сул илэрч болзошгvй байдаг тул  євчин оройтож оношлогдох тохиолдол байдаг.

Анхны тусламж

Дээрх шинж тэмдгvvд илэрвэл “Тvргэн тусламж” яаралтай дуудах!

Эмчийн vзлэгээс ємнє ямар нэгэн эм хэрэглэхгvй байх. Энэ нь євчнийг оношилоход хvндрэл учруулна. Мєн юм идэж уухгvй байх

Халуун жин тавьж огт болохгvй. Халуун нь євчнийг даамжруулж, ургацагийг хагарахад хvргэх аюултай. Харин гялгар ууттай мєс хэвлий дээр тавьж болно.

Євдєлт намдсан тохиолдолд ч гэсэн заавал эмч дуудах шаардлагатай. Євдєлт намдах нь євчин хамгийн хvнд шатандаа орох vед тохиолдох нь цєєнгvй байдаг.

Оношлогоо

Мухар олгойн vрэвсэл нь ходоод гэдэсний замын євчин тул ходоод гэдэсний эмчид (дотрын эмч) хандмаар. Гэвч євчин хурц явагддаг учир шууд мэс засалч дээр очих нь зvйтэй. Эмч євчтєнийг vзсэн даруйдаа оношийг тавина. Vvний ємнє эмэгтэйчvvд нь  эмэгтэйчvvдийн эмчээс урьдчилсан зєвлєгєє авах зайлшгvй хэрэгтэй. Учир нь мухар олгойн vрэвсэл ба эмэгтэйчvvдийн vрэвсэлт євчнvvд нь олон талаар тєстэй байдаг. Оношийг баталгаажуулахын тулд хэвлийн хєндийн хэт авианы болон рентген шинжилгээг яаралтай хийдэг. Мухар олгойн vрэвсэлийн шинж тэмдэг илэрсэн ч оношийг шууд тавьж болохгvй. Євчтєнг эмнэлэгийн хяналтанд vлдээж, хагалгаа хийх шийдвэрийг 12-24 цагаар хойшлуулна. Тоног тєхєєрємжєєр сайн хангагдсан тєвvvдэд, онош тодорхой бус vед хэвлийн хєндийг дурангаар харна. Энэ нь хамгийн найдвартай арга юм. Дурандахдаа хэвлийд 1см хэртэй жижиг зvслэг хийж тvvгээр тусгай гуурс оруулан хэвлийн хєндийг бvхэлд нь харна. Онош батлагдвал  дурангийн хагалгаа хийж олгойг авч болно.

Эмчилгээ

Мухар олгойн vрэвсэлийг зєвхєн олгойг авах мэс засалын аргаар эмчилнэ. Хагалгааг ерєнхий болон хэсгийн мэдээ алдуулалтан дор хийнэ. Олгойг авах хоёр тєрлийн арга байдаг:

Илvv тvгээмэл нь уламжлалт хагалгаа. Энэ нь энгийн мэс засал бєгєєд хэвлийн баруун доор хэсэгт зvслэг хийж vрэвссэн олгойг авдаг.

Дурангийн хагалгаа нь ховор хийгддэг, ихэвчлэн оношлогооны vед дуран хэрэглэгдсэн тохиолдолд. Уламжлалт хагалгаатай харьцуулахад ийм арга нь  цус алдах болон  хагалгааны дараах хvндрэл гарах эрсдэлийг багасгадаг.

Хэрвээ мухар олгой нь ердийн бус байршилтай байгаад дурангийн хагалгаа хийх боломжгvй байвал уламжлалт аргад шилждэг. Эмчилгээний vр дvн хэр хурдан хугацаанд эмчид хандсанаас хамаарна.

Өтгөн хаталт
Ерөнхий

48 цагаас дээш хугацаанд  өтгөн гарахгvй байхыг өтгөн хаталт гэнэ. Өтгөн хатах нь байнга тохиолддог хямралын нэг бєгєєд статистик мэдээнээс үзвэл ихэвчлэн бага насны хvvхэд, ахимаг насны хvмvvст тохиолддог. Барууны єндєр хєгжилтэй орнуудын хvн амын арван хувь нь архаг өтгөн хаталттай байдгаас эмэгтэйчvvдэд эрэгтэйчvvдээс гурав дахин  илvv тохиолддог байна.

Шалтгаан

Аяллаар явах,  хагалгаанд орох зэргээр сэтгэл зүйн стрессийн байдалд орсон хүн бүрт шахуу хаталт тохиолддог. Гэхдээ энэ нь амьдрал нь жирийн хэв маягтаа орохоор буцаад зvгээр болдог болохоор євчинд тооцоогддоггvй. Харин байнга давтагддаг бєгєєд бараг  дадал зуршил гэж болохуйц байдалтай болсон үед нарийн оношилгоо ба эмчилгээ шаардлагатай.

Өтгөн хатах шалтгаан янз бvр байдаг, үүнд:

Ургамлын гаралтай зvйлээр хомс хоолны дэглэмтэй байх

Шингэнийг бага хэрэглэж хєдєлгєєн багатай  байх

Ходоод гэдэсний замын євчин (шархлаа євчин, нойр булчирхайн архаг vрэвсэл, бактергvйжил, бүдүүн гэдэс -ний хямралын хам шинж, бvдvvн гэдэсний хавдар,

Өтгөний хатуурсан хэсгvvд гэдсэнд хуримтлагдах (өтгөнөн чулуу)

Шулуун гэдэсний амсрын өвчнvvд (хошногоны амсрын урагдалт, шамбарам, парапроктит). Өвдөлт ихтэй байдаг болохоор бие засахад тєвєгтэй байдаг.

Мэдрэлийн өвчин (цус харвалт, Паркинсоны өвчин, нугасны гэмтэл болон хавдар, сарнисан хатуурал).

Дотоод шvvрлийн булчирхайн өвчин (бамбай булчирхай, чихрийн шижин болон бусад).

Зарим эмийн бэлдмэлийг хэрэглэх (атропин, сода, алмагель, кокаин зэрэг).

Удаан хугацааны сэтгэл гутрал.

Явц

Гэдэсний ханын агшилт суларсанаас, эсвэл єтгєний гарах замд ямар нэг саад тулгарсанаас єтгєний явц эрс удааширдаг.

Шинж тэмдэг

Өтгєн хатахаас гадна гэдэс євдєх зовиур илэрч болно. Хий юмуу, эсвэл өтгөн гарсны дараа бие хөнгөрнө. Гэдэс дvvрэхтэй зэрэгцэн  зүрх өвдөх, зүрх дэлсэх мэтийн зовиурууд илэрч болно. Єтгєн хатахад хоолны дуршил буурах бєгєєд хэхрүүлж, аманд эвгvй амт амтагдана. Заримдаа  толгой өвдөх болон булчин чинэрэх тохиолдол гардаг. Ууртай  бухимдуу болж, сэтгэлээр унаж, нойр алдагдана. Өтгөн хатахад арьсанд бас өөрчлөлт гарч болно. Цайрч цонхийн шар туяа татаж, vлбэгэр болж уян хатан байдлаа алдана.

Үр дагавар

Өтгөн  хаталт нь удаан хугацаагаар vргэлжилэх нь гэдэсний дивертикулез, шулуун гэдэсний євчин (шамбарам, шулуун гэдэсний урагдалт ба шулуун гэдэсний vрэвсэл) vvсэхэд хvргэж болно. Vvнээс хамгийн аюултай хvндрэл нь бvдvvн гэдэсний хорт хавдар юм. Хавдар нь гэдсэнд єтгєн тvгжирэх vеэр бий болдог хорт бодисуудын нєлєєгєєр vvсдэг гэж vздэг.

Оношлогоо

Эмчид vзvvлэхгvйгээр єєрєє бие дааж эмчилэхийг оролдох нь өтгөн хаталтын бодит шалтгааныг оношлох, зєв эмчилгээ хийх явцыг саатуулдаг.

Өтгєн хаталтын шалтгааныг тогтооход эмч дараах арга хэмжээг авна:

Ходоод гэдэсний, эсвэл шулуун гэдэс ний эмчид vзvvлэх

Эмэгтэйчvvдийн эмчид vзvvлэх

Ирригоскоп. Тодруулагч бодистой   гэдэсний рентген шинжилгээ

Колоноскоп. Бүдүүн гэдсийг дурандах

Зарим тохиолдолд эмч дараах шинжилгээнvvдийг нэмж бичдэг

Өтгөний шинжилгээ

Бvдvvн гэдэсний хєдєлгєєнийг шинжлэх; тодруулагч бодис хоол боловсруулах замаар ямар худтай явж байгааг дэс дараалсан рентген зургуудын тусламжтайгаар судлах

Хэвлийн хөндийн хэт авианы шинжилгээ

Мэргэжлийн эмчийн зєвлєгєє (дотоод шvvрлийн булчирхайн эмч, мэдрэлийн эмч болон бусад)

Эмчилгээ

Хэрэв өтгөн хаталт нь гэдэсний хавдраас болж vvссэн бол мэс засл хийх шаардлагатай. Бусад тохиолдолд эмчилгээний программд;

Ургамлын гаралтай бvтээгдэхvvнийг хvнсэндээ тvлхvv хэрэглэх: ногоо, жимс, хар талх (заримдаа тусгай хvнсний үр тариа) г.м. Мєн өдөрт 2 литрээс доошгvй шингэн хэрэглэх. Тогтмол хооллох, єдєрт 5-с доошгvй удаа  бага багаар хооллох

Эмчилгээний (загасны тос, ургамлын тос болон бусад) болон цэвэрлэгээний бургуй тавих

Биеийн тамираар хичээллэх

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн -ийг сулруулагч эм бэлдмэл хэрэглэхгvй байх (атропин, хvнсний сода, алмагель, зарим антидепрессантууд)

Хэрэв дээрх аргууд нь хангалтгvй байвал туулгах бэлдмэл хэрэглэнэ.

Бүдүүн гэдэсний ургацаг
Ерөнхий

Бvдvvн гэдэсний хорт хавдар нь гол төлөв бүдүүн гэдэсний хоргүй хавдар буюу ургацагаас гаралтай байдаг болохоор ургацаг нь эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татдаг. Энэ нь гэдэсний хананы салст бvрхvvлээс түрж гарсан ургацаг юм. Хэлбэр бvтцээр нь янз бvрийн төрөлд хуваадаг.

Хорт хавдар үүсэх хамгийн боломжтой хэлбэр нь гэдэсний хананд хивстэй төстэй маягаар ургасан үсэрхэг ургацаг юм. Ийм хэлбэрээс хорт хавдар үүсэх явдал 40% хувьд нь тохиолддог.

Шалтгаан

Бvдvvн гэдэсний ургацаг vvсэхэд чухал нєлєє vзvvлэгч хvчин зvйлvvд;

Удамшлын хvчин зvйл

Хооллолт (амьтны гаралтай хvнс их, ургамлын гаралтайг бага)

Өтгөн хатах

Явц

Хэвийн vед гэдэсний салст бvрхvvлийн эсvvд байнга шинэчлэгдэж байдаг. Энэ vйл явц нь нэгэн жигд явагдахгvй нєхцєлд ургацаг vvснэ. Эсийн шинэчлэгдэх vйл явц алдагдах нь удамшлаар дамждаг. Мєн удамшлын хvчин зvйлийн хажуугаар амьтны гаралтай єєх тосыг ихээр хэрэглэх, єтгєн хатах зэрэг нь ургацаг ургах тvvнчлэн хорт шинжтэй болоход нєлєєлдєг. Амьтны гаралтай єєх тос болон уураг нь гэдсэнд хорт хавдар vvсгэгч  бодис бий болгож, салстын эс шинэчлэгдэх vйл явцыг алдагдуулдаг. Єтгєн хатах нь ийм бодисын vйлчлэлийг удаан vргэлжлэхэд хүргэдэг. Ургацаг нь євчтєнд онцгой зовиур єгдєггvй. Ихэвчлэн урьдчилан сэргийлэх vзлэгээр илэрдэг. Ховор тохиолдолд ургацагаас цус алдаж болно. Нєгєєтэйгvvр ургацаг нь огтхон ч хоргvй биш бєгєєд удаан хугацааны дараа ургацагийн эсvvд нь хорт шинжтэй болж хувирах аюултай. Дунджаар таван тохиолдлын нэгд нь хорт хавдар vvсдэг.

Оношлогоо

Энэ асуудлаар ходоод гэдэсний эмчид хандана. Цагаа олсон оношлогоо болон эмчилгээ нь бvдvvн гэдэсний хорт хавдар vvсэхээс урьдчилан сэргийлдэг. Ургацагыг оношилох vндсэн арга нь колоноскоп буюу шулуун гэдсээр оруулсан тусгай дурангийн тусламжтайгаар нэг метр хvртэлх бvдvvн гэдэсний хэсгийг харах. 50 наснаас дээшхи бvх хvмvvс энэ шинжилгээнд хамрагдах нь зvйтэй. Хэрэв гэр бvлд бvдvvн гэдэсний хорт хавдараар євчилсєн тохиолдол байсан бол нас хамаарахгvй дурандуулах шаардлагатай. Дурандалт хийхийн ємнє дараах шинжилгээнvvдийг хийлгэх шаардлагатай

Өтгөнд цус илрvvлэх шинжилгээ

Ирригоскоп. Тодруулагч бодистой рентген шинжилгээ. Тодруулагч бодисыг бургуйгаар хийнэ.

Ретороманоскоп. Колоноскоптой тєстэй арга боловч  зєвхєн 30 см хvртэлх гэдэсний хэсгийг хардаг.

Эмчилгээ

Бvдvvн гэдэсний ургацагийг эмээр эмчилэх нь учир дутагдалтай. Дурангаар илэрсэн ямар ч ургацагийг заавал мэс заслын аргаар авч эд эсийн шинжилгээ хийх ёстой. Ямар ч эмгэг шинж тэмдэг єгдєггvй, хичнээн жижигхэн ургацаг байсан ч цаг тухайд нь авах нь бvдvvн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлэх vндсэн арга юм. Бүдүүн гэдэс -ний ургацагийг авах мэс заслын эмчилгээ нь дурангийн тєхєєрємжийн тусламжтайгаар явагддаг. Шулуун гэдсээр уян материалтай дуран оруулж тvvнд бэхлэгдсэн дэгээ хэлбэрийн электродоор ургацагийг угаар нь хавчиж авна. Том ургацагийг хэсэглэж авдаг. Авсан ургацагаа эд шинжилгээнд  єгнє.

Энд бичил дуран авайгаар ургацагт хортой хувирал буй эсэхийг тодорхойлдог. Ургацагийн дуран мэс засал нь амжилттай явагдвал, хагалгааны дараачийн єдєр нь л хєдєлмєрийн чадвар сэргэдэг. Том хэмжээний (2см-с илvv) эсвэл олон тооны (5-с илvv) ургацаг болон ямар ч хэмжээтэй булчирхайлаг ургацагийг авсанаас жилийн дараа дахин шалгуулж дурандуулах зайлшгvй шаардлагатай. Хэрэв шинэ ургацаг илрээгvй бол дурангийн шинжилгээг гурван жил тутамд давтана.

Гэдэсний өвчин
Ерөнхий

Гэдэсний хямралын хам шинж нь өвчин биш харин гэдэсний бүтцийн ямар нэг гэмтэлтэй холбоогүй хоол боловсруулах үйл явцын хямрал юм. Жилд наад зах нь 3 сарын туршид гэдэс эвгүйрхэх, өвдөх, дүүрэх, өтгөн хатах ба гүйлгэх зэргээр зовдог бол гэдэсний хямралын хам шинжтэй гэж үздэг.

Мөн хямралын үед ойр ойрхон бие засмаар болохтой зэрэгцэн гэдэс сулраагүй мэт мэдрэмж төрөх гэсэн шинжүүд илэрдэг.

Дэлхийн хүн амын 15-20 хувьд нь энэ хямрал тохиолддог боловч зөвхөн гуравны нэг нь л эмчид ханддаг байна. Өвчилсөн хүмүүс нь гол төлөв 20-40 насны, хөдөлмөрийн чадвар бүхий залуу хүмүүс бадаг.  60- аас дээш насны хүмүүс энэ өвчнөөр бараг өвчилдөггүй.

Шалтгаан

Гэдэсний үйл ажиллагааны хямрал нь тухайн хүний биеийн онцлогоос ихээхэн хамаарна. Сэтгэл хөдлөл ихтэй, сэтгэцийн тогтворгүй төлөвтэй, сэтгэл мэдрэлийн ядаргаанд орсон хүмүүс энэ өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Үүнээс гадна:

Хоолны хэвийн дэглэм алдагдах

Эслэг багатай хүнс хэрэглэх

Хөдөлгөөн багатай байх

Эмэгтэйчүүдийн өвчин (гэдэсний үйл ажллагааны рефлекс алдагдал үүсгэж болзошгүй байдаг)

Дааврын алдагдал (цэвэршилт, сарын тэмдгийн өмнөх хам шинж, таргалалт, бамбай булчирхайн дааврын дутагдал, чихрийн шижин)

Гэдэсний хурц халдварт өвчин туссаны дараа боловсруулагч бактери устах зэрэг нь мөн хямрал үүсэхэд нөлөөлдөг.

Явц

Дээр дурдсан хүчин зүйлүүдийн нөлөөгөөр гэдэсний ханан дахь рецепторууд буюу цочрол хүлээн авагч эсүүдийн мэдрэмж өөрчлөгдөн үйл ажиллагаа нь алдагддаг. Өвдөлтийн шалтгаан нь өтгөний хэмжээгээр гэдэсний хана хэт тэлэгдэх явдал юм.

Шинж тэмдэг

Гэдэсний хямралын хам шинж нь дорх  шинж тэмдгүүдээр илэрнэ:

Хоол идсэний дараа хүйсний эргэн тойронд, эсвэл хэвлийн доогуур өвдөх бөгөөд голцуу бие засах, эсвэл хийгээ гаргасны дараа өвчин намддаг.

Хоолны дараа гүйлгэх, гол төлөв өглөөгүүр буюу үдээс өмнө

Өтгөн хатах

Гэдэс дүүрэх

Дутуу бие зассан мэт байх

Хэхрэх

Дотор муухайрах

Ходоод хүнд оргин хэт дүүрсэн мэт байх

Гэхдээ эдгээр бүх тааламжгүй шинж тэмдэг нь удаан хугацааны туршид биеийн болон сэтгэл санааны дарамттай байснаас бий болсон цочролын үеэр, эсвэл дараахан нь үүсдэг байна. Гэдэсний хямралыг дагалдан толгой өвдөх, хоолойд юм тээгэлдээд байгаа мэт болох, нойргүйдэх, агаар дутагдах мэт болох, шээсээ барих чадвар муудах, чих шуугих, бие сулрах, ам хатах зэрэг шинжүүд дагалдах нь цөөнгүй байдаг.

Оношлогоо

Гэдэсний хямралын хам шинжийг хоол боловсруулах замын бусад өвчнөөс ялгах нь чухал. Үүний тулд эмч тодорхой шинжилгээ бичиж өгнө:

Өтгөний шинжилгээ

Ирригоскоп. Тодруулагч бодис бүхий рентген шинжилгээ

Ректороманоскоп. Шулуун гэдэс дурандах (30см хүртэлх) тусгай аппаратны тусламжтайгаар (ректоскоп)

Колоноскоп. Бүдүүн гэдсээр дурандах, тэгэхдээ 1м хүртэлх хэсгийг харна. Сүүлийн гурван шинжилгээг хийхэд маш сайн бэлдсэн байх шаардлагатай.

Эмчилгээ

Энэ өвчнийг үүсэхэд сэтгэцийн хямрал нөлөөдөг нь тодорхой байгаа учир сэтгэл санааны байдлыг хэвийн болгох нь эмчилгээнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд уг өвчнийг хоёр төрлийн мэргэжилтнээр эмчлүүлэх нь зүйтэй. Сэтгэл зүйч нь өвчнийг өдөөгчийг арилгаж, харин дотрын эмч өвчний илрэлийг эмчилэх болно.

Гэдэсний хямралыг хоолны дэглэм -ийн тусламжтайгаар эмчилж болно. Хүнснийхээ хэрэглээнээс утсан болон хурц, халуун ногоотой хоол, архи, кофе, шоколад, гэдсэнд хий ихээр хуримтлуудаг бүтээгдэхүүн (байцаа, гурилан) гэх мэтийн хоолыг хасах хэрэгтэй. Харин хэрэглэх vндсэн хvнсээ  янз бvрийн ногоо, жимс, сvvн бvтээгдэхvvнээр бvрдvvлэх хэрэгтэй. Бас мах болон загасны махыг  жигнэж юмуу чанаж идэх нь зvйтэй.

Хоолны дэглэмээс гадна эмч нэмэлт эмийн эмчилгээ бичиж єгдєг, үүнд: єтгєн хаталтанд туулгах эм, гvйлгэх vед тогтоох эм, хоол боловсруулалтыг сайжруулж хийг багасгах бэлдмэл гэх мэт. Гэдэсний хямралын хам шинжийн євчтэй хvмvvст спортоор хичээллэж, гадаа салхинд зугаалах нь ашигтай. Єдрийн дэглэм барьж, хэт ядрахгvй байх, жижиг сажиг зvйлст санаагаа зовоохгvй байж амьдралд баяр баясгалантай хандах хэрэгтэй.