Ерөнхий
Бvдvvн гэдэсний хорт хавдар нь гол төлөв бүдүүн гэдэсний хоргүй хавдар буюу ургацагаас гаралтай байдаг болохоор ургацаг нь эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татдаг. Энэ нь гэдэсний хананы салст бvрхvvлээс түрж гарсан ургацаг юм. Хэлбэр бvтцээр нь янз бvрийн төрөлд хуваадаг.
Ерөнхий
Гэдэсний хямралын хам шинж нь өвчин биш харин гэдэсний бүтцийн ямар нэг гэмтэлтэй холбоогүй хоол боловсруулах үйл явцын хямрал юм. Жилд наад зах нь 3 сарын туршид гэдэс эвгүйрхэх, өвдөх, дүүрэх, өтгөн хатах ба гүйлгэх зэргээр зовдог бол гэдэсний хямралын хам шинжтэй гэж үздэг.
Ерөнхий
Ивэрхий гэдэг нь хэвлийн хөндийн эрхтэн, эсвэл өөх нь хэвлийн хананы согогоор дамжин арьсан дор орохыг хэлнэ. Гарсан эрхтэн нь ивэрхийн уутанд байрлах бөгөөд бүрхүүл нь хэвлийн хананы дотор бүрхүүлээс үүсдэг (хэвлийн гялтан хальс). Хэвлийн хананы ивэрхий нь нэлээд түгээмэл өвчин бөгөөд манай дэлхийн хүн амын 2-4% нь өвчилдөг.
Ерөнхий
Гэдсэнд амьдардаг бичил биетүүд буюу бактериудын тусламжгүйгээр хоол, хүнсийг бүрэн шинээж, эрүүл явах ямар ч боломжгүй юм. Дисбактериоз гэдэг нь гэдсэн амьдардаг бактериудын тэнцвэрт байдал алдагдан ашигтайнх нь тоо цөөрч, хортойнх нь нэмэгдэн, ходоод гэдэсний хэвийн ажиллагаа алдагдах үйл явц юм.
Ерөнхий
Гүйлгэх буюу диарея (“diarrheо” нь грек хэлний гоожиж байна үгнээс гаралтай) нь єдєрт хоёр түүнээс олон удаа өтгөнөөр бие засахыг хэлнэ. Ингэхэд өтгөн нь илэрхий шингэрсэн байдаг. Бие даасан өвчин бус зєвхєн бие махбодийн таагvй байдал, ялангуяа хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа хямарсантай холбоотой шинж тэмдэг юм.