Эрүүл мэнд » Хоолны дэглэм

Хүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
Ашиг олох, ашиг олох бас дахин ашиг олох гэсэн зарчмаар амьдарч байгаа нийгэмд хувь хүн, компаниуд нь энэхүү ашгийг олохын төлөө юу ч хийхээс буцахгүй. Тийм ч болохоор ашиг олохын төлөө гүйлгээ сайтай бүтээгдэхүүн, тэдний дотор хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хямд бага зардлаар олноор нь хийж борлуулахыг хичээдэг. Гэтэл олон зуун жилийн турш уламжлан ирсэн хуучны аргаар хийвэл бага зардлаар олноор нь үйлдвэрлэх бараг боломжгүй. Ингэж хийсэн хүнсний бүтээгдэхүүн нэгд өртөг өндөр, хоёрт удаан хадгалах боломжгүй, гуравт тэр бүр үзэмжтэй байдаггүй.

Ийм нөхцөлдюу эрхэм компаний эзэд нь мөнгө сарвайн эрдэмтэн мэргэдээс тусламж хүссэн нь ойлгомжтой. Цаадуул нь, мөнгийг нь тоолж үзчихээд мөрөө нэг хавчин, нүдний шилээ нэг засчихаад химийн аргаар гаргаж авсан хямд төсөр орлуулагч бодисууд буюу хүсний нэмэлт бодисуудын үйл олноор нь зохион бүтээчихэж. Тэдгээр бодисуудыг нь ашиглан компаний эзэд нь хуучин аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүй хүртэл төрөл бүрийн хүсний бүтээгдэхүүнүүдийг үйл олноор нь үйлдвэрлэн, зарж “лайтай их ашиг” олж эхэлжээ. Уламжлалт аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүй бүтээгдэхүүнүүдийн нэг нь чипс. Гахайн мах, кимчи, эсвэл бүр алимны амттай, ногоон, улаан, хүрэн өнгөтэй чипс г.м.

Хүнсний үйлдвэрлэлд ашигладаг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг нийтэд нь Е үсгээр тэмдэглэдэг.

Е101 – E180 нь хүнсний будагч бодисууд

Эдгээр бодис нь бүтээгдэхүүний хүссэн өнгөөр будах, эсвэл боловсруулалтын үед алдагдсан өнгийг нь дахин сэргээх зорилгоор ашигладаг. Жишээлэхэд, хиамын чанах үед мах саарал өнгөтэй болно. Тэгэх ч ёстой. Гэвч саарал өнгөтэй хиам нь худалдан авагчид таашаадаггүй, борлуулалт нь муу байдаг тул будагч нэмж улаан ягаан өнгөтэй болгодог. Гэхдээ бета каротин гэх мэтийн биологийн гаралтай будагчид бас байдаг. Ийм будагчийн нөлөөгөөр жишээлэхэд, лууван байгалиасаа улаан өнгөтэй болдог.

E200 – E229 нь консервантууд буюу хадгалалтын хугацааг уртасгадаг бодисууд. Элдэв мөөгөнцөр, нянгийн үржлийн дарамтлах замаар бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлдэг.

E300 – E399 нь антиоксиданд, исэлдэхээс сэргийлэгч бодисууд. Бүтээгдэхүүнийг гашилж, исэлдэн өнгө нь муудахаас хамгаална. Заримдаа С витамин, Е витамин гэх зэрэг байгалийн нэгдлүүд байдаг бол заримдаа химийн аргаар гаргаж авсан бодисууд байдаг.

E400 – E499 нь тогтворжулагч бодисууд. Бүтээгдэхүүний нягтрал алдагдахаас сэргийлэх наалдамтгай, нийлэмтгий чанарыг нь нэмэгдүүлнэ.

E500 – E599 нь эмульгаторууд. Эдгээр бодисууд нь ус ба тос гэх мэтийн байгаль дээр хэзээ ч нийлдэггүй шингэнийг нийлүүлсэн нэгэн жигд шингэн гаргаж авахад тусладаг. Мөн хөвсгөр болгодог.

E600 – E699 нь амт, үнэрийг хүчтэй болгогч бодисууд. Өөрөөр хэлбэл ийм бодисуудыг нэмсний дараа бүтээгдэхүүний үнэр, амт нь хадгалалтын явцад алдагдана гэж айлтгүй.

E900 – E999 гялалзуулагч бодисууд. Бохь гэх мэт зарим бүтээгдэхүүнийг харахаар нэг их гоё гялалзаад байдаг даа? Гурил г.м. бүтээгдэхүүний чанар алдагдахаас сэргийлнэ.

Е1000  нь сүүлийн үед гарч ирсэн шинэ нэмэлтүүд.

Гэтэл өөр нэг хэсэг эрдэтэмтэд нь нөгөө хэсгийнхээ гаргаж ирсэн тэдгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, бодисууд нь хүний биед тун ч таагүй, зарим үед бүр үхлийн аюултай нөлөө үзүүлдэг болохыг нь тогтоох нь тэр. Үүнийг мэдсэн ард олон дургүйцэхэд төр нь хэрэглэж болох, хэрэглэх болох бодисуудыг заасан  хууль тогтоомж гарч ирсэн. Үүний улмаас хүсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид нь ямар гээчийн химийн бодисыг бүтээгдэхүүнээ нэмж байгаагаа сав баглаа, шошго дээрээ заавал зааж өгөх ёстой болсон юм. Хүн ямар гээч химийн бодис идэж байгаагаа мэдэж аваад, өөрөө сонголт хийг гэж. Гэвч улс болгон өөрийн эдийн засаг, төсөв мөнгө энэ тэрээ бодоод энэхүү хориотой жагсаалтыг янз бүрээр танаж байдаг. Үр дүнд нь нэг улсад хориотой бодисыг өөр улсад зөвшөөрсөн байх г.м. Аль улсад хориотой химийн нэмэлтийн жагсаалт хамгийн цөөн гэдгийг та лав гадарлаж байгаа биз.

Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ, гял цал болсон эрээн мяраан гоё хайрцагтай гадгаад дотоодын бүтээгдэхүүн авахаасаа өмнө сав баглаа, шошго энэ тэрийг нь хараад дараах зүйлс байгаа эсэхийг шалгаж байгаарай. Ялангуяа хүүхдийн идэх дуртай чихэр, уух дуртай ундаа, зажлах дуртай бохь зэргийг авч өгөхийн өмнө сайтар шалгаж байгаарай.Нэрээ төрөө боддог томоохон компаниуд дийлэнх тохиолдолд ямар гээч Е хийснээ орц, найрлага дээрээ заавал заасан байдаг. Ийм тэмдэглэгээ байхгүй бол … нь дээр байх.

Сав баглаан    дээрх тэмдэглэгээ

Үйлчилгээ

Сав баглаан    дээрх тэмдэглэгээ

Үйлчилгээ

Сав баглаан    дээрх тэмдэглэгээ

Үйлчилгээ

Сав баглаан    дээрх тэмдэглэгээ

Үйлчилгээ

Е 102

Аюултай

Е 180

Аюултай

Е 280

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 463

Ходоодны хямрал    үүсгэгч

Е 103

Хориглогдсон

Е 201

Аюултай

Е 281

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 465

Ходоодны хямрал    үүсгэгч

Е 104

Сэжиг бүхий    /хоргүй нь батлагдаагүй/

Е 210

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 282

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 466

Ходоодны хямрал    үүсгэгч

Е 105

Хориглогдсон

Е 211

Өмөн үүсгэж болзошгүй

Е 283

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 477

Сэжиг бүхий    /хоргүй нь батлагдаагүй/

Е 110

Аюлтай

Е 212

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 310

Арьсны тууралт

Е 501

Аюултай

Е 111

Хориглогдсон

Е 213

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 311

Арьсны тууралт

Е 502

Аюултай

Е 120

Аюултай

Е 214

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 312

Арьсны тууралт

Е 503

Аюултай

Е 121

Хориглогдсон

Е 215

Өмөн үүсгэгч

Е 320

Холестерин

Е 510

Онц аюултай

Е 122

Хоргүй нь    нотлогдоогүй

Е 216

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 321

Холестерин

Е 513Е

Онц аюултай

Е 123

Онц аюултай, хориглогдсон

Е 219

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 330

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 527

Онц аюултай

Е 124

Аюултай

Е 220

Аюултай

Е 338

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 620

Аюултай

Е 125

Хориглогдсон

Е 222

Аюултай

Е 339

Ходоодны хямрал    үүсгэаж болзошгүй

Е 626

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 126

Хориглогдсон

Е 223

Аюултай

Е 340

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 627

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 127

Аюултай

Е 224

Аюултай

Е 341

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 628

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 129

Аюултай

Е 228

Аюултай

Е 343

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 629

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 130

Хориглогдсон

Е 230

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 400

Аюултай

Е 630

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 131

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 231

Арьсанд хортой нөлөө    үзүүлдэг

Е 401

Аюултай

Е 631

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 141

Хоргүй нь    нотлогдоогүй

Е 232

Арьсанд хортой    нөлөө үзүүлдэг

Е 402

Аюултай

Е 632

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 142

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 233

Аюултай

Е 403

Аюултай

Е 633

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 150

Хоргүй нь    нотлогдоогүй

Е 239

Арьсанд хортой    нөлөө үзүүлдэг

Е 404

Аюултай

Е 634

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 151

Арьсанд хортой    нөлөө үзүүлдэг

Е 240

Е 405

Аюултай

Е 635

Гэдэсний хямрал    үүсгэж болзошгүй

Е 152

Хориглогдсон

Е 241

Хоргүй нь    нотлогдоогүй

Е 450

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 636

Аюултай

Е 153

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 242

Аюултай

Е 451

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 637

Аюултай

Е 154

Гэдэсний    хямрал, даралтанд нөлөөж болзошгүй

Е 249

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 452

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 907

Арьсны тууралт    үүсгэж болзошгүй

Е 155

Аюултай

Е 250

Даралтанд  нөлөөлж болзошгүй

Е 453

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 951

Арьсанд хортой    нөлөө үзүүлдэг

Е 160

Арьсанд хортой    нөлөө үзүүлдэг

Е 251

Даралтанд    нөлөөлж болзошгүй

Е 454

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 952

Хориглогдсон

Е 171

Хоргүй нь    нотлогдоогүй

Е 252

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 461

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 954

Өмөн үүсгэж    болзошгүй

Е 173

Хоргүй нь    нотлогдоогүй

Е 270

Хүүхдэд аюултай

Е 462

Ходоодны хямрал    үүсгэж болзошгүй

Е 1105

Арьсанд хортой    нөлөө үзүүлдэг

Хүсний аюулгүй байдлын жил энэ тэр гээд сүржин юм олон сонсогддог ч энэ Е-ийн дундаас манай улсад аль хориотой, аль нь хориогүй байгаа нь мэдэгдэхгүй юм. Аргаа бараад хойд зүгийн мэргэжилтнүүдийн гаргасан жагсаалтыг оруулсан нь энэ.  Манайд  энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ авагддаггүй бололтой юм. Наад захын жишээ саяын мелалинтай холбоотой дуулиан. Гадгаадад л меланин гэж бөөн юм болоогүй бол “бяд чинь” мэдэхгүй л нөгөө сүүг нь уугаад л байх байсан.

Хөхүүл эхийн хооллолт
Хооллолт

Хөхүүл эхчүүдийн хооллолт нь эхийн өөрийнх нь төдийгүй хүүхдийнх нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой болохоор онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хүнсэндээ жимс, ногоо, шинэ ногоо, жимсний шүүс оруулж, өдрийн хоолны дэглэмээ сайн сахих тал дээр анхаарах хэрэгтэй. хэрэгтэй. Хөхүүл эх өдөртөө бага багаар олон удаа хооллох нь хамгийн зохистой.

Шингэц сайтай, хурц биш хоол, хүнсний бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой. Мөн шарсан хуурсан хоолноос зайлсхийж чанасан, жигнэсэн зүйлийг дээрд үзэх нь зүйтэй.

Хоногт дунджаар 180-200 грамм мах, 50 грамм цөцгийн тос, 1 өндөг,  800 грамм хүнсний ногоо, жимс, 400-500 грамм хивэгний болон бор гурилын талх хүнсэндээ хэрэглэж байгаа үед хөхүүл эхийн хооллолтыг бүрэн дүүрэн гэж үздэг.

Хөхүүл эхчүүд ясны эдийн, ялангуяа шүдний кальци -йн нөөцийг бууруулж улмаар пародонтит үүсгэх, үс, хумсыг хэврэг, хугарамтгай болгох зэрэг таагүй байдалд орох нь бий. Иймд  кальцаар баялаг бяслаг /монгол бяслаг/, загас, аарц, бууцай зэрэг бүтээгдэхүүнийг тогмтол хэрэглэж байх шаардлагатай. Сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хэт ихээр /хоногт 0,5 литрээс дээш/ хэрэглэвэл хүүхдийг үхрийн сүүний уурагт харшилтай болгож мэднэ гэдэг ч энэ нь гол төлөв европ зүгийнхэнд ажиглагддаг зүйл.

Эм, эмийн бэлдмэл

Хүүхдээ хөхөөр хооллох үед хэрэглэдэг эм, эмийн бэлдмэлийн талаар зарим зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэй. Барбитурат, бромид, йодид, зэсийн агуулгатай эм, салицилаты, антибиотикууд, бамбайн булчирхайн шүүрлийн эсрэг бэлдмэлүүд, хавдрын эсрэг эм зэрэг нь  эхийн сүүгээр дамжийн хүүхдийн бие махбодид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг мартаж болохгүй.

Иймд эм, бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авч, зайлшгүй уух шаардлагатай үед түр хугацаагаар хүүхдээ угжаар хооллосон зөв. Энэ үедээ хөхөө саах – аа зогсоож болохгүй. Улмаар эмчилгээ дуусмагц эргээд хөхөөр хооллохоо үргэлжлүүлж болно.

хөх сүүгүй болох

Төрсний дараа хөх сүүгүй болохыг анагаах ухаанд гипогалактик гэдэг. Энэ нь гол төлөв амьдралын таагүй нөхцөл байдалтай холбоотой байдаг ч хэвийн нөхцөлд ч үүсэх нь цөөнгүй.  Сүү ялгаралт буюу лактацийг сайжруулах олон арга байдаг ч тухайн хүний онцлогоос хамаараад үйлчилгээ нь янз бүр байдаг. Тэгэхээр бүх эхчүүдэд тохирох универсал арга гэж байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Янз бүрийн өвс ханд, цайнууд  сайн байдаг. Мөн хушигны сүү, ногоон цай сайн үр нөлөөтэй байдаг. Мөн самрын сүү, ногоон цай ашигтай. Хушигны бэлдэх тун энгийн бөгөөд нунтаглаж жижиглэсэн хушиган дээр сүү хийж хэсэг хугацаанд хандлаад хөхүүлэхээсээ 20 минутын  өмнө ууна.

Энд мөн нойр чухал үүрэгтэй болохоор хоногт 8-9 цагаас багагүй унтах, биеийн хүчний хүнд ажил хийхгүй байх, цэвэр агаарт салхилж байх хэрэгтэй. Үүнээс гадна хөхийг кварцын гэрлээр шарах, хэт өндөр авианы өдөөх, А, Е витамин, никотин бол глютаминий хүчлүүд, шар айрагны хуурай дрожны гидролизат өгөх зэрэг олон эмчилгээ байдаг. Гэхдээ тухай бүрт өрхийн эмч, хүүхдийн эмчтэйгээ зөвлөж байх хэрэгтэй.

Бие махбодийн цэвэрлэгээ
Буруу хооллолт, архи тамхи их хэрэглэх, цаашилбал нас ахихын хэрээр хүний биед  нэгээр тогтохгүй олон кг хортой бодис хуримтлагддаг.  Иймд тогтмол биш юм гэхэд үе үе бие махбодио цэвэрлэж байх нь эрүүл саруул байж, урт наслахын нэг нууц юм.

Гол төлөв гэдэс, элэг, бөөр, эцэст нь биеийн шингэн гэсэн дарааллаар бие махбодио цэвэрлэхийг хамгийн зохистой гэж үздэг. Тусгай мэргэжлийн эмнэлэгт энэ бүх цэвэрлэгээг хийж болох ч гэрийн нөхцөлд ч хийх боломжтой. Эдгээрээс хамгийн их дэлгэрсэн арга нь Г.П.Малаховын гаргасан систем болно.

Гэдэсний цэвэрлэгээ

Гэрийн нөхцөлд давстай усаар гэдсээ цэвэрлэх хамгийн энгийн арга юм. ҮҮний тулд 60-90 минутын туршид ойролцоогоор 10 аяга давсалсан ус ууна. Далайн давс илүү сайн үр дүнтэй байдаг ч байхгүй нөхцөлд жирийн хоолны давс байж болно. Литр усанд нэг цайны халбага давс хийнэ. Ийм цэвэрлэгээг 1-2 өдрийн завсарлагаатайгаар 3-5 удаа хийнэ. Дараа нь жилд хэд хэдэн удаа давтана. Харин ходоодны шарх,  цусан суулга, мухар олгой, гэдэс дотрын хорт хавдар, гүйлгэх, бүдүүн гэдэсний хурц үрэвсэл гэх мэт өвчнүүдийн үед энэ аргаар гэдсээ цэвэрлэх хориотой гэдгийг анхаараарай.

Элэгний цэвэрлэгээ

Гэдсээ цэвэрлэсний дараагаар элэг цэвэрлэх ажиллагаанд орж болно. Үүний тулд өглөө өлөн элгэн дээрээ урьдчилан онгойлгож хийг нь гаргасан рашаан  200-250 мл-г ууна. Уг ус нь тасалгааны хэмтэй байх ёстой. Мөн цөсний уутыг сайн цэвэрлэхийн тулд рашаан дээрээ 5 грамм хүхрийн хүчиллэг магнезийн давс, эсвэл сорбит хийж болно.

ҮҮнээс 15-20 минутын дараагаар мөн л адил хэмжээний рашаан ууна. Дараа нь цээжний хөндийн баруун доод хэсэгт халуун жин тавиад 1.5-2 цагийн турш хэвтэнэ.

Гэртээ элгээ цэвэрлэхээр шийдсэн бол эхлэхээс гурав хоногийн өмнөөс ургамлын гаралтай бүтээгдэхүүн голлосон хоолонд шилжих хэрэгтэй. Боломжтой бол дан жимсний шүүсний хоолны дэглэмд шилжвэл бүр сайн.Эмчилгээ хийх өдөр халуун бүлээн шингэн уух нь сайн байдаг.

Гурав дахь өдөр нь 19 цаг хүртэл л шүүс ууна. Энэ үед элэг амарч сулардаг гэж үздэг. Орой нь элэгний орчим бүлээн жин тавин орондоо хэвтээд 15 минут тутамд 3 хоолны халбага чидун жимсний тос уунгуутаа шууд 3 хоолны халбага нимбэгний шүүс ууна. Хэрэв сайн тос байхгүй бол магнези хэрэглэж болно. Ингэхдээ 1-2 хоолны халбагйг аяга рашаанд уусгаад 15-20 минутын зайтаагаар хоёр хуваан ууна.

Тавьсан жингээ 2 цагийн дараа авах бөгөөд үүний дараагаар элэг цэвэрлэгдэн хуримтлагдсан хорт бодис нь гадагшилж эхэлнэ. Цэвэрлэгээ эхэлснээс хойш 4-5 цагийн дараа эхний удаад хорт хуримтлал нь гадагшилдаг бол, 7-8 цагийн дараа хоёр дахь удаагаа, 9-10 цагийн дараа гурав дахь удаагаа гардаг. Гурав дахь удаа бие зассанаас хоёр цагийн дараа бургуй тавих хэрэгтэй. Үүнээс хойш дан усан дээр чансан агшаамал, жимс гэсэн хөнгөн хоол идэж болно. 12 цагийн дараа дахин нэг  бургуй тавина. Ингэхдээ долоо хоногийн турш зөвхөн ногоо, жимсээр хооллох ёстой.

Бөөрний цэвэрлэгээ

Цэвэрлэгээ зуны сүүлээр цэвэрлэх тохиромжтой гэж үздэг.  Долоо хоногийн турш зөвхөн тарвас болон хар талхаар хооллох дэглэм баримтална. Хэрэв бөөрөндөө чулуу, эсвэл элстэй бол шөнийн 2-3 цагийн орчимд /бөөр энэ үед амарч, суларсан байдаг/ бүлээн устай ваннд орох хэрэгтэй.

Хэрв тарвасанд дургүй бол 20-25 грамм  жодоо модны тос /пихта/, шээс хөөх үйлчилгээтэй өвс. Өвсийг нүдэж, эсвэл машиндан жижиглээд буцалгаж зөгийн балтай цуг 7 хоногийн турш ууна. Энэ үедээ цагаан хоолоор хооллож байх ёстой. Долоо дахь өдрөөс эхлэн таван өдөр дараалан өдөрт 3 удаа,хоолноос 30 минутын өмнө 100-50 мл хандан дээрээ 5 дусал жодооны тосоо нэмж ууна. Бөөр цэвэрлэгдэж эхэлсний үр дүнд шээсээр жодоо модны тосны үнэртэй тосон тослог бөөгнөрлүүд гарч эхэлнэ. Энэ нь цэвэрлэгээ эхэлснээс 2-3 хоногийн дараанаас эхлээд сар орчим үргэлжилдэг.

Цус, тунгалагийг цэвэрлэх

Урьдчилан буцалгаад хөргөж, хөлдөөсөн 2 литр усыг гэсгээн 900 грамм грейпфрутын шүүс, тус бүр 200 грамм жүрж болон нимбэгний шүүс хийнэ. Өглөөнөөс эхлэн Өглөөнөөс 1 хоолны халбага глауберийн давс буюу борзонг 100 грамм гэсэн найруулан ууна. Үүний дараа халуун бүлээн устай ваннд орж сайтар халах хэрэгтэй. 30 минут тутамд 100 грамм борзонтой гэсгэлэн уснаас ууна. Энэ эмчилгээг 3 өдөр дараалан давтах бөгөөд тухай бүрт гэсгэлэн ус шүүсний хандыг шинээр бэлдэж байх ёстой.

Судасыг цэвэрлэх

2 хоолны халбага нунтагласан бамбайн үндэс, 1 аяга ногоон гоньдны үр /укроп/, 2 аяга цэвэр зөгийн бал  зэргийг 2 литрийн халуун саванд хийгээд дээрээс нь буцалгасан халуун ус дүүртэл хийж 1 хоног хандална. Хандыг өдөрт 3 удаа хоолноос 30 минутын өмнө 1 хоолны халбагаар ууна.

Нугас болон үенд хуримтлагдсан давсыг цэвэрлэх

5 грамм лаврын навчийг 300 мл усанд хийж 5 минут буцалгаад халуун саванд 3-4 цаг хандална. Үүний дараа шингэнийг шүүж аваад 12 цагийн турш бага багаар залгилж ууна. Хандыг 3 өдөр дараалж ууна. Долоо хоногийн дараа дахин давтаж болно. Ингэж цэвэрлэж байхдаа зөвхөн жимс, ногоо дагнасан хоол идэх дэглэм барих нь үр дүнг нь улам сайжруулдаг гэж үздэг. Эхний жилд улиралд нэг удаа, дараа дараагийн жилүүдэд жилд  нэг удаа ингэж цэвэрлэгээ хийж болно.

Эцэст нь хэлэхэд энд өгөгдсөн бүх л аргууд нь нэгэн төрлийн эмчилгээ болохоор хэрэглэхийн өмнө эмч, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах хэрэгтэйг анхаараарай.

Цагаан хоол
Амьтны мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэггүй хүмүүсийг цагаан хоолтон гэдгийг  хүмүүс сайн мэддэг. Зарим нь монгол хүн хэдэн мянган жил хүнсэндээ мах хэрэглэсээр ирсэн болохоор махыг хортой гэх нь утгагүй гэх. Нөгөө хэсэг нь алагдсан малын мах “муу энергитэй” болохоор хүнийг аажмаар мөхөөж байдаг гэнэ.

Гэхдээ энэ талаар ярихын өмнө цагаан хоолтон гэдэг үгний цаадах утгын талаар тодруулга хийе. Бидний хувьд мах идэхээс татгалзлаа гэхэд хүнсний ногоо тариалж, хүнсэндээ өргөнөөр хэрэглэж заншилгүй явсаар 20-р зуунтай золгосон болохоор сүү, цагаан идээнээс өөр сонголт байгаагүй болохоор мах иддэггүй хүмүүсийг цагаан хоолтон гэх болсон.

Харин Европчуудын хувьд олон зөвхөн махнаас татгалзаад зогсохгүй сүү, өндөг зэрэг амьтны гаралтай бүрх л зүйлээс татгалзах үзлийг Энэтхэгээс авчран моодонд оруулж, латин хэлний  “vegetus” буюу эрүүл, өөдрөг гэсэн утгатай вегетариан хөдөлгөөн гэж нэрлэсэн түүхтэй. Гэхдээ энэ латин үг нь англи хэлний “vegetable” хүнсний ногоо гэсэн үгтэй адил сонсогдож байгаа болохоор европ зүгийн цагаан хоолтнуудыг “ногоон хоолтон” гэвэл илүү оновчтой болох бизээ.

Гэхдээ мах, махан бүтээгдэхүүнээс татгалзах энэ хөдөлгөөнийг яаж ч нэрлэлээ гэсэн ард нь махны хор, эсвэл ашиг тусын талаарх маргаан үлдэх нь гарцаагүй. Иймд эхлээд хоёр тал хүний бие махбодийн онцлогийн талаарх хэрхэн маргадаг тухай нь сонирхуулъя.

Махчин уу, өвсөн тэжээлтэн үү?

Цагаан, ногоон хоолтнууд нь хүний хоол боловсруулах систем нь мах боловсруулахад огт тохирохгүй гэдэг. Жишээлэхэд,  махчин амьтад олзоо тасдах хурц соёо, савартай байхад хүний соёо нь гүйцэд хөгжөөгүй, саварны оронд хумстай. Махыг сайн боловсруулахын тулд хүчиллэг ихтэй ходоодны шүүс шаардлагатай байтал хүний ходоодны шүүсний хүчиллэг араатнуудынхаас бага.  Араатнуудад ургамлын гаралтай хоол боловсруулахад шаардлагатай байдаг урт гэдэс дотор ямар ч хэрэггүй болохоор гэдэс нь хүнийхээс ахар. Энэ мэт олон шалтгааны улмаас хүн байгалиас заяагдсан зөн билгээ дагаа махаар хооллох ёсгүй гэнэ.

Тэгвэл нөгөө талынхан нь хүнийг өвсөн тэжээлтэн амьтадтай харьцуулвал ижил төстэй зүйл  бүр ч бага байдаг гэцгээдэг. Жишээлэхэд, өвсөн тэжээлтэн амьтадын үүдэн шүд болон араа нь паалангүй, хавтгай зажлуурын гадаргуутай байдаг. Хатуу ширүүн өвсөн хоол иддэгээс араа нь амархан элэгддэг тул өвсөн тэжээлтэн амьтдын араа нь байнга ургаж байхаар зохицуулагдсан. /Таны үүдэн шүд, араа хоёр чинь зогсолтгүй ургадаг болчихлоо гээд төсөөлөөд үз дээ/ Их хэмжээний өвс исэлдэхэд зохицсон өвсөн тэжээлтнүүдийн ходоод нь хүнийхээс тэс өөр. Гэдэс дотор нь ч өөр байдаг. Наад захын жишээ нь гэвэл биенээсээ 20 дахин урт гэдэстэй үхэр, туулай хоёр. Харин хүний гэдэс биенээсээ “ердөө” найм дахин урт. Энэ бүхнээс үүдээс дан ургамлын гаралтай хоол хүнд яавч тохирохгүй болж таардаг.

Эндээс үзвэл хүнийг өвсөн тэжээлтэнд ч, араатан амьтанд ч хамааруулж болохгүй гэсэн ганц л дүгнэлт хийж болохоор байна. Магадгүй хувьслын явцад анхандаа өвсөн тэжээлтэн байсан хүн яваандаа нөхцөл байдлын эрхээр махыг хүнсэндээ хэрэглэхээс өөр аргагүй болсон биз. Гэвч энэ бол хүн судлаач эрдэмтэдийн сонирхох ёстой сэдэв болохоор олон зүйл нурших нь илүүц биз. Иймд дараагийн сонирхох ёстой асуудал махны ашиг ба хор.

Хор уу, тэжээл үү?

Эрдэмтэд мах, амьтны гаралтай өөх тосонд агуулагддаг холестерин нь зүрхний судасны өвчин үүсэх гол шалтгаануудын нэг болж байна гэдгийг нотолсон. Энэ мэдээ нь цагаан, ногоон хоолтнуудыг ихэд баярлуулсан нь ойлгомжтой. Цаашилбал, мах, махан бүтээгдэхүүн хүнсэндээ ихээр хэрэглэдэг хүмүүсийн дотор хорт хавдраар өвдөх тохиолдол илүү өндөр гэдгийг эмч нарын олон жилийн судалгаагаар тогтоосон байдаг. Ингээд бодохоор хорвоогийн тоосыг хэд гурван жил илүү хөдөлгөмөөр байгаа бол шууд л ногооноо байг гэхэд цагаан хоолтон болмоор санагдаж магадгүй.

Гэтэл ургамлын гаралтай уургийг хүний бие муу шингэдгээс гадна В2, В12, Д амин дэмүүд, амин хүчлүүд,  төмөр,  кальци, цайр гээд хүний эрүүл явахад зайлшгүй хэрэгтэй бичил элементүүд ургамлын гаралтай хоол хүнсэнд дутмаг байдаг болохыг судлаачид тогтоочихсон байдаг /сүү, сүүн бүтээгдэхүүнд бол байдаг/. Тэгвэл энэ бүх дутагдаад байгаа зүйлс нь мах, махан бүтээгдэхүүд л байдаг.

Тиймээс мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглээнд бус харин хэтрүүлэн хэрэглэхэд асуудлын гол байдаг гэхэд болно. Эртний Хятдад дан махаар хооллосоор дотроос үмхийрүүлж алдаг шийтгэл байсан гэдэг нь үүний нэг тод жишээ. Ургамлын гаралтай хоол хүнсээ дагнадаг хүмүүс ч мөн адил бөгөөд эмийн сангаас дутагдаж байгаа амин дэм, эрдэс бодисоо худалдан авч давхар хэрэглэхгүй бол яс хэврэгших, цус багадах, бэлгийн чадавх буурах зэрэг асуудалтай тулгарах нь гарцаагүй.

Эцэст нь хэлэхэд дийлэнх эмч нар нь сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэргийг хүнсэндээ хэрэглэх боломж олгодог цагаан хоолоор дагнах арга нь хамгийн ухаалаг бөгөөд зохистой шийдэл гэж үзсэн байдаг юм.

{mos_fb_discuss:23}

Д.Адомогийн хоолны дэглэм
Питер Адамо нь өөрийн нээлтээ эцгийнхээ хийж байсан судалгаан дээр тулгуурлан хийсэн юм. Эцэг хүү хоёр нь орчин үеийн хүний дархлааны систем болон хоол боловсруулах систем нь эрт галавын үед хэрэглэж байсан хоол хүнсний зүйлийг илүүтэй сайн шингээж, боловсруулсан хэвээр гэдгийг батлахыг эрмэлзэж байв.

Өөрөөр хэлбэл идэж буй хоол ба цуөсны хооронд явагдаж байгаа химийн урвал нь олон зуун мянган жилийн тэртээгээс уламжлан ирээд, өнөөдрийг хүртэл ажилласаар байна гэсэн үг.

Д`Адамо нь  “Цусны дөрвөн төрөл – Эрүүл мэндэд хүрэх дөрвөн өөр зам” номондоо хамгийн эртний цусны бүлэг  буву 1-р бүлэг нь анх хийж гол зогоодог байсан кроманьончуудад байсан гэж нотолдог. Аажмаар, хүн газар тариалан эрхэлж, ургамлын гаралтай хүнс хэрэглэж эхлэх болсноор цусны 2-р бүлэг үүссэн байна. Дундад Дорнод, Хойд Африкаас Гималайн нуруу  хүртэл нүүдэллэж байсан нүүдэлчид нь хүнсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн өргөнөөр хэрэглэдэг байсны хүчинд 3-р бүлгийн цус бий болжээ. Харин 4-р бүлгийн цус нь Кавказийн ба Азийн үндэстнүүдийн ген холилдосны үр дүнд үссэн аж.

Үүнээс үүдэн хүн цусныхаа бүлэгт нийцсэн хоолны дэглэм баритмлах нь хамгийн зохистой гэсэн онолыг Д`Адамо  дэвшүүлжээ.

1-р бүлгийн  буюу 0 бүлгийн цус

1-р бүлгийн цус нь хамгийн эртний бөгөөд хамгийн их тархсан цус гэж тооцогддог. Ийм бүлгийн цустай хүмүүс нь төрөлхийн “анчид”. Хоол боловсруулах зам нь тогтвортой. Мах, махан бүтээгдэхүүн голдуу хэрэглэдэг, өндөр идэвхит дархлалын системтэй ч шинэ хоол, хүнсний бүтээгдэхүүнд дасан зохицохдоо муу. Байнгын эрч хүчтэй байхын тулд эрчимтэй бодисын солилцоо шаардлагатай. Тэдний хувьд стрессээ тайлах шилдэг арга нь идэвхтэй биеийн хүчний ачаалал юм. Энэ бүлгийнхэн хар үхэр, хонь, шувуу, загасны мах идэх нь хамгийн тохиромжтой. Хоол боловсруулах систем нь тэр бүр сайн боловсруулж, шингээж чаддагүй болохоор сүүн болон буудайн хоол хүнсийг шингээхдээ тааруу байдаг. Мөн буудай, гуриланд агуулагддаг цавуулаг  /глютен/ нь инсулиний солилцоог удаашруулан илчлэгийг  үр дүнтэй ашиглахад нь саад болдог.

2-р бүлгийн буву А бүлгийн цус

2-р бүлгийн цус нь гол төлөв ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан “газар тариаланчид”-ынх болохоор хоол боловсруулах зам нь мэдрэмтгий байдаг. Тэд бол толерант буюу сул  дархлааны  системтэй хүмүүс. Хүрээлэн буй орчин, хооллолтын нөхцөлд амархан дасдаг. Стрессээ тайлах шилдэг арга бол бясалгал хийх юм. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хамгийн сайн шингээдэг. Улмаар мах, махан бүтээгдэхүүнийг аль болох бага хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг энэ бүлгийн цустай хүмүүс мөн л тааруу шингээдэг. Энэ бүлгийн цустай хүмүүст улаан буудайг хэтрүүлэлгүйгээр идэхийг зөвшөөрдөг. Хэтрүүлсэн тохиолдолд булчингийн эд эсийн хүчиллэгийн хэмжээ нь хэтэрдэг.

Харин өөх тосыг бага хэмжээгээр агуулсан, байгалийн гаралтай төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн дотор хүнсний ногоо, будааг их хэмжээгээр хэрэглэж болдог. Цаашилбал, ургамлын тос, буурцагийн төрлийн бүтээгдэхүүн, төрөл бүрийн ногоо, хан боргоцой зэрэг нь энэ бүлгийн цустай хүмүүст онцгой ашиг тустайд тооцогдоно. Далайн гаралтай бүтээгдэхүүн, иоджуулсан давс, элэг, хар мах, бууцай,навчин болон цэцгэн байцаа зэргийн тусламжтайгаар жингээ зохицуулах боломжтой. Харин өнгөт байцаа, бөөрөнхий байцаа нь жинг нэмэх үйлчилгээ үзүүдлийг мэдэж байхад илүүдэхгүй байх.

3-р бүлгийн буюу В бүлгийн цус

Энэ бүлгийн цус нь нүүдэлчдээс гаралтай аж. Ийм хүмүүсийн дархлалын систем нь хүчтэй ч хоол боловсруулах зам нь сул байдаг. Ийм бүлгийн цустай хүмүүст хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн сүү. Сэтгэл санаа, бие махбодио эрүүл байлгахын тулд биеийн хүчний болон оюуны ажлыг хослуулах шаардлагтай. Стрессээс гарахын тулд бүтээн байгуулах хэрэгтэй гэнэ.

Энэ бүлгийн хүмүүс нь эрдэнэ шиш, гурвалжин будаа, сэвэг, зарман, газрын самар, гүнжидийн үр зэргийг хэрэглэхэд жин нь нэмэгдэх магадлал өндөртэй. Эдгээр зүйлүүдэд лектин агуулагддаг бөгөөд энэ нь бодисын солилцооны идэвхитэй үйл ажиллагааг бууруулж гипогликеминд  (хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээ багасах) хүргэдэг. Гэхдээ эдгээр хор учруулах зүйлсийг хоолны дэглэмээсээ хасвал сахар хэвийн хэмжээндээ үлдэнэ. Д`Адамогийн бодлоор бол 3-р бүлгийн цустай хүмүүст үхэр, цацагт хяруул, хойлогны мах тохиромжгүй. Харин ямаа, хонь, туулайн мах нь амархан ядрах, дархлалын систем доголдох зэргээс сэргийлнэ.

”Нүүдэлчид” нь гуриланд агуулагддаг цавуулгыг шингээхдээ тааруу. Тиймээс буудай болон үр тариаг ихээр хэрэглэх хэрэггүй. Ингээд ч зогсохгүй буудайг эрдэнэ шиш, гурвалжин будаа, самар зэрэгтэй хослуулж хэрэглэх нь тэдний биед маш муу нөлөө үзүүлдэг тул туранхай байсан ч буудайнаас татгалзах нь зүйтэй. Хоолны дэглэм барих үедээ ногоо, мах, өндөг, бага илчлэгтэй сүүн бүтээгдэхүүн, элэг, гэдэс дотор, соёолжны үндэсний ханд зэргийг голлох хэрэгтэй.

4-р бүлгийн буюу ав бүлгийн цус

AB буву 4-р бүлгийн цус нь мянган орчим жилийн тэртээ бусад цусны бүлгүүд холилдосны үр дүнд үүсчээ. Энэ бүлгийн цустай хүмүүс нь орчин тойрныхоо өөрчлөлтийг маш эмзэг хүлээн авч байнга хувиран өөрчлөгдөж байдаг. Хоол боловсруулах зам нь мэдрэмтгий, дархлааны систем нь хэт эмзэг. Эрүүл мэндээ хадгалахын тулд оюуны ажлыг хөнгөн хэлбэрийн бищийн хөдөлмөртэй хослуулах хэрэгтэй.

Холимог удамшил нь илүүдэл жинтэй болоход нь ихээхэн нөлөөлдөг. Жингээ хасахын тулд махны хэмжээг багасгахтай зэрэгцэн ногоо, дүфүтэй хольж хэрэглэх хэрэгтэй. Турахад нь түлхэц болох бүтээгдэхүүнүүдийн тоонд дүүпүү, далайн бүтээгдэхүүнүүд, ногоо, хан боргоцойзэрэг ордог.

3-р бүлгийн цустай хүмүүсээс шош, эрдэнэ шиш, гүнжид, гурвалжин будаа зэргийг шингээх чадвар тааруу байдаг нь 4-р бүлгийн цустнуудад удамшин ирсэн байдаг ч 2-р бүлгийн цустай хүмүүсээс сэвэг болон самар зэргийг сайн шингээдэг онцлогийг нь өвлөн авчээ. Гэхдээ дээрх хоёр бүлгээс `AB` буюу 4-р бүлгийн цустай хүмүүс нь буудайг шингээх боловсруулах чадвар сайтай гэдгээрээ ялгаатай. Гэвч жингээ хасах зайлшгүй шаардлагатай үед буудайг мартахаас өөр аргагүй гэнэ.

Таргалалт
20-21 зууныг хүртэлх хүн төрөлхтний түүхийг өлсгөлөнгийн түүх гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Дайн дажин, байгалийн гамшгийн дараа тэр үеийн хүмүүсийн зайлшгүй тулгардаг байсан нэг зүйл нь өлсгөлөн. Иймээс хүний бие олон зуун мянган жилийн хөгжлийн явцад хэзээ ч ирж болзошгүй өлсгөлөн ирэх үед ашиглахын тулд илүүдэл илчлэгийг өөхөн давхарга болгон хадгалж, нөөцөлдөг болжээ.

Магадгүй ийм ч болохоор бид гүзээ сууж, таргалахыг буяны тарга буюу элдэв янзын юм болвол амьд үлдэх буян гэж нэрлэдэг болсон биз. Гэвч тэр цаг нэгэнт өнгөрч өнөөдөр таргалалт, илүүдэл жинд хандах хандлага үндсээрээ өөрчлөгдөв.

Орчин үед таргалалтыг нь буян биш харин зүрхний шигдээс, даралт ихсэх, чихрийн шижин зэрэг үхэлд хүргэх аюултай олон өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлсэн нэгэн төрлийн эмгэг гэж үзэх болсон.

Таргалалт гэдэг нь биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал юм. Хүний биед шаардлагатай үед ашиглах өөх -ний нөөц буюу депо гэж байдаг. Таргалах үед эдгээр депод хэт их хэмжээний өөх хуримтлагддаг. Таргалалтын онцлогоос хамаараад эрэгтэй ба эмэгтэй таргалалт гэж ялгадаг. Эрэгтэй таргалалтын үед илүүдэл өөх нь ихэвчлэн гэдэс болон түүнээс дээш хэсэгт хуримтлагддаг бол эмэгтэй таргалалтын үед гуя, өгзөгний орчим хуримтлагддаг.

Шалтгаан

Таргалах гол шалтгаан нь хэт их идэх, хөдөлгөөн багатай амьдралын хэвшил юм. Хүн хоол хүнсээрээ өдөр тутмын амьдралд нь шаардлагатай энерги буюу илчлэг авч байдаг. Жишээлэхэд, жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт 3200 килокалори, хөхүүл эхчүүд 3500, эрэгтэйчүүд 3300, эмэгтэйчүүд 2800 кило калори илчлэг авах хэрэгтэй байдаг бол биеийн хүчний хүнд ажил хийдэг хүмүүс өдөртөө 4500 түүнээс дээш илчлэг авч байх ёстой ажээ./1 литр усыг цельсийн 1 хэмээр халаахад шаардлагатай энергийг нэг калори гэнэ/

Харин хүн шаардлагатайгаасаа илүү хэмжээний илчлэг авч эхлэхэд тэрхүү илүүдэл нь өөхөн давхарга болох хуримтлагддаг.

Гэхдээ хоёрдогч таргалалт гэсэн ойлголт бас байдаг байна. Энд илүүдэл илчлэг ямар ч хамааралгүй бөгөөд дааврын өөрчлөлттэй холбоотой. Жишээлэхэд, преднизолон, дексаметазон зэрэг дааврыг гаралтай эмийг хэрэглэх үед таргалах явдал ажиглагддаг.

Эмч нар таргалалтыг хянах зорилгоор БЖИ / биеийн жингийн индекс/  зохиожээ.Биеийн  жингийн индекс  буюу Кетлегийн индексийг /ИК/  дараахь томъёогоор тодорхойлж болно, : ИК = жин (кг) / өндөр (м ) квадрат зэрэг. Жишээ нь:  80кг жинтэй, 1.65 м өндөртэй бол өндөрийн хэмжээг квадрат зэрэгт оруулахаар 2.7225 болно. Жингээ энэ гарсан тоондоо хуваагаад 29.38 гарна. 25-29 хүртэл индекс нь илүү жинтэйг илтгэх бол 30-ас дээш байвал таргалалж байгааг харуулна.

Биеийн жингээс хамаарч таргалалтыг  дотор нь хэд хэд хувааж үздэг, үүнд:

1 дүгээр шатны таргалалт. Биеийн жин нь байвал зохих хэмжээнээсээ 29% дээгүүр байх

2 дугаар шатны таргалалт. Жингийн илүүдэл нь  байвал зохих хэмжээнээсээ 30-49% илүү байх.

3 дугаар шатны таргалалт. Жингийн илүүдэл нь байвал зохих хэмжээнээс 50-99% илүү байх.

4 дүгээр шатны таргалалт.  Жингийн илүүдэл нь байвал зохих хэмжээнээс 100% ба түүнээс дээш  хувиар илүү байх.

Таргалалтын асуудлаар  хоёр төрлийн мэргэжлийн эмч нар ажилладаг.

Тэд л илүүдэл жингийн шалтгаан нь дааврын өөрчлөлт үү, эсвэл буруу хооллолт уу гэдгийн тогтоох ёстой. Өдрийн хоолны дэглэм -мийг тодруулан дааврын үйл ажиллагааг дүгнэх  зорилгоор нэмэлт шинжилгээ бичдэг. Эхний ээлжинд  бамбайн булчирхайн /тироксин, трийодтиронины / болон  гиповизын /тиреотропон даавар/ дааврын түвшинг тогтоож цусан дахь чихрийн хэмжээг тодорхойлдог. Шаардлагатай гэж үзвэл , таргалалт хэрхэн нөлөөлснийг тодорхойлохын тулд, бүх эрхтэн, системийн шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Таргалалтыг эмчлэх аргуудыг гурван үндсэн хэсэгт хуваадаг.

Эмийн бус арга. Илчлэг багатай хоол ба биеийн хүчний ачаалалыг нэмэх.

Эмийн арга. Хоолны дуршилыг дарж, илчлэг ихтэй бодисын шингээлтийг бууруулдаг эм, бэлдмэл хэрэглэх. Мөн дааврын  фоныг хэвийн болгох эмүүд байна.

Мэс заслын аргууд:

Липосакци. Арьсан доорх илүүдэл өөхийг соруулж авах.

Нарийн гэдэсний хэсгээс хасах мэс засал

Ходоодны цагираг. Ходоодны хэмжээг багасгаж дүүрэх буюу цадах хугацааг хурдлуулдаг.

Абдоминопластика. Унжсан буюу томорсон гэдсийг  арилгах.

Зөгийн бал түүний ашиг тус
Зөгий нь хүн төрөлхтнөөс 50-60 мянган жилийн өмнө үүссэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Гэсэн хэдий ч хүмүүс бүр хүй нэгдлийн үеэс л зөгийн балыг мэддэг, хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Яваандаа зөгийн бал гэсэн энэ буянтай бүтээгдэхүүн олон эмгэгийг эдгээж, хүний насыг уртасгадаг болохыг анзаарчээ.

3500 жилийн өмнө бичигдсэн Эртний Египетийн нэгэн гар бичмэлд зөгийн балаар ходоод, уушиг, бөөр, нүд, арьсны өвчнүүд зэргийг хэрхэн эмнэж болохыг дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг нь үүний нэг жишээ юм.

Орчин үеийн анагаах ухаанд зөгийн балыг өргөөнөөр ашиглаж байна. Зөгийн балны найрлаганд зэс, төмөр, марганц, цахиурын давхар исэл, кальци, хлор, натри, фосфор, хөнгөн цагаан, магни эрдэс бодис ордог болохоор зэрэг багтдаг байна. Иймд зөгийн балыг хүүхэд, насанд хүрэгчдийн дархлалыг бэхжүүлэх, орчин үеийн амьдралаас үүддэг элдэв хордлогыг тайлахад өргөнөөр ашиглаж байна.

Зөгийн балны найрлаганд багтдаг эрдсийн гаралтай давсны хэмжээ хүний цусны ийлдэснийхтэй бараг адил шахуу болохоор шингэхдээ тун сайн. Цаашилбал, зөгийн бал нь удаан хадгалсан ч амин дэмээ бараг алддаггүй гэж болно. Харьцуулахад, огтолж авсан жимс ногоо нь 24 цагийн дотор амин дэмхийнхээ 50 хувийг алддаг.

Ингээд ч зогсохгүй зөгийн бал нь хүний эрүүл мэндэд ямар ч эмээс дутахааргүй нөлөө үзүүлдэг. Жишээлэхэд, сэтгэлийн хэт хөөрөлтэй хүмүүс өдөртөө 100 грамм зөгийн бал идэхэд химийн гаралтай ямар ч хүчтэй эмээс илүүтэйгээр тайвшруулах нөлөө үзүүлдэг. Мөн унтахаас хагас цагийн өмнө аяга усанд гурван халбага зөгийн бал хийн уувал нойргүйдэх гэсэн асуудлыг хялбар шийдэж болдог.

Хамрын ханиадтай үед ус, зөгийн балыг 50/50 харьцаатай холиод өдөрт гурван удаа 2-3 дуслаар хамартаа дусаадаг. Зөгийн сархинагийг зажилбал ханиад, томуу зэрэг амьсгалын дээд замын өвчнөөр өвдөх нь эрс багасдаг.

Зөгийн бал нь цусан дахь гемоглобиний орцыг нэмэгдүүлдэг гэж үздэг болохоор цус багадалттай, сульдаатай хүүхдүүдийг эмчлэхэд өргөнөөр ашигладаг.

Бөөрний өвчний үед 80-100 грамм зөгийн балыг нимбэгний шүүс, эсвэл нохойн хошууны хандтай уух нь сайн нөлөө үзүүлдэг.

Гэхдээ хэтрүүлбэл ямар ч сайн зүйл хор болдог болохоор хэтрүүлэн хэрэглэхгүй байсан нь дээр гэдгийг мартаж болохгүй.

Гэхдээ зөгийд балнаас дутахааргүй үр ашигтай нөлөөтэй бас нэг зүйл бий. Хэдий хачин сонсогдож болох ч тэр зүйл нь зөгийн хор юм. Зөгийн хороор хийсэн бэлдмэлүүдийг олон үений үрэвсэл, нугасны мэдрэлийн үрэвсэл /радикулит/, өгзөгний мэдрэлийн үрэвсэл, хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, толгой өвдөх, зэрэг өвчний үед ашигладаг байна. Зөгийн хорыг тариагаа, тосон түрхлэг гээд олон янзаар хэрэглэдэг ч өөрөөр нь хатгуулахыг хамгийн сайнд тооцдог. Гэхдээ ингэж хатгуулахын өмнө зөгийн хоронд харшилтай эсэхийг нь шалгадаг. Ихэнхдээ шалгалт нь хоёр үе шаттай байдаг. Эхлээд бүсэлхий орчимд спирт, эфирээр арчисан газар зөгийг суулгадаг. Зөгийг арьсыг хазсаны дараа 6-10 орчим болгоод хатгуурыг нь сугалж авна.

Арьсыг спирт эсвэл эфирээр арчаад дараагаар нь зөгийг тавина. Зөгий хатгаж, 6-10 секундын болсны дараа хатгуурыг сугалж авна. Маргааш нь харшил байгаа эсэхийг тогтоохын тулд шээсний шинжилгээ хийж, уураг болон сахарыг хэмжээг тодорхойлдог. Харшил илрэхгүй байсан ч дахин хатгуулж шалгана. Энэ удаад минутын дараагаар хатгуурыг сугалж авна.  Хэрэв үүний дараах шээсний шинжилгээ хэвийн гарвал зөгийн хороор эмчлэх эмчилгээг эхэлж болно.

Зөгийг хямсуур, эсвэл хуруугаар барьж, өвчтэй газар нь суулгадаг. Ингээд цагийн дараа хатгуурыг нь сугалж авна. Эхний өдөр зөгий нэг удаа, хоёр дахь өдөр нь хоёр удаа, гурав дахь өдөр нь гурван удаа хатгуулах зэргээр 10 хоног болно. Дараа нь гурав хоног амраана. Үүний дараа өдөрт гурван зөгийд хатгуулан үргэлжлүүлнэ. Курс эмчилгээнд нь 180 хатгалт багтах ёстой. Ингэж эмчилгээ хийх явцад долоо хоногт нэг удаа заавал шээс, цусны шинжилгээ гөч байх ёстой. Мөн өдөрт 50 грамм зөгийн бал идэхийг сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг. Ингэхдээ хаврын сүүл, зуны үед авсан зөгийн хор нь хамгийн сайн үйлчилгээтэй байдаг гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй байх.

Үүнээс гадна зөгийн цавуу /прополис/ гэсэн бас нэг бүтээгдэхүүн бий. Янз бүрийн давирхай, эфирийн тос, анхилуун үнэрт бодис, амин дэм, байгалийн гаралтай антибиотик,эрдэс давс, бичил элементүүд гээд маш нарийн найрлагатай энэ цавууг хүн хэрэглэдэг болсоор олон жил болж байна. Зөгийн цавуу нь бактерийн эсрэг, өвчин намдаах, үрэвсэл дарах, дархлаа сэргээх үйлчилгээтэй. Зөгийн цавуу буюу прополис орсоно олон тооны бэлдмэл тосон түрхлэг байдаг. Гэхдээ гэрийн нөхцөлд цөцгийн тос, зөгийн балыг 50/50 хэмжээтэй холин халаагаад хөргөсний дараа түрхэж хэрэглэвэл уушигний сүрьегийн зарим хэлбэр, уушигны гялтангийн үрэвсэл зэрэгт эерэг нөлөө үзүүлдэг.

Хоол сойлт буюу зөв өлсөж сурах
Тогтмол бөгөөд түр хугацааны хоол сойлтыг зөв сонгосон хоолны дэглэмтэй хослуулбал хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Урт хугацааны буюу 48 өдөр хүртэл хоол сойлтоос ялгаатай нь түр хугацааны хоол сойлт нь хүний биеийг ноцтой стресст оруулдаггүйгээрээ давуутай.

Хоол сойлт гэдэг нь хоолноос татгалзах явдал юм. Тогтмол бөгөөд бага хугацааны хоол сойлтыг зөв сонгосон хоолны дэглэмтэй хослуулбал  таны эрүүл мэндийн байдал сайжрах боломжтой. Урт хугацааны /48 цагийн/ хоол сойлт  л биш бол бие махбодь богино хугацааны хоол сойлтыг хүлээн авж чаддаг.

Ялангуяа ходоод, сэтгэхүйн өвчин сэдэрдэг хавар цагт ингэж түр зуур хоолоо сойх нь нь хүний биед сайнаар нөлөөлдөг. Улмаар улиралд нэг удаа мацаг барьдаг мөчлөгтэй байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг.

Бэлтгэл үе

Хэд хоног хоолноосоо бүрэн татгалзаж чадахаар байгаагаа анхнаасаа сайтар тодорхойлох нь маш чухал.  Ингэснээрээ бие болон сэтгэлийн бэлтгэлтэй болж ямар нэг хүндрэл учирвал эрүүл мэнддээ хохирол учруулалгүйгээр хоол сойлтыг дуусгаж чадна. Үүнээс гадна товлосон хугацаанаасаа хэтрүүлэн хоолоо сойх хэрэггүй. Жишээлэхэд,   зургаа хоногоор хоолоо сойхоор товлосон байгаад дуусах үед биеийн байдал сайн байж, өдөр нэмэх хүсэл төрсөн ч “халууралгүй” зогсож байх ёстой юм.

Хоол сойлтын “хүчээр “ хийж болохгүй. Сэтгэл санааны бэлтгэлтэй болж дотроо хатуу шийдвэр гаргах хүртлээ бэлдэх хэрэгтэй. Юуны өмнө ажлынхаа хувиарыг өөрчлөн хоол сойж эхэлсэн  эхний 1-2 өдөрт тайван амрах боломж гарахаар зохицуулах хэрэгтэй.

Хоол сойлт эхлэхийн хоёр долоо хоногийн өмнөөс сахар, чихэр агуулсан бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Дараа нь  хоёр хоногийн өмнөөс ургамлын гаралтай бүтээгдэхүүн дамагайлсан хоолонд шилжихийн сацуу хоолныхоо хэмжээг багасгана.

Үүний дараа өмнөх өдөр нь оройн хоолны өмнө ходоодоо цэвэрлэх зорилгоор 25-30 гр магнезийг бүлээн усанд уусгаж ууна. Энэ үеэс хооллоо сойж эхэлнэ.

Хоол сойлтын үе шат

Хоол сойлт эхэдсэн өдрийн өглөөнөөс эхлэн өдөр бүр цэвэрлэх бургуй / клизм / тавих хэрэгтэй. Өглөөд үл ялиг ягаарсан марганцтай 1-1.5 литр бүлээн усаар бургуй тавиад умдагнаас хүйс хүртэл чигтэй иллэг хийн хоёр талаараа ээлжлэн хэвтэнэ. Клизм тавьж дууссаны дараа амьсгалын дасгал, гимнастик хийгээд шүдээ угаах, усанд орох зэргээр ариун цэврээ сахих арга хэмжээг авна.

Өдөрт 1-1.5 литрээс багагүй цэвэр ус уух шардлагатай. Мөн тамхи таатдаг бол хоолоо сойж байх үедээ тамхины тоог ядаж хоёр дахин багасгахыг хичээ. Зуны цагт наранд шарах, хэт халууцахаас зайлсхийх хэрэгтэй. Өвөл цагт өдөртөө дулаан хувцаслаж, шөнөдөө сайн хучиж унтана. Ингээд идэвхитэй буюу ердийн хийдэг ажлаа хийсэн чигтээ 5-7 хоног хоолоо сойсны дараа биеийн жин 4-5 кг-аас багагүй хасагддаг.

Хоол сойлтын төгсгөлийн үед  хүний мэдрэмжинд тодорхой өөрчлөлтүүд бий болдог. Хүний өнгийг илүү тод, хурц харах, үнэр, дуу чимээг ялгах чадвар нэмэгдэх, сэтгэл хөдлөл хурц болох зэрэг.

Арьсны өнгө, ялангуяа нүүрний арьс илт сайжирна.  Мөн “бие махбодийн санах ой“ гэгддэг нэгэн төрлийн сана ой сэргэж хүн бага, залуудаа мэдэрж байсан зүйлээ эргэн санана.

Нөхөн сэргээх үе шат

Энэ үе шатны гол зорилго нь  хоол сойлтын үед зогсонги байдалд орсон ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг  нөхөн сэргээх явдал юм. Эхний өдөр ногооны  /төмс, байцаа/, эсвэл буудааны давсгүй чанамалыг ууна. Хэмжээ нь өдөрт 1.5 литр байхаад тооцож өглөө, үд, оройд тэгш хуваан  хэрэглэнэ. Хоёр, гурав дахь өдрүүдэд хооллолт жирийн, гэхдээ энгийн үеийнхээс хоёр дахин бага хоол иднэ. Дөрөв, тавдугаар өдрүүдэд мөн адил хэмжээтэй хоол идэж байгаад зургаа дахь эдрээс энгийн хэмжээтэйгээр хооллож эхэлнэ.

Нэг өдрийн хоол сойлт

Цөөн өдрийн хоол сойлт нь хэцүү санагдаж байгаа бол долоо хоногийн нэг өдөрт нь  эмчилгээний хоол сойлт-ыг туршаад үзэж болно. Хоол сойж эхлэхийн өмнө 30 мл орчим ургамлын гаралтай туулга ууна. Хоол сойлтыг эхлэх өдрийн өглөө цэвэрлэх бургуй тавина.

Хоол сойж эхэлснээс хойш буцалгаж, хөргөсөн ус л ууна. Дан ус уух эвгүй байгаа бол аяга усанд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй зөгийн  бал, эсвэл нимбэгний шүүс нэг цайны халбагыг нэмж болно. Ингэхдээ заавал уух шаардлагагүй эмийн хэрэглээг зогсоож, тамхийг бүрэн тэвчих хэрэгтэй.

Ингээд хоол сойлтыг дуусгасны дараа эхлээд лимон, жүржийн шүүсээр амталсан байцаа, лууван голдуу салат иднэ. Хүсвэл ардаас нь жигнэсэн улаан лооль зэрэг шингэц сайтай /төмс хэрэггүй/ болгосон ногоо идэж болно.  Харин үүний дараагийн хооллолтоос мах болон амьтны гаралтай бусад төрлийн бүтээгдэхүүн оруулж болно.

Эмчилгээний бүрэн бус хоол сойлт

Бүрэн хоол сойлт гэдэг нь уснаас өөр юу ч хэрэглэхгүй байхыг хэлдэг. Үүнээс гадна бүрэн бус хоол сойлт гэж байдаг. Энэ нь хоногийн илчлэг -ийн хувийг багасгах замаар хоол сойхыг хэлж байгаа юм. юм.  Сүүний, цайны, шар усны, шүүснийх бүрэн бус хоол сойлт нь дотроо олон янз.

Шүүсээр хоол сойх хөтөлбөр

Хоол сойлт эхлэхээс 2-3 өдрийн өмнөөс зөвхөн түүхий ногоо, жимс хэрэглэх ёстой. Өмнөх өдөр нь туулгах эм  ууж, орой нь бургуй тавьна. Дараахь өдрүүдэд мөрдөх хөтөлбөр  дараахь байдалтай байна:

Өглөөний цайны өмнө хүртэл нохойн хошууны, гаатай гэх мэтийн төрөл бүрийн өвсний бүлээн цай

10.00. Шинээр бэлтгэсэн аяга жимсний шүүс /жүрж, алим усан үзэм, лийр/. Шүүсийг усаар шингэлж хэрэглэнэ. Ингэхдээ саваласан шүүс, консервлэсэн жимс аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

13.00. Лууван, улаан лооль зэрэг ногооны дан буюу холимог шүүс. Үгүй бол хэд хэдэн жимсний холимог шүүс ууж болно.

16.00.Аяга өвсний цай

19.00. Шинээр бэлдсэн ногооны, жимсний шүүс. 50% хүртэл усаар шингэлсэн байна.

Унтахын өмнө балжингарма /ромашка/ цэцгийн хандаар бургуу тавина.

Ам цангасан үед ус ууж болно. Хоногт хэрэглэх шүүсний хэмжээ 0.75-1 литр. Зөвхөн цэвэр усаар л шингэлж болно.

Гарч  болох гаж нөлөө

Заавар ёсоор хоол сойлтонд бэлтгэх шатанд ямар нэг гаж нөлөө гардаггүй. Гэхдээ зарим үед эхний хоёр өдөр сульдах, нойрмоглох зэрэг шинж илрэх нь бий. Эдгээр шинж тэмдгийг бясалгал хийх, аутотренинг хийх зэргээр арилгаж болдог.

3-4 дэх өдрүүдэд өглөөд сэрсний дараа гэнэт босох үед нүд харанхуйлж, толгой эргэж магадгүй. Мөн заримдаа өглөөгүүр цээж хорсох, хэхрүүлэх, бага зэрэг дотор муухайрах, ходоод эвгүйрэх шинж илэрдэг.

Хаяа хоол сойлтын үед өглөөгүүр ходоод хорсох, бөөлжих, дотор эвгүйрэх, ходоодонд эвгүй мэдрэмж  үүсэж болдог. Эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд хоолоо сойж эхлэхээс өмнө ходоод гэдсээ сайтар цэвэрлэж, өдөр болгон бургуй тавьж цэвэрлэх хэрэгтэй. Хаяа өглөө, эсвэл оройн цагаар бугалга, тавхай, хүзүү болон эрээн булчингийн шөрмөс өчүүхэн төдий ачаалал авахад татах гээд байдаг. Ийм тохиолдолд цайны халбаганы талаар хоолны давсыг аяга усанд хийж уух хэрэгтэй.

Эцэст нь хоол сойлтыг урт, түр, эсвэл бүрэн бус гээд ямар ч байсан нэгэн төрлийн эмчилгээ болохоор маш анхааралтай, нухацтай хандах хэрэгтэйг мартаж болохгүй. Тэгээд ч эмчилгээний хоол сойлтыг ашиглахыг хориглосон тохиолдлууд байдаг, үүнд:

Тархины эмгэгшил

Тураал

Хурцадмал үеийн дотрын өвчин

Зүрхний хурц цусан хангамж дутмагших  өвчин

Зүрх болон бөөрний эдийн өөрчлөлттэй өвчнүүд

Хурц сүрьеэ

Чихрийн шижин

Бамбайн булчирхайн өвчин

Олон үет  халдварт үрэвслүүд

Эрүүл хооллолтын 10 алхам
Эрүүл мэндийг  зөв  зохистой  хооллолт, идэвхтэй хөдөлгөөн ба тамхинаас татгалзах гэсэн тулгын гурван чулуутай гэж болно. Энэ гурван зарчмыг баримталж чадсан хүний зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвдөх эрсдэл нь 2-3 дахин багасдаг.  Гэтэл орчин үеийн хүмүүсийн цаг бус нас баралтын гол шалтгаан нь дээр дурдагдсан хоёр эмгэг гэдгийг эрдэмтэд олон тооны судалгаагаар тогтоосон байдаг.

Дээр дурдагдсан гурвын зарчмыг зөрчиснөөс үүдэн цаг бус үхэлд хүргэх аюултай хамгийн түгээмэл эмгэг нь илүүдэл жин болоод байгаа билээ. Удамшлын гаралтай таргалалт гэж байдаг ч ихэнх хүмүүсийн  илүүдэл жин нь  буруу хооллосоны үр дагавар байдаг.

Улмаар эрчимжүүлсэн гэддэг хоолны дэглэм баримтлан илүүдэл жингээ жингээ богино хугацаанд хасаг гэдэг. Гэтэл эрчимт  хоолны дэглэмүүд тэнцвэржүүлээгүй байдаг болохоор ойр ойрхон барих нь эрүүл мэндэд бүр ч хортой гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай.

Эрүүл мэнд гэдэг ер нь хэр хэмжээгээ мэдэж хэтрүүлэхгүй байхын нэр гэдэг болохоор хооллолтонд ухаалгаар хандах нь нэн чухал юм.  Ийм энэ зарчим дээр тулгуурлан ОХУ-ын Хүнс судлалын төв, Зүрх судасны төвийн эрдэмтэд  “Эрүүл хооллолтын 10 алхам” гэсэн нэртэй дагаж мөрдөхөд хялбар мөрдлөгийг болосвруулжээ.

Орос манай улс хоёрын байгаль цаг уур, хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт ойролцоо  болохоор сонгож авсан гэдгийг онцолмоор байна.

Нэгдүгээр алхам

Эрүүл, зохистой хооллолт нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдэхүүн давамгайлсан байх ёстой. Хөхнийг сүүг эс тооцвол хүнийг бүх төрлийн бодисоор хангаж  чаддаг хүнсний бүтээгдэхүүн гэж нэг ч байдаггүй. Хөхний сүү ч хүүхдийг зөвхөн эхний 6 сард нь л бүх хэрэгтэй шим тэжээлээр нь хангахад зориулагдсан байдаг. Тиймээс л хоол тэжээл нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүний орцтой байх шаардлагатай юм.

Хоёрдугаар алхам

Талх, гурил, буудаа болон төмс, гоймонгийн төрлийн хоолыг, хүнсийг хоол идэх бүртээ хэрэглэж байх нь зохистой. Цаашилбал, эдгээр бүтээгдэхүүн  нь хоногийн хүсний  талаас илүү хувийг эзлэж байх ёстой.

Гэтэл эдгээр бүтээгдэхүүнийг зөвхөн  эрч хүч, нүүр усны эх  үүсвэр төдий гэсэн яриа түгээмэл байдаг нь бодит байдалтай огтхон таарахгүй гэдгийг эрдэмтэд олон тооны судалгаагаар тогтоосон байдгийг хэлэх хэрэгтэй. Уг бүтээгдэхүүнүүдэд  эрдэсийн нэгдэл , В ба С витаминууд гээд хүн зайлшгүй хэрэгтэй олон бодис агуулагддаг.

Мөн дээрхи хоол хүнс нь өөх тос хуримтлагдахад нөлөөлдөг гэдэг нь эндуурэл гэж эрдэмтэд үздэг. Жишээлэхэд, төмсөнд ихээр агуулагддаг цардуулын илчлэг нь адил хэмжээтэй архи, өөх тосноос хавьгүй бага юм. Илүүдэл илчлэг авахаас санаа зовдог хүмүүс хар талх, хэвэгний талх зэргийг идэх хэрэгтэй.

Гуравдугаар алхам

Өдөртөө төмснөөс гадна бусад хүнсний ногоо, жимсийг 400гр-аас багагүй хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Хүнсний ногооны хэмжээ нь жимснээс илүү байх ёстой. Хүсний ногоо,  жимс нь фолийн хүчил, төмөр, амин дэм, эрдэс, хөгшрөлтөөс сэргийлэгч гэгддэг антиоксидантууд зэргийг агуулж байдаг. Иймд даралт ихсэх, судасны хатуурах , зүрх судасны өвчин зэрэг эмгэгээс  сэргийлдэг. Улмаар амин дэм, шим тэжээлт бодисуудыг химийн аргаар гаргаж авсан эм бэлдмэлээс бус харин байгалийн эх үүсвэрээс нь авахыг хичээх хэрэгтэй.

Дөрөв дэх алхам

Сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа нярай хүүхэд, өсвөр насныхан,  эмэгтэйчүүдэд сүүн бүтээгдэхүүн ихээр шаардагддаг. Сүү, сүүн бүтээгдэхүүний олдоц бага, эсвэл харшилтай бол загас, хүрээн ногоон өнгийн навчит хүнсний ногоог зэрэг кальци ихээр агуулдаг бүтэгдэхүүн түлхүү хэрэглэвэл зохино.

Тав дахь алхам

Өөхтэй мах, өөх тосны орц ихтэй махан бүтээгдэхүүнийг боломжийн хэрээр шош, загас, шувууны мах болон  өөхгүй махаар орлуулж байх хэрэгтэй. Хиам, зайдас, нухаш зэрэг махан бүтээгдэхүүнүүдийг хязгаарлах хэрэгтэй. Амьтны гаралтай өөх тос нь цусан дахь холестеринийг ихэсгэж, зүрхний цусан хангаж дутагдах өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байдаг. ДЭМБ-ийн мэргэжилтнүүдийн гаргасан илтгэлт хорт хавдраар өвдөх эрсдлийг багасгахын тулд өдөрт 80г –аас илүүгүй мах хэрэглэж байхыг зөвлөсөн байдаг.

Зургаа дахь алхам

Өөх тосны хэрэглээ нь /мах, сүү зэрэгт агуулагдаж байдгийг оролцуулан/ хоногийн илчлэгийн 15-30%-ийг эзлэх ёстой. Хоолыг жигнэх, чанах, эсвэл  бичил долгионы зууханд болгож байх нь илүү зохистой. Хоол хийх явцадаа тос хийхээ багасгавал зүгээр.

Өөх тосны найрлагад багтаж байдаг хүчлүүдийн талаар мэддэг байх хэрэгтэй. Тослог хүчлүүд нь дотроо ханасан, хагас ханасан, дангаар ханасан  гэсэн төрлийнх байдаг. Эдгээрээс чидун жимсний  тосонд агуулагддаг дангаараа ханаагүй тослог хүчил нь хүний биед хамгийн сайн гэж үздэг бөгөөд өдрийн хүнсний 10-15% байхыг зохистой.

Долоо дахь алхам

Сахар нь хоногийн хүнсний 10%-иас дээшгүй байхыг зохистой гэж үздэг. Сахар ихээр агуулагддаг бүтээгдэхүүн нь энергийн  эх үүсвэр боловч эрүүл хооллолтонд зайлшгүй шаардлагатай орц биш юм. Эрдэмтэд  сахар ихээр агуулсан ундааны орон цэвэр ус уухыг зөвлөдөг.

Найм дахь алхам

Давсны өдрийн хэрэглээ нь 1 хоолны халбага буюу 6 грамаас хэтрэхгүй нь зохистой. Энд талх болон лаазалсан бүтээгдэхүүн зэрэгт агуулагдах давс орно гэдгийг анхаарах хэрэгтэй. Давсны хэрэглээ хэтрэх нь даралт ихсэх өвчинтэй шууд холбоотой гэж үздэг. Лаазалсан, давсалсан, утсан бүтээгдэхүүнийг өдөр болгон хэрэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй. Хоол хүнсийг тохируулан давсалж амтыг нь сайжруулахын тулд хатаасан ногоо, халуун ногоо зэргийг хэрэглэх нь сайн. Йодын дутагдлаас үүссэн эмгэгээс сэргийлэхийн тулд йоджуулсан давсыг хэрэглэж сурах хэрэгтэй.

Ес дэхь алхам

Биеийн жингээ зохистой хэмжээнд барьж, өөрийн биеийн боломжийн хүрээнд явган аялах, спорт тоглоом, гимнастик хийх зэргээр хөдөлгөөнийхөө идэвхийг үргэлж хадгалж байх хэрэгтэй.  Биеийн жингийн индекс нь 18.5-аас 24.9  хооронд хэлбэлзэнхийг зохистой гэж үздэг. Биеийн  жингийн индекс  буюу Кетлегийн индексийг /ИК/  дараахь томъёогоор тодорхойлж болно: ИК = жин (кг) / өндөр (м ) квадрат зэрэг. Жишээ нь:  80кг жинтэй, 1.65 м өндөртэй бол өндөрийн хэмжээг квадрат зэрэгт оруулахаар 2.7225 болно. Жингээ энэ гарсан тоондоо хуваагаад 29.38 гарна. 25-29 хүртэл индекс нь илүү жинтэйг илтгэх бол 30-ас дээш байвал таргалалж байгааг харуулна.

Өөх гэдэсний хэсэгт  ихээр хуримтлагдах нь гуяны хэсэгт  хуримтлагдсанаас илүүтэйгээр эрүүл мэндэд аюултай гэж үздэг. Учир нь гэдэсний хэсгээрээ таргалах нь даралт ихсэх, чихрийн шижин, зүрхний цусан хангамж хомсдох өвчинтэй ихээхэн холбоотой байдаг.

Жингээ хасахаар шийдсэн хүмүүс хоолны дэглэмээ өөрчлөн хөдөлгөөнөө нэмэх замаар аажмаар хасах хэрэгтэй. Долоо 7 хоногт  500-800 грамм юм хасах нь эрүүл мэндэд хор нөлөөгүй хамгийн зохистой хэмнэл.  Ногоо, жимс, талх, төмс  зэрэг  бүтээгдэхүүний хэрэглээг эрс хязгаарласан хоолны дэглэм  барих хэрэггүй.

Арав дахь алхам

Архийг өдөрт 20 граммаас ихгүй хэрэглэвэл эрүүл мэндэд хоргүй гэж үздэг. Харин их хэмжээгээр ууж байгаа бол долоо хоногт ядаж нэг өдөр уухгүй байж биеэ цэвэрлэж байх хэрэгтэй. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж тархи, элэг, зүрхний булчин, гэдэс дотор, нойр булчирхай, мэдрэлийн систем зэрэгт сөрөг нөлөө үзүүлдэг.

Биологийн идэвхит нэмэгдэл
Хүний эрүүл мэнд нь тухайн улсын анагаахын салбарын хөгжлөөс 12%,  удамшлаас 18 %,  амьдралын хэв маягаас 70% шалтгаалж байдгийг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Эндээс үзвэл эрүүл мэнд нь хүний амьдралын хэв маяг түүний дотор хооллолтоос асар их хамаарч байна. Үүнээс үүдэн хооллолт муу байх тусам эрүүл мэнд доройтно гэсэн ч болж байна.

Цаашилбал орчин үед эрүүл саруул байхын тулд хүн 600 гаруй нэр төрлийн бодис агуулсан хоол, хүнс хэрэглэж байх ёстой гэж мэргэжилтнүүд нотолдог. Энэ бүх бодисыг багтаасан эрүүл  хоол, хүнсийг өдөр болгон хэрэглээд байх боломжтой хүмүүс цөөн нь харамсалтай. Яг ийм үед л биологийн идэвхит нэмэлт тэжээл гэгч зүйл тус болох ёстой. Биологийн идэвхит нэмэлт тэжээл гэдэг нь байгалийн гаралтай түүхий эдээс, эсвэл байгалийн түүхий эдтэй адил үйлчилгээтэй химийн бодисоос нийлэгжүүлэх замаар гаргаж авсан өндөр хүний биед хэрэгтэй цэвэр бодис юм.

Байгалийн идэвхит нэмэлт тэжээл нь хүний биеийн аль нэгэн тохируулах системийг орлодоггүй. Харин үүссэн ямар нэг хомсдол, эсвэл илүүдлийг нөхөх замаар бие махбодийг өөрөө  өөртөө тохирогоо хийхэд дэм өгөх нөлөөтэй. Жишээлэхэд, биологийн идэвхийт нэмэлт тэжээл нь хүний таргалуулж, эсвэл тураахгүй бөгөөд зөвхөн таргалах, эсвэл турахад нь тодорхой хэмжээний түлхэц үзүүлэх л үүрэгтэй.

БИНТ -ийг үйлчилгээнээс нь хамаараад нутрицевтик, парафармецевтик, эубиотик гэсэн төрөлд хувааж үздэг.

* Нутрицевтик нь уураг, амино хүчил, өөх тос, нүүрс ус, амин дэм зэрэг хүний хүнсний химийн найрлагыг өөрчлөх зорилгоор хэрэглэгддэг БИНТ-үүд юм.

* Парафармецевтик нь хүний биеийн систем, эд эрхтнүүдийн үйл ажиллагааг хэвийн ажиллахад дэм өгөх, урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсэнд нэмэл болгон хэрэглэгддэг БИНТ-үүд.

*Зубиотик нь гэдэсний бичил орчны найрлага, хэвийн ажиллагаанд дэм өгөх, хэвийн болгох үйлчилгээтэй амьд бичил биетүүд, тэдгээрийн солилцооны бүтээгдэхүүнийг агуулсан БИНТ.

Энэ гурван ерөнхий ангиллын цаана хэдэн мянгаар тоологдох нэр төрлийн БИНТ-д байдаг. Иймд хүн хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Дараа нь үйлдвэрлэгч, огноо, найрлага, стандарт зэргийг нь сайтар шалган, баталгаатай эм, бэлдмэл зардаг эмийн сангаас авах нь наандаж хүний өөрийнх нь, цаашилбал ойр дотных хүмүүсийн эрүүл мэндэд тустай гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.

Баталгаагүй газраас, эсвэл гар дээрээс БИНТ худалдан авснаараа эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулах аюултайг мартаж болохгүй.