Чихрийн шижин, манайхны ярьж сурснаар сахарын өвчин гээч энэ тун таагүй эмгэгийг чимээгүй тахал ч гэж нэрлэдэг. Учир нь хүн өвдсөн гэдгээ мэдэлгүй явсаар биеэ эрс муудан, маш аюултай болсон хойно нь л шинжилгээ хийлгээ чихрийн шижинтэй болсон гэдгээ мэддэг.
Жил болгоны 11-р сарын 14 өдөр нь Дэлхийн нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр юм. Чихрийн шижин өвчтэй олон олон хүний амийг аварсан инсулин нэртэй эмийг анхлан нээсэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг ийнхүү аюулт өвчний эсрэг тэмцэг өдөр болгон тэмдэглэх болсон.
Ерөнхий
Өдөр тутмын амьдралд тэр бүр хэрэг болоод байдаггүй болохоор хэддүгээр цусны бүлэгтэйгээ мэддэг хүн цөөн. Тэгэж байгаад гэмтэж бэртэх, өвчин эмгэг тусах, эсвэл гадаад явах хэрэгтэй болохоор л аргагүйн эрхэнд цусныхаа бүлгийг тодорхойлуулдаг. Ингэхэд яагаад ийнхүү цусыг бүлэг болгон хуваагаад байгаа юм бэ, ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт төрөх нь зүйн хэрэг. Энэ талаар ойлгомжтой товчхон танилцуулахыг хичээв.
Ерөнхий Согтууруулах ундааг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэснээс хордлогонд орох, нүүрээр батга гарах г.м. элдэв эмгэгийг үед цусаа шүүлгэвэл “гялс манас” зүгээр болдог тухай сонсоогүй хүн байхгүй биз.
Гэхдээ цус шүүх буюу экстракорпорал гемокоррекц гээч зүйлийн талаар тун тааруухан мэдээлэлтэй байдаг. Цус шүүх гэсэн ерөнхий ойлголтын цаана цус цэвэрлэх маш олон тооны арга байдгаас танд сонирхуулж байна.
Ерөнхий Согтууруулах ундааг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэснээс хордлогонд орох, нүүрээр батга гарах г.м. элдэв эмгэгийг үед цусаа шүүлгэвэл “гялс манас” зүгээр болдог тухай сонсоогүй хүн байхгүй биз.
Гэхдээ цус шүүх буюу экстракорпорал гемокоррекц гээч зүйлийн талаар тун тааруухан мэдээлэлтэй байдаг. Цус шүүх гэсэн ерөнхий ойлголтын цаана цус цэвэрлэх маш олон тооны арга байдгаас танд сонирхуулж байна.
Чихрийн шижин буюу сахарын диабетийг хүн төрөлхтөн олон мянган жилийн тэртээгээс таньж мэдэн оношилсоор иржээ. Эртний Грекийн эмч нар өвчтөнийхөө шээсийг амсаж үзээд чихэрлэг бол шижинтэй гэсэн онош тавьдаг байсан бол Эртний Хятадын эмч нар өвчтөний шээсийг аяганд хийж тавиад ялаа суувал чихэртэй, улмаар чихрийн шижинтэй байна гэж оношилдог байсан байдаг.
Хүний дотор эрхтнүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллан хэвийн өсч, хөгжин улмаар үр удмаа үлдээхэд нь дотоод шүүрлийн эрхтэнүүд нь даавар нэртэй тусгай бодис ялгаруулж байдаг. Дотоод шүүрлийн эрхтэнүүд дотроос хамгийн чухал нь өнчин тархи нэртэй жижиг булчирхай юм. Энэ булчирхай нь тархины “турк эмээл” гэж нэрлэгддэг хэсэгт байрладаг.
Дааврын орлуулах эмчилгээ эсвэл ДОЭ гэдэг нь бие махбодод дутагдалтай дааврыг орлуулахад чиглэсэн курс эмчилгээ юм. Энэ эмчилгээ янз бүрийн тохиолдолд хэрэглэдгээс хамгийн элбэг нь цэвэршилтийн үед хэрэглэдэг. Дааврын түвшин сэргэхийн хэрээр цэвэршилтийн шинж тэмдгүүд аяндаа арилна.
Бөөрний булчирхай нь бөөрний дээд хэсэгт оршдог жижигэвтэр хос эрхтэн юм. Бөөрний булчирхай нь амьдралын чухал процессүүдийг зохицуулдаг даавар ялгаруулах үүрэгтэй. Бөөрний булчирхай нь олон төрлийн даавар ялгаруулдгаас глюкокотикоид нь бодисын солилцоог хариуцна, минералокортикоидууд нь ус ба давсны солилцоог зохицуулдаг, андрогенууд ба эстрогенууд нь бэлгийн даавартай адил үйлчилгээтэй, адреналин ба норадреналин нь стрессийн үед ялгардаг байх жишээтэй.
Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсгийн арьсан дор оршдог дотоод шүүрлийн буюу даавар ялгаруулдаг эрхтэн юм. Бамбай булчирхай нь тироксин (Т4) ба трийодтиронин (Т3) гэсэн хоёр чухал даавар ялгаруулдаг. Энэ хоёр даавар нь бодисын солилцоо, зүрх судасны систем, ходоод гэдэсний зам, сэтгэхүйн ба бэлгийн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог.