Манайхан гүйлсэн булчирхай -н үрэвслийг ангин гэж нэрлээд сурчихсан байдаг. Ангин гэдэг латин хэлний боох, базах гэсэн утгатай “ango” гэсэн үгнээс гаралтай юм. Энэ өвчнийг өөрөөр тонизиллит гэдэг гүйлсэн булчирхайн үрэвсэл гэсэн утгатай болохоор илүү оновчтой.
Чихний үрэвслийг анагаах ухаанд отит гэнэ. Аль хэсэгт нь үрэвсэл үүссэнээс хамаараад гурван янзын чихний үрэвсэл байдаг. Үүнд: гадна , дунд, дотор чихний үрэвсэл.
Ерөнхий Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр 11 минут тутамд уруул, эсвэл тагнай төрөлхийн завсартай хүүхэд төрж байдаг гэсэн тооцоо байдаг ажээ. Өөрөөр хэлбэл дунджаар 1000 нярай тутмын нэгд энэ эмгэг илэрдэг. Энэ эмгэгийг хүмүүс өдөр тутмын амьдар дээр “уруул нь сэтэрхий, тагнай нь цоорхой” бүдүүлэгдүү нэрлэдэг нь тийм зөв биш байх. (more…)
Үнэрлэх чадвар алдагдахыг анагаах ухааны хэллэгээр аносми гэдэг бол үнэрлэх чадвар буурахыг гипосми гэнэ. Энэ хоёр нь төрөлхийн, эсвэл олдмол байж болно.
Глосссит нь бактер, эсвэл вирусын халдвараар үүсгэгдсэн хэлний үрэвсэлт өвчин юм. Глосситыг “хэлний халдвар”, “хэлний үрэвсэл” гэж нэрлэх нь ч бий.
Сонсгол муудах нь дуу авиаг хүлээн авах хэсэг, дуу дамжууулах хэсгийн гэмтлийн үед үүсдэг шинж тэмдэг юм. 60 наснаас хойш бараг хүн болгоны сонсгол тодорхой хэмжээгээр сулардаг бол 70 наснаас хойш сонсгол хурдацтай мууддаг.
Ерөнхий
Синуситууд гэдэг нь хамрын дайвар хөндийн үрэвслийн шинжтэй бүлэг өвчний нэр юм.
Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь дотроо хэд хэдэн янз байдаг. Үүнд:
Даарах, химийн, дулааны, механик зэрэг цочролын үйлчлэл, хамрын дайвар хөндийн өвчнүүдийн үед идээт шүүрлээр хамрын салст бүрхүүл цочрох, хамрын салст бүрхүүлийн цусан хангамж удаан хугацаагаар алдагдах нь хамрын салст бүрхүүлийн үрэвсэл буюу ринит үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс юм.
Агаарын урсгал нарийссан амьсгалын замаар дамжих үед залгиур хоолойн зөөлөн бүтцүүд өөр хоорондоо мөргөлдөх үед үүсдэг дуу авиаг хурхирах гэнэ. Насанд хүрэгчдийн 30% нь хурхирдаг бол 60 дээш насанд нэмэгдэж 60% нь тохиолддог.
Хамрын цус алдалт , цус алдах нь гэмтэл, цусны бүлэгнэлтийн алдагдал, артерийн даралт ихсэх өвчин ба бусад өвчнүүд, эсвэл биеийн хүчний ачааллын үед үүсдэг.