Эрүүл мэнд » Чих, хамар, хоолой

Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангин
Манайхан гүйлсэн булчирхай -н үрэвслийг ангин гэж нэрлээд сурчихсан байдаг. Ангин гэдэг латин хэлний боох, базах гэсэн утгатай “ango” гэсэн үгнээс гаралтай юм. Энэ өвчнийг өөрөөр тонизиллит гэдэг гүйлсэн булчирхайн үрэвсэл гэсэн утгатай болохоор илүү оновчтой.

Шалтгаан

Хүний бие махбодод халдварын үүсгэгч орсны дараа өвчин үүснэ. Ангин үүсгэгчид нь бактерүүд (дугуй, мушгиа, савханцар хэлбэрийн), вирус ба мөөгөнцөр гээд маш олон. Гэхдээ дийлэнх тохиолдолд бета-цус задлагч А бүлгийн стрептококк гэдэг дугуй бактери, арай цөөн тохиолдолд цөөн стафилококк (мөн дугуй) хоёр энэ өвчний гол үүсгэгчид байдаг.

Халдвар нь гаднаас ч тэр, биеийн дотроос ч тэр орох боломжтой. Эхний тохиолдолд өвчний эх үүсвэр нь өвчтэй хүн байдаг. Ханиах, найтаахад өвчин үүсгэгч зүг зүг цацагддаг бөгөөд эрүүл хүнийг халдварлуулна. Халдварлахаас гадна өвчтөнтэй ойр байгаа сав суулга, цагаан хэрэглэл, алчуурт наалдана. Гүйлсэн булчирхайн үрэвслийн дотоод эх уурхай нь цоорсон шүд, өвчтэй буйл, архаг ханиад зэрэг аргах халдварын голомтууд юм. Ийм голомтод байгаа бактерүүд нь “шинэ газар нүүж очвол” гүйлсэн булчирхайн үрэвсэл үүснэ.

Харин хэт даарах, хэт халах, агаарын бохирдол, тоосролт, дархлал буурах, гүйлсэн булчирхайн механик гэмтэл зэрэг нь гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг таатай хүчин зүйлүүд юм. Мөн архи уух, тамхи их татах нь өвчин үүсэлтийг даамжруулна.

Явц

Хүний биед нэвтэрсэн бактерүүд нь манайхны хоолойны мах гэж нэрлэдэг булчирхайд  үүрлэн сүйдлэх үйл ажиллагаагаа эхэлнэ. Халдвар авснаас 5-7 хоногийн дараа өвчний эхний шинж тэмдэг илэрнэ. Ангины үеийн үрэвсэл нь харшлын ба халдварын гаралтай байдаг. Өөрөөр хэлбэл үрэвсэл үүсэхэд бактериудаас гадна хүний өөрийнх нь дархлалын систем оролцож байдаг. Гүйлсэн булчирхайн гэмтлийн зэргээс хамаарч улайлттай (гадаргуун) ангина, цулцангийн (гүн) ба хонхлойт (бүр гүн) гэж ангилдаг.

Үр дагавар

Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь зүрх судасны системтэй холбоотой зүрхний булчингийн үрэвсэл, үе мөчний талаас реватизм буюу хэрэх өвчин, бөөрний талаас бөөрний үрэвсэл зэрэг хүндрэлүүд  үүсгэх аюултай. Түүнээс гадна гүйлсэн булчирхайд идээ буглаа үүсгэснээр хүнд хэлбэрээр өвдсөн үед цус бохирдол үүсгэх аюултай.

Шинж тэмдэг

Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хурцаар эхэлдэг. Ингэхдээ хоолой гэнэт хатан сэрвэгнэж эхэлнэ. Дараа нь хоолой хүчтэй өвдөж хатуу зүйл идэхэд төдийгүй шингэн юм залгихад ч хэцүү болно. Халуурах шинж илэрэн. Ялангуяа бага насны хүүхэд 38-40 хэм хүртэл халуурна. Бие сулран эвгүйрхэх, толгой өвдөх, үе мөчөөр шархирч өвдөх. Хүзүүний тунгалагын булчирхай өвчтэй болж томроно. Хэрэв толь аваад шагайж харвал гүйлсэн булчирхай улайсан, томорсон байна. Гүйлсэн булчирхайн идээт үрэвслийн үед тэр шар өнгийн идээ, цэврүүгээр бүрхэгдсэн харагдана. Өвчин 3-7 долоо хоног үргэлжилнэ. Хэрэв ямар нэгэн хүндрэл гаралгүй явагдвал өвчин арилсан ч халууралт удаанаар үргэлжилдэг.

Оношлогоо

Гүйлсэн булчирхайн үрэвсэл байж болзошгүй үед дотрын эмч, эсвэл чих хамар хоолойн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй. Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хүндрэл үүсгэдэг ноцтой өвчин тул оношыг цаг алдалгүй зөв тавих нь чухал. Заримдаа ангиныг сахуу гэдэг өөр нэг хүнд өвчинтэй андуурах явдал байдаг. Шинжлэх явцад эмч хоолойг харж, хүний зовиурыг сонсож, цус, шээсэнд шинжилгээ хийж, цаашлаад хоолойноос сахуугын арчдас авч болно.

Эмчилгээ

Гүйлсэн булчирхайн үрэвслийн эмчилгээг гэртээ хийж болно. Хатуу хэвтрийн дэглэм баримтална. Гүйлсэн булчирхайн үрэвслийн хөнгөн хэлбэрийн үед сульфаниламидын бэлдмэлүүд, хүнд хэлбэрийн үед антибиотикүүдийг хэрэглэнэ. Антибиотикыг зөвхөн мэргэжилтэн л зөв сонгох боломжтой тул ангиныг өөрөө  өөртөө эм бичиж эмчлэх нь гол төлөв амжилт муутай байдаг. Антибиотикийн  курсыг дуустал нь хийх хэрэгтэй. Ингэхгүй бол бүрэн устгагдаагүй нянгууд тодорхой хугацааны дараа ахин шинэ дайралтанд орж болзошгүй.

Гүйлсэн булчирхайн үрэвслийн үед шингэн юм ихээр ууж, илчлэг өндөртэй, аминдэм ихтэй шингэвтэр хоол хүнсийг хэрэглэнэ. Үе үе (өдөрт 6 хүртэл) тусгай уусмалаар хоойлойгоо зайлна. Уусмалууд нь бүлээсгэсэн перманганат кали, грамицидин, фурациллин, сод, давсны уусмал цаашлаад шар дэгд, хамба шарилжны хандаар гээд янз бүр байдаг. Мөн түүнчлэн аспирин, гистамины эсрэг бэлдмэлүүд (супрастин, тавегил, кларитин зэрэг), С аминдэм, рутин зэргийг хэрэглэнэ.

Гүйлсэн булчирхайн үрэвсэл нь хэрэх /хэрлэг/ буюу ревматизм өвчин үүсэхийн эхний дохио болж болзошгүй байдаг. Хэрэв гүйлсэн булчирхайн үрэвслээр өвчилснөөс хэд хоногийн дараа үеэр өвдөөд эхэлвэл үений холбогч эдийн эмгэгийн эмчид хандан үзүүлэх хэрэгтэй. Гүйлсэн булчирхайн архаг үрэвслийн үед мэс заслын эмчилгээ үр дүнтэй байдаг, үүнд:

Паллиатив буюу хөнгөвчлөх (цулцанг авах, хөөсөн цулцанг хусах, лазераар үйлчлэх).

Тонзиллотоми – гүйлсэн булчирхайг хэсэгчлэн, эсвэл бүрэн авах.

Мэс заслын эмчилгээг эмчилгээний бусад аргууд үр дүнгүй үед хийнэ.

<fb:like href="http://www.103.mn/archives/227" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/227"></fb:comments>

Чихний үрэвсэл буюу отит
Чихний үрэвслийг анагаах ухаанд отит гэнэ.  Аль хэсэгт нь үрэвсэл үүссэнээс хамаараад гурван янзын      чихний үрэвсэл байдаг. Үүнд: гадна , дунд, дотор чихний үрэвсэл.

Чихний үрэвслээр аль ч насны хүмүүс өвдөж магадгүй ч хүүхдүүд ихэвчлэн өвдөнө. 3 хүртэл насны хүүхдийн 80% нь дунд чихний үрэвслээр хамгийн цөөндөө нэг удаа өвдсөн байдаг ажээ.

Шалтгаан

Гадна чихний үрэвсэл үүсэхэд хурц үзүүртэй зүйлээр хатгаж халдвар орох, чихний гадна сувганд ус орох гэсэн хоёр үндсэн хүчин зүйл нөлөөлдөг.

Гол төлөв дунд чихний үрэвсэл үүсэхийн өмнө  хамрын ханиад, гүйлсэн булчирхайн үрэвсэл, төвөнхийн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл зэрэг амьсгалын дээд замын халдварт өвчин туссаных байдаг.

Дотор чих -энд халдвар янз бүрийн замаар орсны улмаас дотор чихний үрэвсэл үүсдэг. Тухайлбал, идээт үрэвслийн үед дунд чихээр дамжиж, менингитийн үед тархины давхаргаар дамжиж, янз бүрийн халдварын үед цусаар дамжиж ордог.

Явц

Гадна чихний үрэвслийн үед өвчтний чихээр өвдүүлэх бөгөөд чихнээс татах чангаах өвдөлт нэмэгдэнэ. Хатиг урд хананд гарсан үед амаа ангайлгахад өвдөлт үүсдэг. Хурц тархмал гадна чихний үрэвслийн үед өвдүүлж,  загатнахаас гадна эвгүй үнэртэй идээт ялгадас гардаг.

Дунд чихний хурц үрэвслийн үед гол төлөв биеийн еөрний байдал мууддаг. 38-39 хэм хүртэл халуурч, өвдсөн чихээр хүчтэй өвдөн сонсгол эрс муудна. Чихээр хатгуулах өвдөх нь маш зовиуртай байдаг тул яаралтай тусламж хэрэг болох нь цөөнгүй. Дараа нь хэнгэрэг цоорсны улмаас чихнээс идээ гарна. Энэ үед өвдөлт намдан, халуун буурч биеийн байдал сайжирна. Цаашид өвчний явцын хөнгөн үед идээ гарах нь багасаж, хэнгэргэн битүүрэн биеийн байдал сайжирна. Гэвч сонсгол суларч магадгүй.

Дотор чихний үрэвсэл нь ихэвчлэн дунд чихний үрэвслийн хүндрэлээс болж үүсдэг. Өвчин эхлэхдээ чихээр шуугин, толгой эргэж, бөөлжин дотор муухайрах, тэнцвэр алдагдах, сонсгол сулрах шинж илэрнэ. Өвчний явцын хүнд үед дотор чихэнд идээ хуримтлагдсаар бүрэн дүлийрдэг.

Оношлогоо

Эдгээр шинж тэмдгүүдийг үндэслэн чих хамар хоолойн эмч (ЧХХ-эмч) оношлоно. Өвчтний хуруунаас цус авч цусны клиник шинжилгээ хийнэ. Чамархайн хөндийн рентген зураг авч, сонсгошлын бичлэг хийнэ. Процессыг тархаахгүйн тулд чихний үрэвсэлт өвчнийг эмчлэх хэрэгтэй.

Эмчилгээ

Гадна чихний үрэвслийн үед чихний гадна сувагт 70% спиртээр норгосон марлен чихээс хийх, халуун жин тавих, нөхөн сэргээх эмчилгээ(соллюкс, УВЧ туяаны шарлага), аминдэм эмчилгээ хийнэ. Антибиотик ба сульфаниламидыг (ципрофлоксацин) даамжирсан үрэвсэл ба халуунтай үед хэрэглэнэ. Буглаа үүсвэл түүнийг нээх заалттай. Үрэвсэл тархсан үед чихний сувгийг халдваргүйжүүлэгч уусмалаар (3% борын хүчил, фурациллины уусмал) угаана. Мэдээж энэ бүхнийг мэргэжлийн эмчийн заалтаар мэргэжлийн эмч, сувилагч хийнэ гэдгийг мартаж болохгүй.

Дунд чихний үрэвслийн үед хэвтрийн дэглэм сахин, эмчийн заалтаар антибиотик ба  сульфаниламидын бэлдмэл, антисептик хэрэглэнэ. Халуун өндөр байвал амидопирин, аспирин. Өвдсөн талд бүлээн жин тавих, УВЧ шарлага зэрэг нөхөн сэргээх эмчилгээ хийн. Өвдөлт намдаах зорилгоор 96% бүлээн спирт дусааж болох ч идээ гарвал дусаахаа зогсооно. Эмийн эмчилгээ  үр дүнгүй үед хэнгэрэг -ийг зүснэ. Идээ чихний гадна сувгаар гадагшилж эхэлмэгц саадгүй урсах нөхцлийг нь бүрдүүлнэ. Идээ татарч, хэнгэрэг сорвижон эдгэрсний дараа сонсгол муудсан байвал массаж, чихний хэсэгт УВЧ шарлага зэрэг шаардлагатай физик эмчилгээ хийнэ.

Дотор чихний үрэвслийн үед хавис /лабиринт/-ын үйл ажиллагаа бага ч гэсэн хадгалагдсан байвал эмийн эмчилгээ хийх заалттай байдаг (хэвтрийн дэглэм, хуурайшуулах ба антибиотик эмчилгээ). Цоорхойн шинж тэмдэгтэй дотор чихний үрэвслийн үед хависын үйл ажиллагаа хадгалагдаж байгаа бол антибиотик эмчилгээ үр дүнгүй байгаа тохиолдолд хөндийн трепанац хийнэ. Онцгой хүнд тохиолдолд хависын хагалгааг дунд чихнийхтэй хамт хавсруулдаг.

Чихээр өвдөөд 2 хоносон бол эмчид хандаж байх хэрэгтэй. Ихэвчлэн чихний үрэвслийн эмчилгээнь 10 хоног үргэлжилдэг. Зөв сонгосон эмчилгээ нь сонсгол сулрахад хүргэхгүй.

<fb:like href="http://www.103.mn/archives/230" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/230"></fb:comments>

Уруул ба тагнайн төрөлхийн завсрын тухай
Ерөнхий

Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр 11 минут тутамд уруул, эсвэл тагнай төрөлхийн завсартай  хүүхэд төрж байдаг гэсэн тооцоо байдаг ажээ. Өөрөөр хэлбэл дунджаар 1000 нярай тутмын нэгд энэ эмгэг илэрдэг. Энэ эмгэгийг хүмүүс өдөр тутмын амьдар дээр “уруул нь сэтэрхий, тагнай нь цоорхой”  бүдүүлэгдүү нэрлэдэг нь тийм зөв биш байх.

Энэхүү уруул ба тагнайн завсар нь гэсэн төрөлхийн эмгэг нь хүүхдийн хамгийн өргөн тархсан төрөлхийн эмгэгийн нэг юм. Өөрөөр хэлбэл энэ эмгэгийг бүрэн эмчлэх талаар анагаах ухаан хангалттай туршлага хуримтлуулсан байгаа.

Шалтгаан

Ийм эмгэг үүсэхэд ураг механик гэмтэл авах, химийн бодис, тэдгээрийн дотор зарим эм, архины нөлөө, вирус ба бактерийн халдвар, экологийн таагүй байдал голлох нөлөө үзүүлдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Зарим тохиолдолд удамшлаас шалтгаалах нь бий. Гэхдээ эмгэг удамшил нь зөв зүгээр байхад илэрдэггүй. Энэ эмгэг удамшлын генийг асааж, ажиллаж эхлэх түлхэц өгсөн хүчин зүйлс гэж байдаг.Эдгээр асаагч хүчин зүйлс нь дээр дурдагдсан архи, тамхи, вирус ба бактерийн халдвар зэрэг зүйлс юм.

Явц

Ургийн тагнай нь хэвлийн доторх бойжилтын эхний 8-12 долоо хоногт бүрэлдэж дуусдаг. Хэрэв энэ үед ураг нь ямар нэгэн таагүй зүйлсийн нөлөөнд автвал тагнай бүрэлдэх үйл явц зогсож болзошгүй байдаг. Ингэж бүрэлдэх үйл явц зогсвол тагнай нь “цоорхой”, эсвэл дээд уруул нь нийлээгүй уруултай хүүхэд төрнө.

Эмчилгээ

Дээр дурдсанчлан энэ эмгэг нь хүүхдийн хамгийн өргөн тархсан төрөлхийн эмгэгүүдийн нэг болохоор бүрэн эмчлэн, эдгээх тал дээр орчин үеийн анагаах ухаан хангалттай туршлага хуримтлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ эмгэгийг ямар ч ул мөргүйгээр бүрэн эдгээж болно. Мөн зарим эцэг, эхчүүд сэтэрхий уруул, тагнайн цооролт зэрэг төрөлхийн эмгэгийг оюун ухааны саатлын шинж тэмдэг гэж ташаараад байдаг ямар ч ор үндэсгүй зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ийм эмгэгтэй хүүхдийн оюун ухааны хөгжил нь бусад хүүхдүүдийнхээс ямар ч ялгаагүй.

Эмгэгийг мэс заслын аргаар бүрэн эмчилдэг. Дээд уруулын гүйцэд нийлээгүй завсрыг арилгадаг хагалгааг хейлопластик гэдэг бол тагнайн дутуу нийлсэн хэсгийг нийлүүлэхийг уранопластика гэдэг.

Ийм эмгэгтэй төрсөн хүүхдийн хувьд амьдралынх нь эхний долоо хоног хамгийн хүнд үе нь байдаг. Өөрийн эмгэгээс бол эхийн хөхөө хөхөж чадахгүй байдаг. Тэгэхээр зохиомлоор хооллоно гэсэн үг. Ингэхдээ онцгой анхаарал болгоомжгүй байхгүй бол хоол аманд төдийгүй амьсгалын замд орсноор уушигны үрэсвэл үүсэхэд хүргэж болзошгүй. Иймд эцэг, эхчүүд хүүхдийн эмч, эрүү нүүрний мэс заслын эмч нартай уулзан зөвлөгөө авч хүүхдийн хооллох тусгай аргад маш сайн суралцаж авах хэрэгтэй.

Ийнхүү хагалгаа хийх хүртэл хүүхэд гол төлөв гэрийн нөхцөлд асардаг. Удахгүй хийх хагалгааг сайн давж гарахын тулд хүүхдийг халдварт өвчин, рахит зэргээс сайтар хамгаалж, эрүүл мэндэд нь онцгой анхаарал тавьж байх ёстой. Бусад хүүхдийн адилаар ийм хүүхдэд эрүүл цэвэр агаар зайлшгүй шаардлагатай байдаг. Гэтэл зарим эцэг, эхчүүд хүүхдээ бусдад харуулахаас зовсондоо нэг бол огт салхилуулахгүй, эсвэл зөвхөн шөнийн цагаар салхинд гарах хандлагатай байдаг. Хүүхдийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай нарны туяа гэгч зүйл шөнө байхгүй болохоор ингэж шөнө салхилуулах нь тийм ч зөв сонголт биш юм. Тэгэхээр удалгүй хагалгаа хийлгэж эдгэрээд бусад хүүхдийн адил эрүүл саруул өсч томрох хүүхдийнхээ ирээдүйг бодоод өдрийн цагаар нар салхинд гаргаж байх хэрэгтэй.

Хагалгаа хийх хугацааг мэргэжлийн эмч нар эмгэгийн хүнд, хөнгөнөөс шалтгаалаад хүүхэд тус бүр дээр ялгаатай тогтоодог. Гэхдээ уруулын сэтэрхийг эхний 3-6 сарын  эмчлэх нь тохиромжтой гэж эмч нар үздэг. Хагалгааны дараа үлдсэн жижиг сорвийг 3-7 насанд нь гоо сайхны хагалгаа хийж бүрэн арилгадаг.

Урьдчилан сэргийлэлт

Жирэмсний эхний гурван сард химийн хүчин зүйл,  сэтгэл зүйн хүчин зүйл, механиз хүчин зүйл, гэмтэл ба биологи, бие махбодийн хүчин зүйлс нөлөөлсний улмаас  дээд уруул, тагнайн эмгэгтэй хүүхэд төрдөг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Химийн хүчин зүйлсэд мөнгө ус, хүчтэй эм бэлдмэл г.м. химийн хүчтэй бодисын хор нөлөө, сэтгэл зүйн хүчин зүйлсэд сэтгэл гутралд автах г.м. хүчин зүйлс орно.  Бие махбодийн хүчин зүйлс гэхээр эхийн ямар нэг эмгэг, халдварт өвчин орох бол механик гэдэгт гадны нөлөөтэй ямар нэг гэмтэл авахыг хэлж байгаа юм. Биологийн гэдэгт архи, тамхи зэрэг зүйлсийн хэрэглээ орно.

Тэгэхээр эхчүүд маань жирэмсний эхний гурван сард эдгээр хүчин зүйлсээс аль болох зайлсхийхийг хичээж амьдралын эрүүл саруул, хэв маягийг дагах хэрэгтэй.

Итгэл, найдвар

Гол нь эцэг, эхчүүд сэтгэлийн тэнхээтэй байж өөрийгөө, эсвэл бие биенээ дэмий буруутгахаас зайлхийх. Хэн нэгнийх нь шууд буруу гэхээр зүйл огт байхгүй гэдгийг сайтар ойлгож нэг нэгэндээ сэтгэлийн дэм өгөх. Улмаар хагалгаа хийлгэн бүрэн эдгэрсэн хүүхдээ цаашид эрүүл саруул, сэргэлэн цовоо хүүхэд болон бойжиход нь анхаарал тавих хэрэгтэй.

Ийм эмгэгтэй хүүхэд бусад ямар ч хүүхдээс дутахааргүй лут амжилтанд хүрч чаддагийн хамгийн тод жишээ бол Холливудын од Хоакин Феникс юм. Тэрээр эхийн хэвлийд байхдаа гэмтэл авснаас бол эмгэгтэй төрсөн ч өнөөдөр хэр баргийн хүнд байдаггүй мөнгө хөрөнгө, нэр алдартай болчихоод явж байна. Уруул дээрх сорви нь бага зэрэг мэдэгдэхээр байгаа.

<fb:like href="http://www.103.mn/archives/4125" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/4125"></fb:comments>

Аносми. Үнэрлэх чадвар алдагдах
Үнэрлэх чадвар алдагдахыг анагаах ухааны хэллэгээр аносми гэдэг бол үнэрлэх чадвар буурахыг гипосми гэнэ. Энэ хоёр нь төрөлхийн, эсвэл олдмол байж болно.

Ерөнхий

Юуны өмнө бид яаж үнэрийг ялгаж таньдаг талаар товч хэлэх хэрэгтэй байх. Агаарт сарнисан бодис нь хамраар дамжин хамрын дээд самалдагт байрладаг тусгай үнэрлэх хучуур хэсэгт хүрдэг. Тэндээ агаарт ууссан бодисууд нь тусгай мэдрэгчүүдийн гадаргуй дээр шүүрс болон буухад түүнээс ирсэн дохио нь мэдрэлийн эсээр дамжин тархины үнэрлэх хөрсөн төвд хүрч боловсруулагдан таньдаг. Өөрөөр хэлбэл бид хамраар бус харин тархиараа үнэрлэдэг. Үнэрлэх хучуур эс, мэдрэлийн эс, үнэрлэх төвийг нэгтгэн үнэрлэх анализатор гэдэг.

Төрөл зүйл

Үнэрлэх чадвар алдагдахыг анагаах ухааны хэллэгээр аносми гэдэг бол үнэрлэх чадвар буурахыг гипосми гэнэ. Энэ хоёр нь төрөлхийн, эсвэл олдмол байж болно.

Олдмол аносми нь төв, эсвэл захын гаралтай байдаг. Төв аносми нь хавдар, тархины цусан хангамж алдагдах зэргээс үүдэлтэй төв мэдрэлийн системийн гэмтлийн үр дүнд үүсдэг. Үнэрлэх чадвар алдагдах энэ хэлбэр нь гавал тархины гэмтэл, менингит -ийн дараа үүсч болдог.

Захын аносми нь үйл ажиллагааны, амьсгалын, насны, эссенциал /гадны бус шалтгаант/ гэж хуваагддаг.

Үйл ажиллагааны аносми нь гол төлөв түр зуурынх байдаг. Янз бүрийн невроз, хийрхэл, томуу, амьсгалын замын өвчин, ринит зэргийн улмаас үүсдэг.

Насных нь хамрын салст бүрхэвч, төмөрлөг бүрхүүл эд зэрэг нь хатингаршин хамрын хөндий хуурайшсны үр дагавар.

Амьсгалын аносми нь хамрын таславч мурийх, хамрын хөндий болон хамар залгиурт хавдар, аденоид /булчирхай төст/ үүсэх, хамрын ур г.м. эмгийн улмаас үүсдэг. Өөрөөр хэлбэл хамраар орж ирж байгаа агаар үнэрлэх мэдрэгч байгааг хэсэгт хүрэх боломжгүй болсон үед үүснэ.

Эссенциал /гадны бус шалтгаант/ аносми нь үнэрлэх мэдрэгчийн захын хэсэг гэмтэсний үр дагавар. Энэ нь даамжирсаар үнэр мэдрэгчийг гэмтээсэн үрэвсэл, гэмтэл, үнэрлэг хучуур эсийн хатингаршил өөрчлөлт, хордлогын гэмтэл зэргийн үр дагавар байж болно.

Шалтгаан

Бүх төрлийн халдвар, үрэвслийн үед хамрын салст бүрхүүл хавагнадаг. Үүний улмаас үнэр дамжуулагч агаарын молекул нь хамрын дотор байрладаг үнэр танигч мэдрэгчүүдэд хүрч чадахгүй болдог. Ханиад, амьсгалын дээд замын халдварт өвчин, хамрын хөндийн халдвар, хамрын ур зэрэг нь агаар чөлөөтэй явахад саад учруулан үнэрлэх чадварыг буруулж болзошгүй.

Үнэрийг хүлээж авсан тухай дохиог тархинд дамжуулдаг мэдрэлийн ширхэг нь маш мэдрэмтгий тул толгойг хүчтэй доргиох, цохиулах үед ажиллагаагүй болж болзошгүй.

Бохирдсон агаарт агуулагддаг зарим төрлийн бодис, хүчил, формальгедгид, тамхины утаа г.м. зарим бодисын байнгын нөлөөн дор үнэрлэх чадвар буурдаг.

Бамбай булчирхайн хямрал, манас таталт, зарим төрлийн хавдрыг эмчлэх үед үнэрлэх чадвар мөн алдагдаж болзошгүй. Мөн Альцгеймерийн болон Паркинсоны өвчний үед үнэрлэх чадвар буурах, алдагдах шинж тэмдэг илэрч магадгүй. Гэхдээ үнэрлэх чадвар алдагдсан, эсвэл муудлаа гээд эдгээр өвчинтэй гэсэн үг биш юм.

Нас ахиын хэрээр үнэрлэх чадвар аажмаар мууддаг. 80 настай хүний үнэр ялгах чадвар нь 30 настай хүний үнэрлэх чадварын 50% нь адил байдаг гэж үздэг.

Шинж тэмдэг

Үнэр мэдрэх чадвар алдагдах нь үндсэн шинж тэмдэг байна.

Дараах тохиолдолд эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй, үүнд:

- Ханиад томуу зэрэг өвчний дараанаас үнэр мэдрэх чадвар суларсан, эсвэл бүрэн алдагдсан

- Үнэрийг мэдрэх чадвар гажуудсан /бодитоор байхгүй эвгүй, хачин үнэр үнэртэх/

- Даарч хөрсөн, хамар битүүрсниий улмаас долоо хоног, түүнээс илүү хугацаанд үнэрлэх чадвар алдагдах

- Гэнэтийн осол, гэмтлийн дараанаас үнэрлэх чадвараа алдсан

- Жил бүрийн тодорхой нэг үед үнэрлэх чадвар алдагдах

Эмчилгээ

Үнэрлэх чадвар буурах, алдагдах нь маш олон шалтгаантай байж болох тул чих хамар хоолой, мэдрэлийн эмч зэрэг нь үзлэг, шинжилгээ хийсний дараа өвчний бодит шалтгааныг тогтоон зөв эмчилгээг заана.

Хүн өөрөө бие даан дараах арга хэмжээг авч болно, үүнд:

- Амарч, стрессээ тайлах. Ханиад хүрсэн үед үнэрлэх чадвар алдагдахад гайгах зүйлгүй. Ийм үед сайтар амарч, хүчээ сэлгэхэд л хангалттай байдаг.

- Хөлрөх. Ханиад хүрсэн, харшил хөдөлсөн зэргээс үүдэлтэйгээр хамар битүүрсний улмаас үнэрлэх чадвар алдагдсан бол биеийн тамирын хөнгөн дасгал хийх, халуун ваннд орох зэргээр хөлөрч хамраа онгойлгож болно.

- Үрэвслийг дарах. Үрэвслийн үйл явц байгаа бол эмчлэгч эмчийн заалтын дагуу үрэвслийн эсрэг эм, амин дэм хэрэглэж болно.

- Харшилтай бол харшлын эмчид үзүүлэх.

- Хамрын хөндийн халдварыг эмчлэх. Хамрын хөндийн үрэвслээс /Гайморит, синусит г.м./ үүдэн үнэрлэх чадвар алдагдсан бол эмчийн заалтыг дагуу халдварын эсрэг эмчилгээг заавал хийлгэх хэрэгтэй.

- Хамрын урыг авахуулах. Чих хамар хоолойн эмчид үзүүлэн ур үүссэн байгаа нь тогтоогдвол заалтын дагуу эмчилгээ хийлгэж, эсвэл авахуулах хэрэгтэй.

- Тамхинаас гарах. Тамхи нь үнэрлэх чадварыг ихээхэн буруулдаг. Гэвч тамхийг хаясны дараа үнэрлэх чадвар удаан ч гэлээ эргэн сэргэдэг нь олон тооны судалгаагаар батлагдсан зүйл.

- Амны хаалт зүүх. Химийн бодисын үнэр, тоостой орчинд ажилладаг бол амны хаалт байнга зүүч байх хэрэгтэй.

- Хэрэглэж байгаа эмийнхээ талаар эмчээс зөвлөгөө авах. Бамбай булчирхайн хямралыг эмчлэх эм хэрэглэж байгаа бол үнэрлэх чадварт нөлөөлдөх эсэх талаар эмчээсээ асууж лавлах хэрэгтэй.

- Хавдрыг эмчлэх. Үнэрлэх чадварт нөлөөлдөг ихэнх хавдар нь хоргүй байдаг. Иймд эмчийн заалтын дагуу эмчилгээ хийлгэж, эсвэл авахуул.

- Толгой тархины гэмтэл авсны дараа үнэрлэх чадвар алдагдсан бол мэдрэлийн эмчид үзүүлэх.

Настай хүмүүст өгөх зөвлөгөө

Нас ахиын хэрээр үнэрлэх чадвар алдагддаг тул өндөр настнууд болон тэдний төрөл төрөгсөд нь онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй. Үүнд:

- Гал гарах, юм түлэгдэх зэрэгт үнэрлэх чадвар алдагдасны улмаас мэдрэхгүй байж болзошгүй. Иймд утаа танигч багаж гэртээ байлгах. Ийм багаж авах боломжгүй бол настай хүмүүсийг харж харгалзах хүнгүйгээр удаан орхихгүй байхыг хичээх.

- Хувийн ариун цэврийг гойд сахих хэрэгтэй. Биенээс эвгүй үнэр гарч байгаа эсэх, үнэртэй ус түрхдэг бол хэтрүүлэлгүй түрхэх зэрэг талаар байнга анхааран үр хүүхэд, ойр дотны хүмүүсээсээ байнга асууж байх хэрэгтэй.

- Хөргөгчиндэхийг онцгой анхаарах. Үнэрлэх чадвар алдагдасны улмаас хөргөгчинд удсан сүү гашилсан, хиам муудсан зэргийг тэр бүр ялгаж чаддаггүй. Иймд хөргөгчинд байгаа хүнсний бүтээгдэхүүний талаар үр хүүхэд нь байнга анхаарч байх хэрэгтэй. Ганц бие хүмүүс тухайн барааг хэдийд авсан тухай огноо бүхий цаасыг уут саван дээр нь нааж байх хэрэгтэй.

<fb:like href="http://www.103.mn/archives/235" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/235"></fb:comments>

Хэлний үрэвсэл буюу глоссит /хэл хагарах/
Ерөнхий

Глосссит нь бактер, эсвэл вирусын халдвараар үүсгэгдсэн хэлний үрэвсэлт өвчин юм. Глосситыг “хэлний халдвар”, “хэлний үрэвсэл” гэж нэрлэх нь ч бий.

Шалтгаан

Хэлсний үрэвсэл нь халдвар, эсвэл илүү ноцтой, системийн эмгэгийг шинж тэмдэг байж болно. Өвчний явцыг хурц ба архаг гэж ялгадаг. Глосситын үед өнгө, бүтэц нь өөрчлөгдөн үрэвсдэг. Эмчилээгүй, архагшсан глоссит нь ур үүсэхэд хүргэж болзошгүй.

Бактери, вирусын гаралтай хэсэг газрын халдварын үед глоссит үүсдэг бөгөөд үүнд хэл, амны хөндийн механик гэмтэл, түлэгдэлт ихээхэн нөлөөлдөг. Мөн никотин, алкоголь, халуун хоол, хурц халуун ногоо, шүдний оо, эсвэл ам зайлагч, чихрийн харшил нь глоссит үүсэхэд нөлөөлдөг эрсдлийн хүчин зүйлс болдог.

Мөн төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт, В амин дэм дутагдлын байдал, тэмбүү, арьсны улайлт, афтоз /үлхий /, үлд зэрэг зарим эмгэгийн үед үүсдэг.

Шинж тэмдэг

Глосситын үед дараах шинж тэмдэг илэрнэ, үүнд:

- хэл хорсож, үрэвсэх

- хэл тод улаан, эсвэл хүрэн улаан өнгөтэй болно

- цус багадалтын үед хэл цайвардуу өнгөртэй болдог

- хэл томорч, зөөлөрч болно

- зажлах, залгих ярих бэрхшээлтэй болно

Дээрх шинж тэмдэгүүдээс нэг, эсвэл хэд хэд нь илрээд хоногийн дотор арилахгүй бол заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн амьсгаа авах, залгих, яриад хүндрэлтэй болсон бол эмчид заавал хандах хэрэгтэй. Хамар хоолой, шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.

Оношлогоо

Эмч нь үзлэг хийсний дараа халдвар үүсэгэхэд хүргэсэн шалтгааныг тодруулах асуулга аваад, шаардлагатай гэж үзвэл системийн эмгэгийг тодорхойлох шинжилгээ заана.

Эмчилгээ

Халдвар үрэвслээс үүдэлтэй глосситын үед халдвар үүсгэгчийг устгах хэрэгтэй. Глосситыг амжилттай эмнэх эм бэлдмэл хангалттай олон байдаг. Цөөн тохиолддог онц хүндийг нь эсвэл тооцвол хэлийг эмчлэхэд өвчтөнг эмнэлэгт хэвтүүлдэггүй.

Юуны өмнө амны хөндийн ариун цэвэртээ онцгой анхаарал тавих шаардлагатай. Эмчийн зөвлөсөн оогоор шүдээ өдөрт хоёроос доошгүй удаа угааж байх хэрэгтэй.

Мөн эмчийн заалтын дагуу антиобиотикууд, үрэвслийн эсрэг эм, дархлаа сэргэгч бэлдмэлийг хэрэглэдэг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмүүд нь олон тооны цээр, сөрөг нөлөөтэй байдаг тул зөвхөн эмчийн заасны дагуу хэрэглэх хэрэгтэйг мартаж болохгүй. Харин антибиотикийн хувьд гэвэл шинжилгээгээр ямар өвчин үүсгэгч болохыг нь тогтоосны дараа эмч ямар төрлхийнхийг нь хэрэглэхийг заана.

Урьдчилан сэргийлэх

Өвдсөн хойноо эмчлэх гэж байснаас урьдчилан сэргийлэх нь хялбар байдаг. Иймд дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч байх хэрэгтэй, үүнд:

- шүд, амны хөндийн ариун цэврийг сайтар сахих

- шүдний эмчид тогтмол үзүүлж байх

- хурц халуун ногоотой хоол их идэхгүй байх

- тамхи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх

<fb:like href="http://www.103.mn/archives/234" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/234"></fb:comments>

Сонсгол муудах
Сонсгол муудах нь дуу авиаг  хүлээн авах хэсэг, дуу дамжууулах хэсгийн гэмтлийн үед үүсдэг шинж тэмдэг юм. 60 наснаас хойш бараг хүн болгоны сонсгол тодорхой хэмжээгээр сулардаг бол 70 наснаас хойш сонсгол хурдацтай мууддаг.

Шалтгаан

Нас ахихтай холбоотой хямралаас өмнө сонсгол муудахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь удаан хугацаагаар үргэлжилсэн чанга дуу авианы үйлчлэл юм. Үүнд моторын дуу, галт зэвсэг, эсвэл орчин үеийн цохилтот хөгжмийн чимээ зэрэг өндөр децибелтэй дуу авиа орно. Чанга дуу авианы нөлөөгөөр хэнгэрэгийн авиа мэдрэгч мэдрэлийн эсүүдийг үзүүр үхждэг.

Хэнгэрэгийн мэдрэлийн эсүүдийн тусламжтайгаар хүн дуу авиаг сонсож байдаг. Иймд хэнгэрэг хагарах -ад сонсгол муудах нь зүйн хэрэг. Хэнгэрэг нь янз бүрийн шалтгааны улмаас цоорч магадгүй байдаг үүнд:

Чихний халдварт өвчин

Усанд шумбах

Шүхрээр үсрэх

хүндийг өргөлт зэрэг чихний даралтын хүчтэй хэлбэлзлийн нөлөөнд ордог спортоор хичээллэх.

Мөн хэрлэг төст үений үрэвсэл, тэмбүү, Меньерийн өвчин, чих хатуурах зэрэг өвчин нь дүлийрэлд хүргэдэг.

Зарим хүний сонсгол нь маш хүчтэй антибиотикуудын нөлөөгөөр мууддаг. Заримдаа усанд сэлэгчдийн чихэнд ус орох, чихэнд хулхи хуралдах, дунд чихний үрэвслийн үед сонсгол мууддаг.

Явц

Сонсгол сулрах үед хүн дуу авиаг муу сонсдог болж эхлэдэг ч шалтгааныг нь тогтооход тус болдог бус шинж тэмдгүүд давхар илэрдэг.

Оношлогоо

Сонсгол муудсан үед чих хамар хоолойн эмчид заавал ханд. Сонгол муудах шалтгааныг тодорхойлохын тулд сонсголын үйл ажиллагаан байдлыг тодорхойлох хэрэгтэй. Ингэхийн тулд камертоны сорил, сонсголын бичлэг зэргийг хийж акуметрийн ба аудиологийн үзүүлэлтүүдийг шинжилнэ.

Нэмэлт илүү мэдээлэл сайтай аргад аудиометрийн арга ордог. Үүнийг 8000 Гц –аас дээш давтамжтайгаар хийдэг. Сонгол муудсан хүмүүсийн шинжилгээнд импедансометрийн аргыг оруулах шаардлагатай. Тэнцвэрийн аппаратын судлах нь шинжилгээнд чухал ач холбогдолтой байдаг.

Эмчилгээ

Сонсгол муудахын шалтгаан янз бүр байж болох тул зөв онош тавиулж, зохих эмчилгээ хийлгэхийн тулд заавал эмчид хандах хэрэгтэй. Сонсгол сулрах эрсдлийг багасгахын тулд дараах арга хэмжээг авах хэрэгтэй, үүнд:

Чихэвч хэрэглэх. Зурагт үзэх, радио чагнахад дуу нь сул сонсогддог бол чихэвч хэрэглээд үзэх хэрэгтэй.

Чихээ шуугианаас хамгаалах. . Чимээ шуугиан ихтэй нөхцөлд ажиллахдаа хамгаалах чихэвч хийх хэрэгтэй.

Хэт их дуу чимээтэй газар очихоос зайлсхийх. Жишээлэхэд, : рок концертын үед хөгжмийн шуугианы түвшин нь онгоцны тийрэлтэт хөдөлгүүрийнхтэй адил байдаг. Ийм хүчтэй дуу сонсголд сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж.

Чихний хулхийг авахдаа анхаарал болгоомжтой байх.

<fb:like href="http://www.103.mn/archives/233" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/233"></fb:comments>

Хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу синусит
ХАМРЫН ДАЙВАР ХӨНДИЙН БАЙРЛАЛ

Ерөнхий

Синуситууд гэдэг нь хамрын дайвар хөндийн үрэвслийн шинжтэй бүлэг өвчний нэр юм.

Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь дотроо хэд хэдэн янз байдаг. Үүнд:

Гайморит.  Дээд эрүүний хөндийн (гайморын) салст бүрхүүлийн үрэвсэл

Фронтит. Духны хөндийн үрэвсэл

Этмоидит. Торлог  ясны хөндийн үрэвсэл

Сфеноидит. Нум хэлбэрийн хөндийн үрэвсэл багтана.

Өвчин нэг, эсвэл хоёр талын буюу нэг хөндий, эсвэл бүх хамрын хоёр талын дайвар хөндийг эзэлсэн байж болно.

Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь ямар ч насанд тохиолдоно.

Шалтгаан

Гайморит нь хамрын хурц ханиад, томуу, корь, улаан эсэргэнэ ба бусад халдварт өвчний үед үүснэ. Мөн түүнчлэн дээд дөрвөн арааны ёзоорын өвчнөөс болж бас үүсдэг байна.

Фронтит ба этмоидитын шалтгаан нь гайморитынхтай адил. Фронтитын явц хамрын бусад дайвар хөндийн үрэвслийг бодвол илүү хүнд байдаг.

Ясны ханын гэмтэлтэй хурц этмоидит нь дийлэнх тохиолдолд улаан эсэргэний үед ажиглагддаг. Сфеноидит нь цөөн тохиолдох бөгөөд гол төлөв торлог ясны арын эсийн өвчлөлтэй холбоотой байдаг.

Явц

Гайморитын үед гэмтсэн дайвар хөндийгөөр өвдөж, хамраар амьсгалахад хүнд болж, ялгадас гарч, гэмтсэн талын үнэрлэх мэдрэхүй алдагдан, хурц гэрлээс эмээх, нулимс гойжих шинж тэмдэг ажиглагдана. Өвдөлт нь тарсан, байрлал нь тодорхойгүй байх нь олонтаа ч заримдаа дух, шанааны орчин өдрийн тогтсон цагт өвддөг. Халуурч, чичрүүдэс хүрнэ.

Фронтитын үед духны орчим, ялангуяа өглөөд өвддөг. Хамраар амьсгалахад бэрхшээлтэй болж, гэмтсэн талын хамарнаас ялгадас гарна. Өвдөлт заримдаа тэсвэрлэшгүй болдог. Хүнд үед нүд рүү өвдөх, гэрэлд гялбах, үнэрлэх мэдрэхүй буурах шинж ажиглагдана. Толгойн өвдөлт хамрын дайвар хөндийг цэвэрлэсны дараа намдаад битүүрэхийн хэрээр ахин өвдөж эхэлнэ. Томууны гаралтай хурц фронтитын үед биеийн халуун нэмэгдэн,  заримдаа дайвар хөндийн харалдаа арьсны өнгө өөрчлөгдөж, дух ба дээд зовхины арьс хавагнан овгор болдог.

Этмоидитын үед толгойн өвдөхөөс гадна хамрын уг, цохны орчим өвдөнө.  Ялгадас эхлээд ийлдэсэрхэг байснаа дараа нь идээрхэг болно. Үнэрлэх мэдрэхүй эрс буурч, хамрын амьсгал хүндрэлтэй болно. Биеийн халуун нэмэгдэнэ.

Сфеноидитын үед толгой өвдөнө. Ихэвчлэн зулай орчим, толгойн гүн рүү, дагз, нүдний ухархай руу өвдөнө. Архаг гэмтлийн үед өвдөлт зулай орчимд мэдрэгдэн, том хэмжээний дайвар хөндийтэй бол дагз руу тархана. Заримдаа өвчтөний хараа хурдан муудна.

Оношлогоо

Эдгээр шинжүүд гарч илэрч байвал ЧХХ-эмчид ханд. Синуситын үеийн шинжилгээний үндсэн арга бол хамрын дайвар хөндийн рентген зураг авах, диафаноскопия юм. Хурц процессыг эмчлэхгүй бол архаг хэлбэрт шилжих бөгөөд буглаа, менингит үүсгэх аюулдтай.

Эмчилгээ

Гайморитын эмчилгээ нь ердийн эмийн эмчилгээ байх бөгөөд дайвар хөндийгөөс ялгадас чөлөөтэй гарах боломжийг хангахад чигэлдэг. Халуунтай үед хэвтрийн дэглэм сахин, халуун бууруулах, мэдрэлийн өвдөлт дарах бэлдмэл (аспирин, амидопирин) хэрэглэнэ. Хордлого илэрсэн үед антибиотикийг булчингаар хийнэ.  Хамрын салст бүрхүүлийн хөвсийлт, хаванг буулгах зорилгоор судас нарийсгах бэлдмэлийг (галазолин) хэрэглэнэ. Нөхөн сэргээх эмчилгээ сайн нөлөөтэй (хөх гэрлийн ламп, соллюкс, УВЧ шарлага). Антибиотикыг цацлага, утлага хэлбэрээр хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Эдгэрэлт удаан байгаа үед хөндийд хатгалт хийж, халдваргүйжүүлэх бэлдмэлийн уусмалаар угааж, антибиотик хийнэ.

Хурц фронтитын эмийн эмчилгээ хийнэ. Хамрын доод жимний салст бүрхэвчинд нафтизин, эсвэл галазолины 0,2% уусмал түрхэх замаар дайвараас ялгадсыг гадагшлуулна. Эдгээр уусмалыг хамрын дусаалга хэлбэрээр хэрэглэж болно. Өвчний эхний өдрүүдэд хэвтрийн дэглэмтэй сахиж, аспирин,  антибиотикийн цацлага, утлага, нөхөн сэргээх эмчилгээ (хөх гэрлийн лампны шарлага, солюкс, УВЧ шарлага) хийнэ. Хүнд тохиолдолд булчинд антибиотик хийнэ. Архаг фронтитын үед эмийн эмчилгээнээс эхлээд үр дүн өгөхгүй үед мэс заслын эмчилгээ хийнэ.

Сфеноидитын үед хамрын хөндийн салст бүрхүүлд судас нарийсгах үйлдэлтэй бэлдмэлүүдийг (галазолин) түрхэнэ. Өвчин сунжирсан үед хөндийд хатгалт хийж антибиотикын уусмалаар угаана. Заримдаа мэс засал хийх заалт гардаг. Жишээ нь: дунд самалдгын арын өнцгийг тайрах.

Урьдчилан сэргийлэлт

Хамрын дайвар хөндийн үрэвслээс сэргийлэхийн тулд үндсэн өвчнийг (томуу, хамрын хурц ханиад, корь, улаан эсэргэнэ ба бусад халдварт өвчнүүд, шүдний өвчин) эмчлэх, хамрын таславчын муруйлт, хамрын хөндийн битүүрэл ба нарийсал зэрэг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлийг ариллгах хэрэгтэй.

<fb:like href="http://www.103.mn/archives/232" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/232"></fb:comments>

Хамрын салст бүрхэвчийн үрэвсэл буюу ринит
Даарах, химийн, дулааны, механик зэрэг цочролын үйлчлэл, хамрын дайвар хөндийн өвчнүүдийн үед идээт шүүрлээр хамрын салст бүрхүүл цочрох, хамрын салст бүрхүүлийн цусан хангамж удаан хугацаагаар алдагдах нь хамрын салст бүрхүүлийн үрэвсэл буюу ринит үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс юм.

Хамрын салст бүрхүүлийн үрэвсэл буюу ринит нь хамар -ын ханид юм. Энэ өвчин аль ч насанд тохиолдог.

Шалтгаан

Даарах, химийн, дулааны, механик зэрэг цочролын үйлчлэл, хамрын дайвар хөндийн өвчнүүдийн үед идээт шүүрлээр хамрын салст бүрхүүл цочрох, хамрын салст бүрхүүлийн цусан хангамж удаан хугацаагаар алдагдах нь хамрын салст бүрхүүлийн үрэвсэл буюу ринит үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс юм. Хамрын салст бүрхүүлийн үрэвслийн нэг төрөл болох архаг хатингарт хамрын үрэвсэл нь цаг уурын тааламжгүй нөхцөл, мэргэжлийн хортой нөхцөл, заримдаа дахисан хурц үрэвсэл, халдварт өвчин, хамарт хийсэнмэс заслын ажилбар зэргээс болон үүсдэг.

Явц

Илрэх шинж нь хамрын салст бүрхүүлийн үрэвслийн төрлөөс хамаарна.

Хурц хамрын ханиадны үед бага зэрэг бие эвгүйцэн, хамар залгиур хуурай оргин, хамраар загатнана. Хамраар амьсгалахад бэрхшээлтэй болж, найтаалгах, нулимс гоожих, үнэрлэх мэдрэхүй муудах, дууны өнгө өөрчлөгдөх, хамраас их хэмжээний шингэн ялгадас гарах  зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Цаашдаа ялгадас нь салс идээрхэг болж, жижиг судасны бүрэн бүтэн байдал алдагдвал цусархаг болно.

Энгийн архаг хамрын ханиадны үед үе үе хамар битүүрэх ба их хэмжээний ялгадас / нус гарна / гарна. Зүүн хажуугаараа хэвтвэл хамрын зүүн тал, баруун хажуугаараа хэвтвэл хамрын баруун тал битүүрэх шинж ажиглагдана. Дээшээ хараад хэвтэх үед хамраараа амьсгалахад хэцүү болдог.

Архаг самалдаг томрох ринитийн үед ялгадас гарч, хамар битүүрч, толгой хүнд оргин, толгой өвдөн үнэрлэх мэдрэхүй муудна.

Оношлогоо

Оношыг эдгээр шинжийг үндэслэн тавина. Чих хамар хоолойн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.

Эмчилгээ

Халуунтай үед хэвтрийн дэглэм сахина. Гичтэй хөлийн ванн, угаалга, хөлрүүлэх бэлдмэлүүд сайн үйлчилгээтэй. Хамрын салст бүрхүүлийн хөөж хавагнахыг судас нарийсгах бэлдмэлүүдийг (санорины уусмал, нафтизины уусмал, галазолины уусмал) хэрэглэн намдаана. Судас нарийсгагч дусаалгын дараа вазелин, эсвэл тоор жимсний тос түрхэнэ. Антибиотикийн цацлага, утлаг нь эмчилгээний үр дүн сайтай байдаг. (биопарокс)

<fb:like href="http://www.103.mn/archives/231" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/231"></fb:comments>

Хурхирах
Агаарын урсгал нарийссан амьсгалын замаар дамжих үед залгиур хоолойн зөөлөн бүтцүүд өөр хоорондоо мөргөлдөх үед үүсдэг дуу авиаг хурхирах гэнэ. Насанд хүрэгчдийн 30% нь хурхирдаг бол 60 дээш насанд нэмэгдэж 60% нь тохиолддог.

Хурхирах нь хурхирч буй хүндээ гэхээсээ илүүтэйгээр орчин тойрны хүмүүсийн хувьд томоохон асуудал болж хувирдаг. Гэвч нөгөө талаас хурхирах нь нойрон дунд амьсгал гэнэт зогсох буюу  апноэ гэдэгт ноцтой өвчний үндсэн ба урьдчилсан шинж байж болдог.

Шалтгаан

Хурхирах нь хамрын таславчны муруйлт, хамрын жим ба залгиурын төрөлхийн нарийсал, хамрын ур, хүүхэн хэл урт байх, доод эрүү арагшаа байх (зуулт алдагдах), гүйлсэн булчирхайн томролт, таргалалт зэрэгт үүсдэг.

Түүнчлэн хурхиралт үүсэхэд залгиурын булчингийн сулралт үүсгэдэг ядрах, нойрны хямрал, архи хэрэглэх, нойрсуулах бэлдмэл хэрэглэх, тамхи татах, бамбай булчирхайн үйл ажиллагаа багасах, эмэгтэй сарын тэмдэг зогсох, хөгшрөлт зэрэг зэрэг функционал хүчин зүйл болон өвчин нөлөөлдөг.

Явц

Хурхиралт нь нойрон дундуур тархийг үе үе богино хугацаанд сэрээдэг тул өдөр нойрмоглох нь архаг хурхиралтын үндсэн шинжүүдийн нэг байдаг. Шөнө гүйцэд амраагүй бие, тархи нь нойроо нөхөж амрахын тулд өдөр унтаж амрахыг хичээнэ.

Нойрон дунд амьсгал бөглөрөн гэнэт зогсох буюу апноэ өвчний шинж тэмдгүүд болох өнгөц нойр, хөлрөх, шөнө шээх нь олшрох, цуцах, өглөөгүүр толгой өвдөх, өдөр эрс нойрмоглох, цочромтгой байх, ой тогтоолт, анхаарал сулрах зэрэгтэй хавсран илэрсэн үед эмчлэх шаардлагатай .

Оношлогоо

Хурхирахын оношыг онцгой хүндрэлгүй тавьна. Яаж гэдгийг нь тайлбарлах шаардлагагүй байх.

Гэхдээ нойрон дунд бөглөрөн амьсгалахгүй болох хам шинжийн оношыг тавихад ашигладаг нэмэлт шинжилгээний арга хэрэглэж болно. Энэ нь нойрон дунд нь зүрх судас болон амьсгалын системийг шинжлэх – полисомнографи гэдэг шинжилгээ юм. Хурхирахтай өвчтөнг ЧХХ-эмч болон мэдрэлийн эмчид үзүүлнэ.

Эмчилгээ

Боломжтой бол хурхирахын шалтгааныг арилгана. Унтахын өмнө тамхи татахгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх зэрэг эрсдлийн хүчин зүйлийг хасах хэрэгтэй.

Хурхирах ба унтаж байх үеийн амьсгалахгүй байхыг эмийн болон мэс заслын эмчилгээний янз бүрийн аргаар эмчилдэг. Эмийн эмчилгээ нь амьсгалын замыг өргөсгөхөд чиглэнэ. Унтах зөв байрлалыг сонгох ёстой. Түүнчлэн аман доторх тусгай хэрэгслийг хэрэглэн хурхирахыг арилгаж болно. Өвчтөн хурхирахыг багасгадаг тусгай дасгал хийж болно. Хурхирах ба амьсгалахгүй болохыг засдаг мэс заслын арга нь хамрын амьсгалыг сайжруулах, залгиурын нүхийг ихэсгэх, зөөлөн тагнайн хэмжээг багасгах, залгиурын тунгалагын эдийн үүсгэврийг багасгах зэрэг иж бүрдэлт хагалгаа байдаг. Энэ хагалгааг лазерын тусламжтайгаар чанд авиан, эсвэл ердийн механик мэс заслын хутга хутга хэрэглэн хийнэ.

CPAP  эмчилгээ

CPAP эмчилгээн гэдэг нь (англи товчилсон үг Continuous Positive Airway Pressure – амьсгалын замыг байнгын илүү даралттай байлгах) унтаж байх үед амьсгалын замыг байнга гадаад орчноос бага зэрэг илүү даралтттай байлгахаар дүүргэхийг хэлдэг. Ингэснээр залгиурын зөөлөн эд унжих гэсэн хурхирах үндсэн механизмыг арилгана.

Эмчилгээг битүү хамрын масктай холбосон уян гуурсаар амьсгалын зам руу тодорхой даралттай агаарын урсгалыг шахаж байдаг бага зэргийн шахуургын тусламжтай хийнэ. Эмчилгээг тусгай зориулалтын лабораторид хийнэ. Цаашид жин нэмэгдээгүй тохиолдолд үр дүнд хэдэн сар, жилийн туршид тогтвортой хадгалагддаг. Улмаар хүн өөрөө, гэрийн нөхцөлд ч багажийг ашиглаж чаддаг болно.

Энэ эмчилгээгээр хурхиралтыг бүрэн эмчилдэггүй, зөвхөн үндсэн шинжийг тодорхой хугацаагаар дардаг.

<fb:like href="http://www.103.mn/archives/229" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/229"></fb:comments>

Хамрын цус алдалт
Хамрын цус алдалт , цус алдах нь гэмтэл, цусны бүлэгнэлтийн алдагдал, артерийн даралт ихсэх өвчин ба бусад өвчнүүд, эсвэл биеийн хүчний ачааллын үед үүсдэг.

Шалтгаан

Хамрын хөндийн салст бүрхэвчийн судасны бүрэн бүтэн байдал алдагдах нь цус алдалт үүсэхэд хүргэдэг шууд шалтгаан юм. Хамрын цус алдалтыг үүсгэж болох шалтгаануудыг дотор нь хэсгийн ба ерөнхий гэж хуваадаг.

Хамрын цус алдалтын хэсгийн шалтгаанд, дараах зүйлс орно, үүнд:

Хамар ба хамрын доторх бүтцийн бүх төрлийн гэмтэл (гадны биет орсноос үүсэх салст бүрхэвчийн гэмтэл, хагалгааны гэмтэл, хамрын хөндийд хийж буй эмчийн ажилбарууд),

Хамрын хөндийн салст бүрхэвчинд цус дүүрэлт үүсгэдэг процессүүд (хамрын салст бүрхэвчийн хурц болон архаг үрэвсэл, хамрын хөндийн үрэвсэл, залгиурын булчирхайн томролт)

Хамрын хөндий -н салст бүрхэвчийн тэжээлийн хямралын өөрчлөлт (хамрын үрэвслийн хатингарт хэлбэр, хамрын таславчны илэрхий муруйлт),

Хамрын хөндийн хавдар (судасны хавдар, хорт хавдар, өвөрмөц гранулема).

Хамрын цус алдалтын ерөнхий шинжтэй шалтгаанууд:

Зүрх судасны системийн өвчнүүд (даралт ихсэх өвчин, зүрхний гажиг ба тархи, хүзүүний судсан дахь цусны даралт ихсэлттэй судасны гаж хөгжил, цусны судас хатууралт),

Цус бүлэгнэлтийн эмгэг (цусны бүлэгнэлтийн алдагдалтай холбоотой өвчин), цусархаг эмзэгшилт ба цусны системийн өвчнүүд, амин дэмийн дутагдал ба амин дэмгүйдэл

Хурц халдварт өвчний үед, хэт халах, наранд цохиулах, хөөрөх

Агаарын даралт эрс багасах үед үүсэх эмгэг (шумбагч, уулчдын практикт үүсэх эмгэг шинж),

Хэд хэдэн дааврын тэнцвэрт байдлын алдагдал (бэлгийн бойжилт ба жирэмсний үеийн цус алдалт).

Явц

Хамрын нүхнээс цус урсах, эсвэл амнаас залгиур руу цус урсах нь хамрын цус алдалт эхэлснийг заах шууд шинж тэмдэг юм.

Хэрэв цус алдалт ямар нэг өвчний шинж тэмдэг бол энэ эмгэгийг тодорхойлох хэрэгтэй.

Хурц цус алдалтаас үүсэх шинж тэмдэг нь цус алдалтын онцлог, алдсан цусны хэмжээ, өвчтний нас, хүйсээс хамаарна. Ихээхэн цус алдсан үед бие сулрах, чих шуугих, нүд бүрэлзэх, чичрэх, толгой эргэх, зүрх дэлсэх зовиурууд гардаг. Арьс салст цайж цонхийж болно.

Хамрын цус алдалт нь байрлалаараа “урд” ба “хойд” гэж хуваагддаг. “Урд” хэсгийн цус алдалт сул байдаг бөгөөд цус, судасны ямар нэг эмгэгүй бол амь насанд аюулгүй бөгөөд аяндаа, эсвэл анхны тусламжийн хамгийн энгийн арга хэмжээг авсны дараа зогсдог.

“Хойд” хэсгийн буюу хамрын хөндийн гүн хэсгийн хананд орших том судасны багцын гэмтлийн үед цус алдалтын хэмжээ хурдан өсч, амь насанд аюул учруулна.  Ийм хэлбэрийн цус алдалт нь өөрөө зогсох нь маш ховор ба тогтоох тусгай арга хэмжээ авахыг шаарддаг.

Оношлогоо

Хамрын цус алдалтын оношыг тавихад хэцүү биш. Цус алдалт өөрөө зогсохгүй бол чих хамар хоолойн эмнэлэгт очиж үзүүлэн шалтгааныг тогтоож, цусыг тогтоох хэрэгтэй. Хамрын цус алдалтын үед шинжилгээ хийхийн тулд өндөгний цус авах хэрэг гарч болно.

Анхны тусламж

Цус алдаж буй хүнийг бага зэрэг тонгойлгож суулгана.

Цус гарч буй хамрын нүхээр 3% устөрөгчын давхар исэл, эсвэл хүйтэн усаар норгосон хөвөн хийж хамрын нүхийг дарна. Дарсан чигтээ 5 минут болно.

Хамрын орчимд хүйтэн усаар дүүргэсэн хүүдий, мөстэй жин тавина.

Хамар дахь хөвөн цустайгаа хатаж авахад бэрхшээлтэй болвол дусаалгуураар норгож болно. Цус гарч буй хүнийг босгож, эсвэл толгойг хүчтэй арагш нь гэдийлгэж болохгүй, учир нь цус залгиур луу орж, бөөлжиж болно.

Хэрэв цус хүчтэй гарч байвал нэн яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.

<fb:like href="http://www.103.mn/archives/228" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/228"></fb:comments>