Шээс нь хүний бие махбодийн төлөв байдлын талаар маш ихийг өгүүлж чаддаг. Тиймээс ч өвчин эмгэг туссан үед эмч нар шээсний шинжилгээ хийх заалт бичиж өгдөг. Шээсний шинжилгээнд ямаршуу үзүүлэлтүүдийг голлон анхаардаг, тэдгээр ямар ач холбогдолтой болох талаар товч тайлбар өгөх хэрэгтэй байх. (more…)
Ерөнхий
Өдөр тутмын амьдралд тэр бүр хэрэг болоод байдаггүй болохоор хэддүгээр цусны бүлэгтэйгээ мэддэг хүн цөөн. Тэгэж байгаад гэмтэж бэртэх, өвчин эмгэг тусах, эсвэл гадаад явах хэрэгтэй болохоор л аргагүйн эрхэнд цусныхаа бүлгийг тодорхойлуулдаг. Ингэхэд яагаад ийнхүү цусыг бүлэг болгон хуваагаад байгаа юм бэ, ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт төрөх нь зүйн хэрэг. Энэ талаар ойлгомжтой товчхон танилцуулахыг хичээв.
Хорт хавдар/өмөнгийн маркерууд гэдэг нь аль нэгэн ганц, эсвэл олон төрлийн хавдрын үед өвчтөний цус, шээс, эсвэл эдээс хэвийн хэмжээнээс илүүгээр илэрдэг бодисууд юм. Гормон буюу даавар, фермент, сөрөг биет зэрэг олон янзын бодисууд нь хавдрын маркерийн үүрэг гүйцэтгэж байж болно.
Кальци (Са, Calcium) нь хүний биенд хамгийн ихээр агуулагддаг органик бус элемент.
Кальцийн ач холбогдол
Кальци нь биологийн хувьд хүний биенд олон чухал үүрэг гүйцэтгэдэг, үүнд:
Витамин В12 (цианокобаламин, кобаламин) орлуулашгүй эрдэсийн элементүүдийг агуулж байдаг амин дэм юм.
Энэ амин дэм нь хүний биед нийлэгждэггүй болохоор хүнсний бүтээгдэхүүн зэргээр зөвхөн гаднаас авах боломжтой.
Фолийн хүчил нь (Folic Acid, фолацин) В-ийн бүлгийн усанд уусдаг амин дэм.
Фосфор (Р) нь эсийн доторх фермент юм. Төв мэдрэлийн системийн хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай элемент юм.
Фосфорын нэгдлүүд нь хүний биеийн эс болгонд байдаг бөгөөд физиологийн химийн бараг бүх урвалд оролцдог.
Магний (Мg, Magnesium) нь олон тооны ферментийн найрлагад ордог бөгөөд эсийн дотор идэвхтэй элемент юм. Мөн эритроцит, булцин, элэг г.м. бусад эд, эрхтэнд агуулагддаг. Магни нь зүрх, мэдрэл болон булчингийн эдийн хэвийн үйл ажиллагаан илүү чухал хэрэгтэй байдаг.
Хлор (Cl, Chloride) нь эс гаднах шингэн болон ходоодны хүчлийн гол фермент юм.и Хлор нь осмотик даралтыг тогтворжуулах, цусны хүчил шүлтийн баланасыг тохируулах гээд олон янзын чухал үүрэг гүйцэтгэдэг. Хлорын давсны нэгдэл хэлбэрээр хүний биед орж ирдэг. Хлор нь биеийн усны тэнцвэрийг тогтоон барьдаг, шаармагийг биеэс гадагшуулах чанартай г.м.
Натри (Na, Sodium) нь эсийн гаднах шингэний үндсэн бүрдүүлэгч юм. Натри болон кали нь эсийн гаднах шингэний хэмжээ, осмотик даралтыг тохируулдаг.