Эрүүл мэнд » Шулуун бүдүүн гэдэс

Шамбарамын үед хийх дасгал, дагах хоолны дэглэм
Ерөнхий

Шамбарам нь хамгийн өргөн тархсан эмгэгүүдийн нэг юм. Гэдэсний зовиураар эмчид хандсан хүмүүсийн 40% хувь нь шамбарамтай байдаг гэсэн судалгаа бий. Цагаан мах гээд байдаг зүйл нь хошногоны салст бүрхэвчийн атираанууд юм.

Тайван үед эдгээр атираа нь хошногоны сувгийг хаахад оролцож байдаг. Өтгөн гадагшлах үед саад болохгүйн тулд атираанууд нь тэнийж байх ёстой. Харин венийн буюу хураагуур судасны цус тогтонгиших, хэт дүлэх үед атираануудын байрлал алдагдан салст бүрхэвчийн хамт доошилдог. Улмаар энэ хэсгийн цусан хангамж алдагдан өөрчлөгдөснөөр атирааны хэмжээ нь томорч гадагш овойж гардаг.

Шалтгаан

Өтгөнөөр бие засахдаа ойр ойрхон хүчтэй дүлэх, хэвлийн хөндийн даралт нэмэгдэх, өтгөн хатах, гүйлгэх зэрэг нь шамбарам үүсэхийн шалтгаан болдог. Эмэгтэйчүүдийн хувьд гол төлөв төрөх үед үүсдэг.

Хоолны дэглэм

Шамбарамын үед авах урьдчилан сэргийлэх гол арга хэмжээний нэг нь өтгөх хатах, гүйлгэхийг цаг алдалгүй эмчлэх явдал юм. Харин энэ нь зөвхөн зохистой хоолны дэглэм баримтласан үед л боломжтой.

Шамбарамтсан үед хоногйн хоолны орцонд 2-3 литр орчим шингэн юм, гэдэсний гүрвэлзэн хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлдэг хүсний бүтээгдэхүүн заавал байх ёстой. Эдгээрт нь хар талх, хивэгний талх /хивэг-отруби, bran /, түүхий ногоо, жимс, хошуу будаа буюу овъёос /овёс, oats/, хар чавга /чернослив, prunes /, сагаг будаа /гречечневая крупа, buckwheat / зэрэг ургамлын эслэг агуулсан бүтээгдэхүүн юм. Харин дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүн, сүүний хэрэглээг багасгах хэрэгтэй. Харин тараг, йогурт зэрэг бүтээгдэхүүн, ялангуяа бифидобактер, лактобактериар баяжуулсныг өдөр тутам хэрэглэж болно.

Хүнсний эслэг / food cellulose, пищевая клетчатка/ нь үр тарианы төрлийн ургамалд агуулагддаг бүдүүн ширхэг эсүүд юм. Эдгээр нь уураг, өөх тос, нүүр ус, амин дэмийн хамтаар хүнсэнд заавал багтаж байх ёстой юм. Хүнсний эслэг нь хоол боловсруулах замд боловсрогддоггүй харин гэдэсний бичил биетүүд шингээдэг. Эслэг нь усыг шингээх, цусан дахь холестериний агуулгыг бууруулах үүрэгтэй. Гэдсэн дэх усыг өөртөө шингэснээрээ өтгөний эзлэхүүнийг нэмэгдүүлэн өтгөн хатахаас сэргийлж байдаг. Эслэгийг хүнсний хэвэг /53-55%/, хүнсний ногоо /20-24%/, хөх тарианы талх хамгийн ихээр агуулдаг /хөх тариа, рожь, rye/ .

Эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэхдээ шингэний хэрэглээг заавал нэмэгдүүлэх ёстой гэдгийг мартаж болохгүй. Үгүй бол хүнсний эслэг нь усыг шингээж чадахгүй. Ер нь эслэг нь өтгөн хатахаас сэргийлэх хоолны дэглэмд заавал орж байх ёстой.

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг рашаан /минарльная вода, mineral water, эрдэсжүүлсэн ус/ эрчимжvvлж єгдєг. Өндөр болон дунд зэргийг эрдэсжилттэй ус, магни болон сульфатын ион агуулсан тасалгааны хэмтэй усыг нэг аягаар өдөрт 3 удаа ууна.

Үүнээс гадна хүчтэй үйлчилгээтэй туулгах эм, бэлдмэлийг тогтмол уухаас татгалзах нь зүйтэй. Өтгөн хатах хандлагатай бол эмээр бус харин хоолны дэглэмийн талаарх мэдлэг туршалагтай диетолог эмчийн тусламжтайгаар энэ бэрхшээлийг давах хэрэгтэй.

Бас нэг чухал зүйл бол халуун ногоо, хуурсан шарсан хоол, хурц хоол, утсан мах, хатуулаг өндөртэй согтууруулах ундаа зэргээс бүрэн татгалзах нь зүйтэй. Согтууруулан ундаанд агуулагддаг алкоголь буюу этилийн спирт нь хоол боловсруулах зам, түүний дотор шулуун гэдэсний судаснуудыг тэлэх үйлчилгээ үзүүлдэг. Судас тэлэх нь хошногоны атираанд цус тогтонгишин, үрэвсэхэд нөлөөлдөг. Халуун ногоотой, хурц хоол нь хоол боловсруулалт, шингэлтийг эрчимжүүлдэг ч үүнтэйгээ зэрэгцэн шулуун гэдэсний цусан хангамжийг эрс нэмэгдүүлснээр салст бүрхүүлийг цочроох нөлөө үзүүлдэг.

Сул дарс, коктейл зэргийг бага хэмжээгээр ууж болно. Хоолоо амтлагчтай идэж сурсан бол бага зэрэг яншуй, базилик / basilica/, гоньд /тмин, caraway/ зэрэг халуун амттай хурц биш ургамлыг хэрэглэж болно.

Гүйлгэдэг бол шалтгааныг нь тогтоолгохын тулд эмчид үзүүлэх зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь ойр ойрхон гүйлгэх нь гэдэсний өөр ямар нэг өвчний шинж тэмдэг байж болзошгүй.

Дасгал, гимнастик

Шамбарамтсан үед 2-3 цаг явган явах нь маш нөлөө үзүүлдэг. Энэ хооронд хүн 10 км багаагүй зам туулах ёстой. Гэвчч харамсалтай нь цаг заваар ядмаг байдаг орчин үеийн амьдралд энэ зөвлөгөөг тэр бүр хэрэгжүүлэх боломжгүй. Иймд өдөртөө ядаж 30-40 минут явган явж байхыг хичээ.

Гэртээ суудаг хүмүүс нохой тэжээж, нохойгоо салхилуулангаа алхаж болох юм. Үүнтэй холбоотой нэг зүйл сонирхуулахад 90-ээд оны сүүлээр явуулсан судалгаагаар нохой тэжээдэг хүмүүс нь хоол боловсруулах зам, зүрх судасны системийн өвчнөөр харьцангуй цөөн өвддөг болохыг тогтоосон байдаг. Яагаад вэ гэхээр нохойгоо салхилуулах гэж явган их явдаг болоод л тэр.

Шамбарамтсан үед гэдэс, өгзөг, хярзангийн булчинг бэхжүүлэх гимнастик хийнэ. Гэхдээ шамбаратсан хүн өвчин сэдэрч хурцадсан үед дасгал хийж болохгүй.

Гимнастик

Гимнастикийг 10-15 давталттайгаар өдөрт 2-3 удаа хийнэ.

• Хоёр хөлөө зөрүүлж зогсоод өгзөг, хошногоныхоо булчин хэмнэлтэйгээр чангалж суллана.

• Хөлөө өвдгөөр нь өндөр өргөн нугалж алхана.

• Зүүн, баруун хөлөөрөө ээлжлэн урагш, хойш, баруун зүүн тийш эргэлдэх хөдөлгөөн хийнэ.

• Хатуу сандал дээр цээжээ үл мэдэг урагшлуулан нуруу цэх суугаад хошногоныхоо булчинг хэмнэлтэйгээр чангалж суллана.

• Өвдгөө нугалан дээш харж хэвтээд тавхай, мөрөөрөө тулан “таазаа” өргөж шалнаас хөндийрүүлнэ.

• Хөлөө нугалалгүйгээр дээш харж хэвтээд хоёр хөлөө ээлжлэн дээш өргөнө. /хөлөө нугалахгүй/

• Дээш харж хэвтээд хөлөө газраас хөндийрүүлээд хайчлах хөдөлгөөн хийнэ. /хойр хажуу тийш холдуулж, ойртуулан зөрүүлэх/

• Дээш харж хэвтээд хоёр хөлөөрөө дугуу жийж байгаа мэт хөдөлгөөн хийнэ.

• Дээш харж хэвтээд хоёр хөлөө өвдгөөр нь нугалан гэдсэндээ аль болох ойртуулна.

• Доош харж хэвтээд өвдөг, алга, тохойгоороо тулж байгаад өгзөгөө шаланд тултал “таазаа” хоёр тийш ээлжлэн эргүүлнэ.

“Yнэг” дасгал

Хоёр гараараа газар тулан явган суугаад их биеэрээ урагш тонгойгоод өсгийгөө газраас өргөнө. Харц урагшаа, газар руу чигэлсэн байна. Эндээсээ цээжин биеэ доошлуулахтайгаа зэрэгцэн гараа газар буулгах бөгөөд тохой нь өвдгөнд тулах ёстой. /гэтэж байгаа үнэгтэй төстэй болно гэх юм уу даа/. Эндээсээ гар, цээжин биеэ аажмаар урагшлуулна. Яг л юман доогуур шургаж байгаа үнэг шиг. Ингэсээр хөл чинь өлмийн дээрээ тулж тэнийсэн, цээжин бие чинь тултлаа гэдийсэн байрлалтай болно. Гар чинь газар тулж толгой чинь өргөгдсөн байралтай болно. Ингэсний дараа хөлөө өвдгөөр нь нугалалгүй, өлмийгөө газраас хөндийрүүлэлгүйгээр бос. Энэ дасгалын мөн ууцар өвдөх үед хийж болдог.

Шулуун гэдэсний унжилт
Шулуун гэдэсний унжилт гэж шулуун гэдэсний хана хошногоны амсраар унжихыг хэлнэ.

Шалтгаан

Шулуун гэдэсний унжилт үүсч болох шалтгаанууд:

Байнгын дүлэлттэй өтгөн хатах,

Хүнд төрөлт, хярзангийн том, их хэмжээний урагдал үеийн хошногоны булчингын гэмтэл,

Хошного -ны холбоос болон булчингын насны өөрчлөлт,

Бага аарцгийн эрхтэнд хийгдэх (эмэгтэйчүүдийн) болон шулуун гэдсэнд хийгдэх хагалгаа.

Явц

Өвчин нь удаан үргэлжилсэн өтгөн хаталтын (хүүхэд байхаас нь эхэлсэн байх нь олонтаа) болон өтгөнөөр бие засах үе үүсэх бусад хүндрэл, өтгөн гадагшилж дотуур хувцсыг бохирдуулах, аарцгаар өвдөх зэрэг шинж тэмдгээр эхэлнэ.

Хий, шингэвтэр өтгөнөө барьж чадахгүй болох, эхлээд өтгөнөөр бие засах үед, дараа нь ханиах, алхах үед хошногоор цүлхийж овойх зовиур илэрнэ. Яваандаа унжсан шулуун гэдэс  аажмаар хэвэндээ орохоо байж, гараар ч засагдахгүй болсноор байнгын нойт оргих, салс цус гарч, хошного орчмын загатнаа үүснэ.

Оношлогоо

Бүдүүн шулуун гэдэсний эмч шулуун гэдэсний унжилтыг илрүүлэхийн тулд:

Үзлэгийн үед өвчтөнг дүлүүлж унжиж байгаа гэдэсний хэсгийг харна.

Шулуун гэдэсний хурууны үзлэгээр гэдэсний хананы байдалд дүгнэлт өгнө.

Ректоманоскопи ба колоноскопи хийж ур бий эсэхийг шалгана.

Насанд хүрэгчдэд хийх эмчилгээ

Шулуун гэдэсний унжилттай насанд хүрэгчдийн эмчилгээнд эмийн эмчилгээний арга нь амжилт муутай байдаг. Мэс заслын эмчилгээ илүү сайн үр дүнтэй байдаг ч унжилтыг зассан ч өтгөнөө барьж чадахаа болих тохиолдлуудын зөвхөн тал хувийг нь л арилгадаг.

Гэсдийг бага аарцагт тогтоон барьж байдаг холбоосыг давхар бэхэлж өгдөг пресакрал ретропекси хагалгааг хамгийн өргөн ашигладаг. Энэ нь гэдсэнд зүсэлт хийдэг нэлээд том хагалгаа. Шулуун гэдэс унжихтай зэрэгцэн өтгөнөө барьж чадахаа больсон үед нэмж сфинктеролеваторопластик хийж, хошногоны холбоос ба булчинг бэхэлдэг.

Орчин үеийн мэдээ алдуулалт өндөр түвшинд хөгжсөн болохоор энэ хагалгааг насны хязгааргүйгээр хийх боломжтой.

Шулуун гэдэсний унжилт нь хярзангийн унжилт /ялангуяа эмэгтэйчүүдэд/, шулуун гэдэсний солитар (ганц) шархны хам шинжтэй хавсарах нь олонтаа. Хярзангын унжилттай эмэгтэй шээс задгайрах, умай унжих зовиуртай байдаг тул эмчилгээг эмэгтэйчүүдийн эмчтэй хавсарч хийнэ. Харин шулуун гэдэсний шархны эмчилгээг тухайн үеийн онцлогоос хамааран хийнэ. Хэрэв шулуун гэдэсний унжилт давамгайлж байвал эмч шархыг эдгээхэд биш унжилтыг засахад голлон анхаарна. Шархыг эмчлэхийн тулд эмийн эмчилгээ ашиглана. Эмийн эмчилгээ үр дүнгүй байвал фотокоагуляци ба криотерапи (түлэх ба хөлдөөх эмчилгээ) хийж шархны хэсэгт сорви тогтоох эмчилгээ хийнэ.

Хүүхдэд хийх эмчилгээ

Хүүхдэд дээр дурдсан эмгэг байвал эмийн эмчилгээ хийнэ. Эмчилгээнд:

Хоол хүнсэнд ургамлын гаралтай эслэг ихээр (хэвэг ба бусад) хэрэглэх,

Хүүхдийг тодорхой цагт бие засуулж, өтгөгнөөр бие зассаны дараа усаар зөв цэвэрлэгээ хийлгэж сургах,

Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ (хоололт хангалттай, аминдэм ихтэй байх, эрүүл агаарт амрах зэрэг),

Хошногоны амсрын булчинг бэхжүүлэх.  Энд идэвхтэй нөхөн сэргээх эмчилгээ, цахилгаанаар эрчимжүүлэх, эмчилгээний биеийн тамир.

Хүүхдэд шулуун анхны удаад гэнэт унжсан тохиолдолд болгоомжтойгоор гараараа засч оруулах гээд оролдоод үзэж болно. Гэхдээ их хүчилбэл шулуун гэдэсний салст бүрхүүлийг гэмтээх эрсдэлтэй тул болгоомжтой байх хэрэгтэй. Ингэхдээ дээш харуулан хэвтүүлээд унжсан хэсэгт вазелины тос түрхэн гэдсийг засна.Эмийн эмчилгээ үр дүн муутай болж, даамжирвал мэс заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Хошногоны цууралт
Хошногоны амсрын цууралт буюу шулуун гэдэсний цууралт гэж шулуун гэдэсний хошногонд ойрхон хэсгийн салст  бүрхүүлд өөрчлөлт гарч жижиг шалбархай, цууралт үүсэхийг хэлнэ.

Энэ нь шулуун гэдэсний хамгийн өргөн тархсан өвчнүүдийн нэг бөгөөд уламжлалт бус бэлгийн чиг баримжаатай /гомо/ хүмүүсийн дунд хамгийн ихээр тохиолддог.

Шалтгаан Өтгөн хатах, гүйлгэх, мөн түүнчлэн анусаар бэлгийн харьцааны үед гэмтэх, баасанд агуулагдах гадны биет (жишээ нь: ясны хэлтэрхий) зэргээс гэдэсний хана гэмтснээс болж  хошногоны амсрын цууралт үүсдэг. Бүдүүн гэдэсний үрэвсэл, шамбарам зэрэг нь уг өвчнийг үүсэхэд таатай орчин бүрдүүлж өгдөг.

Явц

Хошногоны амсрын цууралтын үндсэн шинж нь :

Өтгөнөөр бие засах болон зассаны дараа хүчтэй өвдөх.

Өтгөнөөр бие засах үед бага зэрэг цус гарах.

Хошногоны амсар орчмын булчин зангирах, татах. (хуниас татах).

Өтгөнөөр бие зассаны дараах хүчтэй өвдөлт нь хэдэн цаг үргэлжлэх ба өвдөлтөөсөө болж цочромтгой, ундууцсан байдалтай болж, нойрны хямрал үүсгэдэг.

Хошногоны амсрын цууралттай хүн хүндээр засах үед бага зэрэг цус гарах болдог.

Эмчилгээ хийлгүйгээр аяндаа эдгэрнэ гэж байдаггүй. Цууралтын талбай нь томрон ирмэг нь нягтрашиж, зузаарснаар, эдгэрэхгүй шарх (хошногоны амсрын архаг цууралт) үүсгэдэг. Энэ үед зовиуртайгаар өвдөн өтгөн хатдаг.

Оношлогоо

Хошногоны амсрын цууралтын оношлогоо, эмчилгээг бүдүүн шулуун гэдэсний эмч хийнэ. Үзлэгийг өвдөлт өгөхгүйгээр тусгай багажын тусламжтайгаар хийнэ.

Эмчилгээ

Эмчилгээний аргыг бүдүүн шулуун гэдэс -ний мэс заслын эмч өвчтнийг үзэж, шинжилсний дараа өвчтний биеийн байдал ба өвчний үргэлжилсэн хугацаанаас хамаарч сонгодог.  Эмийн эмчилгээнд дараахыг хэрэглэнэ :

Өвөрмөц тосон түрхлэг (жишээ нь: метилурацилын тос),

Өвчин намдаах, үрэвслийн эсрэг, шарх эдгэрүүлэх үйлдэлтэй лаа хийх,

Бүлээн, дулаан ваннанд суух (марганцын цайвар ягаан өнгөтэй уусмалд 1,5-2 минут).

Мэс заслын эмчилгээг хошногоны амсрын архаг цууралтын үед ба эмийн эмчилгээний аргаар эмчлээд үр дүнгүй үед хийнэ. Үүнд:

Хошногоны амсрын цууралтыг авах хагалгаа. Үүнийг хийхийн зэрэгцээ зангиралтыг арилгахын тулд сфинктеротомийг (хошногоны амсрын булчинг хэсэгчлэн огтлох) цуг хийнэ.

Гэмтсэн хэсгийг хэт улаан туяагаар түлэх. Лазерын тусламжтайгаар хэсгийн мэдээгүйжүүлгийн дор цууралтыг авах сайн үр дүнтэй хагалгаа юм.

Эмчилгээний маш чухал хэсэг нь хоолны дэглэм барих юм. Гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгох тараг, йогурт, жимс, ногоо (хар чавга, чангаанз, курага, инжир) зэрэг нь ашигтай. Хурц, давстай, хоол, цочроогч амт оруулагч хольц, мөн түүнчлэн архи, шар айраг хэрэглэхийг хориглоно. Эмчилгээний үед биеийн хүчний ажил, ялангуяа хүнд юм өргөх, саун, хэт халуун усанд орох зэргээс зайлсхийх хэрэгтэй.  Цаг хугацаанд нь зохистой  эмчилгээ хийлгэхгүй хагалгааны дараах шарх идээлэх, том, хошногоны амсар орчимд  том сорви үүсэх, заримдаа цоорхойн суваг үүсдэг.

Хошногоны амсар орчмын үрэвсэл буюу парапроктит
Хошногоны амсар орчмын үрэвсэл буюу парапроктит гэдэг нь шулуун гэдсийг бүрхэж байдаг эдийн идээт үрэвсэл юм.  Хурц (анх удаа үсч байгаа бол), архаг (хошногоны орчмын хурц үрэвслийг дутуу эмчилбэл) гэж хуваагддаг.

Шалтгаан

Хошногоны амсар орчмын хурц үрэвслийн шалтгаан нь хувийн ариун цэврийн сахихгүй байх, хошного -ны суваг орчмын гэмтэл авах, хошногоны амсар орчмын өвчин (хошногоны амсар цуурах, шамбарам) зэрэг юм. Зарим тохиолдолд хошногоны амсар орчмын үрэвсэл нь тодорхой шалтгаангүйгээр үүсдэг.

Явц

Халдвар нь хошногоны амсар орчимд байрлах өвөрмөц булчирхайгаар дамжин шулуун гэдэс -ний завсраар орж ирдэг.  Үрэвсэл үүсч буглаа бий болно. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч буглааны хэмжээ ба байрлал нь янз бүр байна. Буглаа нь хярзангын арьсан дор, эсвэл хярзан болон өгзөгний булчингуудын завсар гүнд байрласан байж болно.

Өвчин дийлэнх тохиолдолд гэнэт эхэлнэ. Бие сулран, эвгүй оргиж, халууран чичрүүдэс хүрч, шулуун гэдэс болон хярзан орчимд өвдөлт өгнө. Хошногоны амсар орчимд хэсэг газар улайлт үүссэн байх нь харагдаж, тэмтэрч үзэхэд хавантай, өвдөлт мэдрэгдэнэ. Эмчлэхгүй бол хэдэн хоногийн дараа халуурч, өвдөлт нэмэгдэн, өтгөн болон шээс гарахгүй болно. Хошногоны амсар орчимд эвгүй оргих, эсвэл өвчний эхний шинж тэмдэг илэрмэгц мэс заслын эмч, бүдүүн шулуун гэдэсний эмчид яаралтай хандаж үзүүлэх хэрэгтэй.

Оношлогоо

Өвчтөнд үзлэг хийх, шулуун гэдсийг хуруугаар шинжилж оношлоно. Хошногоны амсар орчмын хурц үрэвслээс сэргийлэхийн тулд эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийн эмчид, эрэгтэйчүүд нь бөөр шээсний замын эмчид үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай.

Эмчилгээ

Хошногоны амсар орчмын хурц үрэвслийг зөвхөн мэс заслын аргаар эмчилнэ. Хагалгааг оношыг тавьсны дараа шууд хийнэ. Хагалгааг наркозтой хийнэ. Хагалгааны зорилго бол буглааг нээж, идээг гадагшлуулах юм. Хагалгааны дараа боолт хийж, антибиотик, аминдэм, дархлаа сайжруулах бэлдмэлийг хэрэглэнэ.

Ийм хагалгааг ямар ч мэс заслын эмнэлэгт хийдэг. Буглааг нээж, идээг гадагшлуулах нь 100% үр дүн өгдөггүй бөгөөд давтан идээлэх (хошногоны орчмын архаг үрэвсэл үүснэ) процесс үүсдэг. Шулуун гэдэс болон ойролцоох эдийн хооронд үрэвслийн суваг хадгаладан үлдэснээс ийнхүү давтан идээлдэг.

Үрэвслийг бүрэн эмчлэхийн тулд давтан хагалгааг бүдүүн, шулуун гэдэсний чиглэлийн эмнэлэгт хийдэг. Дийлэнх тохиолдолд давтан хагалгааны дараа үрэвсэл бүрэн эдгэрдэг. Гэвч хурц парапроктит гэсэн онош тавигдасны дараа бүрэн эдгээх хагалгаа хийх нь тэр бүр сайн үр дүнд хүргэдэггүй. Учир нь хошногыг гэмтээх, өтгөнөө барьж чадахгүй болох зэрэг хүндрэл үүсэх магадлал өндөртэй байдаг.

Парапроктитийг цаг тухайд нь эмчилгээ хийлгүй орхивол шулуун гэдэсний хана идээнд идэгдэн гэмтэх, эрэгтэй хүнд шээсний сүвний хана гэмтэх, эмэгтэй хүнд идээ үтрээ рүү цоолж гоожих зэрэг хүндрэл үүсч болзошгүй юм. Хамгийн аюултай хүндрэл бол идээ бага аарцаг руу цоорч гоожих бөгөөд оношыг оройтуулж тавьбал үхэлд ч хүргэж аюултай.

Бүдүүн гэдэсний үрэвсэл буюу колит
Бүдүүн гэдэсний дотоод буюу салст бүрхүүлийн үрэвслийг анагаах ухаанд колит гэж нэрлэдэг. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг.

Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь цөөнгүй тохиолдолд нарийн гэдэсний үрэвсэл (энтероколит) ба ходоодны үрэвсэлтэй (гастрит) хамссан байдаг. Бүдүүн гэдэсний үрэвсэл дотроо янз бүр байна. Үүнд: шархлаат (гэдэсний ханан дээр шархлаа үүснэ), халдварт (өвчин үүсгэгч бичил биетнээр үүсгэгдэнэ), цус хомсдлын  (гэдэсний цусан хангам муудах), эмийн, туяаны гэх мэт.

Шалтгаан

Бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:

Гэдэсний халдвар (цусан суулга,салмонеллез ба бусад)

Цөсний хүүдий ба нойр булчирхайн халдварын голомт

Хэд хэдэн антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэх (жишээ нь: линкомицин),

Гэдэсний цусан хангамж алдагдах (настай хүмүүст ажиглагддаг),

Зөв бус хооллолт (хоолондоо гурилан болон амьтны гаралтай бүтээгдэхүүн ихээр хэрэглэх, хурц хоол  ба архи хэрэглэх, нэг янзын хоол тогтмол хэрэглэх)

Гэдэсний бичил орчны тэнцвэр алдагдах

Хоолны харшил

Цагаан хорхой

Хар тугалга ба хүнцэл /мыщьяк/ зэргийн хордлого,

Удамшил

Түүнээс гадна бүдүүн гэдэсний үрэвсэл үүсэхэд сэтгэл санааны дарамт, биеийн хүчний хүнд ажил, өдрийн зохисгүй дэглэм зэрэг нь нөлөөлдөг.

Явц

Бүдүүн гэдэсний бүх л төрлийн үрэвсэл нь гэдэсний салст бүрхүүлийн гэмтлээс үүдэлтэй байдаг. Бүдүүн гэдэсний үрэвсэл гэдэсний халдвараар үүсгэгдсэн бол хурц, хүнд хэлбэрээр явагддаг. Бактери ба шимэгч хорхой (жишээ нь: амеб) гэдэсний салст  бүрхүүл дээр бэхлэгдэхдээ  гэмтээдэг. Үр дүнд үрэвсэл бий болно. Гэдэсний хана хавагнан, хэвийн агшилт нь алдагдана. Хүндээр бие засахад өвдөнө. Гэдэс базлан өвдөж, заримдаа цус, салстай өтгөн гарна. Хэвлийгээр өвдөнө. Бактерийн гаргасан хор цусанд орсноор халуурна. Бүдүүн гэдэсний архаг үрэвслийн үед гэдэсний хананы цусан хангамж алдагдах,  зохисгүй хооллолт, хоолны харшил зэрэг бусад шалтгааны улмаас салтс бүрхүүл гэмтдэг.

Шинж тэмдэг

Бүдүүн гэдэсний бүх л төрлийн үрэвслийн үед хэвлийгээр өвдөх шинж илэрдэг. Үүнтэй зэрэгцэн гэдэс хуржигнах, дүүрэх шинж илэрч болно. Өтгөн гадагшлуулалт нь гүйлгэх, хатах зэргээр тогтвогүй байна. Өтгөн салслаг, цустай гарах нь ч бий. Бие сулрарч хүнд тохиолдолд халуурна. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь хэдэн өдрөөс хэдэн долоо хоног  хүртэл үргэлжилнэ, харин архаг үрэвсэл нь түүнээс ч урт үргэлжилнэ.

Оношлогоо

Бүдүүн гэдэсний үрэвслийг ходоод гэдэсний эмч, бүдүүн, шулуун гэдэсний эмч оношилно. Мэргэжилтнүүд зовиурыг сонсон, үзлэг хийгээд, дараа нь шинжилгээ хийлгэнэ.

Юуны өмнө өтгөний шинжилгээ өгөх ба түүгээр гэдэс зөв ажиллаж байна уу, эсвэл гэдэсний халдвар байгаа эсэхийг тодорхойлно. Бүдүүн гэдэсний үрэвслийн оношлогоонд дараах шинжилгээг хэрэглэдэг, үүнд:

Ирригоскопия. Урьдчилан гэдсийг тодотгогч бодисоо дүүргэн рентгенд харах.

Ректоманоскопия. Ректоскоп гэдэг тусгай багажийг хошногоор гэдэс рүү 30 см хүртэл оруул хардаг.

Колоноскопия. Ректоманоскопитой адилхан ч  1 метр хүртэл харна.

Дээр дурдсан шинжилгээнүүдийг хийлгэхийн өмнө гэдсээ цэвэрлэх, хоолны дэглэм барих зэргээр эмчийн зөвлөгөөний дагуу биеэ бэлдэх шаардлагатай.

Мөн эмч хэвлийн эрхтний чанд авиан шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Бүдүүн гэдэсний бүх төрлийн үрэвслийн эмчилгээ нь хоолны тусгай дэглэм баримтлахаас эхэлдэг. Цаашдын эмчилгээ нь өвчинг үүсгэсэн шалтгаанаас хамаарна. Жишээлэхэд, халдвараар үүсгэгдсэн бол антибиотик хэрэглэнэ, удаан хугацаанд эм хэрэглснээс болсон бол эмийг хасна.

Удаан хугацаагаар үргэлжилсэн бүдүүн гэдэсний үрэвслийн эмчилгээнд эмийн, нөхөн сэргээх, сэтгэл засах зэрэг цогц хийнэ. Рашаан сувиллын эмчилгээ сайн нөлөөтэй байдаг.

Шамбарам буюу геморрой
Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний хураагуур судас гол төлөв хошного орчимд зангилаатан өргөсөх өвчин юм. Энэ өвчний тархалтын талаар баттай статистик мэдээ байдаггүй ч зарим эх сурвалж нь насанд хүрсэн хүн амын 86 хүртэлх хувь нь шамбарамтай гэдэг. Манайхан хар яриандаа цагаан мах, цагаан мах гарах гэж яриад сурчихсан байдаг.

Энэ нь тархалтаараа хорт хавдар, зүрх судасны өвчнүүдтэй энэ зэрэгцэнэ гэсэн үг юм.

“Шамбарам” гэдэг ерөнхий нэрийн дор зөвхөн шамбарамын зангилаа төдийгүй, хошногоны амсар орчмын цууралт,  шулуун гэдэсний цоорхой ч хамруулан үзэх нь бий. Шамбарамын зангилаа нь гадна ба дотор байрлалтай байж болно. Өвчин эрэгтэй ба эмэгтэй хүмүүст адилхан тохиолддог.

Шалтгаан

Шамбарам нь бага аарцаг болон шулуун гэдэсний хураагуур судасны сүлжээний цусны даралт нь ихсэн эргэлт удааширснаас болж үүсдэг. Хураагуур судас -ны өргөссөн хэсэг нь салаалах, шархлах, хавчигдах, бөглөрөх, өтгөн чөлөөтэй гадагшлахад саад болох, эсвэл хошногыг бүрэн таглах хүртэл янз бүрээр хүндрэх аюултай. Энэ бүх таагүй байдал үүсэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө, үүнд:

1. Бургуй тавих, туулгын бэлдмэл зэрэг хэсэгчилсэн эмчилгээг хэт их хийх

2. Сарын тэмдэг.

3. Жирэмснээс сэргийлэх бэлдмэл ууж хэрэглэх

4. Хошногоны ариун цэврийг сахихгүй байх, салст бүрхэвчийг цочроох.

5. Зохисгүй хооллолт. Эслэг багатай хоол, цай, кофе зэрэг шулуун бүдүүн гэдсийг цочроох үйлчилгээтэй зүйлийг ихээр хэрэглэх.

6. Уламжлалт бус бэлгийн харьцаа.

7. Мото спорт, дугуйн зэрэг спортын зарим төрөл

8. Жолооч, нисгэгч, оффисийн ажилтан зэрэг суугаа ажил эрхэлдэг зарим мэргэжил.

9. Жирэмслэлт.

Мөн удамшлын болон хураагуурын бүтцийн төрөлхийн дутагдал өвчнийг үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

Явц

Өвчин үүсэхэд хошного орчмоор загатнах, хорсох өвдөхийн зэрэгцээ эвгүй оргино. Өтгөнөөр бие засах, биеийн хүчний өндөр ачаалал авах үед шулуун гэдсэнд мэдрэмтгий шархлаа үүсэн судасны зангилаа нь гадагш унжиж гардаг бөгөөд яваандаа явах үед ч унжидаг болно. Унжсан зангилаа нь битүүрч үрэвсэх, хавчигдан үхжих аюултай. Шамбарамын хамгийн түгээмэл илэрдэг нэг шинж нь зангилаанаас цус гарах явдал юм. Зарим тохиолдолд ингэж цус алдаснаар цус багадалт ч үүсэх нь бий.

Ихэвчлэн хурц, эсвэл архаг хэлбэрийн өвдөлт л хүний эмчид хандахад хүргэдэг. Шамбарамтай үед хошногоос цус гарах нь насанд хүрэгчдийн 10% тохиолддог. Шамбарамын дотоод зангилаа нь гадагш унжиж эвгүй мэдрэмж төрүүлэхээс гадна хавагнах нь цөөнгүй. Улмаар шулуун гэдэс, хошного дүүрсэн мэт санагдан хүндээр бие засах шаардлага бий болдог. Заримдаа загатнаа үүсэн маажиснаар цус гардаг нь яваандаа экзем үүсэхэд хүргэж болзошгүй. Шамбарамын үед усархаг болон салсархаг ялгадас гарч, хувцсыг бохирлон, загатнаа үүсгэдэг. Өтгөн гадагшлуулалт алдагдан, хүчтэй хатна. Цөөнгүй тохиолдолд өтгөнөө барихгүй болох явдал тохиолддог.

Оношлогоо

Шамбарамын оношлогоог бүдүүн, шулуун гэдэсний эмч хийнэ. Хуруугаар дотуур үзлэг хийхийн зэрэгцээ анаскопи ба ректоманоскопи хийнэ. Бүдүүн, шулуун гэдэсний эмч үзэхийн өмнө цэвэрлэх бургуй тавьж гэдсээ цэвэрлэх хэрэгтэй.

Өвчний шинж тэмдэг илэрмэгц цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Учир нь шамбарамын шинж тэмдгүүд хошногоны фиброзон ургацгууд, хошногоны үү, хоёрдогч тэмбүү, шулуун гэдэсний өмөн ба бусад олон өвчнийхтэй төстэй байдаг тул цаг алдах нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах аюултай. Хэрэв эмнэл зүйн шинжилгээнүүдийг сайтар хийлгэвэл оношын алдааны магадлал бага байна.

Эмчилгээ

Дээхэн үед шамбарамын улмаас хагалгаа хийлгэх нь гэдэг нь эмнэлэгт 7-10 мацаг барих, ерөнхий мэдээ алдуулалт хийлгэх, эдгэрэх үеийн өвдөлт зэрэг олон таагүй зүйл дагуулдаг байсан. Харин орчин үед шамбарамын эхний шатанд нь, эхний

шатанд нь гэдгийг онцолмоор байна, хагалгааны бус аргаар эмчлэх инвази багатай эмчилгээг өргөнөөр ашиглах болсон.

Харин өвчин сүүлийн шатандаа орсон бол гемморроидэктоми гэдэг мэс ажилбар хийхээс өөр аргагүй байдаг.

Шамбарам бол хатуу дэглэм баримталбал бүрэн эмчлэгддэг өвчин юм, эдгээрт:

Өтгөн хаталт ба гүйлгэлтийг цаг тухайд нь эмчлэн, хоол боловсруулах замыг хэвийн болгон, зохистойгоор зөв хоолох,

Спиртийн төрлийн бүтээгдэхүүн, хүчтэй хурц ба давстай хоолыг хязгаарлах, татгалзах

Өтгөнөөр бие засах болгоны дараа хошногоны орчмыг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Шаардлагатай үед өтгөнөөр бие зассаны дараа ариун цэврийн цаас хэрэглэхээс татгалзаж, савантай бүлээн усаар угаадаг болж сурах.

Шамбарамын анхны шинж тэмдэг илэрмэгц биеийн хүчний ачааллыг хөнгөн хэлбэрийн ажилаар солих,

Жирэмсэн эмэгтэйчүүд аарцгийн эрхтэний хураагуур судасны эргэлтийг сайжруулахын тулд өдөр бүр гимнастик хийж, явган зугаалах, өтгөнийг шингэрүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хүнсэндээ ихээр хэрэглэх. хэт чанга бүс бүслэхийг хориглоно,

Суугаа ажилтай хүмүүс гимнастик хийх, усанд сэлэх, спортоор хичээллэх, явган зугаалах зэрэг шамбарамаас сэргийлэх арга хэмжээг өдөр болгон авч байх хэрэгтэй. Эцэст нь дахин сануулахад шамбарам гэсэн нэрнээс нь болоод эмчид үзүүлэхээс нэрлэхэх нь эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулж байгаа хэрэг гэдгийг мартаж болохгүй.

Шамбарамын үед хийх дасгалыг эндээс олж уншиж болно.