Эрүүл мэнд » Элэг, цөс, нойр булчирхай

Элэгний хатуурал буюу Цирроз
[/caption]

эрүүл элэг

Архи уусаар байгад элэгний циррозтой болчихсон гэнэ ээ гэх яриаг та лав энд тэнд явж байгаад сонсож байсан биз.  Үнэхээр ч согтууруулах ундаа, түүний дотор архийг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний циррозд хүргэх аюултай юм.

Гэвч хүмүүс энэ аймшигтай өвчний талаар сайн мэддэггүй, аюулыг нь ойлгодоггүй болохоор “Сүх далайтал үхэр амар” гэдгээр анхаардаггүй. Гэтэл судалгаанаас үзвэл элэгний хатуурал буюу цирроз нь үхэлд хүргэх аюулаараа ДОХ, зүрхний шигдээсний дараа ордог гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Энэ өвчинд дунд болон ахимаг насны  эрэгтэй хүмүүс өртөх нь элбэг байдаг.

Ерөнхий

Цирроз гэдэг нь грекээр нимбэгэн шар гэсэн  утгатай үг юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал циррозоор өвдсөн хүнийг тод шар өнгөтэй болдог тул ийнхүү нэрлэжээ.

Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдаж эхэлдэг элэгний өвчнийг цирроз гэнэ.

Шалтгаан

Энэ өвчин үүсэхэд нөлөөлдөг гол хоёр хүчин зүйл байдаг. Нэгт нь вирусын гаралтай шар євчин, тэдгээрээс  В ба С гепатит. Ялангуяа нялх багадаа В гепатитаар өвдөж байсан хүмүүсийн циррозоор өвдөх эрсдэл нь маш их болдог. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй юм. Дараагийн шалтгаан нь согтууруулах ундаа, түүний дотор хатуу архийг хэтрүүлэн хэрэглэх явдал.

Гэхдээ дараахь нөхцөлд дээрх хоёр шалтгаан үгүй байсан ч циррозоор өвдөх эрсдэл ихэсдэг, үүнд:

хорт бодисуудаар хордох ( цайвар ахуу мөөгний хор, зарим эм)

удаан хугацаагаар шарлалт өгсөн цөсний хүүдийн болон цөсний цоргоны өвчин

удамшлын хүчин зүйлүүд ( ховор тохиолддог)

дархлалын тогтолцооны хямрал /бие махбод гэнэт элэгний эдийг гэмтээгч бодис ялгаруулах/  зэрэг нь тодорхой нөлөө үзүүлдэг байна.

Явц

Халдварт шар өвчний үед элэгний бүтцэд өөрчлөлт гарснаар эрүүл эсүүд нь гэмтэж, бие махбодид шаардлагатай уураг г.м. бодис ялгаруулж чадахаа байхаас гадна хортой бодисыг саармагжуулах чадвараа алдана.

Шинж тэмдэг

Элэгний хэмжээ өөрчлөгдөнө. Элэг томрох, эсвэл жижигрэх.

Хэвлий хєєж цүдийнэ. Энэ нь  хэвлийн хөндийд шингэн хуралдсантай холбоотой.

Гэдэс дүүрэх, дотор эвгүйрэх, ам халуун оргих, хэхрүүлэх, шээс ялгаралт удааширна.

Биеийн ерєнхий байдал суларч, турна.

Хэвлийн урд хананы хөх судаснууд өргөсөж, хүйс тойрон наймаалжны толгойг санагдуулсан хөхөвтөр дүрс бий болно.

Цээж, нуруу болон мөрөн дээгүүр од шиг, эсвэл жижигхэн аалзтай тєстэй улаан толбонууд үүснэ. Гарын алга улайна.

Эрэгтэй хүний  хөхний булчирхайнууд томорч, суга, духны үс унан бэлиг эрхтэний хєвчрєлт суларна. Эмэгтэй хүний сарын тэмдэг тасалдана.

Элэгний шүүх чадвар алдагдсанаас цусанд хорт бодис хуралдаж, байнга толгой өвдөх, ой тогтоолт, анхаарал сулрах шинж ажиглагдана.

Ходоод дурандахад улаан хоолойн судас өргөссөн харагдана.

Арьс шарлах, загатнаж болно.

Циррозын үед хүчтэй өвдөлт байдаггүй. Хаяа биеийн хүчний ажил хийж, хоолны дэглэм алдагдсан үед хэвлийн баруун дээд хэсэгт хүндэрч, төөнөж өвдөх зовиур илэрч болно.

Цирроз бүтэн эмчлэгддэггүй, олон жилийн даамжирсан явцтай бєгєєд хүндэрсэн үедээ онц аюултай өвчин юм.

Оношлогоо

Зөв оношлохын тулд, ходоод гэдэсний эмч үзлэг  хийсний дараа доорхи шинжилгээнүүдийг бичнэ;

Цусны биохимийн шинжилгээ

Элэгний вирусын гаралтай үрэвсэл үүсгэгчийг тодорхойлох цусны шинжилгээ

Элэгний  болон бусад эрхтэний хэт авианы шинжилгээ

Улаан хоолойн венийн судасны байдлыг хянах ба цус алдах магадлалыг тодорхойлох ходоод дурандах шинжилгээ

Элэгний сцинтиграф буву цацраг идэвхит  шинжилгээ

Компьютерийн томограф  шинжилгээ. Элэгний ба хэвлийн хєндийн бусад эрхтнvvдийн єєрчлєлтийг харна

Зарим тохиолдолд  элэгний эдийн шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Энэ өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй. Зөвхөн эхний шатанд нь түр зогсоох боломж байдаг. Өвчин даамжирсан үед эмч- гепатолог зөвхөн таагvй шинж тэмдэгийг арилгаж, хүндрэл vvсэх явцыг удаашруулж чаддаг. Үндсэн эмчилгээ:

Хоолны дэглэм барих. Энд өөх тостой, шарсан хуурсан, халуун ногоотой хоолноос татгалзах. Архийг тэчвих. Давс болон уургийн хэмжээг хязгаарлах.

Шээс хөөх эмүүд

Вирусын эсрэг эмчилгээг ховорхон хэрэглэнэ. Гэвч заримдаа өвчнийг удаашруулдаг талтай

Плазмоферез. Цусыг хортой бодисоос шүүж цэвэрлэх. Элэг єєрєє энэ vvргээ биелvvлж чадахаа больсон нєхцєлд энэ эмчилгээг хийнэ.

Євчин улам даамжирч хvндэрсэн vед євчтєнийг эмнэлэгт хэвтvvлнэ. Мэс заслын эмчилгээний шаардлага гарч болзошгvй;

Парацентез. Хэвлийн хөндийд хуримтлагдсан шингэнийг хэвлийн хананд хатгалт хийж гаргах.

Цусны гүйдлийн өөр зам бий болгох хагалгаа хийх. Энэ нь гэмтэл ихтэй маш хүнд хагалгаа бөгөөд судасны мэс засалчийн нарийн ур чадвар шардагдана.

Элэг нөхөн суулгах.

Дэлүү
Удаан хугацааны туршид орчин үеийн анагаах ухаан нь дэлүү гэгч эрхтэнийг ямар үүрэг гүйцэтгэдгийг нь мэдэхгүй явсаар иржээ. Хэдийгээр өнөөдөр дэлүүлийн функцийн талаарх олон шинэ зүйлийг нээж мэдсэн ч гэлээ гүйцэд судлаагүй зүйл нэлээд байдаг ажээ.

Үүрэг

Дэлүү нь хортой бодисыг шүүж боловсруулах, өвчин үүсгэгч нян, вирус зэргээс цусыг цэвэрлэн дархлаа -нд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлүү нь хүний өөрийн боловсруулах хортой бодис, түлэгдэлт, гэмтэл болон эсийн эдийн бусад гэмтлийн үед үхжсэн арсьны эсүүд зэргийг шүүж устгадаг. Мөн дэлүүний эсүүд нь хүний биед хортой гадны биетүүдийг таньж, тэдний эсрэг биетүүдийг боловсруулан гаргадаг байна.

Цусыг шүүх явцдаа хөгширч, эсвэл хувирч өөрчлөгдсөн цусны улаан эсүүдийг таньж устгадаг байна. Жишээлэхэд, зарим өвчний үед халдвар авсан цусны  улаан эсүүд нь дэлүүнд шүүгдэн үхдэг. Үүнээс гадна бага зэргийн гэмтэлтэй эсүүдийг таних чадвараараа дэлүү нь элэгнээс илүү байдаг аж. Дэлүү нь Жоллигийн биет, Гейнцийн биет, төмрийн мөхлөг зэрэг мөхлөгт оршихуунуудыг цусны улан эсийг гэмтээлгүйгээр ялгадаг. Иймд дэлүүг авах, эсвэл хатингарших үед эдгээр эсүүдийн цусан дахь агуулга нэмэгддэг.

Дэлүүн нь биен дэх төмрийн солилцоонд оролцдог. Мөн уургийн солилцоонд оролцон альбумин, глобин, цусны бүлэгнэлтийн системийн 8-р фактор -ыг ялгаруулдаг. Дэлүү нь цус төлжүүлэх үйл явцад идэвхтэй оролцдог. Мөн архаг цус алдалт, үжил зэргийн үед чөмгөн дэх цус төлжих хэдийн үйл явц алдагадахд дэлүү нь цус төлжүүлэх гол эрхтэнийн үүргийг гүйцэтгэдэг.

Дэлүү нь амин чухал эрхтэнүүдийн тоонд ордоггүй болохоор авахуулсан ч хүний эрүүл мэндэд ноцтой өөрчлөлтүүд гарахгүй гэж үздэг

Дорнын анагаах ухаан

Дорнын анагаах ухаанд дэлүүг дараах үүргийг гүйцэтгэдэг гэж үздэг. Үүнд:

- хоол боловсруулах, тээвэрлэх, жижиглэх

- ус, чийгийг шингээж уушгинд хүргэх

- цусыг хянах

- цус төлжүүлэх

- булчин тэжээлийн бодисоро тэтгэх

- тэжээлийн бодисыг шингээн цааш нь дамжуулах

Иймд дэлүүний чи энерги суларсан үед хувирган өөрчлөх, зөөвөрлөх үүрэг нь алдагдаж гэдэс дүүрэх, цуцах, жин алдаг шинж тэмдэг илэрдэг гэж үздэг юм байна.

Цусны ургслагы тогтоон барих үүрэгтэй болохоор дэлүүний чи энерги нь хэвийн үед цусны эргэлт хэвийн. Харин суларвал цусыг тогтоож барих нь суларч хөхрөлт, хамраас цус гарах, биеийн юм их ирэх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэж үздэг.

Биеийн булчинг тэтгэдэг болохоор дэлүүний чи энерги суларсан үед булчин цуцах, чадалгүй болох, хөл гар цуцах шинж тэмдэг илэрдэг гэж үздэг.

Дэлүүний шим тэжээлийг тээвэрлэх үүрэг нь хоол амтлах чадвартай нягт холбоотой гэж үздэг. Иймд дэлүүний үйл ажиллагаанд хямрал гарвал хоолонд дургүй болох, хоол амтлах чадвараа алдах, заримдаа хоолонд дургүй болох, дотор муухайрах шинж илэрнэ гэж үздэг ажээ.

Ам, уруул нь дэлүүний чи энэргийн хүчтэй, эсвэл суларсныг илтгэдэг гэж үзнэ. Чи энергийн эргэлт хэвийн үед уруул улаан байдаг бол алдагдаж эхлэхэд шаравтар туяатай, өнгөө алдаж, суларна.

Үүнээс гадна дорнын анагаах ухаанд дэлүүг нь таван цул -ыг дулаанаар тэтгэж, ухамрсыг хадгалж, хүний биеийн тогтолцоо% биеийн хүчийг тодорхойлогч эрхтэн гэж үздэг юм байна.

Цөсний хүүдийн үрэвсэл буюу холецистит
Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Элэгний чанх дор байрлаж, цөсний цорго болох олон тооны гуурсаар элэгтэй холбогддог.  Цөсний хүүдийд цөс хуримтлагдан өтгөрч байдаг. Цөсний хүүдийн үрэвслийг эмч нар “холецистит” гэх бөгөөд хурц ба архаг явцтай байдаг. Хурц үрэвсэл нь архагт шилжиж болно.

Ерөнхий

Цөсний хүүдийн үрэвслийг эмч нар “холецистит” гэх бөгөөд хурц ба архаг явцтай байдаг. Хурц үрэвсэл нь архагт шилжиж болно.

Холецистит ихэнхдээ 40-с дээш насны эмэгтэй хүмүүст тохиолддогийг олон жилийн ажиглалтаар тогтоосон байдаг.

Шалтгаан

Үрэвсэл гэнэт бий болохгvй бєгєєд ямар нэгэн таагvй  хүчин зүйл цєсний хvvдийд  нөлөөлсєн байх ёстой. Ихэнх тохиолдолд цөс чулуужих өвчний суурин дээр үүсдэг. Цөсний чулуу нь хүүдийний ханыг гэмтээх, эсвэл цөс ялгаруулалтанд саад учруулдаг. Vрэвсэлээр євдєгсєдийн 60-с дээш % нь  цєсєнд нь халдвар орсон байдаг.  Жишээлэхэд, гэдэсний савханцар , стрептококк, сальмонель г.м. Эдгээр өвчин үүсгэгч бичил биетүүд нь цус, эсвэл тунгалагын урсгалаар,  12 хуруу гэдсээр дамжин орох боломжтой юм. Мөн vvнээс гадна холециститийг цагаан хорхой, муурны шимэгч, цусан суулга үүсгэгч амёб үүсгэсэн байж болно. Нойр булчирхайн шүүрэл  цөсний хүүдийд орсон үед ч үрэвсэл үүсэх боломжтой. Энэ нь нойр булчирхайн үрэвсэл (панкреатит)  хавсарсан vед  явагддаг.

Цөсний хүүдийн үрэвсэл үүсэхэд тvлхэц болдог бусад хүчин зүйлүүдийг дурдвал:

Цөсний хүүдийн төрөлхийн гажиг

Цөсний замын агших хөдөлгөөн алдагдах

Цөсний хүүдийн гэмтэл

Хэвлийн хөндийн хавдар

Бодисын солилцооны  алдагдал /чихрийн шижин, судасны хатуурал/

Хоолны дэглэм алдагдах ( хол зайтай хооллох, хуурай хоол идэх)

Өтгөн хатах,  хөдөлгөөн багатай  амьдралын хэлбэр, жирэмслэлт

Харшил

Хөгшрөлттэй холбоотой цөсний хүүдийн цусан хангамж  алдагдах  зэрэг орно.

Явц

Цөсний хүүдийн хана гэмтэх, цөсний  урсгал алдагдсанаас  болж үрэвслийн vйл явц эхэлнэ. Үрэвсэл дотор давхарганд явагдах боловч аажимдаа ханын бүх давхаргыг хамарна. Ингэж хурц холецистит vvсдэг. Тодорхой хугацааны дараа /сар, жил/ хүүдийний хана зузаарч хөдөлгөөн нь сулардаг. Vvнээс болж  цөсний урсгал саатаж шинээр чулуу үүсэхээр болдог. Хурц үрэвсэл архаг хэлбэрт шилжинэ.

Шинж тэмдэг

Хурц үрэвслийн үед:

Баруун хавирганы нуман доогуур өвдөх, өвдөлт нь баруун гар, хүзүү цээжний баруун тал руу дамжих

Ам халуу оргих, дотор муухай оргиж бөөлжих

Шарлалт / байнга тохиолддоггvй/

Халуурч магадгүй

Архаг үрэвслийн үед:

Бие эвгүйцэж эсвэл бvр баруун хавирганы нуман доогуур өвдөж ч болох

Гэдэс дүүрэх

Дотор муухайрах, бөөлжих

Өөх тостой хоол идсэний дараа гүйлгэх зэрэг шинжvvд  гарна.

Архаг үрэвсэлийн vед голдуу өөх тостой, шарсан ба утсан зүйл идсэний дараа 2-4 цаг єнгєрєхєд євчин нь ширvvсдэг. Түүнчлэн бие сэгсрэгдэх( машин ба дугуй зэргээр явахад), хэт даарах, биеийн хүчний ачаалал, сэтгэлийн хямрал зэрэг нь мєн євдєлт vvсгэнэ.

Оношлогоо

Цөсний хүүдийн өвчлөл үүссэн үед цаг алдалгүй эмчид үзүүлэх нь чухал. Хурц үрэвслийн үед өвчин эхэлсэнээс 3-4 хоногийн дараа хэвлийн хөндийн үрэвсэл ч гэсэн аминд хүрч мэдэх аюултай байдгийг анхаарах хэрэгтэй.

Цєсний хурц үрэвсэл байх магадлалтай үед эмчийг ирж анхны тусламж үзүүлэхээс өмнө дараахь зүйлсийг хийхийг хориглодог, үүнд:  хэвлийд халуун жин тавих, ходоодоо угаах, туулга уух. Хэвтрийн байдалд байж цөсний хүүдийн орчимд  мєсєєр жин тавина.

Оношийг зєв тавихын тулд эмч өвчтөний зовиурыг анхааралтай сонсож , vзлэг хийх бєгєєд шаардлагатай бол нэмэлт шинжилгээ хийлгэнэ. Ерєнхий болон биохимийн цусны шинжилгээ, хэт авианы оношлогоо хийгдэнэ. Хамгийн тvрvvнд цєсний хvvдий болон цєс дамжуулах замыг шинжилнэ. Хэрэв vрэвсэл хvнд шатанд ороогvй байвал цөсний замын /холангиографи/ ба цөсний хүүдийн (холецистографи) рентген шинжилгээ хийх боломжтой. Тодруулагч бодисыг судсаар эсвэл шууд цєсний цоргоор хийдэг. Харин цөсний цорго 12 хуруу гэдсэнд цутгадаг хэсэгт тусгай дурангийн тусламжтай тодруулагч бодисыг хийх аргыг буцах урсгалын панреатодуоденохолецистографи гэдэг. Ерєнхийдєє энэ vйлдэл нь гастроскоптой ( ходоод дурандах) тєстэй.

Эмчилгээ

Хурц үрэвслийг мэс заслын тасагт эмчилнэ. Эхний хэдэн цагт євчтєнд дусал хийнэ. Гөлгөр булчингийн агшилт тавиулагч эм /ношпа/ болон антибиотик өгдөг. Хэрэв євчин намжвал хагалгаанд (холецистэктоми) бэлдэнэ. Хэрэв хурц илрэлүүд намдахгүй бол хагалгааг шууд хийх хэрэгтэй болдог. Өвчтөн нас өндөр, эсвэл хавсарсан өвчтэй тохиолдолд  арьсаар цөсний хүүдийд гуурс оруулж цөсийг гадагшлуулна.

Цөсний хүүдийн архаг үрэвслийн үед дараах арга хэмжээг авна, үүнд:

Хоолны дэглэм барих. Утсан, шарсан, хурц, нөөшилсөн хоол хүнс, бүх төрлийн консерв, хиам, какао, шоколад, архи дарсыг хориотой. Сүү, сүүн бүтээгдэхүүн, жигнэсэн ногоо, хүүхдийн будаа, жигнэсэн загас, мах идэж болно. Цай, компот, жимсний шүүс, сүү, рашаан ууж болно.

Но-шпа мэтийн гөлгөр булчингийн агшилтыг сулруулагч эм, цөс хөөгч бэлдмэл хэрэглэнэ.

Цөсөө угаах. Цөсийг угааснаар цөс гадагшлах замыг цэвэрлэн, цөсний ялгаралуулалтыг идэвхжин цөөсний хүүдий сулардаг. Цөсийг ходоодны гуурс ашиглан, эсвэл гуурсгүйгээр угааж болно. Гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой байдгаар нь гуурсгүйгээр буюу “сохроор” угаах гэсэн арга нь өргөн хэрэглэгддэг.

Цөсөө угаах:

Өглөөд 1-2 стакан халаасан рашаан, цөс хөөх ургамлын ханд, эсвэл хүхэр хүчлийн магнезийн нунтгийг өлөн элгэн дээрээ уугаад баруун талдаа бүлээн жин тавин цаг хагас орчим хэвтэж амарна. Ингэсний дараа ногоовтор өнгөтэй өтгөн гарвал угаалт амжилттай болж, цөс гадагшилсныг заана.

Хэчнээн удаа угаахыг зөвхөн эмч заах бөгөөд долоо хоногт нэгээс цөөнгүй удаа, 2-3 сарын турш угаадаг.

С гепатит
Ерөнхий

Солонгос явж ажиллах гэтэл шинжилгээгээр С гепатиттэй гээд гарчихлаа, нөгөөх нь эдгэдэггүй яанаа? гэсэн яриаг та лав нэг бус удаа сонсож байсан биз ээ. Гэтэл С вирусыг ганц хоёр долоо хоног эм уух төдийхнөөр устгах боломжгүй, хүний хувийн онцлог энэ тэрийг нь харгалзаад 12 сар хүртэл удаан хугацаанд нарийн эмчилгээ хийдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Дэлхий дээр С гепатитын халдвартай 500 сая орчим хүн байдаг аж.

Шалтгаан

С гепатитыг үүсгэгч вирус HCV нь мутацид орох буюу хувиран өөрчлөгдөх чадвар маш өндөртэйгээрээ онцлог. С гепатитын 6 үндсэн генотип /удамших хэв/ мэдэгдээд байгаа. Гэхдээ л вирусын хувиран өөрчлөгдөх идэвхийн нөлөөгөөр HCV-ийн 40 орчим дэд зүйлүүд нэгэн зэрэг хүний биед амьдрах чадвартай байдаг ажээ. Иймд хүний дархлалын систем нэг төрлийн вирусын эсрэг биет ялгаруулж байтал өөр чанартай удам нь бүрэлдээнд бий болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл дархлаа тогтоож амждаггүй.

С гепатитын вирусын халдвар авахын тулд вирусыг агуулсан эд зүйл /цус/ өөр хүний цусанд орох шаардлагатай. Вирус нь цааш элгэнд хүрээд эсийнх нь дотор нэвтрэн  үржиж эхэлнэ. Иймд пирсинг, шивээс хийлгэх, бохир тариур ашиглах, халдвартай хүнтэй дундаа сахлын хутга, шүдний сойз хэрэглэх, хазуулах зэрэгт цусаар дамжин халдвар авах эрсдэл өндөртэй. Харин бэлгийн замаар халдвар авах магадлал нь 3-5% байдаг. Хань ижилдээ үнэнч байх үед С гепатитын халдвар авах эрсдэл бага байдаг ч сексийн олон хамтрагч солих үед энэ эрсдэл нь нэмэгддэг. Тэгээд ч хүнийг гаднаас нь хараад С гепатиттай хүн үү үгүй юу гэдгийг нь тогтоох боломжгүй. Харин халдвартай эхээс хүүхдэд тун цөөн халддаг бөгөөд нийт тохиолдлын ердөө 5% эзэлдэг.

Шинж тэмдэг

С гепатитын далд үе нь 20-140 хоног байдаг. Гэвч С гепатитын шинж тэмдэг нь хэзээ ч илрэхгүй байж ч болох талтайг анхаарах хэрэгтэй. Улмаар гепатит буюу үрэвсэл нь хатууралд шилжисний дараа нь халдвар авсан байж болзошгүй гэх шинж тэмдгийг илрүүлж болох талтай. Иймд С гепатит нь  өөр ямар нэг өвчний шинжилгээ хийлгэх  явцад огт санамсаргүй илрэх нь   олонтаа.

Гэхдээ түгээмэл илэрдэг шинж тэмдэгүүд байдаг. Үүнд: сульдах, ядрамтгай болох. С гепатитын хурц хэлбэрийн үед хордлогод орох, хоолонд дургүй болох, бие сулрах, дотор муухайрах, заримдаа үе мөчөөр өвдөх. Товчхон хэлэхэд шинж тэмдэг нь үрэвслийн гаралтай бусад архаг өвчний үед ч илэрч болохоор тул зөвхөн цусанд нарийн шинжилгээ хийж байж л С гепатит туссан эсэхийг баттай тодорхойлох боломжтой.

Эмчилгээ

Юуны өмнө архаг С гепатитыг эмчлэх бүрэн боломжтой гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Эмчилгээний дараа С гепатитаас салах бодит боломж нь хэдэн жилийн өмнө 30-40% байсан. Харин одоо эмчилгээг зөв төлөвлөж явуулсан нөхцөлд архаг С гепатитаас нэг мөр ангижрах магадлал нь 50-80% байгаа ажээ. Үүнд эмч ч тэр, өвчтөн өөрөө ч тэр багагүй чармайлт гаргах хэрэгтэй.

С гепатитын шинж тэмдэг илэрсэн даруйд гепатолог буюу элэг -ний туршлагатай эмчид үзүүлэх хэрэгтэй

С гепатитыг вирусын эсрэг хавсарсан эмчилгээ хийж эмчилнэ. Орчин үед интерферон-альфа ба рибавирин гэсэн хоёр бэлдмэлийг хослуулах нь хамгийн зохистойд тооцогдож байна. Гэхдээ нэг бэлдмэлд нь харшилтай г.м. тохиолдолд нэг эмээр нь дагнан эмчилгээ явуулах нь бий. Эмийн тун, уух хугацаа зэргийг зөвхөн эмч, тухайн хүний биеийн онцлог зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзсэний үндсэн дээр тогтооно.

Вирусыг эсрэг үйлчилгээгүй ч элэгний эсүүдийн зарим үйл ажиллагааг сайжруулах нөлөө үзүүлдэг эссенциале, фосфоглив зэрэг бэлдмэлийг эмч зөвшөөрвөл, зааврынх нь дагуу хэрэглэж болно. Зөвхөн эмчийн зөвшөөрөл, зааврын дагуу гэдгийг дахин сануулах хэрэгтэй байх.

С гепатитын явц, үе шатаас нь харгалзан эм бэлдмэлийг хэрэглэх загвар, курс эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно. Интерферона ба рибавиринын хавсарсан эмчилгээ нь 12 сар хүртэл ч үргэлжилж болно. Мөн эдгээр бэлдмэлүүдийн төрөл зүйлээс нь шалтгаалаад хугацаа, хэрэглэх заавар зэрэг нь өөрчлөгдөж болно.

Интерферон ба рибавириныг хэрэглэх үед зарим нэг гаж нөлөө илэрдэг. Тэдгээрийг нь залуу хүмүүс дийлэнх тохиолдолд онц асуудалгүйгээр даван гарч, богино хугацаанд дасан зохицдог.

Рибавирин дийлэнх тохиолдолд хүчтэй гаж нөлөө үзүүлдэггүй. Гэхдээ цусны ерөнхий шинжилгээ өгөхөд цусны цагаан эсийн хөнгөн зэргийг задрал ажиглагдаж болзошгүй. Мөн толгой өвдөх, цусан дахь шээсний хүчлийн хэмжээ нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Интерфероноор эмчилгээ хийх үед зарим нэг гаж нөлөө гарцаагүй ажиглагддаг гэж болно. Эхний удаад тариулсны дараа дийлэнх хүмүүст томуу төст хам шинж илэрнэ. 2-3 цагийн дараанаас халуу 38-39 градус хүрч ихсэх, чичрүүдэс хүрэх, булчин, үе мөчөөр өвдөх, бие сулрах шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж нь хэдэн цагаас эхлээд 2-3 өдөр хүртэл үргэлжилж магадгүй. Хүний бие сарын дотор интерферонд дасан зохицдог тул томуу төст хам шинж ч арилна. Харин бие сульдах, амархан ядрамтгай болох шинж тэмдэг нь үлддэг. Цөөн тохиолдолд үс унах, сэтгэлээр унах, арьс хуурайших, жин буурах, хандлагатай хүмүүст бамбайн булчирхайн үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул С гепатитын эмчилгээ явуулж байх үед эмчийн хяналт зайлшгүй шаардлагатай.

Урьдчилан сэргийлэх

Дийлэнх тохиолдолд цусаар дамждаг болохоор бохир тариур хэрэглэх, бусдын сахлын хутга, шүдний сойз гэх мэтийн бага ч гэсэн цус хүрч болох эд зүйлийг хэрэглэхгүй байх, шивээс, пирсинг хийлгэхийн өмнө ариун цэврийн наад захын шаардлага хангаж байгаа эсхийг шалгах, А болон В гепатитын вакцин хийлгэх нь С гепатитаас урьдчилан сэргийлэх аргууд юм.

Сэтгэгдэл

Баруун Европт ажилладаг манай сайтын хэрэглэгч нь С гепатитаа хэрхэн эмчлүүлсэн талаар сэтгэгдлээ бичсэнийг нь танд хүргэж байна:

“Би зөв зүгээр байж л ядраад байхаар нь тэндэхийнхээ өрхийн эмчдээ очиж үзүүлэхэд цусаа шинжлүүл гэсэн. Тэр цусны шинжилгээ -нээс С гепатит илэрлээ гээд эмнэлэг рүү дотрын эмчид явуулсан. Дотрын эмч нь шинжилгээнд 7 хуруу шил /жижиг/ цус шинжилгээнд авсан. Түүгээр нь бүх төрлийн гепатитын вирусууд, мөн ДОХ-н шижилгээ хүртэл хийсэн байсан. Монголоос ирээд удаагуй байсан. Энд гадныханд ялангуяа азиас ирсэн гэхээр халдварт өвчний тархалт өргөн гэж үздэг болохоор тэгсэн байх. Тэр шинжилгээгээр С вирустэй нь бүр батлагдсан мөн идэвхжсэн байсан. Элэгийг өрөвсүүлж гэмтээсэн.

Дотрын эмч элэгний эмч руугээ шилжүүлсэн элэгний эмч нь дараах шинжилгээнүүдийг үргэлжлүүлж хийсэн.

Үүнд эхо, биопси, днх-р вирусийн генотип-г тодорхойлсон. Генотип 1а нь илэрсэн. Энэ нь монголд тархсан хэлбэр нь болтой, хамгийн удаан эмчилгээтэй. Бусад зарим генотип нь 6 сарын эмчилгээгээр устдаг гэсэн. Бүх шинжилгээний хариу гарч тодорхой болсны дараагаар эмчилгээгээ эхэлсэн.

С вирусийг Интэрфэрон /Пэглнтрон / тариагаар, рэбэтол эмээр бутэн нэг жилийн турш тасралтгуй хийлгэсэн. Эмчилгээний эхний саруудад долоо хоног бүр дараа нь 2 , 3, 6 долоо хоногоор цусыг шинжилж, элгэн дэх өөрчлөлтийг узэж байсан ба 6 долоо хоногт С вирусын тоо хэмжээг узэж байсан. Эхний 4 сарын эмчилгээний дараа С вирус нь ундсэндээ тоологдохооргуй болсон боловч эмчилгээг бутэн жил хийсэн. Дахин илрэх магадлалтай тул.

Эмчилгээний хугацаанд 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан. Би конторын ажилтан бөгөөд ПС-ий ард суух ямар ч боломжгүй байсан. Маш хунд эмчилгээ. Гэхдээ хун бурт янз бурээр нөлөөлөх байх л даа. Гэхдээ би бараг өвдөж үзээгүй хун. Өвчин хууч байхгүй. Тэгээд эмийн заавар дээр байсан бүх өөрчлөлтүүдийг өгсөн дөө. Гэхдээ хамгийн гол нь С вирусээсээ салсан. Одоо ямарч зовиургүй, хуучин амьдралдаа эргэж орсон.

Эмчилгээг нэг эхэлсэн бол тасалж эр болохгүй. Үр дунгуй юм болно. Мэргэжлийн эмчийн хяналтийн дор эмчийн заавраар эм тариаг хэрэглэнэ. Интэрфэрон тариаг долоо хоногт нэг удаа , рэбэтол эмийг эхний дөрвөн сар өдөрт 5 капсулыг дараа нь өдөрт 3 капсулсыг хэрэглэсэн. Дозыг нь биеийн жин, вирусийн хэмжээ, элэгний өрөвслийн байдлаас хамаарч тогтоодог юм шиг билээ. Иинтэрфэрон нэг 1ш /0.5 мл/ 235.48 евро, рэбэтол 200 ш нь 951.28 евро гэсэн байна. Нийт эмчилгээний зардал 20-30 мянган евро гэж анх эмч хэлж байсан. Бух үзлэг шинжилгээний зардал ороод байх л даа. Миний хувид зуун хувь даатгал төлсөн.

Монголд энэтхэг , чинагаас интэрфэрон орж ирдэг гэж уншиж байсан. Арай үнэ хямдтай. Үнээс гадна манайд гаднаас орж ирж байгаа эм тарианий тээвэрлэлт хадгалалтийн байдлийг анхаарах хэрэгтэй. Интэрфэронийг байнга хөргөгчинд хадгалах /2-8 градуст-т/, хэрэглэхийн өмнө тундас үүссэн эсэхийг шалгах. Тундас үүссэн бол хэрэглэж болохгуй.

Интэрфэронийг рэбэтолтой хавсарч хэрэглэхэд маш олон төрлийн харш үйлчилгээтэй. Туунээс нь болоод эмчилгээ эхэлсэн бол тасалсний хэрэггүй, тэвчээд л өнгөрөөх хэрэгтэй. Надад нилээн хүндээр тохиолдсон. Харшлууд гэвэл маш ихээр ядрах, зурх дэлсэх / зурхнээс болж шатаар явах хурдан явхад амьсгаадах, юу ч өргөж даахгуй, 3 ш таваг аваад тавьж чадахгүй алдах, / зус багадах, арьс хуурайших загатнах, булчин уе моч өвдөх, бамбай булчирхайный уйл ажиллагаанд өөрчлөлт орох , үсний 1/3 унасан, / эргээд ургасан боловч их шингэрсэн/ идэх сонирхолгүй болох, арван кг турсан, нуд бүрэлзэх, анхаарал төвлөрөхгүй болох. Эдгээр хvндрэлvvд нь 6 сарын дараагаар гайгvй болсон. Харин халуурах толгой өвдөх бол эмчилгээ дуустал салаагуй”. /латин vсгээр бичсэн сэтгэгдлийг нь конвертэрээр хєрвvvлээд тавьсан тул vг vсгийн алдаа нэлээд байгаа шvv/

Элэгний үрэвсэл буюу гепатит
Ерөнхий

Ард олны дунд энэ өвчний үед шарладаг учраас шар өвчин гэж нэрлэгддэг. Анх энэ өвчний шинж тэмдгийн талаар манай эриний V зуунд алдарт эмч Гиппократ бичиж байжээ.

Элэгний үрэвсэл буюу гепатит гэдэг нь элэгний үрэвсэлт өвчний ерөнхий нэршил юм. Элэгний үрэвсэл гол төлөв вирусын гаралтай байдаг ч зарим тохиолдолд дархлалын онцлог, бодисын солилцооны алдагдал, өлсгөлөн, эм бэлдмэл, хор, хүнд металлын давс  зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх нь бий.

Халдварт шар нь  А, В, С, D, Е ба G гэсэн олон янз байдаг. Тухай бүрт үрэвсэл үүсгэгч өөрийн гэсэн вирустай. Эдгээрээс хамгийн түгээмэл тархсан нь  А, В ба С гепатит.

Шалтгаан

Элэгний үрэвслийн вирус нь бусад вирусуудын нэгэн адил амьд эс дотор амьдардаг бичил биет. Ингэхдээ вирус нь эзэн эсийнхээ дотор ормогц гэмтээн өөрчлөөд үржиж эхэлдэг. Ингээд өвчин үүснэ.

Элэгний үрэвсэл үүсгэдэг вирусууд нь янз бүрийн бүлэгт багтдаг, хоорондоо ялгаатай байдаг бөгөөд зөвхөн элэгний үрэвсэл үүсгэдэг гэдгээр нь л нэгтгэдэг.

Элэгний үрэвсэл нь хүнээс хүнд халддаг бөгөөд вирус болгон өөр өөрийн халдварлах замтай байдаг. Элэгний үрэвсэл А, Е нь хүнсний бүтээгдэхүүн, бохир гараар дамждаг. Мөн анал ба орал бэлгийн харьцаанаас халдаж болно.

В, D, G элэгний үрэвслүүд халдварлагдсан цусаар дамждаг. Иймд халдварлагдсан зүү, тариур, сахлын хутга, хумсны хутга, халдвартай цус юүлэх, өвчтэй хүнтэй бэлгийн харьцаа зэрэгт халдварлагдана.  Үүнээс гадна энэ төрлийн элэгний үрэвсэл төрөх үед эхээс урагт халдварладаг. Мөн цусаар дамжина.

Гэхдээ С гепатитын халдварыг бэлгийн хавьтаар авах бараг боломжгүй ч гэлээ халдвартай хүний шүлсээр тун амархан халдварлагддаг.

Шинж тэмдэг

Халдвар авсан цагаас өвчний анхны шинж тэмдэг илрэх хүртэл хэдэн долоо хоногоос хэдэн сар хүртэл өнгөрч болно. Элэгний үрэвслийн үед  толгой өвдөх, ядрах, үе мөчөөр өвдөх, халуурах шинж тэмдэг анхлан илэрнэ. Удалгүй хоолонд дургүй болох, цээжний хөндийн баруун хэсгээр өвдөх,  бөөлжих дотор муухайрах шинж илэрнэ. Шээс хар хүрэн өнгөтэй болох, өтгөн нь цагаан болох, арьс шарлах,  загатнах зэрэг шинж илэрнэ.

Үр дагавар

Элэгний архаг үрэвсэл нь  элэгний хатуурал буюу цирроз, элэгний өмөн, элэгний дутагдал зэрэг ноцтой хүндрэлд хүргэж болзошгүй. Элэгний үхжиж хэрэггүй болсон эс цусанд орж мэдрэлийн системийг гэмтээх үед элэгний дутагдал үүсдэг. В гепаптитаар хэдий чинээ бага насандаа өвчилнө тэр хэмжээгээр нас ахисан хойноо элэгний хатууралтай болох магадлал нь нэмэгддэг. С гепатит нь гаднаа илрэх шинж тэмдэггүй олон арван жил архаг хэлбэрт шилжин хорт хавдар, элэгний хатуурал үүсгэх аюултай.

Оношлогоо

Халдварт шар авсан байх сэжиг илэрвэл нэн яаралтай өрхийн эмчид хандаж, эсвэл халдвартын түрэн тусламж дуудах шаардлагатай. Эмч гадуур үзлэг хийгээд шинжилгээнд явуулна. Шинжилгээгээр цусанд халдварын вирус байгааг илтгэсэн тусгай бодис, элэг гэмтсэн үед ихээр ялгарч эхэлдэг билирубиний хэмжээг тогтоох нь чухал. Мөн шээсний шинжилгээ хийдэг. Хүнд тохиолдолд халдварын шинжилгээ, элэгний эдийн шинжилгээ шаардлагатай.

Эмчилгээ

Вирусын гаралтай элэгний үрэвсэлд тусгай эмчилгээ байдаггүй. Зөвхөн давс, өөх тосгүй хоол өгөх зэргээр тусгай хоолны дэглэм бариулна. Мөн шарсан, даршилсан хүнсний бүтээгдэхүүн, халуун ногоо идэж болохгүй. А, D, Е, С, В6, В12 аминдэм, тэдгээрийг агуулсан хүнсний бүтээгдэхүүн, дархлаа сайжруулах, вирусын эсрэг үйлдэлтэй бэлдмэлүүд, элэгний үйл ажиллагааг сэргээх, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах, тамир оруулах бэлдмэл зэргийг хэрэглэдэг. Эмчилгээ нь вирусын үржлийг зогсоох, элэгний үрэвслийг дарах гэсэн чиглэлд хийгддэг. Цаг алдалгүй эмчилгээ хийгдсэн нөхцөлд гол төлөв нааштай үр дүн гардаг.

Урьдилан сэргийлэх арга хэмжээ

Юуны өмнө ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Хоол идэхээс өмнө гараа угаах, тохиолдлын бэлгийн харьцаанд заавал бэлгэвч хэрэглэх, аяга тавгаа сайтар угааж цэвэрлэж сурах хэрэгтэй. ТҮЦ, хүн олноор цугларсан газраас баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн, хоол авах хэрэггүй.

Одоогоор халдварт шараас сэргийлэх хамгийн найдвартай арга нь вакцинжуулалт юм.

Цөсний үйл ажиллагааны хямрал
Цөс нь элгэнд боловсордог өвөрмөц шингэн бөгөөд өөх тосны шингэцийг сайжруулах, гэдсээр хоол дамжин өнгөрөх явцыг идэвжүүлэх үүрэгтэй.  Цөс нь гэдсэнд орохын өмнө нэлээд ээдрээтэй зам туулдаг. Эхлээд элэгнээс элэгний цоргонд ялгаран, тэндээсээ цөсний ерөнхий цоргонд орж тэндээсээ цөсний хүүдий рүү хүүдийт цоргоор дамжин ордог.

Цөсний ерөнхий цоргоны 12 хуруу гэдэстэй нийлэх хэсгийг Фатерийн хөлөг гэж нэрлэдэг. Тэнд цөсийг гэдсэнд орох үйл ажиллагааг зохицуулж байдаг Оддын хуниас нэртэй өвөрмөц булчин байдаг.

Ерөнхий

Цөсний замын хямрал гэдэг нь цөсний хүүдийн болон түүний цоргоны агшилтын алдагдал, Оддын хуниасны ажиллагаанд гарсан алдаанаас болж цөс ялгаруулалтанд асуудал үүсдэг өвчлөл. Статистик мэдээнээс үзвэл цөсний замын хямралаар ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг аж. Цөсний зам -ын агших үйл ажиллагаа ихсэх (ихсэх хөдөлгөөний хямрал) нь ихэвчлэн залуу насанд тохиолддог бол сулрах нь (багасах хөдөлгөөөний хямрал) 40 дээш насны сэтгэцийн тогворгүй байдалтай хүмүүст тохиолддог.

Шалтгаан

Өвчин үүсэхийг дараах зүйлс нөлөөлдөг гэж үздэг, үүнд:

Зохисгүй хооллолт (хурц, өөх тос ихтэй хоол, хооллолтын хоорондох завсарлага их байх г.м.),

Ходоод гэдэсний замын өвчин (ходоодны үрэвсэл, ходоод 12 нугаламт гэдэсний шархлаа, нойр булчирхайн үрэвсэл),

Дааврын хямрал,

Цэвэршилт.

Шимэгч хорхой.

Харшил.

Мэдрэлийн ядаргаа, стресс.

Явц

Цөсний гэдсэнд орох үйл ажиллагааны хямрал нь хоол боловсруулах үйл ажиллагааны хямралд хүргэдэг. Цөс гэдэс рүү чөлөөтэй орж чадахгүй тохиолдолд цөсний цоргоны даралт ихсэх бөгөөд нь энэ нь баруун хавирганы нумаар өвдөлт өгнө. Цөсний замын үйл ажиллагааны хямрал нь ээлжилсэн хурцдал ба сайжралаас тогтдог. Энэ яваандаа цөсний хүүдий ба цооргонд үрэвсэл, эсвэл чулуу үүсэхэд хүргэж мэднэ.

Шинж тэмдэг

Хэрэв өглөөгүүр ам гашуу оргих, сэтгэл санаагаар унах, чадал доройтох нь цөсний замын үйл ажиллагааны алдагдалтай холбоотой байж тун магадгүй юм. Үүний дээр нь түрхэн зуур сандарч тэвдэх, хурц салат идэх зэрэг ялихгүй цочрооны дараа баруун хавирганы нуман доогуур мэнэрч битүү өвдөх, эсвэл хүчтэй хатгуулсан өвдөлт мэдрэгдэж байгаа бол ходоод гэдэсний эмч дээр яаралтай очиж үзүүлэх хэрэгтэй. Цөсний замын үйл ажиллагааны хямрал үүссэн гэх магадлал 70% байна. Эдгээрээс гадна хоолны дуршил буурах, бэлгийн дур муудах, сарын тэмдгийн мөчлөг (эмэгтэйд) алдагдах зэрэг шинж давхар ажиглагдаж болно.

Оношлогоо

Зөв оношлохын тулд зовиур шаналгааг сонсоод нэмэлт шинжилгээ хийх хэрэгтэй болно.

Цусны биохимийн шинжилгээ. Илэрхий хурцдалын үед элэгний ферментүүд ихсэнэ (шүлтлэг фосфатаза болон бусад).

Элэг цөсийг чанд авиагаар харах нь цөсний хүүдий ба түүний цоргоны байдалд дүгэлт өгч, чулуу бий эсэхийг тодорхойлно.

Арван хоёр нугалам гэдсэнд хаймсуур тавих шинжилгээг ходоодны зондын тусламжтайгаар хийж цөсийг шинжилнэ. Энэ ажилбарыг эмчилгээний зорилгоор хийж цөс зогсонгоших үед цөс ялгаруулах замыг угаана.

Тусгай бэлдмэл ашиглах сорил. Цөсний боловсролтыг түргэсгэдэг эмийн бодисыг (жишээ нь: секретин) тарина. Хэрэв өвчин байвал цөс гэдэс рүү ялгарахгүй, цөсний хүүдий ба цоргонд хуримтлагдана. Өргөссөн цорго ба томорсон цөсний хүүдийг чанд авиагаа харж оношлоно.

Эмчилгээ

Цөсний замын үйл ажиллагааны хямралын өвчний үед эхний ээлжинд сувиллын хоолны дэглэм барих хэрэгтэй. Өөх тос багатай, хурц биш хоолыг бага иднэ. өвчин намдаахад но-шпа тусална.

Харин цөс хөөх эм (сорбит, магнийн сульфат, аллохол, хологон), эмийн ургамал (эрдэн шиш, нохойн хошуу зэрэг) өгөөд хэрэггүй. Дээр дурдсан зүйлс тус болоогүй тохиолдолд зонд ашиглан цөсний замыг угаана.

Урьдчилан сэргийлэлт

Хоолны дэглэм сахиж, хоолыг зохицуулан идэж бай (өдөрт 4 цөөнгүй).

Биеийн хүчний ба сэтгэцийн хэт ачааллас зайлсхийх

Хоол боловсруулах замын өвчин эмгэгийг цаг тухайд нь гүйцэд эмчлүүлж байх.

Цөс чулуужих
Цөсний хүүдийнд буюу цөсний цоргонд  чулуу үүсэхийг цөс чулуужих өвчин гэдэг. Нэлээд  элбэг тохиолддог. Ихэнхдээ дунд насны хүмүүс, нас ахиж яваа буй тарган эмэгтэйчүүд өвчилдөг. Европ ба Америкт 50 наснаас дээшхи гурван эмэгтэйн нэг нь, дөрвөн эрэгтэйн нэгд нь тохиолддог ажээ.

Шалтгаан

Цєсний чулуу vvсэхэд цөсний хүүдийд цөс зогсонгиших, бодисын солилцооны алдагдалаас болж цөсөн дэхь давсны хэмжээ  ихсэх гэсэн хоёр үндсэн шалтгаан нөлөөлдөг. Цөсний чулуу vvсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:

Хэт идэх, өлсгөлөн байх, тогтмол бус хооллох

Хөдөлгөөн багатай байх, ялангуяа суудлын ажилтай хүмүүс

Жирэмслэлт

Жирэмслэлтээс хамгаалах дааврын эм хэрэглэх

Таргалалт

Цөсний зам -ын агших хөдөлгөөн алдагдах

Нойр булчирхай -н өвчин

Явц

Цөсний нягт хэсгүүд тунадасжиснаар чулуу үүсгэнэ. Цөсний чулуу нь холестерин, билирубин / цөсний нөсөө / ба  кальцийн давснаас бvрэлдсэн байдаг. Чулуу нь цөсний хүүдийн хэвийн ажиллагаанд нөлөөлснаар яваандаа цөс хуримтлуулах үндсэн үүргээ биелvvлж чадахаа болино. Цөсний урсгалаар чулуу нь цөсний цоргоны амсарт очиж бөглөнє. Үүний дүнд хүүдийнээс гарах цөсний урсгал  саатаж хана нь хэт сунаснаас хүчтэй өвдөлт өгнө. Тvvнээс гадна цөсний хүүдий  үрэвсэж болно. Тэрчлэн vрэвсэл нь хөрш эрхтнүүд болох нойр булчирхай, 12 хуруу гэдэс,  ходоодыг хамарч болно.

Шинж тэмдэг

Чулуу томроогүй, цөсний хүүдийд байгаа нөхцөлд хүн өвчнөө гадарлах ч vгvй  байж болдог. Цөс чулуужих өвчнийг анхааруулах анхны шинж тэмдэгүүд нь баруун хавирганы нумаар хүндрэх /баруун талаар өвдөх/, аманд гашуу оргих, дотор муухайрах, хэхрүүлэх зэрэг юм. Өвчин даамжирсан бол баруун хавирганы нуман доогуур, эсвэл хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөнө. Євдөлт баруун эгэм, баруун гар, нуруу руу дамжиж болно. Vvний зэрэгцээ ам халуун оргиж, дотор муухайран, бөөлжсєн ч хєнгєрєхгvй. Өвдөлт арай сул байж, эсвэл бvр өөрөө намдаж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчид заавал үзүүлэх шаардлагатай.

Оношлогоо

Зөвхөн мэргэжлийн эмч үзэж, нэмэлт шинжилгээ хийснээр зөв оношлоно. Хамгийн түрүүнд хэвлийн хєндийн эрхтний хэт авианы шинжилгээ хийнэ. Илvv  төвөгтэй тохиолдолд тодруулагч бодистой рентген шинжилгээ шаардагдана. Холангиографи /цөсний хүүдийд/ ба холецистографи /цөсний цоргонд/ хийнэ. Тодруулагч бодисыг судсаар эсвэл тусгай нарийн зүүгээр шууд цөсний цоргонд /арьс, элгээр дамжин/ хатгаж хийдэг. Хэрэв тусгай дурангийн төхөөрөмжөөр тодруулагч бодисыг шууд цөсний цорго гэдсэнд нээгддэг хэсэгт хийвэл энэ аргыг ретроградная холецистопанкреатография гэдэг байна. Энэ нь ходоод дурандахтай төстэй. Ажилбарын  үед цөсний цоргоноос жижиг чулуунуудыг авч болдог.

Эмчилгээ

Цөсний чулууг дотрын ба мэс заслын тасагт эмчилнэ. Ер нь эмчилгээг мэс заслын бус аргаар эхэлдэг.

Хоолны дэглэм сахиулах /хурц, өөх тостой, хуурсан зүйлийг хориглох/

Тусгай бэлдмэлээр  /урсофальк /чулуу хайлуулах арга. Vvнийг  зөвхөн чулуунууд жижиг үед хэрэглэнэ. Эмчилгээ нэг жилийн турш үргэлжилнэ. Ихэнх хүмүүст  хэдэн жилийн дараа дахин чулуу үүсдэг.

Тусгай төхөөрөмжийн тусламжтай өндөр давтамжтай долгионоор чулууг    1-2 мм хэмжээтэй жижиг хэсгvvд болгон бутлана. Ингэснээр эдгээр нь өөрсдөө өтгөнөөр гарна.  Энэ аргыг “экстракорпоральная волновая ударная литотрипсия” гэнэ. Ажилбар нь өвдөлтгүй, хөнгөн явагддаг ба амбулаторийн нөхцөлд хийж болдог. Мэс заслын эмчилгээг чулуунууд нь том, байнгын өвдөлт өгдөг, мєн дотрын эмчилгээ тус болохгүи үед хийнэ.

Энэ нь цєсний хvvдийг авахад орших ба хоёр тєрєл байдаг.

Сонгодог хагалгаа (холецистэктоми). Хэвлийд нэлээн урт зүслэг хийдэг бєгєєд хагалгааны дараа 10-12 см урт оёдлын сорви үлднэ.

Дурангийн хагалгаа ( лапароскопическая холецистэктомия). Тусгай төхөөрөмжийг хэвлийн хананд гаргасан жижиг нүхээр (1см орчим) хэвлийн хөндийд оруулна. Хагалгааны дараа ул мөр бараг үлддэггүй. Сонгодог аргатай харьцуулахад гэмтэл багатай, богино хугацаанд /4-5  хоногт/ эдгэрэн гарч, хэвийн байдалдаа эргэн ордог давуу талтай юм. Хагалгааны хэлбэрийг эмч сонгоно. Чулуу том хэмжээтэй бол сонгодог аргыг, чулуу жижиг үед хоёрдугаар аргыг хэрэглэнэ. Мэс засал ихэнх тохиолдолд өвчнөөс бvрэн ангижируулдаг.

Нойр булчирхайн үрэвсэл буюу Панкреатит
Эртний грекийн  эмч нар ходоодны доор байдаг нойр булчирхайг “pancreas” буюу “цул махан” гэж нэрлэж байжээ. Биемахбодид түүний гvйцэтгэх үүрэг маш их бөгөөд хоол боловсруулалт, энергийн тогтмол солилцоо гээд олон чухал vйл явцад оролцдог.

Жишээлэхэд, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг өөх, нүүрс усыг боловсруулахад тусална. Мөн түүний даавар нь / инсулин гэх мэт/ цусан дахь глюкозын түвшинг зохицуулдаг.

Ерөнхий

Панкреатит гэдэг нь нойр булчирхайн үрэвсэл. Энэ нь хурц /хурдан  идэвхитэй/ ба архаг /удаан, сул/ хэлбэрээр явагддаг.

Шалтгаан

Нойр булчирхайн үрвэслийн 95-98% нь архи хэтрүүлэн уух, цөсний хүүдийн євчнөөс  (ялангуяа цөсний чулуу) үүдэлтэй байдаг.  Үрэвсэл үүсэхэд  нєлєєлєх бусад хүчин зүйлд нь:

12 хуруу  гэдэсний үрэвсэл ( гастродуодинит, ходоодны шарх євчин)

Гэмтэл

Зарим эмийн бодис / парацетамол, антибиотик, сульфаниламид г.м/

Халдварт өвчнүүд / гахайтах, В, С шар өвчин гэх зэрэг/

Бодисын солилцоо  алдагдах

Дааврын өөрчлөлт

Судасны өвчнүүд

Янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр нойр булчирхайн хоол боловсруулах шүүс буюу бидний ярьж сурснаар ходоодны кислота ны ялгаралт алдагдана. Vvний vр дvнд  эдгээр шvvс нь хоолыг бус булчирхайг өөрийг нь боловсруулж үрэвсэл үүсгэдэг. Архаг үрэвслийн үед нойр булчирхайн хэвийн эд нь  аажмаар сорвиждог.

Шинж тэмдэг

Ходоод үрэвссэн гэхийг илтгэх хамгийн эхний шинж нь өвдөлт юм. Євдөлт нь хоол идсэний дараа ихсэх бєгєєд аюулхай орчим євдєнє. Мєн баруун, зүүн хавирга доогуур дамжин  нуруу руу  тархаж євдєх нь цєєнгvй байдаг. Ихэнхдээ бүслүүрдэж өвдөх  ба дээшээ харж хэвтэхэд өвдөлт ихсэж, суух ба урагш бага зэрэг тонгойход өвдөлт суларна. Мөн євдєлт нь зүрхний орчимд  зүрхний цухалдах євчинтэй тєстэй маягаар євдєж болно. Нойр булчирхайн үрэвслийн дагалддаг єєр нэгэн таагvй зvйл нь гvйлгэх юм. Єтгөн хvvхдийн будаа маягтай болж,  дунд нь  боловсрогдоогүй хоолны үлдэгдэл байдаг. Єтгөний хэмжээ ихэсч, эвгүй үнэртэй болно. Мөн хэхрэх, дотоор муухайрах, үе үе бөөлжих, гэдэс дүүрэх шинж илэрнэ. Хоолонд дургүй болж хурдан турна.

Үр дагавар

Ихэнхдээ нойр булчирхайн vрэвслийг цөсний хүүдийн үрэвсэл дагалдах бөгөөд эсрэгээр цєсний vрэвсэл нь нойр булчирхайн vрэвслийг vvсгэх боломжтой. Єєр нэг маш  аюултай хvндрэл нь нойр булчирхай хагарч үхлийн аюултай  хэвлийн гялтангийн үрэвсэл болох явдал юм. Тvvнээс гадна архаг vрэвсэл нь чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болж болно.

Оношлогоо

Архаг нойр булчирхайн vрэвслийг оношлоход амаргvй байдаг бєгєєд ялангуяа эрт vед нь. Vvний тулд ходоод гэдэсний  эмчид лабораторийн болон тусгай багаж төхөөрөмжийн шинжилгээнүүд тусална.

Цусны ерөнхий шинжилгээ.-Үрэвсэл байгааг илрүүлэх зорилготой  / цагаан цогцосын хэмжээ ихэссэн байх гэх мэт/.

Цусны биохимийн шинжилгээ. Амилаз  хэмээх шүүрлийн түвшин ихэссэнийг тодорхойлсноор өвчний  илрэлийг батлана.

Шээсний шинжилгэ.э Шээсэнд амилаз илрүүлэх нь мєн үрэвсэл vvссэнийг  гэрчилнэ.

Хэвлийн хөндийн эрхтний хэт авианы шинжилгээ. Нойр булчирхай болон бусад эрхтний ( жишээ нь, цєсний хvvдий) өөрчлөлтийг илрvvлэх боломжтой.

Ходоод дурандах. Үрэвслийн  үйл явцад  ходоод, 12 хуруу гэдэс хамрагдсан эсэхийг тодорхойлно.

Рентген зураг

Компьютерийн томограф    г.м

Эмчилгээ

Хурц үрэвсэл, архаг үрэвсэл хурцадсан үед  мэс заслын тасагт  эмчилгээ хийнэ. Эхэндээ өвчтөнд тусгай эм бичиж, хоолны дэглэм  зааварладаг. Эдгээр нь тус болоолгүй  нойр булчирхай задарч хэвлийн гялтангийн үрэвсэл үүсчихсэн бол эмч нар яаралтай мэс засал хийнэ.

Хэвлийн хөндийг угааж цэвэрлэх( перитонеаль лаваж). Тусгай гуурс  хэвлийн хөндийд тавьж хуримтлагдсан шингэнийг гадагшлуулна.

Нойр булчирхайн эвдэрсэн эдийг  зайлуулах нь мэс засалчийн хувьд ч өвчтөний хувьд ч маш хүнд хагалгаа тул тун ховор хийгддэг.

Харьцангүй шинэ  арга  бол хурц үрэвслийн  эхний хоногуудад  цөсний хүүдийн гэмтэлтэй өвчтєнд холецистэктоми хийх буюу цөсний хүүдийг авах явдал. Архаг үрэвсэл хурцдахаас  урьдчилан сэргийлэх арга нь хоолны дэглэм барьж хурц тостой хоол, архи хэргэглэхээс татгалзах, цөсний чулуутай үед цаг тухайд нь эмчлүүлэх явдал юм. Нойр булчирхайн үйл ажиллагааны дутагдалтай үед хоол боловсруулах явцыг хөнгөлдөг бэлдмэлүүд  / креон, мезим / хэрэглэх шаардлагатай.