Эрүүл мэнд » Эрэгтэйчүүд

Үрийн хураагуурын өргөсөлт буюу варикоцеле
Ерөнхий

Үрийн хураагуурын өргөсөлт гэдэг нь үрийн гуурс ба төмсөгний хураагуурын судас өргөсөхийг хэлнэ. Варикоцеле гэдэг нь varix буюу хураагуурын зангилаа, kele буюу хавагнах, хавдах гэсэн утгатай хоёр үгнээс бүрддэг. Харамсалтай нь энэ эрэгтэйчүүдийн 10-15% нь тохиолддог нэлээд өргөн тархсан

зүүн тал судас хэвийн, баруун талын судас өргөссөн байна

эмгэг юм.

Улмаар эрэгтэйчүүдийн үргүйдлийн 40% нь энэ эмгэгээс үүдэлтэй байдаг. Харин эдгээр эрэгтэйчүүдээс хоёрдогч үргүйдэл -тэй эрчүүдийг нь авч үзвэл (үр тогтоох чадвартай байгаад алдсан) 80% нь үрийн хураагуурын өргөсөлттэй эрчүүд ордог байна.

Шалтгаан

Төмсөг ний венийн судасны хавхлаг/клапаны үйл ажиллагааны дутагдлаас үүдэн цус тууштай нэг чигт урсалгүй хэсэгчлэн буцаж урсаж эхэлдгээс болж судасны хана аажмаар өргөсдөг байнав Ихэнх тохиолдолд сувгийн судасны өргөсөлт нь шилжилтийн насанд, удамшл гаралтай хүчин зүйлсийн нөөлтэйгээр үүсдэг байна.

Практик дээрээс харахад  үрийн сувгийн судасны өргөсөлтэй хүний цусан төрөл дотор венийн судас зангиран өргөсөх, хавтгай тавхай, зүрхний хавхлагийн гажиг зэрэг эмгэгтэй хүмүүс гол төлөв илэрдэг.

Мөн гүйлгэх, эсвэл архаг өтгөн хаталт, хүнд юм өргөх, хэвлийн булчингийн хэт ачаалал зэрэг нь үрийн сувгийн судасны өргөсөлтийг үүсэхэд дам нөлөөлдөг хүчин зүйлд ордог.

Явц

Үрийн сувгийн судасны өргөсөлт нь хүний амь насанд аюул бололгүй, анзаарагдалгүйгээр яваад байж болдгоороо осолтой өвчин юм. Энэ эмгэгээс үүдэлтэй хамгийн том асуудлыг нь үргүйдэл гэж болно.

Төмсөг болон ойролцоох эд, эсүүдэд тэжээл хүргэсэн цус нь хуухнаг -ны венийн судсаар дамжин зүрх рүү чиглэн урсдаг. Энэ үед цус өөдөө буюу хүчний эсрэг урсана. Хэвийн үед венийн хавхаг буюу клапан нь цусыг буцаж урсахаас сэргийлж байх ёстой. Гэтэл венийн судас өргөссөнөөр клапаны хэвийн ажиллагаа алдагдан цус нь “савлах” гэж нэрлэгдсэн хөдөлгөөн хийж, нэг газраа “ээрнэ”. Үр дүнд нь төмсөг -ний цусан хангамж алдагдан төмсөгийг бүрхсэн венийн судасны торлогийн тоо өссөөр заримдаа судсаар нэхсэн уут шиг болох нь ч бий. Судасны олон тооны зангилаа нь төмсгийг бүрхсэн хэлхээ бий болгосноор  төмсгийг хөргөхөө больдог. Гэтэл эр бэлгийн эс нь хэвийн боловсроход 32.5-34.5 хэм шаардлагатай байдаг болохоор  эр бэлгийн эс үүсэлт нь зогсдог. Түүнээс гадна үрийн судасны өргөсөлтийн үед асептик аутоиммун үрэвсэл гэгч үүсэх эрсдэлтэй. явагддаг.

Оношлогоо

Ихэвчлэн тохиолдлоор эмнэлгийн тусламж авах үед оношлогддог ба хэрэв танд үрийн хураагуурын өргөсөлт байж болзошгүй бол даруйхан бөөрний мэс заслын эмчид хандаарай. Үрийн хураагуурын өргөсөлтийг оношлох нь төвөгтэй биш. Үрийн хураагуурын өргөсөлт нь зүүн талдаа байх ба хоёр талдаа байх нь ховор, гойд үед л баруун талдаа байна. Иймээс баруун ба зүүн төмсөгний хураагуурын байрлал нь өөр байна. Заримдаа өвчин төмсөгний орчмоор өвдөж илэрч болно. Энэ нь хураагуурын сүлжээн дэх цусны даралт ихэсснээс болдог байна. Өвдөлт нь нэг их биш байх ба чангааж тэлж өвдөнө. Хэрэв хураагуур ихээр өргөссөн байвал оношыг эргэлзээгүй тавих ба намэлт шинжилгээ хэрэггүй. Эргэлзээтэй үед хуйхнагны судасны доплерографи, дуплекс сканераар харна.

Эмчилгээ

Үрийн хураагуурын өргөсөлтийн эмчилгээнд зөвхөн мэс заслын эмчилгээ хийх ба эмийн эмчилгээ ямар ч үр дүнгүй. Гэвч хагалгаа хийлгэх эсэхийг эмч эр хүнд өөрт нь орхино. Бэлгийн идэвхид өвчин нөлөөлөхгүй ба хэрэв өвчтөн залуу хүн бол гэр бүл амьдралаа зохиох тул хагалгаа хийлгэх хэрэгтэй. Хэрэв хүүхэдтэй болохоор төлөвлөөгүй эр хүн бол заавал хагалгаа хийлгэх шаардлагагүй. Хагалгаанаас гарч болох нөлөө нь 5-7% төмсөгний усан хаван үүсдэг.

Хуйхнагны судасны доплерографи гэдэг нь тусгай доплерометрийн датчикт холбогдсон орчин үеийн багажны тусламжтайгаар чанд авиагаар харах арга. Шинжилгээг тусгайлан бэлтгэгдсэн эмч хийнэ. Доплерографиар янз бүрийн эрхтний цусны урсгалыг шинжилдэг. Энэ шинжилгээгээр шээс бэлгийн замын өөрчлөлт, янз бүрийн хавдрыг оношлоно.

Дуплексный сканнераар харах нь шээс бэлгийн замын чанд авиан шинжилгээ юм. Бага аарцгийн чанд авиан шинжилгээгээр умай, умайн гуурсан хоолой. өндгөвч, түрүү булчирхай, төмсөг болон бусад эрхтэнд дүн шинжилгээ хийх зорилгоор хийнэ. Тусгай багажаар хийдэг ямар ч өвдөлтгүй шинжилгээ юм.ийм шинжилгээг ихэвчлэн давсаг дүүрэн шээстэй байхад хийнэ.

Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгал
Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлэх цогц дасгалБЗХӨ тусаж байсан, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, суугаа ажил эрхэлдэг, байнга даарч хөрдөг эрчүүдийн дийлэнх нь 30 гараад ирэхээрээ түрүү булчирхайн үрэвсэл гээч тун таагүй зүйлтэй тулгардаг. Гэвч зарим эрчүүд түрүү булчирхай гэж сонсож байсан болохоос ямар үүрэгтэй, юунд хэрэгтэйг нь нэг их сайн гадарладаггүй.

Тэгэхээр эхлээд түрүү булчирхай гэгч зүйл эр хүний бие махбодид ямар үүрэг гүйцэтгэдэг талаар тайлбарлах нь зөв байх.

Түрүү булчирхай гүйцэтгэдэг үүрэг:

• Үрийн шингэний суурь болж өгдөг түрүү булчирхайн шүүс ялгаруулах. Тэгэхээр энэ шүүс багасаад ирвэл хүүхэдтэй болох магадлал багасна.

• Тестостерон нэртэй эр бэлгийн даавар буюу гормон ялгаруулдаг. Энэхүү үндсэн эр бэлгийн даавар нь маш олон нөлөө үзүүлдгээс заримыг нь тоочвол: төв мэдрэлийн системийн бэлгийн төвүүдийн өдөөмтгий чанарыг нэмэгдүүлнэ, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлнэ, эр бэлэг эрхтэний хөвчрөлтийн хүч ба давтамжийг нэмэгдүүлнэ.

• Простагландин нэртэй маш олон тооны үйлчилгээтэй биологийн идэвхт бодисыг ялгаруулдаг.

• Эрхтэн хөвчрөх үед давсагны амсарыг хааж хавхлаганы үүргийг гүйцэтгэдэг. Энэ ямар ач холбогдолтой болох талаар эрчүүдэд хэлэх ньт илүүц байх.

• Дотоод мэдрэлийн эсийн систем маш өндөр хөгжсөн байдаг болохоор дур тавих үед таатай мэдрэмж төрүүлдэг. Энэ ямар ач холбогдолтой талаар эрчүүдэд тайлбарлах нь мөн л илүүц байх.

Тэгвэл түрүү булчирхайн үрэвслийн үед энэ бүх зүйл их бага тодорхой хэмжээгээр алдагдана гэдэг яаж ч бодсон таатай зүйл биш. Эр хүний хувьд маш чухал ийм олон үүрэг гүйцэтгэдэг болохоор зарим хүн түрүү булчирхайг эр хүний хоёр дахь зүрх ч гэдэг.  Тэгэхээр эр хүн болгон хоёр дахь зүрхээ үрэвсэхээс уьдчилан сэргийлэх эдгээр дасгалуудыг хийж дадсан байхад илүүдэх зүйл ер байхгүй.

Гайхамшигтай үр нөлөө, ид шид амлаагүй байна, “наад захын истюүпид хүн” хийж чадах хэт энгийн юм  байна г.м. голох гэж бүү яараарай. Жинхэнэ өндөр үр ашигтай,  өгөөжтэй юм болгон энгийн байдаг.

Дасгал №1

Үндсэн байрлал: Зогсоо, эсвэл суугаа, эсвэл хэвтээгээс.

Гүйцэтгэл: Амьсгаагаа гүнзгий авахтай зэрэгцэн гэдсээ төвийлгэнэ. Төвийлгэсэн чигтээ амьсгалаа 10-12 секунд бариад дараа нь төвийсэн гэдсээ нуруу руугаа татан шахаж амьсгаагаа гарна.

Давтамж: Дасгалыг 5-7 удаагийн давталттайгаар өдөрт гурван удаа хийж байгаарай.

Дасгал№2

Үндсэн байрлал: Зогсоо, эсвэл суугаа, эсвэл хэвтээгээс

Гүйцэтгэл: 8-10 секундын турш хошногоо аль болох хүчтэй хумиж татна.

Давтамж: Нэг хийхдээ 3 удаа давтана. Өдөрт өөрийн мэдрэмжээ хэд хэдэн удаа хийж болно.

Дасгал №3

Үндсэн байрлал: Зогсоогоос

Гүйцэтгэл: Биеийн жингээ баруун хөл дээрээ шилжүүлж байгаад зүүн хөлөөрөө урагш хойш чөлөөтэй савлаж хөдөлгөнө.

Давтамж: хөл тус бүр дээр 40-100 удаа. Давталтын тоог заавал 40-өөс эхлэх хэрэггүй, өөрийн боломжоор бага тооноос эхлэн бага багаар ахиулсаар 100 хүргэнэ гэдгийг анхаараарай. Өдөрт нэг удаа хийгээд байхад хангалттай.

Дасгал №4

Үндсэн байрлал: Зогсоогоос.

Гүйцэтгэл: Их биеэ баруун зүүн тийш хазайлгана. 30 градусаар. Гүйцэтгэх хурд дундаж. Өөрөөр хэлбэл хэт удаан биш, өөрт эвтэй хурдаар. Хазайж байгаа талын хөлийг өвдгөөр нь нугалж болно.

Давтамж: Өдөрт нэг удаа.

Дасгал №5

Үндсэн байрлал: Зогсоогоос

Гүйцэтгэл: Доороо үсэрнэ. Үсрэхдээ үсрэлтийн өндрийг өөрчилнө. Нэг өндөр, нэг нам гэх мэт үсрэлтийн өндрийг Дасгалыг нүцгэн хийхэд хамгийн зохистой гэж боловсруулсан эмч нар нь зөвлөсөн байна. Үсрэлтийг 50-аас эхлээд нэмсээр өдөрт 300 хүргэнэ. Энд мөн л адил өөрийн биеийн боломжоор эхлээд үсрэлтийн тоог аажмаар нэмэхээ мартуузай. Эхэндээ бэлиг эрхтэний орчим бага зэрэг эвгүй мэдрэмж мэдэгдэж магадгүй.

Давтамж: Өдөрт нэг удаа.

Дасгал №6

Үндсэн байрлал: Зогсоогоос

Гүйцэтгэл: Хоёр гараараа юм тулж, эсвэл юмнаас сайтар зүүгдэн хамгаалж байгаа шпагат суухыг хичээнэ. Сунгалтын дасгал хийж байгаагүй хүн шпагат сууна гэдэг бараг боломжгүй гэлээ дараа дараагийн удаад хоёр хөлийн хоорондох зайг аль болох ихэсгэхийг хичээгээрэй. Ингээд хоёр хөлийн хоорондын зайг чинээнд нь тултал ихэсгээд энэ байрлалдаа 20-30 секунд тогтоон барина

.Давтамж: Өдөр нэг удаа.

Дасгал №7

Үндсэн байрлал: Суугаагаас

Гүйцэтгэл: Өгзөгөн дээрээ мөлхөх. Хоёр хөлийн хооронд мөрний хэмжээний зайтаагаар урагш жийж суугаад хоёр өгзөгөө ээлжлэн урагшлуулах замаар урагш “мөлхөнө”. Өгзөг тус бүр 30-50 “алхам” хийнэ. Мөн л тоог өөрийн боломжоос эхлээд бага багаар ахиулна.

Давтамж: Өдөрт нэг удаа.

Дасгал №8

Үндсэн байрлал: Дээш харж хэвтэнэ.

Гүйцэтгэл: Дагз, өгзгөөрөө тулж байгаад нуруугаа хотойлгон газраас хөндийрүүлнэ. Хөндийрүүлсэн чигтээ 10 секунд оржим бариад буулгана.

Давтамж: нэг удаад 3-10 удаа давтана. Өдөрт нэг удаа хийнэ.

Дасгал №9

Үндсэн байрлал: Доош харж хэвтэнэ. Гар биеийн дагуу.

Гүйцэтгэл: Гараараа тулалгүйгээр цээж, хөлөө газраас нэгэн зэрэг өргөнө. Зөвхөн гэдсээрээ тулна. Энэ байрлалд цуцталаа, өөрөөр хэлбэл аль болох удаан барьна.

Давтамж: Нэг удаад хийхдээ 3 удаа давтана. Өдөрт 1 удаа хийнэ.

Дасгал №10

Үндсэн байрлал: Хөлөө жийн сууна.

Гүйцэтгэл: Хөлөө өвдгөөр нь нугалалгүйгээр гараа хөлийн өлмийнд хүргэнэ. Эхэндээ хүрэхгүй байж магадгүй. Тэглээ гээд шантрах хэрэггүй хамгийн гол нь хөлөө нугалалгүйгээр хөлий өлмий рүү аль болох ойртоод, хамгийн ойртсон байрлалдаа тогтоон барихыг хичээнэ.

Давтамж: Дасгалыг өдөрт  1 удаа, 20 минутаас цөөнгүй хугацаанд хийж байгаарай.

Дасгал №11

Өөрөө өөртөө түрүү булчирхайн массаж хийх. Усанд орж байхдаа баруун гарын /солгой хүн зүүн гарын/ долоовор, эсвэл дунд хурууг сайтар угааж цэвэрлэсний дараа нейтрал тосоор сайтар тослож байгаад хошного руугаа хийнэ. Дараа нь хуруугаараа шулуун гэдэсний урд хананд болгоомжтой иллэг хийнэ. Нийтэлийн эхэнд байгаа зураг дээрхтай адил. Дасгалыг хийж эхлэхийн өмнө уролог, эсвэл андрологич эмчид хандан зохих ёсны зааварчилгаа авсан байх хэрэгтэй шүү. Хамгийн гол нь болгоомжтой.

Дасгал №12

Үндсэн байрлал: Суугаагаас

Гүйцэтгэл: Суугаагаас дээш харан хэвтээд мөрөн дээрээ тулж их биеэ өргөх йогийн дасгал. Хүзүүний үеийн гэмтэлтэй, даралт ихтэй, синуситтэй хүмүүс хийх хэрэггүй шүү. Дагз, мөр, тохойгоороо тулжбайгаад их бие, хөлөө дээш өргөнө. Гарын сарвуугаар их биеээ тулж өгнө. Энэ байрлалыг боломжийн хэрээр бариад буулгана.

Мөн л өөрийн мэдрэмжийг даган баг багаар биеэ дасгасаар сайн гүйцэтгэдэг болно. Энэ дасгалыг бие даан гүйцэтгэхэд бэрхшээлтэй байгаа бол фитнес төвүүдийн йогийн багшид хандан зөвлөгөө аваарай.

Ерөнхийдөө нэг иймэрхүү дасгалууд байна. Өглөө босоод 30-40 минутын дотор эдгээр цөөн хэдэн дасгалыг хийхэд ядаад байх юмгүй биз. Эсвэл ажлаа тарж ирээд 30 -40 минут зарцуулж яагаад болохгүй гэж. Хамгийн сүүлийн дасгалыг эс тооцвол бусад нь гүйцэтгэхэд ямар нэг тусгай бэлтгэл энэ тэр огт шаардахгүй. Давтах тоог өгсөн байгаа ч хэдэн удаа, яаж давтахыг тодорхойлох хамгийн гол зүйл нь таны өөрийн мэдрэмж гэдгийг мартаж болохгүй.

Эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй, сексд дургүй эрчүүд бол эдгээр дасгалуудыг хийхгүй байж болно.

Бэлгийн сулрал
Саяхныг хүртэл цоо эрүүл эрэгтэй хүн яагаад ч бэлгийн сулралтай болох ёсгүй гэсэн үзэл түгээмэл байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр бэлгийн сулрал гэдэг нь ямар ч эрүүл хүний тусч болох ханиад томуутай адил хэлж ирэдггүй, хийсч ирдэг өвчин гэдгийг ихэнх хүмүүс ойлгодог болжээ.

Эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал гэдгээр бэлгийн хавьталд орох боломжгүй болгодог  бэлиг эрхтэний хөвчрөл алга болох явдлыг нэрлэдэг. Энэ эмгэгийн дагалдан бэлгийн дур хүсэл алдагдах, дур тавилт -ын мэдрэмж үгүй болох, үрийн шингэнээ хэт хурдан гадагшлуулах зэрэг зүйлс ажиглагддаг нь бэлгийн амьдралын тоон болон чанарын үзүүлэлтийг буруулж, эрэгтэй хүний сэтгэл санааны хэвийн түвшин, хүмүүстэй харьцах болон гэр бүлийн харьцаанд сөргөөр нөлөөлдөг.

Нэгэн үе хөвчрөлийн хүч болон үргэлжлэх хугацааны ямар нэгэн асуудалтай эр хүн болгонд эмч нар бэлгийн сулрал гэсэн онош тавьдаг байсан. Гэтэл эдгээр хүмүүсийн дийлэнхийнх нь хүч нь бэлгийн хавьталд ороход хангалтгүй сул боловч хөвчрөл нь алдагдаагүй байдаг. Ингээд ч зогсохгүй зөвхөн хөвчрөлийн хүч бууралттай эрчүүдийн тоо нь хөвчрөл нь бүрэн алдагдсан эрчүүдээсээ хавьгүй олон байдаг нь тогтоогджээ. Иймд сүүлийн үед бэлгийн сулрал гэхээсээ илүүтэйгээр хөвчрөлийн дутагдал гэсэн хэллэгийн илүү оновчтой гэж хэрэглэх болсон бөгөөд бэлгийн сулралыг энэ дутагдлынх нь хамгийн хүнд хэлбэр гэж үзэх болсон.

Бэлгийн сулралыг анхандаа хэвийн хөвчрөлтэй байгаад алдагдсан буюу хоёрдагч, ерөөс хөвчрөл үүсдэггүй байсан буюу анхдагч гэж хоёр ангилдаг.

Нас ахины хэрээр бэлгийн чадвар буурдаг гэж үздэг ч үнэн хэрэг дээрээ хөвчрөлийн дутагдал үүсэх ямар нэг өвчин байхгүй нөхцөлд эрэгтэй хүн бүр 60, түүнээс ч өндөр настайдаа бэлгийн хэвийн амьдралтай байх бүрэн боломжтой юм.

Шалтгаан

Хөвчрөл дутагдал үүсч улмаар бэлгийн сулралд хүргэдэг үндсэн шалтгаанууд нь дараах зүйлсд байдаг гэж үзжээ. Үүнд:

Сэтгэцийн. Үүнд сэтгэл гутрал, стресс, бие хэт чагнах г.м.

Мэдрэлийн. Үүнд гэмтэл, нурууны vе хоорондын гэмтэл, судасны хатуурал, архи хэтрvvлэн хэрэглэх, аарцагны эрхтэнд хийгдсэн хагалгаа г.м.

Артерийн  судасны. Үүнд даралт ихсэх, тамхи татах, чихрийн шижин г.м.

Венийн судасны. бэлэг эрхтнээс цусны буцан урсахыг хязгаарлаах механизм гэмтэх г.м.

Эмийн. Үүнд даралт бууруулах бэлдмэл, сэтгэл гутрал заслын эм, лютеинжvvлдэг даавар хэрэглэх г.м.

Явц

Хэдийгээр ийнхүү шалтгаан нь олон байв ч судасны хатуурал, чихрийн шижин, даралтын өвчин, архи тамхины дон нь чалх бууралтыг үүсгэдэг гол хүчин зүйлүүд хэвээр байна. Эдгээр эмгэгийн үед судсанд өөрчлөлт гарснаар вен, артерийн судасны хана нь уян хатан байдлаа алдаж, хэврэг болдог нь яваандаа бэлгийн сулрал үүсэх үндсэн шалтган болдог.

Хэвийн үедэ төв мэдрэлийн системээс ирсэн дохиогоор бэлиг эрхтний хананы судаснууд суларснаар цус нь эрхтний хөндийт биетийг хурдан хугацаанд дүүргэдэг. Ингэхэд бэлиг эрхтэний артерийн судас тэлж, хэвийн буюу сэрэл хөдлөөгүй үед цус венийн судас руу шилждэг жижиг судаснуудыг даарч, боогдуулахад буцах цусны эргэлт эрс буурч эрхтэн хөвчирдөг.

Харин судас хатуурал дамжирснаас судасны хананд холестериний гацаа үүсэх, даралт бууруулах эм уух, чихрийн шижингийн улмаас судас гэмтэх, архи болон тамхийг хэтрүүлэн хэрэглэх, хэт их стресс зэрэг нь тус тусдаа болон хамссанаар хэвийн хөвчрөх чадварыг алдагдуулна.

Оношлогоо

Эрүүл мэнддээ анхаарал тавьцгаа, бие бод гэсэн уриа нь зүгээр нэг улиг болсон үг төдий биш юм. Ялангуяа эрэгтэй хүний бэлгийн чалхтай холбоотой болоод ирэхээрээ. Статистик мэдээнээс үзвэл секстэй холбоотой ямар нэг асуудалтай тулгарсан арван эрэгтэйгээс ердөө ганц нь л мэргэжлийн эмчид ханддаг байх юм. Гэтэл цаг тухайд нь арга хэмжээ авбал хөвчрөлийн дутагдал гэсэн оноштой эрэгтэйчүүдийн талаас хол илүү хувийг нь бүрэн эмчлэх боломжтой байдаг. Үүний тулд асуудал үүсэхэд хүргэсэн цаад шалтгааныг нь зөв тодорхойлох хэрэгтэй. Харин ингэхэд шаардлагатай мэдлэг, боломж нь зөвхөн мэргэжлийн эмч нарт буюу андрологич эмч нарт л бий.

Эмч нь юуны өмнө асуудлын цаана түрүү булчирхай, давсаг г.м. өөр эрхтний үрэвсэл байгаа эсэхийг тодруулна. Үүний тулд уролог эмч рүү үзлэгэд явуулж болно. Хэрэв ямар нэг үрэвсэл байхгүй бол даавар судлаач эмч рүү явуулж магадгүй. Учир нь чалх муудалтын цаана дааврын алдагдал байх нь цөөнгүй.

Харин бэлгийн сулралд хүргэсэн байж болзошгүй судасны хямралыг хэт авианы допплерограф зэрэг орчин үеийн судалгааны тусламжтайгаар бэлиг эрхтний цусан хангамжийн тоон ба чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох ёстой.

Эмчилгээ

Эмчилгээний хувьд гэвэл эмгэгийн үндсэн шалтгаан нь юу байна вэ гэдгээс бүрэн шалтгаалж эмийн аргаас эхлээд мэс ажилбар хийх хүртэл олон арга хэрэглэж болдог.

Мөн түүнчлэн ямар эмчилгээ хийлгэснээс үл хамаараад секс судлаач, сэтгэл судлаач эмчтэй уулзан сэтгэлээ илааршуулах талаар онцгой анхаарал тавих хэрэгтэй. Зарим судлаачид бэлгийн суларлыг 65% нь сэтгэл судлаачтай уулзан, түгшүүр, эргэлзээг арилгах замаар эмчлэх боломжтой гэж үздэг.

Эрэгтэй хүний сексийн эрүүл мэндийг үнэлэх асуулга буюу сулралтай үгүйгээ шалга
Сонжоо гэдэг сонин. Зарим нь уянгална, зарим нь уурлуулна. Харин энэ сонжоо бол мэргэжлийн эмч нарын гаргаж ирсэн зүйл болохоор зөвхөн хандуулна. Хааш нь хандуулах вэ гэхээр мэргэжлийн эмч  рүү. Харин мэргэжлийн эмч яг юу болоод байгааг нь шинжилгээ, судалгаа энэ тэр хийсний дараа тодруулна. Асуулт нь тун энгийн ядаад байх юмгүй. Аль болох зөв хариулахыг хичээгээрэй.

Асуулт 1. Бэлэг эрхтэн тань хөвчирсөн үед цаашид буулгүйгээр хөвчирсөн чигтээ байна гэх итгэл хэр байдаг вэ?

А.Маш бага-1

Б.Бага-2

В.Дунд зэрэг-3

Г.Өөндөр-4

Д.Маш өндөр-5

Асуулт 2. Бэлгийн дур хүслийг тань өдөөх үед үүссэн хөвчрөлт цаашид бэлиг эрхтэнийг үтрээ рүү хийхэд хангалттай байх нь хэр олон бэ?

А. Сексийн идэвх огт гаргадаггүй-0

Б. Хэзээ ч хангалттай байгаагүй, эсвэл тун цөөн удаад хангалттай байсан-1

В. Тун цөөн. Тавин хувиас цөөн тохиолдолд-2

Г. Заримдаа. Тавин хувьд нь-3

Д. Олонтаа. Тавин хувиас хавьгүй олон тохиолдолд-4

Е. Ямагт, эсвэл бараг үргэлж-5

Асуулт 3. Хурьцлын үед бэлиг эрхтэнээ үтрээ рүү хийсний дараа хөвчрөлтөө алдалгүй хэвээр байлгаж байсан тохиолдол хэр олон бэ?

А. Бэлгийн хавьтал хийх гэж оролддоггүй-0

Б. Тун цөөн, эсвэл огт үзээгүй -1

В. Цөөн. Тавин хувиас цөөн тохиолдолд-2

Г. Заримдаа. Тавин хувьд нь-3

Д. Олонтаа. Тавин хувиас олон тохиолдолд-4

Е. Ямагт, эсвэл бараг үргэлж-5

Асуулт 4. Хурьцлын үед хөвчрөлтөө хавьтал дуусах хүртэл алдалгүй барьж байх танд хэр хэцүү байдаг вэ?

А. Бэлгийн хавьтал хийх гэж оролддогүй-0

Б. Дэндүү хэцүү-1

В. Ихээхэн хэцүү-2

Г. Хэцүү-3

Д. Бага зэрэг хэцүү-4

Е. Хэцүү биш-5

Асуулт 5. Бэлгийн хавьтал хийх гэж оролдох болгонд, эцсийн үр ямар байхаас үл хамаараад таашаал таашаал авдаг уу?

А. Бэлгийн хавьтал  хийх гэж оролддоггүй-0

Б. Бараг үгүй, эсвэл огт үзээгүй-1

В. Цөөн. Тавин хувиас цөөн тохиолдолд-2

Г. Заримдаа. Тавин хувьд нь-3

Д. Олонтаа. Тавин хувиас хавьгүй олон тохиолдолд-4

Е. Ямагт, эсвэл бараг үргэлж-5

Тайлал

Таны цуглуулсан онооны нийлбэр 21, эсвэл түүнээс байгаа байгаа бол хөвчрөх  үйл ажиллагаа алдагдаж эхэлсний шинж тэмдэг байна гэсэн үг. Тиймээс та уролог  эмч, андрологич эмчид хандан үзүүлж мэргэжлийн зөвлөгөө авахад илүүдэхгүй байх. Хөвчрөлийн үйл ажиллагаа алдагдах гэхийг хар ярианд бэлгийн сулрал гэж яриад сурчихсан байдгийг та лав санаж байгаа байх. Өөрөөр хэлбэл 21-ээс бага оноо авах тусам эвгүй шүү.

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан
Үргүйдэл гэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын тодорхойлсноор хосууд байнгын бэлгийн харьцаатай жирэмсэнээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй  үед нэг жилийн хугацаанд жирэмсэн болоогүй тохиолдлыг хэлдэг байна.

Анагаах ухааны сүүлийн үеийн ойлголтоор үргүйдэл нь хосуудын эмгэг бөгөөд зөвхөн эмэгтэй хүнийг үүнтэй холбон үздэг үе ард хоцорч эрэгтэйчүүд бас үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой гэсэн ойлголт өргөн бөлжээ.

Эрэгтэйчүүд эмнэлэгт хандах нь хэд хэдэн давуу талтай юм. Эмэгтэйчүүдийн үргүйдлийг оношлох үзлэг, шинжилгээ нь цаг хугацаа, үнэ өртөг шаардсан байхад эрэгтэй хүн харьцангуй хялбар бүюү үрийн шингэний шинжилгээ хийлгэснээр хувь хүний нөхөн үржихүйн ерөнхий байдал илэрч эмч гол анхаарлаа хааш нь  хандуулах вэ? гэдэг нь  тодордог.

Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг.  Хувь хүний ажлын орчин, ачаалал,  амьдарлын хэв маяг,сэтгэл санааны байдал гэх мэт олонхи хүний анзаардагүй өдөр тутмын зүйлс тухайн хүний үр тогтоох чадварт сайнаар болон саараар нөлөөлдөг билээ. Уг зөвлөгөөнд эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварт нөлөөлдөг зарим шалтгаан, эмгэгийг мэдээлж байгаа болно.

Шалтгаан

Түр зуурын бүюү амьдралын  хэв маягтай  холбоотой эр эсийн  тоо цөөрөх:

Хавдар

Төмс, түрүү булчирхайн хавдаруудын үед хавдар өөрөө эр эсийн үүсэлт хөгжилтөнд саад болох төдийгүй хавдарын эсрэг эмчилгээнүүд сөрөг нөлөөтэй. Эмийн эмчилгээнд эсийн хуваагдлын эсрэг болон эм бэлгийн даавар, рентген болон мэс заслын эмчилгээ бүгд эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүргэдэг.

Тухайн хүнийн лабораторын болон багажын шинжилгээнүүдэд ямар нэг эмгэг өөрчлөлт илрэхгүй бүюү шалтгаан тодорхойгүй  үргүйдэл/8%/

Хэрэв танд нөхөн үржихүйн асуудал, асуулт байгаа бол ЭНЭШТ-ийн зөвлөх поликлиникт хандана уу.

Халдвар

БЗДХ

Заг хүйтэн, трихоминиаз, хламидийн халдвар авсан үед ялангуяа оношлогоо, эмчилгээнд оройтож хандсанаас архагшуулсан, дайвар булчирхайнууд халдварт өрцөн үед үрийн суваг битүүрснээр эр эс гадагшлах боломжгүй үед.

Гахайн хавдар

Бэлгийн бойжилт гүйцсэнээс хойш 2 талын төмсийг хамарсан халдварын үед

Түрүү булчирхайн үрэвсэл: Булчирхайг хамарсан архаг халдварын үед ялгаруулах шүүрлийн хэвийн найрлага алдагдсанаас

Гэмтэл

Хоёр бүюү нэг талын төмсний өөрийн хальсийг гэмтээсэн өөрөөр хэлбэл хушганд цус хурсан хүнд гэмтлийн үед  дархлалын эсүүд өөрийн эр эсэд мэдрэг болсоны улмаас

Зарим удамшлын хам шинжүүдийн үед

Биеийн болон сэтгэл санааны ачаалалын үед эр бэлгийн эсийн тоо цөөрнө.

Сэтгэл санааны дарамт /стресс/

Стресс нь бэлгийн дааварын үйл ажиллагааг саатуулснаар эр эсийн тоог цөөрүүлж болно.

Бэлгийн сулрал, цагаас өмнө дур тавьх, сэтгэл санааны  асуудлууд нь  1-% тохиолдолд үргүйдэлд хүргэнэ.

Вазелин, бэлгэвчний  гадуурх тос нь үр тогтоох үйл ажиллагаанд саад  болдог.

Төмсөгийг халуун орчинд байлгах

Өндөр халуурах, саунд суух,  хэт халах нь түр хугацаанд эсийн тоог цөөрүүлнэ. Халуун орчинд удаан хугацаанд ажиллах нь үргүйдэлд хүргэнэ.

Бариу дотуур өмд өмсөх нь төмсөгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг гэж зарим судлаачид үздэг.

Архи

Архи нь үр тогтоох чадварт шууд  нөлөөлөхгүй боловч их хэмжээгээр тогтмол хэрэглэх үед элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж улмаар бэлгийн дааварын солилцоонд  оролцож, төмсийг хатингаршуулах талтай.

Тамхи

Тамхидалт нь эр эсийн хөдөлгөөнийг сааруулж, амьдрах хугацааг нь багасгаж, удмын материалд өөрчлөлт оруулна. Мөн тамхи татдаг эрчүүдийн бэлгийн дур хүсэл сул, бэлгийн ажлыг цөөхөн хийдэг байна.

Таргалалт

Таргалалт нь үргүйдлийн эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. 2006 оны тархвар зүйн судалгаагаар  биеийн жин 10 кг-аар  нэмэгдэх нь  үр тогтох магадлалыг  10%р бууруулна.

Нас

Нас үргүйдэлд ямар нөлөөтэй нь бүрэн тогтоогдоогүй юм. Баримтаар үрийн шингэнд гарах өөрчлөлт нь гэнэт бус аажмаар гарна. Эр эсийн хөдөлгөөн ба тоонд  муугаар нөлөөлнө. /эр эсийн хурдан ба шулуун хөдлөх чадвар/. 2006 оны судалгаагаар эр эсийн удамшлын чанар нас ахих тутам мууддагыг тодорхойлсон.

Дугүй удаан хугацаагаар  унах нь бэлгийн сулрал улмаар үргүйдэлд хүргэж болно. Дугүйны суудал нь бэлэг эрхтэн хөвчрөхөд оролцдог мэдрэл ба судсыг гэмтээж болох юм.

Витамин Е, С зарим микроэлемент, селен, цайрын дутагдал нь үргүйдэлд хүргэж болно.

Үргүйдэлд хүргэдэг зарим эмгэгүүд:

Варькөцеле

Төмсний венийн судас бүдүүрч мушгирсан байдлыг хэлдэг. Нийт эрчүүдийн дунд 15-20%, үргүйдэлтэй эрчүүдийн дунд 25-40% тохиолдоно. Ихэнхдээ зүүн талд байдаг. Үргүйдэлд хүргэдэг нь шалтгаан нь  өргөссөн венийн судас төмсний халууныг ихэсгэсэн, хүчилтөрөгчийн хангамжийг бууруулсний улмаас болдог гэж үздэг.

ЭНЭШТ –ийн Эрдэн шинжилгээний ажилтан, андрологич эмч М.Пүрэвтогтох.

Эрэгтэйчүүдийн цэвэршилт
Ерөнхий

Цэвэршилт буюу тодруулбал бие махбодын физиологийн насны өөрчлөлт явагддаг цэвэршилтийн үе нь эрэгтэй эмэгтэй хvн бvрийн  амьдралын жам ёсны үе шат юм. Ялгаа нь зєвхєн энэ єєрчлєлт нь эрэгтэй хүнд эмэгтэй хvнээс хожуу, 50-60 насанд аажмаар явагддаг. Энэ vеэр эр бэлгийн үндсэн даавар болох тестостероны тvвшин буурснаас болж бэлгийн идэвх аажмаар буурдаг.

Шалтгаан

Нас ахих үед эрэгтэй хvний тархины чухал хэсгvvдийн нэг болох гипоталамуст зvй ёсны өөрчлөлт явагддаг. Энэ нь vндсэн дотоод шүүрлийн булчирхай болох гипофизын үйл ажиллагааг зохицуулагч эрхтэн юм. Єєрчлєлтийн vр дvнд эр бэлгийн булчирхай болох төмсөгний үйл ажиллагааг дэмжигч  дааврын боловсруулалт алдагддаг. Yvнтэй зэрэгцэн  төмсгөнд єєрт нь насны өөрчлөлт гарч эд нь аажмаар холбогч болон өөхөн эдээр солигддог. Энэ бvгд хийлээд  тємсєгний тестостерон боловсруулалт буурахад хvргэдэг. Тестостерон нь эр хүний бие махбодид төмсөг, түүний дайврууд, үрийн цэврүү болон түрүү булчирхайн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Тэрээр эр бэлгийн эс боловсролтыг дэмжиж, мєн либидо, бэлгийн сэрэл ба  дур ханалтын идэвжилтийг тодорхойлж байдаг. Даралт ихсэх өвчин, судасны хатуурал, чихрийн шижин, архидалт зэрэг дагалдах өвчнvvд нь багагvй чухал  нөлөөтэй байдаг.

Явц

Гол тєлєв эрэгтэй хүнд  цэвэршилтийн шинж тэмдэг нь хөгшрөлтийн шинжтэй хамт аажмаар илэрдэг. Гэхдээ эр хvйсний тєлєєлєгчдийн арваас хоёрт нь “цус хєєрєх” мэдрэмж тєрж, халуу оргин, хөлөрч, зүрх дэлсэн ( зүрхний цохилт түргэсэх ), агаар дутагдах мэт болж, толгой эргэх, цээжний зүүн хэсгээр шархирч євдєх зэрэг шинж илэрч болдог. Үе үе даралт  нь ихсэн, цочромтгой, уур уцаартай болж, ой тогтоолт болон ухаан бодлоо тєвлєрvvлэх чадвар нь муудна.

Ихэнх эрчүүдэд хямралын  нас  нь 50-55 –ын хооронд эхэлдэг. Энэ үед эрэгтэй хvн бэлиг эрхтэний  хөвчрөл буурсантай холбоотойгоор єєрийгєє бvрэн чадвартай биш болсноо мэдрэн шаналж эхлэдэг. Энэ байдалд байнга анхаарлаа тєвлєрvvлснээр байдлыг улам хүндрүүлсээр өвчин болон хувирах боломжтой. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал  нь эрчүүдийн 80%-д нь дур хүсэл буурах, бэлгийн сулрал хэлбэрээр ажиглагддаг. Энэ нь хөвчрөл сулрах, хэт хурдан үрийн шингэнээ гаргах мєн дур ханалт алга болох байдлаар илэрдэг. Үүний зэрэгцээ мєн эр бэлгийн эсийн боловсролт буурна. Иймээс 65-70 наснаас ахмад эрчүүдэд үр тогтоох чадвар ( ховор тохиолдлыг оруулахгvй бол ) байдаггvй.

Тестостероны боловсролт бууралт нь ялангуяа түрүү булчирхайн үйл ажиллагаа алдагдах болон бүтцийн өөрчлөлтєєр тодорхой илэрдэг.  Иймээс эрэгтэй хvний цэвэршилтийн үеийн ноцтой асуудал нь  түрүү булчирхай -н томролт юм. Түрүү булчирхайн томролтын анхны шинжүүд бvр 30-40 насанд ч илэрч болдог. Түрүү булчирхайн томролт нь 50 насанд эрэгтэйчvvдийн 50%, 60 насанд 60%, 70 насанд 70% тохиолддог. Дотоод шүүрлийн алдагдал нь арьс, булчин улбагар болох, эмэгтэй хэлбэрээр өгзөг, гуя, цээжээр єєхлєх, бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах байдлаар  илэрдэг.

Эмчилгээ

Дааврын жам ёсны өөрчлөлтийг өвчин мэтээр ойлгох үндэс байхгvй. Эрэгтэй хүнд энэ нь гол тєлєв маш аажмаар явагддаг. Тэгээд ч  бэлгийн булчирхайн үйл ажиллагааны бууралттай зэрэгцэн тусгай дотоод механизм үйлчилж эхлэн  бие махбодыг явагдаж буй өөрчлөлтєд аажмаар дасгаж байдаг. Иймээс дийлэнх олонх эрчүүдэд бие махбодийн дааврын өөрчлөлт нь биеийн байдалд ч, ажиллах чадварт ч нөлөөлдєггvй. Тэр тусмаа эрэгтэйчүүдийн цэвэршилт нь цаг зуурын  байдал юм. Ихэвчлэн 2-4 жил үргэлжилдэг. Зохистой хандлагатай vедээ эрчүүдийн цэвэршилт нь  ноцтой үр дагавар  үлдээлгvйгээр мєн янз бvрийн хямрал vvсгэлгvйгээр явагдаж єнгєрдєг. Иймээс хэрэв та бие махбодид тань явагдаж буй өөрчлөлтийг мэдэрсэн бол бvхнээс тvрvvнд цэвэршилт нь бvрэн бvтэн амьдралын төгсгөл биш бєгєєд харин энэ vед єєрийн сэтгэл мэдрэл болон сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг хадгалах нь маш чухал  юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Чухам  тухайн хэсгийн хямрал нь цэвэршилтийн хам шинжийн  vндсэн асуудлыг бvрдvvлж байдаг шvv дээ.

Та болон таны ойр дотныхны хоорондын хэвийн харьцааг хадгалах мєн бие махбодид гарсан  єєрчлєлтєд тэнцвэртэй хариу єгєх  нь таны эрүүл мэндийг бvрдvvлэх гол хvчин зvйл  юм. Гэвч ямар нэг євчтэй байгаад тэр нь хурцдах эрсдэл байгаа учир эмч нар дөчин нас хvрсэн  бүх эрчүүдэд, vе vе эрэгтэйчүүдийн эмч  болон дотоод шүүрлийн эмчид  хандаж урьдчилан сэргийлэх  үзлэгт орж байх, харин  өөрийн биед өвчний өөрчлөлт гарахыг мэдэрсэн даруйдаа  яаралтай мэргэжлийн тусламж авахыг хатуу зєвлєдєг. Үзлэгийн үед  бэлгийн эрхтнүүдийн судасны доплерограф болон  дааврын шинжилгээ  хийлгэх шаардлага гарч болно. Тестостероны боловсролт бууралт нь түрүү булчирхайн томролт болон түрүү булчирхайн өмөн үүсэх эрсдэлийн хvчин зvйл болдог тул бөєр шээс бэлгийн эмчид тогтмол үзүүлж зєвлєгєє авч, шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Vvнд шулуун гэдэсний хуруугаар тэмтрэх үзлэг, түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч тодорхойлох шинжилгээ ордог.

Хэт хурдан дур тавилт
Ерөнхий

Хорин жилийн өмнө “хэт хурдан vрийн шингэнээ ялгаруулах (хэт хурдан дур тавилт)” гэсэн ойлголт нь маш тодорхой хэмжvvртэй байсан бєгєєд хоёр минутаас богино хугацаагаар бэлгийн ажил хийдэг хvн автоматаар сексийн асуудалтай  эрэгтэй болдог байв. Vvнээс арай хойно богино хугацаанд vрийн шингэнээ гадагшлуулахад арай өөр байдлаар хандах болсон билээ.

Үүний үр дүнд бэлгийн хавьтал хийхээс өмнө, эсвэл эхэлсний дараа шууд үрийн шингэнээ гаргах гэж ялган ойлгодог болжээ.

Гэвч энэ үзэгдлийг яаж ч нэрлэж, яаж ч ханддаг боллоо гээд цөөнгүй эрчүүдийн хувьд сэтгэлийг нь зовоодог гол зүйлсийн нэг хэвээрээ л байх болно.

Шалтгаан

Хэт хурдан vрийн сунгаа гадагшлуулах нь ихэвчлэн бэлгийн амьдралаа эхэлж буй өсвөр насныханд тохиолддог. Энэ нь өсвөр насныхны эрхтний толгойн хэт мэдрэмтгий байдал,  сэтгэл санааны хэт хєєрєлтэй холбоотой. Үүнээс болж бэлэг эрхтнийг үтрээнд хийхээс өмнө эсвэл хэдхэн хөдөлгөөн хийсний дараа ийм зүйл тохиолдох нь элбэг байдаг.

Дийлэнх тохиолдолд энэ нь бэлгийн амьдрал -д илүү туршлагатай болохыг даган арилдаг. Гэхдээ таагүй нөхцөл байдлын нөлөөгөөр удаа дараалан тохиолдсон тохиолдолд сэтгэл зvйн хямрал vvсгэн удаан хугацаагаар хадгалагдах нь ч бий. Иймд хэт хурдан үрийн сун -гаа гадагшлуулах нь насанд хүрсэн эрчүүдэд тохиолдох нь ховор.

Хэрэв ажиглагдвал янз бүрийн шалтгаантай байж болох ч үндсэн хоёр хэсэгт хувааж болно:

1) Бие махбодийн шалтгаан. Эvvл мэндийн асуудалтай, эсвэл эрхтэний бvтэц, vйл ажиллагааны онцлогтой холбоотой.

2) Сэтгэл зvйн шалтгаан. Сэтгэлийн хямрал, сэтгэл гутрал, анхны азгvй тохиолдлоос тогтсон хямрал, бэлгийн амьдрал эхлэх vеийн хэт сэтгэл хєдлєл, айдастай холбоотой.

Цаашилбал бие махбодийн хоёр шалтгаан байдаг. Үүнд:

Эрхтэний толгойн хэт мэдрэмтгий байдал

Архаг везикулит. Энэ нь төмсгөнд үүссэн эр бэлгийн эс болон үрийн шингэний бусад бүрдүүлэгчдийн хуримтлагдаж байдаг үрийн уутанцарын үрэвсэл. Үрийн уутанцар -ын үрэвсэл нь түрүү булчирхайн үрэвсэлгүйээр бие даан үүсдэггүй.

Бэлэг эрхтний  толгойн мэдрэмтгий байдал нь төрөлхийн ба олдмол  байж болно. Олдмол нь баланопостит эсвэл тээрхийн арьсны нарийслын үед тохиолддог ч тэр бүр ажиглагдаад байдаггүй. Заримдаа vрийн сун хэт хурдан гадагшлах нь зөвхөн хүний өөрийнх нь айдас, болгоомжлолтой холбоотой байдаг.

Статистик мэдээгээр бол  дундаж бэлгийн хавьтал нь дунджаар 2 минутаас илүүгүй үргэлжилдэг. Гэхдээ энэ нь дундаж үзүүлэлт болохоор амьдрал дээр үргэлжлэх хугацаа нь тухайн хүний хувийн онцлогоос хамаардаг. Гэвч vvнийг ойлголгүйгээс болж  олон хүн бэлгийн харьцаанд орж эхлээгүй байхдаа л хэт хурдан үргэжилнэ гэхээс айж, гутардаг. Ингэснээрээ өөрєє єєрсдийгөө хорлож, чадаж байгаа хэрэг юм.

Нэг ёсондоо ингэж хоосон шаналдаг хүмүүс нь “удаан байх тусам мундаг” гэсэн зохиомол ярианы хохирогч болж байгаа юм.

Гэхдээ цөөнгүй тохиолдолд залуучууд гар хангалгыг маш эрчимтэй хийснээс болж үрийн шингэн нь хэт хурдан гадагшлах гэсэн таагүй зүйлтэй учирдаг болдог. Хэт их гар хангалга хийснээрээ үрийн шингэн гарахын ємнєх сэтгэл хєдлєлийг бараг хайхрахаа байдаг. Энэ нь яваандаа өөрт нь болон хамтрагчид нь дур ханахын өмнө төрөх мэдрэмжийг таних чадваргүй болгодог.

Өөрөөр хэлбэл ийм эрэгтэйчүүд нь дур тавихын өмнөх хүчтэй сэрлийн үеэр биед нь ямар мэдрэмж төрөх ёстойг мэддэггүй гэсэн үг юм.

Эмчилгээ

Хоёр мянга гаруй жилийн өмнө тай үндэстний эмч нар хайр дурлал ба сексийн талаар ном хvртэл бичсэн байдаг. Бэлгийн харьцааг энэ бvтээлvvдэд хvний бие мах бодь болон сэтгэл санааны эрvvл мэндэд зайлшгүй шаардлагатай нөхцөл гэж үзээд урлагын түвшинд хүрсэн гэж болохоор сексийн техник дээр голлон анхаарсан байдаг.

Ингэхдээ сексийн үед эрэгтэй хүн үрийн шингэн ялгаралтаа хянах нь хамгийн чухал гэж vздэг байжээ. Үүнийг дагаад энэ талаар  “амьдралаа эхэлж буй залууст” тусламж болох зорилготой олон зөвлөгөө бүхий бүтээлүүд ч бий болсон байдаг. “Тао” -ийн сургаалаар эрэгтэй хүн нь ”янь” -д хамаардаг болохоор сэрэл нь сэрэл нь амархан бөгөөд хурдан өдөөгдөж бас буурдаг. Харин эмэгтэй хүн “инь”  эхлэлд хамаардаг болохоор сэрэл нь аажмаар єдєєгдєж мєн удаанаар дур нь ханадаг. Єєрєєр хэлбэл эрэгтэй ба эмэгтэй хүмүүст сэрэл єдєєгдєх болон дур ханахад шаардлагатай хугацаа нь хоорондоо ялгаатай юм. Тэгэхээр гол зорилт нь энэ ялгааг аль болох багасгасаар нэг хэмнэлд оруулах явдал.

Энэ эртний зарчмуудыг бие дааж мєрдєх гээд оролдоод үз.  “Зогс-эхэл” техник нь vрийн шингэн гадагшлахын өмнө хосуудын мэдрэмж, сэтгэл хєдлєлтэй танилцах боломжийг олгодог. Ингэхдээ эрэгтэй хvнийг хэр боломжтой чинээгээр нь дур тавилтад ойрхон болгох ч сэрэл мэдрэмжийн дээд цэгийг нь үрийн шингэн ялгаралтаас тусгаарладаг хилийг давахгvй байхад оршино. Үр дүнд нь бэлгийн хvчтэй таашаалыг хэн хэн нь авч чаддаг болно.

Үүнээс өөр арга ч бас бий. Энд эрхтний толгойн арьсны үзүүрийн хэсгийг тасддаг. Ингэснээрээ эрхтний толгойн мэдрэмтгий байдал нь буурч, улмаар дур тавилт ч удаан болно.

Ямар ч тохиолдолд  ганцаараа шаналж суулгvй асуудлаа шийдвэрлэхийн тулд секс судлаач эмчид хандах нь зvйтэй. Цаад шалтгаан, гарах арга замыг мэргэжлийн эмч л өгч чадах болохоор найз нөхөд, дам яриа зэргээс болж өөрийгөө зовоох нь тэнэг хэрэг.

Тээрхийн арьсны нарийсал буюу фимоз
Ерөнхий

Тээрхийн арьсны буюу эрхтний толгойн хэсгийг бүрхэж байдаг арьсны нарийслыг анагаах ухаанд Фимоз гэж нэрлэдэг. Энэ нь  янз бүрийн vе шаттайгаар илэрч болно. Хамгийн хөнгөн хэлбэрийн үед тээрхийн арьс хvндрэлтэйгээр шамарч хөвчрөлийн үед бэлэг эрхтний толгой дөнгөж ил гарах ч бэлэг эрхтэн тайван байдалд  байхад амархан ил гарч байдаг.

Хүнд шатанд шээх vеэр шээс эхлээд хуримтлагдаад дараа нь дуслаар ялгарч гардаг. Энэ өвчин эрчүүдийн 2-3%-д  тохиолддог.

Шалтгаан

Гурав хүртэлх насанд тээрхийн арьс бэлэг эрхтний толгойтой “наалдсан” мэт байгаад яваандаа салж эхлэх бөгөөд зургаан нас гэхэд толгой нь түүний хязгаараас  бvр гарчихсан байдаг.

Тээрхийн арьсны нарийслын шалтгаан нь тодорхой бус. Гэхдээ зарим нэг мэдээллээр энэ өвчин удамшлын гаралтай бие махбодийн холбогч эдийн дутагдалтай холбоотой байж магадагүй юм байна.

Фимоз нь хүүхэд наснаас хадгалагдаж, эсвэл бэлгийн боловсролтын vйл явцад үүсэх боломжтой. Энэ үед бэлэг эрхтэн ба тээрхийн арьсны хөгжлийн хооронд үл нийцэл бий болж, тээрхийн арьсны амсар нь маш нарийн явцуу байх бєгєєд толгой ил гарахад бэрхшээлтэй, эсвэл боломжгvй болдог.

Фимозын vр дагавар нь  баланит ( баланопостит ) үүсэх шалтгаан болж болно.  Энэ нь бэлэг эрхтний толгой ба тээрхийн арьсны үрэвсэл юм. Мөн эсрэгээр баланит нь  тээрхийн арьсны нарийслын шалтгаан байж болно.

Явц

Фимозын үед бэлэг эрхтэн хөвчрөхөд толгой нь томорч тээрхийн арьс татагддаг  аюултай. Ингэснээр жижиг язрал урагдал үүснэ. Тэр нь жижиг хэмжээтэй байдаг болохоор цус гарахгүй, ямар ч санаа зовох зvйл гарахгvй. Гэвч эдгэрэхэд нь бичил сорви үүснэ. Сорвижсон эд нь уян чанараараа тээрхийн хэвийн арьснаас харьцангуй сул. Иймээс шинээр сорви үүсэх болгонд тээрхийн арьс улам бүр нарийсах ба  өөрөөр хэлбэл өвчин даамжраад л байдаг.

Фимоз цаашаа даамжирсаар тээрхийн арьс бэлэг эрхтний толгойтой наалдаж болзошгүй. Энэ нь ямар нэг онцгой эвгүй мэдрэмж төрvvлэхгvй боловч  бэлэг эрхтний толгойг гаргах оролдлого хийх үед хүчтэй өвдөж, цус алддаг.

Фимозтой бол хүн бэлгийн хавьталд орох эсвэл гар хангалга хийх vеэр  бэлэг эрхтнийх нь толгой тээрхийн арьсанд хавчигддаг парафимоз гэгч үүсэх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.  Бэлэг эрхтний толгой тээрхийн арьснаас ил гарсны дараа  хэвэндээ буцаж орж чаддаггvй. Өєрєєр хэлбэл толгой хавчигдаж цусан хангамж нь  алдагдана.  Үр дүнд нь бэлэг эрхтний толгойн эдийг үхжил үүсэх аюултай тул парафимозын vед  яаралтай эрэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.

Ариун цэврийн дэглэм хангалттай сахиагvйгээс бэлэг эрхтний толгой ба тээрхийн бактерийн, вирусын гаралтай үрэвсэл ( баланит) үүсэх боломжтой. Учир нь  бэлэг эрхтний хуримтлагдсан нэалдац (смегма) амархан үрэвсдэг. Иймээс тээрхийн арьсны нарийсалтай vед  бэлэг эрхтнээр бvхэлд нь тархсан євдєлт мэдрэгдэн шээх үед ихсэж, тээрхийн арьсны амсраар идээ гарч, энэ амсрын дотор тал болон эргэн тойронд нь тав тогтож байвал танд vрэвсэл үүсээд эхэлчихсэн гэсэн үг бєгєєд ойрын хугацаанд  эрэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай болжээ гэсэн vг. Хэрэв эмчид үзүүлэлгүйгээр өвчнийг хэт даамжруулбал бэлэг эрхтний өмөнтэй болох эрсдэлтэй хүмүүсийн тоонд багтаж байна гэсэн vг.

Бэлэг эрхтний толгой болон тээрхийн арьсны үрэвслээр євдєх магадлал нь чихрийн шижингийн үед ихэсдэг. Энэ нь шээсэнд агуулагдах сахар нь  бактер үржих тэжээллэг орчин бий болгож өгдөгтэй холбоотой.

Эмчилгээ

Тээрхийн арьсны нарийсалтай үед хүндрэл гарахыг нь хvлээлгvйгээр эрэгтэйчүүдийн эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй. Фимозын эмчилгээний үндсэн бөгөөд цорын ганц арга нь зvслэг (арьс тойруулж  авах ) бөгөөд  тээрхийн арьсыг хэсэгчлэн ба бүхлээр нь авдаг мэс засал юм. Урьд нь  эмийн эмчилгээ хийх оролдлогууд байсан боловч  энэ нь онцгой vр дvн єгдєггvй болох нь практик дээр илэрсэн юм.

Төмсөгний усан хаван буюу гидроцеле
Ерөнхий

Төмсөгний усан хаванг анагаах ухаанд гидроцеле гэдэг (hydro – ус, kele- хавагнах гэсэн грек үгнээс үүсэлтэй). Энэ нь  төмсөгний хальсанд илүүдэл шингэн үүсч хуримтлагдахыг  хэлнэ. Хуухнагийн тухайн хэсэгт хэдэн мл -ээс эхлээд онцгой тохиолдод 1-3 л хvртэлх хэмжээтэй шингэн хуримтлагддаг.

Энэ өвчин нь  хүүхдvvдэд ч  насанд хүрэгчдэд ч харьцангүй их ажиглагддагтайгаа адил хялбар эмчлэгддэг.

Шалтгаан

Төмсөгний усан хаван нь төрөлхийн (хvvхдvvдэд) ба олдмол (гол тєлєв насанд хүрэгчдэд) байж болно. ХХ зууны эхэн үе хүртэл төмсөгний олдмол усан хавангийн зонхилох шалтгаан нь заг хүйтэн өвчин байв. Одоо бол гэмтлийн дараа ихэвчлэн үүсч байгаа боловч гол тєлєв бараг мэдэгдэхээргvй байдаг болохоор хүн тэр бүр анзаардаггүй.  Ийм гэмтлээс хойшхи 2-3 долоо хоногийн дараа хуухнаг -ын аль нэг хэсэгт өвчингүй хавдар үүсч аажмаар томорно.

Энэ vйл явц нь  өвчингvйгээр мєн ямар нэг хямралгvйгээр хэдэн жилийн турш vргэлжилж болдог бөгөөд ийм усан хаванг архаг гэж нэрлэдэг.  Төмсөг -ний усан хаван нь зєвхєн их том хэмжээтэй (онцгой тохиолдолд хүүхдийн толгой шиг хэмжээтэй ) болох vед л  шээхэд бэрхшээлтэй  болж, бэлгийн хямрал  vvсдэг.

Төмсөгний усан хаван нь  хvндрэл маягаар илрэх боломжтой. Жишээ нь: бөөр шилжүүлэн суулгах хагалгаа болон үрийн хураагуур судас өргөсөх өвчний эмчилгээний дараа. Төмсөгний хурц усан хаван (урвалжит) нь заг хүйтэн, сүрьеэ, төмсөгний дайврын үрэвсэл гэх мэтийн өөр ноцтой өвчнийн суурин дээр vvсэх нь олонтаа байдаг.

Оношлогоо

Төмсөгний усан хаванг оношлоход ч эмчилэхэд ч бэрхшээл гардаггvй. Эрэгтэйчүүдийн эмч тухайн євчнийг эр бэлэг эрхтний энгийн үзлэгээр тодорхойлдог. Усан хаванг оношлоход хуухнагын эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ нь илvv нарийн мэдээлэл єгдєг бөгөөд  хавангийн шингэний хэмжээг тодорхойлох мєн  төмсөг болон тvvний дайвруудын  байдлыг  дvгнэх боломжтой.

Эмчилгээ

Төмсөгний усан хаван нь єєр бусад өвчний vр дагавар байх тохиолдолд ( үрэвсэл, заг хүйтэн ба бусад) эхлээд эдгээр зовиурыг эмчилэх шаардлагатай. Бусад тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ.

Гэхдээ 1-1.5 настай хvvхдэд  (төрөлхийн  усан хаван) хагалгаа хийдэггvй.

Бага хэмжээний хуримтлагдсан шингэн нь ямар нэгэн хүндрэл vvсгэдэггvй. Гэвч хавангийн эзэлхvvн том хэмжээнд хvрч  биеийн идэвхтэй хєдєлгєєн болон бэлгийн амьдралыг хүндрүүлэх боломжтой. Түүнээс гадна хаванг цаг тухайд нь эмчлэхгүй бол төмсөг хатингарших болон эр эс боловсруулалт эргэж нєхєн сэргэхгvйгээр алдагдах эрсдэлтэй.

Түрүү булчирхайн томролт буюу аденом
Ерөнхий

Түрүү булчирхай нь эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллагаа болон эр бэлгийн эс боловсроход идэвхтэй оролцдог бэлгийн дотоод эрхтэн юм. Зарим үед дөчин наснаас эхлэн таагvй єєрчлєлтvvд гарч, эд нь аажмаар хатуурч харин булчирхай єєрийнх нь хэмжээгээрээ томордог. Чухам энэ томролтыг түрүү булчирхайн булчирхайнгар, томролт эсвэл хоргүй хавдар гэж нэрлэдэг.

Энэ  өвчин нь 40 настай эрчvvдийн ойролцоогоор 20%, 60 насанд 70% ба 80 насанд 90% тохиолддог.

Шалтгаан

Түрүү булчирхайн томролт vvсэх шалтгаан єнєєгийн байдлаар бүрэн судлагдаагүй байна. Vvний зэрэгцээ бэлгийн үйл ажиллагааны идэвх, бэлгийн чиг хандлага, архи, тамхи хэрэглэх байдал эсвэл үрэвсэлт болон БЗХӨ нь түрүү булчирхайн томролттой холбоотой нь эсэх нь бүрэн нотлогдоогvй. Энэ өвчнийг эрчүүдийн цэвэршилтийн нэг гэж vздэг болохоор нас ахих тусам өвдөх эрсдэл нь нэмэгдэнэ.

Явц

“Түрүү булчирхайн хоргүй хавдар” гэсэн нэр томьёо нь түрүү булчирхайнд жижиг зангилаанууд үүссэнээр хэмжээ нь томрон аажмаар шээс гадагшлуулах сувгийг ( шээсний сүв ) дардагтай холбоотой.  Хэрэв суваг түрүү булчирхай дундуур гардаггүй байсан бол өвчин огт vvсэхгvй байх боломжтой юм. Иймээс түрүү булчирхайн томролтын гол шинж тэмдэг нь шээс гаралтын алдагдал болж байна.

Шээх явц нь сэтгэл ханамж авчирахаа больсон vед өвчин эхэлдэг гэж vздэг. Энэ үед л эрчүүд эмчид хандах ёстой. Хэсэг хугацааны дараа шээс  чєлєєтэй гарахгvй, хvч муутай болно. Шээсний урсгал удаан болж, нэг удаа гарах шээсний хэмжээ багасна. Давсгаа бүрэн суллаж чадахгүй гээс  болж шээс шээс задгайрал д хvргэх аюултай. Түрүү булчирхайн томролтын энэ шатанд тохиолдох бас нэгэн илрэл бол шээс хүчтэй хүрэх ч шээсээ барьж чадахгүй болдог.

Хурц шээс хаагдалт нь өвчний хамгийн эрт үед ч илрэх боломжтой. Энэ байдлыг хэт даарах, согтууруулах ундаа хэрэглэх, удаан хугацаагаар давсаг сулрахгүй байх  зэрэг хvчин зvйлvvд єдєєдєг.

Давсаг -ны даралт ихэссэнээр венийн судаснууд гэмтэж, улмаар болж цустай шээс гардаг ( гематурия).

Өвчин даамжирч шээс саатах болсноор давсганд чулуу үүснэ. Түрүү булчирхайн томролтын хамгийн аюултай хүндрэл бол түрүү булчирхайн өмөн юм.

Оношлогоо

Шээс ялгаруулалтанд нь ямар нэг асуудал гарсан тохиолдолд эрчүүд ноцтой хүндрэлд хүргэлгүйгээр бөөр, шээс, бэлгийн эмчид хандаарай. Түрүү булчирхайн томролтоос гадна эдгээр шинж тэмдэгийн цаана єєр бусад хоцтой хямралууд нуугдаж байж ч магадгүй юм. Тухайлбал, шээсний сүвний нарийсал, мэдрэлийн системийн гэмтэлээс vvссэн шээс ялгаруулалтын хямрал,  үрэвсэлт процесс  г.м.

Түрүү булчирхайн томролтыг оношлох зорилгоор эмч шулуун гэдсээр хурууны үзлэг хийж түрүү булчирхайг тэмтэрч хавдрын шинж чанар буй эсэх, євчний явц  хэр хvндэрснийг дvгнэнэ. Тvvнчлэн нэмэлт мэдээлэл авахын тулд  бага аарцагын эрхтний болон түрүү булчирхайн хэт авианы шинжилгээ хийнэ. Түрүү булчирхайн өмөнгийн оношийг үгүйсгэхийн тулд түрүү булчирхайн эсийн дээж авч шинжилгээ хийнэ. Түүнээс гадна урофлоуметрийн тусламжтайгаар давсагны үйл ажиллагааг дүгнэх зорилгоор гарч буй болон үлдэгдэл шээсний хэмжээг тодорхойлно.

Эмчилгээ

Түрүү булчирхайн томролтын эхэн шатанд эм болон хамгаалах аргуудыг хэрэглэдэг. Гэвч ихэнх өвчтєнүүд зєвхєн шээс саатаж  эхлэх үед л эмчид ( давсаг бүрэн сулрахгүй, шээс гоожих, эсвэл байнга шээсний үнэр гарах )ханддаг. Ийм  тохиолдолд бараг vргэлж хавдар  зайлуулах хагалгаа хийгддэг.

Урьдчилан сэргийлэлт

Энэ өвчний хувьд сэргийлэх тусгайлан арга хэмжээ байдаггүй. Доороосоо даарах, БЗХӨ, архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх хэрэгтэй. Хамгийн гол нь тvрvv булчирхайн томролтыг эмчилдэг эм, бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болохгvй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Мөн 50 түүнээс дээш настай эрэгтэйчүүд жилдээ нэг удаа  бөөр, шээс, бэлгийн эмчид очиж нарийн шинжилгээ хийлгэж дадах  нь зvйтэй.