Эрүүл мэнд » Эх барих

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх амьсгалын дасгал
Жирэмсний үед хийдэг амьсгалын дасгалууд үнэхээр хэрэгтэй зүйл яах аргагүй мөн. Төрөлтийн явцад бэлдэх бэлтгэл болж өгдгөөс гадна амьсгалын дасгал нь хүүхэд олсноос хойших бие махбодид гардаг өөрчлөлтүүдэд  илүүтэй хурдан хугацаанд дасан зохицох боломж олгож байдаг юм.

Амьсгал гардаг өөрчлөлтүүд

Хөл хүнд болсны дараанаас эмэгтэй хүний амьсгал нь тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Энд өсөн томорч байгаа умай буюу сав нь хэвлийн хөндийн эрхтэнүүд болон өрцийг дээш өргөн шахснаар өрцний хөдөлгөн хязгаарлагдал болж, уушигны эзлэхүүн багасна. Гэтэл хэвлийд нь өсөн томорч байгаа ургийн хүчилтөрөгчийн хэрэгцээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байдаг болохоор эмэгтэй хүн энэхүү шинэ байдалд дасан зохицох шаардлагатай болно. Ингээд жирэмсэн эмэгтэйн цээж тэлж, амьсгал гаргах нөөц эзлэхүүн буюу тайван үед амьсгаа гаргасны дараа ахин нэмж гаргаж чадах агаарын хэмжээ буурч, уушигны амьдын эзлэхүүн буюу хамгийн гүн амьсгаа авсны дараа гаргаж чадах агаарын хамгийн дээд хэмжээ бага зэрэг нэмэгдэж, минутанд амьсгалах амьсгалын эзлэхүүн өснө. Үүнээс гадна зүрхний үйл ажиллагааг эрчимтэй болгох, хүчил төрөгч тээгч цусны улаан эсийн тоог нэмэх замаар жирэмсэн эмэгтэй хүн өсөн нэмэгдэж байгаа хүчилтөрөгчийн хэрэгцээг хангаж байдаг. Ийм үед амьсгалын тусгай дасгалуудыг хийснээр энэхүү шинэ нөхцөл байдалд ердийнхөө илүү хурдан, богино хугацаанд дасан зохицоно.

Дасгал хийх давтамж

Жирэмсний үеийн амьсгалын дасгалыг биеийн дасгалтай нэг цогц болгож, эсвэл тайвшран амрахдаа, эсвэл бүр өдөр болгон тусгай дасгал болгон хийж байхыг хамгийн зохистой гэж үздэг. Ингэхдээ амьсгалын дасгалуудын үргэлжлэх нийт хугацаа нь өдөрт 10 минутаас хэтрэхгүй байх ёстой гэдгийг сайтар тогтоож авах хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн цусан дахь нүүрс хүчлийн хийн агуулга нь буурсан байдаг болохоор амьсгалын дасгал хийх үед энэ агуулга бүүрч буурч толгой эргэх г.м. таагүй мэдрэмж төрж магадгүй байдагн. Тиймээс амьсгалын дасгал хийх үед толгой эргэвэл амьсгаа аваад 20-30 секунд орчим барихыг хичээгээрэй. Ингэвэл толгой эргэх нь аяндаа зүгээр болно.

Амьсгалын дасгалуудыг ерөнхийд нь статик ба динамик гэж хувааж болох юм. Статик дасгалыг хийхэд зөвхөн амьсгалын булчин л оролцдог бол динамик дасгалыг явах, эргэх г.м. дурын хөдөлгөөн хийхтэй хавсран хийж болно. Эхлээд статик дасгалуудыг хийж сураад дараа нь сурсан дадлаа хөдөлгөөний үед хэрэглэж сурах хэрэгтэй. Гол нь амьсгалаа барилгүйгээр хөдөлж сурах.

1-р түвшний дасгалууд

Хэвлийн ба гүйцэд амьсгалыг сурах

Эгэм өргөгдөн дээд хавирга тэлэх замаар уушгаа агаараар дүүргэн амьсгалах амьсгал буюу цээж амьсгал эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл байдаг. Ингэж амьсгалах үед өрц нь амьсгалах явцад хамгийн бага оролцдог. Заримдаа өрц нь ердөө 1 см шилжин хөдөлнө. Харин хэвлийн болон бүрэн амьсгалын үед өрц 7-13 см хөдөлж байдаг бөгөөд ингэж хөдлөх үедээ элэг, цөсний уут, ходоод, гэдэс зэрэгт эрчимтэй иллэг хийж өгдөг. Ийм иллэг эдгээр эрхтэний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй хөл, бага аарцагны эрхтэнүүд цус хуримтлагдахаас сэргийлнэ.

Хэвлийгээр амьсгалах

Хачин санагдаж болох ч амьсгалын бүх төрлийн дасгалуудыг амьсгаагаа хамгийн дээд зэргээ гарган уушгаа цэвэрлэж эхэлдэг. Ингэхдээ цавины булинг хүртэл татагдаж, гэдсээ аль болох нурууруугаа шахан амьсгаагаа гаргах хэрэгтэй. Үүний дараа гэдэсний булчингаа аажмаар суллана. Суллахад гэдэс бага зэрэг урагш төвийж өгөхөд уушигны доод хэсгүүд нь өөрөө аяндаа агаараар дүүрнэ. Хавиргны доор хэсэгт гэдсэн дээрээ алгаа тавих замаар энэ явцыг өөрөө мэдрэн хянаж болно. Анхаарлаа гар дээрээ төвлөрүүлээд зөвхөн гар л дээш өргөгдөж байхаар амьсгална. Өөрөөр хэлбэл амьсгаагаа дээд зэргээр гаргахад гар хавирганы доогуур орж, амьсгал авахад гар түрэгдэг гарч ирж байхаар амьсгална.

Гүйцэд амьсгалах

Хэвлийгээр амьсгалах аргад суралцасны дараагаар гүйцэд амьсгалыг эзэмшиж эхэлнэ. Дараалал:

1.Дасгалын эхлэл нь хэвлийгээр амьсгалахтай адил. Амьсгаагаа сайтар шахан гаргаж уушгаа цэвэрлэнэ. Ингэхэд хэвлийн урд хана доош татагдана.

2.Амьсгал авч эхэлнэ. Хавирганы доор тавьсан гар дээш өргөгдөж эхлэхэд уушигны доод хэсэг агаараар дүүрнэ. Үүнийг залгуулаад цээжний дунд хэсгийг тэлж өгөхөд уушигны дунд хэсэг агаараар дүүрэх (ингэж дунд хэсгийг агаараар дүүргэх үед гэдсийг тулгуур болгохын тулд бага зэрэг татаж өгнө) бөгөөд үүнийг залгуулаад өгөх, дээд хавиргуудыг өргөснөөр уушигны дээд хэсгүүд агаараар дүүрнэ.

3.Амьсгал гаргах дараа нь эсрэгээр. Өөрөөр хэлбэл эхлээд эгэм, хавирга буулгаа хавиргын доор тавьсан алга цааш татагдан, гэдэс нурууруу татагдаад, аарцагны ероолын булчинг татна. Үүний дараа хэвлийн урд ханыг суллан түр агшин хэртэй амсхийгээд ахиад амьсгад авч эхэлнэ. Амьсгалын дасгал хийхдээ хамраараа амьсгална.

Амьсгал авахдаа өрцийг аажмаар, зөөлөн буулгах дарааллыг дагах нь их чухал байдаг. Өрцөө ингэж аажмаар буулгах дадал хожим төрөх явцад ихээхэн хэрэг болно.

Гүйцэд ба хэвлийгээр амьсгалах дасгалыг өдөрт 10 доошгүй удаа хийнэ. Хяналтын эмчийн зөвшөөрвөл, өөрийн биеийн байдлыг харгалзаад дээд нь өдөрт 40 удаа хүртэл хийж болно гэж үздэг.

Зүй ёсны дагуу эзэмшин бүрэн өөрийн болгосны дараагаар алхах гишгэх үедээ хийж динамик хэлбэрээр нь хийж эхэлнэ.

2-р түвшний дасгалууд

Амьсгалын үр нөлөө, хэмнэлттэй байдлыг нэмэгдүүлэх дасгалууд

Амьсгаа авах ба гаргах хугацаа 1:2 гэсэн харьцаатай байхыг хамгийн үр ашигтай гэж үздэг. Ингээд ч зогсохгүй амьсгал гаргасны дараагаар хэсэг зуур амьсгаа авалгүй байх хэрэгтэй. Ингэх үед цусанд нүүрстөрөгч хуримтлагддаг. Нүүрс төрөгчийг хуримтлуулж ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Тэгвэл нүүрс төрөгч нь мэдрэлийн эсийн мэдрэгчүүдийн мэдрэг чадварын босгыг бууруулдаг бөгөөд ингэж мэдрэх босго нь буурснаар хэт хөөрлийг арилгаж өгдөг. Хүн хүний амьсгалын давтамж нь адилгүй байдаг болохоор нэг минутад хэдэн удаа амьсгаа авч бас гаргаж байгаагаа өөрөө тоолохоос гадна амьсгал авах ба гаргах үе шатууд ба зүрхний агшилтын давтамж хоорондын харьцаа хэд байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хуруугаа судасны лугшилт мэдрэгддэг газар тавьж байгаад амьсгаа авахад зүрх хэдэн удаа цохилж, гаргах хооронд хэдэн удаа цохилж байгааг тоолоорой. Гол төлөв энэ харьцаа нь 1:1, эсвэл 1:1,5 байдаг нь тийм ч онц сайн үзүүлэлт биш юм. Харин энд өгч байгаа амьсгалын дасгалуудыг хийснээр энэ харьцааг хамгийн зохистой хэмжээнд хүргэн, өөрийн амьсгалыг удирдаж сурна.

Энд жишээ болгож дундаж эмэгтэйн дасгал хийх загварыг сонирхуулж байна. Харин та бол мэдээж хэрэг өөрийн хийсэн хэмжилт дээр тулгуурлан дасгалаа өөртөө тохируулна.

Амьсгал гаргах ба авах харьцааг зохистой болгох

За, ингээд энэ эмэгтэйг амьсгал авахад зүрх нь 3 удаа, гаргахад 3 удаа, амьсгал авахын өмнө пауз авахад 2 цохилж байна гэж бодъё. Ингэвэл амьсгал авах ба гаргах харьцааг хамгийн зохистой 1:2 гэсэн харьцаатай болгохын тулд амьсгал гаргах хугацааг нэмэгдүүлж эхэлнэ. Үүний тулд 3 удаа цохилоход амьсгаа аваад 4 удаа цохилоход амьсгал гаргаад, 2 удаа цохилоход пауз авна. Дараа нь 3 удаа цохилоход амьсгаа аваад 5 удаа цохилоход амьсгал гаргаад, 2 удаа цохилоход пауз авна. Дараа нь 3 удаа цохилоход амьсгаа аваад 6 удаа цохилоход амьсгал гаргаад, 2 удаа цохилоход пауз авна. Ингээд 3:6 буюу 1:2 гэсэн зохистой харьцаанд хүрлээ.

Ийм харьцаагаар амьсгалж сурахад 3-7 хоног зарцуулна. Аажмаар дасгасаар 1:2 гэсэн харьцаатайгаар амьсгалахад өөрт эвгүй  мэдрэмж төрөхөөргүй, ядаж төдөлгүй амьсгалдаг болгоно. Цаашид дасгал, гимнастик хийхдээ энэ хэлбэрийн хэмнэлттэй амьсгалаар амьсгалж байх хэрэгтэй.

Амьсгаа авах ба гаргах хугацааг нэмэх

Амьсгал авах ба гаргах харьцааг зохистой болгох аргад суралцан дадалтай болж, биеэ дасгасны дараагаар энэ шатны дасгалуудыг хийж эхэлнэ. Үүний тулд жишээлэхэд, 4 удаа цохилоход амьсгаа аваад 4 удаа цохилоход амьсгал гаргаад, 2 удаа цохилоход пауз авна гэсэн дасгал хийж эхэлнэ. Дараа нь өмнөхтэй адил загварын дагуу амьсгал авах ба гаргах харьцааг 1:2 болгоно. Аажмаар:

4:4 (2) > 4:5 (2) > 4:6 (2) > 4:7 (2) > 4:8 (2).

Ийм дадалтай болоход доод тал нь долоо хоног зарцуулах хэрэгтэй. Гол өөртөө болон хэвлийд байгаа хүүхдэд хор болохооргүй аажмаар дасган хийнэ. Дасгалыг хийх явцад цусан дахь хүчилтөрөгчийн агуулга хэт нэмэгдэснээс болж толгой эргэж магадгүй. Ийм үед амьсгаа аваад 20-30 секунд барьна. Яарах хэрэггүй.

Амьсгалаа бүрэн удирдах

Энэ дасгалд суралцахын тулд ахиад нэг долоо хоног зарцуулна. 2 удаа цохилоход пауз авч байхаар амьсга авах ба гаргах хэсэг нь дурын байдлаар амьсгалж сурна. Жишээлэхэд, 4:6 (2) > 3:5 (2) > 8:3 (2) > 2:4 (2) гэсэн хэмнэлтэйгээр, эсвэл арай өөр хэмнэлтэйгээр амьсгал сурна. Ингэж сурсан дадал нь төрөлтийн хоёр дахь хэсэгт танд маш их хэрэг болно. Учир нь энэ үед хүүхдийн толгой нь цухуйх бөгөөд эх баригч эмч танд амьсгал, амьсгаагаа барь, дүл, битгий дүл зэргээр заах болно. Урд нь амьсгалаа бүрэн удирдаад сурчихсан байхад эх баригчийн эдгээр заалтуудыг дагахад хүндрэл гарах нь юу л бол.

3-р түвшний дасгалууд

Төрөх явцын сургуулилт

Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан олон ном, гарын авлага дээр ийм дасгалуудыг өгсөн байдаг.

1-р хэлбэрийн амьсгал. Энэ хэлбэрийн амьсгалыг удаан ч гэж нэрлэдэг. Товчхон хэлэхэд энэ бол амьсгаа авах ба гаргах харьцааг 1:2 болгох хэмнэлттэй амьсгал юм. Ийм хэлбэрийн амьсгал нь базлалт эхлэх үед хамгийн тохиромжтой байдаг ч заримдаа төрөлтийн туршид энэ хэлбэрийн амьсгалаар амьсгал болдог. Базлалт эхлэх болгон амьсгаагаа гүнзгий гаргах уушгаа цэвэрлээд залгуулан гүн амьсгаа авна. Базлалт дуусахад мөн адил амьсгална.

Хоёрдугаар хэлбэрийн амьсгал. Базлалтын эрчим нэмэгдэж, хоорондын зай нь багасахын хэрээр нэгдүгээр хэлбэрийн амьсгалаар амьсгалахад улам бүр хүнд болж ирнэ. Ойр ойрхон “нохой” шиг амьсгалах шаардлага гарч ирдэг. Үүний хоёр дахь хэлбэрийн амьсгал гэнэ. Амьсгалах загвар нь дараах байдалтай байна, үүнд: базлалтын хооронд нэгдүгээр хэлбэрийн амьсгал, базлалт эхлэхэд амьсгаагаа гүнзгий гаргаад гүн аваад дараа нь ойр ойрхон өнгөц амьсгалах бөгөөд хэлийг дээд шүдний орчим тагнаанд шахна. Базлалт дуусах үед амьсгалын давтамжийг цөөлөөд амьсгаагаа бүрэн гаргаад гүнзгий амьсгаа авсны дараа нэгдүгээр хэлбэрийн амьсгалаар амьсгална. Эрчимтэй базлалтууд нь дунджаар 40 секунд орчим үргэлжилдэг болохоор толгой эргэх, дотор муухайрахаас сэргийлэхийн тулд энэ дасгалыг 20-30 секундээр хийх нь илүү тохиромжтой.

Гуравдугаар хэлбэрийн амьсгал. Энэ хэлбэрийн амьсгал нь хүүхдийн толгой нь доош буусан ч дүлэх болоогүй үед эхийн биеийг бага ч гэсэн амраах зорилготой. Энэ үе нь төрөлтийн нэлээд хүнд үе болохоор орилж хашгирах ч энүүхэд. Гэхдээ сайт бодоод үзье. Хүн амьсгаа гаргахдаа орилдог бөгөөд орилоход амьсгал авах үе нь богино байдаг. Амьсгал авах үе богино байна гэдэг хүчил төрөгч уушгинд хангалттай орж ирэхгүй байна гэсэн үг. Уушгинд хангалттай орж ирэхгүй байгаа болохоор цусанд, түүний дотор ихэсийн цусан дахь хүчилтөрөгчийн дутагдал нэмэгдэнэ. Үр дүнд нь хүүхдэд хамгийн хэцүү байх болно. Тиймээс анхаарлаа өөр зүйл рүү хандуулан аль болох тайвшрахыг хичээж энэ хэлбэрийн амьсгалаар амьсгалах нь хавьгүй дээр. Төрөлтийн энэ үе 10-15 минут үргэлжилдэг бөгөд базлалт нь 2-3 минутын зайтай 60 секундээс илүү удаан үргэлжилдэггүй. Ингээд базлалт эхлэхэд амьсгаагаа шавхан гаргаад гүн авна. Дараа нь амьсгал өнгөц хурдан болно. Гурав дөрвөн удаа хурдан хурдан амьсгаа авч гаргасны дараа амьсгаагаа хүчтэй шахаж гаргах, эсвэл хошуугаа шүгэлдэж байгаа мэт цорвойлгож байгаад хүчтэй үлээж гаргана. Энэ үед “нэг, хоёр, гурав амьсгаа гаргах”, “нэг, хоёр, гурав амьсгаа гаргах” гэх мэтээр дотроо тоолох нь маш чухал. Хэрэв ингэж тоогоо алдахгүй анхаарлаа амьсгал дээрээ төвлөрүүлэн амьсгалвал хашгирах зав ч гарахгүй.

Гэхдээ  тэсэлгүй хашгирсан байлаа ч айх юмгүй. Базлалт дуустал нь өөрийнхөө чадахаараа амьсгалж байгаад дуусах үед нь амьсгалаа гүнзгий шахан гаргаж уушгаа цэвэрлээд дараа нь гүнзгий авч, залгуулаад базлалт эхлэх хүртэл нь нэгдүгээр хэлбэрийн амьсгалаар амьсгална. Энэхэн зуур хүчээ хурааж байгаад дараагийн базлалт эхлэхэд хашгирахгүй байхыг хичээгээрэй.

Харин энэ бол төрөх явцыг сургуулилсан дасгал болохоор өдөрт ганц удаа 20-30 секундын турш амьсгалж дадалтай болох хэрэгтэй.

Дөрөвдүгээр хэлбэрийн амьсгал. Хүүхдийн толгой умайн доод хэсгийг өнгөрч аарцагны ёроолд хүрнэ. Энэ үед дүлэх хэрэгтэй болно. Дүлэх үед энэхүү дөрөв дэх хэлбэрийн амьсгалаар амьсгална. Дүлэнэ гэдэг маш хүнд ажил байдаг болохоор урд нь хийсэн амьсгалын дасгал болон гимнастикийн бүхэл дадал хэрэг болно.

Дүлэлт нь минут орчим үргэлжилдэг. Дүлж эхлэхдээ базлалт эхлэхтэй адилаар амьсгална. Өөрөөр хэлбэл амьсгалаа гүн аваад гаргаад залгуулаад дүлнэ. Дүлэхдээ амьсгалаа авсан байх бөгөөд өрц, уушгинд байгааг агаараар саван дээр дарж дүлнэ. Амьсгал хүрэхгүй байвал өрцөө суллалгүйгээр цээжний дээд хэсгээр амьсгалан агаар аваад /гүйцэд амьсгалах дасгалыг санаарай/ үргэлжлүүлэн дүлнэ. Дүлэлт дууссанэы дараа гүнзгий амьсгаа аваад залгуулан нэгдүгээр хэлбэрийн амьсгалаар амьсгалж амран хүчээ сэлгэнэ.

Гэхдээ энэ бол төрөлтийн сургуулилт болохоор хар хүчээрээ хийж болохгүй нь мэдээж. Бага зэрэг хүч гарган хийх бөгөөд гол нь дадалтай болж авах явдал юм. Нэгэнт ийм далалтай болсон байхад төрөх үедээ өөрөө ч мэдэлгүй зөв амьсгалчихсан байх болно.

Улмаар амьсгалын бүх дасгалуудыг хийж дадсаны дараагаар нөхөр, эсвэл хичээл дээр төрөх явцыг сургуулилж байхад илүүдэхгүй байх. Сургуулилтыг 5минутаас илүү хийх хэрэггүй.

Магадгүй энэ бүхний уншаад өдөрт ердөө 10-20 минут дасгал хийгээд ийм их зүйлийг хэдийд нь сурч амжих юм бэ гэж бодож байж болох юм. Тиймээс хичээллэх хуваарийг урьдчилан гаргах нь хамгийн зөв.

Жишээлэхэд,:

I долоо хоног: хэвлийгээр амьсгалах дасгалыг эзэмших, хэмнэлттэй амьсгалах дасгалыг эхлүүлэх;

II долоо хоног: хэвлийгээр амьсгалах дасгал, гүйцэд амьсгалах дасгалыг эзэмших, амьсгал авах ба гаргах хугацааг өөрчлөх дасгал.

III долоо хоног: хэвлийн ба гүйцэд амьсгал, амьсгалыг бүрэн удирдах дасгал

IV долоо хоног: 3-дахь долоо хоногтой адил, дээр нь хоёр дугаар хэлбэрийн амьсгал г.м.

Хамгийн гол нь дасгалуудыг хийж эхлэхийн өмнө хяналтын эмчтэйгээ уулзан эдгээр дасгалуудыг хийхэд өөрт болон хэвлийд байгаа хүүхдэд ямар нэг сөрөг нөлөө бий эсэхийг сайтар лавлан асуух хэрэгтэйг мартуузай. Эмч хараад зарим дасгалыг нь хасаад заримыг нь үлдээж ч болох юм. Тэгээд сөрөг нөлөө байхгүй гэвэл хийхдээ хамгийн гол нь яаралгүй, ачааллыг аажмаар удаан нэмэх ёстой гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.

Цусны бүлэг
Ерөнхий

Өдөр тутмын амьдралд тэр бүр хэрэг болоод байдаггүй болохоор хэддүгээр цусны бүлэгтэйгээ мэддэг хүн цөөн. Тэгэж байгаад гэмтэж бэртэх, өвчин эмгэг тусах, эсвэл гадаад явах хэрэгтэй болохоор л аргагүйн эрхэнд цусныхаа бүлгийг тодорхойлуулдаг. Ингэхэд яагаад ийнхүү цусыг бүлэг болгон хуваагаад байгаа юм бэ, ямар хэрэгтэй юм бэ гэсэн асуулт төрөх нь зүйн хэрэг. Энэ талаар ойлгомжтой товчхон танилцуулахыг хичээв.

Цусны бүлэг

Цусны улаан эс буюу эритроцитүүд дээр цусны бүлгийн антиген гэж нэрлэгддэг тусгай уургууд байдаг. Харин цусны сийвэн буюу плазм дотор эдгээр антигенүүдийн эсрэг үйлчлэлтэй антибиет буюу antibody гэгч зүйл ялгардаг. Ингээд адил нэртэй антиген ба антибиет хоёр “учрахаараа” харицлан үйлчлэлд орж эритроцитүүд нь хоорондоо наалдчихдаг. Нэг ингээд наалдчихсан бол эритроцитүүд нь хүчилтөрөгчийг тээвэрлэж чадахаа байчихдаг /хүчилтөрөгчгүй бол хүн удаан тэсэхгүй нь мэдээж/. Ийм учраас нэг хүний цусанд адил нэртэй антиген ба антибиет хоёр байдаггүй. Энэхүү антиген ба антибиет хоёрын хослолыг та бид цусны бүлэг гэж ялгадаг. Улмаар дээр хэлсэнчлэн эритроцитүүд нь наалдаж үхэлд хүргэхээс сэргийлэх үүднээс зөвхөн адил бүлгийн цусыг сэлбэж хийх шаардлагатай болдог.

Хүний биеийн бүх уургуудын адилаар цусны бүлгийг тодорхойлогч антиген ба антибиетүүд нь хүнд эцэг, эхээс нь удам дамжин ирдэг. Ингэхдээ цусны бүлэг бус харин зөвхөн уургууд нь удамшдаг болохоор уламжлан ирсэн уургууд нь яаж хосолсноос болоод эцэг, эхээсээ өөр цусны бүлэгтэй байж ч болно.

Үүнээс гадна маш олон янзын антиген, антибиетүүд байдаг болохоор тэдэн дээр үндэслэн цусыг өөрөөрянз бүрийн бүлэг болгон ангилсан байдаг. Нийт цусыг 43 янзаар бүлэг болгон ангилсан байдгаас заримыг нь дурдвал:

АВО систем, Резус систем, Келлийн систем, Киддын систем, Даффийн систем, MNSs систем г.м.

Эдгээрээс АВО систем буюу манайд нэрлэж заншиснаар цусыг 1-ээс 4 хүртэл бүлэглэж ангилдаг систем нь дэлхийд хамгийн өргөн ашиглагддаг. Энэхүү системээр бол цусны дараах байдлаар бүлэг болгон хуваадаг.

Антигенууд: А, В;  Антибиетүүд : альфа, бета.

Удамших явц: IA гэсэн генийн нөлөөгөөр А уураг нийлэгждэг, IB гэсэн ген нь В гэсэн уургийг, i нь уураг нийлэгжин удамих команд өгдөггүй.

I буюу О, /ОО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь  ii. Энэ бүлгийн цусны улаан эс буюу эритроцитүүд дээр нь антиген байдаггүй, харин цусны сийвэн буюу плазмд нь хоёр төрийн антиетүүд хоёул байж байдаг.

II буюу А, /АО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IA\IA эсвэл IА\i. Эритроцитууд дээр нь А антиген, плазмад нь бета антибиет.

III буюу В  /ВО/ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IB\IB эсвэл IВ\i.  Эритроцитүүд дээр нь В антиген, плазмад нь альфа антибиет.

IV буюу АВ цусны бүлэг. Генийн хэлбэр нь IA\IB. Эритроцитүүд дээр хоёр антиген хоёул байрласан, плазмад нь хоёр антибиет хоёул байхгүй.

Эцэг, эхийн цусны бүлгээс хамаараад хүүхдийн цусны бүлэг нь дараах хэлбэрээр байж болно:

Эцэг, эх нь хоёул нэгдүгээр буюу О бүлгийн цустай бол хүүхдүүд нь зөвхөн нэгдүгээр бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь хоёул хоёрдугаар буюу А бүлгийн цустай бол хүүхдүүд нь нэг, эсвэл хоёрдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь хоёул гуравдугаар буюу В бүлгийн цустай бол хүүхдүүд нэг, эсвэл гуравдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь нэг ба хоёрдугаар бүлгийн цустай болно хүүхдүүд нь нэг, эсвэл хоёр хоёрдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь нэг ба гуравдугаар бүлгийн цустай бол хүүхдүүд нь нэг, эсвэл гуравдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь нэг ба дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхдүүд нь хоёр, эсвэл гуравдугаар бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь хоёр ба гуравдугаар бүлгийн цустай бол хүүхдүүд нь ямар ч бүлгийн цустай байж болно.

Эцэг, эх нь хоёр ба дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхдүүд нь хоёр, эсвэл гурав, эсвэл дөрөвдүгээр бүлгийн цустай байх болно.

Эцэг эх нь гурав ба дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхдүүд нь хоёр, эсвэл гурав, эсвэл дөрөвдүгээр бүлгийн цустай байх болно.

Эцэг, эх нь хоёул дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхдүүд нь хоёр, эсвэл гурав, эсвэл дөрөвдүгээр бүлгийн цустай байх болно.

Эцэг эх хоёрын аль нэг нь нэгдүгээр бүлгийн цустай бол хүүхэд дөрөвдүгээр бүлгийн цустай байна гэж байхгүй.

Эцэг эх хоёрыны аль нэг нь дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүүхэд нэгдүгээр бүлгийн цустай байна гэж байхгүй.

Хүүхдийн цусны бүлэг эцэг, эхийн цусны бүлгээс хамааран тодорхойлогдох магадлал :

Эхийн цусны бүлэг

Эцгийн цусны бүлэг

1 (OO)

2 (AO)

3 (BO)

4 (AB)

1 (OO)

1 (00) – 100%

1 (00) – 50%

2 (A0) – 50%

1 (00) – 50%

3 (B0) – 50%

2 (A0) – 50%

3 (B0) – 50%

2 (AO)

1 (00) – 50%

2 (A0) – 50%

1 (00) – 50%

2 (A0) – 50%

1 (00) – 25%

2 (A0) – 25%

3 (B0) – 25%

4 (AB) – 25%

2 (A0) – 50%

3 (B0) – 25%

4 (AB) – 25%

3 (BO)

1 (00) – 50%

3 (B0) – 50%

1 (00) – 25%

2 (A0) – 25%

3 (B0) – 25%

4 (AB) – 25%

1 (00) – 50%

3 (B0) – 50%

2 (A0) – 25%

3 (B0) – 50%

4 (AB) – 25%

4 (AB)

2 (A0) – 50%

3 (B0) – 50%

2 (A0) – 50%

3 (B0) – 25%

4 (AB) – 25%

2 (A0) – 25%

3 (B0) – 50%

4 (AB) – 25%

2 (A0) – 25%

3 (B0) – 25%

4 (AB) – 50%

Цусны бүлгээр үл таарах тохиолдол

Жирэмсний үед манай сайт дээр өмнө гарч байсан резус зөрчилдөөнөөс гадна цусны бүлэгтэй холбоотой зөрчилдөөн үүсэх эрсдэл байдаг. Эхэд байхгүй антиген нь урагт байгаа үед эхийн бие нь антигений эсрэг антибиет ялгаруулж эхэлж болзошгүй байдаг. Ийм зөрчилдөөн нь дараах тохиолдлуудад үүсэж болзошгүй:

ураг II буюу АО бүлгийн цустай харин эх нь нэг буюу ОО, эсвэл гурав буюу ВО бүлэгтэй үед

ураг III буюу ВО бүлгийн цустай харин эх нь нэг буюу ОО, эсвэл хоёр буюу АО бүлэгтэй үед

ураг IV буюу АВ бүлгийн цустай харин эх нь өөр аль нэг бүлгийн цустай үед.

Иймд эх, эцэг хоёр өөр өөр бүлгийн цустай тохиолдолд  /эрэгтэй нь нэгдүгээр буюу ОО бүлгийн цустайгаас бусад/ цусны бүлгийн антибиет урагт байгаа эсэхийг шалгаж байхыг зохистой гэж үздэг.

Резус фактор, резус зөрчлийн талаар энд дарж уншаарай.

Кесар хагалгаа хийлгэсний дараах жирэмслэлт ба төрөлт
Кесар хагалгааны тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. /энэ талаар энд дараад уншиж болно/ Энэ удаад кесар хагалгаа хийлгэсний дараах дахин төрөх боломжийн тухай мэдээллийг хүргэж байна.

Ерөнхий

Нэгэн үе кесар хагалгаа нь онцгой үед хийдэг тийм ч амар биш хагалгаа байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр энэ хагалгаа нь худалч хүнд бол төрөлтийг шийдэх бараг стандарт арга болж хувираад байгаа. Кесар хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болсон үед л хийлгэдэг байсан цаг өнгөрч. Заавал хийлгэхээс өөр аргагүй байсан, эсвэл ятгалганд ороод кесар хийлгэсэн үү гэдгээс үл хамаараад кесар хагалгааны дараа дахин жирэмслэх, төрөх тухай асуудал олон олон эмэгтэйчүүдийг анхаарлыг татаж байдаг.

Кесар хагалгааны дараах давтан кесар хагалгаа

Саяхныг хүртэл эмч нар анх кесар хагалгаа хийж төрж байсан бол дараагийн удаад жам ёсны төрөх замаар төрөх боломжгүй, заавал дахин кесар хагалгаа хийж төрөх ёстой гэдэг байсан. Тэгээд ч умай дээр үүсэх сорви хангалтгүй болох аюул нь дараа дараагийн жирэмслэлтийн үед улам нэмэгддэг. Ингэснээр дараагийн жирэмслэлт болон мэс ажилбараар төрөх нь эх, хүүхдийн аминд улам л аюултай болдог.

Тиймээс хоёр, гурав дахь кесар хагалгааны дараа цаашид ахин жирэмслэхээргүй болгох саналыг эхэд тавьдаг байсан.  Харин сүүлийн үед давтан кесар хагалгаа хийх тухайд анагаах ухаан арай өөр суурьнаас хандах болсон.  Урд нь кесар хагалгаа хийлгэж байсан эмэгтэйчүүдэд давтан кесар хагалгаа хийх зайлшгүй шаардлага гарах нь цөөнгүй ч дийлэнх нь хэвийн төрөх боломжтой төдийгүй тэгэж ч төрөх ёстой гэж үзэх болсон.

Хоёр дахь удаад зөвхөн кесар хагалгаа хийхээс өөр замаар төрөх аргагүй тохиолдлууд үнэхээр байдаг. Эхний бие махбодийн бүтцээс шалтгаалаад эхний удаад кесар хагалгаа хийхэд хүргэсэн зайлшгүй заалтууд байж болно. Жишээлэхэд анатомийн хувьд уйтан аарцаг, бага аарцагны гажиг, ясны ургацаг г.м. Эсвэл эхийн өвчин эмгэг байж болно. Жишээлэхэд, тархи нугасны хүнд гэмтэл, өндөр зэрэгтэй холын харалган, нүдний эвэрлэг бүрхүүл ховхорсон г.м. Ийм зүйлс байгаа бол хоёр дахь удаадаа ч кесар хагалгаагаар төрөхөөс өөр аргагүй.

Олон урагт жирэмсний үед жам ёсны төрөлт нь маш хүндртэй, эсвэл хүүхдийн амь насанд аюул учруулалгүйгээр жам ёсоор төрөх боломжгүй байх нь бий. Ийм үед мөн л дахин кесар хагалгаа хийхээс өөр аргагүй.  Үүнээс гадна хэт өндөр даралт, чихрийн шижин гэсэн зарим өвчний үед кесар хагалгаа хийх заалттай.

Эхний кесар хагалгаа хүндрэлтэй болсон, эсвэл кесар хагалгааны дараа умай дээр үлдсэн сорви нь хангалтгүй байгаа бол давхин кесар хагалгаа хийнэ.

Кесар хагалгаа хийлгэснээс 2-3 жилийн хүрэхгүй хугацаанд дахин жирэмслэсэн, эсвэл кесар хагалгаа болон дахин жирэмслэлтийн хооронд аборт буюу үр хөндөлт хийлгэж байсан тохиолдолд дахин кесар хагалгаа хийлгэнэ. Учир нь аборт хийхэд умайн ханыг хусч оёдлын сорви нимгэрснээр цаашид хангалтгүй болж болно.

Үүний дээр давтан кесар нь гүйцэтгэлийн хувьд эхний кесар хагалгаанаас илүү нарийн, хэцүү хагалгаа байдаг. Давтан кесар хагалгааны дараа сарын тэмдэг ирэх үйл ажиллагаа алдагддагтай холбоотойгоор хийлгэсэн эмэгтэйчүүдийн 40% нь л жирэмслэх боломжтой болдог байна.

Харин хоёр дахь удаад жам ёсоор төрсөн эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт нь илүү өндөр байдаг аж.  Давтан кесар хагалгаа нь давсаг, шээсний судал, гэдэсний шарх зэрэг хүндрэл үүсгэх нь цөөнгүй. Мөн сорвины орчим холбоос үүсэхтэй холбоотойгоор эд эрхтэний анатомийн хэвийн уялдаа холбоо алдагдаснаас үүдсэн хүндрэл гардаг. Үүнээс гадна цус багадалт, умайн салстас, аарцагны хураагуур судасны нөжрөлт зэрэг хагалгааны дараах хүндрэл үүсэх давтамж нь нэмэгддэг.

Давтан кесар хагалгаа нь гипотоник цус алдалт буюу умайн агших чадвар суларснаас үүдсэн цус алдалт үүсэх эрсдэл нэмэгддэг.  Энэ мэтээс үүдэн давтан кесар хагалгаа хийлгэх нь сонголт бус харин зайлшгүй тохиолдолд хийж болох зүйл гэж болно.

Зайлшгүй кесар хагалгаа хийх заалтанд өмнө нь, анхны удаа кесар хагалгаа хийхэд хүргэсэн заалтуудаас гадна умай дээрх тууш сорви, ихэс нь сорви руугаа түрүүлж байрласан, умайн сорвины орчим булчингийн бус харин холбоос эд давамгайлсан зэрэг заалтууд орно. Үүнээс гадна хоёроос олон удаа кесар хагалгаа хийлгэсэн ердийн замаар төрөх хориотой. Энэ бүхнээс гадна эмэгтэй өөрөө ердийн замаар төрөхөөс эрс татгалзсан үед кесар хагалгаа хийнэ.

Кесар хагалгааны дараах ердийн төрөлт

Умай сорвитой, тэр нь задарч, эх хүүхэд хоёуланд нь аюултай байдал үүсэх магадлал байсаар атал яагаад заавал ердийн төрөлтөөр төрөх гээд байгаа юм бэ гэсэн асуулт тавигддаг.  Юуны өмнө анхны хүүхдээ кесар хагалгаагаар төрүүлсэн эхчүүдийн 60-85 % нь дараагийн удаад ердийн төрөлтөөр төрөх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Ингэхдээ анхны удаад кесар хагалгаа хийлгэхэд хүргэсэн онош нь давтагдаагүй эмэгтэйчүүдийн хувьд ердийн төрөх магадлал нь өндөр. Жишээлэхэд анхны удаад өгзөг түрүүлсэн байсан бол хоёр дахь удаад хэвийн байрлалтай г.м. Мөн урд нь ердийн төрөлтөөр төрж байсан эмэгтэйчүүд.  Ингэж кесар хагалгааны дараа ердийн төрөх гэж олон шалтгаан эмэгтэйчүүдэд байдаг.

Зарим нь төрөх үйл явцыг бүхлээр нь мэдэрч үзэхийг хүсдэг. Заримынх нь хувьд давтан кесар хагалгаа хийлгэх нь ердийн төрөлтөөс илүү эрсдэлтэй байж болно. Өөр зарим нь хагалгааны дараа нөхөн сэргэх өвдөлт, эвгүй мэдрэмжээр дүүрэн урт удаан үйл явцыг ахин мэдрэхийг хүсэхгүй байх г.м.

Ердийн төрөлтийн үед цус алдах, халдвар орох, судас бөглрөөх эрсдэл бага. Нярай хүүхддэд амьсгалтай холбоотой асуудал үүсэх магадлал бага, орчин тойрондоо илүү сайн дасан зохицдог. Ердийн төрөлтийн дараа сүү орох нь хурдан, нярай хүүхэд хөхөө хөхөх нь сайн байдаг.  Кесар хагалгааны үед хийсэн зүсэлтийн төрөл нь дараагийн удаад ердийн төрөлтөөр төрөх боломж байгааг эсэхийг ихээхэн тодорхойлно.

Сонгодог буюу хүйнээс аарцаг хүртэл хийдэг зүсэлтийг орчин үед бараг ашиглахаа больсон. Учир нь цус алдах, халдвар орох, дараагийн жирэмслэлтийн үед сорви нь шаардлага хангахгүй болдог. Сонгодог босоо зүсэлт нь умайг урагдах эрсдлийг ихээхэн нэмэгдүүлдэг.  Харин доод хэвтээ зүсэлтийн үед дараагийн жирэмслэлтээр ердийн төрөлтөөр төрөх магадлал ихээхэн өндөр. Ийнхүү сорвитойгоор төрөхөд умай / сав  урагдах нь хамгийн том эрсдэл. Ийм эрсдэл 1-2% байдаг ч ямагт анхаарч байх хэрэгтэй.

Умайн/савны сорвитой буюу кесар хагалгаа хийлгэсэн эмэгтэйчүүдийг ердийн төрөлтийг түргэсгэх эм тариа нь умайг задрах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг гэж олон мэргэжилтнүүд үздэг. Тиймээс ийм төрөлтийн үед окситоцин зэрэг бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэхийг зөвлөдөг.  Анхны кесар хагалгааны дараа ердийн төрөлтөөр төрөхийг хүсч байгаа бол анхнаасаа энэ талаарх эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Ингэхдээ кесар хагалгаа хийлгэж байсан эхчүүдийг ердийн аргаар төрүүлж байсан туршлагатай эмчтай уулзах хэрэгтэй.

Ердийн төрөлтийн үеэр кесар хагалгааны сорви задарч болзошгүй ч эмч нар яаралтай арга хэмжээ авч, задарсан даруйд кесар хагалгаа хийвэл ноцтой асуудал үүсэхгүй байх боломжтой. Тиймээс умай дээрээ сорвитой ердийн төрөлтийн үед шаардлагатай үед кесар хагалгаа хийж эх, хүүхдийн аврах эмч нар бэлэн бэлтгэлтэй нөхцөлд хийхийг хамгийн зөв гэж үздэг.  2000-2003 оны хооронд кесар хагалгааны дараа дахин төрсөн 34 мянган эмэгтэйчүүд дээр хийсэн судалгааг 2004 онд гаргасан байдаг. Ингэхэд 18 мянган эмэгтэйчүүд умай дээрээ сорвитой ч ердийн замаар төрөхөөр шийдсэн байхад 16 мянга нь дахин кесар хагалгаа хийлгэсэн байна.

Ингэхэд ердийн төрөлтөөр төрөхөөр шийдсэн эмэгтэйчүүдийн 74% нь хүндрэлгүйгээр төрж, 16% нь яаралтай кесар хагалгаа хийсэн байна. Мөн 0,7% нь умай нь урагдсан, долоон хүүхдэд умай урагдасны улмаас үүдэн хүчил төрөгчийн дутагдалд орж тархины гэмтэл гэсэн онош тавьж, 2 хүүхэд энджээ.Эхийн эндэгдлийн хувьд давтан кесар хагалгааны үеэр эндсэн эмэгэтйчүүд нь ердийн төрөлтийн үеийнхээс хоёр дахин их байжээ /7:3/.

Үүнээс үүдээд судалгааг явуулсан мэргэжилтнүүд нь умай дээрээ сорвтойгоор ердийн төрөлтийг сонгож байгаа эмэгтэйчүүдийн хувьд төрөл бүтэлгүйтэх эрсдэл нь давтан кесар хагалгааныхтай харьцуулахад ердөө 0,046% өндөр гэсэн дүгнэлт хийсэн байна.  2006 онд Annals of Family Medicine-д гаргасан судалгаанаас үзвэл кесар хагалгаа хийлгэсний дараах ердийн төрөлт ба давтан кесар хагалгаа хийлгэх үеийн эхийн эндэгдэл нь ойролцоо. Хүүхдийн эндэгдлийн хувьд ч мөн адил гэсэн байна.

Харин 1,5кг хүрээгүй жинтэй хүүхдүүдийн хувьд сорвтой умайтай ердийн төрөлт нь давтан кесар хагалгаанаас илүү осолтой гэжээ.  Кесар хагалгааны дараах ердийн төрөлтөнд бэлдэхдээ үүнд чинь нааштайгаар, эсвэл сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс байдаг гэдгийг тооцож үзэх хэрэгтэй.

Эерэг хүчин зүйлс:

-	Нас 40 хүрээгүй

-	Багаар бодож нэг удаа ердийн төрөлтөөр төрж байсан, эсвэл умайдаа сорвитойгоор ердийн төрөлтөөр төрж байсан

-	Түргэсгэх эм хийлгүйгээр төрөлт өөрөө эхэлсэн

-	Анхны удаад кесар хагалгаа хийх заалт болсон онош давтагдаагүй

Сөрөг хүчин зүйлс:

-	Хоёроос олон удаа кесар хагалгаа хийлгэж байсан

-	Жирэмсний хугацаа 38-40 долоо хоногоос бага

-	4кг-аас илүү том хүүхэд

-	Төрөлтийг түргэсгэх эм хэрэглэх

Санамж

Кесар хагалгааны дараа ямар аргаар төрөхөөр шийдэснээс үл хамаараад өөрийн болон хүүхдийн амь насны өмнө хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Энд гарсан бүхэн ерөнхий зүйлс бөгөөд эцсийн шийдвэр яаж гарахыг тухайн эмэгтэйн хүсэл, биеийн байдал, хэвлий дэх хүүхдийн байдал, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн туршлага ба хариуцлага, ар гэрийн хүсэл гээд бусадтай огтхон ч адилгүй олон хүчин зүйлс нөлөөлнө гэдгийг анхаараарай.

Монголын үрс маш олон болтугай.

Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд
Ерөнхий

Жирэмслэлтийг зохиомол аргаар таслах буюу аборт, үр хөндөлт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд тодорхой нөлөөг ямагт үзүүлж байдаг. Тиймээс үр хөндөлт нь цаашид жирэмслэх, жирэмсний явц зэрэгт нөлөөлөх нь гарцаагүй.

Аборт нь тэр болгон эмэгтэй хүний өөрийнх нь сонголт байдаггүй. Дотор эрхтэн, мэдрэлийн системийн хүнд өвчин зэргийг үед эмнэлгийн заалтын дагуу аборт хийлгэсэн байж болно. Гэсэн хэдий ч шалтгаанаасаа үл хамаараад үр хөндөлт нь таагүй үр дагаварт хүргэж болзошгүй.

Эмнэлгийн аборт /сонгодог, зэмсэг ашиглан үр хөндөх/ гэдэг нь умайн ханыг хусахтай зэрэгцэн ургийн өндөгийг зайлуулахыг хэлдэг.

Эмнэлгийн абортыг 12 хүртэл долоо хоногтойд хийхийг зөвшөөрдөг. Хийх шаардлагатай бол 6-7 хоногтойд хийхийг хамгийн зохистой гэж үздэг. Үр хөндөлтийг зөвхөн эмч, эмнэлгийн нөхцөлд хийнэ.

Умайн хөндий рүү нэвтрэхийн тулд сувгийг нь тусгай тэлэгчээр тэлдэг. Ургийн өндөгийг умайн хананаас салгахын тулд кюретк гэж нэрлэгддэг тусгай багажаар хусдаг. Аборт хийлгэсний дараа хэдэн цагийн туршид эмэгтэй хүн эмчийн хяналтанд байх ёстой. Хагалгааны дараах явц хэвийн үед эмэгтэйг тэр өдөрт нь гаргадаг.

Үүний уншаад аборт тун энгийн зүйл юм гэж санагдаж магадгүй ч бодит амьдрал дээр үр хөндөлт нь орчин үеийн эмэгтэйчүүдийн хамгийн нарийн мэс ажилбаруудын нэг юм.

Үр хөндөлтийн улмаас үүссэн үрэвсэлт өвчин, умайн үйл ажиллагаат давхарга шавхагдах зэрэг нь үргүйдэлд хүргэж болзошгүй ч жирэмслэсэн бол дараах хүндрэлүүд үүсч болзошгүй.

Зулбах

Үр хөндөлтийн явцад умайн хүзүүний гэмтэл гэсэн хүндрэл үүссэний үр дүнд истмико-цервикал дутагдал буюу умайн хүзүү ба хүзүүвчний дутагдал  гэсэн байдал үүсч болно. Ийм дутагдал үүссэн үед умайн хүзүү нь өөрийн тогтоох барих үүргийг гүйцэтгэхгүй болдог. Хэрэв хэвийн үед умайн хүзүү н жирэмсний бүх л хугацаанд хаалттай байдаг нь ургийн өндөгийг умайн хөндийд тогтоох чухал хүчин зүйл болдог.

Харин умайн хүзүү ба хүзүүвчний дутагдал—ын үед энэ функц алдагдана. Умайн хүзүү нь абортын үед мэс заслын багажинд гэмтэж болох булчингийн тогтоц. Ингэж гэмтэх үед язралт үүссээнээр умайн хүзүү нь үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй болно.

Анхны жирэмслэлт -ийг үр хөндөлт хийж тасалдуулсан үед гол төлөв ийм хүндрэл үүсдэг. Учир нь анхын жирэмслэлтийн үед умайн хүзүүний суваг нь маш нарийхан, мэс заслын багажаар тэлэгдэхдээ муу байдаг. Умайн хүзүү ба хүзүүвчний дутагдал нь голт төлөв жирэмсний 16-18 дахь долоо хоногт жирэмслэлт тасалдах байдлаар илэрнэ. Ингэхэдээ бэлгийн замаас цусархаг ялгадас гарчах бөгөөд гэдсний доод хэсгээр базлалт хэлбэрийн бага зэргийг өвдөлт өгдөг ч гол төлөв өвдөлт өгдөггүй. Үүний дараагаар ургийн өндөг нь умайгаас гадагшилж зулбана.

Умайн хүзүү үйл ажиллагаагаа бүрэн гүйцэтгэх боломжгүй урьдчилан мэдэж байгаа тохиолдолд энэ хүндрэлээс урьдчилан сэргийлж болно. Үүний тулд умайн хүзүүг хаалттайгаар тогтоон барьж байдаг оёдол тавьдаг. Гэвч зулбасны дараагаар л умайн хүзүү ба хүзүүвчний дутагдалтайг оношлон тогтоож, улмаар зохистой эмчилгээг зөвхөн дараагийн жирэмслэлтийн үед хийхээс өөр боломжгүй байх нь цөөнгүй. Хэрэв үр хөндөлт хийлгэхдээ умайн хүзүүнд гэмтэл авч байсан тухай мэдээлэл эмчид байгаа бол шаардлагатай үед хэт авианы шинжилгээ буюу эхо харуулах заалт өгнө.

Өмнө нь үр хөндүүлж байсны улмаас зулбалт үүсэх өөр нэг шалтгаан нь гормон буюу дааврын зохицуулалтанд өөрчлөлт орох явдал юм. Жирэмсний үед ургийн хэвийн өсөлт хөгжилтийг хангахын тулд ирээдүйн эхийн бие махбодийн бүх системүүд өөрчлөгддөг. Жирэмслэлтийг зохиомлоор таслах үед өндгөвч, өнчин тархи буюу гипофиз зэрэг дотоод шүүрлийн эрхтэнүүдийн хэвийн ажиллагаа алдагдаж болзошгүй. Ийм алдагдал нь эхний гуч хоногт жирэмснийг хадгалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг прогестерон буюу шар биетийн дааврыг дутагдлаар илэрнэ.Эмчийн заалтын дагуу шаардлагатай эмийн бэлдмэлийг хэрэглэх замаар энэ хүндрэлийг арилгаж болно.

Ургийн өндөг буруу бэхлэгдэх

Үр хөндөлтийн явцад умайн дотоод давхарга буюу эндометрий нь гэмтэн, нимгэрдэг. Ургийн өндөг нь энэ давхаргад бэхлэгдэх ёстой. Энэ давхаргын байдал нь ихэсийн зөв бүрэлдэн тогтох явцад маш чухал ач холбогдолтой.

Иймд нимгэрсэн, архаг үрэвслийн голомттой, наалдас /умайн хөндийн үрэвслийн үр дүнд үүсдэг холбогч эд/-тай тохиолдолд ургийн өндөг нь умайн хананы ийм төрлийн гэмтэл байдаггүй хэсэгт бэхлэгддэг. Ийм гэмтэл байхгүй хэсгүүд нь умайн хүзүүний доод хэсэгт байрладгаас болж ихэс доогуур байрлах, эсвэл ихэс түрүүлнэ. Ингэсэн тохиолдолд иэхс нь умайн хүзүүнээс гарах гарцыг хааж, эсвэл бүр ургийн өндөг нь умайд бус харин умайн хүзүүнд бэхлэгддэг.

Энэ нь ихэс ховхрохтой холбоотой цус алдалт үүсэх аюултай бол умайн хүзүүний жирэмслэлт нь их хэмжээний цус алдалтыын улмаас умайг авах шалтгаан болж магадгүй. Умайн хүзүүний жирэмслэлтийг бүрэн тээж болдггүй болохоор ургийг зайлуулдаг.

Ихэс түрүүлсэн, доогуур байрласан бол жирэмсний явцад жирэмснийг тасалдуулалгүй хадгалах зорилготойгоор хэвтэж эмчлүүлэх хэрэг гарах нь олонтаа. Мөн кесар хагалгаагаар төрөх магадлал нэмэгддэг.

Ургийн өсөлт саатах

Урд нь аборт хийлгэх явцал умайн дотоод давхарганы үйл ажиллагаа бүрэн бус болдгоос үүдэн ихэсийн бүрэлдэх явцал гажиг үүсч магадгүй. Ингэсэн тохиолдолд ургийн хүчил төрөгч болон тэжээлийн бодисын хангамж хангалтгүй болно. Үүнийг фетоплацентар дутагдал гэнэ. Үүний нөлөөгөөр ураг нь хөгжлөөрөө жирэмсний хугацаанд байвал зохихоосоо хоцорч, жин дутуу хүүхэд төрж болзошгүй.

Иймд жирэмсний явцад уругийн хөгжлийн байнга хянаж байх нь нэн чухал юм. Ургийн хөгжил дутуу гэсэн онош тавигдвал эмнэлэг, эсвэл гэрийн нөхцөлд тусгай эмчилгээг эмч зааж өгнө.

Умайн урагдалт

Умайн урагдалт гэсэн ноцтой хүндрэл нь олон тооны абортын нөлөөгөөр умайн хана ихээхэн нимгэрсэн, эсвэл абортын явцад умайн хана цоорсон тохиолдолд үүсдэг. Абортын үед умайн хана цоорсон үед хагалгаа хийж умайн ханыг нөхөн сэргээж, эсвэл цооролт бага бол мэс засал хийлгээгүй эмчилгээ хийж хяналт тавьдаг. Ямар ч тохиолдолд цоорсон газар холбогч эс үүснэ. Холбогчийн эсийн сунах чадвар сул тул жирэмсний явцад, эсвэл төрөх үед умай урагдах бөгөөд ийм тохиолдолд эх, хүүхэд хоёр ихээхэн аюултай байдалд ордог.

Резус-сенсибилизаци

Ургийн хүчил төрөгчийг тээвэрлэдэг цусны улаан эс буюу эритроцитүүдийн эсрэг үйлчилгээтэй резус эсрэг биетийг эмэгтэй хүний бие ялгаруулж эхлэхийн ингэж нэрлэдэг. Энэ хүндрэл нь цус нь сөрөг резус фактортой эмэгтэйчүүдийн ураг нь эерэг резустай үед аборт хийлгэсний дараа л үүсдэг. Учир нь абортын үеэр ургийн эерэг резустай олон тооны эритроцитууд нь эхийн цусанд орсноор эхийн бие махбодь нь олон тооны эсрэг биет ялгаруулж эхэлнэ. Ингэж ялгарсан эсрэг биетүүд нь эмэгтэйн биед хадгалагдан үлддэг бөгөөд дараагийн удаад эерэг резустай ургаар жирэмслэх үед сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг.

/Резус зөрчлийн талаар www.103.mn сайт дээр мэдээлэл байгаа./

Дүгнэлт

Энэ мэтээр үр хөндөлт нь олон сөрөг үр дагавар, уршигтай болохоор аль болох хийлгэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Кесар хагалгааны дараах нөхөн сэргэлт
Ерөнхий

Кесар хагалгааны дараах нөхөн сэргэлт нь тухайн эмэгтэй нас, биеийн галбир төдийгүй хагалгаа хийлгэх болсон нөхцлөөс шалтгаална. Тиймээс нөхөн сэргэх хугацаа энэ бүхнээс шалтгаалаад янз бүр байдаг.

Өвдөлт

Ямар ч байлаа гэсэн кесар хагалгаа хийлгэсэн эхчүүд нь тодорхой хугацаанд өвдөлт мэдэрнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өвдөлт нь оёдол, шархнаас гадна төрсний дараах умайн агшилтаас  үүсдэг. Мөн гэдэс дүүрэх нь өвдөлт өгч болно. Иймд эхний үед өвчин намдаагч эм өгдөг. Гэхдээ амаржих газраас гарсны дараа ч өвчин намдаагч эм уудаг тохиолдлууд байдаг аж.

Хагалгааны дараах эхний нэг хоногийн туршид эмэгтэйн биеийн тогтмол хяналтанд байлгана. Умайг агшааж, цус алдалтыг багасгах зорилгоор гэдсэн дээр мөстэй сав тавьдаг. Мөн умайн агшилтыг идэвхжүүлдэг, ходоод гэдэсний замын үйл ажиллагааг сэргээх эм уух заалт өгнө. Зарим тохиолдолд антибиотикууд өгч, цус алдалтыг нөхөхийн тулд физиологийн уусмар судсаар хийдэг.

Кесар хагалгааны дараах эхний хэдэн хоногууд хамгийн хэцүү. Хажуу тийш харж хэвтэх, ханиалгах, гүнзгий амьсгаа авах, гараа сунгаж юм авах зэрэг хамгийн энгийн хөдөлгөөн хийхэд ч хэцүү байдаг. Иймд хагалгааны дараах эхний хоногуудад төрөх эвгүй мэдрэмжүүдийг бага ч гэсэн хөнгөлөх зөвлөгөөг түүвэрлэн хүргэж байна. Зөвлөгөөг дагахын өмнө эмчлэгч эмчээс зөвлөгөө авах хэрэгтэйг мартуузай.

Хажуу тийш эргэх

1.Тавхайгаараа хэвтэж байгаагаа гадаргуйгаа тултал нь хөлөө өвдгөөр нь нугална.

2.Тавхайгаараа тулж байгаад биеэ өвдөгнөөс мөр хүртэл тэгширтэл нь гуяа өргөнө.

3.Дараа нь гуяа харах гэж байгаа тал руугаа эргүүлээд буулгана.

4.Дараа нь их биеэ мөн адил тал руу эргүүлнэ.

Хөдөлгөөнийг энэ дарааллын дагуу хийснээр оёдлыг гэмтэх, тохойгоо ойр ойрхон даавуунд үрж өвтгөхөөс сэргийлнэ.

Ханиалгах

Ханиалгах өвдөлт өгдөг ч ерөнхий мэдээ алдуулалт хийлгэсэн бол уушгинд хуримтлагдсан салстыг гадагшлуулахыгн тулд ханиахаас өөр аргагүй болдог.

Ийм нөхцөлдд дараах техникийг ашиглана:

1.Оёдлоо гар, дэрээр дарж, эсвэл алчуураар ороож бэхэлнэ.

2.Уушгийг дүүртэл нь гүнзгий амьсгаа авна.

3.Гэдсээ татаж байгаад төвийлгэлгүйгээр огцом, гэхдээ болгоомжтойгоор амьсгалаа гаргана.

4.Амьсгаа гаргахдаа “хафф-хафф” гэсэн авиа гаргана. Цагин дотор хэд хэдэн удаа давтана, ялангуяа цээж хэрчигнэж, шуугиаж байгаа үед. Харин цээж хэрчигнэхгүй цэвэр, өөрөө орноос тогтмол босдог бол энэ дасгалыг ойр ойрхон хийх шаардлагагүй.

5.Ерөнхий мэдээ алдуулалттайгаар кесар хагалгаанд орох гэж байгаагаа мэдэж байгаа бол энэ дасгалыг хагалгаанд орохоос өмнө хийж туршиж үзэх хэрэгтэй.

Босч зогсох, явах

Хагалгааны дараагаар эмчийн зөвшөөрлөөр, сувилагч, асрагчийн тусламжтайгаар орноос босч зогсоно. Үүний тулд:

1.Дээр дурдсан аргын дагуу хажуу тийш эргээд хөлөө унжуулаад өндийж сууна.

2.Өндийснийхээ дараа хэсэг хугацаанд хөлөө хөдөлгөн сууна.

3.Ингээд босч зогсоход бэлэн болсноо мэдэрмэгц хөлөө газар буулгаад асрагч, сувилагчийн тусламжтайгаар босно. Аль болох цэх зогсохыг хичээгээрэй. Анхлан өндийхэд толгой өргөх, дотор эвгүйрэх зэрэг шинж илэрч магадгүй. Үүнд айж гайхах хэрэггүй. Хэвлийн хөндийн хагалгаа хийлгэсэн хүнд ийм зүйлс мэдрэгдэх нь зүйн хэрэг. Тиймээс өндийхийн өмнө хөл гараа болгоомжтой хөдөлгөх зэргээр биеэ халааж өгвөл зүгээр. Хамгийн гол нь яарах хэрэггүй. Шат болгонд биеэ дасган аажмаар хийх хэрэгтэй.

4.Зогсоо байдалд дасаад ирэхээрээ аажмаар урагш бага зэрэг алхаж үзнэ.

5.Энэ мэтээр орноос босч зогсох тоолонд дараа дараагийн удаад өмнөхөөсөө илүү хөнгөн шингэн босдог болсноо өөрөө мэдэрнэ. Үүний хэрээр алхалах хугацаагаа бага багаар нэмэгдүүлэхийг хичээ.

Гэдэс дүүрэх

Хэвлийн хөндийн бүх төрлийн хагалгааны адилаар кесар хагалгааны дараах нөхөн сэргэх үед гэдэс дүүрэх нь нэлээд асуудал үүсгэдэг аж. Дүүрсэн хийх гаргах хүртэл гэдэс дүүрч, өвдөлт өгнө. Хагалгааны улмаас гэдэсний үйл ажиллагаа удааширдаг болохоор ийнхүү гэдсэнд хий хуримтлагдаж дүүрдэг.

Хэвтэж байхдаа дээш доош холхиж хөдлөх, гүнзгий амьсгаа авах, сандал дээр суухдаа ганхуулах зэргээр хий хуримтлагдахаас сэргийлэх, эсвэл багасгах боломжтой.

Мөн эмчээс лавлаж байгаад гэдсэндээ зөөлөн, болгоомжтой иллэг хийж болно.  Үүний тулд цавьны баруун хэсгээс эхлэн цээжний хөндийн зүүн хэсэг рүү хэвлийгээр ташуулдаад, тэндээсээ цавьны зүүн хэсэг рүү илнэ. Ингэж хэд хэдэн удаа давтвал хуримтлагдсан хийг бүдүүн гэдсээр гадагшлахад нь тус болно.

Мөн ямар нэг байдлаар өөрөө хийгээд гадагшлуулж чадахгүй бол асрагч, сувилагчид хэлээд клизм, эсвэл хий гадагшлуулах гуурс тавиулах боломжтой.

Сүүтэй цай гэх мэт гэдэс дүүргэдэг зүйлс уухаас зайлсхийх. Хагалгааны дараах өдөр шингэн цай, давсгүй хар шөл зэрэг зөвхөн шингэн зүйлс иднэ. Дараагийн өдрөөс “кааш”, нухаш, зутан шөл зөөлөн, хурдан шингэдэг, гэдэс дүүргэдэггүй хоол идэж болно.

Шээх

Шээсний судалд катетер тавих, мэдээ алдуулах, хэвлийн хөндий хагалгаа зэргийн дараа шээхтэй холбоотой бэрхшээл гарч магадгүй. Кесар хагалгаа хийлгэсний дараагаар ийм асуудал үүсвэл сувилагчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Хөхөөр хооллох

Кесар хагалгааны дараагаар хүүхдийг хөхүүлэх эвтэйхэн байрлал олох нь анхандаа хэцүү байдаг. Оёдлыг хүүхдийн жин, санамсаргүй хөдөлгөөнөөс хамгаалахын тулд хажуу тийш харах, дэргэдээ дэр тавьж өндөрлөх, эсвэл хүүхдээ гар дээрээ авахын өмнө оёдлынхоо дээгүүр дэр тавьж болно.

Гэрийн нөхцөлд

Кесар хагалгааны дараагаар гэртээ гарахын өмнө хүнд юм өргөх, гэр орны хүнд ажил хийх зэргийг хийх болохгүй зэрэг мөрдөж дагах шаардлагатай зөвлөгөөг өгч анхааруулдаг. Эдгээр зөвлөгөөг тууштай дагах ёстой. Эдгэрэлт гол төлөв 4-6 долоо хоног үргэлжилдэг. Эдгэрч байх явцдаа дараах зөвлөгөөг дагахыг хичээ:

-“Нервтэх” хэрэггүй. Өөрт болон хүүхдэд хэрэг болох зүйлсийг ойрхон, гарын дор байлгаж байхыг хичээ. Жингээрээ хүүхдээс чинь хүнд зүйл өргөж болохгүй.

-Гэдсээ хамгаалан, дэмж. Өндиж босох, явах зэрэгт юм түшиж бай. Ханиах, найтаалгах, нусаа нийх, инээх зэрэг огцом хөдөлгөөн хийх үедээ оёдлын орчим гэдсээ дарж, барих зэргээр хамгаалж бай.Хүүхдээ хөхүүлэхдээ гэдсээ хамгаалахын тулд дэр ашиглаж болно.

-Шингэн юмыг шаардлагатай хэмжээгээр ууснаар хагалгааны дараах усны тэнцвэрээ сэргээж, өтгөн хаталтаас сэргийлнэ. Шээсээ барилгүйгээр хүрсэн даруйд нь давсагаа суллаж байх хэрэгтэй.

-6 долоо хоног орчим сексийн харьцаанд орохоос зайлсхийх.

-Цээжин биеэ эргүүлэх, гар хөлөө огцом хөдөлгөх зэрэг машин жолоодоход шаардлагатай хөдөлгөөнийг биедээ хор хүргэлгүй, зовиургүйгээр хийж чаддаг болтлоо жолооны ард суухгүй байсан нь дээр.

-Элдэв эм бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчээс зөвшөөрөл ав.

-Гэдсээр хүчтэй өвдөх, зүсэлт хийсэн газар улайх, хавагнах, халдвар орсон байж болзошгүй ямар нэг шинж тэмдэг илрэхэд эмчтэйгээ цаг алдалгүй холбогдон үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.

Кесар хагалгаа
Ерөнхий

Манайхан хар яриандаа энэ хагалгааг “хийсэрэв”, “хийсрэв”, кесаревийн хагалгаа гэдэг бол оросууд “кесарево сечение” гэдэг. Энэ нь латин хэлний “sectio caesarea” буюу хагалсныг хагалж байна гэсэн нэрнээс гаралтай. Өөрөөр хэлбэл хэвлийн хананы урд хэсгийг хагалж нээгээд умайн ханыг хагалах гэсэн энэ хагалгааны шатуудыг заасан нэр.

Европт энэ хагалгааг хамгийн анх 17-р зуунд хийсэн байдаг. Тэр үед ямар ч өвчин намдаагч, оёдол тавих, антибиотик энэ тэр байхгүй байсан тул умайн ханыг оёлгүйгээр тэр чигээр нь үлдээдэг байжээ. Ийм үед мэдээж заримдаа шарх нь эдгэж эхчүүд амьд үлддэг бол заримдаа… Гэхдээ тэр үед кесар хагалгааг эхийг нь аврах ямар ч боломжгүй үед хүүхдийг нь авч үлдэхийн тулд хийдэг байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

Манай улсын шинэ түүхэнд хэдийд анх хийгдэснийг нь мэдэгдэхгүй байна.

Орчин үед байдал нэлээд өөрөөр эргэж эхийн амийг авч үлдэх нь хамгийн чухал болсон болохоор эхийнх нь эрүүл мэндийг хамгаалах үүднээс кесарийн хагалгаа хийх заалт өгөх нь нэмэгдсэн.

Мөн энэ хагалгаанд хандах хандлага ч өөрчлөгдсөн. Анх төрөх үеийн хүндрэлийн үед хийгддэг онцгой хагалгаа байсан бол одоо төрөхөөс аль эрт халгаа хийлгэхээ мэддэг, түүндээ бэлддэг болсон.

Кесарийн хагалгаа хийх заалт

1. Заавал орох заалт. Энэ нь ердийн төрөлтийн үед эхийн амь насанд аюул учрах тул сонголт хийх, эргэлзэх зэргээр цаг алдалгүйгээр кесарийн хагалгааг заавал хийх ёстой нөхцөл байдал юм. Гэхдээ заавал кесарийн хагалгаанд орох ёстой болно гээд айж сандраад, байх шаардлага огт байхгүй.

-Хэт уйтан аарцаг. Хүүхдийн түрүүлсэн хэсэг нь эхийн аарцагны тойргоор гарч чадахгүй байх тохиолдол. Өөрөөр хэлбэл аарцагны хэмжээ болон хүүхдийн түрүүлсэн хэсэг хоёр таарахгүй байх.

-Механик гэмтэл. Төрөх замд гарсан элдэв саад. Жишээлэхэд умайн миом.

-Эхэс түрүүлж байрласан. Эхэс нь хүүхдийн замыг хааж умайн хүзүүвчин дээр байрласан тохиолдол.

-Эхэс түрүүлж салах. Хэвийн үед хүүхэд төрөөд, амьсгалж эхэлсний дараа эхэс салах ёстой байдаг. Үүнээс өмнө хүүхэд нь эхсээр дамжин хүйсэнд хүрч байдаг эхийн цусан дахь хүчил төрөгчөөр амьсгалдаг. Харин эхэс нь түрүүлж салвал ураг амьсгалах боломжгүй болдог тул яаралтай кесарийн хагалгаа хийх шаардлагатай байдаг. Нөгөө талаас эхэс түрүүлж салах нь цус алдалтанд хүргэдэг тул эхийн амь насанд ч аюултай.

-Умай урагдахаар заналхийлэх. Аминд хүрэх аюултай ноцтой тохиолдол. Урд нь олон удаа төрснөөр умайн хана нимгэрсэн, өмнөх кесарийн хагалгааны сорвиороо задрахыг завдсан. Жирэмсний үед эход тогтмол харуулснаар умай дахь сорвийн төлөв байдлыг тодорхойлох боломжтой. Умайн хананы булчин хэвийн аньж эдгэрсэн үед задрах аюул үүсэхгүй.

Кесарийн хагалгаа заавал хийх заалт нь бусад бүх нөхцөл, хоригыг үл хамааран энэ хагалгааг заавал хийхийг шаарддаг.

2. Харьцангуй заалт. Эдгээр нь кесарийн хагалгаа хийх шийдвэрийг гаргахын өмнө бүх нөхцөл байдал, хориг зэргийг авч үзэхийг хэлнэ. Заавал кесарийн хагалгаа хийх шаардлагагүй ч ердийн төрөлтийн үед эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болохуйц тохиолдлууд. Харьцангуй заалтууд нь сүүлийн жилүүдэд кесарийн хагалгааны тоо нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байгаа.

Эхийн зүгээс авч үзэх харьцангуй заалтууд:

-Төрөлтийн сулралт

-Уйтан аарцаг

-Жирtмсэнтэй холбоогүй ч ердийн төрөлтийн үед эхийн эрүүл мэнд амь насанд аюул учруулж болохуйц төлөв, эмгэг /зүрх судасны өвчин г.м./.

-Ерөдийн төрөлтийн үед эхийн амь насанд аюул учруулахуйц жирэмсний хордлого

-35-аас дээш нас. Энэ нь 35 түүнээс дээш насанд заавал кесарийн хагалгаа хийх ёстой үг биш гэдгийг онцлох хэрэгтэй. Цоо эрүүл 35 настай хүнд заавал кесарийн хагалгаа хийх заалт өгөх шаардлагагүй.

Ургийн зүгээс нөлөөлөх харьцангуй заалтууд:

-Ургийн хүчилтөрөгчийн дутагдал буюу гипокси. Архаг гипокси нь ургийн хөгжилд нөлөөлдөг тул энэ нь эхогоор үзэхэд харагддаг. Хурц гипоксиг ургийн зүрхний цохилтыг судлах явцад илрүүлдэг. Үүний тулд орчин үед кардиотокографи буюу зүрхний цохилт болон хөдөлгөөнийг бүртгэж аваад компьютерээр боловсруулах аргыг ашигладаг болсон.

-Аарцаг түрүүлсэн.

-Ураг хөндлөн байрлалтай.

Кесарийн хагалгаа хийхэд шаардлагатай нөхцөл:

-Амьдрах чадвартай ураг

-Халдвар байхгүй

-Мэс заслын өрөө, мэс заслын арга барилыг эзэмшсэн мэс засалч, шаардлагатай багаж хэрэгсэл

-Эхийн зөвшөөрөл.

Кесарийн хагалгаа хийхэд хориглох заалт:

-ураг хэвлийдээ үхсэн

-халдвар авсан

-амьдрах боломжоор хангаж чадахааргүй ургийн хөгжлийн гажиг, төлөв

Орчин үед кесарийн хагалгаа хийхдээ дээрх дурдагдсан эмнэлгийн заалтыг бус харин тухай эмэгтэйн хүсэлтийг голчлон харгалзах болсон. Энэ нь эмэгтэйчүүд энэ талын мэдээлэл хомс байдагтай шууд холбоотой юм.

Төөрөгдөл

Мэдээлэл хомс, бодит төсөөлөлгүй болохоор элдэв дам яриа, төөрөгдөлд автаж заавал кесарийн хагалгаа хийх гэдэг. Эдгээр төөрөгдлөөс нь хэлвэл:

1.35-аас хойш өөрөө төрж чаддагүй юм. Ямар ч үндэслэлгүй дам яриа. 35 наснаас хойш жирэмсний үед өвдөх, хүндрэл үүсэх, төрөлтийн сулралт үүсэх зэрэг зүйлс нэмэгддэг гэдэг нь статистик дундаж үзүүлэлт бөгөөд тухайн эмэгтэй хүний эрүүл мэндийн байдалтай ямар ч холбоогүй юм. Өөрийн эрүүл мэнд, жирэмсний явцын онцлогийг харгалзаж үзэх ёстой тул төрөх үедээ хэдэн жил тоолвол хэдэн нас хүрээд байгаа нь онц чухал биш.

2.Өвдөх нь бага байдаг. Ямар ч үндэслэлгүй. Мэдээ алдуулалт гарсны дараа хэдэн өдөр дараалан өвдөнө. Тэр тусам хөхөөр хооллож байгаа хүн өвчин намдаах эм тэр бүр хэрэглээд байж болдоггүй. Мэс заслын дараа хөдөлгөөн хязгаартай, шархаа байнга боолгох хэрэгтэй г.м. өвдөлттэй холбоотой асуудал олон.

4.Хүүхдэд ямар ч нөлөөгүй. Үндэслэл багатай дам яриа. Томрохын хэрээр кесарийн хагалгаагаар төрсөн том хүүхэд нь орчин тойрондоо дасан зохицосны хүчинд ердийн төрөлтөөр төрсөн хүүхдээс ялгагдах ялгаа нь анзаарагдахгүй болдог. Харин нярай үед ялгаа нь мэдэгдэхүйц байдаг. Кесарийн хагалгаагаар төрсөн хүүхдийн бие махбодит ирдэг стресс нь илүү өндөр байдаг. Учир нь гаднах агаарын даралтанд аажмаар дасан зохицоход шаардлагатай цаг байдаггүй. Үр дүнд нь даралтын эрс ялгаанаас болж судастай холбоотой асуудал үүсч болзошгүй. Гэдэс нь сөрөг нян үржин дисбактериоз үүсэхэд эрсдэлтэй. Заагдсан хугацаандаа төрөөгүй, өөрөөр хэлвэл төрөлтөнд идэвхтэй оролцоогүй, мэдээ алдуулагч бодисын нөлөөлөлтэй болохоор идэвхтэй амьсгалах, хөхөө хөхөх орилох  зэргээр амьдралынхаа эхний өдрүүдийн идэвхтэй амьдралд дасан зохицоход нь бэрхшээл үснэ. Эх нь юм өргөж болохгүй болохоор эхтэйгээ ойртох биеийнх нь дулааныг мэдрэх зэрэг зүйлсээр хомс.

Үр дагавар

Мэс заслын аюулгүй байдал нь төлөвлөгдсөн буюу бэлтгэгдсэн байдлаас ихээхэн хамаардаг. Энд дурдагдсан бараг бүх заалтуудыг урьдчилан оношлоод  цаашид авах арга хэмжээнд урьдчилан бэлдэх боломжтой. Үүний тулд жирэмсний явцад эмчийн байнгын хяналтанд байж, шаардлагатай шинжилгээ үзлэгт цаг тухайд нь хамрагдан, гарсан өөрчлөлтүүдийг цаг алдалгүй залруулж байх хэрэгтэй.

Кесарийн төлөвлөгөөт хагалгаа хийлгэх гэж байгаа эхчүүд дараахь зүйлийг мэдээд авахад илүүдэхгүй, үүнд:

1.Хагалгааны дараа антибиотик хэрэглэх явцдаа хүүхдээ хөхөөр хооллож болно.

2. Кесарийн хагалгааны дараа аль болох эрт амлуулах нь чухал.

3. Умайн оёдол нь дахин жирэмслэх, ердийн замаар төрөхөд хориг болдоггүй. Сорвины байдлаас бүх зүйл хамаарах бөгөөд үүнийг эхо үзлэхээр тодорхойлдорг. Жирэмслэхээс өмнө сорвижилт хангалттай бус байгаа нь илэрвэл мэс аргаар засч болно.

4.Жирэмслэлт хоорондын зай уртасна. Кесарийн хагалгаа хийлгэснээс доод тал нь 3 жилийн дараа дахин жирэмслэхийг хамгийн тохиромжтой гэж үздэг.

5.Өвдөх эрсдэл нэмэгдэх гэх зэргээр хийж болохгүй зүйлсийн тоо олон болдог тул хүүхдийг асрахад тус болох хүнийг эртээс бэлдэх хэрэгтэй.

6.Давуу тал нь гэвэл үтрээ сунадаггүй, хярзан язрах, оёдол тавиулах зэрэг бэрхшээл үүсэхгүй. Өөрөөр хэлбэл төрсний дараа бэлгийн амьдралтай холбоотой асуудал гарахгүй. Мөн аарцагны эрхтэнүүдийн холбоос сунах доошлолт, умайн хүзүүвч задрах, шамбарам сэдрэх зэрэг асуудал үүсдэггүй.

Кесар хагалгааны дараах дахин жирэмслэлт ба төрөлтийн талаарх эндээс уншиж болно.

Эм ба жирэмслэлт
Жирэмсэн үед умайд үр хөврөлийн эс идэвхтэй хуваагдах процесс явагдаж эмэгтэйн хүний  биед янз бүрийн өөрчлөлт гарч элэг, бөөр, дотоод шүүрлийн систем илүү ачаалалтай ажиллаж эхэлнэ. Иймд жирэмсний эм, эмийн бэлдмэлийн нөлөө эхийн биед төдийгүй хэвлий дэх үр хөврөл – ийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг тул эмчийн хяналтгүйгээр дураар хэрэглэх нь маш аюултай юм.

Ялангуяа үр хөврөл хуваагдан эрхтэн ситемүүд үүсэн хэлбэрждэг жирэмсний эхний 3 сард элдэв хэрэглэх нь хамгийн аюултай байдаг. Эм нь эхсийн цусны урсгалыг сулруулж эх ба ургийн хоорондох бодисын солилцоог алдагдуулдаг. Зарим эмүүд эс, эд эрхтнийн өсөлтийн хурдыг өөрчилдөг. Энэ нь ургийн гаж хөгжил үүсгэн тахир дутуу болгохоос гадна хүүхдийг үхүүлж болзошгүй. Жирэмсэн үед дараах эм, бэлдмэлийг хэрэглэхийг бүрэн хориглоно, үүнд:

Дааврын бэлдмэлүүд,

Зарим антибиотик (стрептомицин, тетрациклин),

Сэтгэл сэргээх бэлдмэлүүд,

Өвчин наэдаах эмүүд (аспирин, индометацин),

Даралт буулгах эмүүд (резерпин, хлортиазид),

Хоногт А аминдэм 10000 МЕ-ээс их,

Нөгөө талаас:

1. Баталгаагүй эмийг хэрэглэх,

2. Үйлчилгээ нь байнга биш таагүй хүчин зүйл байх үед л үйлчилдэг бэлдмэлүүд,

3. Гаж нөлөө ихтэй, жирэмсэн үед хэрэглэхэд ашигтай үйлдлээсээ хортой нөлөө нь их эмийг хэрэглээд хэрэггүй.

Ямар ч үед эмчтэйгээ ярилцан эмийн жагсаалтаас харж “эрсдлийн бүлэг”т байгаа эсэхийг харж болно. Жирэмсэн үед зарим урьдчилан сэргийлэх тарилгуудыг хийлгах хориотой байдаг. Ихэнх орчин үеийн вакцинуудыг жирэмсэн үед хийх хориотой байдаг.

Жирэмсний үед эмийн шимэгдэлт, хувиарлалт, ялгаралт өөрчлөгдөн бие махбодод үзүүлэх нөлөө нь өөрчлөгддөг. Жирэмсэн үед эсийн гаднах шингэний эзэлхүүн, уураг болон бусад бодисын нягтрал, бэлдмэлийн ялгаралт, боловсролтонд оролцдог элэг, бөөрний үйл ажиллагаа нь өөрчлөгдөнө.

Жирэмсний үед зарим ургамлууд, тэдгээрийн ханд зэргийг хэрэглэх хориотой, үүнд:

замбага, арц, окопник, сенна зэрэг.

Эмч зөвлөөгүй л бол жирэмслэлтийг төлөвлөсөн үед эмэгтэйчүүд төдийгүй ирээдүйн эцгүүд ч эм хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хэрэв эм хэрэглэхгүйгээр сайжрахгүй бол эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хэрэв жирэмсэн үед эм хэрэглэх шаардлага гарвал заавал эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.

Жирэмсний календарь
Хорвоод шинэ хүн бий болж, төрөх нь маш нарийн үйл явц бөгөөд юу болж байдгийг зөвхөн нарийн мэргэжлийн эмч нар тусгай багаж, төхөөрөмж ашиглан судалсны үндсэн дээр мэдэж байдаг. Иймд эхийн бие гардаг өөрчлөлт, ирээдүйн үр хөврөл хэрхэн хөгжиж байгаа тухай хүмүүс тэр бүр мэддэгүйд гайхах зүйлгүй.

Жирэмсний календар

Хорвоод шинэ хүн бий болж, төрөх нь маш нарийн үйл явц бөгөөд юу болж байдгийг зөвхөн нарийн мэргэжлийн эмч нар тусгай багаж, төхөөрөмж ашиглан судалсны үндсэн дээр мэдэж байдаг. Иймд эхийн бие гардаг өөрчлөлт, ирээдүйн үр хөврөл хэрхэн хөгжиж байгаа тухай хүмүүс тэр бүр мэддэгүйд гайхах зүйлгүй.

1дэх долоо хоног

Эх

Эмэгтэй хүн өөрийгөө хөл хүнд болсон гэдгийг мэдэхээс нь өмнө бие махбодь нь шинэ амьдралд зохицох бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн байдаг. Энэ бэлтгэл нь үр тогтсон мөчөөс бус харин бүр өмнөөс буюу сүүлийн сарын тэмдэг ирэх үеэс эхэлдэг юм. Ийм учраас жирэмсний өмнөх сүүлчийн сарын тэмдэгийн эхний өдрөөс нь жирэмсний хуанли, жирэмний календарийг хөтөлж эхэлдэг.

Хачирхалтай нь манайхан хар яриандаа жирэмсний долоо хоног гэхийн оронд орос хэлний долоо хоног гэдгийг монголчлоод "недель" гэж хэлцгээдэг. Ингээд эмэгтэй хүнээс " Хэдэн недель тэй вэ?" гэж асууж байгаа бол жирэмсний хэд дэх долоо хоног дээрээ явж байгаа юм бэ гэж асууж байна гэж шууд ойлгодог болчихсон байдаг.

Эмэгтэй хүний бие нэг өндөгөн эсийг үр тогтооход бэлтгэдэг. Ийм ажлыг эмэгтэй хүний бие сар болгон хийж байдаг бөгөөд ойролцоогоор хоёр долоо хоног орчим үргэлжилсний дараа боловсорч гүйцсэн өндөгөн эс умайн хөндийд гарч буюу овуляц явагддаг.

{mospagebreak}

2дахь долоо хоног

Эх

Хоёр дахь долоо хоногийн төгсгөл болон гурав дахь долоо хоногийн  эхлэл нь өндөгөн эс ба эр бэлгийн эс хоёрын "уулзахад" хамгийн тохиромжтой үе байдаг. Зарим эмэгтэй хүн өндөгөн эс нь умайн хөндийд орж ирж байгааг мэдэрч чаддаг. Энэ нь гэдэсний доогуур бага зэрэг хатгуулж өвдөх, үтрээнээс ялгарч байгаа зүйлд өөрчлөлт орж, илүү өтгөн, зуурамтгай, өндөгний цагаан шиг цэлцэгнэсэн болж хувирах шинж тэмдэгээр илэрдэг. Мөн өндөг эс умайн хөндийд орж ирж байгааг шулуун гэдэсний халуун ыг үзэх замаар мэдэж болдог.

Х үүхэд

Өндөгөн эс нь 120-150 микрон диаметртэй бөмбөлөг хэлбэртэй бөгөөд хоёр хоногийн туршид үр тогтоох чадвартай байдаг. Энэ хооронд үр тогтоогүй бол үхдэг.

{mospagebreak}

3 дахь долоо хоног

Эх

Үр тогтолт нэгэн болчихсон. Эмэгтэй хүн хөл хүнд болсон гэдгээ мэдээ ч үгүй явж байгаа ч ирээдүйн хүүхдийнх нь хөгжил аль хэдийн эхэлчихсэн байгаа. Бие махбодь нь шинэ хүн бүрэлдэх гэсэн чухал үйл явц эхэлснийг мэдрээд дархлалын системд дохио өгөн сэргээдэг. Үр тогтсон өндөгөн эсийг анхны удаад хуваагдахаас нь эхлээд л эмэгтэй хүний бие махбодид ургийг дархлалын зүгээс хамгаалдаг факторуудыг ялгаруулж эхэлдэг. Хэрэв ингэхгүй бол эхийн бие махбодь ирээдүйн хүүхдийнхээ эсүүдийг гадны, харш нөлөөтэй байж болзошгүй эс гэж андуураад устгах, гадагшлуулахаар тэмцэж эхэлнэ.

Үүнээс гадна энэ долоо хоногийн сүүлээр жирэмсний гормон буюу  ХХГ / хүний хорионики гонадотропин / нь эхийн биед ялгарч эхэлдэг. Удалгүй энэ гормон буюу дааврын хэмжээ нь жирэмсний тестенд мэдрэгдэхүйц хангалттай их болж ирдэг. Үүний дараа л эмэгтэй хүн өөрийгөө жирэмсэн болсон гэдгийг мэддэг.

Хүүхэд

Эр бэлгийн эс буюу сперматозоид нь өндөгөн эстэй нийлснээр эцгийн 23, эхийн 23 хромосомыг нийлүүлсэн 46 хромосомтой нэг том эс бий болно. Том гээд байгаа ч энэ эс нь давсны нэг ширхэгээс бага хэмжээтэй юм. Энэ эс нь ирээдүйн хүний хүйс, нүд болон арьсны өнгө, нүүр царайны хэв гэх мэтийн удамшлын бүх л мэдээллийг агуулж байдаг.

Үр тогтсон өндөгөн эсийн зигот гэнэ. Зигот нь умайг чиглэн умайн хүзүүгээр хөдлөхтэйгээ зэрэгцэн хуваагдаж эхэлдэг. Гурав дахь долоо хоногийн сүүлээр үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэн ургах буюу имплантац нэртэй хамгийн хариуцлагатай зүйл болдог. Хэрэв энэ нь амжилттай болвол үр хөврөлийг хэрэгтэй бүхнээр хангах үүргийг эхийн бие махбодь хариуцан авна.

{mospagebreak}

4 дэх долоо хоног

Эх

Эхийн хөх бага зэрэг томорч, хөхний товч нь маш мэдрэмтгий болдог ч бие галбирт нь өөр мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй байдаг. Ихэнх өөрчлөлтүүд мэдэгдэхээргүйгээр явагдаж байдаг. Үр тогтсон цагаас эхлэн бие нь цусны хэмжээг аажмаар нэмэгдүүлж эхэлдэг тул зүрх, бөөр, уушиг нь илүү эрчимтэй ажиллаж эхэлнэ. Жирэмсний 4-р сар гэхэд ихэс болж бүрэлдэх зүйл савны хананд бэхлэгдэх явц үргэлжлэх бөгөөд энэ үед хэт уцаартай, бухимдангуй болох, нойрмоглох, сульдах зэрэг шинж тэмдэг илэрч болно. 4 дэх долоо хоног гэхэд жирэмсний тест нь эерэг хариу өгөх боломжтой.

Хүүхэд

Өнгөрсөн хоёр долоо хоногийн дотор ирээдүйн хүүхэд нь ганцхан эс байснаа гадаад хэлбэрээрээ хавтгай зээрэнцэг хэлбэртэй хэдэн зуун эс болтлоо томорсон байгаа. Савны хананд бэхлэгдсэнээр үр хөврөл нь тэжээлийн бодис, амьсгалах хүчилтөрөгч зэргийг эхийн цусаар авч эхэлдэг. Эхийн цус нь хүй, мөчирлөг хорион /ирээдүйн ихэс/-ээр дамжин хүрч байдаг.

{mospagebreak}

5 дахь долоо хоног

Эх

Сарын тэмдэг ирэхээ болих тул  эмэгтэй хүн тест хэрэглэж үзэлгүйгээр хөл хүнд болсон байж магадгүй гэдгээ гадарлах боломжтой болно. Энэ үеэс эхлэн жирэмсний эхэн үеийн хордлогын шинж тэмдэг илэрч магадгүй. Эдгээр нь толгойи өвдөх, хоолны дуршил багасах, дотор муухайрч заримдаа бөөлжуулэх, давсалсан, даршилсэн зүйл идэх дур маш их хөдөлнө.

Хүүхэд

Таван долоо хоногтой үр хөврөлийн урт нь 1,5-2,5 мм-ийн урттай байна. Түүнд элэг, нойр булчирхай, амьсгалын дээд зам, зүрх, мэдрэлийн систем зэрэг чухал эрхтэнүүдийн анхны голомтууд бий болсон байна. Үүнээс гадна яваандаа эр, эсвэл эм бэлгийн эс болж бүрэлдэх гонобластууд бүрэлдчихсэн байдаг.

{mospagebreak}

6 дахь долоо хоног

Эх

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө авч эхлэх үе. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нь үзлэгийн карт нээж, ямар шинжилгээ өгөх, ямар чиглэлийн эмчид үзүүлвэл зохихыг хэлж өгнө. Мөн эмчийн хяналтанд орно.

Хэрэв жирэмсний эхэн үеийн хордлого өгсөн бол энэ үеэс дотор муухайрах нь улам хүчтэй болж болзошгүй. Та эмчид үзүүлэн энгийн арга хэмжээ авснаар хордлогын шинж тэмдгийн илрэлийн сулруулах боломжтой.

Хүүхэд

Гайхамшигтай зүйл болж 6 дахь долоо хоногоос эхлэн ирээдүйн хүүхдийн зүрх нь цохилж эхэлнэ. Ингээд ч зогсохгүй гар, хөлийн үүсгэвэр бий болж, чихний хөндий, залгиур нь бүрэлдэж эхэлнэ. Энэ үед нь цаашид ургийн амьсгалах, тэжээлийн бодисоор хангах, даавар буюу гормон буюу даавар ялгаруулалтыг нь хариуцах тусгай эрхтэн буюу ихэс нь маш хурдтайгаар хөгжин бүрэлдэж байдаг.

{mospagebreak}

7 дахь долоо хоног

Эх

Эмэгтэй хүний сарын тэмдэг ирэлгүй 2-3 долоо хоног болсон байх тул жирэмсний тестээр шалгаж, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд хамгийн тохиромжтой үе. Мөн эмэгтэй хүний хөх нь томорч маш мэдрэмтгий болдог бөгөөд, хөхний точв харлана. Биедээ гарч байгаа өөрчлөлтүүдийг анхаарч, хооллолт, нойр, амралтаа зорхистойгоор тохируулж байх шаардлагатай.

Хүүхэд

Хэвлий дэх үр хөврөл томорч 7-9 мм урттай болно. Толгойн ба аарцагны хэсгийг нь ялгаж таних боломжтой болсон байна. Хэмжээгээр том толгой нь цээжин бие рүүгээ тонгойн наалдсан байдалтай байна. Тархины бүрэлдэн тогтох явц мар эрчимтэй явагадана.

Төв мэдрэлийн систем ерөнхийдөө бүрэлдэж дуусна. Ясны эсүүд хөгжиж эхэлнэ. Улаан хоолой, мөгөөрсөн хоолой бүрэлдэх явцдаан байх бөгөөд бээрний булчирхай гадаргуй, нарийн гэдэс, өвчүү бүрэлдэж эхэлнэ.

{mospagebreak}

8 дахь долоо хоног

Эх

Энэ үед хоолны дуршил алдагдах, зарим үнэрийг авч чадахаа байх, дотор муухайрах, бөөлжүүлэх зэрэг шинж маш олон эмэгтэйчүүдэд илэрдэг. Нөгөө талаас давсалсан, даршилсан зүйл идэх хүсэл маш ихээр төрнө. Энэ бүхэн нь жирэмсний хордлогын шинж тэмдэг юм. Энэ бүхнийг 12 дахь долоо хоног хүртэл тэсвэрлэхээс өөр аргагүй тул тэр болтол зөв хооллож, амин дэм хэрэглэн, өдрийн дэглэм сахихыг хичээ.

Энэ ямар нэг таагүй зүйл мэдрэгдвэл эмчид үзүүлэлгүйгээр өөрийгөө эмчлэх гэж хэрхэвч болохгүй. Ирээдүйн хүүхдийг бүрэлдэх тогтох явцад эхний 12 долоо хоног хамгийн их эрсдэлтэй, эмзэг үе нь байдаг гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Тиймээс хянаж байгаа эмчдээ үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй бөгөөд бэлгийн амьдралын идэвхээ тодорхой хэмжээгээр хязгаарлах хэрэг гарч магадгүй.

Хүүхэд

Үр хөврөлийн урт нэмэгдсээр 8-11 мм болно. Энэ үед хүүхдийн нугас, үе мөч, булчин бүрэлдэж байдаг. Шүлсний булчирхай болж хөгжих голомт бий болно. Эхогоор үзэхэд гар, хөл, нүд, чих нь харагдаж байна. Эрэгтэй хүүхэд төрөхөөр бол энэ үед төмсөг нь бүрэлддэг.  Зүрхний шахаж байгаа цусны хэмжээ улам бүр нэмэгдсээр байна.

{mospagebreak}

9 дэх долоо хоног

Эх

Хөхний хэмжээ өдөр ирэх тусам нэмэгдэнэ. Хөхний точв харлаж жижигхэн зангилаанууд  үүсч магадгүй. Эдгээр зангилаанууд нь хэмжээ нь томорсон хөлсний булчирхайнууд тул айж түгших хэрэггүй.

Хүүхэд

Үр хөврөлийн хэмжээ улам томорч 13-15 мм урттай, 1 грамм орчим хүнд болно.

Энэ үед хүний хөдөлгөөний эвслийг удирдаж байдаг бага тархи бүрэлдэнэ. Тусгай төхөрөөмжийн тусламжтайгаар үр хөврөлийн тархинаас ирж байгаа дохиоллыг илрүүлэн, бичиж авах боломжтой болдог. Ургийн гарын хуруунуудыг ялган харах боломжтой. Элэг нь цусны эсүүдийг ялгаруулж, харин тархи нь зүрх болон булчингийн үйл ажиллагааг хянаж эхэлнэ. Зовхи нь аажмаар томорсоор нүдийг бүхэлд нь бүрхэн гэрэл, хуурайшихаас хамгаална. /28 дахь долоо хоногоос эхлэн хүүхэд зовхио нээж, хаах чадвартай болдог. / Мөн энэ үед эрүү бүрэлдэж, шүдний үүсгэвэр бий болно. Хүүхэд хөдөлж эхэлдэг ч хэт жижиг байх тул эх нь хөдөлж эхэлснийг нь мэдрэхгүй.

{mospagebreak}

10 дахь долоо хоног

Эх

Эхийн бэлхүүс томрох гэдэс нь томрох болоогүй байгаа. Цусны хэмжээ ихэссэнээс болж гэдэс, хөл, цээжний хураагуур буюу венийн судаснууд тод харагддаг болно. Жирэмсний хордлогогүй бол энэ үед эмэгтэй хүн 2 кг орчмоор жин нэмэх боломжтой.

Хүүхэд

Энэ үеэс эхлэн үр хөврөлийг ураг гэж нэрлэж болно. Хүүхдийн жин 4 грамм орчим болж 27-35мм хүртэл өссөн байна. Насан хүрсэн хүнтэй олон зүйлээрээ адил байх бөгөөд зүрх нь цохилж, нойр булчирхай нь ходоодны шүүс ялгаруулж, булчин нь тархинаас нь ирж байгаа дохиогоор агшидаг болно. Цээж ба хэвлийн хөндийг зааглаж байдаг өрц бараг бүрэлдсэн байна. Хүүхдийн цусанд нь шинжилгээ хийвэл резус факторыг нь тогтоох боломжтой. Хуруу, үенүүд нь бүрэлдээд дууссан. Царай нь өөрийн гэсэн төрхтэй болж нүүр хувиралд оролцдог бучлингууд нь хөгжиж эхэлнэ. Бие нь гадны зүйл хүрэхийн мэдэрч, хариу үйлдэл хийдэг болно.

{mospagebreak}

11 дэх долоо хоног

Эх

Дахин нэг хүн бие дотор нь бүрэлдэж байгаагаас үүдэн эмэгтэй хүний бодисын солилцоо нь 25% нэмэгдэнэ. Энэ үед утсан, нөөшилсөн, консервлэсэн, халуун ногоотой зүйлээс татгалзахаас өөр аргагүй. Хоол, хүнсний бүтээгдэхүүн нь амин дэм гэх мэтийн чухар үүрэгтэй бодисыг ихээр агуулсан байвал сайн. Гэхдээ зөвхөн амин дэмтэй гэж туйлшрах бас хэрэггүй.

Хүүхэд

Хүүхдийн алга нь юм мэдэрдэг болно. Мөн атгах рефлекс нь ажиллаж эхэлнэ. Үнэрлэх чадвар нь хөгжиж эхийнхээ идэж байгаа хоолны үнэрийг мэдэрдэг болно. 11 ба 12 дахь долоо хоног орчмоос бөөр нь ажиллаж эхэлнэ. Чих нь хүзүүнээс аажмаар шилжин толгойн хоёр хажуу талд байрлалтай болно. Нүднийх нь өнгийг тодорхойлох солонгон бүрхэвч нь бүрэлдэж эхэлнэ.

{mospagebreak}

12 дахь долоо хоног

Эх

12 дахь долоо хоногоос эхлэн жирэмсний хордлогын шинж тэмдэгүүдийн илрэл нь намждаг. Сэтгэ санаа дээшилж, уйламтгай, итгэлгүй, түгшүүртэй байдал алга болно.

Гэвч зарим эмэгтэйчүүд, ялангуяа олон урагтай жирэмслэлтийн үед хордлогын шинж тэмдэг нь цаашид ч арилахгүй байх нь цөөнгүй.

Хүүхэд

Хүүхдийн өндөр нь 9 см, жин нь ойролцоогоор 13 грамм орчим болно. Хүүхдийн элэг нь  цөс ялгаруулж эхлэх бөгөөд гэдэс нь анхныхаа гүрвэлзэх хөдөлгөөнийг хийдэг. Тархи бүрэлдэх үйл явц эрчимтэй явагдсаар байна.

Эхо үзлэг хийхэд жирэмсний хугацаа, ургийн тоо, ургийн хөгжлийн гажиг зэргийг илүү нарийвчлалтайгаар тодорхойлох боломжтой болдог.

{mospagebreak}

13 дахь долоо хоног

Эх

Сав болон ургийн хэмжээ томрох тул гэдэс томорно. Энэ үед эмэгтэй хүн ахин 1 кг орчим жин нэмдэг. Мэнгэ, сэвхнүүд харлаж, гэдэсний доод хэсэгт хүйснээс умдаг хүрсэн хүрэн зураас гарч ирдэг. Энэ зураас нь төрсний дараа арилна. Цусны хэмжээ нэмэгдсэн хэвээр байх тул зүрх илүү олон цохилдог болж ирнэ. Хоёр дахь триместр буюу хоёр дахь арав хоногоос эхлэн жирэмсний хордлогын шинж тэмдэгийн илрэлт нь сулардаг ч өтгөн хаталт үүсч магадгүй. Хооллолтоо зохицуулах хэрэгтэй.

Хүүхэд

20 сүүн шүүдний үүсгэвэр нь бүрэлдэж дуусна. Нойр булчирхай нь инсулин ялгаруулж эхлэх бөгөөд хүүхэд амаа ангайх, хөхөх, инээх чадвартай болдог. Хүүхдийг эхтэй нь холбож байдаг ихэс нь бүрэн дүүрэн ажиллаж эхэлнэ. Ураг нь ойролцоогоор 28 грамм жинтэй болсон байна.

{mospagebreak}

14 дэх долоо хоног

Эх

Юм идэх хүсэл нэмэгдэж, байнга юм идэх хүсэл төрнө. Мөн ямар бодис дутагдаж байгаагаас хамааран тодорхой төрлийн хүсний бүтээгдэхүүнийг идэх хүсэл илүү их төрдөг болж магадгүй. Байнга юм идэх хүсэл нь төрж, хүүхдээ хөхнөөс нь гаргасны дараа нь арилна. Тэр болтол зохистой хооллоход голлон анхаарахаас өөр аргагүй. Өтгөн цай, кофеноос зайлсхийхийг хичээ.

Хүүхэд

Хүүхэд эхийг даган юм хэрхэн идэх ёстойд суралцаж эхэлнэ. Хүүхэд ургийн усанд ууссан бодисуудыг залгиж чаддаг болсон байна. Амттай зүйл хариуд залгих хөдөлгөөн нь хамгийн идэвхтэй болдог бол гашуу, исэглэн зүйл  залгих хөдөлгөөн хамгийн бага хийнэ.  Хүүхэд өөрийн мэдэлгүй хөдөлдөг болж, гар нь бие, хүй зэргийг оролддог болно. Амьсгалынх нь тоо минутанд 40-70 болно.

{mospagebreak}

15 дахь долоо хоног

Эх

Гэдэс хүний нүдэнд тусахаар томорно. Арьс язрах хандлагатай эмэгтэйчүүдийн арьс нь энэ үеэс язарч эхэлдэг.  Мөн жирэмсний үед дааврын хэмжээ өөрчлөгдөн шүдний паалан илүү мэдрэмтгий болдог тул  хойшлуулалгүйгээр шүдний эмчид үзүүлж асуудалтай шүдээ эмчлүүлэх хэрэгтэй. Жирэмсэн эхчүүдэд зориулсан амин дэм хэрэглэхээ мартаж болохгүй.

Хүүхэд

Хэвлий дэх 2-3 сартай хүүхдийн бойжилтон гормон буюу дааврууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эхийн гормонууд ихэсээр дамжин урагт хүрдэг. Үүнэй арай хожуунаас хүүхэд өөрөө гормон ялгаруулдаг болно. Хүүхдийн толгой дээр үс ургана. Ургийн урт нь 12,5 см хүрсэн байна. Ил бэлэг эрхтээнээр нь ургийн хүйсийг тодорхойлох боломжтой.

{mospagebreak}

16 дах долоо хоног

Эх

Хоёр дахь арав хоногийг жирэмсний хамгийн таатай үе гэж нэрлэдэг. Учир нь энэ үед жирэмсний хордлого арижл, тайван хоол идэх боломжтой болдог. Энэ үеэс эхлэн ургийн хөдөлж байгааг эх мэдрэх боломжтой болдог. Хөгжилтэй орнуудад энэ үед хүүхдийн генийн эрүүл мэндийг шалгах гурвалсан тестийн шинжилгээ гэгчийг өгдөг.

Хүүхэд

Зулайгаас аарцагны төгсгөл хүртэлх урт нь 16 см болно. Дуу авиаг мэдэрдэг болох тул хөгжим, чимээ шуугианыг тусгаж авах чадвартай болно. Хумс бүрэлдэж дуусна. Эхо шинжилгээ хийхэд хуруугаа хөхөж байгааг нь харах боломжтой.

{mospagebreak}

17 дахь долоо хоног

Эх

Хүүхэд хөдөлж эхэлнэ. Хөх томорч, ангир уураг ялгарч эхэлнэ. Иймд хөхөндөө онцгой анхаарах хэрэгтэй. Усанд орсны дараа хөхийг үсэрхэг алчуураар арчиж, лифчикэн дотроо барзгардуу гадаргуйтай даавуу хийж өгнө. Энэ үед эмэгтэй хүний биеийн жин ахин 4 кг хүртэл нэмэгддэг. Таагүй зүйлээс өтгөн хатах ажиглагддаг.

Хүүхэд

Дуу авиа таних чадвар бүр хөгждөг тул хүүхэдтэй ярих, янз бүрийн хөгжим тавьж өгөх зэргээр харьцаж болно. Хүүхэд үе үе савны хананаас хөлөө жийн түлхэх хөдөлгөөн хийнэ. Хүүхэдт зогисуулахад эх нь дотроос нь сулавтар хэмнлтэй түлхэлт өгч байгааг мэдэрнэ. Ургийн жин ойролцоогоор 140 грамм болсон байна.

{mospagebreak}

18 дахь долоо хоног

Эх

Хэвлий дэх хүүхдээ хэдийд нь унтаж,  хэдийд нь сэрүүн байгааг мэдэрдэг болно. Мөн зогисуулахыг нь мэдэрч, цатгалан, эсвэл өлсгөлөн байгаа эсэхийг нь мэдэрдэг болно. Өлсөх үед хүүхдийн хөдөлгөөн нь ихэсдэг бөгөөд энэ нь хүүхдэд ямар нэг зүйл таалагдахгүй биш болоод байгаагийн шинж тэмдэг байж болно.

Жирэмсний 4, 5 сараас хойш төрөхдөө бэлдэж эхлэх нь зүйтэй. Жирэмсэн эхчүүдэд зориулсан тусгай сургалтанд сууж, төрөх үед хэрхэн зөв амьсгалах зэрэг шаардлагатай бүх мэдээллийг авах хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхэд хүрээлэн буй орчноо бага багаар тусгаж авдаг болж ирнэ. Дуу авиаг дунд чихэнд хүргэж байдаг сонсголын яснууд нь бүрэлдээд бэхжсэн байдгаас гадна сонсголыг хариуцсан тархины хэсэг нь ажиллаад эхэлчихсэн байх тул хүүхэдтэйгээ аль болох ярилцаж, ялангуяа аавыг нь хүүхэдтэйгээ яриулж байх хэрэгтэй. Үүнийг дагалдан хүүхдийн нүдний торлог бүрхэвч бэхжинэ. Хүүхдийн урт нь 20,5 см, жин нь 200 грамм орчим болсон байна.

{mospagebreak}

19 дэх долоо хоног

Эх

Гэдэс томорсноос болж нуруунд ирэх ачаалал нэмэгдэх нь нуруугаар өвдөх, нойргүйдэх шинж тэмдэг дагалдуулах нь бий. Иймд намхан, суурь сайтай өсгийтэй гутал өмсөх, тусгай бандаж өмсөх зэргээр нуруундаа хэт ачаалал өгөхөөс сэргийлж байх хэрэгтэй. Хоёр дахь арав хоногт анеми буюу цусан дахь гемоглобины хэмжээ багасах /манайхан үүнийг цус багадах гэж нэрлээд сурчихсан байдаг/, эстроген болон прогестерон дааврын цусан дахь агуулга нэмэгдэснээс болж хамар битүүрэх, хамраас цус гарах, үтрээнээс цагаан юм буюу лейкор ялгарах зэрэг нь ажиглагдаж магадгүй.

Хүүхэд

Хүүхдийн жин 230 грамм болж нэмэгдэнэ. Тархины хөгжил үргэлжлэх бөгөөд ургийн тархинд нь мэдрэлийн эсүүд нь хоорондоо хэдэн саяар тоологдох холбоос үүсгэн өөр өөрийн байрлах ёстой газраа байрлаад эхэлчихсэн байгаа. Сүүн шүдний үүсгэвэрүүдэд нь байнгын шүдний үүсгэвэр гараад ирчихсэн байгаа.

Ургийн их бие дээр нь зөөлөн үс бий болно. Энэ үс нь төрөхийн өмнөхөн аяндаа алга болдог. Хүүхдийн үе мөчнүүдийн харьцаа жигд болсон байдаг ч тавхай нь ердөө 2,5 см урттай байх бөгөөд цаашид ч гуя болон шилбэтэй харьцуулсан энэ харьцаа нь өөрчлөгдөхгүй.

{mospagebreak}

20 дахь долоо хоног

Эх

Энэ үед эхийн бие дээр нөсөөт толбонууд үүсч магадгүй. Гарсан ч төрсний дараа аяндаа алга болдог тул сандрах хэрэггүй. Мөн үтрээнээс их хэмжээний зүйл ялгарч бага зэрэг түвэг удаж байж магадгүй. Халдвар орохоос сэргийлэхийн тулд цочроож болох бодис, хэт бариу хувцас зэргээс зайлсхийхийг хичээх хэрэгтэй. Сав нь улам бүр дээшлэх явцдаа хэвлийн хөндийн эрхтэнүүдийг түрж, улмаар уушгийг  бага зэрэг шахдаг. Үр дүнд нь амьсгалахад бэрх болох шинж тэмдэг илэрнэ.

Хүүхэд

Энэ долоо хоногоос эхлэн ургийн хөлсний булчирхайнууд нь "нялхасын тос" гэж нэрлэгддэг зөгийн лавтай төстэй бодис ялгаруулж эхэлдэг. Энэ тос нь хүүхдийн эмзэг арьсыг хамгаалах гэсэн гол зорилготой. Заримдаа энэ тос нь төрөх хүртэл арилалгүй хадгалагдах нь бий. Хүүхдийн нүд нь аниастай байдаг ч савны хөндий дотроо түвэггүй баримжаалдаг. Жишээлэхэд, ихрүүд гэхэд л нэгнийхээ нүүрэн хэсгийг мэдэрч олоод, гар гараасаа барилцах чадвартай байдаг.

Ургийн урт нь 25 см, жин нь 290 грамм орчим байна. Зүрхний цохилтынх нь тоо энэ үед минутанд 130-150 болдог. Хүүхдийн гэдсэнд нь мекони буюу нялхасын зунгаг боловсроч эхэлнэ.

{mospagebreak}

21 дэх долоо хоног

Эх

Жирэмсний 5-6 саруудад эхчүүд долоо хоног бүр ойролцоогоор 300 граммаар жин нэмж байдаг. Мөн энэ үед эход харуулбал хүүхдийнхээ хүйсийг түвэггүй мэдэх боломжтой. Гэхдээ гэдсэнд байгаа хүүхдийг ямар нэг аргаар "зөв тийш нь эргүүлж харуулах" боломжгүй тул бэлэг эрхтэн нь харагдахгүй ч байж болно.  Ийм ч болохоор зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүйсийг гарсан хойно нь л мэддэг.

Хүүхэд

Хүүхэд ийм сартайдаа нүүрнийхээ хувирлаар "уурлаж" байгаагаа илэрхийлж чаддаг болно. Хэвлийд зургийг нь авбал уруулаа жимбийлгэн, нүднийх нь эргэн тойрных нь булчин чангарсан байгааг харж болно. Мөн энэ үед ураг нь шөнө амрахдаа унтаж, зүүд зүүдлэх чадвартай болсон байна. Ургийн жин нь 370 грамм орчим болсон байна.

{mospagebreak}

22 дахь долоо хоног

Эх

Энэ үед дараахь шалтгааны улмаас толгой эрхэх, муужрах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй, үүнд:

артерийн даралт эрс буурах буюу гипотони

савны хана нурууны дагуу байрласан хураагуур судсыг шахаж дарах

хооллолт хоорондын хугацаа хэт холдосноос болж цусан дахь сахарын хэмжээ багасах. Ийм учраас жирэмсэн эмэгтэйчүүд тогтмол хооллоход онцгой анхаарах хэрэгтэй.

орон байрны хүчил төрөгчийн хэмжээ багасах

Хүүхэд

Энэ долоо хоногт хүүхэд хөмсөгтэй болно. Мөн гар хөлөө хөдөлгөж, нугалах зэргээр тэднийгээ яаж хөдөлгөж болох, хаана байрласан зэргийг нь ойлгож авахыг оролдож байдаг. Өөрийнхөө нүүрэнд гараараа хүрч сурдаг. Хуруугаа хөхөхийг хүсвэл хуруугаа амандаа аваачих, эсвэл толгойгоо тонгойлгох хөдөлгөөн хийх чадвартай болсон байна.

{mospagebreak}

23 дахь долоо хоног

Эх

Энэ үед эмэгтэй хүний шүд нь ихээр сулардаг тул шүдний эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Улмаар шүдний паалан нь маш эмзэг болох тул цоороогүй байсан ч хүйтэн, халуун, амттай зүйлийг хэт эмзэг мэдэрч болзошгүй. Ийм шүдээ хамгаалтын лакаар бүрхэх гэх мэтийн арга хэмжээ авахуулсан байхад буруудах зүйлгүй.  Шүдийг эмчлэхийн тулд мэдээ алдуулах тариа тариулах хэрэгтэй бол өөрийн байдлын талаар эмчид хэлж эхлээд зөвлөгөө авах хэрэгтэй. Магадгүй танд арай бага тунгаар мэдээ алдуулагч хийх хэрэгтэй болж болох юм.  Гэхдээ дамнасан гүүр хэлбэрийн хиймэл шүд суулгах гэх мэтийн ажилбар ихтэй эмчилгээ хийлгэхээс зайлсхийж, түр ломбо тавиулсан нь дээр.

Хүүхэд

Ургийн жин маш хурдацтай нэмэгдэж байгаа ч гэлээ улаан, атийсэн жижиг харагдсан хэвээр байна. Хөөвөр үс нь харлаж ирнэ. Жин нь 510 грамм орчим байна.

{mospagebreak}

24 дэх долоо хоног

Эх

Энэ үед эмэгтэй хүн дунджаар 5 кг орчим жин нэмдэг тул нуруугаар өвдөх, хөл бадайрах зэрэг зовиур илэрч магадгүй. Иймд бассейнд сэлэх, мэргэжлийн дасгалжуулагч, эмчийн оролцоотойгоо өөрт тохирох дасгал хөдөлгөөн сонсгож авах, жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулагдсан йогийн дасгал хийх зэрэг арга хэмжээ авахад нэг их илүүдэхгүй байх.

Хүүхэд

Энэ үед хүүхдийн уушиг нь идэвхтэй бүрэлдэн тогтож байдаг. Уушгийн амьсгалах үед хананууд нь нийлж наалдахаас сэргийлж байдаг ялтас их биш хэмжээгээр бий болсон байдаг. Удалгүй маш чухал үүрэг гүйцэтгэж эхлэх энэ ялтас нь төрөхийн өмнөх долоо хоногуудад маш эрчимтэй, их хэмжээгээр бий болдог.  Ургийн жин нь 600 грамм орчим болно. Дутуу төрөлт болсон бол энэ тусгай арчилгаа хийгдсэн тохиолдолд ураг нь амьд үлдэж, хүн болох боломжтой. Ийм боломжийн магадлал нь 11% орчим байдаг.

{mospagebreak}

25 дахь долоо хоног

Эх

Эх барих эмэгтэйчүүдийн эмчтэйгээ уулзаж төрөлтийн талаар зөвлөгөө, түүний дотор төрөлтийг өвчин намдаалтыг талаарх мэдээллийг авах хэрэгтэй. Мөн хугацаанаас өмнө төрөхийн өмнөх илэрдэг шинж тэмдэг зэргийн талаарх мэдээллийг тогтоож авахад хэрэгтэй. Ийм шинж тэмдэг илэрсэн даруйд цаг алдалгүй эмчид хандах хэрэгтэй. Хугацаанаас өмнөх төрөхийг тусгай тасгуудад явуулдаг.

Хүүхэд

Хүүхдийн урт нь 30 см, жин нь 700 грамм болсон байна. Цус төлжүүлэх үндсэн эрхтэн нь болж өгдөг чөмөг бүрдэх үйл явц идэвхтэй өрнөж байна.

{mospagebreak}

26 дахь долоо хоног

Эх

Жирэмсний хоёр дахь хагаст сардаа хоёроос цөөнгүй удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй байдаг бол сүүлийн 8 долоо хоногт нь долоо хоног бүр үзүүлж байх ёстой.

Хүүхдийн хөдөлгөөн улам эрчимтэй болж ирэх тул гэр бүлийн бусад гишүүд эхийн гэдсэн дээр нь гараа тавихад хүүхдийн хэрхэн хөдөлж байгааг нь мэдрэх боломжтой. Мөн энэ үед нойргүйдэл ажиглагдах нь олонтаа.  Учир нь унтахад тухтай байрлалаар хэвтэхэд томорсон гэдэс саад болдог.

Хүүхэд

Ургийн урт нь 32,5 см, жин нь 800 грамм орчим. Хүүхэд амьсгалах чадвараа улам боловсронгуй болгож байдаг. Энэ хугацаатай төрсөн хүүхдийг дулаан, чийглэгийг тогтмол хэмжээнд барьж байдаг тусгай тоноглогдсон өлгий оронд бойжуулах боломжтой.

{mospagebreak}

27 дахь долоо хоног

Эх

Эхийн жин долоо хоног бүр мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Иймд хооллолтондоо гойд анхаарч, жин нэмэлтээ хянах шаардлагатай. Хэт чихэрлэг, давсалсан зүйлс зэргийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж хавагнах шинж илэрсэн даруйд эмчид үзүүлж байх хэрэгтэй. Жин нэмлээ гэж сандрах хэрэггүй. Учир нь төрсний дараа болон хүүхдийг хөхөөр хооллох үед жин аяндаа хэвийн хэмжээндээ очно.

Хүүхэд

Хүүхдийн арьс нь үрчлээс ихтэй болдог ч төрөх дөхөөд ирэх үед аяндаа толигор болдог. Жин нь 900 грамм орчим байна.

{mospagebreak}

28 дахь долоо хоног

Эх

Сөрөх резус фактортой эхчүүдэд резус зөрчил гэгчийн үр дагаварыг багасгах үүднээс энэ долоо хоногтойд нь тусгай бэлдмэл хийдэг. Харин нөхөр нь мөн адил сөрөг резус фактортой бол санаа зовох зүйлгүй.

Хүүхэд

Хүүхдийн жин 1000 грамм орчим болж, өндөр нь 35 см болно. Тархины био гүйдлийг нь тусгай багажаар хэмжих үед мэдрэхүйн бүх эрхтэнүүд нь ажиллаж байгааг мэдэж болно. Хүүхэд эхийнхээ дуу хоолойг ялгаж таньдаг болно. Арьс нь зузаарч дөнгөж төрсөн хүүхдийнхтэй төстэй болно. Хэрэв хүү бол энэ долоо хоногтойд нь өдийг хүртэл хэвлийн хөндийд нь байрлаж байсан төмсөг доошлон хуйхнагтаа орно. Ийм хоногтойд нь төрвөл төрөлтийг хугацаанаас нь өмнө төрсөн гэж нэрлэдэг ч хүүхдийн эсэн мэнд бойжих магадлал нь хангалттай өндөр байна.

{mospagebreak}

29 дэх долоо хоног

Эх

Жирэмсний гурав дахь арав хоног эхэлнэ. Ирээдүйн эхийн бие нь төрөлтөнд бэлдэж эхлэх тул сав үе үе бага зэрэг агшиж байгааг мэдрэх боломжтой. Хүйс урагшаа төвийж гарах, арьс язрах зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй. Гэдэс улам томорсноор унтахад бүр ч эвгүй болох тул олон дэр давхарлах, тусгай гудас ашиглах зэргээр ямар нэг арга сэдэх хэрэгтэй болдог.

Хүүхэд

Хүүхэд сормуустай болно. Ургийн жин нь 1100 грамм, урт нь 35 см болно. Овор хэмжээ нь томорсон тул өмнөх шигээ хялбар эргэж хөрвөөхөд нь хэцүү байх болно. Иймд хүүхэд гол төлөв тохой, өвдгөөрөө савны ханыг түлхэж байдаг.

{mospagebreak}

30 дахь долоо хоног

Эх

Энэ үед үе мөч бага зэрэг хавагнаж болзошгүй. Хаван нь удаан хугацаагаар сууж, эсвэл зогсох, оройдоо илүү анзаарагддаг.  Хавагнахаас сэргийлэхийн тулд хөлдөө таарсан эвтэй гутал өмсөх, резинтэй бариу өмсөх өмсөх, давсны хэрэглээг багасгах, суухдаа хөлөө өндөрлөж байх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Харин нүүр, гар нь нэг хоногоос илүү хугацаагаар хавагнах, хавганахыг дагалдан жин огцом нэмэгдэх, даралт нэмэгдэх зэрэг шинж илэрч байгаа бол эмчид заавал үзүүлэх шаардлагатай.

Хүүхэд

Ургийн урт нь 37,5 см, жин нь 1400 грамм орчим болсон байна. Хэвлий дэх хүүхдийг унтаж, эсвэл сэрүүн байгаа эсэхийг нь түвэггүй мэдрэх боломжтой болно. Улмаар эх, хүүхэд хоёрын нойрсох, сэрүүн байх хэмнэлүүд нь зөрвөл хүүхдийн хөдөлгөөн, түлхэлт зэргээс болж эх нь унтаж тухтай чадахгүйд хүрэх нь бий.

{mospagebreak}

31 дэх долоо хоног

Эх

Цээж хорсох нь олонтаа. Иймд бага багаар олон удаа идэх, цээжэн биеийг өндөрлөж унтах, өөх тостой хоол, шоколад, талх зэргээс зайлсхийхийг хичээ. Хэрэв ийм арга хэмжээ тус болохгүй бол эмчтэйгээ зөвлөж байгаад өөрт болон хүүхдэд хор болохооргүй эм, бэлдмэлийг сонгон авч болно.

Алхаа гишгээ өөрчлөгдөж "галууных шиг" болсныг анзаарч болно. Энэ нь эхийн биед нь аарцагны холбоосыг зөөллөн, илүү сунамтгай болгож өгдөг релаксин нэртэй даавар ялгарч эхэлсэнтэй холбоотой юм. Ингэснээр хүүхэд төрөхөд хялбар болдог. Төрсний дараа эмэгтэй хүний алхаа аяндаа хэвийн болно.

Хүүхэд

Хүүхдийн хүүхэн хараа нь гэрэл, харанхуйг том хүнийхтэй адилаар ялгадаг болж ирнэ. Арьсан дор өөхөн давхарга бүрэлдэж эхлэх тул арьсны өнгө нь улаан байснаа ягаавтар болж өөрчлөгдөнө. Жин нь 1500 грамм орчим байна.

{mospagebreak}

32 дахь долоо хоног

Эх

Гэдэсний хэмжээ томрохын хэрээр нуруундаа илүүтэй анхаарал тавьж, явах, суух үедээ зөв сууж байхыг хичээх хэрэгтэй. Ялангуяа орноосоо босохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Давсаг улам ихээр дарагдах тул бие засахаар 00 рүү гүйх шаардлага илүү олон гарна. Сав төрөлтөнд бэлдэх "туршилтын" хэлбэрээр агших нь илүү олон ажиглагддаг болж магадгүй. Гэхдээ эдгээр агшилт нь туршилтынх болохоор хэсэг хугацааны дараа арилдаг. Ийм туршилтын агшилтын үеийн таагүй мэдрэмжийн арилгахын тулд эмчтэйгээ зөвлөлдөсний дараа 36-37 хэм дулаантай далайн давстай ваннд сууж болно.

Хүүхэд

Хүүхдийн жин нь 1700 грамм орчим, өндөр нь 40 см орчим болсон байна. Арьсан доорх өөхөн хуримтлал нь нэмэгдсээр байх тул гар хөл нь булцгар болдог.

Ургийн усны хэмжээ нь 1 литр орчим болсон байна. Энэ ус нь гурван цаг тутамд бүрэн шинэчлэгдэж байдаг болохоор хүүхэд ямагт "цэвэр" усанд хөвж байдаг.

{mospagebreak}

33 дахь долоо хоног

Эх

Сав нь өрцийг түлхэж, уушгийг шахаснаас болж үе үе агаар дутагдаж байгаа мэт мэдрэмж төрж магадгүй.  Гэхдээ энэ үед эхийн уушиг нь ердийнхөөс их хэмжээгээр хүчил төрөчгийг авч байдаг тул гүнзгий амьсгаа авч чадахгүй байлаа гээд гэдсэн дэх хүүхдийг хүчил төрөгчийн дутагдалд орно гэж эмээх зүйлгүй. Иймд амьсгал дутагдаж байгаа мэт мэдрэмж төрөх үед илүү тухтай сууж, эсвэл хэвтэхийг хичээх хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхдийн жин 1800-2000 грамм, өндөр нь 41-42 см болно. Том болсон тул саван дотор чөлөөтэй эргэж чадахаа байдаг бөгөөд гол төлөв толгойгоо доош нь харуулсан байдалтай байж байдаг. Уушиг нь бүрэлдэж дуусдаг тул хугацаанаасаа өмнө төрлөө ч бие даан амьсгалах чадвартай болсон байна. Гэхдээ арьсан доорх өөхөн давхарга нь хараахан гүйцэд бүрэлдэж амжаагүй байгаа тул дулаан хадгалалт нь хангалттай биш байдаг.

{mospagebreak}

34 дэх долоо хоног

Эх

Төрөлт ойртохын хэрээр анхааарал сулрах, мартамтгай болох гэсэн шинж дийлэнх эмэгтэйчүүдэд илэрдэг. Мөн үүнтэй зэрэгцэн эмэгтэй хүн илүү тайван, амгалан болдог. Энэ үед эмэгтэй хүний хувьд хэвийн төрөх нь хамгийн чухал зүйл болохоор байгалиасаа өөр бусад зүйлийг анзаарахгүй болгохоор ийнхүү зохион байгуулсан байдаг.

Хүүхэд

Хүүхдийн урт нь 42 см, жин нь 2 кг -аас ялихгүй их байна. Хүүхэд эхийнхээ биеийн байдал, сэтгэл хөдлөлийг маш нарийн мэдэрдэг болно. Улмаар ээж нь түгшиж зүрх нь хурдан цохилох үед хүүхдийн зүрх ч гэсэн дагаж хурдан цохилоод, тайван байх үед нь даган тайвширдаг болно.

{mospagebreak}

35 дахь долоо хоног

Эх

Эх барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж удахгүй төрөх гэж байгаатай холбоотой бүх л асуудлуудыг нарийвчлан лавлаж, бэлдэх хэрэгтэй. Амаржих, төрөх эмнэлэгээ сонгож, төрөх үеийн байрлал, өвчин намдаалтын тухай илүүтэй мэдээлэлтэй болох нь зүйтэй. Мөн төрөх үед нөхөр, эсвэл ойр дотны хүмүүсээс дэргэд чинь байхыг зөвшөөрдөг эсэхийг лавлаж мэдэх хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхдийн жин 2200 грамм орчим болно. Гэхдээ хүүхэд нь өдөртөө ойролцоогоор 100 гаруй граммаар жин нэмж байдаг болохоор эхогоор жин нь хэмжихэд хүртэл алдаж болох талтай. Хүүхдийн урт нь 45 см байна. Бүх эрхтэн, системүүд нь бүрэлдсэн байдаг ч бүр боловсронгуй болох үйл явц нь үргэлжилсээр байна.

{mospagebreak}

36 дахь долоо хоног

Эх

Амажрих газар авч хэвтэх зүйлсээ цуглуулж, бэлд. Мөн сүжиг бишрэлгүй бол хүүхдийнхээ өлгий живх зэргийг бэлдэж болно. Мөн эмнэлгээс гарсныхаа дараа өмсөх хувцас, эд зүйлсээ цуглуулахад буруудах зүйлгүй. Ингэхдээ төрсний дараа гэдэсний хэмжээ мэдэгдэхүйц багасах ч жирэмслэхээс өмнөх хэмжээндээ шууд хүрэхгүй гэдгийг бодолцох хэрэгтэй.

Мөн долоо хоног бүр эмчлэгч эмчдээ үзүүлж байх хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхдийн жин ойролцоогоор 2,5 кг, өндөр нь 45 см блно. Гэхдээ эн үед хийгдсэн ихэнх хэмжилтүүд нь бодит байдлаас нэлээд өөр байж ч болох талтай.

{mospagebreak}

37 дахь долоо хоног

Эх

Тээлтийн хугацааг гүйцсэнд тооцдог тул төрөлт эхэлсэн ч хүүхэд бүрэн тээлттэй байна. Төлбөртэй төрөх гэж байгаа бол амаржих газар, эх барих эмч зэргийг сонгож, зохих гэрээ зэргийг байгуулах талаар хөөцөлдөх нь зүйтэй.

Хүүхэд

Жирэмсний 9 дэх сараас эхлэн хэвлий дэх хүүхэд өдөр болгон ойролцоогоор 14 граммаар жин нэмж байдаг. Амьдралынх нь эхний нэг жилд нь цусыг төлжихөд нь туслах төмөр элгэнд нь хуримтлагдаж эхэлнэ.

Хүүхдийн хөдлөх нь бүр ч эрчимтэй болно. Хүүхэд амьсгалах хөдөлгөөн хийх бөгөөд энэ үед уушгин нь ураг орчмын уснаас ордох ч амьсгаа гаргах хөдөлгөөн хийхэд нь буцан гардаг. Ихэнх хүүхдүүд эхийнхээ хэвлийд толгойгоороо доош харсан хамгийн зохистой байдлаар байрласан байдаг. Харин хүүхэд аарцгаараа доош харсан байдалтай бол ургийн хэвлий дотор нь эргүүлэн тусгай дасгалыг эмч санал болгож болно. Энэ байрлалтай үед бусад хүчин зүйлсийг оролцоог тооцож үзээд кесаревийн хагалгаа хийж, эсвэл ердийн төрөх аргыг сонгон авдаг.

Хүүхдийн жин 3 кг орчим, өндөр нь 50 см орчим байна.

{mospagebreak}

38 дахь долоо хоног

Эх

Ургийн толгой доошлон бага аарцагны амсар дээр тогтдог. Энэ үед эхийн гэдэс нь "доошлох" тул амьсгалахад арай хялбар болж, цээж хорсох нь багасна. Мөн давсаг хавчигдах нь багасах тул бие засах шаардлагатай арай цөөн гардаг болно. Анхан төрөгчдийн гэдэс нь төрөхөөс 2-4 долоо хоногийн өмнөөс доошилдог бол давтан төрөгсдийнх төрөхийн өмнө доошилж, эсвэл огт доошилдоггүй.

Хүүхэд

Хүүхэд өдөр бүр дунджаар 28-30 граммаар жин нэмэх бөгөөд хэзээ мөдгүй хорвоод мэндлэхэд бэлэн болсон байна.

{mospagebreak}

39 дэх долоо хоног

Эх

Салст бөглөө буюу умайн хүзүүний дотор байдаг бодис гадагшлах нь төрөлт ойртосны нэг гол шинж тэмдэг. Энэ нь гол төлөв төрөхөөс долоо хоногийн өмнө илэрлдэг. Энэ бөглөө нь цайвраас эхлээн хүрэн бор, эсвэл бүр улаан ягаан өнгийнх байдаг. Харин дотор нь цус байхгүй бол төрөлт долоо хоног орчимын дараа болно. Салст дотор цусан судас, дусал байгаа бол төрөлт эхэлчихсэн, эсвэл ойрын хоёр өдрийн дотор болохын шинж гэж үздэг. Мөн туршилтын гэгддэг базлалт үүснэ. Энэ үед гэдэс сагсны бөмбөг шиг хатуу болж зангираад суларч зөөлөн болдог.

Харин жинхэнэ базлалт эхэлсэн бол базлалтын үргэлжлэх хугацаа ба базлалт хоорондын хугацааг хэмжих хэрэгтэй. Базлалт хоорондын хугацаа нь жигд байгаад аажмаар ойртож байгаа бол төрөлт эхэлчихсэн байхын шинж тэмдэг. 10-15 минут тутам базлалт өгч байгаа бол түргэн дуудаад амаржих газар руу очих хэрэгтэй.

Хүүхэд

Хүүхдийн дундаж өндөр нь 50 см, жин нь 2,5-4 кг-ийн хооронд болсон байна. Арьс улаандуу ягаавтар өнгөтэй,  толгой дээрх үс нь 2 см орчим урттай байна.

{mospagebreak}

40 дэх долоо хоног

Эх

Тооцоолсон төрөх хугацаа болжээ. Гэвч судалгаанаас үзвэл тооцолсон хугацаандаа жирэмсэн эмэгтэйчүүдийн ердөө 4% нь л төрдөг. Харин бусад нь тооцолсон төрөх хугацаанаас 1-2 долоо хоногийн наана, эсвэл цаантай төрдөг.

Хүүхэд

Дөнгөж гарсан хүүхэд чанга уйлдаг бөгөөд ингэхдээ хамгийна анхны удаа амьсгаа авдаг. Дараа нь эмч нар хүйг огтлоод, хүүхдийг ээжд нь харуулж, хүйсийг нь хэлж өгдөг. Хүүхдийн байдлыг Апгарын шатлалаар тодорхойлно. Энэ шатлалын дагаа хүүхдийн авсан оноог картан дээр нь тэмдэглэдэг. Сүүлийн жилүүдэд ангир уургыг амлуулах нь хүүхдийн дархлаа, эрүүл мэндэд сайнар нөлөөлдөг тогтоогдсон тул дөнгөж төрсөн хүүхдийн эхийн гэдсэн дээр нь  хэвтүүлэн ангир уургыг нь амлуулдаг болсон. Үүний дараа төрсөн хүүхздийг жинг үзэж, өндөр, толгой болон цээжнийх нь тойргыг хэмждэг.

Харин эх нь төрөлтийн гурав дахь үе болох ихэс салахыг хүлээх хэрэгтэй болно.

Хорвоод шинэ хүн мэндэллээ!

Хөхүүл эхчүүд
Эх ба нярай хүүхэд хоёрын харьцааг хамгийн бат бэх болгодог зүйл юу вэ? Энд хүүхдээ хөхөөрөө тэжээх гэхээс өөр хариулах хариулт олдохгүй. Хүүхдийг хөхөөр хооллоход хөхний хэмжээ огт хамаарахгүй. Мөн эхийн сүүний ялгарал, хүүхдээ хөхөөр хооллох дадал хоёрыг эс тооцвол бусад нь байгалийн зохилдолгоо буюу эмэгтэй хүнээс юу ч шаарддаггүй зүйл юм.

Хөхний толгой хагарахад их таагүй мэдрэмж үүсдэг. Хэрэв хөхөө хөхүүлэх туршид өвдөөд байвал толгой хагарсны шинж юм.

Хөхний толгой хагарах нь жирэмсэн үедээ хөхний толгойгоо сайн бэлтгээгүйгээс болдог. Мөн буруу хөхүүлэх, бие махбодын ерөнхий сулралт, амин дэмийн дутагдал зэргээс болж үүсдэг. Мөн хөхний толгой хагарахад хөхөө буруу арчилснаас болж болдог бөгөөд хэд хэдэн нөхцлийг баримталбал үүнээс зайлсхийж болно, үүнд:

Хөхийг үргэлж цэвэр байлгах. Хөхөө хөхүүлэхийн өмнө савантай бүлээн усаар угааж зөөлөн цэвэр алчуур, эсвэл марлаар дарж шингээнэ. Ямар ч тохиолдолд арчиж болохгүй, яагаад гэвэл арьсыг гэмтээдэг.

Хөхний арьсыг халдваргүйжүүлэхийн тулд спиртийн уусмалыг битгий хэрэглэ. Спирт нь арьсыг хүчтэй хуурайшуулдаг бөгөөд ийм зэргийн ариутгал шаарлагагүй.

Хөхний толгой ба түүнтэй нийлэх хэсгийг 2% содын уусмал (стакан буцалсан усанд нэг цайны халбага), эсвэл зүгээр буцалсан усаар угаана.

Эхний хэдэн дусал сүүг тунгааж сааж авах. Ингэснээр хөхний булчирхайн гарах цоргоны хэсгийг цэвэрлэж бичил биетүүдийг зайлуулна.

Зөөлрүүлэхийн тулд ланолин суурьтай тос болон тосон түрхлэг мөн бусад тоснууд (вазелин, ургамлын тос ба бусад) хэрэглэнэ. Эдгээри тос нь хүүхдэд харшил үүсгэдэггүй, хоол боловсруулалтанд алдагдал үүсгэхгүй. Хөхүүлсний дараа мөн түрхэнэ. Дараагийн удаа хөхүүлэхийн өмнө тосны хэсгийг арьсанд түрхэх, эсвэл хэсгийг усаар угаана.

Ариун цэврийн зөөлөн хэрэгсэлтэй хөхний даруулга зүүж, сүү ихээр гарах, хөхүүлэлтийн хооронд сольж байх хэрэгтэй. Чийгтэй байх нь арьсны өөрчлөлт үүсэх, өвчин үүсгэгч нянгийн үржилтийг ихэсгэдэг.

Хөхний толгойн хагарал ба шалбархай нь маш өвдөлттэй байдаг. Хэрэв тэр нэг их том биш бол жийргэвч тавьж хүүхдээ тэжээхийг оролдох хэрэгтэй. Хагаралт том өвчин ихтэй бол хэсэг хугацаагаар (эдгэртэл) хөхүүлэх боломжгүй. Ийм тохиолдолд сүүг маш болгоомжтой хөхний толгойг гэмтээлгүйгээр саванд сааж аван түүнийг халаалгүйгээр хүүхдээ тэжээнэ.

Түүнээс гадна хөхний толгойд хагарал үүсэхээс сэргийлэхийн тулд цаг үед нь эмчилж хөхний үрэвслээс сэргийлэхийн тулд сүү зогсонгишихоос сэргийлнэ. Иймээс дахин хэлэхэд хөхөө хөхүүлэх аргачлалыг баримтлах нь хөхний толгой хагарахаас сэргийлнэ. Хүүхдээ хөхүүлэх нь эхэд маш таатай байдаг. Тэд түүнийг удаан хөхүүлэхийг өөрийн мэдэлгүй хичээдэг. Энэ байдал нь хөхний арьсыг цочроож, дэвтээж, жижиг их өвчтэй хөхний толгойн хагарал үүсэхэд нөлөөлдөг. Хөхний толгой хагарах нь халдвар орох үүд болж, хөхний үрэвсэл үүсгэдэгийг ойлгох хэрэгтэй. Хөний толгойг хагарахаас зайлсхийхийн тулд дараах хэрэгтэй болдог:

Хөхөө хөхүүлж байх үедээ хүүхдийн байрлалыг сольж бай. Ингэснээр хөний толгойн хэсгийн янз бүрийн хэсэгт даралт үүснэ.

Хөхүүлсний дараа хүүхэд хөхнийг толгойг тавихгүй байвал хамрыг нь зөөлөн чимхэхэд хүүхэд өөрөө толгойг түлхэн гаргана.

Нэг удаад 10-15 минутаас хэтрүүлэлгүйгээр ойр ойрхон хөхүүлэх.

Хөхүүлэхийн өмнө хөхний толгой дээр мөс тавиад цэвэр марльар ороож байвал өвдөлтийг зөөлрүүлдэг.

Хөхүүлсний дараа үлдсэн сүүг сааж аваад хөхний толгойг хаттал нь агаарт 5 минут байлга.

Үлдэгдэл сүүг сааж хөхийг бүрэн суллана. Сүүг саах -даа хөнгөн хөдөлгөөнөөр толгойд хүрэхгүйгээр саана. Хөхний булчирхай зангирах үед (сүүн зогсонгишил) сүүний соруулыг ашиглах ба түр хугацаагаар хөхүлэхийг хязгаарлана.

Өдөр бүр хөхний даруулгаа солино.

Хэрэв хөхний толгой хагарсан үед цаашид халдвар орохоос сэргийлэхийн тулд цаг алдалгүй эмчилнэ.

Төрсний дараах үе
Төрсний дараа эмэгтэй хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ? Төрөлтийг хэвийн явуулж, төрсний дараа эргэж хэвийн байдалд орох зэрэгт эртнээс яаж бэлтгэгдэх вэ? Төрсний дараах хэвийн үе нь ойролцоогоор 6-8 долоо хоног үргэлжилдэг. Хэвийн төрсөн эхийг эхний 2-4 цагт төрсний дараах өрөөнд байлгана.

Төрөлтийн дараах хэвийн үе

Эх барихийн эмч эмэгтэйн биеийн байдлыг анхааралтай үзэж, түүний даралт, судасны цохилт, умайн байдалд үнэлгээ өгч байна: умайн байдал, ёроолын өндөр, гарах цусны хэмжээг хянана.

Төрсний дараах эрт үед төрөлтийн зөөлөн зам ба умайн хүзүү -г толины тусламжтайгаар шалгаж бүх илэрсэн урагдлыг оёно. 2-4 цагийн дараа төрсөн эхийг төрсний дараах жирийн өрөөнд оруулна. Хүндрэлгүй төрсөн үед бие махбодод өөрчлөлт хэвийн явагдана. Эх хүүхдийг аль болох цуг байлгахыг эрхэмлэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдийг эмнэлгийн дотоод халдварт өртөх эрсдлийг багасгана.

Төрсний дараах үед умай өөрчлөгдөнө. Өөрийнхөө хүүхэд тээх үндсэн үүргээ гүйцэтгэсэн  умайн урьдын хэмжээндээ очино. Төрсний дараа умайн дотор тал шархны талбар болж цус ихээр гарна. Эдгэрэлт аажмаар явагдахын хэрээр гарах ялгадасны (шавхарга) байдал өөрчлөгдөнө. Төрсний дараах эхний 5 хоногт шавхарга цусархаг байж 6-10 дах хоногт хүрэндүү, 11-15 дах хоногт шаравтар өнгөтэй болдог. Шавхарга 16-20 дах хоногт  цагаавтар өнгөтэй болж, 3 дах долоо хоногоос салсархаг болно.

Сүү үүсгэгч дааврын нөлөөгөөр төрсний дараах 3-4 хоногт сүү үүснэ.(зарим тохиолдолд 6-7 хоногт сүү үүсч болно.)  Хөхөө хөхүүлэхэд сүү үүсэлтийг сайжруулдаг. Иймээс төрсний дараа шууд хөхөө хөхүүлэх хэрэгтэй. Төрсний дараах эхний хоногт хөхнөөс уураг ялгардаг.

Төрсний дараа эх ядарсан байх тул амрах хэрэгтэй. Биеийн хэм хэвийн байна. Хооллох дур ихэвчлэн багасч, эсвэл үгүй болно. Заримдаа өтгөн хатах шинж илэрдэг. Эмч өдөр бүр даралт, судасны цохилтыг хэмжинэ. Шавхаргын өнгө, хэмжээ умайн ёроолын өндөр, хөхний байдлыг үзнэ. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ариун цэврийн сахина. Өдөр бүр шүршүүрт орж хөхөвч, цамцаа солино. 3 хоноод цагаан хэрэглэлээ солино.

Эрүүл эх төрснөөс хойш хэдэн цагийн дараагаас босч болно. Шээж давсгаа суллана. Шээс хаагдсан бол давсганд шээлгүүр (катетер) тавина. Эхний өдөр шавхаргыг гаргахын тулд хэвлийгээрээ хэвтэнэ. Төрснөөс хойш 3 хоноход өтгөн гарахгүй бол бургуй тавина. Хоол амин дэм болон эслэг ихтэй байх ёстой. Мээм хөх -өө бүлээн усаар угаана.