Эрүүл мэнд » Ясны өвчин ба гэмтэл
Ясны хэмийн үрэвсэл буюу Остеомиелит
Хүний ясанд хугарахаас илүү таагүй зүйл байхгүй мэт санагддаг. Гэвч харамсалтай нь  ясны хэмийн үрэвсэл  буюу остеомелит бол илүү ноцтой бєгєєд аюултай өвчин юм. Остеомелитийн нян ясанд нэвтрэн орж, нэг   ёсондоо хорлон сүйтгэх эжиллагаа явуулан үрэвслийн голомтыг үүсгэнэ. Энэ нь улмаар ясыг гэмтээдэг байна.
Шалтгаан
Ясны хэмийн vрэвсэлийг ихэнхдээ; стрептококк, стафилококк, сальмонелл, гэдэсний савханцар мэтийн нянгууд үүсгэдэг. Ховор тохиодолд ясны vрэвсэл нь сүрьеэ, тэмбүү, улмай болон зарим бусад євчний хvндрэл маягаар  илэрдэг. Ясанд өвчин үүсгэгч нянгууд хоёрхон замаар нэвтрэн ордог: Нэгдүгээрт архаг өвчний голомтноос цусаар дамжин орно. Энэ нь шүд цоорох, хамрын дайврын өвчин, гүйлсэн булчирхайн үрэвсэл/ангин/ г.м өвчний үед тохиолдоно. Хоёрдугаарт ясны гэмтэл нь нэвтрэх боломжийг олгодог. Халдвар нь ил хугарал, галт зэвсгийн шарх, ариутгалгүй мэс заслын хагалгаа (гэмтлийн гаралтай ясны хэмийн үрэвсэл) зэргээр дамжин ясанд  нэвтэрдэг.
Шинж тэмдэг
Бие махбодын дотоод халдвараар үүссэн ясны хэмийн үрэвсэл /Остеомиелит/ нь илүү аюултай байдаг. Ингэсэн тохиолдолд гол төлөв 1-4 өдөртөө бие сулрах, булчин, үеэр янгинаж өвдөх зэргээр зовиурладаг ч шалтгаан нь ясных нь гүнд нуугдаж байгааг гадарладаг ч үгүй. Дараа нь биеийн халуун эрс ихсэн  39-40 хэм хүрнэ. Өвдөлт ясны өвчинд нэрвэгдсэн хэсэгт л мэдрэгдэнэ. Өчүүхэн төдий хөдлөхөд л өрөмдөх, эсвэл задарч байгаа мэт өвддөг.
Явц
Үүнээс цаашид өвчин маш хурдан, хурц хэлбэрээр өрнөнө. Өвчтөний биеийн ерөнхий байдал муудаж, царай нь цонхий, арьс шарлаж, уруул хөхөрнө, ухаан санаа алдагдан дэмийрч, таталт өгнө. Яаралтай арга хэмжээ авахгүй бол хүн үхэх аюултай.
Гэмтлийн гаралтай ясны хэмийн үрэвсэл нь мөн хурцаар эхэлж (халууралт, шархаар өвдөх) архаг хэлбэрээрт шилжинэ. (ерөнхий биеийн байдал хэвийн, шархны цоорхойгоор идээ, доторхи эдийн задралын бүтээгдэхүүнүүд гарах) Өвчний архаг хэлбэрийн хүнд үед цус бохирдох аюултай.
Оношлогоо
Өвчний дээрхи шинж тэмдгүүд илэрвэл гэмтлийн эмчид үзүүлж, хэрэв явж очиж чадахгүй бол түргэн тусламж дуудах хэрэгтэй. Эхний асуудал бол оношыг зөв тогтоох явдал юм. Үүний тулд цусны дэлгэрэнгүй  шинжилгээ, шээсний  шинжилгээ хийнэ.Гэмтсэн хэсгийн байдлыг тогтоохын тулд  рентген зураг авахуулна. Өвчний эхний үед энэ шинжилгээ нь мэдээлэл багатай байдгыг ойлгох хэрэгтэй. Харин радио идэвхэт шинжилгээгээр халдварлагдаад 2 хоносон байхад л илрүүлж болно. Заримдаа онош тодруулахын тулд эмч компьютериййн болон  соронзон долгиот томографийн шинжилгээ хийлгэдэг.
Эмчилгээ
Өвчин үүсгэгч нянгын онцлогт тохируулан сонгож авсан антибиотикоор эмчилгээ хийнэ. Антибиотикыг 4-6 долоо хоног хэрэглэнэ. Заримдаа мэс заслын эмчилгээний арга хэрэглэдэг. Хагалгаан дээр шархыг цэвэрлэн үхжсэн зөөлөн эдийг авч, шаардлагатай бол ясны өөрчлөгдсөн хэсгийг тайрч авдаг.
<fb:like href="http://www.103.mn/archives/337" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>
<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/337"></fb:comments>
Мэдрэлийн ёзоорын үрэвсэл буюу радикулит
Мэдрэлийн ёзоорын үрэвсэл нь хүнд мэдэгдэхгүйгээр гэтэж ирдэг. Ямар ч эвгүй мэдрэмж байхгүй байснаа гэнэт эв дүйгүй хөдөлгөөн хийх үед нуруугаар огцом хатгуулдаг. Нүднээс нулимас гарч тонгойж ч чадахгүй  болно. Энэ бол мэдрэлийн ёзоорын үрэвсэл буюу манайхны хэлж заншсанаар радикулит юм.
Нуруу- нд юм орох ч гэж ярьдаг.
Статистик үзүүлэлтээс үзвэл дэлхий дээр амьдарч байгаа 40-өөс дээш насныхны 10 хүн тутмын 8 нь энэ таагүй зүйлтэй таардаг аж. Харамсалтай нь сүүлийн энэ өвчнөөр өвдөгсөд улам бүр залуужиж тэтгэврийн хөгшчүүлээс гадна залуу хүмүүс ч өвдөж байна.
Шалтгаан
Бидний нуруу нугалам дотор нугас байрлаж түүнээс олон тооны мэдрэлүүд гардаг. Хэрэв энэ мэдрэлүүд гэмтэж өөрчлөгдөн үрэвсвэл мэдрэлийн ёзоорын үрэвсэл үүснэ.
Харамсалтай нь одоо хүртэл анагаах ухаанд мэдрэлийн ёзоорын үрэвслийн шалтгааны талаар нэгдсэн саналд хүрээгүй байна. 19-р зууны эхэнд мэдрэлийн ёзоорын өөрийнх нь үрэвсэл гэж үзэж байсан. 20-р зууны эхнээс нугалам хоорондын ивэрхийгээс болдог гэж үзэж байв. Ивэрхий үүсэхэд үед нугалам хоорондын мөгөөрс гадагшаа цүлхийж гарсан байдаг. Тэр нь мэдрэлийн ёзооруудаа дарж үрэвсүүлдэг гэнэ.
Харин одоо бол эмч нар мэдрэлийн ёзоорын үрэвслийн шалтгаан нугаламд өөрт нь байгаа, нугалам гэмтэж өөрчлөгдсөнөөс болдог гэж үзэж байна. Улмаар мэдрэлийн ёзоорын үрэвслийн 95% нь нугалам хоорондын мөгөөрс ясжих эмгэгээс, үлдсэн 5% нь нугалам хоорондын ивэрх болон нугаламын удсан гэмтэлтэй холбоотой гэж үзэж байна.
Үндсэн шалтгаан нь
1.    Стресс
2.    Халдвар
Шинж тэмдэг
Мэдрэлийн ёзоорын үрэвслийн үндсэн шинж нь өвдөлт юм. Нугалам хаана гэмтсэн байна тэр хэсэгтээ өвдөлт өгнө. Хүзүүний мэдрэлийн ёзоорын үрэвслийн үед хүзүү дагз орчимд хүчтэй өвдөж ханиах, толгойгоо хөдөлгөхөд өвдөлт ихэснэ. Зарим тохиолдолд толгой эргэж,  чих шуугиж, хазайж дайвалзаж явдаг болно.
Хүзүү мөрний мэдрэлийн ёзоорын үрэвслийн үед хүзүү мөр, гар руу хүчтэй өвддөг.
Цээжний мэдрэлийн ёзоорын үрэвслийн үед цээжийг бүслэж өвддөг.
Хамгийн элбэг тохиолддог нь ууц нурууны мэдрэлийн ёзоорын үрэвсэл юм. Сууж ч босож ч чадахаа байна. Явах, хазайх  үед нуруу тэсэхийн аргагүй өвдөнө.
Оношлогоо
Хэрэв таны нуруугаар хүчтэй өвдөлт мэдрэгдсэн бол мэдрэлийн эмчид ханд. Эмчийн гол үүрэг нь мэдрэлийн ёзоорын үрэвслийн өвдөлтийг бусад төстэй өвдөлтүүдээс ялгах юм. Өвчтнөө үзэж сонсоод дараа нь заавал рентген шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Энэ нь нуруу нугалмын аль хэсэгт гэмтсэнийг илрүүлэх цорын ганц арга юм. Ингэж онош тавьсны дараа мэдрэлийн эмчийн зөвлөгөөг авна.
Эмчилгээ
Хэрэв таны нуруугаар хатгуулсан бол эмчийг ирэхээс өмнө эхлээд хэвтэх хэрэгтэй. Ор хэт зөөлөн биш байвал зүгээр. Өвчин намдаах намдаах эм ууж, нуруундаа өвдөлт намдаах тос түрхээд ноосон алчуураар сайн ороож боо.
Мэдрэлийн ёзоорын үрэвслийн  өвөрмөц эмчилгээнд үрэвсэл намдаах (ортофен, ибупрофен,диклофенак ),В бүлгийн аминдэмүүд, өвдөлт намдаах, бүлээцүүлэх бодисууд (зөгий могойн хор ) зэргүүд орно.
1-2 хоног тайван хэвтэх хэрэгтэй. Физик эмчилгээ, эмчилгээний массаж, эмчилгээний биеийн тамир бариа заслын үр дүн сайтай байдаг. Хэрэв мэдрэлийн ёзоорын үрэвсэл нь нугалам завсрын диск гарснаас болсон бол мэс заслын эмчилгээ яаралтай хийнэ.
Мэдрэлийн мэс заслын эмчид хандах өөр нэг шалтгаан нь нугалам завсрын дискний ивэрхий байдаг. Энэ өвчнөөр  40-50 насныхан өвчлөх нь элбэг
Бидний нуруу нь нугалам яснууд ба нугалам завсрын дискнүүдээс бүтнэ. Энэ дискнүүд нь нугаламыг нугарах боломжийг  хангаж, явах үед амортизаторын үүрэг гүйцэтгэнэ. Диск нь фиброзон цагираг ба цөмөөс бүтнэ. Тайван үед дискэнд ус хуримтлагдаж ачааллын үед усаа алдаж уян хатан чанар нь мууддаг. Хүний амьдралын дунд үед диск хөгширч ус хуримтлах чадвраа алдагддаг. Нугалам  завсрын диск нь цусны судасгүй. Иймээс гэмтэж өөрчлөгдснийг нь солих нь боломж хязгаарлагдмал байдаг.
Дискний хөгшрөх, гэмтэх нь бусад эсүүдээс илүү хурдан явагддаг. Хүнд юм өргөх, гэмтэл авах, харайлт, бөх, гимнастик, хүндийг өргөлтөөр хичээллэх зэрэг нь дискний элэгдэлт, гэмтлийг түргэсгэдэг. Гэнэт огцом эргэх, хүнд юм өргөхөд дискний бөөм цөм нь хажуу тийш цүлхийж гардаг. Энэ үед нугас ба мэдрэлийн ёзоорыг дайрч цочроон хүчтэй өвдөлт үүсч тэр нь гар хөл рүү дамждаг. Өвдөлтийн зэрэгцээгээр судас, мэдрэлиййн ёзоор дарагдсанаар бүр ч хүнд өөрчлөлтүүд үүсэх эрсдэлтэй. Нуруугаар өвдөх үед хөл суларч, бадайрч байгаа бол мэдрэлийн мэс засалчид хандах шаардлагатай.
Эмч ердийн мэдрэлийн үзлэгээс соронзон долгиот томографи хүртэл хийж оношлодог.
Гол зорилго нь нурууны жирийн өвдөлтийн цаана нугалам завсрын дискний ивэрхий ба илүү хүнд өвчин байгаа эсэхийг  тогтоох явдал юм.
Дискний ивэрхий -н төгс эмчилгээ нь мэс засал юм. Өнөөдөр ивэрхийн үеийн мэс заслыг микроскопийн тусламжтайгаар бичил мэс заслын аргаар хийж байна. Хагалгааны талбай  1см кв-аас илүүгүй байдаг. Мэс засалчид зөвхөн мэдрэл дээр хагалглаа хийдэг болохоор нугасыг тэжээж байгаа жижиг судас, мэдрэлийн ёзоор, орчин тойрны бүтцийг гэмтээдэггүй. Хагалгааны явцад эдийн гэмтэл бага байх тусам хагалгааны дараах хүндрэл өгөх эрсдэл багасна. Түүнээс гадна нөхөн сэргээх тусгай программ болон энгийн аргууд  өвчтнийг хурдан сэргэхэд тусалдаг. 3-4 хоногийн дараа эмнэлгээс гардаг. Мэдрэлийн мэс засалчдын туршлагаас харахад цаг алдалгүй эмчид хандсан тохиолдолд ивэрхийн эмчилгээ 95%-д нь сайн үр дүн өгдөг гэж үздэг.
Ивэрхийн үеийн өвдөлтийг түр намдаах түр аргууд байдаг ч цаг алдах нь эрүүл мэндэд нөхөж болшгүй өөрчлөлт гаргах аюултай. Ивэрхий нь чухал эд эрхтнийг дараагүй тохиолдолд мэс засал шаардлагагүй байж болно. Энэ үед  эмчилгээний нэмэлт аргуудыг ашигладаг. Дасгал, эмийн эмчилгээг хавсарч хагалгаа хийлгүйгээр олон жил хэвийн байлгаж болно. Гэхдээ эмчилгээний ямар арга хэрэглэхийг зөвхөн мэргэжлийн эмч л шийднэ.
Нугалам завсрын дискний ивэрхий маш их тохиолддог өвчин. Эрт оношлож зөв эмчилвэл өвчтөн хурдан сэргэдэг. Өвчтөн энэ үйл ажиллагаанд ихэвхтэй оролцож амьдралын зөв хэв маягтай байж, илүүдэл ачааллыг багасгах хэрэгтэй. Ингэвэл ивэрхий үүсэх эрсдэл багасна.
<fb:like href="http://www.103.mn/archives/341" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>
<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/341"></fb:comments>
Та сэтгэгдлээ хуваалцаарай буюу надад ийм зүйл тохиолдсон юм №1
Манай сайтын “Түнхний мултрал” гэсэн нийтлэлийн доор ийм нэгэн сэтгэгдэл бичигдсэн байсантай танилцаад конвертэрээр хөрвүүлэн тавих нь зүйд нийцэх байх гэж бодлоо. Яах аргагүй хүүхдээ бодсон эцэг эх болгоны шаналал дээр энд дурдсан эмч мэтээр зохисгүй хандаж хэрхэвч болохгүй байх.
Бичсэн:
“Үнэнийг хэлэхэд “Бүдээ эмчид битгий үзүүл” гэсэн пайз гэмтлийн хаалган дээр наамаар санагдсан шуу. Ер нь л хүн болгонд бараг дөрөөвч зүүж єгдєг юм шиг байна лээ.   Дараа нь манай нєхєр тв-р хүртэл ярилцлага єгсєн.
Өөртэй нь тайлбар авах гээд сэтгүүлч очиход ярилцлага єгєхєєс татгалзсан байгаа юм. Өмнє нь нэг ээж бас МНТВ-р “дөрөөвчний наймаа хийдэг” гэж гаргасан гэсэн. Гэмтлийн удирдлагууд ч гэсэн ер нь жаахан дургүй байдаг юм билээ. Гэмтлийн нэрийг гаргаж ярьхгүй, зєвхєн Бүдээгийн талаар л ярь гэж сэтгүүлчид хэлсэн байгаа юм.
Ер нь бол нэт-д Павлик харнэсс гээд хайгаад үзэхэд 6 сараас доош сартай хүүхдэд бол дөрөөвч 90 хувь ур дүнтэй. Тэрнээс дээш ямар ч үр дүнгүй гэсэн байгаа. Гэтэл манай 2 хүүхдийг нэг ой хүрцэн байхад нь 3 сар дөрөөвч зүүлгэх гэж байсан. Хамгийн хачин нь гэмтлийн эмч нар энэ тухай мэддэг ч үгүй юм билээ.
Тэр швейцар эмч дээр Бүдээгийн дөрөөвч зүүж єгсєн олон хүүхэд ирээд дөрөөвчөө тайлаад гараад явсан байгаа юм.   Ер нь хүүхдээ эх нялхасын тэр эхо-д харуулсан нь дээрээ. Рентген чинь ясжилт явагдаж байгаа хүүхдэд маш хортой. Тэгээд ч нэт-д хүүхдийнхээ түнхийг яаж шалгах талаар сайхан бичээд єгсөн байдаг. Тэрийг уншаад хүүхдээ сайн ажигла.
Би бол гайгүй байх л гэж бодож байна.   Хүн хүүхдээ хэвийн биш байгааг сонсоод маш их сэтгэлээр унаж хямардаг. Би ч гэсэн цагтаа нүдэндээ нулимастай хүүхдээ тэврээд, сайн гэсэн болгоны үүдийг сахиад зогсож байсан болохоор энэ мэдээллийг аль болох олон хүнд хүргэж олон хүнд тус болох юмсан гэж боддог.  Энэ эмч нар нэр хүндээ ашиглан зүгээр хүүхдээр хүртэл бизнэс хийгээд байдаг юм билээ. Олон ээж аавын сэтгэл санаа, эд хєрєнгєєр тоглож байгаа хүмүүс. Би үнэхээр дургүй хүрсэн.
<fb:like href="http://www.103.mn/archives/4076" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>
<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/4076"></fb:comments>
Ясны сийрэгжилт буюу остеопороз
Ерөнхий
Ясны эдийн сийрэгжин хэврэгшихийг анагаах ухаанд остеопороз гэдэг. ДЭМБ-ын гаргасан мэдээнээс vзвэл ясны сийрэгжилт буюу остеопороз нь халдварт бус өвчний тархалтаараа зvрх судасны өвчин, өмөн, чихрийн шижингийн дараа ордог аж.
Иймд энэ эмгэгийг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх аргын талаарх мэдлэгэтэй байх хэрэгтэй. Цаашилбал 50-с дээш насны эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтээр өвдөх эрсдэл нь хөхний хорт хавдар, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлтэй зэрэгцэхэд хүрээд байгаа ажээ.
Эрсдлийн хүчин зүйлс
Яс сийрэгжих эмгэгийг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг тухайн хүний амьдралын хэв маягаас үл шалтгаалах буюу залруулах боломжгүй ба тухайн хүний амьдралын хэв маягаас шалтгаалсан буюу залруулах боломжтой гэж хуваадаг.
Үл шалтгаалах хүчин зүйлс
- ясны эдийн эрдэслэг нягтрал бага
- нас 60-65, түүнээс дээш
- ээж, аав, ах, эгч г.м. 50-с дээш насны хамаатнууд ясны сийрэгжилттэй, эсвэл бага зэргийн гэмтлийн улмаас үүссэн хугаралтай
- олон удаа ясны хугарал үүсч байсан
- дотоод шүүрлийн гаралтай зарим эмгэгүүд
- цэвэршилт эрт явагдах /үүний дотор мэс заслын гаралтай/
- биеийн жингийн индекс багатай, эвэл жин багатай
- глюкокортикоидуудыг хэрэглэх
- 2 буюу түүнээс дээш сар хэвтэрт байх
Шалтгаалах хүчин зүйлс
- шаардлагатай хэмжээний кальцийг хоол, хүнсээрээ авч чадахгүй байх
- Д амин дэмийн дутагдал
- тамхи татах
- согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх /хоногт 40 мл, түүнээс дээш архи, тогтмол хэрэглэх/
- кофе хэт их хэмжээгээр уух
- биеийн идэвх багатай
Оношлогоо
Остеопороз буюу ясны сийрэгжилтийн оношлогоонд рентген зураг, денситометрийг ашигладаг.
Денситометр нь ясны эдийн эрдэсийн нягтралыг тодорхойлон, хугарал үүсэх эрсдлийг урьдчилан хэлэх боломж олгодог шинжилгээ. Энэ шинжилгээ нь ясны сийрэгжлийг хугарал үүсч эхлээгүй, эхний шатанд нь илрүүлэх боломж олгодгоороо давуутай юм.
Рентген зураг авалт нь хугарал үүссэний дараа, өвчнийг даамжирсан үед нь илрүүлдэг.
Эмчилгээ
Ясны сийрэгжилт илэрсэн бол дараах мэргэжлийн эмчид үзүүлэн дараах арга хэмжээг авах хэрэгтэй, үүнд:
- ясны сийрэгжил үүсэхэд нөлөөлдөг эрсдийн хүчийн зүйлсийг арилгах
- өдөр тутмын хэрэглэвэл зохих хэмжээнд кальци болон Д амин дэмийг авч байх /эмчийн зааврын дагуу эм уух, эдгээрээр баялаг хоол, хүнс түлхүү хэрэглэх г.м./
- ясны эдийн нягтралыг нэмэгдүүлдэг эм, бэлдмэлийг зөвхөн мэргэжлийн эмчийн зааврыг дагуу хэрэглэж байх
- биеийн тамирын дасгал сургуулилтыг байнга хийж байх
<fb:like href="http://www.103.mn/archives/346" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>
<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/346"></fb:comments>
Ууц нуруугаар чинь өвддөг бол яах вэ?
Ууц нуруугаар өвдөх нь тун ч ярвигтай зүйл байдгийг зовлонг нь үзсэн хүмүүс сайн мэдэж байгаа. Иймд өвчнийг бага ч гэсэн нимгэлэхэд тус болох үүднээс ОХУ-ын гавьяат эмч, профессор, нуруу нугасны эмч Виталий Величко гэдэг хүний нурууны эмгэгтэй хүмүүсийн асуултанд өгсөн хариуг товч хөрвүүлэн хүргэж байна.
Ууц нуруугаар өвдөх нь тун ч ярвигтай зүйл байдгийг зовлонг нь үзсэн хүмүүс сайн мэдэж байгаа. Иймд өвчнийг бага ч гэсэн нимгэлэхэд тус болох үүднээс ОХУ-ын гавьяат эмч, профессор, нуруу нугасны эмч Виталий Величко гэдэг хүний нурууны эмгэгтэй хүмүүсийн асуултанд өгсөн хариуг товч хөрвүүлэн хүргэж байна.
-Нуруугаа бөхийлгөх, тэнийлгэхэд нуржигнаж дуугаараад байдгийг яаж зүгээр болгох вэ?
Нуржигнаж дуугарч байна гэдэг чинь тийм ч муу зүйл биш гэж хэлмээр байна. Нуржигнахаас гадна бөгтийх, тэнийхэд өвдөж байгаа бол хавьгүй муу. Нуруу, нугасаа эмчид сайн үзүүлж, шинжлүүлэх хэрэгтэй. Магадгүй биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийх чинь эрс цөөрснөөс болоод булчин шөрмөсний эсүүдийн дотоод даралт нь өөрчлөгдөснөөс болоод нуржигнан дуугардаг болсон байж болох юм. Ийм үед хаалганы бариулаас барьж суух дасгал сайн нөлөө үзүүлдэг. Дасгалыг хамгийн цөөндөө өглөө орой хоёр заавал хийж байх хэрэгтэй. Мөн боломжтой бол долоо хоногт хоёр удаа бассейнд сэлж бай. Хоёр гурван сарын дараа нуржигнаж дуугарахаа больно байх гэж бодож байна.
Би 52 настай. Нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг /остеохондроз/ гэсэн оноштой. Зүүн талын ууцаар хүчтэй өвддөг. Өвдөлт нь зүүн хөл рүү дамжиж өвдөх юм. Нугаламын доод талын диск нь үрэгдээд өргөстчихсөн. Яавал дээр вэ?
Таны нуруунд нь архаг үйл явц болж байна. Иймд зоо ууцны орчимдоо онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хүнд юм өргөх, мушигирсэн ачаалал үзүүлэх зэргээс бүрэн зайлсхийх хэрэгтэй. Урагш бөхийж юм хийж болохгүй. Юм хийхээр болвол зоо ууцны хэсэгтээ корсет /бэлхүүсэвч/ зүүж байх. Эмчилгээний гимнастикийг өдөртөө дөрвөөс цөөнгүй удаа хийх. Дасгалыг олон хийх нь цочроог арилган, өвдөлтийн хам шинж намдана.
Би 31 настай, эмэгтэй. Єглөөдөө бүсэлхий орчим хүчтэй өвдөүлж сэрдэг боллоо. Яаж ийж байгаад аажуу босч, яваад ирэхээр арай гайгүй болчих юм. Тэгсэн атлаа хэвтэнгүүт аймаар өвдөх юм. Би хатуу юман дээр унтдаг. Суугаа ажил хийдэг ч өглөө оройдоо нохойгоо салхилуулангаа нэлээд алхалдаг.
Явангуут гайгүй болдог гээд та өөрөө оношоо бараг зөв тогтоочихсон байна. Иймд сайтар сонгож авсан биеийн тамирын зохистой дасгал нь хамгийн сайн эмчилгээ. Дасгалыг өдөрт дөрвөн удаа хийж бай. Бие чинь өөрөө танаас илүү хөдөлж байхыг шаардаад байна шүү дээ. Хаалганы бариулаас барьж суух нь хамгийн үр дүнтэй дасгал. Хаалганы хоёр талын бариулаас барьж байгаад сууна. Суухад цээж, гэдэс нь хаалганы шүргэж байх ёстой. Энэ дасгалыг 25 удаагийн давталттайгаар өдөрт дөрвөн удаа хийж бөгөөд аажмаар давталтын тоог нэмж 150 хүргэнэ. Ингэвэл бүсэлхий чинь аяндаа сэргээд ирнэ.
Нуруу өвддөг болоод удаж байна, ялангуяа бүсэлхий орчим. Гэхдээ дандаа өвдөхгүй, зөвхөн ямар нэг ачаалал өгөхөөр л /урагш тонгойж удаан юм хийхэд г.м./ өвдөж эхэлнэ. Унтахаар хэвтэхэд зүгээр байдаг мөртлөө сэрэхээр бүсэлхийгээр хүчтэй өвдөж, эргэж болохгүй, арай гэж л босох юм.
Таны бичсэнээс үзвэл нурууны чинь зоо ууцны орчимд чинь асуудал байгаа бололтой. Үйл ажиллагааг нь хэвийн болгохын тулд дасгалууд сонгож авах хэрэгтэй. Дээш харж хэвтээд хөлөө өргөөд буулгах дасгалыг 25 удаа, дараа өргөсөн хөлөө зөрүүлэх, хөлөө дугуй унаж байгаа мэт жийх, хаалганы бариулаас барьж суух дасгалуудыг хийгээд үз. Мөн бассейнд сэл.
Мөн зоо ууцны хэсэгт тусгай бэлхүүсэвч /корсет/ зүүх нь хэрэгтэй болов уу. Бэлхүүсэвчийг заавал хэвтээ байдлаас зүүх бөгөөд, нуруугаа шахалгүйгээр зөөлөн товчлох хэрэгтэй. Нэг зүүсэн бол 6-8 цагийн туршид санаа зоволтгүй байж болно. Энэ үед нурууны чинь энэ хэсгийн булчин бэхжинэ. Хүнд юм аль болох өргөхгүй байхыг хичээ. Ор чинь дунд зэргийг хатуу, дэр чинь өндөр биш, хүзүүн дороо бага зэрэг хуйлсан давуу хийж өгч бай.
Өглөө сэрээд заавал дасгал хийнэ. Орноосоо босолгүйгээр хөлөө нугалж, тэнийлгэнэ. Дараа нь хаалганы бариулаас барьж байгаад сууж босох дасгалыг хийнэ. Эдгээр дасгалыг хийвэл өвдөлт намдаж нугалам хоорондын диск чинь нөхөн сэргэгдэнэ.
Энэ наймдугаар сард автын осолд орсон юм. Толгойгоороо машины таазыг хүчтэй мөргөсөн. Тухайн үедээ хүчтэй өвдөөгүй. Гэтэл хоёр сарын дараа баруун гараа өргөж, нурууныхаа ард гаргаж чадахаа байчихлаа. Үүнтэй зэрэгцэн яг л дотор нэг юм орчихоод нервнээс нь татаад байгаа юм шиг мэнэрч өвдөх юм. Нойрондоо муу болсон, далаар өвдүүлээд…
Гэмтэл авах үед чинь өвдөлтийн бусад хам шинжүүд илэрсэн л байх ёстой. Гэмтлийн хувьд эс, холбоосууд нь хэсэгчлэн сунах зэргээр нуруу чинь бүхэлдээ гэмтсэн бололтой. Харин одоо эдгэж байгаа болохоор агшиж, удаан мэнэрсэн өвдөлт өгч байгаа биз. Та нуруундаа бүхэлд нь иллэг хийлгэж, тусгай дасгал хийх хэрэгтэй юм байна. Эмчилгээний биеийн тамирын мэргэжилтнүүд энэ талаар сайн мэдэж байгаа.
Саяхнаас толгой шуугиж, хүзүүгээр өвддөг болчихлоо. Би дасгал хийж, өөрөө өөртөө иллэг хийхээс гадна тархины цусан хангамж сайжруулдаг эм ууж байгаа. Гэвч ямар нэг үр дүн мэдэгдэхгүй байна. Яах вэ?
Янз нь хүзүү орчмын нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг /остеохондроз/-тэй болсон бололтой. Рентген зураг авахуулж, сайтар үзүүлж шинжлүүлэх хэрэгтэй. Харин таны бичсэн зовиураас чинь үндэслээд хэдэн зүйл санал болгож болох юм. Жишээлэхэд, нэг их хатуу биш зүйлээр толгойг чинь түшиж байх өндөр зах байнга зүүж явах. Өдөртөө 6-8 цаг зүүгээд, унтахдаа авах. Нимгэн дэрэн дээр унтаж байх хэрэгтэй. Ингэхдээ дэрнийхээ захыг хуйлаад шидэж тогтоо. Ингэснээр унтахад чинь хүзүүн доороос чинь дэрнээс 1,5 дахин зуузаан хуйлсан ивээс тулж байх болно. Дээр нь өөртөө эмчилгээний иллэг хийнэ.
Бүслэхий -гээр хүчтэй өвддөг болоод гурван жил орчим болж байна. Рентгенд харуулсан чинь бүсэлхийн нугалам хоорондын зээрэнцгийн эмгэг гэсэн онош тавигдсан. Эмч надад “Кетанов” гэсэн тариаг өгзөгөнд хийгээд, өвдөж байгаа газар нь дипроспан хийсэн. Өөр ямар нэг эмчилгээ хийгээгүй. Энэ эмгэгийг ер нь эмчлэх боломжтой юу?
Тариа хийснээр өвдөлтийг намдааж болно. Гэхдээ остеохондрозын тариагаар эмчлэх ямар ч боломжгүй. Энэ нь нурууг бүхэлд нь хамарсан эмгэг явц юм. Иймд сайтар тохируулан цогц дасгал хийх нь хамгийн сайн эмчилгээ байдаг. Жишээлэхэд, хаалганы бариулаас барьж сууж босох г.м. би дээр хариулсан байгаа. Мөн нуруунд мушгирсан г.м. ямар нэг ачаалал өгөхгүй байх. Хүнд юм өргөхгүй байх. Ороо зөв сонгох. Үүний тулд хатуу банзан дээр хоёр гудас давхарлахад л хангалттай. Бэлхүүсэвч зүүх. Бассейнд сэлэх. Явган явах хэрэгтэй. Хурц халуун ногоотой, давсалсан хоол, архи согтууруулах ундаанаас зайлсхийх хэрэгтэй.
www.103.mn
<fb:like href="http://www.103.mn/archives/345" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>
<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/345"></fb:comments>
Хөлдөлт
Хөлдөлт гэдэг нь гадаад орчны хэт хүйтний нөлөөллөөс, бие мах бодийн эд эсэд  хөнөөл учрахыг хөлдөлт гэнэ.  Шалтгаан
Цаг агаарын хүчин зүйлс: агаарын чийглэг ихсэх, хүчтэй салхитай байх, цочмог хүйтрэлт болох
Механик хүчин зүйлс: бариу давчуу гутал хувцас өмссөнөөс
Хүйтэн нөхцөлд үеэр хэт нугарч хөдөлгөөнгүй нэг байрлалд удсанаас мөчний цусан хангаж алдагдах
Шархдах, цус алдах, турж эцэх, хэт ядрах, өлсгөлөн удсанаас, эсвэл архи тамхи -наас болж биеийн эсэргүүцэл сулрах г/м
Ангилал Хөлдөлтийг үе шатаар нь:
Судас нарийсч цайрах үе /ишемия/
Судас өргөсч улайрах үе /гиперемия/
Улайралтын дараах үе /постгиперемия/ гэж гурав хуваадаг.
Хөлдөлтийг явцаар нь :
Цэврүүтэж үхжил өгөх үе
Сорогдон шимэгдэж, үхжил эд нь цэвэрших үе
Шарх нь хөрсжиж сорвижих гэсэн 3 үед хуваасан.
Хөлдөлтийг эмгэг физиологийн үүднээс:
Үрэвслийн өмнөх үе
Үрэвслийн дараах үе гэж хуваасан.
Хөлдөлтийн эд эрхтэнд гарах хөнөөлөөр нь; I зэрэг: Энэ үед эд эрхтэнд бүтцийн өөрчлөлт гарахгүй. II зэрэг: Арьсны өнгөн хөрс нь хөхлөгт давхарга хүртэл хөлдөнө. III зэрэг: Арьс болон арьсны дорх өөхлөг давхрага хөлдөнө. IV зэрэг: Булчин ясандаа хүртэл гүн хөлдөнө. Эмнэл зүй Хөлдөлт нь эмнэл зүйн хувьд 4 зэрэгтэй. Үүнд:
I зэрэг: Арьсны өнгө нь хүрэнтэж хөхрөх цэврүүгүй хэлбэр
II зэрэг: Тунгалаг шингэнтэй цэврүүт хэлбэр. Цэврүүний ёроол нь спиртийн сорилд мэдрэг байна.
III зэрэг: Цусархаг шүүдэс бүхий том цэврүү -нүүд үүсэх бөгөөд цэврүүний ёроол нь спиртийн сорилд мэдрэг бус байна.
IV зэрэг: Яс, үеэнд хүртэл үхжил үүсэх хүнд хэлбэр.
Спиртний сорил  гэдэг нь цэврүүг хагалж, ёроолд нь спирт дусаахад хорсож өвдөж байвал эерэг /+/, хэрэв мэдрэхгүй байвал сөрөг /-/ гэж үзнэ.  Үхжил нь: хуурай, нойтон 2 янз байна. Эмнэл зүйн үе шат, хугацаагаараа
Хөнөөлийн /дореактивная фаза/ буюу үрэвлийн өмнөх үе. Хөлдсөн мөч нь маш хүйтэн, өнгө нь цайж, хатуурсан, ямар ч мэдрэлгүй байдаг.
Үрэвслийн дараах үе. Энэ үед мөчний хөлдсөн хэсэг нь гэссэний дараа улайж хавагнаж цэврүүтнэ.
Тогтворжих буюу гүн хөлдөлтийн дараах үе. Хөлдсөнөөс хойш 14-21 дэх хоногт үхжилийн зааг тод илрэхийг зааглах шугам /демаркационная линия/ үүсэх гэнэ.
Хөлдөлтийн хүндрэл, хожуу үеийн эмгэгт үр дагаврын үе нь мөчний хөлдсөн хэсгийг тайрч эмчилснээс хожуу үед явагддаг.
Оношлогоо
Асуумж; хөлдөөсөн хугацаа, орчны хүйтний хэм, архи тамхи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, хувцаслалт, анхны тусламж -ын байдал зэргийг  тодруулна.
Бодит үзлэг; Ерөнхий биеийн осголт байгаа эсэхийг, арьсны өнгө, температур, мөчдийн үзүүр хэсгийн идэвхитэй идэвхигүй хөдөлгөөн, хөлдөлтийн түвшин зэргийг тогтооно.
Эмнэл  зүйн зэрэг;
- I зэрэг: Арьс цайрч хатуурсан байх авч гэссэний дараа судсууд тэлж өргөссөнөөс улайж хавагнана. Хожим нь арьсны өнгөн хөрс гуужиж эдгэрнэ. - II зэрэг: Жижиг үеүдийн хөдөлгөөн хязгаарлагдсан, хөдөлгөж үзэхэд өвдөлттэй, арьс нь нилээд хатуурч хөлдөж цайрсан байна. Гэссэний дараа хуруу, сарвуу, тавхай, хацар, чихний дэлбээ улайж хавагнаж хожим нь тунгалаг шингэн бүхий цэврүү үүснэ. Цэврүүг хагалж шалгахад суурийн хэсэг- ёроол нь ягаан өнгөтэй, цус хуралтгүй байна. - III зэрэг: Энэ үед мөчдийн үзүүр хэсгүүд эрс хүйтэн, хатуурч цайрсан байна. Гэссэний дараа цусархаг шүүдэс бүхий том том цэврүүнүүд үүснэ. Цэврүүний ёроолын арьс нь хөхөлбөр хүрэн өнгөтэй, цэгчилсэн цус хуралттай, спиртийн сорилд сөрөг байна. Хожим нь нь арьс нь үхжиж, үхжил эд нь цэвэршсэний дараа арьсан доорх өөхлөг, булчин хүртэл гүнзгий шархлаа үүснэ. - IV зэрэг: Их хүйтэнд удаан цагаар байснаас яс үендээ хүрсэн гүн хөлдөлт үүсэх бөгөөд үүнд хөлдсөн хэсэг нь мөс шиг хүйтэн болж хатуурч цайрсан, үеэр хөдөлгөөнгүй байна.  Гэссэний дараа арьсны өнгө нь хөхөрч харлаж үзэгдэх бөгөөд, цусархаг том цэврүүнүүд үүсч, шингэнээ гадагш нь алдана. Шингэн алдалт нь 2 дах хоногтоо дээд хэмжээндээ хүрээд буурна. Хөлдсөн мөч нь үзүүр хэсгээс харлаж, хатна. Гүн үхжил нь 7-14 дэх хоногт эрүүл эдээс зааглагдаж, зааг-шугам /демаркаци/ гарна.
V зэргийн хөлдөлт нь мөн II, III зэргийн хөлдөлттэй  хамт явагддаг.
Ялгах оношлогоо Хөлдөх, хөлдөлтийг зовиур, өгүүлэмж, бодит үзлэгээр оношлоход хялбар  боловч гүний зэргийг шууд тогтоох боломжгүй байдаг. Хөлдөлтийн гүнийг тогтоохдоо спиртийн  сорилоос гадна Бежаевын сорилыг ашиглана. Үүнд: хөлдсөн мөчийг гэссэний дараа ариун зүүгээр арьсыг нэвтлэн хатгаж шалгахад  гүндээ өвдөлтгүй байх нь гүн хөлдсөний шинж юм.  III зэргийн хөлдөлтийн үед гэссэний дараа 2-3 дахь хоногт мөчний үзүүр хэсэг нь бүлээн, цусан хангамжтай нь тодорхой илэрдэг бол IV зэргийн үед хүйтэн хэвээр байх ба өнгө нь хөхөрч цаашдаа харлана. Эмчилгээ Хөлдөлтийн эмчилгээний эцсийн үр дүн нь анхны тусламж хэрхэн үзүүлснээс шууд хамааралтай. Хөлдсөн мөчийг гэсгээх хэд хэдэн арга байна. Анхны тусламжийг эрүүл мэндийн бүх шатны эмнэлгүүдэд үзүүлнэ.
Аажим  аргаар дотроос нь гэсгээх.
Хөлдсөн мөчний гадуур хөвөн марлин зузаан  боолт хийж гадуур нь гялгар уут углаж хөлийг өндөрлөж хэвтүүлнэ. Энэ үед хөлдсөн мөчний дээд хэсгийн том судастай хэсэгт 5-6 цагийн турш халуун бүлээн жин тавьж, голлох мэдрэлийн ойролцоо новокайны хориг тариа хийвэл үр дүнтэй. 0,5 % новокайны уусмал 20-40 мл зарцуулагдана.
Хөлдсөн мөчийг уламжлалт аргаар гэсгээх.
Хүйтэн усанд (20-35 градус хүртэл нэмэгдүүлнэ) удаан хугацаагаар дүрж, иллэг үрлэг хийж, аажим гэсгээх арга юм. Гадаад орнуудад судалгаа шинжилгээ явуулсны эцэст одоо энэ аргыг хэрэглэхээс татгалзаж байгаа юм. Учир нь: Судалгаанаас үзвэл мөстэй хүйтэн усанд удаан хугацаанд дүрэхэд эд эсэд дахин мөсний талсжил үүсэх, эд эс нь задрах үзэгдэл тохиолдож байсан байна.
Идэвхтэй аргаар булээн усанд түргэн гэсгээх арга.
Мөчинд нь гялгар уут углаад 38-40 хэмийн халуун устай ваннад 30-45 минутын турш дүрдэг. Үүний өмнө ба, хойно нь мэдрэлийн ойролцоо  новокайны хориг тариа хийж, том судасны ойролцоо  бүлээн жин тавина.
Хэвтэх үед ерөнхий биеийн байдалд үнэлгээ өгч судсаар гепарин, судасны агчилт намдаах 2,4% Эуфиллин, дусал тариаг бүлээн халуунаар тарина. Цаашдаа эрүүл мэндийн l, ll шатлалд цус шингэлж, судасны агчилт тавиулах зорилгоор гепариныг эхний 3 хоногт 15000 ед-р судсанд дусалтай явуулна. Эрүүл мэндийн lll шатлалд эхний 3 хоногт нь гепарин 5000 ед, никотины хүчил 1 мл,  0,5%  новокайны уусмал 10 мл -ыг хөлдсөн мөчний төвийн хэсгийн артерийн /a.femoris, a.brachialis/ судсаар тарина.
Техник нь: артерид тариа хийхдээ үжилгүй нөхцөлд нарийн зүүгээр 200-300 хэмийн налуу хатгаж, судсанд орж цус лугшилттай гарах үед тариаг шахаад зүүгээ авч хатгасан хэсэгт спирттэй бөмбөлөг тавьж, 20 минутын турш хүчтэй дарна.
Шингэн алдалтыг нөхөх, хаван бууруулах, судас тэлэх, халдвараас сэргийлэх зорилгоор эмэн эмчилгээ явуулна. Шингэнийг хоногт 2000 мл хүртэл сэлбэнэ. Судас тэлэх бэлдмэлээс папаверин, кавинтоныг эхний гурав хоногт 8 цагаар тарьж хэрэглэнэ.Гепаринийг 5000ед эхний хоногуудад 6 цагаар хэрэглэнэ. Гепарин эмчилгээний явцад цусан дахь протромбиний индексийг 40% хүртэл бууруулж болно. Бүх төрлийн витаминыг хэрэглэнэ.  Цусны бичил эргэлтийг дэмжин, сэргээх зорилгоор аспирин уулгаж, гемодез, реополиглюкин зэрэг уусмалыг бага молекулт шингэнүүдтэй хавсруулан хэрэглэнэ. Хэсэг газрын эмчилгээ Хэсэг газрын эмчилгээнд эхний боолтыг 10-16 цагийн дараа хийж хөлдөлтийн зэрэг болон түвшинг тогтооно. Эхний үед тосон боолт хийхгүй, харин антисептик уусмалуудаар боолт, шавшлага хийнэ.
Хоёрдугаар зэргийн эсвэл хэсэгхэн газрын гуравдугаар зэргийн хөлдөлттэй хүнийг амбулоториор эмчилнэ.
Өвчтөнд биеийн эсэргүүцэл, дархлалыг сайжруулах бэлдмэл, цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх мөн альбумин тарихаас гадна өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотикоос сонгож хэрэглэнэ.  Хөлдөлт, осголтын үед цус бүлэгнэлтийн тогтолцоо алдагдаж, хөлдсөн мөчний хялгасан судсанд үүссэн цусны бичил бүлэнгүүд цусны урсгалаар зөөгдөж, цусны бага эргэлт буюу уушгины хялгасан судсуудыг тагласнаар уушгины амьсгалын талбай алдагдаж, гэмтлийн дараах /нойтон уушги/ хэмээх цочмог аюултай хүндрэл ховор боловч гэнэт тохиолддогийг анхаарч, өвчтөний цээжийг үе үе рентген гэрэлд харуулж байвал зохино. Энэ хүндрэлийн үед рентгенд  хоёр уушгийг бүхэлд нь хамарсан цэгчилсэн сүүдэр харагдана. Үүнийг цусаар түгсэн уушгины цочмог тархмал сүрьеэ өвчнөөс ялгаж оношлоно. Ийм хүндрэл тохиолдвол уушгины эмчээс яаралтай зөвлөгөө авч, амьсгалыг дэмжих хүчилтөрөгчийн эмчилгээ, хаван бууруулж  шээс хөөх, цусны бүлэгнэлтийн эсрэг, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийнэ.
<fb:like href="http://www.103.mn/archives/344" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>
<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/344"></fb:comments>
Түлэгдэх
Түлэгдэлт
Хүмүүс эрт галавын үед түүдэг асаахаасаа эхлэн түлэгдэлт гээчийг мэдэх болсон. Орчин үед байгалийн хүчин зүйлийг өөрийн болгож галыг хэрэглэж хянадаг болсон ч галаас болж түлэгдэж өвдсөөр л байна. Амрах, гэртээ, ажил дээрээ гээд аль ч үед болгоомжтой галын аюулд өртөх эрсдэл байсаар байдаг.
Гэхдээ энэ төрлийн гэмтлийг зөвхөн галаас бус буцламтай шингэн, халуун уур, цахилгаан гүйдэл гээд олон өөр зүйлээс авах аюултай.
Түлэгдэлтийн үед авах анхны арга хэмжээ
Юуны өмнө түлэгдэлт үүсгэж байгаа хүчин зүйлийг зайлуулах. Өөрөөр хэлбэл түлж байгаа зүйлээс холдох, холдуулах. Галыг унтраах, тогийг салгах, химийн бодисыг их хэмжээний усаар удаан хугацааны туршид угаах г.м. арга хэмжээг нэн даруй авна.
Түлэгдэлтийн зэргээс хамаараад авах арга хэмжээ өөр өөр байна.  Эмч ирэх, эмчид үзүүлэхээс өмнө түлэгдэлтийн зэргийг тогтоохдоо:
Өвдөж арьс улайсан, арьс бага зэрэг “пэмбийсэн” бол 1-р зэргийн түлэгдэлт
Хүчтэй өвдөн цэврүү үсэрсэн бол -2-р зэргийн түлэгдэлт
Шарх үүсч, цэврүү өөрөө хагарсан, арьс хууларсан, энэ үед арьсны доор байгаа мэдрэлийн эсүүд гэмтдэг болохоор өвдөлт бараг мэдрэхгүй байж бас болно- 3-р зэргийн түлэгдэлт
Нүүрсжиж мэдрэмжгүй болсон бол -4-р зэргийн түлэгдэлт
Анхны тусламж
1ба 2-р зэргийн түлэгдэлтийн үед түлэгдсэн газрыг 10-15 минут хүйтэн урсгал усанд хөргөх. Жишээлэхэд, крантаа нээгээд хүйтэн усанд гараа 10-15 минут байлгах, эсвэл мөс тавих, хувин шанагаар хүйтэн ус асгах. Ингэж удаан хөргөх зайлшгүй шаардлагатай. Хар үгээр тайлбарлавал арьсны наад өнгөн хэсэг нь хөрсөн ч дотор хэсгүүд нь өндөр температуртай түлсэн хэвээр байдаг. Тэгэхээр 10-15минут хүйтэн усаар норгож байж л арьсны гүнд байгаа хэсгүүд хөрнө.
Тиймээс түлэгдсэн даруйд элдэв тос түрхэх, савандах, элсэн чихэр асгах, өндөг түрхэх зэргээр тослог зүйл түрхэж болохгүй ингэвэл арьсны гүнд байгаа халуун хэсгүүд нь удаа хөрнө. Удаан хөрнө гэдэг илүү гүн гэмтэж, хүн илүү удаан шанална. Үүнээс гадна элдэв өндөг, элсэн г.м. зүйлс түрхэхэд шархад бохир орж цаашид үрэвсэх, идээлэх зэрэг хүндрэл үүсэх шалтгаан болж болзошгүй. Тэгэхээр цаг алдалгүй шууд хүйтэн усаар шүрших, шавших, норгох хэрэгтэйг ахин сануулъя.
1-р зэргийн түлэгдэлтийн үед буюу арьс улайхаас өөр гэмтэл гараагүй хүйтэн усанд 10-15 минут шүршиж, шавшиж, норгож, асгаж хөргөсний дараа өвчин намдаагч эм ууж болно. Харин дараа нь спирт агуулсан шингэнээр арчина. Цаашид энэ мэтээр өдөр хэдэн удаа тусгай цацлага, түрхлэг түрхээд байхад 3-4 хоногийн дотор эдгэрнэ.
2-р түлэгдэлтийн үед буюу цэврүү үсэрсэн үед түлэгдсэн хэсгийг спирт агуулсан уусмалаар арчиж болохгүй. Цэврүү нь шархуу бохир орохоос сэргийлж байдаг болохоор хэрхэвч хагалж болохгүй. Дээр өгүүлсэнчлэн хүйтэн усаар шавшиж хөргөсний дараа ариутгасан бинт, боолтоор дарж бооно. Тэгээд нэгэнт хөрсөн болохоор дараа нь “хоромхон” г.м. түрхлэгийг түрхэж болох юм. Түлэнхийн шарханд сайн гээд таарсан болгоноо түрхэх гэж яарах хэрэггүй, зааврыг нь уншихаа мартуузай. 2-р зэргийн түлэгдэлт идээлэхгүй бол дийлэнхдээ 10-14 хоногт бүрэн эдгэрдэг. Тэгэхээр байнга ариутгасан боолтоор боох, тийм боолт байхгүй бол халуун индүүгээр индүүдсэн боолтоор боох хэрэгтэй. ы
3 ба 4-р зэргийн түлэгдэлтийн үед цэвэрхэн чийгтэй алчуураар ороож хүйтэн усаар шавшиж, эсвэл хүйтэн устай ванн зэрэг саванд хийнэ. Шокийн эсрэг арга хэмжээ аваад эмчид яаралтай хандана. Өөрөөр хэлбэл түргэн дуудна. Энэ хоёр түлэгдэлтийн үед эмчийн тусламж заавал авах ёстой.
Бас нэг анхаарах ёстой зүйл бол түлэнхийн талбай нь 5 алга нийлүүлсэн хэмжээнээс их, бага насны хүүхэд, өндөр настан түлэгдсэн, цавь, хамар, ам, толгой, амьсгалын зам, хоёр гар,хоёр хөл түлэгдсэн үед түлэгдэлтийн зэргээс үл хамаараад эмчид заавал хандаж үзүүлж байгаарай.
Эмчилгээ
Галын эх үүсвэр температур янз янз байдаг болохоор түлэгдэлтийн гүн нь ч ялгаатай байна. Арьс ба эдийн гэмтэл бүх талбайд жигд ижил байж болно. Мөн гэмтсэн хэсэгт алаг цоог янз бүрийн гүнийг хамарч болдог. Гэмтлийн хүндийн зэрэг нь дөл ба уур хэр удаан үйлчилсэн хугацаанаас хамаарна. Мэргэжилтнүүд түлэнхийн хүндийг талбай ба гэмтсэн гүнээр нь дүгнэдэг. Эдгээр үзүүлэлт бага байх тусам түлэгдэлт хурдан эдгэнэ. Гэмтсэн хэсгийг хэмжихийн тулд дараах стандартыг хэрэглэдэг. Үүнд:
Хүний гарын алга биеийн 1 хувийг  эзэлдэг. Үүнээс үүдэн түлэгдсэн гадаргуйг хувиар тогтоохын тулд биеийн гадаргуйг тус бүр нь 9 хувьтай 11 хэсэг болгон хуваадаг. Үүнийг естийн дүрэм гэнэ. Ингэхэд гар 9%, 1 хөл 18%, хүзүү нүүр 9% гэх хувьтай болно.
Түлэгдэлтийг биенд хэр гүн нэвтэрснээр нь зэрэглэдэг. Ингэхэд арьсны гадна хэсэг эпидермис гэмтсэн бол нэгдүгээр зэргийнх. Наранд түлэгдсэн арьс нь ийм төрлийн түлэгдэлтийн жишээ. Эпидермисээс гадна арьсны хөхлөг эд гэмтсэн бол түлэгдэлтийн хоёрдугаар зэрэг болно. Ийм гэмтлийн үед эдийн шингэнээр дүүрсэн цэврүү үүсдэг. Түлэгдэлтийн нэг ба хоёрдугаар зэргийг өнгөц түлэгдэлт гэх ба тэд аяндаа эдгэрдэг.
Гүнзгий түлэгдвэл илүү хүнд л болно. Ийм түлэгдэлт авсан бол эпидермис хөхлөг давхраа гэмтэхээс гадна холбогч эдүүд, арьсны бүх давхарга гэмтэнэ. Энэ нь түлэгдэлтийн гуравдугаар зэрэг юм. Булчин, яс гэмтсэн үед түлэгдэлтийн дөрөвдүгээр зэрэг болно. Хүнд гүнзгий түлэгдэлтийн эмчилгээг зөвхөн эмнэлэгт л хийнэ.
Түлэгдэлтийн дагадаг хамгийн гол аюул нь халдвар юм. Иймээс эмчилгээ хийхдээ анхаарах ёстой нэг гол зүйл нь эдэд халдвар, нян орохоос сэргийлэх явдал юм.
Нүүр, гар, хүзүү, үений шархнууд эдгэхдээ удаан байдаг. Биеийн эдгээр хэсэг нь хөдөлгөөн ихтэй, арьс нь хуниас,  нугалаас ихтэй байдаг. Улмаар шархны сэргэсэн гадаргуу нь татагдаж сорвижихоос гадна хөдөлгөөн нь хязгаарлагдмал болдог. Жишээ нь: хүзүүний сорвижилтийн үед толгойн хөдөлгөөн хязгаарлагддаг.
Гурав, дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтийн үед бие махбодод хариу үйлдэл өгснөөр түлэнхий өвчин үүснэ. Биеийн гадаргын 10-15% түлэгдсэн үед шок үүсдэг. Ингэхэд дотоод шүүрлийн систем хариу урвал өгснөөр судас агшиж хүчилтөрөгчийн дутагдал үүсдэг.
Гүнзгий түлэгдэлтийн үед зөвхөн мэс заслын аргаар арьсыг нөхөн сольж болно. Энэ нь тун хүнд чимхлүүр байдаг. Эхлээд нягт хөдөлгөөнгүй тав, үхжсэн эдийг авч шархыг цэвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд гэмтсэн эд, булчинг бүхлээр нь сольдог. Цаашдаа арьс нөхөх пластик хагалгааг хийдэг. Өвчтнөөс дерматом гэдэг тусгай багажаар арьсны эрүүл эдээс 0.2-0.3 мм зузаантай хэсэг авна. Их хэмжээний талбайн арьсыг нөхөхийн тулд хэд дахин том хэсэг авна. Ингэхийн тулд  өөр багажаар цоолж түүгээр 1 чиглэлд том биш зүслэг хэрчээс авахад тэр арьс нь 2-4 дахин сунадаг. Түлэгдсэн шархыг бүрэхийн тулд өвчтнөөс түүний арьсны 10-11% илүүгүйг авна. Хэрэв түлэгдэлтийн талбай том биш бол хагалгааг 7-10 хоногийн зайтай хийж шилжүүлсэн арьс сэргэхийг хүлээдэг.
Өөрөөс нь арьс авч нөхөх аргыг түлэнхийн талбай биеийн гадаргын 40% илүүгүй үед хэрэглэдэг. Бүр их хэмжээтэй түлэгдсэн үед нөхөх арьсаа хаанаас авах вэ гэвэл зохиомлоор ургуулдаг. Арьсны жижиг хэсгийг авч тусгай химийн орчинд ургуулдаг.
<fb:like href="http://www.103.mn/archives/343" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>
<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/343"></fb:comments>
Зөөлөн эдийн няцралт
Унаж, эсвэл сандал ширээний өнцөг буланг санамсаргүй цохиж гэмтэж байгаагүй хүн гэж бараг байдаггүй байх. Энэ мэтээр хаанаа гэмтэл авснаас шалтгаалаад зөөлийн эдийн гэмтэл нь янз бүр байна. Хүнд зүйл хөл дээрээ унагахад хөлөнд, нүд рүүгээ цохиулахад нүүрний зөөлөн эдийн няцралт, автобус, тролейбусны хаалганд хавчуулагдахад нурууны зөөлөн эдийн няцралт, унахад ч зөөлөн эдийн няцралт үүсдэг.
Зөөлөн эд гэж яс болон дотор эрхтнээс бусад арьс ба түүний дор орших бүх хэсгийг хэлнэ. Иймээс механик  гэмтлээс болж зөөлөн эд түүний дотроос арьс илүү ихээр гэмтэн бүтцээ алддаг байна.
Явц
Арьс арьсан доорхи өөхөн эд, булчин, мөн цус болон мэдрэлийн судсууд гэмтдэг. Гэмтсэн судаснаас цус гарна. Тэр нь орчны эдэд нэвчиж, (цэгчилсэн цус харвалтаас хөхрөлт хүртэл) цусан хураа үүсгэн заримдаа үе гэх мэт хөндийд хуралддаг.
Жижиг судаснаас цус алдах -ад 5-10 минутын дараа өөрөө зогсдог. Том судаснаас цус алдвал ойролцоогоор хоног үргэлжилдэг. Хөхрөлт нь гэмтсэн хугацаанаас хамаарч янз бүрийн өнгөтэй байна: шинэхэн нь хөх улаан өнгөтэй, 3-4 хоносон нь хөх шар, 5-6 хоносон нь шаравтар өнгөтэй байна. Гэмтсэн газар хавдаж өвчтэй болох бөгөөл хөдөлгөх үед эвгүй болохоос зэргээр нэлээд хугацаагаар өвчтэй байна. Хүчтэй няцралт үүссэн үед зэргэлдээх эрхтнүүдийн үйл ажиллагаа хямрана.
Оношлогоо
Зөөлөн эдийн няцралтын үед  мэргэжилтний яаралтай тусламж  шаардагдаж ч болох ч бага зэргийн хөнгөн гэмтлийн үед мөс хүйтэн жин тавина. Өвчтөн өөрөө хүсвэл гэмтлийн эмчид хандаж болно. Хамгийн гол нь цаг алдалгүйгээр яс хугарсан, үе болон дотор эрхтэн гэмтсэн эсэхийг тогтоох хэрэгтэй байдаг. Үүнийг тодруулахын тулд яс болон хэвлийг рентгенээр харж зураг авна.
Эмчилгээ
Хүндээр гэмтсэн бол өвчтөнг тайван байлгана. Зөөлөн эдийн няцралтын үед юуны түрүүнд цус тогтоож, цус харвалт болон цусан хурааны хэмжээг багасгах юм. Үүний тулд хүйтэн жин болон гялгар уутанд мөс хийн чанга боолт хийнэ. Үе мөчний зөөлөн эдийн гэмтлийн үед уян бинтээр боож, хүйтэн жин тавина. Өвчтэй хөл гарыг эвтэйхэн өндөр байрлалд байлган цусан хангамжыг нь алдагдуулахгүйн тулд үе үе боолтыг суллаж байна. 24-36 цаг өнгөрсөн үед хүйтэн жин хэрэггүй. Энэ үед няцралттай хэсгийг дулаацуулна. Ингэхэд хаван түргэн буурч, цусан хураа түргэн шимэгддэг. Өвчтөнг дулаан ваннанд оруулж хуурай хагас спиртэн жин тавина.
УВЧ шарлага, соронзон эмчилгээ, калийн иод, лидаза болон ронидазтай элекрофорез эмчилгээ сайн нөлөөтэй байдаг. Мөн үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэнэ. Няцралттай хэсэгт хүчтэй өвдөөд байвал эмч өвдөлт намдаах эм өгдөг. Тодорхой хил хязгаартай том хэмжээтэй цусан хураа /гематом, няцралт/ онцгой үед үүсдэг. Тэр нь өөрөө шимэгдэхгүй бол мэс заслын аргаар авдаг. Энэ үед ихэвчлэн хатгалт хийж соруулна.
<fb:like href="http://www.103.mn/archives/342" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>
<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/342"></fb:comments>
Хавтгай тавхай
Чулуутай замаар, бүрхэвч резингүй дугуйтай, амортизатор, нумгүй машин унаад явж байна гэж төсөөлөөд үзье. Ямаршуу мэдрэмж төрөх бол? Юуны өмнө замд таарсан хамгийн жижигхэн чулууг хүртэл мэдэрч, гар хөл, толгой салаганан, үг яриа сайн ойлгохгүй чичигнэх нь мэдээж. Тэгвэл энэ бүх дутагдаж байгаа бүгдийг хийгээд давхивал тэр бүр донсолгоо, дэрчигнүүрийг мэдрээд байхгүй.
Хүний тавхай нь нум, амортизатор, бүрхэвч резиний үүргийн давхар гүйцэтгэж, алхах, гүйхэд үүсэх доргилтыг бууруулан хөлийн үе, нуруунд ирэх ачааллыг багасгаж өгдөг.
Хүний тавхай  банз шиг хавтгай байдаггүй бөгөөд дотоод хүнхэр ба гүдгэр гадаргуугаас тогтоно. Гэвч амьдралын хэв маяг эсвэл төрөлхийн онцлогоос шалтгаалаад тавхай нь хавтгай болох цөөнгүй таардаг эмгэгэ. Үүнийг хавтгай тавхай гэж нэрлэдэг.
Үр дагавар
Тавхай хавтгайрлаа гээд үхчихгүй гээд тоохгүй байж болно. Гэтэл хавтгайрсан тавхай нумарахаа байснаас болж алхах гишгэх үед үүсэх ачаалал нь сарнилгүйгээр өвдөгний үе, нурууны нугалам, тархины суурьд шууд буудаг. Улмаар ихэнх ачааллыг нуруу үүрч, нугалам хоорондын дискний илэгдэл нэмэгдэнэ. Үр дүнд нь нугалам -ны дискний ивэрхий, радикулит зэрэг тун ч таагүй өвчин үүсэхэд таатай нөхцөл бүрдэнэ. Ингээд ч зогсохгүй тавхайны ясанд өөрчлөлт орж, эрхий хуруунд яс ургах, шагайны цусан хангамж алдагдан өвдөх, өвдөгний үенд ч өөрлөлт гарах эрсдэлтэй.
Аминд хүрэхгүй гэх өөрчлөлтөөс болж ийм олон эмгэгийг “цуглуулгатай” явах нь хэнд ч таалагдахгүй гэвэл эсэргүйцэхгүй байх.
Шалтгаан
Хавтгай тавхай үүсэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл нь таараагүй гутал. Хөлдөө эвгүй гутал өмссөнөөр тавхайнд ирж байгаа ачаалал зөв хувиарлагдахаа байдаг. Үүнээс гадна рахит, чихрийн шижин, ясны хэмийн үрэвсэл /полиомелит / зэрэг өвчний улмаас үүсдэг. Гэхдээ удамшлан гаралтай тавхай хавтгайрах өвчтэй хүмүүс байдаг ч тэд тун цөөн буюу нийт өвчлөгсдийн ердөө 3%-г эзэлдэг. Мөн илүүдэл жин нь нөлөөлдөг гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.
Эмэгтэйчүүд энэ өвчнөөр эрчүүдээс 4 дахин их өвддөг. Шалтгаан нь тун энгийн бөгөөд хэт өндөр өсгийтэй гутал.
Оношлогоо
Тавхай хавтгайрахыг гэрийн нөхцөлд ч оношилж болдог. Үүний тулд уландаа тос түрхээд тэгш гадаргуу дээр тавьсан цагаан цаасан дээр гишгэж гарсан ормыг үзнэ. Хэвийн үед тавхайны гадаргуйн талаас бага хувь нь мөр үлдээдэг. Харин үүнээс мэдэгдэхүйц их, эсвэл ямар ч сул зай улдээхгүй байгаа бол тавхай хавтгайрсны шинж.
Гэхдээ хөлний согог заслын эмчид үзүүлбэл илүү нарийн оношлогдох нь мэдээж.
Эмчилгээ
Хавтгай тавхайн эмчилгээг хэд хэдэн чиглэлээр хийдэг. Өвдөлт намжаахын тулд эм болон физик эмчилгээ хийдэг.
Тавхайн хэвийн хэлбэрийг сэргээхийн тулд эмчийн зааснаар тусгайлан тохируулсан засагч улавчыг буюу супинаторыг ашигладаг.
<fb:like href="http://www.103.mn/archives/340" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>
<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/340"></fb:comments>
Яс хугарах
Гүйж, тоглож, эсвэл бүр зүгээр явж байгаад бүдэрч унах нь олонтаа. Унасан хүн босч хувцсаа гөвөөд зүгээр яваад өгч болох ч заримдаа гэтэсний улмаас босч, хөдөлж чадахаа байчихдаг. Энэ бол гэмтсэний шинж. Яс хугарч эсвэл шөрмөс сунасан байж болно.
Ерөнхий
Шөрмөс сунах нь үеэнд учирдаг гэмтэл юм. Үе нь яс, мөгөөрс, холбоос, булчин, шөрмөс өөс бүрдсэн маш нарийн бүтэцтэй учраас гэмтэж бэртэхдээ хурдан. Тэдгээрээс хамгийн их тохиолддог нь манайхны хэлдгээр шөрмөс сунах гэдэг гэмтэл юм.
Холбоос, булчин, шөрмөс анатомийнхаа бүтцийг алдалгүйгээр буюу урагдаж, тасралгүйгээр гэмтэхийг хар ярианд шөрмөс сунах гэдэг.
Хугарал нь зөвхөн ясыг гэмтээдэг бөгөөд цууралт, бүтэн, ил ба далд гэж ангилагддаг. Гэхдээ үе дотор далдлагдсан менискийн хугаралт ч гэж байдаг бөгөөд гол төлөв мэргэжлийн хөл бөмбөгчид ийм гэмтэл авдаг.
Шинж тэмдэг
Яс хугарах, шөрмөс сунахад үе мөчөө хөдөлгөж чадахгүй болох, гэмтсэн хэсэгтээ хавдах, зөөлөн эдэд цус хурах (хөхрөх) зэрэг төстэй шинжүүд гарна.
Гэхдээ шөрмөс, холбоос сунахад үед хүчтэй өвдөхч  үе мөчнин гаж өөрчлөлт гардаггүй бол яс хугарахад үе мөч богинсож, эсвэл уртсах, мушгирч эргэх зэргээр өөрчлөгдсөн байдаг. Гэвч зөв оношийг зөвхөн гэмтэл согогийн эмч тавьна гэдгийг мартаж болохгүй.
Мөн үе хавдаж хөхөрсөн, хөдөлгөхөд өвдөж, дарж үзэхэд маш хүчтэй өвдөж байгаа бол шөрмөс сунасан, эсвэл тасарсан гэх магадлал өндөр. Ийм үед гэмтсэн хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хүйтэн жин тавиад, унжихааргүй өндөрлөг газар тавих хэрэгтэй.
Шалтгаан
Ясны хэмийн үрэвсэл, кальцийн солилцооны хямрал, ясны хавдар зэрэг өвчний үед яс хэврэгжиж өчүүхэн зүйлээс болж хугарах нь бий. Гэвч шөрмөс сунах, яс хугарахын гол шалтгаан нь унах, цохиулах, хальт гишгэх зэрэг энгийн зүйлс байдаг. Ялангуяа скейт, дугуй унах, барилдах зэрэг хөдөлгөөний өндөр эвсэл хүч шаардсан спортоор хичээллэгчид ийм төрлийн гэмтэл авах нь олонтаа.
Оношлогоо
Эдгээр гэмтлийн үнэн зөв оношийг зөвхөн гэмтэл согогийн эмч л тавьж чадна. Үүний тулд гол төлөв рентген зураг авахуулдаг.
Эмчилгээ
Шөрмөс, холбоос сунасан үед хүйтэн жин, сойлт, тайван хөдөлгөөнгүй байлгах гэсэн үндсэн гурван эмчилгээ хийдэг. . Гэмтсэний дараах эхний хоёр өдөрт гэмтсэн хэсэгт мөс, хүйтэн жин тавина. Гэмтсэн үеийн тэр хэсгийг уян бинтээр битүү бооно. Дөрөвдөх өдрөөс эхлэн тэр хэсгийг дулаацуулж нөхөн сэргээх эмчилгээнд явна. Долоо хоногын дараанаас таны бие сайжирч эрүүл болж эхэлнэ. Дахин шөрмөс, үе, холбоос сунахаас сэргийлж иллэг массаж болон эмчилгээний гимнастик дасгал хийнэ.
Хугарлыг дөрвөн зарчмаар эмчилнэ:
•    Засалт хийх (рентген болон мэдээ алдуулсны дараа хугарлыг эвлүүлэх);
•    Бэхлэх (Гипсэн боолтын тусламжтайгаар хугарлыг эдгэртэл нь үе мөчийг хөдөлгөөнгүй болгох);
•   Сэргээх эмчилгээ (Ясанд бороо үүссэний дараа  үе мөчний хэвийн ажиллагааг хадгалах, сэргээхэд чиглэсэн эмчилгээний арга);
•    Бороололтыг эрчимжүүлэх.
Бусад нарийн эмчилгээг гэмтлийн байдлаас шалтгаалан зөвхөн эмч явуулна.
<fb:like href="http://www.103.mn/archives/339" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>
<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/339"></fb:comments>