Эрүүл мэнд » Үе мөч

Иппотерапи буюу адуу эмчилгээ
Монголчууд эрт цагаасаа л бие сайтай, тэсвэртэйгээрээ алдартай. Идэж байгаа хоол, ууж байгаа ус нь элдэв хольцгүй цэвэр байгалийн гаралтайн дээр өөрсдөө үргэлж хөдөлгөөнтэй, зүгээр суух завгүй байсан болохоор тийм эрүүл чийрэг хүмүүс байдаг байсан, одоо зарим нь ч тийм байгаа.

Гэтэл хар багаасаа эхлээд нас дээр гарах хүртлээ морь унадаг байсан гэдгийг нэг их чухал хүчин зүйлийг орхигдуулаад байгаа юм. Морь үнэхээр унасан эзнийхээ хийморь сүлдийг сэргээдэг төдийгүй бие махбодийн элдэв өвчин эмгэг тусахаас сэргийлдэг, туссан ч хурдан илааршуулахад нөлөөлдөг байсныг хүмүүс эрт дээр үеэс анзааран мэджээ.

Европ зүгийн буюу орчин үеийн анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократ манай тооллын өмнөх 500 жилийн тэртээ үүнийг ажиглан мэдээд сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Өвдсөн хүн морь унадаг бол өвчин нь явган хүнээс хавьгүй хурдан эдгэрч байгааг суут Гиппократ ажиглаж мэдээд хүнд, архаг өвчнийг илааршуулахад морь унуулан эмчлэх аргыг ашиглаж болохыг заасан юм. Үүний адуу, морь буюу грекээр иппо, эмчилгээ буюу терапи гэж нэрлэх болсон юм. Ардын, уламжлал юм болгоныг орчин үеийн анагаах ухаан үгүйсгэдэг байсан цагт ч иппотерапийг эмч нар нөхөн сэргээх эмчилгээнд идэвхтэй ашиглаж байсан билээ.

Адуу заслын эмчилгээнд илүү түлхүү ашиглах түлхэц өгсөн нэг зүйл 1950 оны Олимпийн тоглолтын үеэр болсон юм. Урд нь тахир дутуугийн тэргэнцэр ашиглан ойр зуур явахаас цаашгүй байсан Лиз Хартелл гэгч Дани эмэгтэй адуу эмчилгээний тусламжтайгаар хөл дээрээ боссон төдийгүй өвчнөө бүрэн ялж, олимпийн тоглолтонд морин спортын төрлөөр оролцож мөнгөн медаль хүртсэн нь асар том дуулиан тарьсан юм. Морийг эхэндээ хөтлөх зэргээр өөртөө дасгаад дараа нь алхуулах, шогшуулах зэргээр бүрэн эзэмшиж сурна гэдэг ямар их сайн нөлөөтэй, манайхны одоо ярих дуртай болсон үгээр хэлбэл ямар их эерэг энергитэй болохыг энэ бүсгүй яруу тодоор харуулсан юм.

Манайх шиг морийг дээдлэн шүтдэг, дээд сайн юм болгоныг бэлгэдэл гэж үздэг ард түмэнд энэ эмчилгээг ашиглавал үр дүн нь өрнийнхөөс илүү гарна уу гэхээс дутахгүй л байх. Жишээ болгоод адуу эмчилгээг ашигладаг зарим эмгэгийн нэрсийг сонирхуулъя.

•	Тархины цус харвалт -ын дараах нөхөн сэргэлт, тархины цусан хангамжийн өөр бусад алдаглын үеийн нөхөн сэргэлтийн үед. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнгүй болсон эрхтэнийг хөдөлгөөнд оруулах зорилгоор.

•	Саажилт -ын хэлбэрүүдийн үед мөн л нөхөн сэргэх зорилгоор.

•	Яс, үе мөчний өвчин эмгэгийн үед нөхөн сэргээх зорилгоор.

•	Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн өвчний үед.

•	Гэмтлийн дараах мэдрэлийн эмгэгийн үед.:

•	Хараа муудах, сонсгол муудах зэргийн үед.

•	Мэдрэлийн төрөлхийн өвчин

•	Мэдрэлийн үрэвсэл.

•	Хагалгааны дараах нөхөн сэргэлтийн үед.

•	Аутизм, невроз зэрэг сэтгэцийн эмгэгийн үед.

•	Эхний шатандаа яваа даралт ихсэх өвчин

•	Нуруу тулгуур эрхтэний тогтворгүй байдлын үед

•	Цээжний хэсгийн нугасны үеийн үрэвслийн эхний шат

•	Таталд цөөн өгдөг унах өвчний үед. /эпилепси, татаж унах өвчин/

•	Стресс, сэтгэл гутрал.

Нэлээд удаан хугацаанд нөхөн сэргэлт шаарддаг өвчин эмгэг байгааг та лав анзаарсан байх. Тэгэхээр нөхөн сэргэлтийн үед ажилгүй болсон эд эрхтэнийг ажилд оруулах,  түгшүүр айдсыг арилгах,  нурууны булчинг чангалж өгөх зэрэг олон талт үйлчилгээг адуу эмчилгээ үзүүлдэг. Мэдээж энэ эмчилгээг бусад шалгарсан аргуудтай хослуулж, хамтран хэрэглэвэл үр дүн нь хавьгүй сайн. Гол нь эмчийн заалтаар, номхон морь гэдэг нь эрхбиш ойлгомжтой байгаа байх.

Гүүний саамны сувилал гэж их олон гарах болсон, тэгвэл үүнтэйгээ зэрэгцээд ийм адуу эмчилгээг эмчийн заалтын дагуу давхар хэрэглэхийн сацуу үр дүн, нөлөөний талаар ул үндэстэй судалгаа явуулах хэрэгтэй байна. Баруунд гэхэд адуу эмчилгээний герман онцлог, англи онцлог, франц онцлог гээд хүртэл гарчихсан байхад хурдан хүлгээрээ бахархадаг та бид яагаад монгол онцлогтой адуу эмчилгээ гаргаж болохгүй гэж.

Хүн олноор нэг газар бөөгнөрөн сууж, мөнгөний төлөөх асар их өрсөлдөөн дунд маш их стресст орж ажилладаг, өв уламжлалаа мартагнаж эхэлж байгаа үед энэхүү адуу эмчилгээг өргөнөөр ашиглаж эхлэх нь ард олны, түүний дотор хүүхдийн эрүүл мэндэд нэн тустай нь гарцаагүй.

<fb:like href="http://www.103.mn/archives/4660" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/4660"></fb:comments>

Рейтерийн хам шинж
Ерөнхий

Рейтерийн хам шинж нь үений үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл гэсэн гурван шинж тэмдэгтэй байдаг. Эдгээрээс гол төлөв давамгайлдаг шинж тэмдэг нь үений үрэвсэл юм. Ингэхдээ үе, шээсний сүв, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл нь бүгд нэг өвчин үүсгэгчээр үүсгэгдсэн байдгаараа бусад хам шинжүүдээс ялгаатай байдаг. Энэхүү хам шинж нь гол төлөв залуу эмэгтэйчүүдэд ажиглагддаг.

Шалтгаан

Рейтерийн хам шинжийн шалтгаан нь вирус ба бактерийн халдвар юм. Мөн түүнчлэн хүний дархлалын системийн удамшлын онцлог (тодорхой өвчин үүсгэгч нэвтрэхэд хэвийн бус урвал үзүүлэх) юм. Үүсгэгч нь  сальмонелл ба шигелүүд, БЗХӨ үүсгэгч хламид, гонококк байдаг. Гэвч заримдаа рейтерийн хам шинж ба халдварын хооронд уялдаа холбоо байдаггүй. Ихэвчлэн рейтерийн хам шинж нь хламидын төрлийн бактериар халдварлагдсаны дараа үүсдэг. Дараа нь бичил биетнүүд цусаар бусад эрхтэн ба системээр тархана.

Явц

Рейтерийн хам шинжийн нууц үе нь 1-2 долоо хоног байна. Өвчин эхлээд шээсний сүвний үрэвслийн шинжээр илэрч, шээхэд өвдөлттэй байна. Гэвч заримдаа шээсний сүвний үрэвсэл далдуур явагдан том үений хэсгээр буюу өвдөгний үеэр өвдөх, арьс нь халуун оргино. Үеэр өвдөх нь байнга нэмэгдэж  хавагнана. Дараа нь шагайн г.м. бусад үеийг гэмтээнэ. Дунджаар үрэвслийн процесс 4-5 үеийг хамарна. Өвчтөний биеийн байдал муудан халуун нь нэмэгдэнэ. Энэ суурин дээр нүд, нүдний салст бүрхүүлийн үрэвсэл үүснэ. Хоёр өвчтөний нэг нь шодой ба амны хөндийн салст бүрхүүл жижиг шархлаа үүсч гэмтэнэ. Алга, ул эсвэл бүх биений арьсанд улаан толбо үүснэ. Толбо нь хатуу таваар бүрхэгдсэн байна. Хумс гэмтэх нь (зузаарах, хугарах) олонтоо байдаг.

Оношлогоо

Рейтерийн хам шинж гэж сэжиглэвэл эмчид яаралтай хандана. Энэ бол үе мөчний болон халдвартын эмч байна. Урьдчилсан оношыг өвчтнийг үзсэний дараа тавина. Энд үений үрэвсэл, шээс бэлгийн систем ба нүдний үрэвсэл нь үндсэн шалгуур юм. Цусны эмнэл зүйн шинжилгээнд өвчтөнд ерөнхий үрэвслийн шинж гарна. Рейтерийн хам шинжийн оношлогоонд цусны дархлаааны сорилууд маш чухал байдаг. Цусанд хламидийн эсрэг биеийг  илрүүлнэ. Мөн түүнчлэн шээсний сүвнээс, нүдний эсвэл үенээс авсан материалд халдварын үүсгэгчийг хайх хэрэгтэй. Өвчтний халдварт ПЦР – шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Эмчилгээг хоёр чиглэлээр хийнэ. Нэгдүгээрт антибиотик хэрэглэн халдвараас ангижруулна. Хоёрт эрхтэний гэмтлийг эмчилнэ. Энэ зорилгоор үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлийг (индометацин) эсийн өсөлтийг зогсоох (азатиопирин, метотрексат), глюкокортикоидууд (преднизолон) хэрэглэнэ. Зөв эмчилбэл эрүүлжих нь хурдан биш 4-6 сарын дараа эрүүлжинэ. Рейтерийн хам шинж нь эмчилгээнд муу үр дүн өгдөг удаан хугацаагаар явагдах нь цөөнгүй. Тохиолдлын 50% дахиж, харин 25% нь архаг хэлбэрт шилжин хөдөлмөрийн чадварыг алдуулна. Тухайн тохиолдолд ямар эмчилгээ хийвэл зохилтойг зөвхөн мэргэжлийн эмч зааж чадна гэдгийг мартаж болохгүй.

<fb:like href="http://www.103.mn/archives/4" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/4"></fb:comments>

Тулай өвчин
Ерөнхий

Тулай өвчин гэдэг нь шээсний хүчлийн давс (урат) үеэнд хуримтлагддаг үений өвчин юм. Тулай өвчнөөр 1000 хүний 3 нь өвчилдгөөс дийлэнх нь эрчүүд байдаг. Өвчнөөр ихэвчлэн 40-өөс дээш насны эрчүүд ба цэвэршсэн эмэгтэйчүүд өвчилдөг. Тулай өвчин нь хуруу, сарвуу, тохой, өвдөг, шагай ба тавхай гээд ямар ч үеийг гэмтээж болно. Ихэвчлэн тулай нь хөлийн хурууны үеүүдийг гэмтээдэг.

Үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлд артерийн даралт ихсэх, чихрийн шижин, удамшлын урьдчилсан хүчин зүйл, хооллолтын хямрал зэрэг юм.

Шалтгаан

Шээсний хүчил нь хэвийндээ бол эсийн амьдралын үйл ажиллагааны эцсийн бүтээгдэхүүн ба цусаар дамжин бөөрөөр шээстэй ялгардаг байна. Зарим тохиолдолд шээсний хүчлийн цусанд дахь хэмжээ ихэсдэг. Хүчлийн илүүдэл хэмжээ нь үеэнд хуримтлагдан, талстжин, үрэвсэл ба хүчтэй өвдөлтийг үүсгэнэ. Амьтны уураг ба архины илүүдэл нь байнга бие махбодын бодисын солилцоог алдагдуулж, шээсний хүчил үүсэхийг ихэсгэхэд хүргэдэг.

Явц

Тулай өвчний хөдлөл нь архи уусан (ялангуяа шар айраг) эсвэл хэт их идсэн суурин дээр үүсдэг. Өвчин гэнэт ба хүчтэй өвдөх, үеэр халуу оргих, улайх шинжээр эхэлнэ. Тулай өвчний хөдлөл нь шөнөөр илэрнэ. Гэмтсэн үеэр хүчтэй өвдөх өвдөлтийг бүр дэвсгэр цагаан даавууны жин хүртэл үүсгэж болно. Давтан хөдлөлийн үед гэмтсэн үеэр хатгуулах, өвдөх мэдрэмж төрүүлнэ. Хэрэв тулай өвчнийг эмчлэхгүй, хоолны дэглэм сахихгүй бол хурцдах үе нь үргэлжилнэ. Бүх үеэнд үений үрэвсэл үүсч, цөөнгүй тохиолдолд бөөр ба шээс ялгарулах системийг гэмтээнэ.

Оношлогоо

Оношыг үений эмч өвчтний өгүүлэмж болон үзлэгийн үед тавина. Онош цусны шинжилгээгээр венийн цусанд шээсний хүчлийн агууламж ихэссэн нь илэрдэг. Мөн зарим тохиолдолд эмч үений шингэний сорил хийж микроскопоор шээсний хүчлийн талст бий эсэхийг шинжилнэ. Хэрэв тулай өвчнийг эмчлэхгүй ба хоолны дэглэм сахихгүй бол бөөрний дутагдал үүсч, шээсний хүчлийн илүүдэл талстжсан үсгэврийг зайлуулах боломжгүй юм.

Эмчилгээ

Харамсалтай нь, тулай өвчнийг бүрэн эмчилж сураагүй байна. Эмчилгээнд юуны түрүүнд хүнсэнд хэрэглэж байгаа бүтэгдэхүүнүүдээ эмчтэй зөвлөсний үндсэн дээр тун нарийн сонгож авдаг болох эхэргтэй. Тулай өвчний эмчилгээний эмүүд: үрэвслийн эсрэг бэлдмэлүүд ба шээсний хүчлийн талст үүсэхийг саатуулдаг бэлдмэлүүд орно. Түүнээс гадна эмч кортикостеороид даавар, шээсний хүчиллэгийг өөрчилдөг ба бөөрөнд чулуу үүсэх магадлалыг бууруулдаг бэлдмэлүүдийг бичиж өгнө. Тулай өвчний эмчилгээний шинэ аргад цусыг плазмофорезогемосорбция аппаратын тусламжтайгаар цэвэрлэх ажилбар юм. Нөхөн сэргээх эмчилгээ нь биеийн байдлыг харьцангуй хөнгөлж өгнө. Зөөлөн эдэд хуралдсан шээсний хүчлийг авах мэс заслын аргыг хэрэглэдэг. Эмчилгээний бүх аргууд нь биеийн жинг засах ба тулай өвчний хамсаатан болсон бүх солилцооны өвчнийг (судасны хатуурал, чихрийн шижин) эмчлэхэд чиглэнэ.

Урьдчилан сэргийлэлт

Тулай өвчний хурцдалаас сэргийлэхийн тулд задрах үедээ шээсний хүчил харьцангуй ихээр үүсгэдэг хүнсийг – элэг, үхрийн хэл, мөөг, сардина загас, загасны түрс, шош, вандуй, шар айргийг хамгийн бага хэмжээгээр хэрэглэнэ. Өдөрт их хэмжээний буюу 3 литрээс багагүй шингэн ууж байх хэрэгтэй. Усгүйжилт нь бөөрний үйл ажиллагааг муутган цусны ийлдсэнд шээсний хүчлийн өтгөрүүлэг ихсэхэд хүргэнэ.

<fb:like href="http://www.103.mn/archives/10" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/10"></fb:comments>

Чонон хөрвөс
Ерөнхий

Чонон хөрвөс гэдэг нь хүний дархлалын систем өөрийнхөө жинхэнэ эсийг харийн гадны эс шиг мэдрэн хүлээн авч түүнтэй тэмцдэг хүнд өвчин юм. Энэ үед бие махбодод өвөрмөц бодис боловсорч, дараах дарааллаар гэмтээнэ: судас, арьс, үе, дотор эрхтэн (бөөр, уушиг, зүрх, элэг ба бусад).

Чонон хөрвөстэй арван өвчтний ес нь эмэгтэй байх ба тэдний хагас нь 15-25 жилийн хооронд анхны шинж илэрсэн байдаг. Өвчин хурцаар эхэлж болно. Эсвэл хурц шинжтэй бага мэдэгдэх хэлбэрээр явагдах ба хурцдалын шинж бага өгдөг.

Шалтгаан

Өвчний шалтгааны одоогоор нарийн тодорхойлж чадаагүй байгаа. Хэсэг эрдэмтэд нь төрөлхийн дархлалын системийн согогын суурин дээр вирусын халдвар хавсарснаас үүсдэг үзсэн байдаг. Өвчин наранд олон цагаар явах, төрөлт, үр хөндөлт, сэтгэл санааны хүнд ачаалал зэргийн үед үүсэх нь олонтаа байдаг. Чонон хөрвөстэй олон өвчтөн эмийн бэлдмэл ба хүнсний бүтээгдэхүүнд харшилтай байдаг. Насанд хүрээгүй байхдаа төрөх нь чонон хөрвөсөөр өвчлөх магадлал эрс ихэсдэг байна.

Явц

Өвчтний бие сулран, турж, ямар ч шалтгаангүйгээр халуурна. Чонон хөрвөсийн үеийн арьсны өөрчлөлт нь дараах маягтай байна:

• Хамар ба хацар улайх. Үүнийг “эрвээхэй” гэж нэрлэдэг. • Салхи, хүйтний нөлөөгөөр, наранд шарагдахад долгионоос хамаарч хувцасны задгай хэсгийн улайлт. • Хөл, гараар хөх ягаан толбо гарч, модны мөчрийн зураглал шиг торлог зураглал үүснэ. Зовиуруудаас том (өвдөг, мөр), жижиг (сарвууны үе) үеэр өвдөх нь олонтоо байдаг. Булчингаар өвдөж тайван бус болно. Уушиг, бөөр, зүрх, тархи гэмтэнэ. Чонон хөрвөсийн суурин дээр фосфолипидийн эсрэг хам шинж буюу бие махбодод фосфолипидыг өөрчилдөг бодисууд үүсдэг. Фосфолипидүүд хүний бие махбодын бүх эсийн бүрхүүлд хэдий ихээр орсон байна өвчин төдий ихээр хүнд байна.

Оношлогоо

“Чонон хөрвөс” гэсэн оношыг үе мөчний эмч өвчтний зовиур дээр үндэслэн: шалтгаангүйгээр турах, нүүр “эрвээхэй” хэлбэрээр улайх, үе, бөөр, зүрх ба бусад эрхтэн гэмтэх зэрэг шинжүүд гарна. Чонон хөрвөсийн үед заавал цусны эмнэл зүйн шинжилгээ (үрэвслийн ерөнхийшинж илрэх), чонон хөрвөсийн цусны шинжилгээ, дархлааны шинжилгээ, шээсний эмнэл зүйн шинжилгээ, уушгины рентген шинжилгээ, зүрхний чанд авиан шинжилгээ хийнэ. Эмч зөвхөн өвчнийг илрүүлээд зогсохгүй, өвчтөнд учрыг олж өгч эмчлэгдэх боломжыг олгоно.

Эмчилгээ

Чонон хөрвөстэй өвчтөнд үргэлжилсэн олон жилийн бүрдмэл эмчилгээ шаардлагатай. Хэдий эрт эхэлнэ, төдий сайн байдаг. Чонон хөрвөсийн эмчилгээг дааврын гаралтай үрэвслийн эсрэг бэлдмэлээс (глюкокортикоидууд)  эхэлнэ. Учир нь хүндэрсэн дархлалын урвалыг дархлал дарангуйлах бэлдмэл хэрэглэн намдаана. Глюкокортикоид ба дархлал дарангуйлах бэлдмэлийг хавсарч хэрэглэх нь олонтаа байдаг. Жинхнээсээ энэ үед ноцтой төстэй урвал үүсдэг ба иймд өвчтний биеийн байдлыг тогтмол шинжлэх хэрэгтэй ба шаарлагатай бол эмчилгээний схемд оруулж өөрчилнө. Үүнтэй холбоотойгоорчонон хөрвөстэй өвчтний эмчилгээг поликлиникт дотрын болон үе мөчний эмчийн хяналтан дор хийх хэрэгтэй ба өвчтний биеийн байдал муудсан үед эмнэлэгт хэвтүүлнэ. Өвчний давшилтын үед плазмаферез хийнэ. Өвчтөнд наранд халах, хөрөх, хагалгаанд орохоос зайлсхийх, вакцин ба эмчилгээний ийлдэс хийлгэхээс зайлсхийх хэрэгтэй.

<fb:like href="http://www.103.mn/archives/9" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/9"></fb:comments>

Системийн гаралтай судасны үрэвсэл
Ерөнхий

Судасны хана үрэвсдэг бүлэг өвчнүүдийг системийн гаралтай судасны үрэвсэл буюу систем васкулит гэсэн бүлэгт багтаадаг.

Одоогоор хэд хэдэн төрлийн васкулитууд мэдээгдээд байгаа бөгөөд тэдгээрийг дараах үндсэн төрлүүдэд хуваадаг, үүнд:

Тараагуур судасны товруут үрэвсэл. Жижиг ба дунд хэмжээний артерийн судсыг хэсэгчлэн хамарч гэмтээдэг.)

Венегерын гранулематоз. Энэ өвчний үед эхлээд амьсгалын дээд зам ба уушгины судсууд дараа нь бөөрний судас гэмтдэг.

Аврага эст зулайн тараагуур судасны судасны үрэвсэл. Том судаснуудын үрэвсэл

Өвөрмөц бус гол судас, тараагуур судасны үрэвсэл. Том судас ба гол судас гэмтдэг.

Бөглөрөлт бүлэнтэт судасны үрэвсэл. Мөчдийн артери бөглөрөн гэмтэнэ.

Бехчетын хам шинж. Амны салстын үрэвсэл ( буйлны үрэвсэл ), бэлэг эрхтний салстын өөрчлөлт ба нүдний үрэвсэлт гэмтэл гэсэн 3 гол шинж тэмдэгтэй судасны үрэвсэл.

Шалтгаан

Судасны үрэвслийн шууд нөлөөлөх шалтгаан тодорхой бус байна.

Явц

Ямар ч төрлийн судасны үрэвслийн үед судас гэмтэж, улмаар эрхтэнүүд, системийн цусан хангамж алдагдан өөрчлөлтөнд ордог.

Судасны үрэвслийн төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой.

Тараагуур судасны товруут үрэвсэл. Өвчин үндсэндээ эрэгтэй хүмүүсийг өвчлүүлнэ. Булчингаар өвдөх,  халуурах, биеийн жин багасах шинж илэрнэ. Мөн гэнэт хэвлийгээр хүчтэй өвдөх, гүйлгэх бөөлжүүлэх зэрэг шинжүүд гарч болно. Тархинд цус харвах, сэтгэцийн өөрчлөлт үүсэх аюултай.

Венегерын гранулематоз. Энэ өвчний үед хамрын хөндийгөөр өвдөх, идээ, цустай зүйл хамраас гарах, хамрын салст бүрхүүлийн яр, хамрын таславч задрах, үүнээс үүдэн хамар эмээл хэлбэртэй өөрчлөлт үүсэх.  Эдгээрээс гадна ханиалгах, цустай ханиах, амьсгаадах, цээжээр өвдөх, бөөрний дутагдал үүсэх аюултай.

Аврага эст зулайн тараагуур судасны судасны үрэвсэл.   Энэ өвчнөөр ахмад насны хүмүүс (60-80) өвчилдөг. Энэ өвчний үед: долгион маягын халууралт, бие сулрах, бие тавгүй болох, биеийн жингээ алдах турах, толгой лугшиж хүчтэй өвдөх, энэ нь зажлах үед ихсэнэ, зулайн хэсэгт хавагнана.

Өвөрмөц бус гол судас, тараагуур судасны үрэвсэл.Өвчтөн мөчөөр хүнд оргин ядрах, ачааллын үед өвдөх зэргээр зовиурлан ухаан алдан, хараа алдагдаж болно. Бөглөрөлт бүлэнтэт судасны үрэвсэл. Түүний шинж тэмдэг нь гэмтсэн судаснаас хамаарна. Үндсэндээ мөчдийн судас гэмтэн хазганан гар бадайрна.

Бехчетын хам шинж. Түүний ихэвчлэн илэрдэг шинж – дахилт бүхий амны салст бүрхүүлийн үрэвсэл юм. Хоёрдох олонтоо тохиолддог шинж бол эрэгтэй хүний хуйхнаг ба шодойн дээр шарх гарах, эмэгтэйд үтрээ ба гадна бэлэг эрхтэн дээр шарх гарах юм. Мөн нүдний янз бүрийн үрэвсэл үүснэ.

Оношлогоо

Дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл үе мөчний эмчид яаралтай хандах хэрэгтэй. Өвчтөнд цусны эмнэл зүйн шинжилгээ, шээсний эмнэл зүйн шинжилгээ, судасны зураг авах (судсыг шинжлэх), цээжний рентген зураг авах шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Эмчилгээ нь судасны үрэвслийн төрлөөс хамаарна. Үндсэндээ үрэвслийн эсрэг бэлдмэлүүд, дархлаа дарангуйлах бэлдмэл (дархлааг дарах) ба судасны цусны урсгалыг хурдасгах эмүүдийг хэрэглэнэ. Судасны үрэвсэлтэй өвчтний эмчилгээг янз бүрийн мэргэжлийн эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ. Энэ өвчний янз бүрийн хүндрэлээс хамаарч дотрын эмч, бөөрний эмч, чих хамар хоолойн эмч, мэс заслын эмч, нүдний эмч ба бусад мэргэжлийн эмчийн зөвлөгөөг шаарддаг. Эдгээр асуудлууд нь ялангуяа судасны үрэвслийг эмчилгээний хандлагад ганц чухал зүйл юм.

<fb:like href="http://www.103.mn/archives/8" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/8"></fb:comments>

Хэрлэг өвчин
Ерөнхий

Хэрлэг, хэрэх өвчин буюу ревматизм гэдэг өвчин нь дээхэнэ үед гол төлөв нас дээр гарсан хүмүүс л мэддэг байсан. Гэвч орчин үед дунд сургуулийн сурагч, оютнуудын дунд ч цөөнгүй ажиглагдах болсон нь харамсалтай.

Хэрлэг өвчин нь аажмаар, мэдэгдэхгүйгээр өвчлүүлдэг. Нэгдүгээрт  зүрх судас ба үе мөчөнд өөрчлөлт үүсгэдэг. Дараа нь элэг, бөөр ба уушгинд хүрнэ. Энэ өвчний үед хүний бие махбодод бүхэлд нь орших өвөрмөц шинжтэй эсийн бүлгийг (холбогч эд) гэмтдэг болохоор ийнхүү олон эрхтэн гэмтэж байдаг юм.

Шалтгаан

Хэрлэг нь даарч хөрөх, ядрах, чанар муутай хооллолт (уураг, амин дэм багатай), муу удамшил (удамд нь хэрлэг тохиолдсон байх зэрэг юм) зэрэг нөхцөл нөлөөлдөг. Гэвч хамгийн гол нь энэ өвчнийг үүсэхэд тусгай бактери хэрэгтэй. Энэ нь бета-цус задлагч А бүлгийн стретококк  нэртэй бактери юм. Энэ бактери нь гүйлсэн булчирхайн үрэвсэл / ангин /, улаан эсэргэнэ, залгиурын үрэвсэл үүсгэдэг. Ийм халдварын дээр нь дархлалын системийн гажиг нэмэгдвэл сүүлдээ хэрлэг болж болно. Стастистик мэдээнээс үзэхэд цочмог стрептококкын халдварын 0,3-3% нь хэрлэг өвчинд шилждэг байна.

Явц

Стрептококкуудыг хүний биед нэвтэрч үрэвсэл үүсгэсний хариуд дархлалын систем хамгаалах бодисуудыг ялгаруулж эхэлнэ. Эдгээр бодисууд нь өвчин үүсгэгч бактерууд, тэдний ялгаруулсан бодис болон бие махбодийн өөрчлөгдсөн эсүүдийг мөн устгана. Хэрлэгийн урьдчилсан хүчин зүйлтэй хүмүүсийн дархлалын систем нь хяналтнаас гарсан байдаг. Өвчний үед стрептококк төдийгүй холбогч эдийн эсийг устгах онцлогтой бодисыг үргэлжлүүлэн гаргасаар байдаг. Үүний үр дүнд энэ эс их байгаа эрхтэнд үрэвслийн голомт үүсэж, эрхтэний хэвийн үйл ажиллагааг өөрчилдөг.

Шинж тэмдэг

Хэрлэгийн анхны шинж тэмдгүүд нь ихэвчлэн гүйлсэн булчирхай болон төвөнхний үрэвслээс хойш 2-3 долоо хоногийн дараа илэрнэ. Хүн эхлээд бие хүчтэй сулрах ба үе мөчөөр өвдөх, халуурах шинж тэмдэг илэрнэ. Заримдаа өвчин далд хэлбэрээр явагдана. Энэ үед халуун нэг их өндөр биш (ойролцоогоор 37,0 хэм), бие сулрана, зүрх ба үе мөчний үйл ажиллагаа өөрчлөгдөнө. Ихэвчлэн хэрлэгийг үетэй холбоотой эмгэг,  үений үрэвсэл гэж тааварладаг. Өвчин ихэвчлэн том ба дунд үеийг гэмтээнэ. Энэ үед өвдөг, тохой, бугуй ба шагайн үеэр өвдөнө.  Өвдөх мэдрэмж нь эрс нэмэгдэн, эмчилгээгүй үед эрс буурна. Гэвч өвдөлт буурлаа гээд үений үрэвсэл зогсохгүй. Хэрлэгийн мөн зүрхэнд тун их сөрөг нөлөөтэй. Энд судасны цохилтын тоо алдагдана (хэтэрхий хурдан эсвэл хэтэрхий цөөн), зүрхний хэмнэл доголдох, зүрхээр өвдөх зэрэг шинж илэрнэ. Хүн ихээр амьсгаадах, бие сулрах, хөлрөх, толгой өвдөх зэргээр тайван биш болно. Хэрлэг нь мэдрэлийн системийг гэмтээнэ. Энэ үед нүүрний, гар эсвэл хөлийн булчин өөрийн эрхгүй татвагнана.

Үр дагавар

Хэрэв түүнийг эмчлэхгүй бол хэрлэг бүх эрхтнийг гэмтээж, хүн түргэн хөдөлдмөрийн чадвараа алдахад хүрэх аюултай. Хүүхдэд ихэвчлэн хэрлэгийн цочмог хэлбэр тохиолдоно

Оношлогоо

“Хэрлэг өвчин” гэсэн оношыг зөвхөн эмч л тавьж чадна. Оношлохдоо эхлээд цусны ерөнхий шинжилгээ хийхэд үрэвслийн шинж илэрнэ. Хоёрдугаарт цусны дархлалын шинжилгээ хийж хэрлэгийн үед илэрдэг өвөрмөц бодисыг илрүүлнэ. Эдгээр бодис нь цусанд эрт илрэхгүй ба өвчин эхэлснээс хойш долоо хоногийн дараа илэрч 3-6 долоо хоногт дээд хэмжээндээ хүрнэ. Зүрхний гэмтлийн зэргийг тодорхойлохын тулд зүрхний эмчин зөвлөгөө авч, ЗЦБичлэг, зүрхний эхография хийнэ. Үений байдлыг дүгнэхийн тулд гэмтэл согогын эмчид хандан, үе дурандах, үений эд эсийн шинжилгээ, үеэнд оношлогооны зорилгоор хатгалт хийж үений шингэнг шинжилнэ. Бусад эрхтнүүдийн хэрлэгийн гэмтлийн үед бусад мэргэжлийн эмчинй зөвлөгөөг авна.

Эмчилгээ

Хэрлэгийн хурцдал үед эмчилгээг зөвхөн эмнэлэгт хийнэ. Хэвтрийн дэглэм сайтар сахиж, эмчин заасан бүхнийг биелүүлнэ. Өвчтөнд үрэвслийн шинжийг дарах эм өгнө. Өөрчлөгдсөн үеийг гэмтэл согогын эмчид үзүүлэн ажилбарыг хийлгэнэ. Онцгой хүнд үед эмийн бэлдмэлийг шууд үеэнд тарина. Түүнээс гадна өвчтөнд нөхөн сэргээх эмчилгээ хийнэ. Хэрлэгийн эмчилгээг 3 шатлалтай системээр хийнэ: эхний шат нь – удаан (4-6 долоо хоног) эмнэлэгт эмчлэх идэвхтэй үе, хоёрдугаар шат – эмнэлгээс гарсны дараах сувилалын, рашаан-сувилалын эмчилгээ, гуравдугаар шат – диспансерын хяналт юм. Хэрлэгийн эмчилгээг эрт эхлэх тусам үр дүн нь сайтай байна. Хэрлэгийн идэвхтэй шатанд өвчтөнг эмнэлэгт хэвтүүлж, хэрэв үүнийг хийж болохгүй бол хэвтрийн дэглэм гэрийн нөхцөлд сахина. Эмчилгээний иж бүрдэлд эмчилгээ-хамгаалах ба хөдөлгөөний дэглэм, чанартай хооллолт, эмийн болон нөхөн сэргээх бодис, эмчилгээний биеийн тамир орно.

Хөдөлгөөний дэглэмийг цусны эргэлтийн дутагдал багасах эсвэл хэрлэгийн процесс арилах хэмжээгээр өргөтгөнө. Хоол хүнс нь янз бүрийн, амин дэм, уураг, фосфолипидтэй ногоо, жимс, өндөг байна. Амин дэм нь уургийн солилцоог хэвийн болгон, үрэвслийн эсрэг, глюкокортикоидын дааврын ялгаралтыг эрчимжүүлнэ. В бүлгийн амин дэм нь зүрхний булчингын ажиллах чадварыг ихэсгэнэ. Хэрлэгийн эмчилгээнд эмийн бодисоос: антибиотикууд (пенициллин, оксациллин, метициллин, ампициллин, бициллин-5), үрэвслийн эсрэг стеройдын бус бэлдмэл (аспирин, анопирин, ацесал, новандол, индометацин, диклофенак, ибупрофен, пироксикам, бутадион, реопирин, мефанамын хүчил), глюкокортикоидууд (преднизолон, преднизон, дексаметазон, триамцинолон), дархлал дарангуйлах бэлдмэлүүд (холины зэргэлдээх бэлдмэлүүд- делагил, плаквенил, ба түүнчлэн цитостатик дархлал дарангуйлагчууд- 6-меркаптопурин, имуран, хлорбутин) зэргийг хэрэглэнэ. Гамма-глобулины бэлдмэлүүд (өвөрмөц бус гамма-глобулин, гистаглобулин ба бусад) бие махбодын өвөрмөц дархлалын хамгаалах хүчийг эрчимжүүлдэг.  Зүрх судасны системийн ээнэгшил алдагдлын үед зүрхнийф гликозидуудыг хэрэглэнэ (строфантин, коргликон, изоланид, дигоксин, дигитоксин), шээс хөөх бэлдмэлүүд (фуросемид, лазикс, бринольдикс). Өвчний хүнд, ямар эрхтэн гэмтээсэн зэргээс бэлдмэлүүдийг хавсарч хэрэглэх нь хамаарна.

Мөн хэрлэгийн эмчилгээнд нөхөн сэргээх эмчилгээний аргуудыг хэрэглэнэ. Кальци ба салицилаттай электофорезыг ерөнхий аргачлалаар эсвэл үений орчимд тавьж хэрэглэнэ. Үеэр сунжруулан өвдөх үед идэвхтэй ба идэвхгүй шатанд үений орчмыг соллюксын гэрлээр шарах эсвэл хэт улаан туяагаар шарах, үений орчимд УВЧ шарлага, гэмтсэн үеэнд парафин наах зэргийг хэрэглэж болно. Хэрлэгийн процессийн идэвхтэй шатанд цусан хангамжыг сайжруулах зорилгоор хөдөлгөөнгүй үлдэцийг арилгахын тулд мөчдөд иллэг хийнэ. Эмчилгээний иж бүрдэл арга хэмжээнд эмчилгээний биеийн тамир орно. Архаг халдварын голомтонд хэт ягаан туяа, УВЧ шарлага, бичил долгион ба антибиотикын электрофоррезоор үйлчилнэ. Иж бүрдэл эмчилгээнд ихэвчлэн нүүрс хүчлийн хүхэрт устөрөчийн, радоны, хүчилтөрөгчийн ба хлорт натрийн ваннуудыг оруулна. Хэрлэгийн гаралтай зүрхний гажгийн үед нүүрс хүчлийн ба хүхэрт устөрөгчийн ваннууд үр дүнтэй байна. Хэрлэгийн далд болон сул явцтай хэлбэрийн үед зүрхний гажиг үүссэн бол радоны ванн үр дүнтэй байдаг.

Намжилтын шатанд гэмтсэн үений хэсэгт шавар эмчилгээг хийнэ. Хамгийн гол нь энэ бүх эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмчийн заалтын дагуу хийнэ гэдгийг мартаж болохгүй. Эмчийн заалтгүйгээр дур мэдэн эмчилгээ хийвэл хор болно уу гэхээс тус болохгүй гэдгийг анхаараарай.

<fb:like href="http://www.103.mn/archives/7" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/7"></fb:comments>

Системийн гаралтай арьс хатуурах өвчин
Ерөнхий

Системийн гаралтай арьсны хатуурах өвчин нь холбогч эд нягтран хатуурдаг хүнд өвчин юм. Үүслээр нь хатуурал гэж (sklerosis – хатуурах гэсэн грек үг) нэрлэгддэг. Системийн гаралтай арьсны хатуурах өвчин нь ихэвчлэн арьсыг гэмтээдэг. Түүнээс гадна жижиг судсууд ба дотор эрхтнүүд: ходоод гэдэсний зам, уушиг, бөөр, зүрх гэмтэнэ.

Системийн гаралтай арьсны хатуурах өвчнөөр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин их өвчилдөг. Өвчтний дундаж нас 30-40.

Шалтгаан

Энэ өвчний шалтгаан одоог хүртэл тодорхой бус байгаа. Эрдэмтэд системийн гаралтай арьс хатуурах өвчний үүсч хөгжихөд төрөлхийн дархлалын системийн дутуу байдал нь аутоиммун алдагдалд хүргэснээс болдог гэж үзэх болсон. Энэ үед хүний дархлалын систем өөрийнхөө жинхэнэ эсийг гадны эс гэж таниад устгаж эхэлдэг. Энэ өвчний тохиолдолд холбогч эдийг устгаж эхэлдэг.

Явц

Системийн гаралтай арьсны хатуурах өвчин хэдий янз бүрийн эрхтэн, системийг гэмтээнэ, өвчний шинж тэмдэг төдий янз бүр байна. Ихэвчлэн өвчин Рейногын хам шинж гэж нэрлэгдэн эхэлдэг. Энэ үед гарын хуруу, хөлийн цусны урсгал алдагдсан онцлог шинж гардаг. Хүний үе мөч гэнэт цайрч, хөхөрч, өвдөж эхэлнэ. Өвчин даамжирсан үед үхжил үүсч болно.

Арьс ба үеэнд дараах өөрчлөлт үүснэ, үүнд: эхлээд нүүр, сарвуу, цээж, өвдөг ба тавхайгааар хавангийн голомт (хавдар) үүснэ. Цаашид удах тусам хаван нь хатуурна. Арьсны өнгө цагаан лав шиг болно. Өвчин өвчтний нүүрний төрхийг өөрчилж баг зүүсийн юм шиг болгон, амыг нарийсгана. Хурууны арьс хатуурснаас болж хөдлгөөн нь хөшүүн болно. Хоол залгих үед өвдөх, өтгөн хатах, эсвэл гүйлгэх шинж тэмдэг илэрнэ. Амьсгаадах, зүрхний гажиг, бөөрний үрэвсэлт өвчин үүснэ. Ийм өвчтнүүдийн үений хөдөлгөөн хөшингө болж, үеэр өвдөж зовиурлана.

Үр дагавар

Эмчилгээ хийхгүй бол өвчний шинжүүд ихэснэ. Өвчин эхэлснээс 1-2 жилийн дараа үхэлд хүргэх аюултай гэж үздэг.

Оношлогоо

Дээр дурдсан шинжүүд гарвал яаралтай үе мөчний эмчид хандана. Эмч оношыг үзлэг хийсний дараа тавьж хэцүү нийлмэл тохиолдолд арьс ба үенээс эд эсийн шинжилгээ хийнэ. Заримдаа өвчтөнд дархлалын ба цусны эмнэл зүйн шинжилгээ хийх ба  үрэвслийн ерөнхий шинж гарна. Зүрхний өөрчлөлтийг зүрхний цахилгаан бичлэг, зүрхний чанд авиан шинжилгээний (зүрхний орчимд хийдэг чанд авиан шинжилгээ) тусламжтайгаар шинжилнэ. Рентгений тусламжтайгаар уушиг ба үений өөрчлөлтийг илрүүлнэ.

Эмчилгээ

Системийн гаралтай арьсны хатуурах өвчний эмчилгээнд үрэвслийн эсрэг ба биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийнэ. Үрэвслийн эсрэг эмчилгээнд кортикостероид ба дархлал дарангуйлагч бэлдмэл хэрэглэнэ. Сүүлийн жилүүдэд кальцын сувагт хориг үүсгэдэг бэлдмэлүүдийг өргөнөөр хэрэглэдэг болсон. Өвчний бүх хувилбаруудын явцад идэвхтэй амин дэм эмчилгээ хийнэ. Архаг явцын үед рашаан эмчилгээ (шилмүүст, радон ба хүхэрт устөрөгчийн ванн), парафинан, шавар эм чилгээ, гиалуронидазын электрофорез эмчилгээ хийнэ. Физик эмчилгээ, эмчилгээний биеийн тамир ба иллэг чухал ач холбогдолтой. Тухайн тохиолдолд ямар эмчилгээ хийхийг зөвхөн мэргэжлийн эмч заана гэдгийг мартаж болохгүй.

<fb:like href="http://www.103.mn/archives/6" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/6"></fb:comments>

Бехтеревын өвчин
Ерөнхий

Энэ өвчний нэрийг грекээс орчуулбал “ankylos” нь “бөгтийх, бөгтөр болгох”, “spondylos” нь “нугалам” гэсэн үг болно. Ийм маягаар үеэр хөдөлгөөнгүй болсон үений үрэвсэл гэдэг нь нугалам бөгтөр болдог өвчин юм.

Хөдөлгөөнгүй болсон үений үрэвслийн үед нугаламууд хоорондоо нийлдэг. Үүний үр дүнд нугаламууд хөдөлгөөнгүй болно. Энэ өвчний талаар анхлан оросын мэдрэлийн эмч Владимир Бехтерев бичсэн болохоор ийнхүү Бехтеревын өвчин гэсэн нэр болсон. Ихэвчлэн үеэр хөдөлгөөнгүй болсон үений үрэвслээр эрэгтэйчүүд өвчилнө. Өвчний эхний шинж нь шилжилтийн насны хүүхдэд, дунджаар 15 насанд илэрдэг.

Шалтгаан

Өвчний эрсдлийн хүчин зүйлд удаан хугацааны үрэвсэлт өвчин ба сэтгэл санааны дарамт, ачаалал байдаг. Бехтеревын өвчний жинхэнэ шалтгаан нь тодорхойгүй байгаа. Өвчин далд халдвар дээр удамшлын болон дархлалын системийн удам зүйн тодорхой онцлог нэмэгдэхэд өвчин үүсдэг гэж үздэг.

Явц

Өвчний хөгжлийн үед нугаламын янз бүрийн хэсгийн үеэнд өөрчлөлт аажмаар явагддаг. Эхний ээлжинд Бехтеревын өвчин нь ууц-ташааны холбоосыг (аарцгийн үе) гэмтээнэ. Дараа нь үрэвслийн процесс нугалам хоорондын болон хавирга – нугаламын үеийг хамарна. Хэрэв процессыг хяналтан дороо авахгүй бол өвчтний нугаламын хөдөлгөөн ихээр, бүрэн хөдөлгөөнгүй болтлоо алдагдана.

Шинж тэмдэг

Ууц орчмоор хурц биш өвдөлт өгөх, заримдаа цавь болон гуяны гадна талын хэсгээр өвдөх нь энэ өвчний эхний шинж тэмдэг байж болзошгүй. Энэ мэдрэмж нь өглөө болон шөнөөр илэрнэ. Өвчтний нойр хямарна. Өглөө нуруугаар хөших тул босоход бэрхшээлтэй болж ирнэ. Аажмаар хэдэн жилийн дараа хүзүү ба нуруугаар хөшингө болж, өвдөнө. Энэ үед өглөөгүүр мөн л таагүй байдал мэдрэгдэнэ. Налуу газар урагшаа ба хойшоо явахад хэцүү байх бөгөөд өвдөлт мэдрэгдэнэ. Амьсгаа гүн авах,  ханиалгах, найтаахад өвдөнө. Бехтеревын өвчний онцгой шинж бол нугаламын хөдөлгөөн хязгаарлагдах, түүний богиносолт, өвчтэй үе юм. Өвчнийг эмчлэхгүй бол нугалам бүрэн хөдөлгөөнгүй болж, гараа тохойгоор нугалсан, нуруу бөгтөр, толгой тонгойлгосон, хөл өвдөгөөр бага зэрэг нугалсан гээд гуйлга гуйж байгаа хүнтэй адил болно.

Үр дагавар

Эмчилгээ хийхгүй бол нугаламын хөдөлгөөн хязгаарлагдахаас гадна өвчин бусад эрхтэн, системд тархана.

Оношлогоо

Мэргэжлийн эмч үзээд бүсэлхий орчмоор өвдөх, өвдөлт 3-аас дээш сараар үргэлжлэх ба амрах үед багасах зэрэг шинж тэмдэгийг үндэслэн тавьдаг. Цээжний нугаламаар өвдөн хөшиж, амьсгалахад хэцүү болно. Эдгээр шинжүүд илэрч байвал үе мөчний эмчийн зөвлөгөөг авч, нэмэлт шинжилгээнүүдийг хийлгэнэ. Шинжилгээнд рентген зураг авах, эсвэл үений соронзон-цуурайт томографи юм. Эмч мөн цусны эмнэл зүйн шинжилгээ хийж, үрэвсэл -ийн ерөнхий шинжийг илрүүлнэ.

Эмчилгээ

Одоо үед Бехтеревын өвчний эмчилгээнд үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл (индометацин, ортофен), глюкокортикоидууд, өвчний хүнд явцтай үед дархлал дарангуйлагчидыг хэрэглэх болсон. Эмийн эмчилгээнээс гадна өвчинтэй тэмцэх үр дүнтэй аргад нөхөн сэргээх болон эмчилгээний гимнастик орно. Эмчилгээний гимнастик ба хөдөлгөөн эмчилгээ нь (хөдөлгөөний идэвжилийн тусламжтайгаар хийх эмчилгээ) системтэйгээр өдөр бүр 30 минутаар өдөрт 1-2 удаа хийх ба өвчтний биеийг сайжруулах ашигтай. Нурууны булчингын иллэгнь нугаламын өвдөлтийг багасган, булчингын сулралыг багасган, булчинг бэхжүүлнэ. Зөв эмийн эмчилгээний нөхцөлд нугаламын бүрэн хөдөлгөөнгүй байдалын эрсдлийг мэдэж зохицуулснаар, эсвэл араг ясны бусад хэсгийн өөрчлөлт багасна. Нарийн эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмч заана гэдгийг мартаж болохгүй.

<fb:like href="http://www.103.mn/archives/5" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/5"></fb:comments>