Эрүүл мэнд » A-Я өвчин

Стресс тайлах хялбар дөрвөн арга
Бензин түлшний, махны үнэ нэмэгдлээ, эдийн засгийн хямрал нүүрлээд мөнгө төгрөг хомсдлоо г.м. гадаад нөхцөл байдал, өдөр тутмын нэгэн хэвийн ажил, утаа тортог, бөглөө, бухимдал гээд ойрын нөхцөл байдал зэрэг олон шалтгааны улмаас бидний орж байдаг стрессийн хүрээ, зэрэг улам бүр нэмэгдсээр.

Релаксаци буюу биеэ суллан тайвшрах дасгалууд нь тэр бүх стрессийг тайлж, амрах, хүчээ сэлгэх шалгарсан арга юм. Зүгээр ч нэг хүчээ сэлгэх биш богино хугацаанд илүү үр ашүгтай алжаалаа тайлж, өөртөө илүүтэй итгэлтэй болно.

Хүн болгонд тохирдог нэг арга, нэг супер технологи гэж байдаггүй болохоор та энд санал болгож байгаа дөрвөн аргуудыг туршин үзэж байгаад өөрт тохирох нэг аргыг, эсвэл хоёр аргыг сонгон хослуулан хэрэглээрэй.

Туршиж үзсэн даруйд шууд л дээд зэргээр бие сэтгэлийг амраадаг арга гэж байхгүй гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. ямар нэг чадварыг эзэмшихэд хугацаа шаардлагатай байдаг болохоор богино хугацаанд үр ашигтай тайвширч сурахын тулд тодорхой хугацаанд дасгал, сургуулилт хийх хэрэгтэй.

Тэгэхээр та өдөр болгон ердөө 10-15 минутыг биеэ суллах, сэтгэлээ амирлуулах дасгал хийхэд зориулаад байхад л тун богино хугацаанд биеэ суллаж, хүчээ сэлгэж сурна.

Биеэ суллах, хүчээ сэлгэх, стрессээ тайлах дөрвөн арга гэдэгт амьсгалаа ашиглах, төсөөллөө ашиглах, булчингаа чангалах, үгэн үнэмшүүлэлт ашиглах гэсэн дөрвөн арга багтдаг.Энэ дөрвөн арга өөр өөрийн гэсэн давуу татай, сул талтай. Нэгд нь тохирч байхад нөгөөд нь нэг их тохирохгүй байх жишээтэй. Тэгэхээр өөрт хамгийн сайн тохирохоо туршин байж сонгоорой.

Дасгалыг баруун гараас (солгой бол зүүн гараас) эхэлсэн нь хамгийн зохистой байдаг. Баруун гарын сарвууг бүрэн суллаж сурсны дараа аажмаар биеийн бусад хэсгийг залгуулан суллаж сурах хэрэгтэй. Төрж байгаа мэдрэмжүүдийг чагнаж ялгаж мэдэрдэг болох шаардлагатай. Биеэ бүрэн сулласан гэдэг мэдрэмжийг эхэн үедээ халуун дулааны мэдрэмж, хүнд оргиж байгаа мэдрэмж, чимчигнэх мэдрэмж гэсэн өөрт хамгийн ойр мэдрэмжээр орлуулж болно. Эдгээр мэдрэмжийг удирдан хөгжүүлснээр биеэ бүрэн бөгөөд гүн суллаж, чадна. Хүсвэл эхлээд гэрийн нөхцөлд хийсээр баттай дадалтай болсны дараагаар маш өндөр ачаалалтай ажиллаж байхдаа ажлын түр завсарлагаар, чухал уулзалтын өмнө биеэ бэлдэхэд зэргээр ажил хэргийн болон амины ямар ч хүнд хэцүү нөхцөлд ашиглах боломжтой юм.

1.Амьсгалаар дамжуулан биеэ суллах.

Амьсгал авахад булчингийн тонус нэмэгддэг, гаргахад тонус буурч булчин сулладаг гэсэн физиологийн зүй тогтол дээр энэхүү дасгал үндэслэгдсэн юм. Амьсгал ба бие суллахын хоорогнд бат бэх холбоо тогтоож өгснөөр биеэ бүрэн суллах үйл явцыг удирдах боломжтой болно.

Зөөлөн сандал, буйдан дээр аль болох тухлан сууна/хэвтэнэ.Нүдээ аниад амьсгалаа анхааран сайтар чагна. Чагнаж байхдаа амьсгалынхаа хэмнэл, гүнийг мэдэр. Ингээд баруун гэр дээрээ бүх анхаарлаа төвлөрүүл. Баруун гар чинь амьсгалын хэмнэлээр амьсгалж байгааг мэдэр. Гар дээр чинь агаар орж бас гарч байдаг

олон жижиг сүв байна гэж төсөөл. Амьсгаа гаргах болгонд тэр сүвүүдээр агаар хэрхэн гарч байгааг төсөөлөн мэдэр. Энэ үед төрж байгаа мэдрэмжүүдээ нягтлан анхаараал тогтоож ав.

Энэ дасгалд өдөрт 3-5 минут зарцуулахад л хангалттай. Хэрэв хэд хэдэн удаагийн дасгалын дараа баруун гарын сарвууг богино хугацаанд суллаж чадаж байвал баруун гарын булчинг бүхэлд, дараа нь зүүн гарын булчин, дараа нь хөлийн булчин, дараа нь нурууны булчин, дараа нь хүзүүний булчин,нүүр гэж аажмаар явсаар бүх биеэ амьсгалаараа дамжуулан суллаж сурна. Ингэхдээ амьсгалах үед агаар чөлөөтэй “орж гарахгүй” байгаа хэсгүүдэд онцгой анхаарал хандуулан биеийн бүх хэсгийн “сүвээр агаар чөлөөтэй орж гардаг” болоход илүүтэй анхаарал тавьна.

2.Төсөөллийг удирдан биеэ суллах.

Хүний төсөөлөл, дүрслэн бодох чадвар гэдэг гайхалтай хүчтэй зүйл. Хүн зөвхөн төсөөлөл, дүрслэн бодох чадвараа ашиглаад өөрийгөө нурмайсан сулбагар байдлаас эхлээд дээд зэргийн чавхайсан бэлэн байдал, бүрэн сулаас дээд үэргийн чангарсан байдал хүртэл ямар ч байдалд оруулж чадна. Хамгийн гол нь хүн болгон биеийг нь дээд зэргээр суллаж өгөх зөвхөн өөртөө тохирон төсөөллийг л олж дүрслэн харах хэрэгтэй байдаг. Жишээлэхэд,

*биеийн чинь товгор, хотгор, нугачаа бүрийг дагасан маш сайхан

зөөлөн дэрэн дээр тухлаж байна

*биеийг чинь бүхэлд нь өлгийдөн авсан хөвсгөр үүлэн дээр савлан

тухлаж байна

*бүлээн устай ваннд булхан бүх бие чинь мэнэрэн тавирч байна

г.м.

Товчхон хэлэхэд биеэ суллахын тулд өөрийн уран сэтгэмжээ дайчил. Олон дүрслэл зэрэг төрж болно. Зөвхөн нэгийг нь сонгох гэж яарах хэрэггүй. ЗҮгээр л төсөөлөл болгон биеийг чинь сулрах, тайвшрахад яаж нөлөөлж байгааг сайн эдэр. Магадгүй бүгдийг нь нийлүүлээд нэг дүр зураг болгож чадаж магадгүй. Эсвэл бүр ар араасаа залган гардаг цуврал дүрслэл болгосон ч болно. Жишээлэхэд эхлээд гулгуур дээрээс гулгасаар өдөн дэрэн дээр бууж тухлаад залгуулаад халуун бүлээн усаар үүрсэн ваннд умбаж байна г.м. Энэ мэт бэлэгдлийн шинжтэй зүйл төсөөлөөд болж өгөхгүй байгаа бол өөрийн мэдэрч байсан хамгийн тайван, амаглан мэдрэмж төрүүлж байсан бодит тохиолдлуудыг санан дүрслэхийг хичээ. Тэгээд тэр үеийн бүх нарийн зүйлсийг нэг бүрчлэн ажиглан мэдрэх хэрэгтэй. Ингээд энэ мэтээр хэд хэдэн удаа дасгал хийн дүрслэлээр дамжуулан биеэ суллад сурчихвал,тэр төсөөллөө дүрслэн харах төдийд л таны бие махбодь, булчин шөрмөс чинь өөрийн ой санамжийн хүрээнд автоматаар суларч байх болно.

3.Үгэн үнэмшүүллээр биеэ суллах.

Рационал эргэцүүлэлд илүүтэй итгэж үнэмшдэг хүмүүст энэ дасгал хамгийн тохиромжтой. Бие суларсан төлөв байдал нь халуун дулааны мэдрэмж, чимчигнэх мэдрэмж, хүнд оргих мэдрэмжтэй шууд холбоотой. Тэгэхээр үгэн ятгалга, үнэмшүүлэлүүд нь эдгээр мэдрэмжийн дүрслэлийг багтааж байдаг. Биеэ суллах өгүүлбэрүүдийг дотроо хэлэн давтаж болно. Эсвэл утас, диктофон, айпод, мп тоглуулагч дээрээ бичиж аваад биеэ суллаж байх үедээ сонсож болно. Дасгалыг баруун гарын сарвуунаас эхлэх хэрэгтэй. Хэд хэдэн удаа давтан дадалтай болж, сарвууг суллаж сурсны дараа биеийн бусад хэсгийг аажмаар хамруулна. Үгэн үнэмшүүлэл дараах байдалтай байж болно, жишээлэхэд “Миний баруун гар суларсан байна… баруун гарын сарвуу хүнд бас дулаан болжээ. Суларсан сайхан тайван мэдрэмж сарвуугаар бүхэлд нь нэвчин урсаж байгаа нь мэдрэгдэж байна…Секунд тутам гар улам хүнд, улам дулаахан болсоор… Сарвуугаар халуун бүлээн мэдрэмж таран урсаж байна…Сарвуу орчин тойрондоо дулаан цацруулж байна… миний гар бүлэн суларчээ…”

Юу юугүй олон өгүүлбэр дараалан хэлж, бодлоо дарах гэсний хэрэггүй. Хамгийн гол үгүүлбэрийг уваан, чимээгүй хэлэхтэй зэрэгцэн төрж байгаа мэдрэмжүүдээ анхаарна. Ятгалга, үнэмшүүлэл олон төрөл янз байх албагүй. Хэдхэн төрлийн тогтмол хэлц тогтмол ордог байхад хангалттай. Хэсэг хугацааны дараагаар таны холбоост ой тогтоол нь бие суларч тайвширсан байдлыг тодорхой тооны үг, хэллэгтэй баттай холбодог болно. Улмаар тодорхой хугацааны дараа дадсан хүн “Миний бие бүрэн суларсан байна” гэсэн ганцхан өгүүлбэр хэлээд биеэ бүрэн сулладаг, сэтгэлээ засдаг чадвартай болдог.

4.Булчингаа чангалахаар дамжуулан биеэ суллах.

Булчинг маш эрчимтэй чангалсны дараагаар автоматаар сулардаг гэсэн физиологийн тогтолцоон дээр энэ дасгал үндэслэгдсэн юм. Дасгалыг мөн л баруун гарын, солгой хүн бол солгой гарын сарвуунаас эхэлнэ.

Эхлээд баруун гарын нударгыг хар хүчээрээ зангидаж байгаад дараа нь тохойгоороо нугалан хоёр толгойт булчингаа байдгаар нь чангала. Үүний дараа гараа огцом суллаад мэдрэлгүй болсон мэт сул унжуулна. Энэ үед төрж байгаа мэдрэмжүүдэд анхаарлаа төвлүлрүүлэн ажиглаад хэдий хугацаанд гарч бүрэн суларч бөйгаад мэдрэмжээрээ тогтоон хэмжинэ.

Заримдаа булчинг эрчимтэй чангалах үед их эвгүй мэдрэмж төрдөг. Хэрэв тийм бол танд энэ төрлийн дасгал зохихгүй гэсэн тэмдэг байж болох талтай. Харин энэ аргаар богино хугацаанд баруун гарын сарвууг суллаж чадаж байгаа бол аажмаар биеийн бусад хэсгийг чангалан огцом суллах замаар бүх биеэ суллаж сурна. Тухайлбал, хөлийн тавхайг суллахын тулд санад дээр суугаад хөлөө бага зэрэг өргөн тавхайгаараа өөр рүүгээ хүчлэн татаж өгөхөд маш сайн сулладаг. Мөрний булчинг суллахдаа мөрөө чих рүүгээ хүчлэн татаж өргөдөг. Яг мэдэхгүй гэж мөрөө хавчиж байгаа мэт. Ялангуяа стресст их орсон, байнга ачаалалтай байдаг хүмүүсийн мөрний булчин их зангирсан байдаг болохоор энэ дасгал ихээхэн үр дүнтэй байдаг.

Ийнхүү таныг биеэ суллах замаар хүчээ сэлгэх, стрессийг тайлах дөрвөн аргатай танилцууллаа. Та энэ дөрвөн аргыг ашиглаад өөрийн гэсэн онцгой аргыг зохион бүтээж болно. Цутгачихсан бетон шиг хөшсөн ганц арга гэж байхгүй. Бүх зүйл таны хүсэлд, гарт, уран сэтгэмж, төсөөлөлд байна.

Ингэхдээ дасгалыг эхэн үедээ нэг газраа давтан хийж байвал их зүгээр байдаг. Жишээлэхэд, дуртай сандал, хайртай буйдан гээд тухлах дуртай газраа байвал бие өөрийн эрхгүй илүүтэй хурдан суларч, тайвширдаг. Ингээд 2-3 долоо хоногийн дараа дадалтай болоод ирэхээр аяндаа нөгөө сандал дээрээ сууж, эсвэл буйдан дээрээ тухламагц бие чинь автоматаар сулран сайхан амарч, тайвширдаг болж ирнэ.

Танд амжилт хүсье. Өөрийн туршлагаасаа хуваалцан бичиж бусадтайгаа сэтгэгдлээ хуваалцахаа мартуузай. www.103.mn

Dash Lkhamnorjin liked this post

<fb:like href="http://www.103.mn/archives/5984" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/5984"></fb:comments>

Хааяа нэг ч гэсэн нулимс дуслуулж бай
Хүмүүс нулимсыг гол төлөв бэрхшээл, зовлонтой холбон төсөөлөөд инээмсэглэл, инээдийг баяр баясгалантай холбодог. Үүний тод жишээ бол америкчууд. Тэд үргэлж л инээмсэглэж явдаг. Гэхдээ дандаа сайхан амьдралтайдаа тэгээд байна гэж эндүүрэх хэрэггүй.

Ил тод инээмсэглэл нь өөртөө итгэлтэй, эрүүл саруу хүн гэдгийг илтгэдэг болохоор нэг талаас хүмүүст муугаа харуулахгүй гэж байгаа хэрэг. Нөгөө талаас инээмсэглэхэд эргэх холбоосоор тархинд эерэг дохио очиж, тэгснээр цаашаад бүх бие махбод нь бүх юм окей гэсэн дохио хүлээy авснаар тайвширч, цэвэршиж байдаг. Тэгэхээр таагүй яваа үед инээмсэглэл нь нэг ёсны эм болж өгдөг.

Харин таагүй, сөрөг зүйлтэй холбоотой нулимс ч гэсэн хүний таагүй зүйлсийг инээдтэй адилаар арилган цэвэрлэж чаддаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Сэтгэл хөдлөлөө нулимсаараа илэрхийлж чаддаг цорын ганц амьтан хүн ч гэлээ тун саяхныг хүртэл яг яагаад, юунаас болоод уйлаад байгаагаа сайн мэдэхгүй байсаар иржээ. Энэ талаар янз бүрийн судалгаа байдгаас нулимс асгарахад хүргэдэг нийт шалтгааны 50 хувийг зовлон бэрхшээл, 21 аз жаргал, бусад нь уярах, уурлах, өвдөх, өрөвдөх байдаг аж.

Ингээд энэ мэт шалтгааны улмаас хүн амьдралынхаа явцад дунджаар 70л орчим нулимс асгаруулдаг юм байна. Зарим хүн нулимсыг нүдийг чигшүүлж, илүүдэл давс энэ тэрийг гадагшлуулахаас өөр үүрэг, ач холбогдолгүй, нууж далдалж байх ёстой шорвогдуу амттай ус төдий зүйл гэж андуурдаг.

Гэтэл бодит байдал дээр байдал тэс өөр байгааг судлаачид тогтоосон байна. Америкийн Миннесота мужийн Уильям Фрэй гэгч эм маш сонирхолтой туршилт явуулж нулимасны молекулын бүтцийг судлаж. Ингэхэд нулимс нь хүний биед маш хэрэгтэй гурван чухал химийн бодисоос тогтож байгааг илрүүлжээ, үүнд:

• леуцинэнкрофалин – энэ бодис нь морфитэй адил үйлчилгээтэй бөгөөд өвдөлт намдааж, тайвшруулдаг.

• лиоуциллин – бактер ба хортой бичил биетүүдийн гадаргыг хайлуулан агшин зуур устгах нөлөө үзүүлдэг бодис.

• Пролактин – бие махбодит эерэг нөлөө үзүүлэхээс гадна ээж болох гэж байгаа бүсгүйчүүдэд сүү үүсэх үйл явцыг өдөөж өгдөг бодис.

Энэ гурваас гадна стресс, ба харуусал, гомдох мэдрэмж төрүүлдэг бодисууд нь нулимастай хамт хүний биенээс гадагшилдаг байна.

Энэ юу гэсэн үг вэ? Энэ бол нулимс хүний сэтгэл санааг цэвэрлэн ариутгаж бүх өвдөлт, зовлон түгшүүрийн авч одсоноор хүний илүү үзэсгэлэнтэй бөгөөд өөдрөг болгодог гэсэн үг.

Итгэхгүй бол монголчуудын дундаж наслалтын статистик үзүүлэлтийг асууж сураглаад сонирхоод үзээрэй. Эмэгтэйчүүд илүү урт наслаж байгаа нь харагдана. Ер нь л хаа сайгүй ийм байдаг. Үүнд мэдээж маш олон зүйл нөлөөлдөг ч нулимсаараа сэтгэлээ уудлан, таагүй зүйлээс салж чаддаг гэсэн эмэгтэйчүүдийн давуу тал өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэж байгаа нь гарцаагүй. Дэлхийн нийтээр хийсэн судалгаанаас үзвэл эмэгтэйчүүд эрчүүдээс тав дахин илүү уйлж нулимсаа гаргадаг бөгөөд дунджаар 7 насаар урт насладаг.

Бас нэг зүйл сонирхуулахад охин шиг уйлаад гэж хөвгүүдийг загнах нь цөөнгүй сонсогддог. Гэтэл бэлгийн бойжилт гүйцэхээс өмнөх шатанд хөвгүүд нь охиодоос илүү олон удаа нулисм дуслуулдаг болохыг олон тооны ажиглалт, судалгаагаар тогтоосон байдаг ажээ. Харин уйлдаггүй байсан охид бүсгүй хүн болоод ирэхээрээ илүү уйламтгай болдог юм байна. Эмэгтэйчүүдийн нулимс нь эрчүүдийнхээс хагас градусаар дулаан. Мөн эмэгтэйчүүдийн нулимсыг бүрдүүлэгчид нь эрчүүдийн нулимасныхаас илүү хөдөлгөөнтэй болохоор нулимастай нүд нь илүү тод гялалзаж харагддаг.

Химийн найрлагын хувьд нулимс нь цустай ойролцоо болохоор орчин үед оношлогоонд өргөн ашиглагддаг болсон. Жишээлэхэд, удамшлын өвчнийг тодруулах, юунаас болж сэтгэл гутралд ороод байгаа зэрэг олон зүйлсийг тодруулах боломжтой болжээ.

Тэгэхээр сэтгэл хөдөлгөсөн ном уншиж, нэвтрүүлэг үзэж, дуу сонсож байхдаа хааяа нэг ч болов нулимс дуслуулахад ичиж зовох зүйл огтхон ч байхгүй. Харин ч бүр стресс бухимдлаар дүүрийн орчин үеийн амьдралд чамлахааргүй ач тустай зүйл. Гэхдээ хэрэгтэй гээд худал усан нүдэн гүнж болж хэтрүүлэхгүй гэдэгт найдаж байна.

Ер нь товчхон хэлэхэд чин сэтгэлээсээ нулимс дуслуулж чаддаг хүн л үнэхээр чин сэтгэлээнээ инээж чаддаг гэчихвэл нэг их хол зөрөхгүй биз.

Эцэст нь эрчүүд ба эмэгтэйчүүдийн уйлахад хүргэдэг шалтгаанууд ямар байдаг талаарх бяцхаан статистик мэдээ сонирхуулъя.

Эрчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:

1. Бахдал, бардамнал г.м. маш хүчтэй сэтгэл хөдлөл (спортын ялалт, төрийн дуулал, гайхалтай ялалт) – 38%

2. Өвдөлт (өвчин, шарх, эмчээс айх, ) -23%

3. Хайр дурлал (хардалт, салалт) -20%

4. Гашуудал (хайрладаг, хүндэлдэг дотны хүний үхэл) -14%

5. Баяр хөөр – 17%

Эмэгтэйчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:

1. Өрөвдөх, уярах гэх мэт маш хүчтэй сэтгэл хөдлөл (хайрлах, хуримлах, кино, нэвтрүүлэг) -71%

2. Хайр дурлалтай холбоотой сэтгэл хөдлөл – 42%

3. Өвдөлт (өвчин, шарх) -36%

4. Баяр хөөрөл – 29%

5. Уур, уцаар, шар – 22%

6. Гашуудал – 21%

www.103.mn

<fb:like href="http://www.103.mn/archives/5971" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/5971"></fb:comments>

Толгой таллаж өвдөх үед хийх цэгэн иллэг
Ерөнхий

Хүйтэн сэрүүний улирал болоход гадны хүйтэн ба тасалгааны халуун, ханиад томуу зэргээс үүдэлтэйгээр толгой таллаж өвдөх нь өргөн ажигллагддаг (Орос, Баруунд толгой таллаж өвдөхийг мигрень / migraine гэдэг. ) Тухай бүрт толгой таллаж өвдөхөд хүргэсэн үндсэн шалтгааныг нь арилгах замаар өвдөлтийг намжаах нь хамгийн зохистой. Гэхдээ ажил их, ачаалал өндөр үед тэр бүр эмнэлэг явах боломж гардаггүй. Ийм нөхцөлд толгой таллаж өвдвөл хийх цэгэн иллэгийг танд хүргэж байна.

Иллэгийн төрөл, хийх арга

Тайвшруулах, суллах иллэг

Толгой таллаж өвдсөн үед гол төлөв тайвшруулах иллэг хийдэг. Тайвшруулах иллэг нь тасралтгүй, хөдөлгөөн нь удаан, жигд, эргэлдсэн хэлбэртэй. Хийх үед арьс хумигдан хөдлөх ёсгүй. Хурууны өндөгөөр дарахдаа дарах хүчийг ба дарах хугацааг аажмаар нэмэгдүүлнэ. Ингэхдээ дарах үед арьсан дээр хонхор үлдэх ёсгүй.

1-2 секундын дотор цэгийг тэмтрэн олоод дараа нь цагийн зүүний дагуу 5-6 секунд эргүүлэх хөдөлгөөн хийнэ. Ингэхдээ дарах хүчийг аажмаар нэмэгдүүлэн биенд гүн оруулна. Хамгийн зохистой эрчимдээ хүрээд 1-2 секунд үргэлжлүүлэн иллэг хийгээд дараа нь хуруугаа цагийн зүүний эсрэг буюу нар буруу эргүүлэн 5-6 секундын турш дарах хүчийг бууруулан суллана. Энэ бол нэг мөчлөг. Тэгээд иллэгийг 1 минут хийнэ гэсэн байгаа бол дээрх мөчлөгийг хуруугаа салгалгүйгээр үргэлжлүүлж 4 мөчлөг хийнэ, хоёр минут иллэг хийнэ гэсэн бол ийм мөчлөгө 8-ыг хийх болохоор 5 минутанд 20 мөчлөг хийнэ гэсэн үг. Дараа дараагийн мөчлөг дээр цэг дээр дарах эрчмийг нэмэгдүүлнэ.

Ингэж иллэг хийх үед халуу оргих, мэнэрэх, хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илрэх ёстой бөгөөд өөрийн мэдрэмжиндээ тулгуурлаад дарах хүчийг багасгаж, эсвэл ихэсгэн тааруулна.

Сэргээх, өдөөх иллэг

Харин сэргээх, өдөөх иллэгийг үед даралт нь богино бөгөөд хүчтэй, цэгнээс хурууг салгахдаа хурдан бөгөөд огцом хөдөлнө. Тасалдсан чичиргээ нь ийм иллэгийг нэг төрөл. Сэргээх иллэгийг хийх хугацаа нь 0,5-1 минут.

Ийм иллэгийг хийхдээ 1-2 секунд тэмтрэн цэгийг олоод 3-4 секундын турш цэгэн дээр дараа нар зөв эргэсэн эргэх хөдөлгөөн хийгээд дараа нь хуруугаа цэгнээс огцом холдуулаад дараа нь ахин дарна. Яг л шувуу хошуугаараа юм тоншихтой адил. Ийм хөдөлгөөнийг 8-10 удаа давтах бөггөөд нэг бүтэн мөчлөг нь 40-60 секунд үргэлжилнэ.

Хориглох зүйл

Хүний биед нөлөө үзүүлж байгаа болохор тохирохгүй нөхцөл гэж байдаг. Тэгэхээр бүх л төрлийн хортой ба хоргүй хавдар, хурц халуурал, идэвхтэй сүрьеэ, ходоод ба 12 нугаламт гэдэсний шарха, тураал, дотоод эрхтэний гүн гэмтэл, цусны эмгэг, сэтгэцийг хурц өдөөлт, жирэмслэлт, хөгшрөлт зэрэг нөхцөлд цэгэн иллэг хийхийг хориглодог.

Цэгүүд

Цэг нь бусад хэсгээс илүү мэдрэмтгий, заримдаа илүү хөндүүр байдаг бөгөөд дарахад мэнэрэх, ирвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Доор дурдагдсан цэгүүдийг зөвхөн тогой таллаж өвдөх гэлтгүйгээр толгойн бусад өвчний үед хэрэглэж болно. Зураг дээр нэг дор иллэг хийхэд хамгийн сайн үр дүн үзүүлдэг цэгүүдийг багцлан харуулсан байгаа. Хамгийн зохистой үр дүнд хүрэхийн тулд зураг дээр цэгийн багцуудын аль нэгийг нь сонгон иллэг хийнэ.

Цэг 1.

Тэгш хэмтэй бөгөөд шууны гадна талд, бугуйн дээд нугачаанаас 2 цунь /няслах мэт татсан дунд хурууны хоёр дахь үеийн урт/ зайнд байрладаг. Иллэг хийхдээ сууж байгаад баруун зүүн гартаа ээлжлэн хийнэ. Иллэг хийж байгаа гарын алгаар нь доош харуулан ширээнээ дээр тавьна. Иллэг хийх арга нь тайвшруулах, суллах. Иллэг хийхдээ нүдээ анина. Хугацаа дунджаар 5 минут орчим.

Цэг 2. Тэгш хэмтэй бөгөөд чамархайн дээр хуйхны зааг дээр байрладаг. Суугаад зүүн баруун талдаа ээлжлэн хийнэ. Иллэг хийх үед тохойг ширээн дээр тулна. Иллэг хийх арга нь тайвшруулах, зөөллөх. Хугацаа таван минут орчим. Нүдээ анина.

Цэг 3.Нүдний гадар буланд, хонхорт байрладаг. Цэг 2-т хийдэгтэй адил иллэг хийнэ.

Цэг 4.Тэгш хэмтэй бөгөөд чихний угт, шанааны доорх хонхорт байрлана. Иллэг хийх нь цэг 2-той адил.

Цэг 5. Хөмсөгний гадар үзүүрт, хонхор байрладаг. Тэгш хэмтэй. Сууж байгаад баруун зүүн талдаа ээжлэн иллэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 5 минут орчим.

Цэг 6. Тэгш хэмтэй, нүднгий дотор булангийн орчим, хамар руу 2-3 мм ойр гадар байрладаг. Тохойнуудаа ширээн дээр тавиад суугаагаас хоёр талаа нэгэн зэрэг иллэг хийнэ. Иллэгийн арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут. Нүд аниастай.

Цэг 7. Тэгш хэмтэй бөгөөд бөгөөд алганы ар талд алганы 1 ба 2 ясны хооронд байрлана. Суугаагаас иллэг хийнэ. Иллэг хоёр талаас ээлжлэн хийнэ. Иллэг хийлгэж байгаа гарын алга нь ширээн дээр байна. Иллэгийн арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут. Нүд аниастай.

Цэг 8. Тэгш хэмтэй. Гарын тохойгоор нь нугалах үед үүсдэг нугалаасны төгсөлд байрладаг. Баруун зүүн талдаа ээлжлэн иллэг хийнэ. Гар тохойгоороо бага зэрэг нугаларсан, ширээнд тулсан, алга ширээн дээр тавигдсан байх ёстой. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 9. Тэгш хэмтэй. Хөлийн эрхий хурууны хумснаас 3 мм орчим хөлийн долоовор хурууны зүгт явахад байрладаг. Суугаагаас хоёр хөлийн цэгт зэрэг иллэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 10. Тэгш хэмтэй, шилбэн дээр шагайн дотор талаас 3 цунь дээр байрлана. Иллэгийг суугаагаас хоёр хөлийн цэгүүдэд зэрэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 11. Тэгш хэмтэй, хөлийн долоовор ба дунд хурууны гол байрлана. Суугаагаас хоёр цэгт зэрэг иллэг хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 12. Тэгш хэмтэй. Хөлийн долоовор хурууны хумсны цагаанаас 3 мм зайнд байрлана. Иллэгийг суугаас хоёр цэгт зэрэг хийнэ. Хийх арга тайвруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 13. Тэгш хэмтэй тавхайн дээд талд өлмийн дөрөв ба тав дахь ясны толгойн хооронд байрлана. Иллэг хийх нь өмнөх цэгтэй адил.

Цэг 14. Тэгш хэмтэй. 6-р цэгийн дээд талд, байрладаг. Иллэгийг хоёр цэгт нэгэн зэрэг суугаагаас хийнэ. Иллэг хийх арга тайвшруулах. Хугацаа 3-5 минут.

Цэг 15. Тэгш хэмтэй. Хөлийн чигчий хурууны хумсны цагааны өнцгөөс 3 мм зайнд байдаг. Суугаагаас хоёр цэгт зэрэг иллэг хийнэ. Иллэг хийх арга нь өдөөх, сэргээх. Хугацаа 0,5-1 минут.

Цэг 16. Тэгш хэмтэй. Улны нумарсан хэсэгт байдаг. Илэгийг суугаагаас хоёр цэгт зэрэг хийнэ. Иллэг хийх арга сэргээх, өдөөх. Хугацаа 0,5-1 минут.

Цэг 17. Тэгш хэмтэй. Толгойн дээр чихний дээд хэсэгт чамархай дээр байрлана. Чихийг урагш тонгойлгоод цэгийг олж байгаад хийнэ. Өмнөх цэгтэй адил иллэг хийнэ.

Цэг 18. Тэгш хэмгүй. Гэдсэн дээр хүйснээс 1,5 цунь доогуур байрлана. Суугаагаас гэдэсний булчингаа суллан хийнэ. Хийх арга сэргээх. Хугацаа 1 минут.

Цэг 19. Тэгш хэмгүй. Хүйснээс 6 цунь дээр байрлана. Хийх арга өмнөхтэй адил.

Sodnomtseren Munhdalai liked this post

<fb:like href="http://www.103.mn/archives/5948" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/5948"></fb:comments>

Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх газар болон ЦЕГ ын харьяа хаяг тогтоох төвийн хүүхдүүдийг ханиад томууны эсрэг вакцинд хамрагдууллаа.
Вакцин хийлгэхэд өвдөхгүй

Хүйтэн сэрүүний улирал болж ханиад томуу дэгдэлт байдлаар тархдаг энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сертификат бүхий сайн чанарын GC FLU /influenza vaccine split virion,inactivated/ вакциныг Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн эцэг эхгүй, эмзэг хэсгийн өнчин 2-аас 18 насны 200 шахам хүүхэд болон Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхдийн хаяг тогтоох төвийн 20 гаруй хүүхдvvдэд “Ди Жи Би” ХХК үнэ төлбөргүй хийж буяны гараа сунгалаа.

Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2011-2012 онд хамгийн их тархаж байгаа influenza А төрлийн 2 вирус, influenza В төрлийн 1 вирусийн идэвхгүй холимогийг агуулдаг вирусны эсрэг вакцин гаргасан байна. Энэхүү вакциныг мөрний булчинд тарьдаг бөгөөд ямар нэгэн гаж нөлөө бараг үгүй. Энэ вакциныг БНСУ-ын GREEN CROSS корпорацид үйлдвэрлэж “Ди Жи Би” ХХК монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар 4 дэхь жилдээ ажиллаж байна.

Энэхүү вакциныг манай компанитай хамтран ажилладаг магадлан итгэмжлэгдсэн “Буянт Ээж”, “Улаанбаатар Сонгдо”, “Ачтан” эмнэлэгүүдэд хийж байна.

Танд эрүүл энхийг хүсье!

“Ди Жи Би” ХХК

СБД 5-р хороо Маяами зочид   буудлын баруун талд

И-мейл: dgb@mongolnet mn

Утас: 99000440, 313725

<fb:like href="http://www.103.mn/archives/5843" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/5843"></fb:comments>

Папаниколаугийн тест, Папаниколау мазок, PAP Smear
Ерөнхий

Папаниколаугийн мазок / ПАП-тест, PAP Smear/ гэдэг нь умайн хүзүүний хорт хавдрын эрт оношлох зориулалттай чухал шинжилгээ юм. Энэ шинжилгээ нь маш энгийн бөгөөд ямар чи өвдөлтгүй, бөгөөд түгээмэл бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын өмнөх төлөв байдлыг илрүүлж, эсвэл хорт хавдрын явцыг илрүүлэн эмчилгээг эрт үед нь илрүүлэн хүндрэхээс сэргийлэхэд тусладаг.

Умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс

Эдгээр хүчин зүйлс нь: бэлгийн олон харилцагч, бэлгийн амьдрал эрт эхэлсэн, тамхи ба согтууруулах ундаа зэрэг хорт зуршил, асуулгаар хурц үзүүрт ургацаг илрэх.

Бэлгийн амьдралаар амьдардаг эмэгтэй хүн болгон, ялангуяа өмөн үүсгэх өндөр эрсдэлтэй хүний папилломын вирус илэрсэн, колькоскопоор салслагийн өөрчлөлт илэрсэн бол жилдээ нэгээс цөөнгүй удаад урьдчилан сэргийлэх үзлэгээр заавал орж байхыг зөвлөдөг. Үзлэгийн үр дүнгээс харгалзаад энэхүү шинжилгээг хэр давтамжтай хийлгэх ёстойг эмч хэлж өгнө. Хийхдээ тусгай хусуур ба зөөлөн үстэй сойз ашиглан умайн хүзүүний сувгийг бүрхэж байдаг эсүүдээс дээж авдаг. Ингэхдээ гол төлөв эндоцервикс –ийн /умайн хүзүүний үтрээний хэсгийг бүрхэж байдаг салст бүрхэвч/, экзоцервикс –ийн /цервикаль сувгийг бүрхэж байдаг салст бүрхэвч/ гэсэн хоёр бэлдмэл бэлддэг. Хэвийн биш эсүүдийг илрүүлэхийн тулд Папаниколаугийн аргаар будах аргыг ашигладаг. Үүний дараа түрхэц дээж буюу мазокийг микроскопоор шинжлэн үрэвсэл, хэвийн бус, эсвэл өмөнгийн эсүүд байгаа эсэхийг тодорхойлно.

Шинжилгээнд бэлдэх

Шинжилгээний үр дүнг хамгийн үнэт бодит болгохын үүднээс Папаниколаугийн тестийг авахын өмнө хэд хэдэн нөхцлийг хангах шаардлагатай. Биеийн юм ирсэн, үрэвсэл байгаа үед шинжилгээ өгөхөөс татгалзахыг зөвлөдөг. ПАП тест хийхээс 48 цагийн өмнөөс эхлээд бэлгийн харьцаанд орох, тампон ба үтрээний ямарваа нэг тос, түрхлэх, эм, угаалт ба үтрээний шүршүүрт орохоос татгалзах шаардлагатай. Эмэгтэйчүүдийн үзлэг, кольпоскопид орохоос өмнө, эсвэл эдгээр үзлэгийг хийлгэснээс хойш 48 цагаас багагүй хугацаа өнгөрсний дараа хийлгэхийг зөвлөдөг. Үүний дээр ПАП тест хийлгэхээс 2 хоногийн өмнө ваннд оролгүйгээр энгийн шүршүүрт орох нь илүү тохиромжтой гэж үздэг.

Үр дүнгийн тайлбар

Эхлээд түрхэц дээж буюу мазокийг чанарыг тодорхойлж чанартай, эсвэл чанаргүй гэсэн дүгнэлт хийнэ. Дээжийн чанар шаардлагагүй бол мазокийг дахин авах шаардлагатай. Папаниколаугийн түрхэц дээж нь сөрөг, эсвэл эерэг байж болно /Папаниколаугийн1-р ангилал /. Хэвийн үед бол хэвийн бус эсүүд байхгүй, бүх эсүүд адил хэмжээ, хэлбэртэй байх бөгөөд үүний сөрөг Пап мазок гэнэ. Хэлбэр ба хэмжээгээр ялгаатай эсүүд байх, тэдгээрийн байрлал нь эмгэгтэй байхыг Папаниколаугийн мазок эерэг гэж тодорхойлдог. Ийм үр дүн гарна гэдэг хэвийн бус эсүүд байгааг харуулдаг бөгөөд энэ юу гэсэн утгатай болохыг мэддэггүй эмэгтэйчүүдийн хувьд их аймшигтай сонсогддог. Үнэн хэрэг дээрээ хэвийн бус эсийг илрүүлэх мазокийн шинжилгээний үр дүн эерэг гарна гэдэг өмөн, эсвэл өмөнгийн өмнө үе үүсээд байгааг гэсэн үг биш бөгөөд зөвхөн цаашид шинжилгээ, үзлэгийг үргэлжлүүлэн хийх ёстойг зааж байдаг.

Хэвийн бус эс үүсэх шалтгаан нь үрэвсэл /хламидиоз, хомхойн халдвар, гонорей, трихомониаз/, хүний папилломын вирусын халдвар зэрэг байж болох юм. Ийм өөрчлөлтүүдийг гол төлөв 2-р зэрэглэлийн дисплази гэж тодорхойлдог бөгөөд шаардлагатай эмчилгээг хийлгээд, 3-6 сарын дараа дахин шинжилгээ өгдөг.

Папаниколаугийн дагуу цитологийн ангилал

1-р ангилал – эсийн зүйл байдал хэвийн

2-р ангилал – үтрээ, эсвэл умайн хүзүүнд үрэвсэлт үйл явц байгаагаас үүдэлтэйгээр эсүүдийг морфологи өөрчлөгдсөн

3-р ангилал – цөм ба цитоплазмын гажуудалтай эс цөөн тоогоор илрэх /хортой шинэ үүсгэл байж магадгүй гэх сэжиглэлт/.

4-р ангилал – хортой хэлбэрт шилжсэн гэдгийг баталгаатай илтгэдэг шинж тэмдэг бүхий зарим эсүүд илрэх.

5-р ангилал – илэрхий хорт хавдрын олон тооны эс илрэх. Хорт хавдар гэсэн онош эргэлзээ төрүүлэхгүй.

Бетесдийн системээр ангилахад Bethesda (The Bethesda System -TBS) эмийн дүгнэлтэд нь дараах хэллэг таарч болно, үүнд:

ASCUS (atypical squamous cells of undetermined significance)

CIN (cervical intraepithelial neoplasia)

LSIL Low-Grade Squamous Intraepitelial Lesions)

HSIL (High-Grade Squamous Intraepitelial Lesions)

Эмчийн дүгнэлтэнд сул, дунд зэрэг, эсвэл илэрхий дисплази илэрсэн гэж тэмдэглэсэн бол / LSIL ба HSIL/ үргэлжлүүлэн илүү нарийн шинжилгээ хийнэ.

<fb:like href="http://www.103.mn/archives/5841" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/5841"></fb:comments>

С гепатит халдварлах нөхцөл
Ерөнхий

Дэлхий дээр архаг С гепатит гэсэн оноштой 170 сая хүн байдаг статистик мэдээ байдаг. Харамсалтай нь энэ өвчнөөр нас залуу хүмүүс голдуу өвддөг бөгөөд жил болгон 3-4 сая хүн халдвар авч байдаг.

Халдвар авах эрсдэлтэй газрууд

Зохих ёсоор ариутгал хийгээгүй, ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй газруудад пирсинг хийлгэх, чихээ цоолох, шивээс хийлгэхэд С гепатитын халдвар авах эрсдэлтэй. Тарих замаар хар тамхи хэрэглэдэг хүмүүс С гепатитын халдвар авах хамгийн их эрсдэлтэй байдаг нь олон тооны судалгаагаар тогтоогдсон. Хорих газруудад мөн л халдвар авах эрсдэл өндөр. Эмнэлгийн ажилтнууд халдвартай цустай ажиллах үедээ халдвар авах эрсдэлтэй. Зохих ёсоор ариутгал, цэвэрлэгээ хийдэггүй, ариун цэврийн хэм хэмжээг мөрддөггүй бол эмнэлгийн ажилбар хийгддэг газраас С гепатитын халдвар авах эрсдэлтэй. Орчин үед өндөр шаардлага тавьдаг болсны ачаар цус сэлгэхэд С гепатит халдах нь ховор бөгөөд нийт халдвар авсан тохиолдлуудын ердөө 4% эзэлдэг.

Халдвар тархах зам

С гепатит дийлэнхдээ цусаар дамжин халдварладаг. Халдвартай цусаар бохирлогдсон зүү, тариур, шивээс хийдэг төхөөрөмж, сахлын хутга, халдвартай цус хүрсэн шүдсний сойз, хазуулах зэргээр дамжин халдвар тархах магадлалтай.

Хөгжингүй орнуудад бол хагалгаа хийх, олон нийтийн хамруулсан вакцинжуулалт явуулах, шүд эмчилгээ зэргээр дамжин халдварлах эрсдэл бага байдаг.

Бэлгийн замаар халдварлах эрсдэл

С гепатит бэлгийн замаар дамжин халдварлах магадлал бага гэж үздэг. Хамгаалтгүйгээр бэлгийн харьцаанд орсон тохиолдолд С гепатитын вирус халдварлах магадлал 3-5% гэж тооцсон байдаг. Бэлгийн тогтвортой харьцагчтай, үнэнч хүмүүс халдвар авах эрсдэл байдаг бол бэлгийн хамтрагчийн тоо нэмэгдэхийн хэрээр халдвар авах эрсдэл ч даган нэмэгдэнэ. С гепатитаар өвдсөн, эсвэл вирусыг нь тээгч хүмүүстэй бэлгийн харьцаатай байдаг хүмүүс бэлгэвч хэрэглэх нь зүйтэй. Тэгээд ч хүнийг гаднаас хараад С гепатиттай эсэх, вирус тээгч эсэхийг нь мэдэх боломжгүй болохоор тохиолдлын бэлгийн харьцаанд орохоор бол бэлгэвч заавал хэрэглэж байх хэрэгтэй.

Эхээс хүүхдэд халдах эрсдэл

Халдвар тээгч эхээс хүүхдэд халдах тохиолдол цөөн бөгөөд нийт халдвар авсан тохиолдлын 5% байдаг. Төрөх явцад л халдвар авах боломжтой ч дийлэнхдээ хүүхэд эрүүл төрдөг. Үүнээс гадна эхийн сүүгээр дамжин С гепатит халдварласан тохиолдлуудын талаарх мэдээлэл байхгүй байна. Эх нь С гепатиттай бол хөхний булчирхайн арьсы бүтэн байдал алдагдсан, цус алдалттай үед хөхөөр хооллохыг зогсоохыг зөвлөдөг.

Ахуйн замаар халдварлах эрсдэл

С гепатит нь агаар дуслын замаар буюу ярих, найтах, шүлсээр дамжин халдварладаггүй. Мөн түүнчлэх гар барих, тэврэлдэх, аяга таваг, хоол ба ундаар дамжин халдварладаггүй.

Ахуйн нөхцөлд халдвар авсан бол заавал С гепатитаар өвдсөн, эсвэл вирусыг нь тээгч хүний цусны хэсэг ямар нэг байдлаар орсон байдаг. Гэхдээ С гепатиттай хүмүүс, вирусыг нь тээгч нарыг гэр бүл, нийгмээс тусгаарлах шаардлагагүй бөгөөд халдвар байна гэсэн шалтгаанаар ажил, гэр, сургуульд нь тусгай нөхцөл бүрдүүлэх шаардлагагүй.

Өвдөх эрсдэлтэй хүмүүс

С гепатитын халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэг хүмүүс гэж байдаг.

Хамгийн өндөр эрсдэлтэй нь :

• Тарих замаар мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс.

• Цус бүлэгнүүлэх факторыг 1987 оноос өмнө хийж байсан хүмүүс.

Өндөрдүү эрсдэлтэй хүмүүс:

• Хиймэл бөөр төхөөрөмж хэрэглэдэг хүмүүс.

• Эрхтэн шилжүүлэн суулгасан, 1992 оноос өмнө цус сэлгүүлж байсан, хожим нь С гапатитын шинжилгээ нь эерэг гарсан донорын цусыг хийлгүүлж байсан бүх хүн.

• Элэгний тодорхойлогдоогүй эмгэгтэй хүмүүс.

• Халдвартай эхээс төрсөн хүүхдүүд

Эрсдэл багатай хүмүүс:

• Эмнэлгийн ажилтнууд, ариутгалын ажилтнууд.

• Бэлгийн олон харилцагчтай хүмүүс.

• Халдвартай нэг бэлгийн хамтрагчтай харьцаанд байдаг хүмүүс

Өндөр ба өндөрдүү эрсдэлтэй бүлэгт хамаардаг хүмүүс С гепатитын шинжилгээнд заавал хамаарагдах шаардлагатай. Тарих замаар мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс бол олон жилийн өмнө ганц удаа ч гэсэн дундаа тариур ашиглаж байсан ч заавал шинжилгээ өгөх хэрэгтэй. ДОХ-ын халдвартай хүн С гепатитын шинжилгээнд заавал хамрагдана. Халдвартай эхээс төрсөн хүүхдийг 12-18 сартайд нь С гепатитын шинжилгээнд хамруулна.

Халдвартай цустай контактласан байж болзошгүй /зүүгээр хатгуулсан, нүд рүү цус үсэрсэн г.м./ гэсэн тохиолдолд эмнэлгийн ажилтнууд шинжилгээ өгнө.

Эрсдлийн өндөр бүлэгт багтдаг хүмүүс В гепатитын вакцин хийлгэх хэрэгтэй.

Өгөх шинжилгээ

С гепатит илрүүлэх хамгийн өргөн тархсан шинжилгээ нь С гепатитын вирусын эсрэг биетийг илрүүлэх (анти-HCV) шинжилгээ. Энэ шинжилгээ нь одоо, эсвэл өнгөрсөнд С гепатитын халдвар авсан байна гэдгийг л тогтоодог. Үүнээс гадна энэхүү шинжилгээ нь янз бүрийн шалтгааны улмаас хуурамч эерэг /шинжилгээний дүн эерэг гарсан ч бодит байдал дээр халдвар аваагүй байх/, эсвэл хуурамч сөрөг /шинжилгээний дүн сөрөг гарсан ч бодит байдал дээр халдвартай байх/ өгч болзошгүй байдаг. Тиймээс баттай хариу авахын тулд илүү нарийвчилсан шинжилгээг эмчийн заалтаар хийлгэх хэрэгтэй болдог.

Тээгч болох эрсдэл

С гепатитын халдвар аваад эдгэрэх магадлал 10-20% байдаг. Яваандаа илүү боловсронгуй эм, бэлдмэл бий болохын хэрээр энэ үзүүлэлт нэмэгдэх нь гарцаагүй. Үүний дээр С гепатитын халдвар авсан ч вирус нь хүнд ямар нэг хор хүргэлгүйгээр биед нь үржээд явдаг тохиолдол байдаг. Ийм хүмүүсийг тээгч гэдэг. Ийм хүмүүст шинжилгээ хийхэд элгэнд нь ямар нэг өөрчлөлт ороогүй, гепатитын шинж тэмдэг илэрдэггүй. / элэг /

Гэхдээ С гепатитын халдвар авсан дийлэнх хүн архаг гепатитттай болдог бөгөөд магадлал 70% байдаг. Халдвар авсан тохиолдолд өвчин нь идэвхжих эрсдэл ямагт байдаг болохоор эмчийн байнгын хяналтанд байх шаардлагатай. С гепатитад дархлаа үүсдэггүй болохоор дахин халдвар авч өвдөх эрсдэл байдаг.

Өвдсөн тохиолдолд

Гэр бүлийн нэг гишүүн нь С гепатитаар өвдсөн, халдвар авсан тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдэд вирус халдахаас урьдчилан сэргийлэх бүх л арга хэмжээг авах ёстой. Үүнд:

• Цусны, эсвэл эрхтэний донор болохгүй.

• Сахлын хутга, шүдний сойз, хумс янзлах тоног зэрэг халдвар тараах эрсдийн хүчин зүйлс байж чадах эд зүйлсийг тусдаа хэрэглэх, бусдынхыг хэрэглэхгүй байх.

• Зүссэн, шарх авсан тохиолдолд цус гадагш үсэрхийлэхээс сэргийлэх сайтар боож, наалт нааж байх. Ийм хүнд боолт хийх шаардлагатай бол резинэн бээлий өмсөж байх.

• С гепатит нь тасалгааны дулаанд 4 хоног амьдрах нь тогтоогдсон байдаг болохоор халдвартай цусны дусал хүрсэн газар болгоныг хлор агуулагч угаагч шингэн, хлорамины уусмалаар угаах. +60 хэмийн халуунд 30 минут угаах, 2 минут буцалгахад вирус бүрэн аюулгүй болно.

<fb:like href="http://www.103.mn/archives/5834" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/5834"></fb:comments>

Линз болон хиймэл сормуусны сөрөг тал
Нүдний линз

Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсч болно

Зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч болно. Мөн линзнээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.

Зовхины үрэвсэлтэй болох магадлалтай. Энэ нь зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг жижиг гүвдрүүнүүд үүсэхийг хэлнэ. Үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүхэнд өвддөг.

Нүдний хуурайшил бол контакт линз зүүдэг бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэг. Энэ нь нүдэнд хангалттай нулимас байхгүй болсноос хуурайшиж, ямар нэг юм торсон мэт мэдрэмж төрөх, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илрэхийг хэлнэ.

Зарим хүн линзний харшилтай байж болно. Хэрэв линзийг зүүмэгц нүд огцом улайж байвал харшилтай байгаагийн шинж юм.

Линзээ зүүхээсээ өмнө ҮРГЭЛЖ гараа угааж занш. Мөн линзнээсээ хамаараад, тасралтгүй зүүж болох хугацаанаас бүү хэтрүүлэгтүн. Линзнийхээ савыг 3-6 сар тутамд нэг удаа сольж байгаарай.

Сормуус суулгах:

Суулгасан хиймэл сормуус унахдаа төрөлх сормуусыг шингэрүүлдэг.

Сормуус суулгахаас нэг долоо хоногийн өмнө болон, суулгаснаас хойшхи хоёр долоо хоногийн хугацаанд аспирин болон ямар нэг цус шингэлдэг эм ууж болохгүй.

Суулгаснаас хойш хэд хоног загатнаж болно.

Суулгасан сормуус бохирдсон тохиолдолд нүдэнд муугаар нөлөөлдөг.

Зовхи хэлбэрээ алдаж, гадагшаа эсвэл дотогшоо эргэснээр сормуусыг нүдний алим руу оруулж болно.

Сормуус суулгасан үедээ нүдээ байнга нухвал суулгасан үсний байр солигдож, эмх замбараагүй болж болно.

<fb:like href="http://www.103.mn/archives/5829" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/5829"></fb:comments>

ХАНИАД,ТОМУУНЫ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ: Ханиаднаас яаж сэргийлэх вэ?
Ханиад томуу нь хүйтний улиралд influenza овгийн RNA вирус ханиалгах найтаах үед агаарын замаар дамжин халдварлаж халуурах, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч өвдөх, бие сулрах, ядрах зэрэг шинж тэмдэгтэй бөгөөд хүндэрвэл вирусны хатгалгаа,цаашилбал вактерийн хатгалгаа үүсгэдэг. Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст онцгой аюултай байдаг. Хүүхдүүд өндөр халуурч, гүйлгэн суулгах ба таталт хүртэл өгч хүндэрч болно. Жил бүр 226 000 хүн томуугийн хүндрэлээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг ба тэдгээрээс 36 000 нь нас бардаг байна.

Ханиад томуунаас хамгаалах хамгийн найдвартай цорын ганц хамгаалалт бол Томуугийн эсрэг вакцин юм.

Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг. Иймээс ДЭМБ-аас жил бүр вакцинийг өөрчлөн  давтан хийлгэхийг зөвлөдөг байна. Эрдэмтэд   жил бүр  томуугийн хэлбэрийг сайтар судлаж тогтоосны дараа тэр жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг, вакцинийг бүтээдэг.

Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2011-2012 онд хамгийн их тархаж байгаа  influenza А төрлийн 2 вирус, influenza В төрлийн 1 вирусийн идэвхгүй холимогийг агуулдаг вирусны эсрэг вакцин гаргасан байна. Энэхүү вакциныг мөрний булчинд таридаг бөгөөд ямар нэгэн гаж нөлөө бараг үгүй. Энэ гайхамшигт  вакциныг БНСУ-ын GREEN CROSS корпораци үйлдвэрлэж байна.

“Ди Жи Би” ХХК нь эм эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрлийн дагуу сүүлийн 4 жилд Монгол улсад ханиад томуугийн вакциныг БНСУ-ын “GREEN CROSS” корпораци-с оруулж иргэд, албан байгууллага, компаниудтай гэрээ хийж улирлын ханиад томууны эсрэг дархлаажуулах ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ жил мөн манай компани Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын худалдан авдаг сертификат бүхий сайн чанарын GC FLU /influenza vaccine split virion, inactivated/ вакциныг худалдан авч Магадлан итгэмжлэгдсэн “Буянт ээж” эмнэлэгтэй хамтран амжилттай зохион байгуулан ажиллаж байна.Энэхүү вакциныг хийлгэхийг хүсвэл албан газар, аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс доорх хаяг, утсаар холбогдоно…

“Ди Жи Би” ХХК

СБД 5-р хороо Маяами зочид   буудлын баруун талд

И-мейл:dgb@mongolnet mn

Утас:99000440,313725

“Буянт ээж “эмнэлэг

СБД 11-р хороо нийгмийн даатгалын хэлтсийн зүүн  талаас 3-р давхарт,

Имейл:Buyanteej_naraa@yahoo.com

Утас:98008451,99008451

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэг

СБД 1-р хороо Чойдогийн гудамж -5

Имейл:Ubsd@yahoo.com

Утас:70111163

Ачтан эмнэлэг :

Утас: 689624,  689623

БГД, 6 хороо, Ард Аюушийн гудамж1, 6 хороолол, Нэгдсэн 3-р эмнэлгийн ард, Ачтан эмнэлэг, өөрийн байр

<fb:like href="http://www.103.mn/archives/5791" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/5791"></fb:comments>

А вируст гепатит өвчин
өвчний тухай

А Вируст гепатит өвчин нь аюулхай орчим хөндүүрлэж өвдөх, хоолонд дургүй болох, огиудас хүрэх, бөөлжих, арьс салст шарлах, бие нозоорох, шээс өтгөрөх  зэрэг шинж тэмдгээр  илэрдэг цочмог халдвар юм.  Элгэнд архаг үлдэцгүй, хүндрэл багатай, бүрэн эдгэрдэг өвчин юм.

Халдвар яаж дамжих вэ?

Халдвар өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжина. Өвчин үүсгэгч вирус нь хоол, хүнстэй хамт амаар орж, өтгөнөөр ялгардаг. Халдвар нь А вирусээр бохирлогдсон ус, хүнс, ахуйн эд хэрэглэлээр ихэвчлэн халдана.

Хэн өвчилдөг вэ?

Бүх насны хүн өвчлөх боловч 0-9 насны хүүхэд илүүтэй өртөнө. Нийтийн байранд суугчид, сургууль, цэцэрлэг болон хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахидаггүй хүн амын дунд элбэг тохиолдоно.

Иргэдэд зориулсан зөвлөмж

Вируст гепатитаар өвчлөхгүйн тулд эрүүл ахуйн энгийн дэглэмийг сайтар сахих нь зүйтэй. Үүнд:

1.    Гарыг хоол идэхийн өмнө болон бие зассаны дараа сайтар савандаж угааж хэвших.

2.    Угаагаагүй ногоо, жимс идэхгүй, түүхий ус уухгүй байх.

3.    Хоол, хүнс бэлтгэхийн  өмнө заавал гараа угаах.

4.    Хүнсний түүхий болон болсон бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалах, бэлтгэх тавиур нь тусдаа байх.

5.    Гудамж талбайгаас ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байх.

6.    Бие засах газар, муу усны цооногт халдваргүйтгэлийн бодис хэрэглэх.

7.    Гэр орондоо цэвэрлэгээ хийж, хаалганы болон шатны бариулыг цэвэрлэх.

8.    Нойтон сальфетка хэрэглэх.

Гараа зөв, байнга угааж хэвших нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга юм.

Гараа угаах дэс дараалал:

•    Гарын алга, бугуйг усаар сайтар норгоно.

•    Савангаар жигд савандана.

•    Хоёр алгаараа саванг сайтар савандаж, хөөсрүүлнэ.

•    Хуруунуудын завсрыг сайтар үрж угаана.

•    Гарын ар, хуруунуудын үзүүр, хумсыг нөгөө гарын алгаар сайтар   үрж угаана.

•    Гарын эрхий хуруу, бугуйг нөгөө гараар угаана.

Халдварт өвчнөөр өвчлөхгүй  байхын тулд  хувь хүн, айл өрх бүр баримталж хэвшвэл зохих хэд хэдэн эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг баримталвал иргэн та бүхэн халдварт өвчнөөр өвчлөхгүй байх бүрэн боломжтой. Үүнд:

•     Ил задгай бие засахгүй байх

•     Хог хаядалаа хогийн цэг, зориулалтын саванд хаяж хэвших

•     Гэр хороололын айл өрх  бүр хашаандаа эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, бохир усны нүхтэй байх

•      Амьдарч байгаа орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, орчныхоо хөрсийг бохирдуулахгүй байх

Дээрхи эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг хэрэжүүлснээр та бүхэн  халдварт өвчнөөр өвчлөхгүй байх болно.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

<fb:like href="http://www.103.mn/archives/5803" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/5803"></fb:comments>

Бруцеллёзоос сэргийлэх зөвлөмж
Дэлхий дээр мал амьтнаас хүнд халдварладаг 212 өвчин бүртгэгдсэн байна.

Манай улсад бруцеллёз, АЦХаХ, цусан суулга, хулгана тахал, ям, тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдварууд, бэтэгтэх, цагаан хорхойтох зэрэг  30 шахам  өвчин бүртгэгдсэн байдаг. Мал амьтнаас хүнд халдварладаг  өвчнөөс манай орны нөхцөлд хамгийн олонтоо тохиолддог нь бруцеллёз юм.

Бруцеллёз өвчтэй хонь, ямаа, үхэр, тэмээ, цаа  буга, гахай зэрэг амьтадаас хүнд халдварладаг бөгөөд ихэвчлэн бог, бод малын бруцеллёз өвчин үүсгэгч нянгууд  хүний  өвчлөлийн шалтгаан болдог.

Эдгээр нянгууд  буур, бух, хуц, ухна, бодон зэрэг бруцеллёз өвчтэй эцэг мал, амьтны  үрийн шингэн,  эх мал, амьтны төлийн ус, хаг,  сүү, баас, шээс  зэргээр ялгарч хүнс, ус, хөрс, орчныг бохирдуулдаг.

Хүний  биед бруцеллёзын нян гэмтсэн арьс салст болон хоол бoловсруулах  зам, амьсгалын замаар орж халдварлана.  Хүнээс хүнд  халдварлах нь  ховор. Бидний судалгаагаар тухайн жилд бруцеллёзоор өвчлөгсдийн 60 гаруй хувь нь төл хүлээж авах үед бог малаас халдвар авсан байдаг.

Бруцеллёзын үед толгой өвдөх, ядарч сульдах,  сэтгэл санаа хямрах, үдээс хойш, орой халуурах, шөнө хөлрөх, толгой, яс, булчин, ууц нуруу өвдөх,  хүзүү, суганы тунгалгийн булчирхайнууд хөндүүрлэхгүй томрох, хааяа арьсанд цусархаг тууралтууд  гарах зэрэг нийтлэг шинжүүд илэрдэг, манай улсад 66% нь архаг үедээ эмнэлэгт үзүүлж байна.

Өвчлөгсдийн 83 % малчид, мал  аж ахуйн мэргэжилтнүүд, малчдын хүүхдүүд байна. 64% эмэгтэйчүүд, 6,8% хүүхдүүд, 86% нь 15-55 насны хөдөлмөрийн насны иргэд байгаа  юм.

Урьдчилан сэргийлэх зөвлөмж:

Малтай айл, өрх мал аж ахуйн нэгж байгууллагууд эцэг мал, охин төлөө  жил бүр бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж вакцинжуулах, өвчилсөн малыг тусгаарлах, хэрэгцээлэх

Төл хүлээн авах, ялангуяа бэрхшээсэн төл гардах үед заавал амын хаалт, хормогч,  резинин бээлий зэрэг хөдөлмөр хамгааллын хувцас өмсөх, малын эхэс, зулбадасыг нүхэнд булж устгахдаа хөдөлмөр хамгааллын хувцас ба  20%-ын хлорын шохойн уусмал, дэгээ зэргийг ашиглах, мөн  мал саах, ноослох, өтөг бууц цэвэрлэх, арьс шир бэлтгэх, хэрэгцээлэхдээ  хөдөлмөр хамгааллын хувцас өмсөх,  дараа нь гараа савантай халуун усаар тогтмол угааж занших.

Мал, амьтны түүхий сүү, цөцгий, мах, элэг, зээрийн цус, чонын мах, тарваганы мах зэргийг сайн боловсруулж, чанаж хэрэглэх, бруцеллёзын шинжилгээгүй  бог, бод малын түүхий  сүүг аль болохоор   амтлахгүй, хэрэглэхгүй байх.

Малын өтөг бууцыг дулааны улиралд овоолох, хатаах, сийрэгжүүлэх,  20% – ийн хлорын шохойн уусмалаар ариутгах.  Мал  бруцеллёзтой нь шинжилгээгээр батлагдсан тохиолдолд ил задгай усыг буцалгаж хэрэглэх.

Бруцеллёзын сэжиглэх  шинж тэмдэг илрэх, халуурах, хөлрөх, толгой, үе, мөч,  нуруугаар өвдөх, булчирхай томрох, ядрах, хоол унданд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл  эмчид эрт үзүүлж шинжилгээнд   орох, малчид , м.а.а-ийн мэргэжилтнүүд, энэ өвчний эрсдэл бүхий хүмүүс жилд 1-2 удаа сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж үзүүлж байх нь зүйтэй.

<fb:like href="http://www.103.mn/archives/5800" layout="button_count" show_faces="true" width="450" action="like" font="arial" colorscheme="light" ref="AL2FB"></fb:like>

<fb:comments num_posts="2" width="500" colorscheme="light" href="http://www.103.mn/archives/5800"></fb:comments>