Posts Tagged ‘антибиотик’

Өвдөг. Өвдөг гарах

Өвдөг. Өвдөг гарах

Ерөнхий

Өвдөг нь сормуусны уутанцар, эсвэл сормуусны уутанцарын ойролцоо байрладаг Цейсын тосны булчирхайн хурц идээт үрэвсэл юм. Ийм үрэвслийг гаднах өвдөг ч гэж нэрлэдэг. Харин зовхины ард байдаг Мейбомын булчирхайн хэсгийн үрэвслийн үед аньсагын булчирхайтас буюу дотуур өвдөг гэгч үүсдэг. Дотуур өвдөгийн үрэвсэл нь тийм ч хурц биш.

(more…)

Вирус ба бактерийн ялгаа

Вирус ба бактерийн ялгаа

Микроб, бактери, /нян/ вирусын тухай сонсоогүй хүн лав байхгүй биз. Хамгийн наад зах нь л энтеровирус-71 –ийн халдвар байна. Гэтэл бид бараг өдөр болгон шахуу сонсож байдаг атлаа бактери буюу нян ба вирус зэрэг бичил амьд биетүүд нь хоорондоо ямар ялгаатай байдаг талаар мэддэггүй. (more…)

Хоолны хордлогот халдвар ба хоолны хордлого

Баяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй.

(more…)

Жирэмслэлт ба эм хэрэглээ

Жирэмсэн үед хэрэглэх эм нь хамгийн нарийн түвэгтэй, хариуцлагатай асуудлын нэг юм.  Учир нь жирэмсэн үед эхийн хэрэглэсэн эм эхэсээр дамжин урагт хүрч төрөл бүрийн сөрөг нөлөө үзүүлж болно.

(more…)

Эмийн бодисийн хүүхдэд үзүүлэх нөлөө

Биеийн эрүүл мэнд муудмагц зайлшгүй эм уух хэрэгтэй болдог. Гэвч зарим эм өвчнийг тань эдгээх атлаа үр хүүхдэд уршиг тарих нь бий. Жирэмсний 12 долоо хоног хүртлэх хугацаанд эмийн ямар ч  бодис хэрэглэхгүй байхыг хичээ.

(more…)

Гэдэсний бактергүйжил буюу дисбактериоз

Ерөнхий

Гэдсэнд амьдардаг бичил биетүүд буюу бактериудын тусламжгүйгээр хоол, хүнсийг бүрэн шинээж, эрүүл явах ямар ч боломжгүй юм. Дисбактериоз гэдэг нь гэдсэн амьдардаг бактериудын тэнцвэрт байдал алдагдан ашигтайнх нь тоо цөөрч, хортойнх нь нэмэгдэн, ходоод гэдэсний хэвийн ажиллагаа алдагдах үйл явц юм.

(more…)

Антибиотикууд

Өвчин туссан хүн хурдан илааршихыг хүсэх нь мэдээж. Харамсалтай нь хурдан эдгэх гэхдээ эмчийн зааваргүйгээр өөрөө өөртөө онош тавиад, эмчилгээ хийгээд эхэлдэг. Энэ мэтээр хүмүүсийн дураараа хамгийн их хэрэглэдэг эмийн бэлдмэлүүдийн дотор пенициллин, ампициллин, левомецитин зэрэг антибиотикууд ордог.

(more…)