Posts Tagged ‘гүйлгэх’

Хуудас 1 -с 212

Үрийн хураагуурын өргөсөлт буюу варикоцеле

Үрийн хураагуурын өргөсөлт буюу варикоцеле

Ерөнхий

Үрийн хураагуурын өргөсөлт гэдэг нь үрийн гуурс ба төмсөгний хураагуурын судас өргөсөхийг хэлнэ. Варикоцеле гэдэг нь varix буюу хураагуурын зангилаа, kele буюу хавагнах, хавдах гэсэн утгатай хоёр үгнээс бүрддэг. Харамсалтай нь энэ эрэгтэйчүүдийн 10-15% нь тохиолддог нэлээд өргөн тархсан

эмгэг юм.

Цусны биохимийн шинжилгээ. Кали

Potassium, кали нь эсийн дотор агуулагддаг бөгөөд биеийн усны тэнцвэрийг тогтоон барих, зүрхний хэмнэлийг хэвийн болгох үйлчилгээтэй. Мөн ухаан санаа саруул байхад нөлөөлөх, тархийг хүчилтөрөгчөөр хангахад оролцох, биенээс шаараг гаргахад туслах, дархлал сэргээгчийн нөлөө үзүүлэх, даралт буурахад нөлөөлөх гээд олон үйлчилгээтэй.

(more…)

Гахайны томуу буюу А томуу

Гахайны томуу буюу А томуу

Шувууны томуу / ханиад гэгч зүйл дэгдэж нэг хэсэгтээ хүмүүсийг айлгаж байгаад арай гайгүй болсон. Гэтэл гахайны гэсэн тодотголтой бас нэг айхтар томуу дэлхийн хэмжээнд цар тахал болон дэгдэх дээрээ тулаад байгаа тухай яригдаж эхэллээ. Энэ талаар үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ихээр яригдаж байгаа болохоор бодит мэдээллийг товчлон хүргэсэн нь дээр гэж бодлоо. (more…)

Хоолны хордлогот халдвар ба хоолны хордлого

Баяр ёслолын үеэр хоолны хордлогын тоо эрс нэмэгддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар энгийн зүйлсийг мэддэг байхад илүүдэхгүй.

(more…)

Мухар олгой

Аппендикс буюу мухар олгой нь мухар гэдэсний өт хэлбэрийн ургацаг бєгєєд нарийн бvдvvн гэдэс ний бараг зааг дээр оршино. Мухар олгой нь олон тєрлийн мэрэгчид, зарим нэг араатан амьтан, сармагчин болон хvнд байдаг.

(more…)

Шамбарамын үед хийх дасгал, дагах хоолны дэглэм

Шамбарамын үед хийх дасгал, дагах  хоолны дэглэм

Ерөнхий

 Шамбарам нь хамгийн өргөн тархсан эмгэгүүдийн нэг юм. Гэдэсний зовиураар эмчид хандсан хүмүүсийн 40% хувь нь шамбарамтай байдаг гэсэн судалгаа бий. Цагаан мах гээд байдаг зүйл нь хошногоны салст бүрхэвчийн атираанууд юм.

(more…)

Цөсний хүүдийн үрэвсэл буюу холецистит

Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Элэгний чанх дор байрлаж, цөсний цорго болох олон тооны гуурсаар элэгтэй холбогддог.  Цөсний хүүдийд цөс хуримтлагдан өтгөрч байдаг. Цөсний хүүдийн үрэвслийг эмч нар “холецистит” гэх бөгөөд хурц ба архаг явцтай байдаг. Хурц үрэвсэл нь архагт шилжиж болно.

(more…)

Сэтгэл гутрал буюу депресс

Сэтгэл гутрал нь  буюу депресс олон янзын илрэлтэй байдаг. Улмаар тєсєєлж байснаас єєр маш євєрмєц байдлаар илэрч болдог. Жишээлэхэд, зvрхний шигдээс, умайн гадуурх жирэмслэлтээр илэрч болно.

(more…)

Нойр булчирхайн үрэвсэл буюу Панкреатит

Эртний грекийн  эмч нар ходоодны доор байдаг нойр булчирхайг “pancreas” буюу “цул махан” гэж нэрлэж байжээ. Биемахбодид түүний гvйцэтгэх үүрэг маш их бөгөөд хоол боловсруулалт, энергийн тогтмол солилцоо гээд олон чухал vйл явцад оролцдог.

(more…)

Бүдүүн гэдэсний үрэвсэл буюу колит

Бүдүүн гэдэсний үрэвсэл буюу колит

 Бүдүүн гэдэсний дотоод буюу салст бүрхүүлийн үрэвслийг анагаах ухаанд колит гэж нэрлэдэг. Бүдүүн гэдэсний хурц үрэвсэл нь богино хугацаанд хүнд явагддаг бол архаг нь удаан ба зөөлөн явцтай байдаг.

(more…)

Хуудас 1 -с 212