Posts Tagged ‘Нүд’

Чихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

Чихрийн шижинтэй болсон эсвэл болсон байж магадгүй үед заавал хийх ёстой шинжилгээнүүд

 

 Сүүлийн жилүүдэд манай улсад чихрийн шижин буюу хар яриагаар сахарын өвчин гэгддэг эмгэгийг тохиолдлын тоо огцом нэмэгдсэн. Үүнийг дагаад чихрийн шижин эмгэгийг дагасан олон луйвар гарах болов. Зарим хүн хүнийг сахарын өвчтэй байна гэх, зарим өвдөөгүй байна гэх. Зарим нь бүр эмчилгээ нь гарч ирээгүй байгаа чихрийн шижин өвчнийг эдгээнэ гэж өвдөж зовсон хүмүүсээс таван цаас саах юм….

Линз болон хиймэл сормуусны сөрөг тал

Линз болон хиймэл сормуусны сөрөг тал

Нүдний линз

Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсч болно Зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч болно. Мөн линзнээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай. (more…)
Tagged with:     

Баянгол дүүргийн нүдний эмнэлгүүд

Баянгол дүүргийн нүдний эмнэлгүүд

Эмнэлгийн нэр: Ариун мэлмий

Эмнэлгийн эрхлэгч: Нарантуяа Үйлчилгээний чиглэл: Нүд Бусад үйлчилгээ: Нүдний Холбогдох хаяг: БГД-ийн 19-р хороо 4-р хороолол 59-73 тоот Утас: 95150306

Эмнэлгийн нэр: Гоёмсог-Оптик ХХК-ний эмнэлэг

Эмнэлгийн эрхлэгч: А.Энхтүвшин Үйлчилгээний чиглэл: Нүд Бусад үйлчилгээ: Хараа зүйн тусламж үйлчилгээ Холбогдох хаяг: БГД 15-р хороо Хасбаатарын гудамж, Билэг их дулгүүрийн 1-р давхарт, 48м2 Утас: 96651115, 99132044 (more…)

Амрах агшин буюу стерео зураг №3

Амрах агшин буюу стерео зураг №3

Ажлын ачаалал, стрессээ тайлахад тань бага ч болов тус болно гэдэгт найдан “Амрах агшин” булангаараа стерео зургуудын гурав дахь цувралыг хүргэж байна. Зурганд тайлбар хийх хэрэггүй гэсэн шүүмжлэл олон ирсэн тул энэ удаад ямар нэг тайлбаргүй орууллаа. Сэтгэгдэл дээрээ юу олж харснаа бичээрэй. Мөн хараанд муу биш байгаа гэсэн асуулт олон ирсэн. Хараанд муу нөлөө огт байхгүй, харин ч нүдний булчинд сайнаар нөлөөлдөг тухай мэргэжлийн хүмүүс бичсэн байна. Гол…

Өвдөг. Өвдөг гарах

Өвдөг. Өвдөг гарах

Ерөнхий

Өвдөг нь сормуусны уутанцар, эсвэл сормуусны уутанцарын ойролцоо байрладаг Цейсын тосны булчирхайн хурц идээт үрэвсэл юм. Ийм үрэвслийг гаднах өвдөг ч гэж нэрлэдэг. Харин зовхины ард байдаг Мейбомын булчирхайн хэсгийн үрэвслийн үед аньсагын булчирхайтас буюу дотуур өвдөг гэгч үүсдэг. Дотуур өвдөгийн үрэвсэл нь тийм ч хурц биш.

(more…)

Нүдний гэмтэл

Хүний мэдээллийн 70% хангаж байдаг болохоор нүд нь маш чухал эрхтэн юм. Маш чухлын дээр маш эмзэг эрхтэн болохоор өчүүхэн төдий гэмтэл ч хараа муутгах, бүр сохроход хүргэж болзошгүй байдаг. (more…)

Компьтерийн ард суудаг хүмүүсийн хийх нүдний дасгал

Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа гэвэл хэтрүүлэг болохгүй байх. Гэвч муутгахгүй гээд компьютерээ гаргаад хаячихаж болохгүй. Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой шийдэл болно.

(more…)

Нүд ба компьютер

Зурагт их үзэх, явж байгаа тээврийн хэрэгсэл дотор, эсвэл гэрэл муутай газар юм унших нь хараанд муугаар нөлөөлдөг байсан цаг нэгэнт өнгөрчээ. Орчин үед хараанд эдгээрээс дутахааргүй муу нөлөө үзүүлдэг бас нэг хүчин зүйл гарч ирсэн нь компьютер юм.

(more…)

Нүдний шил ба контакт линз

Хараа муудсан үед шил линз хоёрын аль нь дээр вэ? Хүн болгон энэ талаар өөрийн гэсэн бодолтой байдаг ч харьцуулан зөв сонголт хийхэд тус болох нэгэн хүснэгтийг сонирхуулъя.

(more…)

Нүдний болор цайх

Хүнийг ямар нэг юм руу харах үед тэр биетээс ойсон гэрэл нүд рүү  орохдоо тунгалаг болроор дамждаг. Энэ болор нь гэрлийг хувиргаж  нүдний арын ханан дээр байгаа торлог эд дээр дүрс болгон буулгана. Торлог  эдээс мэдээлэл нь мэдрэлийн ширхэгээр дамжин тархинд хүрснээр бид юу харж байгаагаа төсөөлдөг юм.

(more…)