Posts Tagged ‘төрөх’

Хуудас 1 -с 212

Төрөх огноог тооцох

Төрөх огноог тооцох

Эмэгтэйчүүд үр тогтсон тодорхой огноог ихэнхдээ мэддэггүй ч гэлээ сүүлийн сарын тэмдэгийн мөчлөг эхэлсэн өдрөө мэдэж байдаг. Тийм болохоор жирэмсний хугацаагаа энэ өдрөөс эхлэн тоолдог. Дийлэнх эмэгтэйчүүд үр тогтох хамгийн өндөр магадлалтай үе буюу овуляц нь сарын тэмдэгийн мөчлөгийн дунд үед таардаг. Өөрөөр хэлбэл дараагийн мөчлөг эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх амьсгалын дасгал

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх амьсгалын дасгал

Жирэмсний үед хийдэг амьсгалын дасгалууд үнэхээр хэрэгтэй зүйл яах аргагүй мөн. Төрөлтийн явцад бэлдэх бэлтгэл болж өгдгөөс гадна амьсгалын дасгал нь хүүхэд олсноос хойших бие махбодид гардаг өөрчлөлтүүдэд илүүтэй хурдан хугацаанд дасан зохицох боломж олгож байдаг юм.

(more…)

Кесар хагалгаа хийлгэсний дараах жирэмслэлт ба төрөлт

Кесар хагалгааны тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. /энэ талаар энд дараад уншиж болно/ Энэ удаад кесар хагалгаа хийлгэсний дараах дахин төрөх боломжийн тухай мэдээллийг хүргэж байна. (more…)

Кесар хагалгаа

Кесар хагалгаа

Ерөнхий

Манайхан хар яриандаа энэ хагалгааг “хийсэрэв”, “хийсрэв”, кесаревийн хагалгаа гэдэг бол оросууд “кесарево сечение” гэдэг. Энэ нь латин хэлний “sectio caesarea” буюу хагалсныг хагалж байна гэсэн нэрнээс гаралтай. Өөрөөр хэлбэл хэвлийн хананы урд хэсгийг хагалж нээгээд умайн ханыг хагалах гэсэн энэ хагалгааны шатуудыг заасан нэр.

(more…)

Хүүхдээ төрүүлэх бэлтгэл

Английн эх баригч эмч Грантли Дикрид 1932 оңд байгалийн аргаар хүүхэд төрөх гэсэн нэр томьёог анх гаргасан. Тэрээр төрөхөөс айх нь сэтгэл зовнилын шалтгаан болж, улмаар өвдөх шалтгаан болдог гэдгийг баталсан байна.

(more…)

Жирэмсний 40 долоо хоног

Жирэмсний 40 долоо хоног

 Төрөх цаг хаяанд иржээ. Таны тооцоолж байсан хугацаа өнгөрөхөд сэтгэл тогтворгүйтэж  болох хэдий ч нийт төрөлтийн зөвхөн 5%-д л хүүхэд цагтаа төрдөг. Та их ядарч сульдан, бие  тань хүндэрсэн мэт санагдаж болно.

(more…)

Эмэгтэй хүний бие махбодын бүтцийн онцлог

Эмэгтэй хүний аарцаг яс эрэгтэй хүнийхийг бодвол нимгэн, багтаамж сайтай байдаг. Хавчиг аарцагтай эмэгтэй төрөхөд өөрт нь бөгөөд хүүхдэд нь хүндрэл тохиолдох нь элбэг байдаг. Энэ нь эхийн биеийн ерөнхий өсөлт ялангуяа ясны хөгжилтэй холбоотой.

(more…)

Эхнэрээ төрөхөд хамт байх нь

Орчин үед эхнэрээ төрөх үед нөхрүүд нь хамт байлцаж, сэтгэл санаагаар дэмжих явдал их дэлгэрч байна. Судалгаанаас үзэхэд ихэнх эрчүүд эхнэрийгээ төрөхөд хамт байхыг хүсдэг ажээ. Эхнэрийгээ төрөхөд хамт байсан эрчүүд эхнэр хүүхэддээ улам хайртай, халамжтай болдог байна.

(more…)

Төрөх үеийн өвдөлтийг багасгаж болох уу?

Төрөлт ойртохын хирээр өвдөлт улам ихэснэ. Жирэмсэн байх хугацаандаа төрөлтийн үеийн өвдөлтийг яаж намдаах вэ? гэдэг талаар мэдэх нь танд ашигтай. Төрөлт гэж юу болох талаар мэддэг бол сэтгэл зовоод байх зүйлгүйгээр өвдөлтөөс зайлсхийж болно.

(more…)

Төрөлт

Жирэмслэлт нийт 39-40 долоо хоног үргэлжилнэ. Төрөлт нь байгалийн жам ёсны үзэгдэл бөгөөд жирэмслэлтийн явц хэвийн байсан тохиолдолд төрөлт хүндрэлгүй явагддаг билээ.

(more…)

Хуудас 1 -с 212