Posts Tagged ‘умай’

Папаниколаугийн тест, Папаниколау мазок, PAP Smear

Ерөнхий Папаниколаугийн мазок / ПАП-тест, PAP Smear/ гэдэг нь умайн хүзүүний хорт хавдрын эрт оношлох зориулалттай чухал шинжилгээ юм. Энэ шинжилгээ нь маш энгийн бөгөөд ямар чи өвдөлтгүй, бөгөөд түгээмэл бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын өмнөх төлөв байдлыг илрүүлж, эсвэл хорт хавдрын явцыг илрүүлэн эмчилгээг эрт үед нь илрүүлэн хүндрэхээс сэргийлэхэд тусладаг.

(more…)

Төрсний дараах бэлгийн харьцаа

Төрсний дараах бэлгийн харьцаа

 Төрсний дараа гэр бүлийн бүх салбар, бэлгийн харьцаанд ихээхэн өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт нь төрсний дараах эмэгтэй хүний сэтгэл зүйн болон физиологийн онцлогтой холбоотой байдаг.

(more…)

Төрсний дараах эмзэг газрын ариун цэвэр

Төрсний дараах эмзэг газрын ариун цэвэр

Төрсний дараах дотор бэлэг эрхтэнүүд бараг нэг том шарх гэхэд илүүдэхээргүй болсон байдаг болохоор элдэв халдвар авахад их эмзэг болсон байдаг. Иймд төрсний дараах элдэв хүндрэлээс зайлсхийхийн тулд төрсөн эмэгтэй эмзэг эрхтэний ариун цэврийг зөв бөгөөд сайн сахих ёстой байдаг.

(more…)

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх амьсгалын дасгал

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх амьсгалын дасгал

Жирэмсний үед хийдэг амьсгалын дасгалууд үнэхээр хэрэгтэй зүйл яах аргагүй мөн. Төрөлтийн явцад бэлдэх бэлтгэл болж өгдгөөс гадна амьсгалын дасгал нь хүүхэд олсноос хойших бие махбодид гардаг өөрчлөлтүүдэд илүүтэй хурдан хугацаанд дасан зохицох боломж олгож байдаг юм.

(more…)

Умайн хүзүүний өмөн үүсэхэд нөлөөлдөг эрсдлийн хүчин зүйлс ба урьдчилан сэргийлэлт

Умайн хүзүүний өмөн үүсэхэд нөлөөлдөг эрсдлийн хүчин зүйлс ба урьдчилан сэргийлэлт

 Умайн хүзүүний өмөн үүсэхэд нөлөөлдөг эрсдлийн хүчин зүйлс ба урьдчилан сэргийлэлт

Ерөнхий Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байдаг хучуур эдээс үүсдэг. Умайн хүзүүний хэвийн эсүүд нь өмөнгийн өмнөх үе шатных болж өөрчлөгдөөд, дараа нь өмөн буюу хорт хавдрын эсүүд болж хувирдаг. (more…)

Кесар хагалгаа хийлгэсний дараах жирэмслэлт ба төрөлт

Кесар хагалгааны тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. /энэ талаар энд дараад уншиж болно/ Энэ удаад кесар хагалгаа хийлгэсний дараах дахин төрөх боломжийн тухай мэдээллийг хүргэж байна. (more…)

Жирэмсний үед хийх хэт авианы шинжилгээ буюу эхо

Ерөнхий Өнөөдөр хөл хүнд болсон эмэгтэй хүн болгоны заавал шахуу ордог шинжилгээ бол хэт авианы буюу бидний хэлж заншснаар эхо шинжилгээ юм.

Гэхдээ удахгүй ээж болох хүн маань эмч л тусгайлан зааж хэлэхгүй бол дэлгэцэн дээр юу гараад, шинжилгээ дууссаны дараа өгдөг бичиг дээрх бөөн тоог юуг заагаад байгааг мэддэггүй. Иймд энэ талаар зарим зүйлийг тодруулъя.

(more…)

Кесар хагалгаа

Кесар хагалгаа

Ерөнхий

Манайхан хар яриандаа энэ хагалгааг “хийсэрэв”, “хийсрэв”, кесаревийн хагалгаа гэдэг бол оросууд “кесарево сечение” гэдэг. Энэ нь латин хэлний “sectio caesarea” буюу хагалсныг хагалж байна гэсэн нэрнээс гаралтай. Өөрөөр хэлбэл хэвлийн хананы урд хэсгийг хагалж нээгээд умайн ханыг хагалах гэсэн энэ хагалгааны шатуудыг заасан нэр.

(more…)

Умайн хүзүүний шархлаа

Ерөнхий

Умайн /савны/ хүзүүвчний шархлаа гэдэг нь савны хүзүүвчинд гарсан хоргүй эмгэг үйл явц юм. Шархлаа нь умайн хүзүүний эпител /хучуур эс/-ийг өөрчлөлтөнд оруулдаг бөгөөд эмэгтэйчүүдийн бусад өвчний дотроос хамгийн их тохиолддог.

(more…)

Умайн хоргүй хавдар буюу миом

Умайн хоргүй хавдар гэсэн оношийг сонссон эмэгтэйчvvд “ Яанаа би хавдартай болчихлоо” гэж сандардаг. Тайван байх хэрэгтэй. Мэдээж умайн хоргүй хавдар буюу миома нь таагvй зvйл боловч хорт хавдар ( ємєн ) гэсэн айхтар євчинд хамаардаггvй. Миом нь хоргvй хавдар бєгєєд умайн хананд булчингийнх нь залуу эсvvдээс vvсч хєгждєг.

(more…)