Posts Tagged ‘ураг’

Жирэмсэний эрт хугацаанд урагт төрөлхийн хөгжлийн гажигийг илрүүлэх шинжилгээ

Жирэмсэний эрт хугацаанд урагт төрөлхийн хөгжлийн гажигийг илрүүлэх шинжилгээ

“Гранд Мед” эмнэлгийн “Нөхөн үржихүй-Эмэгтэйчүүд”- ийн кабинетаас Пренаталь оношлогооны хүрээнд Монголд анх удаа жирэмсэний эрт хугацаанд буюу /11,12,13 долоо хоногтойд нь / эхийн хэвлий дэхь урагт төрөлхийн хөгжлийн гажиг болон хромосомийн эмгэгийн эрсдлийг илрүүлэх оношлогооны өндөр ач холбогдолтой “Хам шинжилгээ” хийж эхэллээ.

Пренаталь тусламж гэдэг нь – төрөхөөс өмнөх жирэмсэний хугацаанд ургийн төрөлхийн хөгжлийн гажиг согог, дутуу хөгжил, хромосомийн болон генийн эмгэг, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хямралыг…

Жирэмсний шинж тэмдэгүүд

Жирэмсэн болсныг илтгэх хамгийн анхны шинж тэмдэгүүдийн талаар товч танилцуулж байна.

Жирэмсний анхны долоо хоногт  ургийн хэмжээ вандуйны чинээ байдаг ч гэлээ бүх эрхтэнүүд нь бүрэлдээд эхэлчихсэн байдаг болохоор өдийд хүчтэй эм тариа хэрэглэх, тамхи, архи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Гэвч жирэмсний өдий үед эмч нар хүртэл тусгай шинжилгээ хийлгүйгээр жирэмсэн болсон эсэхийг баттай хэлж чаддагүй болохоор бие даан хөл хүнд болсон гэдгээ тодорхойлоход нэлээд бэрхшээлтэй байдаг.

Тамхи ургийн хөгжлийг удаашруулдаг

Тамхи ургийн хөгжлийг удаашруулдаг

Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр. Жил болгоны энэ өдөр тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд  ухуулан таниулдаг болоод нэлээд хэдэн жил болж байна. Жилдээ ганц удаа ч болов ямар гээчийн хор хэрэглээд өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хордуулж байгаагаа эргэж нэг харахад буруудах зүйл гэж юу байхав. Тэр тусам энэ жил  “Охид, эмэгтэйчvvдийг тамхины хор хөнөөлөөс сэргийлье” гэсэн уриатай явагдаж…

Уруул ба тагнайн төрөлхийн завсрын тухай

Уруул ба тагнайн төрөлхийн завсрын тухай

Ерөнхий Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр 11 минут тутамд уруул, эсвэл тагнай төрөлхийн завсартай  хүүхэд төрж байдаг гэсэн тооцоо байдаг ажээ. Өөрөөр хэлбэл дунджаар 1000 нярай тутмын нэгд энэ эмгэг илэрдэг. Энэ эмгэгийг хүмүүс өдөр тутмын амьдар дээр “уруул нь сэтэрхий, тагнай нь цоорхой”  бүдүүлэгдүү нэрлэдэг нь тийм зөв биш байх.  (more…)

Абортын тухай

Абортын тухай

Абортын тухай Сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс, олон долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүс энэ нийтлэлийг үзэх хэрэггүй шүү.

(more…)

Жирэмсний 6-10 долоо хоног

Энэ хугацаанд та жирэмсний хяналтанд орж эмчид заавал үзүүлэх ёстой.

Таны жирэмсэн эсэхийг дараах аргаар нарийвчлан тогтоох болно.

(more…)

Үр тогтолт

Эр бэлгийн эс нь нарийн сүүлтэй байх агаад маш өчүүхэн нүдтэй байдаг. Сүүлнийхээ тусламжтай үтрээний хүчиллэг орчноос зугтан умайн хүзүүгээр дамжин умайд орж цаашаа умайн хоолойгоор  явсаар өндгөн эстэй нэгддэг.

(more…)

Цус багадалт

Жирэмсний үед төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдэд цус багадалт цөөнгүй тохиолдоно. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлсэн, урьд нь цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.

(more…)

Жирэмсний үед гарах өөрчлөлтүүд

Анх жирэмсэлснээ мэдмэгц надад урьд өмнө нь тохиолдож байгаагүй ер бусын уйл явдал болж байна гэж бодож билээ. Бусад хүмүүс, гэрийнхэн маань өдөр бүр тохиолддог ердийн зүйл мэт хулээж авсан ч миний хувьд үнэхээр том гайхамшиг байлаа.

(more…)