Posts Tagged ‘цирроз’

Хуудас 1 -с 212

Элэгний хатуурал буюу Цирроз

Элэгний хатуурал буюу Цирроз

Архи уусаар байгад элэгний циррозтой болчихсон гэнэ ээ гэх яриаг та лав энд тэнд явж байгаад сонсож байсан биз.  Үнэхээр ч согтууруулах ундаа, түүний дотор архийг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний циррозд хүргэх аюултай юм.

(more…)

Хумс. Хумсны өнгө ба хумсан дээрх толбо

Арчилж мэддэггүй, эсвэл эрүүл мэндтэй нь холбоотой ямар нэг асуудал үүссэн үед хумсанд тодорхой өөрчлөлтүүд гардаг. Үүний нэг жишээ нь хумсан дээр үүсдэг толбонууд юм.

(more…)

Цусны биохимийн шинжилгээ. Фосфор

Фосфор (Р) нь эсийн доторх фермент юм. Төв мэдрэлийн системийн хэвийн ажиллагаанд зайлшгүй шаардлагатай элемент юм.

Фосфорын нэгдлүүд нь хүний биеийн эс болгонд байдаг бөгөөд физиологийн химийн бараг бүх урвалд оролцдог.

(more…)

Цусны биохимийн шинжилгээ. Натри

Натри (Na, Sodium) нь эсийн гаднах шингэний үндсэн бүрдүүлэгч юм. Натри болон кали нь эсийн гаднах шингэний хэмжээ,  осмотик даралтыг тохируулдаг.

(more…)

Цусны биохимийн шинжилгээ. Билирубин

Билирубин  нь гемоглобин г.м. цусны зарим бүрэлдэхүүн хэсгүүдийн задралын бүтээгдэхүүн бөгөөд шаравтар улаан өнгөтэй пигмент /будагч бодис/ юм. Билирубины шинжилгээ нь хүний элэгний үйл ажиллагааг харуулдгаас гадна хоол боловсруулах замын олон эмгэгийн оношлогоонд ашиглагддаг. Цусны сийвэнд билирубин нь дараахь хэлбэрээр агуулагдаж байдаг, үүнд:

(more…)

Цусны биохимийн шинжилгээ. Тригилецридууд

Триглицеридууд (ТГ) буюу саармаг өөх тос нь глицерин болон дээд тослог хүчлүүдийн үүсмэл юм. ТГ нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний биед орохоос гадна өөхөн эд, элэг, гэдсэнд нийлэгждэг. ТГ-ын цусан дахь хэмжээ нь хүний наснаас хамаардаг.

(more…)

Цусны биохимийн шинжилгээ. Холинэстераз. Сийвэнгийн холинэстераз

Холинэстераз  /ХЭ/ нь элгэн үүсдэг фермент юм. Холинэстераз эд, ясны булчинд агуулагддаг. Сийвэнгийн гэгддэг холинэстераз нь элэг, нойр булчирхайнд байдаг бөгөөд элгээр цусанд ордог.

(more…)

Цусны биохимийн шинжилгээ. Аланинаминотрансфераз. АлАТ (АЛТ)

АлАТ (АЛТ)  нь амин хvчлийн солилцоонд оролцон элэгний фермент юм. Энэ фермент нь аспартатаминотрансфераз /АСТ/ гэдэг өөр нэг ферментийн хамтаар элэг, зүрхний булчин, ясны булчинд их хэмжээгээр агуулагддаг.

(more…)

Цусны биохимийн шинжилгээ. Хэрлэг төст фактор

Хэрлэг төст фактор гэдэг нь G – IgG ангиллын иммунноглобулины эсрэг хүний өөрийн дархлалын системийн ялгаруулдаг онцгой төрлийн уураг юм.

Хэрлэг төст үетэс зэрэг зарим өвчний үед хүний дархлалын систем нь өөрийн биеийн бүтцийг гадны биет гэж таниад тэднийг гадны биетийн адил устгадаг эсрэг биетүүд ялгаруулж эхэлдэг байдал үүсдэг.

Хэрлэг төст хүчин зүйл нь хэрлэгийн гаралтай үетэсийн үед ийм өөрийн эсийг устгадаг эсрэг биет болдог бөгөөд хүний биеийн…

Цусны биохимийн шинжилгээ. Цус багадалтын оношилгоо. Трансферрин, ферритин, сийвэнгийн төмөртэй нэгдэх чадвар

Анеми буюу цус багадалтын үед цусны эзлэхүүний нэгж дэх эритроцитуудын тоо болон гемоглобины хэмжээ буурснаар эд, эсүүдэд хүрэх хүчил төрөгчийн хэмжээ буурдаг. Гемоглобин үүсэх, эритроцитийг ялгаруулах явцад согог гарснаас үүдэлтэй ба эритроцитын задралын хэмжээ нэмэгдсэнээс үүдэлтэй өвчин гэж хоёр ялгадаг.

(more…)

Хуудас 1 -с 212