Category Archives: БЗХӨ

Бэлгийн замын халдварт өвчин удмыг минь тасалж, улсыг минь мөхөөж мэдэх нь

Гэхдээ бид өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна-

Монгол Улсад тулгамдаж байгаа өчнөөн асуудал байна. Тэдний нэг бол яах аргагүй эрүүл мэндийн асуудал. Улс эх орны минь эрүүл энх саруул сайхан байх нь нэг хүний эд эс, дархлаанаас шууд хамаарна. Нэг иргэн эв эрүүл байна гэхэд цаана нь 10 иргэн эрүүл байх бүрэн боломжтой. Учир нь хүн ам цөөтөй Монгол Улс хүнээ өсгөх бодлого барьж баримталж байгаа болохоос удмаа тасалж, улсаа мөхөөх бодлого бариагүй гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Continue reading

БЗХӨ-Хүний Дархлал Хомсдолын Вирус/Дархлалын Олдмол Хомсдол (ХДХВ/ДОХ)

Хүний дархлал хомдолын вирус (ХДХВ) нь Дархлалын олдмол хомсдол ДОХ өвчнийг үүсгэдэг. ХДХВ нь нийгэмд аюултай, үр дагавар нь их, халдварлах замууд нь олон байдаг бөгөөд өвчний эсрэг тэмцэх бие махбодийн хамгаалах тогтолцоог гэмтээдэг. Continue reading

БЗХӨ-ийг үнэгүй оношлох, эмчлэх эмнэлэг

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лого

Бэлгэвчгүйгээр тохиолдлын бэлгийн хавьталд орж БЗХӨ тусаад, түүнээ хаана хандаж яаж үзүүлэх талаар сайн мэдэхгүй хүмүүс манай сайтад их ханддаг. Тиймээс бид Халдварт өвчин судлалын үндэсний төв буюу манайхны ярьж сурсанчлан Халдвартын эмнэлгийн Бэлгийн замын Тандалт судалгааны амбулатори буюу “Улаантууз” эмнэлгийн үзүүлдэг үйлчилгээ, үзүүлэхдээ бүрдүүлэх бичиг баримт зэргийн талаар танилцуулж байна.

Continue reading

Бэлгэвчгүй хурьцал хийсэн тохиолдолд БЗХӨ тусахаас сэргийлэх арга замууд

Бэлгэвчгүй хурьцал хийсэн тохиолдолд БЗХӨ тусахаас сэргийлэх арга замууд
БЗХӨ тусахаас сэргийлэх хамгийн шилдэг арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдэг нь олон мянган жилийн туршлагаар батлагдсан зүйл.
Гэхдээ хүний амьдрал гэдэг ээдрээ нугачаа олонтой болохоор болдоггүй хүмүүс, болдоггүй хүн гэж бас байдаг. Тиймээс гостуу,” мэдрэл муудсан”, ухаан санаа самуурсан гэх мэт зарим шалтгааны улмаас бэлгэвчгүйгээр секс  -ийн харьцаанд орсон бол дараах аргыг хэрэглэж байгаарай.
Эрэгтэйчүүд
Хурьцалд орсны дараа, өөрөөр хэлбэл дур тавьсны дараа, нэн даруй шээнэ. Шээсний дараагаар бэлэг эрхтэнээ савандаж угаана. Үүний дараа, уул шугамандаа эмчид үзүүлвэл сайн ч ойрхон эмнэлэг байхгүй бол өөрөө, сайн дураараа шинжилгээ хийдэг газар очоод БЗХӨ-ийн шинжилгээ өгөөрэй. Шээгээд шээсээрээ бэлиг эрхтэнийхээ толгойг угаадаг арга бол герман эмч нар, венеролог эмч нар 1941 онд Вермахтын цэргүүдэд зориулж гаргасан заавар дээр байдаг, аймаар дайны ард гарсан зөвлөгөө юм шүү.
Эмэгтэйчүүд
Хурьцал дуусмагц шээнээ. Залгуулаад бэлэг эрхтэнээ савандаж угаагаад калийн перманганатын 1:5000 уусмалаар угаагаад БЗХӨ талаар мэргэшсэн эмнэлэг, шинжилгээний төвд хандаж шинжилгээ өгнө. Сулавтар ягаан өнгөтэй уусмалаар угаана гэсэн үг. Харин бэлгийн харьцаанд орох нь тодорхой бол урьдчилаад үтрээндээ Silver proteinate, «Протаргол» гэсэн бэлдмэл шингээсэн самбай бүхий хавчуурга хийгээд  хурьцал дууссаны дараа самбайг аваад дээрх арга хэмжээг бүгдийг нь авна.

 БЗХӨ тусахаас сэргийлэх хамгийн шилдэг арга бол хайртай хүндээ үнэнч байх гэдэг нь олон мянган жилийн туршлагаар батлагдсан зүйл.

Continue reading

Гарднереллёзын эмчилгээний талаар

Тодруулга
Гарднереллёз нэртэй энэ өвчний талаар олон асуулт манай сайтад ирсэн. Зарим эмнэлгийн эмч нар өвчин ч гэж тоохгүй, тэгэж л байдаг юм гээд үл хэрэгсээд байна гэсэн гомдол их ирсэн. Улмаар эмчилгээний талаарх тодруулга хийж өгөхийг хүссэн. Бид хүсэлтийн дагуу олон эх сурвалжид хандаж байгаад эцэст нь нэгэн гарын авлага дээр заагдсан эмчилгээг цэвэр танин мэдэхүйн үүднээс сонирхуулах нь зөв гэж шийдлээ. /Зөвхөн тухайн хүнд нь таарсан бодит, нарийн эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмч заах эрхтэйг мартаж болохгүй/

Continue reading

Хамуунаас урьдчилан сэргийлэх, дахин халдварлахаас хамгаалах арга хэмжээ

Ерөнхий
 Хамууны хачигны голомтыг бүрэн устгахын сацуу хувийн ариун цэврийг сайн сахиагүй нөхцөлд хамуу дахин гардаг. Иймд хамууны эсрэг эмчилгээ хийж байх үед болон эмчилгээ дууссаны дараагаар доор дурдсан арга хэмжээг заавал авах хэрэгтэй.

Continue reading

Умайн хүзүүний өмөн үүсэхэд нөлөөлдөг эрсдлийн хүчин зүйлс ба урьдчилан сэргийлэлт

 Умайн хүзүүний өмөн үүсэхэд нөлөөлдөг эрсдлийн хүчин зүйлс ба урьдчилан сэргийлэлт

Ерөнхий
Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байдаг хучуур эдээс үүсдэг. Умайн хүзүүний хэвийн эсүүд нь өмөнгийн өмнөх үе шатных болж өөрчлөгдөөд, дараа нь өмөн буюу хорт хавдрын эсүүд болж хувирдаг.
Continue reading

Умайн хүзүүний улайлтын үед хийх үзлэг, шинжилгээ, эмчилгээний төрөл


Толь тавьж үзэх үед умайн хүзүүнд энгийн нүдээр харагдах улайсан хэсэг илэрсэн байхыг умайн хүзүүний улайлт буюу умайн хүзүүний илэгдэл гэж нэрлэдэг.
Continue reading

Бэлгийн хомхой

 Бэлгийн хомхой нь хоёр төрлийн вирусээр үүсгэгддэг. Үүний нэг нь бэлгийн хомхойн энгийн вирус-1 (HSV-1), нөгөө нь бэлгийн хомхойн энгийн вирус II (HSV-II) юм.

Continue reading

Орал секс амны рак үүсгэдэг

 Сүүлийн жилүүдэд АНУ- д папилломавирусын халдвараас гаралтай амны хөндийн хорт хавдрын гаралтын тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Энэ сэдвээр нарийн судалгаа явуулсан Жон Хопкинсын их сургуулийн судлаачид нь үүниийг орал буюу ам секс хийх моод хүн амын дунд газар авсантай холбон тайлбарлажээ.

Continue reading