Category Archives: Амрах агшин

Толгойд багтамгүй тэнэглэлүүд

 Яаж ч бодоод тайлбарлах аргагүй, ухаан санаа, тэргүүнд багтамгүй хачин давхцал, тэнэглэлүүд хүний амьдралд тохиолдож байдаг. Эрхэм та уншаад стрессээ тайлаарай. Стресс үгүй бол амьдрал сайхан. Бас өөрт тохиолдсон зүйлээ бичээрэй.

Continue reading

Амрах агшин буюу Бидний амьдардаг дэлхий

Өдөр тутмын амьдралд нухлуулаад ирэхээр хүн хаана, яах гэж, юуны төлөө яваагаа ч мартдаг. Тэгээд л жижигхэн зүйлээс болж нэг л их уурласан, бухимдсан, ундууцсан хүмүүс явна. Гэтэл хааяа нэг ч болов өдөр тутмын хэвшмэл гэгддэг зүйлсээс анхаарал, ухаан, харцаа салгаад би чинь ингэхэд хэний хэн билээ, энд яах гэж, юуны төлөө, юу хийж яваа билээ гэх мэт асуултуудад хариулж үзэх гээд оролдож байхад илүүдэхгүй. Эдгээр асуултууд өнгөц харахад хялбар мэт “сааааййййн” бодвол тийм ч амар биш. Тиймээс зарим нэг зүйлсийг танд сануулахын сацуу, хэд гурван зураг сонирхуулъя.

Continue reading

БОЛОВСРОЛ, ХҮМҮҮЖЛИЙН ТУХАЙ ОНОЧ МЭРГЭН ҮГНЭЭС ….

Мэдэхгүй байх нь ичгэвтэр ч биш, хортой ч биш, хэн ч бүгдийг мэдэж чадахгүй. Харин мэдэхгүй хирнээн   мэддэг дүр эсгэх нь ичгэвтэр бөгөөд хортой.
Л.Н. Толстой Continue reading

Амрах агшин буюу ер бусын зурагнууд №4

Энэ зураг дээр хичнээн царай байна? Сайн тоолорой. Сайн бод. Айн?

Амрах агшин дээр ер бусын зурагнуудаас ойрд оруулаагүй болохоор шинийг оруулж байна. Ажиглаж суугаад стресс, элдэв бухимдлаасаа түр ч болов холдоно гэдэгт найдаж байна.

Continue reading

Та архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг үү? Архинд орж уу? Архичин болж уу? Болсон бол хэддүгээр шатандаа явна? Шалгаад үз.

alkash Хүмүүс хурал зөвлөгөөн, баяр ёслолын дараах хүлээн авалтын үеэр ганц хоёр хундага тулган татаж, эсвэл шар айраг уунгаа “Монголчууд архин живэх нь ээ. Одоо яанаа?” гэж ярих нь эрс нэмэгдээд байна. Тэгэхээр огт уухгүй байх бараг боломжгүй болохоор ер нь ямаршуу байдлаар уудгаа нэг сонжоод үзэхэд илүүдэхгүй байх.

Continue reading

Хайр дурлал ба эрх чөлөө буюу залуу та өөрийгөө сонж

Хайр дурлал гэдэг нэг талаас өөр хүний төлөө өөрийгөө золиослох, нөгөө талаас өөрийгөө чухалчлан, хувийн эрх чөлөөг дээдлэх гэсэн хоёр туйлын хооронд тэнцвэр барихыг хэлдэг гэвэл нэг их хол зөрөхгүй байх. Эрчүүдийн хувьд өөрийгөө золиослох нь хэтрээд ирэхээр эмэгтэй хүний атганд орсон арчаагүй гэсэн нэр зүүж, хувийн эрх чөлөөгөө дээдлэх нь хэтрээд ирэхээр өөрөөсөө өөр хүнийг хүн гэж тоодоггүй, хувиа хичээсэн өөдгүй гэсэн нэр зүүдэг. Харин та хаагуур нь явна? Энэ сонжоо үүнд хариулахад туслана. zaluu

Continue reading

Өөрийгөө хүндэлдэг, хайрладаг хүн л өрөөлийг хайрлаж хүндэлэж чадна. Та өөрийгөө хайрлаж, хүндлэж, чаддаг хүн үү?

normalӨөрийгөө хүндлэж, хайрлах нь өрөөлийг чин сэтгэлээсээ хайрлахын үндэс гэдэг. Энэ ч зөв. Өөрийгөө хайрлаж, хүндэлдэггүй, дутагдлаа засахын оронд өөгшүүлдэг, давуу талаа улам хөгжүүлэхийн оронд орхигдуулдаг хүн бусдыг жинхэнэ утгаар нь хайрлаж чадахгүй. Юм л бол өөртэйгээ андуураад дан сул тал, дутагдлыг нь олж хардаг болно. Харин та өөрийгөө хүндлэж, байгаа чигээр нь хүлээн авч хүн мөн үү? Энэ асуултанд үнэн зөв хариулахад энэ сонжоо, тест туслана.

/Хүүхдэдээ байнга урам өгч дэмжин, өөрийгөө хүндэлдэг, өөртөө итгэлтэй хүн болгоорой. Ингэж байж л хүүхэд өөрийгөө хүндэлдэг, өрөөлийг хайрлаж чаддаг хүн болж өснө./

Continue reading