Category Archives: Хүүхэд

Бяслаг

Таны хүүхдийн өсөлт удаан байвал бяслаг идүүл

    В1 амин дэм нь хүний бие дэх нүүрс усны солилцоонд чухал уүрэг гүйцэтгэж мэдрэлийн эсийн бодисын солилцоог хэвийн явагдах нөхцөлийг хангана. Энэ амин дэм нь мэдрэлийн үрэвслийн эсрэг сайн үйлчилдэг. В1 амин дэм нь хуурай исгэгч, шар айрагны исгэгч, бууцай, гахайн мах, зэрэгт илүү хэмжээтэй байдаг. В1 амин дэм дутагдвал ходоод гэдэсний замын үйл ажиллагаа хямарч хоолонд дургүй болох, ядрах шинж илэрнэ .

   В2 амин дэм нь хүний өсөлт хөгжилтөд сайнаар нөлөөлдөг. В2 амин дэмээр баялаг бүтээгдэхүүнд шар айрагны хуурай исгэгч, сүү, аарц, бяслаг, вандуй, бууцай, гоньд, амтат ногоон чинжүүнд байдаг. В2 амин дэм / витамин / дутагдвал өсөлт зогсох, уруул хагарах, арьс хуурайших, бөөлжих, суулгах, зэрэг шинж илэрч болно.

    В6 амин дэм нь төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. В6 амин дэмээр баялаг бүтээгдэхүүнд тахианы мах, хонины мах, үхрийн мах, өндөг, шар будаа, цагаа будаа амтат ногоон чинжүү, гадил зэрэг орно. Энэ амин дэмийг хоол хүнсээр дамжуулан авдаг тул сүүлийн үед энэ дутагдал ховор тохиолддог болсон. В6 амин дэм болон бусад олон тэжээлт бодис шээс ялгарах нь хичнээн их байвал алдагдал нь тэр хэмжээгээр их байна.

  В6 амин дэм нь жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой ихээр дутагддаг. Үүнээс болоод огиулж бөөлжих, шамбарам, булчингийн агшилт сулрах, татах, салганах, толгой эргэх, хэт цочролд орох, цус багадах, амны хөндийн салст бүрхэвч үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он

Merries – Японы №1 хүүхдийн живх

Нялх хүүхдийн арьс 2 нас хүртлээ маш эмзэг байдаг учраас таны худалдан авах живх хамгийн сайн чанартай байх ёстой. Merries нь хөнгөн, хөвсгөр зөөлөн, уян хатан,  дээд зэргийн дотоод хамгаалалттай учир хүүхдийн арьсны эрүүл, тайван, зөөлөн, толигор, цэвэрхэн, эрүүл байлгах чадвартай.

[button color=”juicy_pink” size=”large” type=”3d” target=”” ]ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ УТАС: 9409-5359, 9991-7856, 9905-4535, 8945-4774[/button]

m58Хүүхдийн жин: 6-11 кг
M размер, 58 ширхэгтэй, өмсдөг
40000 төгрөг
l44Хүүхдийн жин: 9-14 кг
L размер,  44 ширхэгтэй, өмсдөг
40000 төгрөг

[button color=”juicy_pink” size=”large” type=”3d” target=”” ]ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВАХ УТАС: 9409-5359, 9991-7856, 9905-4535, 8945-4774[/button]

h2

[pull_quote_right]Японы гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч KAO корпорацийн бүтээл[/pull_quote_right]

  • Суналт сайтай, хажуугийн өргөн наалт, нимгэн зөөлөн хажуугийн өргөн бүс нь хялбар сунаж, хүүхдийн бүсэлхийг тухтай байлгах учир хүүхэд хүссэнээрээ хөдлөх боломжтой
  • Уян хатан чанар нь илүү сайжирсан бүслүүр нь хүүхдийн бүсэлхийг зөөлнөөр тэвэрдэг учир хөдөлгөөн ихтэй хүүхэд ч чөлөөтэй хөдөлж чадна
  • Халилтаас хамгаалсан хажуугийн давхар босоо хамгаалалт нь хөлийн орчимд зөөлөн, эвтэйхэн наалддаг бөгөөд хүссэнээрээ хөдөлсөн ч шингэн гадуур халихгүй.
  • 10612977_534034013391466_7396166763294091601_nЯг дотуур хувцас шиг биед эвтэйхэн тул хүүхдийн хөлний хөдөлгөөнийг илүү чөлөөтэй, тав тухтай байлгана.
  • Нимгэн, зөөлөн бүс нь дотоож шиг шууд углаж өмсдөг ба бүслүүрийн наалтыг нэг таталтаар л хялбар тайлж болох учир хаана ч өмсөж, тайлахад хялбар
  • Агаар нэвтрүүлэх дотоод гадаргуу нь живх болон хүүхдийн өгзөгний хооронд агаарын урсгалыг бүрдүүлж агаар саадгүй урсана. Мөн шингэнийг хурдан шингэхэд тусалдаг тул арьсыг илүү хуурай тав тухтай байлгана.
  • Солих цагийг мэдээлэх шээс хэмжигч заалт нь шар өнгөнөөс ногоон болж хувиран живх дүүрснийг мэдэгдэх тул живхийг хугацаанд нь сольсноор хүүхдийн арьсыг эрүүл арчлах боломжтой.
  • 10421102_517951251666409_3282074941164509114_nАгаар нэвтрүүлэгч гадаргуу нь нимгэн, хүчтэй шингээгч давхрагаар шингэнийг хурдан шингээж, гадаргуугийн чийгшлийн хэмжээг багасгах ба агаар нэвтрүүлэх чадвар сайтай учир арьсыг хуурай тухтай байлгана.
  • Нимгэн уян хатан, зөөлөн дэвсгэр сайн чанарын материалаар хийгдсэн шингээгч дэвсгэр нь илүү нимгэн, уян хатан болсноор хүүхдийн хөдөлгөөнийг чөлөөтэй байхад тусална.
  • Хүүхдийн арьсыг эрүүл тав тухтай байлгаж өгнө.
  • Хажуугийн давхар хамгаалалт нь шингэн төдийгүй өтгөнийг хальж урсахаас хамгаалдаг учир хүүхэд хичнээн хөдөлгөөнтэй байсан ч санаа зовох зүйлгүй
  • 3 сар хүртэлх хүүхдийн өтгөнийг хурдан шингээж, хүүхдийн эмзэг арьсыг цочроохгүй

10947295_623687784426088_8870312768668616837_n

Хятадад хүүхдийн наймаа хийдэг 600 хүн баривчлагджээ

 Аав, ээж нар ажилдаа дарагдаад хүүхдүүддээ тэр бүр зохих ёсны анхаарал тавьж чадахгүй явах нь олонтаа. Тэр бүү хэл заримдаа осолтгүй л өглөө ажилдаа явах гээд босоход нь хамт босч, эсвэл унтаж үлдээд царайгаа харуулж байвал барав гэх нь хүн ч таардаг. Энэ байдлыг л хүүхдийн наймаа эрхэлдэг бузар этгээдүүд ашигладаг.

Continue reading

11 сарын 02 Дэлхийн уушигны хатгаатай тэмцэх өдөр, Хүүхдийн үзлэг зохион байгуулна

 Дэлхийн уушгины хатгаатай тэмцэх өдрийг тохиолдуулан нийслэлийн дүүргүүдэд хүүхдийн уушгины нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийхээр боллоо.

Continue reading

Өсвөр насны холимог шүд

 Хүүхдэд 6 наснаас эхлэн сүүн шүднүүдийн ард байнгын том араа шүд ургаж эхэлдэг байна. Энэ үед сүүн шүднүүд үүдэн шүд , хажуугийн үүдэн шүд , араа шүд , соёо гэсэн дарааллаар унаж, байнгын үүдэн шүд , хажуугийн үүдэн шүд , бага араа , соёо , 7-р том араа шүд / энэ нь хамгийн эхэнд ургадаг 6-р том араа шүдний ард ургана/ гэсэн дарааллаар ургаж бүх сүүн шүд байнгын шүдээр солигддог.
Continue reading

Сүүн шүд

Хүн амьдралдаа хоёр удаа шүдэлдэг байна.Хамгийн анхны сүүн шүд буюу цахиур 4-6 сартай хүүхдэд цухуйгаад 2.5 – 3 настайд ургаж гүйцдэг. Ингээд хүүхэд дээрээ 10 , доороо 10 сүүн шүдтэй болно. 5 – 7 настайд байнгын шүд ургаж эхлээд 12 – 13 настайд ургаж дуусна. Ингээд 28 шүдтэй болсон байна.

Continue reading

Хүүхдийн амны хөндийн мөөгөнцөрт өвчин

Хvvхдийн амны хөндийн мөөгөнцөр -т өвчнийг үүсгэгчид нь гол төлөв дрожж төст кандид мөөг, аспергил, пеницил г.м. хүний биед амьдран үхэжсэн органик эдээр хооллодог хэвийн эсүүд байдаг.

Continue reading

Түнхний мултрал, төрөлхийн мултрал

Түнхний төрөлхийн мултралыг гэдгийг анагаах ухааны хэллэгээр түнхний үений дисплази гэдэг. Дисплази гэдэг нь ямар нэг эрхтэн, эсвэл эд эсийг бvрэлдэх явцад бий болоход үүссэн гажиг. Өөрөөр хэлбэл энэ ерөнхий нэр томъё юм.

Continue reading

Хэтрүүлэн идэх

Хэтрүүлэн иддэг гэр бүлийн хүүхэд их идэх дадалтай байдаг. Учир нь тэдний эцэг эх тарган хүүхэд эрүүл байдаг гэсэн буруу ойлголттой байдагтай холбоотой. Их идэх дадалтай болсноор илүүдэл  жинтэй /тарган/ болж, хүүхэд насандаа бие бялдрын болон сэтгэл зүйн хямралтай болж, энэ нь насан туршид үлдэж магадгүй.

Continue reading