Category Archives: Амьдралын хэмнэл

Судалгаагаар өглөө эрт босохын 5 ач тусыг доорх байдлаар гаргажээ

Өглөө эрт босох нь амжилтын зүгт хөтөлдөг

Үүнийг тайлбарлахад маш энгийн. 2008 онд Техас Их сургуулиас удирдан явуулсан судалгаагаар өглөө эрт босдог оюутнуудын сурлагын дүн их унтдаг оюутнуудынхаас хавьгүй илүү байсан байна. Өглөө эрт босох нь 4 авах уу 3 /голч дүн/ авах уу гэдэгт нөлөөлдөг гэнэ. Continue reading

Хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас урьдчилан сэргийлээрэй

Жил бүрийн зун, намрын улиралд ил задгай худалдаа, аялал зугаалга, хурим найр нэмэгддэгтэй холбоотойгоор хоол хүнсээр дамжих халдвар, өвчлөлөөс сэргийлэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас хүргүүлж байна. Continue reading

Могойнд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

Сүүлийн үед хотын барилгажсан хэсэгт могой орж ирэх, улмаар могойд хатгуулсан тохиолдол их гарах болсон. Могойд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах талаар дараахи зөвлөгөөг хүргэж байна. Нийслэл хотыг тойрсон ногоон бүсэд голдуу бамбай хоншоорт могой амьдардаг бөгөөд цочоосон нөхцөлд хороо ялгаруулж хазах, боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг хортой могой юм. Манай орны хувьд 20 гаруй төрлийн могой байдгаас бамбай хоншоорт, хонины бор зэрэг 3-4 төрөл нь хортойд тооцогддог. Continue reading

Хүн төрөлхтөн нойргүйдэлд автаж байна

Калифорниагийн Их сургуулийн сэтгэлзүй, мэдрэлийн профессор Матт Валкерын хэлж буйгаар 1940 оны хүмүүс шөнө дунджаар наймаас илүү цаг унтдаг байжээ. Харин одоогийн нийгэмд хүмүүс ойролцоогоор 6.7-6.8 цаг унтаж байгаа гэнэ. Continue reading

Хаврын ядаргаа, амин дутагдлаас хэрхэн яаж гарах вэ?

Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ.

Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ нөгөө талаас хавар цагт хүний архаг хууч сэдрэх нь бий. Continue reading

Эрүүл мэндийн эх булаг

ЭРҮҮЛ МЭНД БА БАЙГАЛЬ ОРЧИН

 Хүн байгалиас төрж, бас байгальд шингэдэг хувь тавилантай.
Хүн төрөлхтөн нь байгалийн хувиралтыг сайн ажиглаж түүнд тааруулан зохицож амьдрах ёстой. Жишээ нь: цаг агаар дулаарахад хувцсаа нимгэлж, хүйтэрвэл хувцсаа зузаалж, амьдарч байгаа орон сууцандаа нарны гэрлийг тусгаж, мод, цэцэг тарьж занших нь эрүүл мэндээ хамгаалах нэгэн үндэс болно. Амь нас ба нарны гэрэл, байгаль бол хүн төрөлхтний ээж, хүн бол байгалийн үр хүүхэд билээ. Хүн байгаль дээр амьдарч байгаа учраас хүний биеийн бодисын солилцоо нь байгаль ертөнцийн хувиралттай салшгүй холбоотой.

   Өвлийн улиралд хүйтэн байдаг тул хүний цусны судас нарийсч, цусны даралт бага зэрэг өндөр болдог. Зуны улиралд цусны судал тэлэгдэхээс шалтгаалж цусны даралт бага зэрэг доор болдог. Өглөө эрт дорно зүгээс нар мандах үед хүний солбиу мэдрэл хөөрч цусны даралт өндөр болж зүрхний цохилт хурдасч, цусан дахь бөөрний дээд булчирхайн хөрслөг эдийн дааврыг өтгөц дээшилдэг. Бодисийн солилцоо түргэсэж, цусны нялцгайн хэмжээ ихсэдэг. Үүнээс болж зүрхний судалын системийн дараас ба хүчилтөрөгч зарцуулах хэмжээг нэмэгдүүлдгээс зүрх судасны өвчин, зүрхний булчинд цус дутагдах, зүрхний булчин зангирах, тархинд цус харвах зэрэг өвчинд хялбархан нэрвэгдэнэ.

  Бодисийн генийн судалгаагаар хүн бол байгалийн амьтан учраас нарны гэрэл ой, тал хээрт гарахыг үргэлж бодож санагддаг. Энэ нь эртний анагаах ухаан -тнуудын өвөг гэгдэх Гиплократ 2500 жилийн өмнө хэлсэн “нарны гэрэл, хий агаар, ус ба хөдөлгөөн хийх нь амь нас ба эрүүл мэндийн эх булаг” гэж хэлсэн байдаг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрач урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Дуу хөгжим хүний биед нөлөөлөх нь

Хүн төрөлхтөний соёлын агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу, хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг.Тэгвэл дэлхийн эрдэмтэд дуу хөгжим сонсох нь хүний биед сайн нөлөөтэй талаар нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Ялангуяа энэхүү судалгаа нь өвчтэй хүмүүст илүү хамааралтай гэнэ. Continue reading

7 тэрбум дахь хүнд 1 тонн жүрж бэлэглэжээ

Дэлхийн долоон тэрбум дахь хүн Петр ээжийн хамт

Дэлхий дээр долоо тэрбум дахь хүн мэндэлсэн дуулиан намжаагүй л байна. Филиппиний нислэл Манилагаас эхлээд Монгол Эрдэнэт хүртэл олон олон хотууд энэхүү долоон тэрбум дахь хүн төрсөн нутаг болохоор хэрүүл тэмцэл ихтэй л байна. Бүгд л цаг, өргөрөг уртаргийн нарийн тооцоо хийж яалт ч байхгүй манайх мөн гэсэн баталгаа харуулцгаасан.

Continue reading

Ахуйн цэвэрлэгээний бодис зөв сонгох

 Гэр орон цэвэр байх нь эрүүл саруул явахын гол үндэсүүдийн нэг билээ. Тиймээс ч аяга таваг угаагч, угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гээд элдэв төрлийн химийн бодис та бидний өдөр тутмын хэрэглээ болсон.

Continue reading