Category Archives: Гүйлт

Гүйгээрэй ...

ЭРҮҮЛ БАЙЯ ГЭВЭЛ ГҮЙ….

   Нэг ойн шугуйд чоно болон буга амьдарч байжээ. Хүмүүс бугыг хамгаалахын тулд чоныг устгаж дуусав. Гэтэл чоно үгүй болсон ч буга амгалан тайван айх аюулгүй идээшилж байхдаа наранд хамаагүй ээн хэвтсээр байгаад таргалж зүрхний өвчин, цусны даралт өндөр болж, элэгний өөхжилт өвчнөөр үхэх бугын тоо ихсэв. Буг -ын сүрэг улам цөөрөн, үр үндэс нь тасрах шахлаа. Үүнээс яаж сэргийлэх вэ, хэмээн эмч томилж бугын өвчнийг эмчлүүлсэн боловч урьдын адил үхсээр байв.

   Ингээд эцсийн эцэст чоныг авчрах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргажээ. Чоно ирмэгц бугыг барьж идэхээр хөөдөг. Буга зугатаах явцад биеэ чийрэгжүүлж байдаг гэнэ. Байгаль дэлхий ингэж харилцан өрсөлдөөний дунд оршин тогтнож байдаг. “Эрүүл болъё гэвэл та гүйгээрэй, цэцэн сэргэлэн болъё гэвэл гүйгээрэй, гоё сайхан болъё гэвэл гүйгээрэй” гэсэн үг байдаг билээ.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он

Гүйлтийн ачааллыг тохируулах

 Чийрэгжүүлэх гүйлт юуны өмнө хүнд таашаал, кайф өгч байх ёстой. Кайф өгөхгүй байгаа зүйлээр өөрийгөө албадлаа албадлаа гэхэд эрүүл мэнддээ сайн нөлөө үзүүлж эхлэх хүртэл хангалттай удаан хичээллэх нь юу л бол.

Continue reading

Гүйлтээр хичээллэхэд анхаарах зүйлс

 Юм болгон өөрийн гэсэн дүрэм журам, хориг цээр, анхаарвал зохих зүйлстэй байдаг. Чийрэгжүүлэх гүйлт ч мөн адил. Нуухыг нь авах гээд нүдийг сохолдгийн үлгэр шиг болохгүйн тулд эдгээр дүрэм, анхааруулгыг сайтар уншиж мөрдөх тус болно уу гэхээс хор болохгүй.

Continue reading

Гүйлтийн ашиг тус

 Биеэ чийрэгжүүлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн түгээмэл бөгөөд хамгийн их судлагдсан арга нь гүйлт юм. Эрүүл болон өвчтэй хүмүүст гүйлтийн үзүүлэх нөлөө, уулархаг нутагт хэт бага температурт гүйхэд үүсэх үр нөлөө гээд эрүүлжих гүйлттэй холбоотой тоо томшгүй олон судалгаа байдаг.

Continue reading