Category Archives: Арьс

Гоо сайхан

Та сэвхтэй бол улаан лооль ид

Ихэндээ идэр залуу насны эмэгтэйчүүд тохиолдох бөгөөд жирэмсэн, төрсөн эх, сав өндгөвч -өөс болж дааврын өөрчлөлт гарах, элэг цөс зэрэг дотор өвнөөс болох, арьсны будаг эдийн өөрчлөлт, нар салхи зэрэг олон шалтгаанаас болж сэвх үүсдэг.

Зохистой эмчилгээ сувилгаа хийснээр шарах, мах тос хэтрүүлэн хэрэглэхээс анхаарч шинэ соргог ногоо жимс, улаан лооль зэрэг витамин С элбэг зүйлийг хэрэглэвэл сайн. Мөн  зарим ургамлын гаралтай монгол эм тан уувал тун сайн үр дүнд хүрдэг.

Эх сурваж: Бямын Намтай Эрүүл  амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

OMGЭнэ юу вэ?

Батга юунаас болж гардаг вэ?

14-18 насанд ид өсөлтийн үе явагдаж энэхүү шилжилтийн үеийн бие махбодын онцлогтой холбоотой гарах батгыг шилжилтийн үеийн онцлог буюу шилжилтийн үеийн эрүүл батга гэдэг. Энэ наснаас хойш гарах батгыг эмчлэх шаардлагатай. Батга нь 70 хувийн хүүхэд залуучдад адил бус хэмжээгээр гардаг ба 16-23 насны хооронд хамгийн их тохиолдоно. 95 орчим хувьд нь батга гардаг. Ихэнх хувь нь хөнгөвтөр буюу аяндаа эдгэрдэг бол 40 орчим нь эмчилгээ, арчилгаа шаардагдана.

Батгыг цаг тухайд нь зохистой эмчилгээ хийхгүй бол архагшин хүний нүүр царай, арьс хөрсийг хүнд гэмтээдэг тал бий. Батга нь эхлээд магнай, хөмсөгний хооронд эрүү орчмоор гарч цаашид түгэж бүх нүүр, цээжний ар өвөр хэсэг хүртэл тархдаг. Үүний зарим нь идээт үрэвсэл болох, тал байгаа тэлж гүдрүү үүсгэн хатууран сорви үлдээх тал бий. Батгыг хар цагаан гэж хоёр ангилна.

Батга нь насны онцлогоос гадна дотоод шүүрэл, тослогын солилцоо алдагдах, ходооны бактер, цөсний үрэвсэл зэрэг дотор өвчин, мөн батганы хачиг зэрэг бактер нян-гаас үүсэж болно. Цусны халуун ба бохирдлоос болж гарах ч бий. Иймээс Мэргэжлийн эмчид хандаж шалтгаанд нь тохирсон эмчилгээ хийлгэх нь өвчний эдгэрэлт ба эмчилгээний үр дүнд сайн болно.

Батга нь доорхий шалтгаануудаас болж үүсдэг.

  • нүүрний ариун цэврийг эрхэмлээгүйгээс
  • гал, наранд халж хөлс их гарсанаас
  • тослог зүйл хэтррүүлэн хэрэглэснээс
  • Амин дэм ба витаминлаг зүйл дутагдсанаас
  • Хэт их ачаалалтай ажиллан ядарч, нойр муу явсанаас

Эх сурвалж: Нямбын Намтай Эрүүл амьдрач урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Батганаас яаж салах вэ?

Гарын дорхи материалаар батга -наасаа салж болохнээ. Үүнд өргөст хэмхийг ногоо үрэгчээр үрж хоолны халбагаар гурвыг буцалсан усанд хийж 2-3 цаг байлгана. Дараа нь өргөст хэмхээ марлиар шүүж аваад зөгийн бал цайны халбагаар нэг хийж уустал нь сайтар хутгана.

Continue reading

Язралт

Эх болсон аз жаргалыг эмэгтэй хүний гадаад төрхийн өөрчлөлт багагүй сэвтүүлдэг. Залуухан ээж хөөрхөн, залуу, хамгийн хамгийн байхыг хүснэ. Гэтэл язралт бий болчихсон. Язралт нь гуя, гэдэс, хөхөнд үүсэх бөгөөд цагаан, улаавтар, эсвэл хөх ягаан туяатай байдаг.

Continue reading

Целлюлит

Ерөнхий

Липидын буюу өөх тосны солилцоо ямар байхаас хүний гадаад үзэмж ихээхэн шалтгаалдаг. Энэ солилцоо алдагдаад ирэхээр жин нэмэгдэж, улмаар целлюлит гээч үүсдэг. Целлюлит нь анхандаа арьсыг чимхэж татах үед үл мэдэг бэржгэр гадаргуу үүсгэхээс хэтэрдэггүй. Яваандаа арьс зүгээр л байхдаа ч бэржгэр болдог тул татах ч хэрэггүй болно.

Continue reading

Сэвх

Ерөнхий

Пигментаци буюу арьсны өнгө нь ямар байхыг меланин гэж нэрлэгддэг бодис зохицуулж байдаг. Меланин нь бараан өнгийн будагч бодис юм.  Ихэнх уургийн найрлагад байдаг тирозин нэртэй амин хүчил нь нарны туяаны, бүр нарийвчилбал нарны туяанд байдаг хэт ягаан туяаны нөлөөгөөр меланин болон хувирдаг.

Continue reading

Наран шарлага

Ерөнхий

Хүмүүс эрт дээр үеэс эхлэн нарыг бурханчлан тахиж, туяаг нь хүний биед нөлөөлөх онцгой шидтэй гэдэгт эргэлздэггүй байсан. Жишээлэхэд, Эртний Хятадад наран биеэ шарахыг салхин цэцэг тусахаас сэргийлэх шилдэг арга гэж үздэг байсан бол Эртний Грекчүүд хүүхдийн сульдаанаас сэргийлдэг гэж үздэг байжээ.

Continue reading

Иллэг буюу массаж

Ерөнхий

Ядаргаа тайлж, эсвэл биеийг сэргээх, эмчлах, гоо сайхны нөлөө үзүүлэх зорилгоор бие, аль нэг эрхтэний гадаргуйд аргааар механик нөлөө үзүүлэхийг иллэг буюу массаж гэнэ. Массажийг дийлэнхдээ гараар хийдэг  боловч тусгай багаж ашиглан хийх нь олонтаа.

Continue reading

Нүүрний арьс арчилгаа

Ерөнхий

Залуу сайхан харагдах нь арьс арчилгаатай салшгүй холбоотой. Эрүүл саруул амьдралын хэв маяг, зохих ёсоор зөв арчилсан үед арьсны гаднах давхарга буюу эпидермис нь сар тутам бүрэн шинэчлэгдэж байдаг. Ийм арьс  эрүүл, толигор байдаг.

Continue reading