Category Archives: Та өөртөө оточ

Дуу авиа эмчлэх чадалтай

 

дуу

Дуу авиа анагаах чадвартай байдаг гэдгийг хүн төрөлхтөн эрт дээрээ үеэс олж мэдээд өдөр тутмын амьдралдаа өргөн ашиглаж ирсэн байдаг. Жишээлэхэд, хамгийн анх бичиг үсэгтэй болсон иргэншил гэгддэг Эртний Египетэд нойргүйдэх гэгч таагүй эмгэгтэй хүмүүсийг эмчлэхдээ найрал дуу ашигладаг байж. Өрнө дахины соёлын өлгийг гэгддэг Эртний Грект мэдрэлийн системийн хямрал, буюу бидний хар яриандаа мэдрэлийн ядаргаа гэгддэг эмгэгийг эмчлэхдээ бүрээ дуугарагдаг байсан байх жишээтэй. Дорно дахины соёлын том өлгийг болсон Энэтхэгт мөн л ялгаагүй. Тодорхой хэмнэлтэй цан цохих, бүрээ үлээх, маань унших зэргээр дуу авианы хүчээр эмчилдэг байж. Continue reading

Стресс тайлах хялбар дөрвөн арга

 Бензин түлшний, махны үнэ нэмэгдлээ, эдийн засгийн хямрал нүүрлээд мөнгө төгрөг хомсдлоо г.м. гадаад нөхцөл байдал, өдөр тутмын нэгэн хэвийн ажил, утаа тортог, бөглөө, бухимдал гээд ойрын нөхцөл байдал зэрэг олон шалтгааны улмаас бидний орж байдаг стрессийн хүрээ, зэрэг улам бүр нэмэгдсээр.

Релаксаци буюу биеэ суллан тайвшрах дасгалууд нь тэр бүх стрессийг тайлж, амрах, хүчээ сэлгэх шалгарсан арга юм. Зүгээр ч нэг хүчээ сэлгэх биш богино хугацаанд илүү үр ашүгтай алжаалаа тайлж, өөртөө илүүтэй итгэлтэй болно.

Continue reading

Хааяа нэг ч гэсэн нулимс дуслуулж бай

  Хүмүүс нулимсыг гол төлөв бэрхшээл, зовлонтой холбон төсөөлөөд инээмсэглэл, инээдийг баяр баясгалантай холбодог. Үүний тод жишээ бол америкчууд. Тэд үргэлж л инээмсэглэж явдаг. Гэхдээ дандаа сайхан амьдралтайдаа тэгээд байна гэж эндүүрэх хэрэггүй.

Continue reading

Толгой таллаж өвдөх үед хийх цэгэн иллэг

 Ерөнхий
Хүйтэн сэрүүний улирал болоход гадны хүйтэн ба тасалгааны халуун, ханиад томуу зэргээс үүдэлтэйгээр толгой таллаж өвдөх нь өргөн ажигллагддаг (Орос, Баруунд толгой таллаж өвдөхийг мигрень / migraine гэдэг. ) Тухай бүрт толгой таллаж өвдөхөд хүргэсэн үндсэн шалтгааныг нь арилгах замаар өвдөлтийг намжаах нь хамгийн зохистой. Гэхдээ ажил их, ачаалал өндөр үед тэр бүр эмнэлэг явах боломж гардаггүй. Ийм нөхцөлд толгой таллаж өвдвөл хийх цэгэн иллэгийг танд хүргэж байна.

Continue reading

Тамхинаас гарах тамхиа цөөрүүлэх энгийн аргууд

Тамхинаас гарах том хөтөлбөр шаардалгүйгээр жижигхэн аргаар татдаг тамхиныхаа тоог цөөрүүлж болох, маш үр дүнтэй бөгөөд хялбар хэдэн аргуудыг энд бичлээ. Тамхи таван нас хороодог гэж мэдсээр, хэлсээр байж манай монголд эрчүүдийн 60% нь тамхи татдаг гэсэн тоо баримт бий. Зөвхөн эрэгтэй төдийгүй эмэгтэйчүүд, охидууд хүртэл маш ихээр татсаар байна.  Continue reading

Арьс дотор эрхтэний толь мөн

Арьс нь хүний биеийг бүхэлд нь хучиж бие мах бодид олон чухал үүргийг гүйцэтгэдэг хамгийн том эрхтэн гэж хэлж болно. Ийм учраас арьс гэдэг эрхтэний талаар хүн зохих мэдлэгтэй байх ёстой. Насанд хүрсэн хүний арьс биеийн гадаргын 1,5–2,0 м кв талбайг, биеийн жингийн 5%, өөхөн давхрагаа оруулбал 15% хүртлэх жинг эзэлдэг. Арьс нь өөрийн өвөрмөц өнгө, зураглал хээтэй байдаг. Хувь хүн бүрийн арьсны зураглал хээ давтагдашгүй өөр өөр байна. Энэ аргыг ашиглаж хөгжсөн шинжлэх ухаан ч байна. Үүнээс гадна арьс нь бүх биеийг хучиж байдаг хамгаалалтын даавуун бүрхүүл биш бөгөөд организмд олон чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Continue reading

МЕТИЛИЙН СПИРТ – ХОРТОЙ БОДИС!

Метилийн спирт буюу модноос анх гаргаж авсныг үндэслэн модны спирт гэж  нэрлэдэг химийн энэ бодисыг хүнс, эм, гоо сайхны үйлдвэрлэлд огт эрэглэдэггүй хорт бодис юм. Метанолын хими, хорт чанарын талаар ЭМШУИС-ийн хими- биохимийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Энхмаагийн өгүүлэлийг нийтлэв-Ред. Continue reading

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд

 Хүйтрээд ирэхээр гарцаагүй газар авдаг нэг зүйл бол ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчин эмгэг. Өдөр богиносож, хүйтрэх, ажил ба сургуулийн ачаалал нэмэгдэх, утаа тортогны хэмжээ ихсэх зэргийг дагалдаад хүний дархлаа сулардаг. Харин дархлаа нь суларсан бол ханиаднээс эхлээд элдэв өвчин эмгэгийн гол бай нь болж байдаг. Иймд дархлаагаа бэхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байх хэрэгтэй. Дархлаа бэхжүүлнэ гэхээр үнэтэй эм тариа, эмчилгээ гэх хэрэггүй. Хамгийн энгийн зүйлсийг ашиглан өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ дархлааг бэхжүүлэх боломжтой байдаг. Жишээлэхэд, сармис.

Continue reading

Ахуйн цэвэрлэгээний бодис зөв сонгох

 Гэр орон цэвэр байх нь эрүүл саруул явахын гол үндэсүүдийн нэг билээ. Тиймээс ч аяга таваг угаагч, угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гээд элдэв төрлийн химийн бодис та бидний өдөр тутмын хэрэглээ болсон.

Continue reading

Хүний био цаг. Био цагаа дагаж чадвал урт насална

Цаг хугацаа гэдэг хүнээс үл хамааран тасралтгүй урссаар байдаг гэдгийг бүгд мэддэг. Харин амьд амьтан болгонд өөрийн гэсэн мөчлөг, хэмнэлтэй био цаг байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Уул шугамандаа бол хүн гадаад ертөнцийн цагаас гадна энэхүү өөрийн био цагийн хэмнэл, мөчлөгийг эвдэлгүйгээр дагаж чаддаг байсан бол эмнэлэгийн босгыг элээж цаг, мөнгөө үрэх хэрэг тун ч цөөн гарах байсан нь гарцаагүй. Continue reading