Category Archives: Хөдөлгөөн

Эрүүл биед саруул ухаан оршино.

Урт наслая гэвэл танд байнгын хөдөлгөөн хэрэгтэй

Хөдөлгөөн бол амьдралын үндэс. Ертөнц өөрөө хөдөлгөөн дээр тогтдог. Амьдрал бол эд эсийн хооронд явагдаж байгаа мөнхийн хөдөлгөөн юм .

Бие чийрэгшүүлэх хөдөлгөөний үүсэл хөгжлийн тухай:
Бие чийрэгшүүлэх хөдөлгөөн 1967 онд Норвегээс үүссэн. Түүнийг Моер гэдэг хүн анх санаачилжээ. 1967 оны 4 дүгээр сарын 25- нд Норвегийн чийрэгжүүлэх төвийн 15 жилийн төлөвлөгөөг хэлэлцжээ. Төлөвлөгөөнд 1966-1971 ондхүмүүсийг чийрэгжүүлэлтийгн ач тусыг мэдрүүлэх гол зорилгоо болгожээ. 1972-1973 онд хүмүүсийг энэ үйл ажиллагаандаа идэвхтэй оролцуулж 1981 оноосхойш Норвеги, Швед, Финланд, Бельги зэрэг улсаас чийрэгжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн байна.

1969 онд Норвегийн нийслэлд “Чийрэгжих хөдөлгөөн Европод” гэсэн олон улсын чийрэгжих хөдөлгөөний хурал болж баруун Герман, Австрали Англи, Итали, Люксенбург, Исланд зэрэг орны зочид төлөөлөгчид оролцжээ. Биеийн тамир хөдөлгөөнд тууштай тогтмол оролцвол хүний биеийн байгальдаа зохицох чадварыг дээшлүүлж, цусны, эргэлтийг сайжруулж бодисын солилцоог түргэтгэж чадсанаар аливаа өвчний хорыг арилгаж биеийн эсэргүүцэх чадварыг дээшлүүлнэ гэж үздэг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он

Гоо сайханы олон талын ач холбогдолтой

Гимнастик хүнийг гоо сайхан болгодог

  Хөдөлгөөний бас нэгэн хэлбэр бол гимнастик билээ. Гимнастик нь урьдчилан сэргийлэх, хөгжүүлэх, нөхөн сэргээх, гоо сайхны олон талын ач холбогдолтой. Гимнастик болон доороо гүйхэд хамгийн бага цаг зарцуулагддаг. Хөдөлгөөнт гимнастикийг өөр өөрсдийн орны онцлог, аж төрөлдөө зохицуулан хийдэг ажээ.

Жишээ нь Европ, Америкийн настайчуудын хийдэг хөдөлгөөнүүдийг сонирхуулъя.
1. Хөдлөх, амрахыг сайн зохицуулах
2. Дээд, доод мөчөө идэвхтэй хөдөлгөх
3. Урагш , хойш солбицуулан хөдөлгөх
4. Зүүн баруун тийш нь солбиулан хөдөлгөх
5. Биеийн ба оюуны хөдөлмөрийг өөрчилж хийх
6. Халуун хүйтнийг тааруулах

    Монголчууд эрт дээр үеэс хатуу хөтүү амьдралд нухлагдан хөдөлмөрлөх явцдаа биеэ чийрэгжүүлж иржээ, Эр, эм, хүүхэд, хөгшид бүгд морь унаж давхих, хонь малаа хариулахдаа явган явах, голоос мөс хагалж ус зөөх, түлээ мод үүрч авчрах, айраг бүлэх, хонь ямааныхаа ноос ноолуурыг хяргах, морь сургах, бөх барилдах зэрэг амьдралын явццаа хийж байсан бүх ажил хөдөлгөөн -үүд нь хүний биеийг чийрэгжүүлж, тамир тэнхээг дээшлүүлэн эрүүл чийрэг байхын гол үндэс болдог байжээ.

    Одоо ч манай хөдөө амьдардаг хүмүүс энэ ажлаа хийгээд биеэ чийрэгжүүлсээр байна. Хот сууринд амьдардаг хүмүүс биеийн тамирын фитнесс клуб, гэр орондоо чийрэгшүүлэх төхөөрөмжүүдийг тавьж хичээллэж биеэ чийрэгжүүлж байна.
Хятад үндэстнүүд бие чийрэгшүүлэх хөдөлгөөнийг цусны эргэлт -ийг сайжруулах , бодисын солилцоог түргэтгэх зорилгоор хийдэг.
1 .Тайжи- чуан дасгал
2. Бодлын хүчний дасгал
3. Жан – чо /илдний/ дасгал
4. Төрөл бүрийн иогийн дасгал хийдэг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006он

Хөдөлгөөнгүй байвал хөл гар хөшнө

Зүрхний шигдээс, харвасан, саажилттай хүмүүсийг хөдөлгөж болохгүй гэж хөдөлгөөнгүй хэвтүүлдэг. Ингэж болохгүй. Учир нь, хурц үе нь өнгөрсөн ч хөдөлгөөний хомсдол хязгаарлагдсан учраас цусны эргэлт удаан явагддаг.

Continue reading

Бие халаалт ба төгсгөлийн хэсэг

Бие халаалт нь хүний биеийг тухайн дасгал хөдөлгөөн хийж гүйцэтгэхэд бэлтгэдэг бөгөөд зөв хийж гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлдэг. Түүнчлэн дасгалыг хийж гүйцэтгэх явцад бэртэж гэмтэх аливаа  эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой.

Continue reading

Дасгалын эрчмийн хяналт- шинжилгээ

Хувь хүн өөрийн хийж буй дасгалынхаа эрчмийг хянахын тулд зүрхний цохилтын тоогоо үнэн зөв, бодитой тодорхойлох ач холбогдлыг ойлгон ухамсарласан байна. Дасгал хийх явцад бодит нөхцөл  байдлыг ойлгон ухамсарлаж мэдрэхэд хувь хүний чадвар маш чухал үүрэгтэй.

Continue reading

Чийрэгжүүлэлт

Дасгал хөдөлгөөөний үр дүн нь 3 үндсэн хүчин зүйлээс хамаарна. Бие бялдрыг чийрэгжүүлэх зарчим нь дасгалыг олон дахин давтсан эсэх, хэр хүндрэлтэй болон дасгал хийх хугацаа урт байгаа  зэрэг эдгээр хүчин зүйлсээс хамаарнa.

Continue reading

Дасгалыг дэмжих

Дасгал нь бие махбодыг бүхэлд нь болон түүний аль нэг хэсгийг эрүүл чийрэг болгоход чиглэгдсэн байдаг. Эрүүл чийрэг бие бялдар нь эрүүл мэндтэй холбоотой дараах 4 төрлийн үзүүлэлтээр  тодорхойлогддог байна.

Continue reading

Хөдөлгөөнийг дэмжих

Хөдөлгөөнийг дэмжих үйл ажиллагааны зорилго нь өдөр бүр хийж гүйцэтгэдэг үйлдэл, хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд оршино. Суугаа ажилтай, хөдөлгөөн багатай хүмүүс өдөр бүр их биш ч гэсэн  дундаж хэмжээгээр хөдөлгөөнтэй байх нь өөрсдийн эрүүл мэндийг сайжруулж, эрүүл амьдрахыг дэмжиж байгаа юм.

Continue reading

Хөдөлгөөний ач холбогдол

Тогтмол хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндийг сайжруулах, өвчлөх, цаг бусаар эндэх эрсдлийг бууруулах ач холбогдолтой. Хөдөлгөөн нь зөвхөн физиологийн төдийгүй хувь хүний сэтгэл зүйд эерэг нөлөөг үзүүлдэг.

Continue reading

Хөдөлгөөн, дасгалын тухай ойлголт

Бүх насны хүмүүс өөрийн амьдрах хугацаандаа тогтмол биеийн хөдөлгөөн хийж байдаг. Хөдөлгөөн нь хүний амьдралын маш чухал зүйлийн нэг юм. Хөдөлгөөнийг дотор нь:

Continue reading