Category Archives: A-Я өвчин

Таны элэг өвчилснийг илтгэх 12 шинж тэмдэг

Хэвлий хөөх

Бага хоол идсэн хэдий ч, хэвлий хэсгээр тань хөөж, томроод байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. Энэ нь элэг муудсантай холбоотой байж болох бөгөөд нэгээхэн шинж тэмдэг нь юм. Хэрвээ таны гэдэс томорч, яг л жирэмсэн хүн шиг харагдаж, хөндүүрлэж эхэлвэл, яаралтай эмчид хандахыг зөвлөе. Continue reading

Цаг бус үхлийн 10 орчим хувь агаарын бохирдлоос шалтгаалж байна

Агаарын бохирдол нь Улаанбаатар хот дахь хамгийн том асуудлуудын нэг хэмээн яригддаг ч өвлийн гурван сардаа хөндөгдөж шуугиад өнгөрдөг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулагын 2012 оны судалгаагаар Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын 2-т бичигдсэн байна. Дэлхийн Банкны судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын 60-90% нь гэр хорооллын айл өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй юм. Continue reading

Оракль арьс гоо сайхны эмнэлэг

 

Оракль медикал группийн удирдлагын бүтэц

  • Гадаад, дотоод 70гаруй салбар эмнэлэгийн сүлжээг ажиллуулж байгаа Азийн хамгийн том арьс, гоо сайхны эмнэлэг.
  • Арьс, гоо сайхны эмнэлэгийн салбарыг голлон эмнэлэгийн зөвлөгөө өгөх, гоо сайхны бүтээгдэхүүн, эмчилгээний тоног төхөөрөмж, эмчилгээний байнгын хэрэглээний бараа үйлдвэрлэх, гүйлгээ болон эрүүл мэндийн аялал жуучлалын бизнес эрхлэн ажиллаж буй групп
  • Глобал эрүүл мэндийн салбарт нэгдсэн эрүүл мэндийн групп болох зорилготой ажиллаж байна.

image003

Оракль арьс, гоо сайхны эмнэлэг
2004 онд Тэжон хотод анх үүд хаалгаа нээж №1 арьсны эмчилгээний сүлжээ системчлэгдсэн эмнэлэг болон үйлчлүүлэгчиддээ хамгийн аюулгүй бөгөөд үр дүнтэй эмчилгээ үзүүлдэг. Олон улсын жишигт хүрэхүйц үйлчилгээ үзүүлж, өрсөлдөхүйц эмнэлэг болохын тулд хичээнгүйлэн ажиллаж байна

image005

image007

Гол давуу тал
Гадаад, дотоод дах 70гаруй салбар сүлжээ
БНСУ (37) – Дотоод зах зээлд эзлэх хувь №1

  • Шилдэг ажилтан – Арьсны мэргэжлийн 80эмч, гоо сайхны мэс заслын 7эмч, шүдний 6эмч, нийт 500гаруй ажилтан
  • Улсын хэмжээнд мянга гаран арьсны эмнэлэг дундаас №1, мянга гаран гоо сайхны мэс заслын эмнэлэг дундаас №10

Хилийн чанадад – 28салбар /Хятад (24), Тайвань, Филиппин, Хонгконг, Япон/

Одоогийн байдлаар Хятадад арьс, гоо сайхны франчайз эмнэлэгийн үйл ажиллагаа явуулж буй цорын ганц Солонгос эмнэлэг

image009

Авсан шагналууд

  • 2010 Эрүүл мэндийн аялал жуулчлалын “Үйлчлүүлэгчээ өөртөө татах гүйцэтгэлийн шагнал”
  • 2010 БНСУ-ын Эрүүл мэндийн салбарын дэд шагнал
  • 2012 үйлчлүүлэгчидийн “Чанар сэтгэл ханамжийн шагнал”
  • 2012, 2013 Солонгосын шилдэг сүлжээ байгууллага
  • 2014 Эрүүл мэндийн аялал жуулчлалын нэмэлт шагнал
  • 2015 оны соёл урлаг, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн салбарын “Эрүүл Мэндийн салбарыг дэмжих шагнал”

image011

Оракль арьс, гоо сайхны эмчилгээ

Батга
Батганы эмчилгээ: PDT, LED, Scalling, эм

image013Улаан сорвины эмчилгээ: хэт ягаан долгионы эмчилгээ, Scalling, V-Beam лазер

image015

Батганы сорви
Батганы борвины эмчилгээ: Багц эмчилгээ(Fraxel+Cross+Subcision), Мозайк

Нүхжилт
Нүхжилт/ Хар батга/ тослогжилт/ Арьс унжих: Fraxel лазер, Genesis лазерimage019image017

Хацрын улайлт
Улайлт/ Тариа/ Судас нарийсалт/ Улаан мэнгэ: V-beam, Gemini лазеруудimage021

Сэвх
Сэвх, нөсөө толбо: IPL, Q-Switch, ND-Yag, Accoladeimage025

Нөсөө
Нөсөө толбоны эмчилгээ: Toning(цайруулах лазер), E-toning, Obagi Blue peel
image024

Үрчлээ/ Арьс унжих
Үрчлээ( Дух, Нүдний эргэн тойрон, Хөмсөг хооронд): Ботокс, Филлерimage030

Арьсны уян хатан чанарыг сэргээх эмчилгээ: Fractional laser,Ulthera, Infini, UltraV-lifting, Hydro-liftingimage031

Мэсгүй гоо заслын эмчилгээ
Мэсгүй гоо заслын эмчилгээ: Хамар өндөрлөх, Гүн үрчлээ, Уруул, Эрүү, Дух гэх мэтimage033

Оракль гоо сайхны мэс засал

  • Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж/ мэргэжлийн туршлагатай эмч нар
    Их сургуулийн эмнэлэгийн зэрэгтэй хэт авианы төхөөрөмж гэх мэт хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг ашигладаг. Мөн туршлагатай мэргэжлийн эмч нар үйлчилдэг бөгөөд мэргэжлийн мэдээ алдуулах эмчийн тусламжтайгаар хагалгааны туршид болж болзошгүй аюул тун бага.
  • Илүү оновчтой зөвлөгөө
    Хүн болгоны нүүр царай өөр бөгөөд, хэлбэр, төрх, нүүрний өнцөг гэх мэт онцлогуудад тулгуурлан зөвлөгөө өгдөг. Оракль гоо сайхны эмнэлэгт үйлчлүүлэгчидэд өгөх зөвлөгөөгөөр дамжуулан хувь хүн тус бүрт хамгийн тохирсон хагалгааны аргыг сонгон хагалгааны төлөвлөгөөг гарган хагалгаа хийгддэг.
  • Хагалгааны дараах эмчилгээ
    Арьсны эмнэлэгтээ өндөр давтамжийн хавдар буулгах массаж гэх мэт эмчилгээг хийж өгснөөр хагалгааны дараа хурдан эдгэрэхэд тусална.

Вьетнам улсын ТВ нэврүүлэг Change life-ийн оролцогчид

image035

image037

Биеийн хэлбэр засах
Ултра-шэйп/Липосоник/ 3-Макс/ Тураах тариа/ HPL/ Кабокс/ Өндар давтамжийн эмчилгээimage039

Үс уналт, хуухь арчилгаа

image041

  • Үс уналт /Хуухь арчилгаа/ үс шилжүүлэн суулгах хагалгаа
  • Оракль үс шилжүүлэн суулгах тасаг

ARTAS зүсэлтгүй роботон үс шилжүүлэн суулгах хагалгаа

  • Үс шилжүүлэн суулгах хагалгааны хамгийн чухал хэсэг болох үсний уутанцарыг хураах үйл явцад ашигладаг бөгөөд илүү оновчтой, үр дүнтэй, хамгийн сайн аргыг танд зөвлөж байна.
  • Зүсэлтгүй мэс засал, бага сорви, хурдан эдгэрэлтimage044

Хаяг

image045

Bongeungsa road 333, Gangnam-gu, Seoul
Туслах шугам, 9-р шугамны Seonjeongneung буудлын 1-р гарц
Автобус: 351, 472, 3219, 3412, 4412, 6411

Онгоцны буудлаас: 6704
http://oracleclinicmongolia.blogspot.kr/
https://www.facebook.com/oracleclinic.mongolia/

 

Mонгол дахь албан ёсны төлөөлөгчийн хаяг:

Монфа байр, 207 тоот, Худалдааны гудамж 48, Чингэлтэй дүүрэг

Утас: 91916613

[button color=”blue” size=”1″ type=”round” target=”” link=”mailto:oraclemongolia@yahoo.com”]Имэйл бичих[/button]

Судалгаагаар

Эмэгтэйчүүд гормоны дутагдалаас болж …

Эмэгтэйчүүд гармоны дутагдалаас болж зүрхний өвчнөөр өвчилдөг 

  Зарим хүмүүс хавдар өвчин тусдаг бол зарим нь цусны даралт ихсэх өвчнөөр өвчилдөг. Чихрийн шижин өвчин тусах нь ч элбэг байдаг. Америкийн даатгалын компаниудад амь насны даатгалд даатгуулахад тэр хүний удам судрын түүхийг судалдаг. Хорт хавдар өвчний удамшилтай хүнээс амь насны даатгалыг илүү авдаг. Харин урт насалдаг өвөг дээдэстэй хүнээс амь насны даатгал харьцангуй бага авдаг.

– Хүйсийн ялгаанаасх амаарна. 50 наснаас өмнөх эмэгтэйчүүд өндгөвчийн эм гормоны хамгааллаас шалтгаалж судасны хатуурах өвчин тусах нь эрэгтэйчүүдийг бодоход харьцангуй бага байна. 50 наснаас өмнө зүрхний булчингийн зангирал өвчинд өртсөн эмэгтэй, эрэгтэйчүүдийн харьцаа нь 6:1 хүрсэн байна. 50 наснаас хойш эмэгттэйчүүдийн судас хатуурах нь түргэн болдог. 60 нас хүрэхэд эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа нь 3:1 хүрч, 70 нас хүрэхэд эрэгтэй, эмэгтэйчүүд -ийн харьцаа нь ижил болдог. 50 наснаас хойш эмэгтэйчүүд байгалийн эм гормоны бэлдмэл ууж хэрэглэх нь сайн байдаг.

– Аяндаа үүсдэг. Хүн өтлөх тусам судасны хатуурал өвчин ихэсдэг. Бээжин хотын эмнэлгийн судалгаагаар 35 наснаас эхлэн 10 нас нэмэгдэх бүр өвчин олох магадлал нь 3 дахин ихэсдэг. Жишээ нь 35- 44 насанд өвчин олох магадлал нь 1 гэж бодвол, 45- 54 насанд 3 дахин нэмэгдэж, 55-64 насанд 9 дахин болж, 65-74 насанд 27 дахинаар нэмэгддэг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрач урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

www.103.mn Эрүүл мэнд

 

Эрдэмтэд судлаачид

Монголчуудын дунд ходоод, элэгний ХОРТ хавдар газар авч байна

Хавдар удамших уу?
Энэ асуултын хариуд ихэнх эрдэмтэн судпаачид удамших бололцоотой, удамшина гэж хариулж байна. Европын цагаан арьстай хүмүүс хөхний хорт хавдар болон ходронхой гэдэсний хавдарт амархан нэрвэгддэг. Хятадын Гуанжу нутаг нь хамар, залгиурын хавдрын үүсэлтээр дэлхийд дээгүүр орж байна.

Үүгээр ч зогсохгүй энэ нутгийн хүмүүс аль ч газар нүүж шилжсэн хамар залгиурын өмөнд нэрвэгдэх нь амархан байдаг. Бразил улсад нэг хүнд хамар залгиурын өмөн үүссэн тухай тэмдэглэсэн байна. Тэр хүн нь Хятад улсын Гуандун мужийн хүн байжээ. Япоччуудын дотор ходоодны хавдрын үүсэлт нь өндөр байдаг. Хавай аралд суурьшиж байгаа Япончуудын эл үе угсаад нь ходоодны хавдар үүсэх магадлалтай байна.

Манай Монголчуудын дунд сүүлийн үед ходоод, элэгний хавдар нэлээд их хэмжээгээр газар авч байна. Судалгаагаар хавдар бол удамших хандлагатай дараагийн үеийн хүмүүст нь хавдар үүсэх магадлал илүү байдаг юм байна.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

103.mn Эрүүл мэнд

Ялзарч муудсан хоол хүнсийг хэрэглэхээс сэргийлэх

Хавдраас сэргийлэх хамгийн сайн боломжууд

– Хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэгийг өөртөө буй болгож чадсанаар хавдар өвчний үүсэлтийг гуравны нэгээр багасгаж чадна гэж шинжпэх ухаанд үзжээ.
– Өөх, тосыг хэтэрхий ихээр биендээ хуримтлуулж болохгүй. Нэг талаар өөх хэтэрвэл хүн таргална. Нөгөө талаар өөхөнд маш олон хавдар үүсгэх бодис агуулагдаж байдаг. Судапгаагаар хүний биед өөх хэтэрвэл эмэгтэйчүүд хөхний булчирхайн хавдар болох ба эрэгтэйчүүд түрүү булчирхайн хавдар болох шалтгааныг үүсгэдэг.
– Утсан буюу давсалсан хоол хүнсийг бага хэрэглэх нь сайн.
Нүүрсэн түлшээр утах буюу хатааж болгоход фенил буй болж, энэ бодис нь ходоодны булчирхайн хавдар, цусны хавдар үүсгэдэг юм. Давсалсан бүтээгдэхүунд их хэмжээний дутуу азот хүчлийн давс агуулагдаж байх тул хавдар үүсгэдэг дутуу азот хүчлийг бий болгодог.

– Ялзарч удсан хоол хүнсийг хэрэглэхээс сэргийлэх ялзарч, удсан хоол хүнсэн дотор элэгний хавдар үүсгэх туйлын хортой эд байдаг.
– Тамхи, архийг цээрлэвэл сайн. Архи их ууснаар хүний биеийн эсэргүүцэх хүчийг сулруулж, хавдрын халдамтгай чанарыг нэмэгдүүлдэг. Архи нь хавдар үүсгэх бодисын уусахыг түргэтгэдэг.

Тамхи -н дотор нэлээд олон хавдар үүсгэх бодис байдаг тул тамхи их татдаг хүн хавдар өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Ялангуяа уушигны хавдарт хурдан нэрвэгддэг. Амьдралаас сайн энерги авч сурах хэрэгтэй. Ажиллах, амрах, хоол тэжээлээ тохируулж, баяр баясгалантай байх нь өөрийн өвчин эсэргүүцэх хүчээ амархан алдахгүй байх нэг гол зүйл болно.
– Уурлаж бухимдахгүй байх
– Хүнс тэжээлийн дотроос амтат төмс, загасны төрөл, буурцаг, лууван, ширхэглэг хүнс зэргээс байнга хэрэглэж байвал хавдраас сэргийлэх чухал ач холбогдол үзүүлнэ.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

 

Эмчээс зөвлөгөө авах

Зүрхний өвчнийг 55%-аар БУУРУУЛАХ боломжтой

Хүнийг үхэлд хүргэдэг өвчнүүдийн дотроос 1-рт ордог өвчин бол зүрхний өвчин гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэгвэл энэ аюултай өвчнөөс сэргийлэх боломжтой гэдэгт та итгэж болно. Зүрхний өвчний тухай зохих мэдлэгийг буй болгож урьдчилан сэргийлж чадсанаар зүрх судасны өвчнийг 55%- аар бууруулж чадна гэж олон улсын эрдэмтэд судпан нийтэлжээ.

Иймээс зүрхний өвчин тусахгүйн төлөө, зүрхний өвчнөө түргэн эдгэрүүлээрэй гэж доорх зөвлөмжүүдийг хэлж байна.
– Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу “ангина”-ийг бүрмөсөн нухацтай сайтар эмчлүүлэх хэрэгтэй. Энэ өвчин нь үе мөч болон зүрхний өвчин үүсэхэд нөлөөлдөг.
– Амьтны гаралтай тос өөх, чанарлаг махан хоолыг багасгах хэрэгтэй. Ийм хоолыг долоо хоногт 2-3 удаа 100-150 гр-аас хэтрүүлэхгүй хэрэглэж чадвал тун сайн.

– Тогтмол биеийн хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гаравч машин, оровч машин, ажил дээрээ очоод хөдөлгөөнгүй суух нь муу юм. Өдөр бүр шатаар өгсөх уруудах, алхах хөдөлгөөнд оролцох, дунд наснаас дээших хүмүүс болж өгвөл тусгай дасгалиг хийж төлөвшүүлэх хэрэгтэй.
– Биеийн жингээ тогтмол барьж чадвал тун сайн. Энэ нь ганц зүрхний өвчинг сэргийлэх биш сахарын өвчин, цусны даралт ихсэх өвчин, элэг өөхлөх, судас хатуурах, өвдөг хөл шархирах зэрэг өвчнөөс сэргийлж чадах чухал арга юм.

– Уур бухимдлаас хол байх хэрэгтэй. Стресс ба бухимдал нь судас нарийсах, зүрхний өвчний гол нэгэн шалтгаан болно.
– Тамхи татахыг зогсоож, архи, давсыг бага хэрэглэх
– Хэт ширүүн хөдөлгөөн хийхээс зайлсхийх
– Дунд наснаас дээшхи хүмүүс жилд хоёроос дээш удаа зүрхний эмчид хандаж цусны даралт буюу зүрхээ үзүүлж зуршвал сайн. Хэрвээ бага сага өвчин үүсэж байвал эрт эмчилвэл бүрмөсөн эдгэрэхэд тустай байдаг.
Зүрхний өвчин нь цочмог үхэлд хүргэдэг тал байдаг. Үүний учир шалтгаан гэвэл зүрхийг тэжээдэг титэм судас гэж байдаг. Энэхүү титэм судас нь нас жил, зохисгүй хооллолт зэрэг олон шалтгаанаас болж хатуурах, нарийсах, өөхлөх талтай. Улмаар судасны хөндий нь нарийссаар байж бөглөрснөөр үхэлд хүргэх шалтгаан болдог. Амьдрал дээр зүрх хатгалаа, зүрх өвдлөө, дотор бачуурч байна гэх хүмүүс олон байдаг.

Энэ бол сайн тал юм. Өөрөөр хэлвэл зүрхээ үзүүл, эмчлүүл гэсэн дохио болохоор санаа авч эмчлүүлснээр өвчний явц буюу хүндрэлийг зогсоож болдог. Харин цөөхөн тооны хүмүүст ямар ч өвчний шинж тэмдэггүй явж байгаад гэнэтээр судас бөглөрдөг тал байдаг тул хааяа нэг зүрхний эмчээс зөвлөгөө авахад илүүдэх юун.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрач урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

www.103.mn Эрүүл мэнд

Бага Дээр нь

Таны нуруу чинь чилээд байвал даруйхан ЭМНЭЛЭГТ оч

   Ихэнх хүмүүс үе мөч -ний өвчнийг даамжруулсны дараа эмнэлэгт хандах нь элбэг байдаг. Энэ бол буруу юм. Хүн туйлын торгон мэдрэмжтэй амьтан болохоор хөл гар, яс үе хаа нэгэн хэсэгт бага л эвгүй мэдрэмж төрвөл эрт мэдэж эмчид үзүүлэн зөвлөлгөө авч бага дээр нь шийдэх нь зөв. Жишээ нь: үе мөч шажигнаж нужигнаж дуугарах, хааяа хөших, хатгаж өвдөх, нуруу чилэх гэх мэтчилэн шинж тэмдгүүд нь биеийн аль нэгэн хэсэгт хэвийн бус болохын эхний дохио тул энэ үед сэрэмж авч эмчлүүлвэл туйлын хялбархан мөртлөө бүрмөсөн эдгэрч чаддаг.

 Харин иймэрхүү байдлыг үл тоомсорлон явсаар өдөр ирэх тусам даамжран, бүх бие буюу хэсэг газрын эд эсэд их бага хэмжээний өөрчлөлт орж өвдөж шаналаад тэсэхгүй үед эмнэлэгт хандах нь их байдаг. Бас нэг хэсэг нь өвчин намдаах эм уугаад цаашид даамжруулан явах үзэгдэл ч тохиолдож байдаг.

Энэ нь эрүул мэнддээ өөрийн биедээ хариуцлагагүй хандсаны илрэл бөгөөд эцэст нь өвдөж хавдаж эрүүл мэндээрээ хохирохын урьдал болно. Эцэст нь хэлэхэд ямар ч өвчнийг бага дээр нь эмчлүүлэх нь туйлын чухал. Өвчнийг урьдчилан сэргийлж чадсанаар өвчинд өртөхгүй явах их боломж байдаг гэдгийг хэлье.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он