Category Archives: Ардын эмчилгээ

Дуу авиа эмчлэх чадалтай

 

дуу

Дуу авиа анагаах чадвартай байдаг гэдгийг хүн төрөлхтөн эрт дээрээ үеэс олж мэдээд өдөр тутмын амьдралдаа өргөн ашиглаж ирсэн байдаг. Жишээлэхэд, хамгийн анх бичиг үсэгтэй болсон иргэншил гэгддэг Эртний Египетэд нойргүйдэх гэгч таагүй эмгэгтэй хүмүүсийг эмчлэхдээ найрал дуу ашигладаг байж. Өрнө дахины соёлын өлгийг гэгддэг Эртний Грект мэдрэлийн системийн хямрал, буюу бидний хар яриандаа мэдрэлийн ядаргаа гэгддэг эмгэгийг эмчлэхдээ бүрээ дуугарагдаг байсан байх жишээтэй. Дорно дахины соёлын том өлгийг болсон Энэтхэгт мөн л ялгаагүй. Тодорхой хэмнэлтэй цан цохих, бүрээ үлээх, маань унших зэргээр дуу авианы хүчээр эмчилдэг байж. Continue reading

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд

 Хүйтрээд ирэхээр гарцаагүй газар авдаг нэг зүйл бол ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчин эмгэг. Өдөр богиносож, хүйтрэх, ажил ба сургуулийн ачаалал нэмэгдэх, утаа тортогны хэмжээ ихсэх зэргийг дагалдаад хүний дархлаа сулардаг. Харин дархлаа нь суларсан бол ханиаднээс эхлээд элдэв өвчин эмгэгийн гол бай нь болж байдаг. Иймд дархлаагаа бэхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байх хэрэгтэй. Дархлаа бэхжүүлнэ гэхээр үнэтэй эм тариа, эмчилгээ гэх хэрэггүй. Хамгийн энгийн зүйлсийг ашиглан өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ дархлааг бэхжүүлэх боломжтой байдаг. Жишээлэхэд, сармис.

Continue reading