Category Archives: Халдварт болон шимэгч өвчин

С гепатит халдварлах нөхцөл

 Ерөнхий
Дэлхий дээр архаг С гепатит гэсэн оноштой 170 сая хүн байдаг статистик мэдээ байдаг. Харамсалтай нь энэ өвчнөөр нас залуу хүмүүс голдуу өвддөг бөгөөд жил болгон 3-4 сая хүн халдвар авч байдаг.

Continue reading

А вируст гепатит өвчин

өвчний тухай

А Вируст гепатит өвчин нь аюулхай орчим хөндүүрлэж өвдөх, хоолонд дургүй болох, огиудас хүрэх, бөөлжих, арьс салст шарлах, бие нозоорох, шээс өтгөрөх  зэрэг шинж тэмдгээр  илэрдэг цочмог халдвар юм.  Элгэнд архаг үлдэцгүй, хүндрэл багатай, бүрэн эдгэрдэг өвчин юм. Continue reading

Бруцеллёзоос сэргийлэх зөвлөмж

Дэлхий дээр мал амьтнаас хүнд халдварладаг 212 өвчин бүртгэгдсэн байна.

Манай улсад бруцеллёз, АЦХаХ, цусан суулга, хулгана тахал, ям, тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдварууд, бэтэгтэх, цагаан хорхойтох зэрэг  30 шахам  өвчин бүртгэгдсэн байдаг. Мал амьтнаас хүнд халдварладаг  өвчнөөс манай орны нөхцөлд хамгийн олонтоо тохиолддог нь бруцеллёз юм.  Continue reading

Цусан суулга өвчнөөс сэрэмжлүүлэх зөвлөмж

Цусан суулга өвчин үүсгэгч нь шигелийн бүлгийн нянгууд бөгөөд дотроо хэд хэдэн дэд хүрээтэй, сүүнд 2-17 хоног, тарганд 6-15 хоног, хоолонд 2-62 хоног, хөрсөнд 2-4 сар, сүүдэрт 79 хоног амьдрах чадвартай, нарны гэрэлд 30 минут, 60 хэм халаахад 10 минут, 3-5%-ийн хлорын уусмал, сульмагийн уусмалд амархан үхдэг, цөцгий, ээдэм, зайрмаг, жимсний шүүс, махан хоол, ногоо, жимсэнд үрждэг нян юм.  Continue reading

Хан-Уул дүүргийн 59-р сургуулийн сурагчид гэрээсээ ундааны саванд ус хийж авчран гараа угаадаг

А вируст гепатит өвчинд нөлөөлж буй хүчин зүйлүүд:

2011 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд А вируст гепатит өвчний 7376 тохиолдол бүртгэгдсэн нь 10000 хүн амд 26.5 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4585 тохиолдол буюу 10000 хүн амд 16.3 промилиэр нэмэгдсэн. Улсын хэмжээнд бүртгэгдсэн А вируст гепатит өвчний 28%(2053 )Улаанбаатар хот, 72%(5323) нь аймгуудад бүртгэгдсэн байна. Сүүлийн 2 жилд А вируст гепатит өвчин өмнөх жилүүдээс нэмэгдэж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой гэж үзэж байна.

Continue reading

Вирус ба бактерийн ялгаа

Микроб, бактери, /нян/ вирусын тухай сонсоогүй хүн лав байхгүй биз. Хамгийн наад зах нь л энтеровирус-71 –ийн халдвар байна. Гэтэл бид бараг өдөр болгон шахуу сонсож байдаг атлаа бактери буюу нян ба вирус зэрэг бичил амьд биетүүд нь хоорондоо ямар ялгаатай байдаг талаар мэддэггүй.
Continue reading

Гар, хөл, амны өвчин гэж юу вэ?

Гар-хөл-ба-амны хам шинж гэдэг нь гарын алга, хөлийн тавхай  хурууны завсар, амны салстад бижрүүт тууралт гарч , халуурч илэрдэг  энтеро вирусээр үүсгэддэг өвчин. Амьтнаас хүнд халдахгүй. Өвчтэй хүнээс халдвар тардаг.

Continue reading

Гар, хөл, амны өвчнийг гэрээр эмчлэх, асрах зөвлөмж

1. Гар, хөл, амны өвчний хөнгөн хэлбэрээр өвчилсөн буюу бага хэмжээний тууралттай, халуураагүй хүүхдийг 14 хоног гэрт нь тусгаарлаж, асарна.

2. Хүүхдийг өвчилсөн тухай сургууль, цэцэрлэг, өрхийн эмчдээ нэн даруй мэдэгдээрэй.

Continue reading

Энтеровирус

Ерөнхий

Хятадад гарсан энтеровирусын халдвар Монголд тархаж олон зуун хvн өвдөөд байна. Сонин хэвлэлд гарч байгаа мэдээнээс үзвэл энтеровирусын халдвар чухам хүү аюултай, эмчлэгдэшгүй, аймшигтай өвчин юм байх.

Continue reading