Category Archives: Харшил болон дархлаа

Харшил

ЭМЗЭГ БИЕ МАХБОДТОЙ ХҮМҮҮС ХАРШИЛД ИЛҮҮ ӨРТӨМТГИЙ

Харшилд тун олон өвчин багтана. Харшлын өвчин нь ихэнхдээ эмзэг бие махбодтой хүмүүст тохиолддог. Юунаас болж харшилж буйгаа олж мэдэх нь тун чухал байдаг. Манай орны нөхцөлд хамгийн их тохиолдох ургамлын харшил, тоосны харшил, нарны харшил, чихэр, хүнс тэжээлийн харшил, будаг шунх, бок саван, эм зэрэг химийн бодис -ын харшлууд өргөн хүрээтэй тохиолдож байна. Харшлын өвчнийг угтаж эмчлэх ба нам дарж эмчлэх гэж хоёр үе шатанд хуваадаг.

– Улирлын чанартай ба цаг хугацааны чанартай харшлыг хөдлөх цаг хугацаанаас нь өмнө биеийн дархлааг сайжруулж өвчнийг үүсэхээс урьдчилан сэргийлэх эмчилгээ болно. Энэ нь өвчний сэдрэлтийг багасгаж, харших зүйл буюу бодистоо дасан зохицох чадварыг дээшлүүлдэг.
– Нам цохих эмчилгээ гэдэг нь ямар ч зүйлд харшилсан байсан урьдаар өвчтний зовиур шаналгааг багасгаж өвчний явцыг таслан зогсоож түргэн тусламж үзүүлэх эмчилгээ болно. Ямар ч төрлийн харшлыг цаг хугацаанд нь сайн эмчилж хязгаарлан зогсоох нь зүйтэй. Эс тэгвэл цаашид хөгжиж, харшлын гаралтай экзем, харшлын гаралтай астам зэрэг дагавар өвчнүүд үүсэж өвчний байдал будлиантай болдог.
Үүнээс гадна юунаас харшилж байгаагаа сайн тодруулж тэр зүйлийн бодис болон орчноос зайлсхийж байвал өвчний эдгэрэлт ба дахихаас хамгаалах нэгэн сайн арга болно.

Харшлын өвчнийг эмчлэхдээ ерөнхийдөө Хистаминыг хориглох, тайвшруулах, гормоны төрлийн эмийг хэрэглэдэг байна. Гэвч эдгээр эмийг заавал эмчийн зааврын дагуу богино хугацаанд зөв ашиглах хэрэгтэй. Жишээлбэл: ургамлын гаралтай харшлын үед өвчин хүндэрч хордлого ихсэх, зовиур шаналгаа ихсэж, цаашилбал астам бронхит, төрөл бүрийн харшлыг үүсгэж болзошгүй үед гормон буюу тайвшруулах эмийг өвчний байдалд тохируулан бага хэмжээгээр хэрэглэх учиртай. Ерөнхийдөө удаан үйлчилгээтэй эмийг хэрэглэхгүй бол сайн.

Ямарч насны хүнд 5-7 хоногоос дээш хэрэглэхгүй байх, эмийн хэмжээг энгийн буюу бага хэмжээгээр хэрэглснээр эмийн сөрөг үр дагавраас зайлсийж болно. Сүүлийн үед харшлын эсрэг ургамлаас боловсруулан эмүүд гарч байна. Жишээ нь: лидэр, чихэр өвс, сээсэр эргээс гаргаж авсан эм нь удаан хэрэглэсэн ч сөрөг үр дагаваргүй давуулаг талтай.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Хvйтний аллерги

Ерөнхий

Харшил нь маш олон янз байдаг. Тэр олон харшлын дундаас хүйтний харшил нь хамгийн хачирхалтай нь гэж болох байх. Хүйтэнд гадуур явах, бага зэрэг даарах, эсвэл хүйтэн усанд гараа дүрсэн төдийд харшил үүснэ гэж хэний санаанд орох билээ. Ийм ч болохоор хүйтний харшилтай хүмүүс тийм эмгэгтэй гэдгээ огт мэдэхгүй явах нь цөөнгүй.

Continue reading

Харшил буюу аллерги

Харшил буюу аллерги гэсэн нэр томьёог  Австрийн хvvхдийн эмч К.Пирке 1906 онд  анх хэрэглээнд оруулсан түүхтэй. Энэ нь allos–єєр, ergon-vйлчлэх гэсэн хоёр vгнээс бvтдэг байна. Харшил гэдэг нь тодорхой хvчин зvйл нэвтрэхэд бие махбодь байвал зохихоос хэт эмзэг, хүчтэй  хариу vзvvлж, өөрөөр үйлчилж байгаа хэрэг юм.

Continue reading

ДОХ

ДОХ гэдэг нь дархлалын олдмол хомсдлын хам шинж гэсэн үгний товчлол юм. Энэ өвчин нь хүний дархлалын системийг ажилгүй болж, үхэлд хүргэдэг шинэ зууны аймшигт тахал юм. ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн євчтєнд илэрч бvртгэгдсэн байдаг.

Continue reading

Гуурсан хоолойн багтраа буюу астм

Ерөнхий

Гуурсан хоолойн багтраа нь амьсгалын замын үрэвсэлийн архаг хэлбэр бөгөөд амьсгаадах, ханиалгах, амьсгалахадисгэрэх чимээ гарах зэрэг шинж тэмдгээр илэрнэ.  энэ нь цаашлан хоолой боогдох хүртэл аюултай болдог. Зарим хүн багтрааг “астма” гэж хэлээд сурчихсан байдаг. Тэгвэл энэ нь грекээр мөн л амьсгаадах, боогдох гэсэн адилутгатай үг юм.

Continue reading

Дархлалын хомсдол

Хvний хувьслын явцад олж авсан vнэт зvйлсийн нэг бол дархлалын систем юм. Энэ нь єєрийн эдийг гадны эдээс ялгаж, таниад сонголт хийж, хортойг нь эсэргvvцэн зайлуулдаг систем юм. Дархлаа нь халдвартай  болон халдваргvй аливаа євчнєєс бие организмыг хамгаалагч юм.

Continue reading