Category Archives: Элэг, цөс, нойр булчирхай

Таны элэг өвчилснийг илтгэх 12 шинж тэмдэг

Хэвлий хөөх

Бага хоол идсэн хэдий ч, хэвлий хэсгээр тань хөөж, томроод байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. Энэ нь элэг муудсантай холбоотой байж болох бөгөөд нэгээхэн шинж тэмдэг нь юм. Хэрвээ таны гэдэс томорч, яг л жирэмсэн хүн шиг харагдаж, хөндүүрлэж эхэлвэл, яаралтай эмчид хандахыг зөвлөе. Continue reading

С гепатит халдварлах нөхцөл

 Ерөнхий
Дэлхий дээр архаг С гепатит гэсэн оноштой 170 сая хүн байдаг статистик мэдээ байдаг. Харамсалтай нь энэ өвчнөөр нас залуу хүмүүс голдуу өвддөг бөгөөд жил болгон 3-4 сая хүн халдвар авч байдаг.

Continue reading

А вируст гепатит өвчин

өвчний тухай

А Вируст гепатит өвчин нь аюулхай орчим хөндүүрлэж өвдөх, хоолонд дургүй болох, огиудас хүрэх, бөөлжих, арьс салст шарлах, бие нозоорох, шээс өтгөрөх  зэрэг шинж тэмдгээр  илэрдэг цочмог халдвар юм.  Элгэнд архаг үлдэцгүй, хүндрэл багатай, бүрэн эдгэрдэг өвчин юм. Continue reading

Дорно дахины анагаах ухааны сурвалж зохиолд элэгний өвчний ангиллыг тусгасан тухайд

Элэгний өвчний тухай бичиж үлдээсэн ном судрыг мөшгөж үзвэл олон зуун жилийн түүхтэй. Орчин үеийн анагаах ухаанд элэгний эмгэгийг олон улсын 10-р ангилалд К70-К77 хамаарууланг ангилсан байдаг бөгөөд олон улсын шинжээчдын бүлгээс 1994 онд хуралдсан Дэлхийн гастраэнтерологчдын  хуралд архаг гепатитын ангилалд оруулсан ангилал, архаг гепатитын идвэхжлийн илтгэх бүтэц зүйн ангилал (R.J.Knodell 1981, V.Desmet 1994) зэрэг байнга шинэчлэгдэж байна. Гэтэл уламжлалт анагаах ухааны өвчний ангилалыг олон улсын өвчний ангилалтай харьцуулан механикаар тулгах нь учир  дутагдалтай юм. Continue reading

ШАР БУУРЦАГ ЭЛГЭНД ЭЭЛТЭЙ…

Шар буурцаг ( Glycine hispida Sieb, Fabaceae )-ийг Япон, Хятад, Зүүн Өмнөд Азийн орнууд болон АНУ–д хамгийн өргөн хэрэглэдэг, хүнсний болон эмийн ургамал мөн. Continue reading

ЭРДЭМТЭД ЭЛГИЙГ НӨХӨН ТӨЛЖҮҮЛЭХ АРГЫГ ХАЙСААР…

Архинаас улбаатай элэгний өөрчлөлт, элэгний архаг үрэвслийн уршгаар гэмтсэн элэгний эсийг нөхөн сэргээж болох юм гэж америкийн эмч нар үзэж байна.

Америкийн Калифорнийн эмнэлгийн сургуулийн хэсэг судлаачид “…Бие мах бодид өөрт нь байдаг нэгэн зүйл уургийн гаралтыг зогсоож чадваас элэгний сорвижилтийг эдгээж болно “гэж саяхан нийтэлсэн нэг өгүүлэлд бичсэн байна. Элэгний үрэвсэл даамжирах, архи тогтмол хэрэглэх нь фиброз үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэгийг нэгэнт нотолсон билээ. Continue reading

Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийгдэж байна

 Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011 оны 10-р сарын 31 нд Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын Клиникийн Төв Эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдийн багтай хамтран амжилттай хийж байгаа БНСУ-ын “АСАН” анагаах ухааны төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн багийг Эрүүл Мэндийн Яаман дээр хүлээн авч уулзав.

Continue reading

Элэгний хатуурал буюу Цирроз

Архины цирроз болсон элэг[/caption]

эрүүл элэг

эрүүл элэг

Архи уусаар байгад элэгний циррозтой болчихсон гэнэ ээ гэх яриаг та лав энд тэнд явж байгаад сонсож байсан биз.  Үнэхээр ч согтууруулах ундаа, түүний дотор архийг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний циррозд хүргэх аюултай юм.

Continue reading

Дэлүү

Удаан хугацааны туршид орчин үеийн анагаах ухаан нь дэлүү гэгч эрхтэнийг ямар үүрэг гүйцэтгэдгийг нь мэдэхгүй явсаар иржээ. Хэдийгээр өнөөдөр дэлүүлийн функцийн талаарх олон шинэ зүйлийг нээж мэдсэн ч гэлээ гүйцэд судлаагүй зүйл нэлээд байдаг ажээ.

Continue reading

Цөсний хүүдийн үрэвсэл буюу холецистит

Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Элэгний чанх дор байрлаж, цөсний цорго болох олон тооны гуурсаар элэгтэй холбогддог.  Цөсний хүүдийд цөс хуримтлагдан өтгөрч байдаг. Цөсний хүүдийн үрэвслийг эмч нар “холецистит” гэх бөгөөд хурц ба архаг явцтай байдаг. Хурц үрэвсэл нь архагт шилжиж болно.

Continue reading