Category Archives: Эмэгтэйчүүд

Эмэгтэйчүүдийн биедэх эм гормон чухал нөлөөтэй байдагт оршино.

Эмэгтэйчүүд яагаад урт насладаг вэ?

 Дэлхийн ихэнх орнуудад явуулсан судалгаагаар эмэгтэйчүүдэрчүүдээс урт насалж байгааг тогтоожээ. Эмчилгээний бүртгэл мэдээллийг үндэслэвэл эрэгтэйчүүд цус харвах, элэгний үрэвсэл, мөн амиа хорлох гэсэн шалтгаанаар үхсэн тоогоор эмэгтэйчүүдээс их байдаг аж. Үүний гол шалтгаан нь эмэгтэйчүүд тамхийг бага хэрэглэдэг, архи хэт хэрэглэдэггүй мөн эмэгтэйчүүдийн биедэх эм гормон чухал нөлөөтэй байдагт оршино. Германд хийсэн судалгаагаар цус бөглөрснөөс үхсэн эрэгтэй эмэгтэйгийн харьцаа нь 4:1 байсан байна.

  Эмэгтэйчүүдийн бие дэх эм гормон нь тархинд цус харвахыг багасгахад маш их нөлөөтэй юм байна. Эм гормон нь зүрх ба цусны орчинд шууд нөлөөлдөг. Германд 28000 эрэгтэй уушигны өмөнгөөр жил бүр үхдэг бол энэ өвчнөөр 8000 эмэгтэйчүүд үхдэг байна. Бүх дэлхийн эрэгтэй эмэгтэйчүүдийн амиа хорлох нь 3:2 харьцаатай байдаг байна. Францын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74, эрэгтэй нь 68 байна. Оросын эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдээсээ 13 насаар урт байдаг. Өрнөдийн эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ 3- 7 жилээр урт насладаг юм байна.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

Папаниколаугийн тест, Папаниколау мазок, PAP Smear

Ерөнхий
Папаниколаугийн мазок / ПАП-тест, PAP Smear/ гэдэг нь умайн хүзүүний хорт хавдрын эрт оношлох зориулалттай чухал шинжилгээ юм. Энэ шинжилгээ нь маш энгийн бөгөөд ямар чи өвдөлтгүй, бөгөөд түгээмэл бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын өмнөх төлөв байдлыг илрүүлж, эсвэл хорт хавдрын явцыг илрүүлэн эмчилгээг эрт үед нь илрүүлэн хүндрэхээс сэргийлэхэд тусладаг.

Continue reading

Төрсний дараах бэлгийн харьцаа

 Төрсний дараа гэр бүлийн бүх салбар, бэлгийн харьцаанд ихээхэн өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт нь төрсний дараах эмэгтэй хүний сэтгэл зүйн болон физиологийн онцлогтой холбоотой байдаг.

Continue reading

Эмийн гаж нөлөө

Тунг нь нарийн тааруулж, тусгай зааврын дагуу хэрэглэвэл өвчнийг эдгээдэг хорыг юу гэж нэрлэдэг вэ? Мэдээж эм гэж нэрлэдэг. Харамсалтай нь эмийг эмчийн жор, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хэрэглэж байдаг хүмүүс олон байдаг. thalidomide-victim

Continue reading

Гарднереллёзын эмчилгээний талаар

Тодруулга
Гарднереллёз нэртэй энэ өвчний талаар олон асуулт манай сайтад ирсэн. Зарим эмнэлгийн эмч нар өвчин ч гэж тоохгүй, тэгэж л байдаг юм гээд үл хэрэгсээд байна гэсэн гомдол их ирсэн. Улмаар эмчилгээний талаарх тодруулга хийж өгөхийг хүссэн. Бид хүсэлтийн дагуу олон эх сурвалжид хандаж байгаад эцэст нь нэгэн гарын авлага дээр заагдсан эмчилгээг цэвэр танин мэдэхүйн үүднээс сонирхуулах нь зөв гэж шийдлээ. /Зөвхөн тухайн хүнд нь таарсан бодит, нарийн эмчилгээг зөвхөн мэргэжлийн эмч заах эрхтэйг мартаж болохгүй/

Continue reading

Савны гадуурх жирэмслэлтийн эрсдлийн хүчин зүйлс

  Ерөнхий

Эрсдлийн хүчин зүйл (risk factor) гэж нөлөөллийнх нь үр дүнд ямар нэг өвчин үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг зуршил /тамхи татах г.м./, эсвэл хүрээлэн буй орчинд буй хортой бодисуудын нөлөөг хэлдэг.

Continue reading

Умайн хүзүүний өмөн үүсэхэд нөлөөлдөг эрсдлийн хүчин зүйлс ба урьдчилан сэргийлэлт

 Умайн хүзүүний өмөн үүсэхэд нөлөөлдөг эрсдлийн хүчин зүйлс ба урьдчилан сэргийлэлт

Ерөнхий
Умайн хүзүүний өмөн нь умайн хүзүүг бүрхэж байдаг хучуур эдээс үүсдэг. Умайн хүзүүний хэвийн эсүүд нь өмөнгийн өмнөх үе шатных болж өөрчлөгдөөд, дараа нь өмөн буюу хорт хавдрын эсүүд болж хувирдаг.
Continue reading

Жирэмсний үед хийх хэт авианы шинжилгээ буюу эхо

Ерөнхий
Өнөөдөр хөл хүнд болсон эмэгтэй хүн болгоны заавал шахуу ордог шинжилгээ бол хэт авианы буюу бидний хэлж заншснаар эхо шинжилгээ юм.

Гэхдээ удахгүй ээж болох хүн маань эмч л тусгайлан зааж хэлэхгүй бол дэлгэцэн дээр юу гараад, шинжилгээ дууссаны дараа өгдөг бичиг дээрх бөөн тоог юуг заагаад байгааг мэддэггүй. Иймд энэ талаар зарим зүйлийг тодруулъя.

Continue reading

Умайн хүзүүний улайлтын үед хийх үзлэг, шинжилгээ, эмчилгээний төрөл


Толь тавьж үзэх үед умайн хүзүүнд энгийн нүдээр харагдах улайсан хэсэг илэрсэн байхыг умайн хүзүүний улайлт буюу умайн хүзүүний илэгдэл гэж нэрлэдэг.
Continue reading

Цистит

Ерөнхий

Хүйтэн гадарга дээр суухгүй байх, дулаан хувцаслах, ариун цэврийг сайн сахих нь цистит үүсэхээс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг. Гэвч энэ мэтээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байтал эмэгтэйчүүийн тавиас илүү хувь нь давсагны үрэвсэл буюу цистит гэгч таагүй зүйлтэй тулгарч, улмаар давсагны эдийн өөрчлөлт зэрэг таагүй үр дүр дагаварт хүргэдэг. Иймд циститийг цаг алдалгүй танин илрүүлж байх нь маш чухал.

Continue reading